A

A

A

Бүлэг: 1979

/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/

 НИСЛЭГИЙН ЗУРГИЙН ЗААВРЫН АГУУЛГА

Агуулга

Хуудасны дугаар

АГУУЛГА

0-1

БҮЛЭГ 1. ТОДОРХОЙЛОЛТУУД

1-1

БҮЛЭГ 2. Ерөнхий шаардлага

2-1

2.1

Зурганд тавих үйл ажиллагааны шаардлага

2-1

2.2

Зургийн нэр

2-1

2.3

Бусад мэдээлэл

2-2

2.4

Тэмдгүүд

2-2

2.5

Хэмжих нэгж

2-2

2.6

Масштаб ба тусгаг

2-3

2.7

Нисэхийн мэдээллийн хүчин төгөлдөр болох огноо

2-3

2.8

Газарзүйн нэрийн бичилт

2-3

2.9

Товчлолууд

2-3

2.10

Улсын хил

2-3

2.11

Өнгөнүүд

2-4

2.12

Рельеф

2-4

2.13

Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүс

2-4

2.14

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх агаарын зай

2-4

2.15

Соронзон хазайлт

2-4

2.16

Шрифт

2-5

2.17

Нисэхийн өгөгдөл

2-5

2.18

Нийтлэг лавлагааны тогтолцоо

2-5

БҮЛЭГ 3. Аэродромын саадын зураг – ИКАО төрөл а (үйл ажиллагааны хязгаарлалтууд)

3-1

3.1

Зорилго

3-1

3.2

Ашиглалт

3-1

3.3

Хэмжих нэгж

3-1

3.4

Хамрах хүрээ ба масштаб

3-1

3.5

Формат

3-1

3.6

Нэрлэгээ

3-2

3.7

Соронзон хазайлт

3-2

3.8

Нисэхийн өгөгдөл

3-2

3.9

Нарийвчлалын хэмжээ

3-4

БҮЛЭГ 4. Аэродромын саадын зураг – ИКАО төрөл B

4-1

4.1

Зорилго

4-1

4.2

Ашиглалт

4-1

4.3

Хэмжих нэгж

4-1

4.4

Хамрах хүрээ ба масштаб

4-1

4.5

Формат

4-1

4.6

Нэрлэгээ

4-2

4.7

Хиймэл байгууламж ба байр зүй

4-2

4.8

Соронзон хазайлт

4-2

4.9

Нисэхийн өгөгдөл

4-2

4.10

Нарийвчлалын хэмжээ

4-4

БҮЛЭГ 5. Аэродромын газрын гадаргын болон саадын зураг-ИКАО (электрон)

5-1

5.1

Зорилго

5-1

5.2

Ашиглалт

5-1

5.3

Нэрлэгээ

5-1

5.4

Зургийн хамрах хүрээ

5-2

5.5

Зургийн агуулга

5-2

5.6

Нарийвчлалын болон зөвшөөрөгдөх хэмжээ

5-4

5.7

Электрон зургийн үйл ажиллагааны шаардлага

5-4

5.8

Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд

5-5

БҮЛЭГ 6. Нарийвчлалтай ойртолт үйлдэх газрын гадаргын зураг - ИКАО

 

6.1

Зорилго

6-1

6.2

Ашиглалт

6-1

6.3

Масштаб

6-1

6.4

Нэрлэгээ

6-1

6.5

План ба зүсэлтийн мэдээлэл

6-1

БҮЛЭГ 7. Маршрутын зураг - ИКАО

7-1

7.1

Зорилго

7-1

7.2

Ашиглалт

7-1

7.3

Хамрах хүрээ ба масштаб

7-1

7.4

Тусгаг

7-1

7.5

Нэрлэгээ

7-1

7.6

Хиймэл байгууламж ба байр зүй

7-1

7.7

Соронзон хазайлт

7-2

7.8

Чиглэл, зам болон радиалууд

7-2

7.9

Нисэхийн өгөгдөл

7-2

БҮЛЭГ 8. Бүсийн зураг – ИКАО

8-1

8.1

Зорилго

8-1

8.2

Ашиглалт

8-1

8.3

Хамрах хүрээ ба масштаб

8-1

8.4

Тусгаг

8-1

8.5

Нэрлэгээ

8-1

8.6

Хиймэл байгууламж ба байр зүй

8-2

8.7

Соронзон хазайлт

8-2

8.8

Чиглэл, зам болон радиалууд

8-2

8.9

Нисэхийн өгөгдөл

8-2

БҮЛЭГ 9. Хэрэглэлээр нисэн гарах стандарт зураг - ИКАО

9-1

9.1

Зорилго

9-1

9.2

Ашиглалт

9-1

9.3

Хамрах хүрээ ба масштаб

9-1

9.4

Тусгаг

9-1

9.5

Нэрлэгээ

9-1

9.6

Хиймэл байгууламж ба байр зүй

9-2

9.7

Соронзон хазайлт

9-2

9.8

Чиглэл, зам болон радиалууд

9-2

9.9

Нисэхийн өгөгдөл

9-2

БҮЛЭГ 10. Хэрэглэлээр нисэн ирэх стандарт зураг - ИКАО

 

10.1

Зорилго

10-1

10.2

Ашиглалт

10-1

10.3

Хамрах хүрээ ба масштаб

10-1

10.4

Тусгаг

10-1

10.5

Нэрлэгээ

10-1

10.6

Хиймэл байгууламж ба байр зүй

10-2

10.7

Соронзон хазайлт

10-2

10.8

Чиглэл, зам болон радиалууд

10-2

10.9

Нисэхийн өгөгдөл

10-2

БҮЛЭГ 11. Хэрэглэлээр ойртолт үйлдэх зураг - ИКАО

11-1

11.1

Зорилго

11-1

11.2

Ашиглалт

11-1

11.3

Хамрах хүрээ ба масштаб

11-1

11.4

Формат

11-2

11.5

Тусгаг

11-2

11.6

Нэрлэгээ

11-2

11.7

Хиймэл байгууламж ба байр зүй

11-2

11.8

Соронзон хазайлт

11-3

11.9

Чиглэл, зам болон радиалууд

11-3

11.10

Нисэхийн өгөгдөл

11-3

БҮЛЭГ 12. Ил хараагаар ойртолт үйлдэх зураг- ИКАО

12-1

12.1

Зорилго

12-1

12.2

Ашиглалт

12-1

12.3

Хамрах хүрээ ба масштаб

12-1

12.4

Формат

12-1

12.5

Тусгаг

12-1

12.6

Нэрлэгээ

12-1

12.7

Хиймэл байгууламж ба байр зүй

12-1

12.8

Соронзон хазайлт

12-2

12.9

Чиглэл, зам болон радиалууд

12-2

12.10

Нисэхийн өгөгдөл

12-2

БҮЛЭГ 13. Аэродром/вертодромын зураг - ИКАО

 

13.1

Зорилго

13-1

13.2

Ашиглалт

13-1

13.3

Хамрах хүрээ ба масштаб

13-1

13.4

Нэрлэгээ

13-1

13.5

Соронзон хазайлт

13-1

13.6

Аэродром/вертодромын өгөгдөл

13-2

БҮЛЭГ 14. Аэродромын газрын хөдөлгөөний зураг - ИКАО

14-1

14.1

Зорилго

14-1

14.2

Ашиглалт

14-1

14.3

Хамрах хүрээ ба масштаб

14-1

14.4

Нэрлэгээ

14-1

14.5

Соронзон хазайлт

14-1

14.6

Аэродромын өгөгдөл

14-1

БҮЛЭГ 15. Агаарын хөлгийн зогсоолын зураг – ИКАО, (байрлуулах)

 

15.1

Зорилго

15-1

15.2

Ашиглалт

15-1

15.3

Хамрах хүрээ ба масштаб

15-1

15.4

Нэрлэгээ

15-1

15.5

Соронзон хазайлт

15-1

15.6

Аэродромын өгөгдөл

15-1

БҮЛЭГ 16. Нислэгийн зураг – ИКАО 1:1 000 000

 

16.1

Зорилго

16-1

16.2

Ашиглалт

16-1

16.3

Mасштаб

16-1

16.4

Формат

16-1

16.5

Тусгаг

16-2

16.6

Нэрлэгээ

16-3

16.7

Хиймэл байгууламж ба байр зүй

16-3

16.8

Соронзон хазайлт

16-5

16.9

Нисэхийн өгөгдөл

16-5

БҮЛЭГ 17. Нислэгийн зураг – ИКАО 1:500 000

17.1

Зорилго

17-1

17.2

Ашиглалт

17-1

17.3

Mасштаб

17-1

17.4

Формат

17-1

17.5

Тусгаг

17-2

17.6

Нэрлэгээ

17-3

17.6

Хиймэл байгууламж ба байр зүй

17-3

17.8

Соронзон хазайлт

17-5

17.9

Нисэхийн өгөгдөл

17-5

ХАВСРАЛТ 1. Зургийн хүрээний тэмдэглэлийн байрлалын схем

1-1

ХАВСРАЛТ 2. Зургийн тэмдгүүд-ИКАО

2-1

ХАВСРАЛТ 3. Өнгөний заавар

3-1

ХАВСРАЛТ 4. Өндрийн өнгөний шатлал

4-1

ХАВСРАЛТ 5. Дэлхийн нислэгийн зураг – 1: 1000000 масштабтай (ИКАО)-ийн хуудасны хуваалга

5-1

 

БҮЛЭГ 1. ТОДОРХОЙЛОЛТУУД

 

Энэхүү зааварт орсон бүх тодорхойлолтууд нь Иргэний Нисэхийн Дүрэм 1-д тусгагдсан болно.

 

БҮЛЭГ 2. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Тэмдэглэл. - Тухайн зургийн шаардлагад өөрөөр заагаагүй бол энэхүү бүлэгт багтсан Стандарт ба Зөвлөмжүүдийг ИКАО-ийн бүх нислэгийн зургуудад ашиглана.

 

2.1.Зурганд тавих үйл ажиллагааны шаардлага

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн Хавсралт 4-ийн зорилгод нийцүүлэх үүднээс нислэгийг доорх үе шатуудад хуваана:

 

1-р үе шат - Агаарын хөлгийн зогсоолоос хөөрөх цэг хүртэл явгалах

 

2-р үе шат - Хөөрөх болон НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрут хүртэл өндөр авах

 

3-р үе шат - НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутын дагуу нислэг үйлдэх

 

4-р үе шат - Ойртолт үйлдэхээр өндөр алдах

 

5-р үе шат - Буухаар ойртолт үйлдэх болон 2-р тойрогт гарах

 

6-р үе шат - Буух болон агаарын хөлгийн зогсоол хүртэл явгалах

 

2.1.1.Зургийн төрөл бүр нь тухайн зургийнхаа зориулалтанд нийцсэн мэдээллийг агуулсан байх ба түүнийг хэрэглэхэд хамгийн тохиромжтой байлгах үүднээс Хүний хүчин зүйлийн зарчмуудыг харгалзан зохионо.

 

Тэмдэглэл. - Хүний хүчин зүйлийн зарчмуудын хэрэглээний тухай заавар материалыг Хүний хүчин зүйлсийн сургалтын гарын авлага (Док-9683)-аас олж болно.

 

2.1.2.Зургийн төрөл бүр нь агаарын хөлгийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахын тулд нислэгийн тухайн үе шатанд тохирсон мэдээллийг агуулна.

 

2.1.3.Зураг дээрх мэдээлэл нь тодорхой, гуйвуулаагүй, цэгцтэй, хоёрдмол санаагүй ба хэвийн нөхцөлд нислэг үйлдэж байх үед уншихад хялбар байхаар байна.

 

2.1.4.Зурганд ашиглагдсан өнгө эсхүл өнгөний шатлал, үсгийн хэмжээ нь байгалийн болон хиймэл гэрэлтүүлгийн янз бүрийн нөхцөлд нисэгч уншихад болон ойлгоход хялбар байхаар байна.

 

2.1.5.Мэдээлэл нь ажлын ачаалал болон нислэг үйлдэх нөхцлүүдээс хамааран нисэгч богино хугацаанд олж авах боломжтой хэлбэрээр байна.

 

2.1.6.Зургийн төрөл бүр дээрх мэдээлэл нь нислэгийн үе шатанд холбогдох нэг зургаас нөгөө зураг руу тасралтгүй шилжиж байхаар байна.

 

2.1.7.Зөвлөмж. - Зургууд нь жинхэнэ хойд зүг рүү чиглэсэн байвал зохино.

 

2.1.8.Зөвлөмж. - Зургийн хуудасны үндсэн хэмжээ нь 210 х 148мм (A5) байна.

 

2.2.Зургийн нэр

 

Энэхүү зааварт заасан шаардлагуудын дагуу бэлтгэгдсэн болон зургийн зориулалтыг хангахыг зорьсон зургийн эсхүл цуврал зургийн нэр нь холбогдох бүлэгт шаардсан ямар нэг стандартыг хэрэгжүүлсэн бол тухайн бүлэгт оноогдсон гарчигтай адил нэртэй байна. Зураг нь Бүлэг 2-т заасан болон тухайн төрлийн зурганд зориулан гаргасан бүх стандартуудад нийцээгүй тохиолдолд эдгээр нэрс нь “ИКАО” гэсэн тэмдэглэгээг агуулахгүй.

 

2.3.Бусад мэдээлэл

 

2.3.1.Тухайн зурганд өөрөөр заагаагүй бол зургийн хүрээний тэмдэглэл нь энэхүү зааврын Хавсралт 1-ийн дагуу байна.

 

2.3.2.Тухайн зургийн шаардлагад өөрөөр заагаагүй бол зураг бүрийн нүүр хэсэгт дараах мэдээллүүдийг үзүүлнэ.

 

a)            цуврал зургийн нэр буюу тэмдэглэгээ;

 

Тэмдэглэл. - Зургийн нэр нь товчилсон хэлбэртэй байж болно.

 

b)             хуудасны нэр болон лавлагаа

 

c)            хуудасны хүрээ бүрт залгаа хуудсыг заасан тэмдэглэл хийнэ (хэрэв байгаа бол).

 

2.3.3.Ашигласан тэмдэгүүд болон товчлолуудыг таних тэмдэгийн хүснэгтээр үзүүлнэ. Таних тэмдэгийн хүснэгтийг зураг бүрийн нүүр эсхүл ар талд үзүүлэх ба зургийн зайнаас шалтгаалан дээрх байдлаар үзүүлэх боломжгүй тохиолдолд тусд нь хэвлэж болно.

 

2.3.4.Зургийг гаргасан агентлагын нэр болон холбогдох хаягыг зургийн хүрээнд үзүүлнэ. Харин зураг нь нисэхийн баримт бичгийн нэг хэсэг болж хэвлэгдсэн бол энэ талаарх мэдээллийг тухайн баримт бичгийн нүүр хэсэгт байрлуулна.

 

2.4.Тэмдэгүүд

 

2.4.1.Зургуудад ашиглагдах тэмдэгүүд нь энэхүү зааврын Хавсралт 2-т нийцсэн байна. Хавсралт 2-т тусгагдаагүй иргэний нисэхэд чухал ач холбогдолтой тусгай элементүүд эсхүл бусад зүйлсийг нислэгийн зурганд үзүүлэх тохиолдолд Хавсралт 2-т буй тэмдэгүүдтэй андуурагдахгүй, зургийн уншигдах байдалд нөлөөлөхгүй бол тохирох тэмдэгийг сонгон хэрэглэж болно.

 

Тэмдэглэл. - Тэмдэгүүдийн хэмжээ ба дүрслэл, шугамнуудын өргөн ба хоорондын зай нь зургийн масштаб болон үндсэн зорилгын дагуу дамжуулж буй мэдээллийн ач холбогдлыг харгалзсаны үндсэн дээр өөр өөр байж болно.

 

2.4.2.Зургийн төрлөөс хамааралгүй бүх зурган дээр газрын навигацийн тоног төхөөрөмж, огтлолцол ба замын цэгүүд нь нэг ижил үндсэн тэмдэгээр тэмдэглэгдэнэ.

 

2.4.2.Үндсэн цэгүүдийг тэмдэглэхдээ тэмдэгүүдийн дарааллах эрэмбийг баримтлах ба дараах дарааллын дагуу сонгоно: газрын навигацийн тоног төхөөрөмж, огтлолцол, замын цэг. Замын цэгийг зөвхөн тодорхой газрын навигацийн тоног төхөөрөмж эсхүл огтлолцлын үндсэн цэг байхгүй тохиолдолд ашиглана.

 

2.4.3.Энэхүү зааврын Хавсралт 2-ын 121 дүгээр тэмдэг болон 2.4.2, 2.4.3 заалтыг 2010 оны 11 сарын 18-наас эхлэн мөрдөнө.

 

2.5.Хэмжих нэгж

 

2.5.1.Зайг геодезийн зайнаас үүсгэнэ.

 

2.5.2.Зайг километр эсхүл далайн миль эсхүл нэгжүүд нь хоорондоо илэрхий ялгарахаар бол хоёулангаар нь илэрхийлнэ.

 

2.5.3.Үнэмлэхүй өндөр, өндөр болон харьцангуй өндөр нь метр эсхүл фут эсхүл нэгжүүд нь хоорондоо илэрхий ялгарахаар бол хоёулангаар нь илэрхийлэгдэнэ.

 

2.5.4.Аэродромд хамааралтай шугаман хэмжээ болон богино зай нь метрээр илэрхийлэгдэнэ.

 

2.5.5.Зай, хэмжээс, өндөр болон харьцангуй өндрийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин нь тухайн зургийн шаардлагад нийцсэн байна.

 

2.5.6.Зай, үнэмлэхүй өндөр, өндөр ба харьцангуй өндрийг илэрхийлэхэд хэрэглэгдсэн хэмжих нэгжийг зураг бүрийн нүүр хэсэгт тодорхой харагдахуйц тэмдэглэнэ.

 

2.5.7.Зай, өндөр ба үнэмлэхүй өндрийг үзүүлсэн зураг бүрт шилжүүлгийн хүснэгтийг (километр/далайн миль, метр/фут) оруулна. Шилжүүлгийн хүснэгт нь зураг бүрийн нүүр хэсэгт байрласан байна.

 

2.6.Масштаб ба тусгаг

 

2.6.1.Том хэмжээний бүс нутгийг хамарсан зургуудад нэр, үндсэн параметрүүд болон тусгагийн масштабыг зааж өгнө.

 

2.6.2.Бага хэмжээний бүс нутгийг хамарсан зургуудад зөвхөн шугаман масштабыг зааж өгнө.

 

2.7.Нисэхийн мэдээллийн хүчин төгөлдөр болох огноо

 

Нисэхийн мэдээллийн хүчин төгөлдөр болох огноог зураг бүрийн нүүр хэсэгт тодорхой зааж өгнө.

 

2.8.Газарзүйн нэрийн бичилт

 

2.8.1.Бүх бичилтэд латин үсгийн цагаан толгойн тэмдэгүүдийг ашиглана.

 

2.8.2.Монгол нэрийг латин үсгээр галиглаж бичнэ.

 

2.8.3.“хошуу”, “цэг”, “булан”, “гол” гэх мэт газарзүйн нэр томъёонуудыг тухайн зурганд товчилж оруулсан тохиолдолд тухайн үгийг хэвлэсэн агентлагын ашигласан хэл дээр бүтнээр нь бичиж, үг бүрт зориулсан хамгийн нийтлэг хэрэглээний жишээтэй хамт оруулна. Зургийн төв хэсэгт орсон товчлолуудад цэг таслал ашиглахгүй.

 

2.9.Товчлолууд

 

2.9.1.Тохиромжтой бол нислэгийн зургуудад товчлолуудыг ашиглана.

 

2.9.2.Зөвлөмж.- Боломжтой бол товчлолуудыг ИКАО-ийн баримт бичиг Док-8400-аас сонгон авч болно.

 

2.10.Улсын хил

 

2.10.1.Олон улсын хилүүдийг үзүүлнэ. Гэвч зургийн ашиглалтад илүү ач холбогдолтой, өгөгдлийн уншигдах байдалд нөлөөлөх бол хилийг тасалж дүрсэлж болно.

 

2.10.2.Зурагт нэгээс дээш улсын нутаг дэвсгэрийг харуулсан тохиолдолд эдгээр улсын нэрүүдийг тэмдэглэнэ.

 

Тэмдэглэл.- Өөртөө засах автономит улсын нутаг дэвсгэрийг үзүүлэхдээ бүрэлдэхүүнд нь багтдаг улсын нэрийг хаалтад нэмж оруулна.

 

2.11.Өнгөнүүд

 

Зөвлөмж.- Зурганд ашигласан өнгөнүүд нь энэхүү зааврын Хавсралт 3-ын дагуу байвал зохино.

 

2.12.Рельеф

 

2.12.1.Рельефийг үзүүлэхдээ хэрэглэгчийн дараах хэрэгцээг хангах хэлбэрээр дүрслэнэ:

 

a)            баримжаалах ба танин мэдэх;

 

b)            газрын гадаргуу дээгүүр нисэн өнгөрөх аюулгүй өндрийг тодорхойлох;

 

c)            үзүүлсэн нислэгийн мэдээллийг тодорхой ойлгох;

 

d)            төлөвлөлт хийх.

 

Тэмдэглэл. - Рельефийг ихэвчлэн хаялбар, өндрийн өнгөний шатлал, өндрийн тоот болон өндөрлөг газрын гэрэл сүүдрийн аргыг хослуулан дүрслэх ба нислэгийн зургийн онцлог, зургийн масштаб болон түүний зориулалтаас хамаарч дүрслэх аргаа сонгоно.

 

2.12.1.Зөвлөмж. - Хэрэв рельеф нь өндрийн өнгөний шатлалаар дүрслэгдсэн бол өнгөний шатлал нь энэхүү зааврын Хавсралт 4-ийн дагуу байвал зохино.

 

2.12.2.Зурганд өндрийн тоотыг ашигласан тохиолдолд тэдгээрийг сонгосон чухал цэгээр харуулна.

 

2.12.3.Эргэлзээтэй нарийвчлалын хэмжээтэй өндрийн тоотын утгын араас ± гэсэн тэмдэглэгээг тавина.

 

2.13.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүс

 

Хэрэв зурганд хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг үзүүлсэн бол лавлагаа эсхүл бусад Нэрлэгээуудыг оруулна. Монгол Улсыг заах ZM үсгүүдийг орхиж болно.

 

2.14.НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх агаарын зай

 

2.14.1.Хэрэв зурганд НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх агаарын зайг үзүүлсэн бол түүний ангилал, төрөл, нэр, дуудлага, босоо хязгаар, ашиглагдах радио холбооны давтамжаас гадна хэвтээ хязгаарыг энэхүү зааврын Хавсралт 2-ын дагуу дүрслэн үзүүлнэ.

 

2.14.2.Зөвлөмж. - Ил харааны нислэгт хэрэглэгдэх зургуудын нүүр болон арын хэсэгт тухайн зурганд тусгагдсан агаарын зайг ИКАО-ийн Хавсралт 11 дэх НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх агаарын зайн ангиллын хүснэгтийн холбогдох хэсгүүдийн дагуу оруулвал зохино.

 

2.15.Соронзон хазайлт

 

2.15.1.Зурганд жинхэнэ хойд зүг болон соронзон хазайлтыг үзүүлнэ. Соронзон хазайлтын зөвшөөрөгдөх хэмжээний түвшин нь тухайн зургийн шаардлагад нийцсэн байна.

 

2.15.2.Зөвлөмж. - Соронзон хазайлтыг зурганд үзүүлэхдээ хэвлэгдсэн он сар өдөрт хамгийн ойр байх, 1980, 1985 гэх мэт 5-д хуваагдах оны утгуудыг үзүүлвэл зохино. Жил бүрийн соронзон хазайлтын өөрчлөлтийн тооцоолол хийсний дараа түүний утга нь нэг градусаас илүү өөрчлөлттэй байх тохиолдолд өөрчлөгдсөн соронзон хазайлтын утгыг огноотой нь оруулвал зохино.

 

2.15.3.Зөвлөмж.Соронзон хазайлтын өөрчлөлт нь Хэрэглэлийн нислэгийн журмын зургуудад хамгийн ихдээ 6 AIRAC мөчлөгийн дотор орсон байвал зохино.

 

2.15.4.Зөвлөмж. – Хэд хэдэн аэродромд хэрэглэгдэх журмуудад нийтлэг нэг хазайлтын утгыг хэрэглэхийн тулд олон аэродром бүхий томоохон удирдлагын зангилаа төвд бүхэлчилсэн нэг соронзон хазайлтын утгыг хэрэглэнэ.

 

2.16.Шрифт

 

Тэмдэглэл. - Нислэгийн зургийн гарын авлага (Док-8697) нь нислэгийн зургуудад ашиглагдах тохиромжтой загваруудыг агуулдаг.

 

2.17.Нисэхийн өгөгдөл

 

2.17.1.Нисэхийн мэдээлэл/өгөгдлийн чанарын шаардлага нь нарийвчлалын хэмжээ, зөвшөөрөгдөх хэмжээ болон бүрэн бүтэн байдлаас бүрдэх ба ИНД 175-ын Хавсралт 1-ийн дагуу байна

 

2.18.Нийтлэг лавлагааны тогтолцоо

 

2.18.1.Хэвтээ хавтгай дахь болон босоо хавтгай дахь тооллын тогтолцоо нь Монгол Улсын Засгийн Газрын геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцооны тогтоолтой нийцсэн байна.

 

2.18.2.Хугацааны лавлагааны тогтолцоо

 

2.18.2.1.Иргэний нисэхийн дүрэм 175-ын 175.61 б) 12/-т заасны дагуу байна.

2.18.2.2.Зурганд өөр хугацааны лавлагааны тогтолцоо ашиглагдах тохиолдолд энэ талаар НМЭ-ийн GEN 2.1.2 хэсэгт заана.

 

БҮЛЭГ 3. АЭРОДРОМЫН СААДЫН ЗУРАГ – ИКАО ТӨРӨЛ А

(ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТУУД)

 

3.1.Зорилго

 

Энэхүү зураг нь НМЭ-д хэвлэгдсэн холбогдох мэдээллийн хамтаар, ИКАО-ийн Хавсралт 6-ын Бүлэг 1, Зүйл 5 болон Бүлэг 3, Хэсэг 2, Зүйл 3-ын үйл ажиллагааны хязгаарлалтуудыг мөрдөхөд шаардлагатай өгөгдлөөр хэрэглэгчийг хангана.

 

3.2.Ашиглалт

 

3.2.1.Аэродромын саадын зураг - ИКАО Төрөл A (Үйл ажиллагааны хязгаарлалтууд)-г хөөрөлтийн үед өндөр авах замын бүсэд саадгүй эсхүл Аэродромын Газрын Гадаргын болон Саадын зураг - ИКАО (Электрон) зурагтай аэродромуудаас бусад олон улсын иргэний нисэхэд тогтмол ашиглагддаг бүх аэродромуудад боловсруулна.

 

3.2.2.Хөөрөлт үйлдэх нислэгийн замын бүсэд саадгүйн улмаас зургийг боловсруулаагүй тохиолдолд энэ талаар НМЭ-д тэмдэглэнэ.

 

3.3.Хэмжих нэгж

 

3.3.1.Өндрүүдийг хагас метрийн буюу футын нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

3.3.2.Шугаман хэмжээсүүдийг хагас метрийн нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

3.4.Хамрах хүрээ ба масштаб

 

3.4.1.План бүрийн хэмжээ нь бүх саадуудыг хамрахаар хангалттай байна.

 

Тэмдэглэл. - Зургийн хуудасны хэмжээг шаардлагагүйгээр ихэсгэх алсад орших салангид саадуудыг тухайн зурганд тэмдэглэхдээ саадын өндөр, хамгийн хол орших ХБЗ-ны төгсгөлөөс тухайн саад хүртэлх зай болон чиглэлийг тохирох тэмдэг болон сумын хамт үзүүлж болно.

 

3.4.2.Хэвтээ масштаб нь 1:10 000-аас 1:15 000-ын хооронд байна.

 

3.4.3.Зөвлөмж. - Хэвтээ масштаб нь 1:10 000 байх нь илүү зохимжтой.

 

Тэмдэглэл. - Зургийг боловсруулах үйл явцыг хурдасгахын тулд 1: 20 000 масштабыг хэрэглэж болно.

 

3.4.4.Босоо масштаб нь хэвтээ масштабаас 10 дахин их байна.

 

3.4.5.Шугаман масштабууд. Метр буюу футээр үзүүлсэн хэвтээ болон босоо шугаман масштабуудыг зурганд тусгана.

 

3.5.Формат

 

3.5.1.ХБЗ бүр, түүнтэй холбогдох тормослох зурвас эсхүл саадаас чөлөөлөгдсөн зурвас, хөөрөлтийн үед өндөр авах замын бүс болон саадуудыг зурганд план болон зүсэлтээр дүрслэнэ.

 

3.5.2.ХБЗ, тормослох зурвас, саадаас чөлөөлөгдсөн зурвас бүрийн болон хөөрөлтийн үед өндөр авах замын бүс дэх саадын зүсэлтийг элемент тус бүрийн тохирох планы дээр харуулна. Нөөц хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн зүсэлт нь хөөрөлтийн үед өндөр авах нийт замын шугаман тусгагийг хамрах ба тохирох планы дээр мэдээллийг хурдан ойлгох хамгийн тохиромжтой хэлбэрээр байрлана.

 

3.5.3.Зүсэлтийн тор нь ХБЗ-аас бусад бүх зүсэлтийн талбайд татагдана. Босоо тооцоололын 0 утга нь далайн дундаж түвшин байна. Харин хэвтээ тооцооллын 0 утга нь тухайн хөөрөлтийн үед өндөр авах замын бүсээс хамгийн хол орших ХБЗ-ны төгсгөл байна. Торыг хуваасан хэмжээсүүдийг торны суурь болон босоо ирмэгийн дагуу интервалтайгаар үзүүлнэ.

 

3.8.1.1.Зөвлөмж. - Торны босоо хэмжээс нь 30м (100фут)-ийн, хэвтээ хэмжээс нь 300м (1000фут)-ийн интервалтай байвал зохино.

 

3.5.4.Зураг нь доорх зүйлсийг багтаана:

 

a)            энэхүү зааврын 3.8.3-т заасан өгөгдлийг тэмдэглэх нүд;

 

b)            өөрчлөлтүүд болон огноог тэмдэглэх нүд.

 

3.6.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродром байрлах улсын нэр, аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон ХБЗ-ны дугааруудыг оруулна.

 

3.7.Соронзон хазайлт

 

Соронзон хазайлтыг нэг градусын нарийвчлалтай оруулах ба түүнийг тодорхойлсон огноог тусгана.

 

3.8.Нисэхийн өгөгдөл

 

3.8.1.Саадууд.

 

3.8.1.1.Хөөрөлтийн үед өндөр авах замын бүстэй нэг эхлэлтэй 1.2 хувийн налуутай хэвтээ хавтгайгаас илүү гарсан хөөрөлтийн үед өндөр авах замын бүсэд орших объектуудыг саад гэж тооцно. Энэхүү зааврын 3.8.1.2-т тодорхойлсон бусад саадын сүүдэр доор орших саадуудыг зурганд тэмдэглэхгүй. Усан онгоц, галт тэрэг, машин гэх мэт хөдөлгөөнд объектууд нь 1.2 хувийн налуугаас дээш байгаа нөхцөлд саад гэж тооцогдох боловч сүүдэр үүсгэх саадад тооцогдохгүй.

 

3.8.1.2.Саадын сүүдэр гэж саадын оройг дайруулан татсан шугамаар үүсэх хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн төв шугамтай параллель хэвтээ хавтгайг хэлнэ. Энэхүү хавтгай нь хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн бүх өргөнийг хамрах ба энэхүү зааврын 3.8.1.1-т заасан хавтгай эсхүл дараагийн өндөр саад хүртэл үргэлжилнэ. Сүүдрийн хавтгай нь хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн эхний 300м-т хэвтээ байх ба түүнээс цааш 1.2 хувийн босоо налуутай байна.

 

3.8.1.3.Сүүдэр үүсгэж байгаа саад нь зайлуулагдах магадлалтай бол уг саадыг зайлуулснаар саад болж болох объектуудыг зурганд оруулна.

 

3.8.2.Хөөрөлтийн үед өндөр авах замын бүс

 

3.8.2.1.Хөөрөлтийн үед өндөр авах замын бүс нь хөөрөлтийн үед өндөр авах замын эгц доор газрын гадаргуу дээр тэгш хэмтэй буулгасан дөрвөн өнцөгт бүсээс бүрдэнэ. Энэхүү бүс нь дараах үзүүлэлттэй байна:

 

a)  бүс нь хөөрөхөд тохиромжтой гэж зарлагдсан бүсийн (тухайн нөхцөлөөс хамаарч ХБЗ-ны эсхүл саадаас чөлөөлөгдсөн бүсийн төгсгөл) төгсгөлөөс эхэлнэ;

 

b)  бүсийн эхлэх цэг дэх өргөн нь 180м (600фут) байх ба энэ нь 0.25D-ээр (D нь эхлэлийн цэгээс өргөнийг тооцох цэг хүртэлх зай) хамгийн ихдээ 1800м (6000фут) хүртэл ихсэнэ;

 

c)   бүс нь цааш ямар нэгэн саадгүй байх цэг эсхүл 10.0 км (5.4далайн миль) зайн аль бага байх зай хүртэл үргэлжилнэ.

 

3.8.2.2.1.2 хувиас бага хөөрөлтийн үед өндөр авах замын налуу ашиглахыг зөвшөөрдөг үйл ажиллагааны хязгаарлалтуудтай агаарын хөлөгт үйлчлэх ХБЗ-уудад энэхүү зааврын 3.8.2.1 c)-д заасан хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн хэмжээг 12.0 км (6.5далайн миль)-ээс багагүйгээр ихэсгэнэ, харин 3.8.1.1 болон 3.8.1.2-т заасан тэгш гадаргуугын налууг 1.0 хувь хүртэл эсхүл түүнээс доош багасгана.

 

Тэмдэглэл. - Байр зүйн зураглалаар тодорхойлсон 1 хувийн налуутай гадаргуу нэг ч саад шүргэхгүй бол гадаргууг анхны саадыг шүргэх хүртэл багасгаж болно.

 

3.8.3.Зарлагдсан зайнууд.

 

3.8.3.1.Дараах мэдээллүүдийг өгөгдсөн зайнд ХБЗ бүрийн чиглэл тус бүрээр үзүүлнэ:

 

a)            хөөрөлтийн боломжит урт (TORA);

 

b)            хөөрөлтийг зогсоох боломжит зай (ASDA);

 

c)            хөөрөлтийн боломжит зай (TODA)

 

d)            буултын боломжит зай (LDA).

 

Тэмдэглэл. - Зарлагдсан зайнуудын талаарх заавар нь ИКАО-ийн Хавсралт 14, Боть 1, Зураг А, Хэсэг 3-т тусгагдсан.

 

3.8.3.2.Зөвлөмж. - ХБЗ-ыг зөвхөн нэг чиглэлд ашиглах боломжтойгоос шалтгаалан зарлагдсан зай өгөгдөөгүй бол тухайн ХБЗ-ыг “хөөрөлт, буулт эсхүл хоёуланд нь ашиглах боломжгүй” гэж тэмдэглэх нь зүйтэй.

 

3.8.4.План болон зүсэлтийн дүрслэл

 

3.8.4.1.План дүрслэлээр дараах зүйлсийг үзүүлнэ:

a)         үргэлжилсэн зураасаар тэмдэглэсэн ХБЗ-уудын гаднах хүрээ, ХБЗ-уудын урт ба өргөн, нэг градусын нарийвчлалтай ХБЗ-ны соронзон чиглэл болон ХБЗ-ны дугаар;

 

b)            тасархай зураасаар тэмдэглэсэн саадаас чөлөөлөгдсөн зурвасын хүрээ, урт ба Нэрлэгээийн хамт;

 

c)            цэгтэй зураасаар хөөрөлтийн үед өндөр авах замын бүс болон урт богино цэгүүдээс бүрдсэн нарийн зураасаар тэнхлэгийн шугам;

 

d)            нөөц хөөрөлтийн үед өндөр авах замын бүсүүд. Нөөц хөөрөлт үйлдэх нислэгийн замын бүсүүдийн тэнхлэгийн шугам нь ХБЗ-ны тэнхлэгийн шугамын үргэлжлэлтэй давхцаагүй үед эдгээр бүсүүдийн ач холбогдлыг тайлбарласан тэмдэглэгээг хийж өгнө;

 

e)            саадуудыг дараах байдлаар:

 

1)            саад бүрийн тодорхой байршил, саадын төрлийг тодорхойлсон таних тэмдэгийн хамт;

2)           саад бүрийн өндөр болон Нэрлэгээ;

3)           том хэмжээний саадуудын хязгаарыг түүний тэмдэгийн хүснэгтэнд тэмдэглэнэ.

 

Тэмдэглэл. – Энэ нь хөөрөлтийн үед өндөр авах замын бүс доторх чухал өндрийн тэмдэглэлийг зааж өгөх шаардлагыг орхигдуулж болохгүй.

 

3.8.4.1.1.Зөвлөмж. - ХБЗ болон тормослох зурвасын гадаргуунуудын шинж чанарыг зааж өгөх нь зүйтэй.

 

3.8.4.1.2.Зөвлөмж. - Тормослох зурвасыг тасархай зураасаар үзүүлэх нь зүйтэй.

 

3.8.4.1.2.Тормослох зурвасыг үзүүлсэн үед тормослох зурвас бүрийн уртыг зааж өгнө.

 

3.8.4.2.Зүсэлтийн дүрслэлээр дараах зүйлсийг үзүүлнэ:

 

a)  ХБЗ-ны тэнхлэгийн шугамыг үргэлжилсэн зураасаар тэмдэглэсэн зүсэлт болон холбогдох тормослох зурвасын ба саадаас чөлөөлөгдсөн зурвасын тэнхлэгийн шугамыг тасархай зураасаар тэмдэглэсэн зүсэлт;

 

b)   ХБЗ-ны төгсгөлүүд, тормослох зурвас, хөөрөлтийн үед өндөр авах замын бүсийн эхлэл, ХБЗ болон тормослох зурвасны налуугийн томоохон өөрчлөлтийн цэг бүр дэх ХБЗ-ны тэнхлэгийн шугамын өндрүүд;

 

c)    саадуудыг дараах байдлаар:

 

1)   саад бүрийг дурын нэг торны шугамнаас саадын оройн өндөр хүртэл дор хаяж дахин нэг торны шугамын дээгүүр үргэлжилсэн тасралтгүй босоо шугамаар;

 

2)  саад бүрийн тэмдэглэл;

 

3)   том хэмжээтэй саадуудын өндрийн хязгааруудыг таних тэмдэгийн хүснэгтэнд онцгой байдлаар тэмдэглэж.

 

Тэмдэглэл.- Зурганд саадын зүсэлтийг саад бүрийн оройнуудыг холбосон шугам болон саадаас үүссэн сүүдрээр оруулж болно.

 

3.9.Нарийвчлалын хэмжээ

 

3.9.1.Хүрч чадсан нарийвчлалын хэмжээг зурганд зааж өгнө.

 

3.9.2.Зөвлөмж. – Зурганд тэмдэглэгдэх ХБЗ, тормослох зурвас болон саадаас чөлөөлөгдсөн зурвасны хэвтээ хэмжээсүүд болон өндрүүдийг 0.5м (1фут)-ийн нарийвчлалтайгаар тогтоох нь зүйтэй.

 

3.9.3.Зөвлөмж. Талбайн хэмжилтийн нарийвчлалын хэмжээ болон зураг боловсруулалтын нарийвчлал нь хөөрөлт үйлдэх нислэгийн замын бүсүүд дэх хэмжээсүүдийг зургаас авч хэрэглэхэд дараах хамгийн их зөрүүгээс хэтрэхгүй байхаар байна:

 

a)         хэвтээ зайнууд: эхлэлийн цэгт 5м (15фут) түүнээс цааш 500м тутамд 1 метрээр нэмэгдэнэ;

 

b)         босоо зайнууд: эхний 300м (1000фут)-д 0.5м (1.5фут) түүнээс цааш 1000м тутамд 1 метрээр нэмэгдэнэ.

 

3.9.4.Өгөгдөхүүн. Босоо хавтгайн хэмжилтэд анхны өгөгдөхүүн аль түвшинээс авагдсан нь тодорхойгүй тохиолдолд ашигласан түвшиний өндрийг оруулах ба “таамагласан” гэж тэмдэглэнэ.

 

 

БҮЛЭГ 4. АЭРОДРОМЫН СААДЫН ЗУРАГ – ИКАО ТӨРӨЛ B

4.1.Зорилго

 

Энэ төрлийн зураг нь дараах үйл ажиллагаанд шаардагдах мэдээллээр хангана:

 

а) тойрог нислэгийн журмуудын өндрүүдийг оролцуулан хамгийн бага аюулгүй үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг тодорхойлох;

 

б) хөөрөлт эсхүл буултын үед онцгой нөхцөл үүсэх тохиолдолд ашиглах журмыг тодорхойлох;

 

в) саадыг нисэх өнгөрөх болон тэмдэглэх зарчмуудыг хэрэглэх;

 

г) нислэгийн зургийг боловсруулахад зориулсан эх мэдээлэл болгон ашиглах.

 

4.2.Ашиглалт

 

4.2.1.Энэхүү зааврын Бүлэг 5-ын дагуу боловсруулагдсан Аэродромын газрын гадаргын болон саадын зураг (Электрон)-тай аэродромуудаас бусад олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд тогтмол ашиглагддаг аэродромуудад Аэродромын саадын зураг-ИКАО Төрөл В хийгдвэл зохино.

 

4.2.2.Энэхүү зааврын Бүлэг 3, 4-ийн шаардлагуудыг хангасан зургийг Аэродромын саадын зураг-ИКАО (Дэлгэрэнгүй) гэж нэрлэнэ.

 

4.3.Хэмжих нэгж

 

4.3.1.Өндрүүдийг хагас метрийн буюу футын нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

4.3.2.Шугаман хэмжээсүүдийг хагас метрийн нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

4.4.Хамрах хүрээ ба масштаб

 

4.4.1.План бүр нь бүх саадуудыг хамрах хангалттай хэмжээтэй байна.

 

Тэмдэглэл. - Зургийн хуудасны хэмжээг шаардлагагүйгээр ихэсгэх болох алсад орших салангид саадуудыг тухайн зурганд тэмдэглэхдээ саадын өндөр, хамгийн хол орших ХБЗ-ны төгсгөлөөс тухайн саад хүртэлх зай болон чиглэлийг тохирох тэмдэг болон сумын хамт үзүүлж болно.

 

4.4.2.Хэвтээ масштаб нь 1:10 000-аас 1:20 000-ын хооронд байна.

 

4.4.3.Хэвтээ шугаман машстабыг зурганд метр, футээр хоёулангаар нь харуулна. Шаардлагатай тохиолдолд шугаман масштабыг километр болон далайн милиэр давхар үзүүлж болно.

 

4.5.Формат

 

Зурганд дараах зүйлсийг оруулна:

 

a)            ашигласан тусгагийн зохих тайлбарууд;

 

b)            ашигласан торны зохих нэрлэгээ;

 

c)            ИКАО-ийн Хавсралт 14-ийн 1-р боть, Бүлэг 4-т заасан гадаргуугаас давсан объектуудыг саад гэж тооцсон тухай тэмдэглэл;

 

d)            өөрчлөлтүүд бүртгэх болон тэдгээрийн огноог тэмдэглэх нүд;

 

e)            дотор шугамын гадна талд нэг минутын давтамжтай зай тутамд градус, минутаар тэмдэглэсэн өргөрөг, уртраг.

 

Тэмдэглэл. - Өргөрөг болон уртрагын шугамуудыг зургийн нийт талбайд татаж болно.

 

4.6.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродром байрлах улсын нэр, аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр болон аэродромын нэрийг оруулна.

 

4.7.Хиймэл байгууламж ба байр зүй

 

4.7.1.Бохир болон цэвэр усны шугам сүлжээний мэдээллийг аль болох бага оруулах.

 

4.7.2.Аэродромд хамааралтай, давсан барилга болон бусад объектуудыг зурганд оруулна. Тэдгээрийг аль болох масштабын дагуу дүрслэнэ.

 

4.7.3.Энэхүү зааврын 4.9-д заасан хөөрөлт болон ойртолтын гадаргуу эсхүл ИКАО-ийн Хавсралт 14-ийн Боть 1, Бүлэг 4-т заасан саадыг нисэх өнгөрөх болон саадын тэмдэглэгээний гадаргуугаас давсан бүх байгалын болон хиймэл объектуудыг зурганд үзүүлнэ.

 

4.7.4.Хөөрөлтийн бүс, ойртолт үйлдэх бүс дэх болон ХБЗ-ны эсхүл ХБЗ-ны үргэлжлэлүүдийн төгсгөлөөс 600м (2 000фут) дотор байрлах зам ба төмөр замуудыг зурганд үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Чухал ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд элементүүдийн газарзүйн нэрсийг үзүүлж болно.

 

4.8.Соронзон хазайлт

 

Зурганд нэг градусын нарийвчлалтай соронзон хазайлтын мэдээлэл, түүнийг тодорхойлсон огноо болон жил бүрийн өөрчлөлтийг үзүүлсэн жинхэнэ хойд зүг рүү эсхүл хойд чиг рүү заасан луужингийн чигийг тусгана.

 

4.9.Нисэхийн өгөгдөл

 

4.9.1.Зураг нь дараах зүйлсийг үзүүлнэ:

 

a)     аэродромын хяналтын цэг болон түүний газарзүйн солбицлыг градус, минут, секундээр;

 

b)     ХБЗ-ны гаднах хүрээг үргэлжилсэн зураасаар;

 

c)      ХБЗ-ны өргөн ба урт;

 

d)     ХБЗ-ны дугаар болон ХБЗ-ны соронзон чиглэлийг нэг градусын нарийвчлалтайгаар;

 

e)               ХБЗ-ны төгсгөлүүд, тормослох зурвас, хөөрөлтийн үед өндөр авах замын бүс болон ойртолтын бүсийн эхлэл, ХБЗ болон тормослох зурвасны налуугийн томоохон өөрчлөлтийн цэг бүр дэх ХБЗ-ны тэнхлэгийн шугамын өндрүүд;

 

f)       явгалах зам, перрон болон агаарын хөлгийн зогсоолын талбайн тэмдэглэгээнүүд болон үргэлжилсэн шугамаар дүрсэлсэн тэдгээрийн гаднах хүрээ;

 

g)     тасархай зураасаар дүрсэлсэн тормослох зурвас болон түүний холбогдох тэмдэглэгээ;

 

h)     тормослох зурвас бүрийн урт;

 

i)       тасархай зураасаар дүрсэлсэн саадаас чөлөөлөгдсөн зурвас болон түүний холбогдох тэмдэглэгээ;

 

j)       саадаас чөлөөлөгдсөн зурвас бүрийн урт;

 

k)      тасархай зураасаар дүрсэлсэн хөөрөлтийн ба ойртолтын гадаргуу болон тэдгээрийн холбогдох тэмдэглэгээ;

 

l)       хөөрөлтийн болон ойртолтын бүс;

 

Тэмдэглэл. - Хөөрөлтийн бүсийг энэхүү зааврын 3.8.2.1-д тодорхойлсон. Ойртолт үйлдэх бүс гэж Хавсралт 14, Боть 1, Зүйл 4-т заасан ойртолт үйлдэх гадаргуугийн эгц доор байх газрын гадаргуу дээрх бүсийг хэлнэ.

 

m)    саадуудын тодорхой байрлалыг дараах зүйлсийн хамт:

 

1)               тэдгээрийн төрлийг тодорхойлох тэмдэглэгээ;

 

2)               өндөр;

 

3)               Нэрлэгээ;

 

4)               Том хэмжээтэй саадуудын өндрийн хязгааруудыг таних тэмдэгийн хүснэгтэнд онцгой байдлаар тэмдэглэж

 

Тэмдэглэл. – Энэ нь хөөрөлт болон ойртолтын бүс дэх чухал өндрийн тэмдэглэгээг зааж өгөх шаардлагыг орлохгүй.

 

n)     энэхүү зааврын 3.8.1.1-ээр тодорхойлсон аливаа нэмэлт саад болон саадын сүүдэрт байгаа өөрөөр тэмдэглэгдэх саадууд.

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн Хавсралт 14, Боть 1, Зүйл 4-т заасан үзүүлэлтүүд нь хамгийн бага шаардлагууд юм. Хэрэв эрх бүхий байгууллагаас илүү нам гадаргуунуудыг тогтоосон тохиолдолд эдгээрийг саадуудыг тодорхойлоход ашиглаж болно.

 

4.9.1.1.Зөвлөмж. - ХБЗ болон тормослох зурвасны гадаргуунуудын шинж тэмдгийг зааж өгөх нь зүйтэй.

 

4.9.1.2.Зөвлөмж. – Боломжтой бол аэродромын хяналтын цэгээс 5000м (15000 фут)-ийн радиусын доторх зэрэгцээ ойртолтын бүсүүдийн хооронд байрлах хамгийн өндөр саад буюу объектыг ялгагдахаар тэмдэглэвэл зохино.

 

4.9.1.3.Зөвлөмж. Ой мод болон рельефийн элементүүдийн хэсэг нь саад үүсгэж байгаа үед энэхүү хэсгийн хэмжээг зурганд үзүүлэх нь зүйтэй.

 

4.10.Нарийвчлалын хэмжээ

 

4.10.1.Хүрч чадсан нарийвчлалын хэмжээг зурганд зааж өгнө.

 

4.10.2.Зөвлөмж. – Зурганд тэмдэглэгдэх хөдөлгөөний талбай, тормослох зурвас болон саадаас чөлөөлөгдсөн зурвасны хэвтээ хэмжээсүүд болон өндрүүдийг 0.5м (1фут)-ийн нарийвчлалтайгаар тогтоох нь зүйтэй.

 

4.10.3.Талбайн хэмжилтийн нарийвчлалын хэмжээ болон зураг боловсруулалтын нарийвчлал нь хөөрөлт үйлдэх нислэгийн замын бүсүүд дэх хэмжээсүүдийг зургаас авч хэрэглэхэд дараах хамгийн их зөрүүгээс хэтрэхгүй байхаар байна:

 

a)  Хөөрөлтийн болон ойртолтын бүсүүд:

 

1)            хэвтээ зайнууд: эхлэлийн цэгт 5м (15фут) түүнээс цааш 500м тутамд 1 метрээр нэмэгдэнэ;

 

2)            босоо зайнууд: эхний 300м (1 000фут)-д 0.5м (1.5фут) түүнээс цааш 1 000м тутамд 1 метрээр нэмэгдэнэ.

 

b)            Бусад бүсүүд:

 

1)            хэвтээ зайнууд: аэродромын хяналтын цэгээс 5 000м (15 000фут) дотор 5м (15фут) ба түүнээс цааш бүсэд 12м (40фут) байна.

 

2)            босоо зайнууд: аэродромын хяналтын цэгээс 1 500м (5 000фут) дотор 1м (3фут) түүнээс цааш 1 000м тутамд 1 метрээр нэмэгдэнэ.

 

4.10.4.Өгөгдөл. Босоо хавтгайн хэмжилтэд анхны өгөгдөхүүн аль түвшинээс авагдсан нь тодорхойгүй тохиолдолд ашигласан түвшиний өндрийг оруулах ба “таамагласан” гэж тэмдэглэнэ.

 

БҮЛЭГ 5. АЭРОДРОМЫН ГАЗРЫН ГАДАРГЫН БОЛОН СААДЫН ЗУРАГ-ИКАО (ЭЛЕКТРОН)

 

5.1.Зорилго

 

Энэхүү электрон зураг нь дараахад шаардлагатай газрын гадарга болон саадын өгөгдлийг холбогдох нисэхийн өгөгдлийн хамт үзүүлнэ:

 

a)            2-р тойрогт гарах буюу хөөрөх үеийн онцгой тохиолдолын үед ашиглах журмуудыг зохиох болон агаарын хөлгийн ашиглалтын хязгаарлалтад дүн шинжилгээний үр дүнд бий болсон Хавсралт 6, Бүлэг 1, Зүйл 5 ба Бүлэг 2, Хэсэг 2, Зүйл 3-ын үйл ажиллагааны хязгаарлалтуудыг хэрэглэгч дагаж мөрдөх боломжийг олгох;

 

b)            агаарын навигацид хамааралтай дараах хэрэглээнүүдийг хангах:

 

1)            хэрэглэлийн журам зохиох (тойрог нислэгийн журмыг оруулан);

 

2)            аэродромын саадын хязгаарлалт ба түүнийг зайлуулах;

 

3)            бусад нислэгийн зургуудыг зохиоход өгөгдлийн эх сурвалжаар авах.

 

5.2.Ашиглалт

 

5.2.1.Аэродромын газрын гадаргын болон саадын зураг - ИКАО (Электрон) -ыг 2010 оны 11 сарын 18-аас эхэлж олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд тогтмол ашиглагддаг бүх аэродромуудад хийнэ.

 

Тэмдэглэл 1. - Аэродромын газрын гадаргын болон саадын зураг-ИКАО (Электрон) байгаа нөхцөлд Аэродромын Саадын Зураг- ИКАО Төрөл А (Үйл Ажиллагааны Хязгаарлалтууд) болон Аэродромын Саадын Зураг- ИКАО Төрөл В хийхийг шаардахгүй. (3.2.1 ба 4.2.1-ийг хар).

 

Тэмдэглэл 2. - Нарийвчлалтай Ойртолтын Газрын Гадаргын Зураг-ИКАО-д орох тусгахыг шаардсан мэдээлэл нь Аэродромын газрын гадаргын болон саадын зураг- ИКАО (Электрон)-д орж болно. Энэ тохиолдолд Нарийвчлалтай ойртолтын газрын гадаргын зураг-ИКАО-г хийхгүй байж болно (6.2.1-ийг хар).

 

5.2.2.Аэродромын газрын гадаргын болон саадын зураг-ИКАО (Электрон)-ыг олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд тогтмол ашиглагддаг бүх аэродромуудад хийвэл зохино.

 

5.2.3.Аэродромын газрын гадаргын болон саадын зураг-ИКАО (Электрон)-ыг хүсэлтийн дагуу цаасан хувилбараар гаргана.

 

Тэмдэглэл. - Хэвлэгдэн гарах цаасан хувилбартай холбоотой шаардлагуудыг энэхүү зааврын 5.7.7-оос хар.

 

5.2.4.Газарзүйн мэдээллийн цуврал стандарт ISO 19100-ыг өгөгдлийг оруулах ерөнхий загвар болгон ашиглана.

 

Тэмдэглэл. - Газарзүйн мэдээллийн цуврал стандарт ISO 19100 нь Аэродромын газрын гадаргын болон саадын зураг-ИКАО (Электрон)-ийг олон янзын хэрэглэгчид харилцан солилцох болон ашиглах боломжтой болгодог.

 

5.3.Нэрлэгээ

 

Электрон зурганд тухайн аэродром байрлах улсын нэр, аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр болон аэродромын нэрийг оруулна.

 

5.4.Зургийн хамрах хүрээ

 

Зураг бүрийн хэмжээ нь ИКАО-ийн Хавсралт 15-ын 10.2-д дурьдсан Бүс 2-ыг хамрахаар байна.

 

5.5.Зургийн агуулга

 

5.5.1.Ерөнхий

 

5.5.1.1.Зураг дээр элементүүдийг дүрслэхэд ашиглах компьютер графикийн програмыг хийхдээ элементүүдийн харьцаа, элементүүдийн шинж тэмдэг, огторгуйн геометр болон түүнтэй холбогдох байр зүйн харьцаануудыг ашиглалтын схемээр тодорхойлно. Дүрслэгдэж буй мэдээлэл нь дүрслэлийн тодорхой дүрмүүдийн дагуу дүрслэлд тавигдах шаардлагад үндэслэгдэнэ. Дүрслэлийн шаардлагууд болон дүрслэлийн дүрмүүд нь өгөгдлийн багцын нэг хэсэг болохгүй. Дүрслэлийн дүрмүүд нь тусдаа хадгалагдах дүрслэлийн шаардлагуудын лавлагааг агуулсан дүрслэлийн дүрмийн каталогид байна.

 

Тэмдэглэл. - ISO Стандарт 19117 нь газар зүйн мэдээллийн элементүүдийг дүрслэх механизмыг тайлбарласан схемийн тодорхойлолтыг агуулна. Харин ISO Стандарт 19109 нь ашиглалтын схемүүдэд хамааралтай дүрмүүдийг агуулна. Огторгуйн геометр болон холбогдох байр зүйн харилцан хамаарал нь ISO Стандарт 19107-д тодорхойлогдсон.

 

5.5.1.2.Элементүүдийг дүрслэхэд ашиглагдах тэмдэгүүд нь энэхүү зааврын Хавсралт 2 болон 2.4-тэй нийцсэн байна.

 

5.5.2.Газрын гадаргын элемент

 

5.5.2.1.Зурганд дүрслэгдэх газрын гадаргын элемент, түүнтэй холбоотой шинж тэмдэгүүд болон зурагтай холбогдох өгөгдлийн сан нь ИКАО-ийн Хавсралт 15-ын Нэмэлт хавсралт 8 болон Бүлэг 10-ын шаардлагыг хангасан электрон газрын гадаргын өгөгдлийн багцад үндэслэсэн байна.

 

5.5.2.2.Газрын гадаргын элемент нь газрын гадаргын бодит, ерөнхий дүрслэлийг үзүүлэхээр байна. Энэ нь тогтоосон торны огтлолцол бүр дээрх өндрийн үргэлжилсэн утгаар үүсгэгдсэн газрын гадаргуу буюу өндрийн тоон загвар (DEM) байна.

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн Хавсралт 15, Зүйл 10 болон Нэмэлт хавсралт 8-ын дагуу Бүс 2-ын Өндрийн тоон загвар (DEM)-ын хоорондын зайг (торны) 1 арк секундээр (ойролцоогоор 30м) тогтоосон.

 

5.5.2.3.Зөвлөмж. - Газрын гадаргын гадаргууны дүрслэл нь DEM-ээс гадна сонголт бүхий хаялбарын шугамын түвшингөөр хангагдаж болно.

 

5.5.2.4.Зөвлөмж. - DEM-ийг сайжруулахын тулд DEM дэх элементүүдийг үндсэн дүрс дээрх элементүүдтэй давхцуулан Орто аргаар зассан дүрсийг ашиглавал зохино. Энэ дүрсийг тусдаа сонголт бүхий давхаргад байлгана.

 

5.5.2.5.Дүрслэгдсэн газрын гадаргын элемент нь өгөгдлийн сан (сангууд) дахь дараах тохирох шинж тэмдэгүүдтэй холбогдоно:

 

a.      газарзүйн солбицлуудаар тодорхойлогдох торны огтлолцолын цэгийн хэвтээ байрлал болон цэгийн өндрүүд;

 

b.      гадаргуун төрөл;

 

c.      хаялбарын шугамтай бол түүний утгууд;

 

d.      хот, хот суурин болон бусад байр зүйн томоохон элементүүдийн нэрүүд.

 

5.5.2.6.Зөвлөмж. – ИКАО-ийн Хавсралт 15, Нэмэлт Хавсралт 8, Хүснэгт А8-3-т заагдсан бөгөөд өгөгдлийн сан(гууд)-д багтсан газрын гадаргын бусад шинж тэмдэгүүд нь дүрслэгдсэн газрын гадаргын элементтэй холбогдсон байвал зохино.

 

5.5.3.Саадын элементүүд

 

5.5.3.1.Зурганд дүрслэгдсэн эсхүл зурагтай өгөгдлийн сангаар холбогдсон саадын элемент болон холбогдох шинж чанарууд нь ИКАО-ийн Хавсралт 15-ын нэмэлт хавсралт 8 болон Бүлэг 10-ын шаардлагыг хангасан электрон саадын өгөгдлийн багцад үндэслэсэн байна.

 

5.5.3.2.Саад бүр нь тохирох тэмдэг болон саадын тодорхойлогчоор дүрслэгдэнэ.

 

5.5.3.3.Дүрслэгдсэн саадын элемент нь өгөгдлийн сан (сангууд) дахь дараах тохирох шинж тэмдэгүүдтэй холбогдоно:

 

a)     газарзүйн солбицлуудаар тодорхойлогдох хэвтээ байрлал болон холбогдох өндрүүд;

 

b)     саадын төрөл;

 

c)      шаардлагатай тохиолдолд саадын хэмжээ.

 

5.5.3.4.Зөвлөмж. – ИКАО-ийн Хавсралт 15, Нэмэлт Хавсралт 8, Хүснэгт А8-3-т заагдсан бөгөөд өгөгдлийн сан (гууд)-д багтсан саадын бусад шинж тэмдэгүүд нь дүрслэгдсэн саадын элементтэй холбогдсон байвал зохино.

 

5.5.4.Аэродромын элементүүд

 

5.5.4.1.Зурганд дүрслэгдсэн болон зурагтай өгөгдлийн сангаар холбогдсон аэродромын элемент болон холбогдох шинж тэмдэгүүд нь ИКАО-ийн Хавсралт 4-ийн Боть 1, Нэмэлт хавсралт 5 болон Хавсралт 15-ын Нэмэлт хавсралт 7-гийн шаардлагуудыг хангасан аэродромын өгөгдөлд үндэслэсэн байна.

 

5.5.4.2.Доорх аэродромын элементүүд нь зохих тэмдэгээр дүрслэгдсэн байна:

 

a)            аэродромын хяналтын цэг;

 

b)            ХБЗ-уудыг түүний дугаарын хамт, хэрэв байвал тормослох зурвас (ууд) ба саадаас чөлөөлөгдсөн зурвас (ууд);

 

c)            явгалах зам, перрон, том хэмжээтэй барилгууд болон аэродромын бусад ялгарах элементүүд.

 

5.5.4.3.Дүрслэгдсэн аэродромын элемент нь өгөгдлийн сан (сангууд) дахь дараах тохирох шинж тэмдэгүүдтэй холбогдоно:

 

a)            аэродромын хяналтын цэгийн газарзүйн солбицлууд;

 

b)            аэродромын соронзон хазайлт, тодорхойлсон он болон жил бүрийн өөрчлөлт;

 

Тэмдэглэл. - Соронзон хазайлт нь аэродромын хяналтын цэгтэй өгөгдлийн сангаар холбогдсон байж болно.

 

c)            ХБЗ (ууд), тормослох зурвас (ууд) болон саадаас чөлөөлөгдсөн зурвас (ууд)-ын урт ба өргөн;

 

d)            ХБЗ (ууд) болон тормослох зурвас (ууд)-ын гадаргуун төрөл;

 

e)            нэг градусын нарийвчлалтай ХБЗ (ууд)-ын соронзон чиглэлүүд;

 

f)             ХБЗ-ны төгсгөлүүд, тормослох зурвас, ХБЗ болон тормослох зурвасны налуугийн томоохон өөрчлөлт бүр дэх өндрүүд;

 

g)            ХБЗ-ны чиглэл бүрийн зарлагдсан зайнуудаар, эсхүл ХБЗ-ны нэг чиглэлийг хөөрөх эсхүл суух эсхүл хоёуланд нь ашиглах боломжгүй бол “NU” товчлол.

 

Тэмдэглэл. - Зарлагдсан зайнуудын талаарх заавар ИКАО-ийн Хавсралт 14, Боть 1, Зураг А-д тусгагдсан.

 

5.5.5.Радио навигацийн тоног төхөөрөмжийн элементүүд

 

Зургийн хамрах талбайд байрласан радио навигацийн тоног төхөөрөмж бүрийг тохирох тэмдгээр дүрсэлж үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Навигацийн тоног төхөөрөмжийн элементийн шинж тэмдэгүүд нь өгөгдлийн сан (гууд) дахь навигацийн тоног төхөөрөмжийн элементүүдийн дүрслэлтэй холбогдож болно.

 

5.6.Нарийвчлалын болон зөвшөөрөгдөх хэмжээ

 

5.6.1.Нисэхийн өгөгдлүүдийн нарийвчлалын хэмжээний түвшин нь ИНД 175-ын Хавсралтад заасны дагуу байна. Газрын гадаргын болон саадын өгөгдлийн нарийвчлалын хэмжээний түвшин нь ИКАО-ийн Хавсралт 15-ын Нэмэлт хавсралт 8-д заасны дагуу

байна.

 

5.6.2.Нисэхийн өгөгдлүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ нь ИНД 175-ын Хавсралтад заасны дагуу байна. Газрын гадаргын болон саадын өгөгдлийн зөвшөөрөгдөх хэмжээ нь ИКАО-ийн Хавсралт 15-ын Нэмэлт хавсралт 8-д заасны дагуу байна.

 

5.7.Электрон зургийн үйл ажиллагааны шаардлага

 

5.7.1.Зургийг ашиглах үед масштабыг нь өөрчлөх боломжтой байна. Зургийг уншихад хялбар болгохын тулд зургийн масштабаас хамааран тэмдэг болон текстийн хэмжээ өөрчлөгдөхөөр байна.

 

5.7.2.Зураг дээрх мэдээлэл нь газарзүйн солбицлуудтай холбоотой байх бөгөөд энэ нь курсорын байрлалыг хамгийн багадаа 1 секундын нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой байна.

 

5.7.3.Зураг нь өргөн хэрэглээний компьютерийн техник хангамж, программ хангамж болон мэдээллийн хэрэгслүүдэд ашиглах боломжтой байна.

 

5.7.4.Зөвлөмж. - Зураг нь өөрийн гэсэн унших/ажиллуулах програмыг агуулсан байвал зохино.

 

5.7.5.Албан ёсны өөрчлөлт орохоос бусад тохиолдолд зургаас мэдээлэл устгах боломжгүй байхаар байна.

 

5.7.6.Мэдээллийн нягтарлын улмаас зургийн зориулалтыг хангахад шаардлагатай элементүүдийг нэг дэлгэрэнгүй зурганд тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар мэдээллийг ашиглах боломжтой сонголт бүхий мэдээллийн давхаргуудыг үүсгэнэ.

 

Тэмдэглэл. - Аэродромын ихэнх элементүүдийг үзүүлэх илүү үр дүнтэй арга нь хэрэглэгч сонгох боломжтой мэдээллийн давхаргууд бүхий электрон зургийн формат юм.

 

5.7.7.Хэрэглэгчийн тодорхойлсон агуулгын шаардлагууд ба масштабын дагуу зураг нь цаасан дээр хэвлэгдэх боломжтой байна.

 

Тэмдэглэл 1. - Хэрэглэгчийн шаардлагаас хамааран хэвлэгдсэн зураг нь эвлүүлж болох салангид хуудаснуудаас эсхүл тусгайлан сонгогдсон бүсүүдээс бүрдэж болно.

 

Тэмдэглэл 2. - Өгөгдлийн сангаар дамжуулан авах элементийн шинж тэмдэгийн мэдээллийг зохих лавлагаа бүхий хуудсуудаар тусд нь гаргана.

 

5.8.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд

 

5.8.1.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүнийг үнэлэх болон энэ нь зориулагдсан ашиглалтын (хэрэглээний) шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох боломжийг агаарын навигацийн хэрэглэгчидэд олгох үндэс болох зургийг бүрдүүлж буй өгөгдлийн багцуудын дэлгэрэнгүй тайлбарыг өгөгдлийн бүтээгдэхүүний шаардлагууд хэлбэрээр гаргана.

 

5.8.2.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь ерөнхий зүйл, шаардлагын хамрах хүрээ, өгөгдлөн бүтээгдэхүүний таних тэмдэг, өгөгдлийн агуулгын мэдээлэл, ашигласан лавлагааны тогтолцоонууд, өгөгдлийн чанарт тавигдах шаардлагууд болон өгөгдлийг бүрдүүлсэн талаарх мэдээлэл, өгөгдлийн шинэчлэл, өгөгдлийн дүрслэл, өгөгдлийн хүргэлт, түүнчлэн дурын нэмэлт боломжит мэдээлэл болон мета өгөгдлийг агуулна.

 

Тэмдэглэл. – ISO 19131 стандарт нь газарзүйн мэдээлэлд зориулсан өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудын үндсэн зарчим болон түүнд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон.

 

5.8.3.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудын ерөнхий зүйл нь бүтээгдэхүүний талаарх товч тодорхойлолтыг үзүүлэх ба өгөгдлөн бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээллийг агуулна. Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудын шаардлагын хамрах хүрээ нь зургийн хэмжээнд хамрагдсан орон зайн (хэвтээ хавтгайд) хэмжээг агуулна. Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний таних тэмдэг нь бүтээгдэхүүний нэр, агуулга ба зорилгыг товч дурьдсан дүгнэлт болон зурганд хамрагдсан газарзүйн бүсийн тодорхойлолтыг агуулна.

 

5.8.4.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудын өгөгдлийн агуулгын мэдээлэл нь хамрах хүрээний төрөл болон/эсхүл дүрслэлийн аргачлалыг ойлгомжтой тодорхойлох ба тэдгээрийн талаар товч дурьдана.

 

Тэмдэглэл. – ISO 19123 стандарт нь бүрхэлтийн геометр болон үйл ажиллагаануудад зориулсан схемийг агуулдаг.

 

5.8.5.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь ашигласан лавлагааны тогтолцоонуудын талаарх мэдээллийг агуулна. Энэ нь орон зайн лавлагааны тогтолцоог (хэвтээ болон босоо хавтгай) болон шаардлагатай тохиолдолд хугацааны лавлагааны тогтолцоог үзүүлнэ. Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь өгөгдлийн чанарт тавигдах шаардлагуудыг тодорхойлно. Энэ нь чанарын тохирлын зөвшөөрөгдөх түвшин болон өгөгдлийн чанарыг хангах холбогдох арга хэмжээний талаарх мэдэгдлийг агуулна. Энэхүү мэдэгдэл нь бүх өгөгдлийн чанарын элементүүд болон өгөгдлийн чанарын дэд элементүүдийг хамрах ба тодорхой өгөгдлийн чанарын элемент эсхүл дэд элемент ашиглагдадгүй гэж зөвхөн мэдэгдэх байсан ч гэсэн хамарна.

 

Тэмдэглэл. – ISO 19113 стандарт нь газарзүйн мэдээллийн чанарыг хангах зарчимуудыг, харин ISO 19114 стандарт нь чанарын үнэлгээний журмуудыг агуулдаг.

 

5.8.6.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь өгөгдлийг бүрдүүлсэн аргын талаарх мэдэгдлийг агуулах ба энэ нь зургийн өгөгдлийг бүрдүүлэхэд ашигласан эх сурвалжуудын болон үйл явцуудын талаарх ерөнхий мэдээлэл байна. Зургийг шинэчлэхэд хэрэглэгдэх зарчмууд болон хэмжүүрүүд, зурган бүтээгдэхүүний өөрчлөлтийг гаргах давтамжийн талаарх мэдээллийн хамт зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудад мөн агуулагдана. Зурганд орсон саадын өгөгдлийн багцуудын мэдээллийг шинэчлэх болон саадын өгөгдлийг шинэчлэхэд баримталдаг зарчмууд, арга барилууд болон хэмжүүрүүдийг зааж өгөх нь онцгой ач холбогдолтой.

 

5.8.7.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь 5.5.1.1-д заасны дагуу зурганд өгөгдлийг хэрхэн дүрсэлсэн талаарх мэдээллийг агуулна. Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь түүнчлэн өгөгдлөн бүтээгдэхүүний хүргэлтийн талаарх мэдээллийг агуулах ба энэ нь мэдээллийг хүргэх хэрэгсэл болон форматуудыг багтаана.

 

5.8.8.Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагуудад зургийн мета өгөгдлийн үндсэн элементүүд багтана. Тусгах шаардлагатай мета өгөгдлийн дурын нэмэлт зүйлийг бүтээгдэхүүний шаардлагуудад формат болон мета өгөгдлийн кодийн хамт үзүүлнэ.

 

Тэмдэглэл 1. - ISO 19115 стандартаар газарзүйн мэдээллийн мета өгөгдөлд тавигдах шаардлагыг заадаг.

 

Тэмдэглэл 2. - Зургийн өгөгдлөн бүтээгдэхүүний шаардлагууд нь өгөгдлийн багц хэлбэрээр хэрэгжүүлж буй зургийн өгөгдлөн бүтээгдэхүүнийг баримтжуулдаг. Эдгээр өгөгдлийн багцууд нь мета өгөгдлөөр тодорхойлогддог.

 

БҮЛЭГ 6. НАРИЙВЧЛАЛТАЙ ОЙРТОЛТ ҮЙЛДЭХ ГАЗРЫН ГАДАРГЫН ЗУРАГ - ИКАО

 

6.1.Зорилго

Энэхүү зураг нь радио өндөр хэмжигч ашиглан шийдвэр гаргах харьцангуй өндрийг тодорхойлоход тухайн газрын гадаргын үзүүлэх нөлөөг тогтоох боломжыг агаарын хөлөг ашиглалтын байгууллагуудад олгох зорилгоор ойртолтын төгсгөлийн үе шатны тодорхой хэсэгт газрын гадаргын зүсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлнэ.

6.2.Ашиглалт

6.2.1.Шаардлагатай мэдээлэл нь энэхүү зааврын Бүлэг 5-ын дагуу Аэродромын газрын гадаргын болон саадын зураг – ИКАО (Электрон)-оор хангагдахаас бусад тохиолдолд Нарийвчлалтай ойртолтын газрын гадаргын зураг–ИКАО-г олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглагддаг аэродромуудын II ба III категорийн нарийвчлалтай ойртолттой бүх ХБЗ-уудад хийнэ.

6.2.2.Томоохон өөрчлөлт гарах бүрт Нарийвчлалтай ойртолтын газрын гадаргын зураг–ИКАО-г шинэчлэн засварлана.

 

6.3.Масштаб

 

6.3.1.Зөвлөмж. - Хэвтээ масштаб 1: 2 500, босоо масштаб 1:500 байвал зохино.

 

6.3.2.Зөвлөмж.- Хэрэв зураг нь ХБЗ-ны босгоноос 900м (3 000фут)-ээс дээш газрын гадаргын зүсэлтийг агуулах бол хэвтээ масштаб нь 1:5 000 байвал зохино.

 

6.4.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродром байрлах улсын нэр, аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон ХБЗ-ны дугаарыг оруулна.

 

6.5.План ба зүсэлтийн мэдээлэл

 

6.5.1.Энэхүү зураг нь дараах зүйлсийг агуулна:

 

a)            ХБЗ-ны тэнхлэгийн шугамын үргэлжлэлээс хоёр тийш 60м (200фут)-ийн өргөнтэй, зүсэлттэй ижил хэмжээний урттай бүс доторх хаялбаруудыг 1м (3фут)-ийн интервальтайгаар үзүүлсэн план. Хаялбар нь ХБЗ-ны босгоны түвшинтэй харьцангуй зурагдана;

 

b)            1)-р заалтын дагуу тодорхойлсон план доторх тэнхлэгийн шугамын зүсэлтээс харьцангуй өндрөөрөө ±3м (10фут)-ээр зөрүүтэй болон радио өндөр хэмжигчийн үзүүлэлтэд нөлөөлөх магадлалтай газрын гадарга эсхүл түүн дээрх аливаа объектийн тэмдэглэгээ;

 

c)            ХБЗ-ны босгоноос тэнхлэгийн шугамын дагуу 900м (3 000фут) хүртэлх газрын гадаргын зүсэлт.

 

6.5.2.Зөвлөмж. - ХБЗ-ны босгоноос 900м (3 000фут)-ээс цаашхи газрын гадарга нь уулархаг эсхүл зургийн хэрэглэгчид чухал ач холбогдолтой тохиолдолд газрын гадаргын зүсэлтийг ХБЗ-ны босгоноос 2 000м (6 500фут)-ээс хэтрэхгүй зайд харуулвал зохино.

 

6.5.3.Зөвлөмж. - ILS-ийн лавлах өгөгдөхүүний харьцангуй өндрийг 0.5 метр буюу нэг футын нарийвчлалтайгаар үзүүлэх нь зүйтэй.

БҮЛЭГ 7. МАРШРУТЫН ЗУРАГ - ИКАО

 

7.1.Зорилго

 

Энэхүү зураг нь НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний журмуудыг баримтлан НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутуудын дагуу нислэг үйлдэхэд туслах мэдээллээр нисэх багийг хангана.

 

Тэмдэглэл. - Эдгээр зургуудын хялбаршуулсан хувилбаруудыг холбоо навигацийн тоног төхөөрөмжүүдийн жагсаалтад нэмэлт болгож НМЭ-д оруулах нь тохиромжтой.

 

7.2.Ашиглалт

 

7.2.1.Маршрутын зураг-ИКАО-г нислэгийн мэдээллийн район тогтоосон бүх бүсүүдэд хийнэ.

 

Тэмдэглэл. - Тодорхой нөхцлүүдэд Бүсийн зураг-ИКАО-г гаргах шаардлагатай болдог. (Зүйл 8-ыг хар).

 

7.2.2.Агаарын зайн өөр өөр давхаргуудад байрласан төрөл бүрийн НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутууд, байрлал илтгэх шаардлагууд эсхүл нислэгийн мэдээллийн район эсхүл удирдлагын бүсийн босоо хязгааруудыг нэг зурганд хангалттай тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд тусдаа зургууд гаргана.

 

7.3.Хамрах хүрээ ба масштаб

 

Тэмдэглэл 1. - Бүсүүд дэх мэдээллийн нягтралын түвшин нь өөр өөр байдагаас шалтгаалан энэ төрлийн зурганд тодорхой нэг масштабыг тогтоох боломжгүй.

 

Тэмдэглэл 2. - Зургийн дундаж масштабт үндэслэсэн шугаман масштабыг үзүүлж болно.

 

7.3.1.Зөвлөмж.НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутын бүтэц зохион байгуулалтын бүдүүвч болон нягтралаас хамаарч маршрутын зургийн хуудасны хүрээний хуваалгыг хийх нь зүйтэй.

 

7.3.2.Маршрутын бүтцийн үргэлжлэлийг үзүүлсэн зэрэгцээ зургуудын масштабууд хоорондоо их зөрүүтэй байж болохгүй.

 

7.3.3.Навигацийн тасралтгүй байдлыг хангахын тулд зургуудыг хангалттай хэмжээгээр давхцуулна.

 

7.4.Тусгаг

 

7.4.1.Зөвлөмж. - Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагийг ашиглана.

 

7.4.2.Голдоч болон зэргэдийг тохирох интервалаар үзүүлнэ.

 

7.4.3.Сонгосон голдоч болон зэргэдийн дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

7.5.Нэрлэгээ

 

Хуудас бүр дээр зургийн сери болон дугаарыг тэмдэглэнэ.

 

7.6.Хиймэл байгууламж ба байр зүй

 

7.6.1.Зургийн зориулалтад илүү ач холбогдолтой өгөгдлийг ойлгоход хүндрэл учруулахгүй тохиолдолд томоохон нуур, гол болон ус зүйн элементүүдийн эргийн шугамуудыг ерөнхийд нь зурганд үзүүлнэ.

 

7.6.2.Голдоч ба зэргэдүүдээс үүссэн дөрвөн өнцөгт бүрт бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрийг харуулна.

 

7.6.3.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

7.6.4.Зургууд нь жинхэнэ хойд зүгийн заалтаар баримжаалаагүй үед энэ тухай болон сонгосон баримжаалах чиглэлийг тодорхой заана.

 

7.7.Соронзон хазайлт

 

Зөвлөмж. – Соронзон хазайлтын изогонууд болон соронзон хазайлтын мэдээллийн огноог үзүүлэх нь зүйтэй.

 

7.8.Чиглэл, зам болон радиалууд

 

7.8.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна. RNAV хэсгүүдэд нэмэлтээр чиглэл болон замын жинхэнэ утгуудыг оруулах тохиолдолд тэдгээрийг хаалтан дотор 0.1 градусын нарийвчлалтайгаар оруулна. Жишээ нь: 290o (294.9oT)

 

7.8.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

7.8.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад жинхэнэ хойд буюу торны хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

7.9.Нисэхийн өгөгдөл

 

7.9.1.Аэродромууд

 

Олон улсын иргэний нисэхэд ашиглагддаг хэрэглэлээр ойртолт үйлдэх боломжтой бүх аэродромуудыг үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Бусад аэродромуудыг үзүүлж болно.

 

7.9.2. хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Тухайн агаарын зайн давхаргад хамааралтай хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн Нэрлэгээ болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

7.9.3.НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцоо

 

7.9.3.1.Шаардлагатай тохиолдолд зурганд тогтоосон НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг үзүүлнэ.

 

7.9.3.1.1.Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь дараах зүйлсийг багтаана:

 

a)  НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцоотой холбогдолтой радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн нэр, дуудлага, давтамж болон градус, минут ба секундээр үзүүлсэн газарзүйн солбицлуудын хамт;

 

b) DME-г, түүнчлэн түүний дамжуулах антены өндрийг 30м (100 фут)-ийн нарийвчлалтайгаар;

 

c) бүх тогтоосон агаарын зайн тэмдэглэгээг түүний хэвтээ болон босоо хязгаарууд болон тохирох агаарын зайн ангилалыг хамт;

 

d)  маршрутын нислэгийн бүх НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутуудыг тэдгээрийн дугаар, маршрутын сегмент бүрийн хоёр талын чиглэлийг нэг градусын нарийвчлалтайгаар, хэрэв тогтоосон бол аливаа хязгаарлалтууд болон нислэгийн хөдөлгөөний урсгалын чиглэлийг агуулсан навигацийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээг;

 

e) радио навигацийн тоног төхөөрөмжийн байрлалаар тэмдэглэгдээгүй НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутыг тодорхойлох бүх үндсэн цэгүүдийг тэдгээрийн нэр-кодууд болон градус, минут ба секундээр үзүүлсэн газарзүйн солбицлуудын хамт;

 

f)VOR/DME бүсийн навигацийн маршрутуудыг тодорхойлох замын цэгүүдийн хувьд,

 

1)            ашиглаж буй VOR/DME станцын радио давтамж болон байрлалын тэмдэглэгээ;

 

2)            хэрэв замын цэг нь VOR/DME-тэй давхцаагүй бол, ашиглаж буй VOR/DME-ээс тухайн цэг хүртэлх чиглэлийг 0.1о, зайг 0.2км (0.1далайн миль)-ын нарийвчлалтайгаар;

 

g)            заавал болон “хүсэлтээр” илтгэх бүх цэгүүд ба НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ/Цаг уурын илтгэх цэгүүдийг;

 

h)            эргэлтийн цэгүүд эсхүл илтгэх цэгүүд болох үндсэн цэгүүдийн хоорондын зайг нэг километр эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар;

 

Тэмдэглэл. - Радио навигацийн тоног төхөөрөмжүүдийн хоорондох зайг мөн үзүүлж болно.

 

i)              VOR-оор тодорхойлогдох маршрутын сегмент дэх солих цэгүүдийг ашиглаж буй навигацийн тоног төхөөрөмж хүртэлх километр эсхүл нэг далайн милийн нарвийвчлалтай зайн хамт;

 

Тэмдэглэл. - Хоёр тоног төхөөрөмжүүдийн голын цэг дээр эсхүл тоног төхөөрөмжүүдийн хооронд чиглэлээ өөрчилдөг маршрутын хувьд 2 радиалын огтлолцол дээр тогтоосон солих цэгүүдийн талаар ерөнхийд нь оруулсан тохиолдолд маршрутын сегмент бүрт тэдгээрийг үзүүлэх шаардлагагүй.

 

j)              маршрутын хамгийн бага үнэмлэхүй өндрүүд болон саадыг нисэн өнгөрөх хамгийн бага үнэмлэхүй өндрүүдийг НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутууд дээр 50м буюу 100фут рүү өсгөж бүхэлчилнэ (ИКАО-ийн Хавсралт 11, 2.22-г хар);

 

k)            холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн ашиглах сувгуудаар жагсааж, хэрэв боломжтой бол нэвтрэх хаягын хамт;

 

l)              зохих хэлбэрээр тэмдэглэсэн агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүсийг (ADIZ).

 

Тэмдэглэл. - Агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүсийн журмуудыг зургийн таних тэмдэгийн хүснэгтэд үзүүлж болно.

 

7.9.4.Нэмэлт мэдээлэл

 

7.9.4.1.Аэродромын бүс дэх нисэн гарах ба нисэн ирэх маршрутууд болон тэдгээртэй холбоотой хүлээх нислэгийн бүдүүвчийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг Бүсийн зураг, Хэрэглэлээр нисэн гарах стандарт зураг (SID) болон Хэрэглэлээр нисэн ирэх стандарт зураг (STAR)-т оруулаагүй тохиолдолд энэ зурганд үзүүлнэ

 

Тэмдэглэл 1.- Эдгээр зургуудын шаардлагуудыг энэхүү зааврын Бүлэг 8, 9 болон 10-аас хар.

 

Тэмдэглэл 2. Нисэн гарах маршрутууд ихэвчлэн ХБЗ-ны төгсгөлөөс эхэлдэг, харин нисэн ирэх маршрутууд ихэвчлэн хэрэглэлээр ойртолт үйлдэж эхлэх цэг дээр дуусдаг.

 

7.9.4.2.Хэрэв өндөр хэмжигчийг тохируулах бүс тогтоосон бол түүнийг зурганд үзүүлнэ.

 

БҮЛЭГ 8. БҮСИЙН ЗУРАГ – ИКАО

 

8.1.Зорилго

 

Энэхүү зураг нь хэрэглэлийн нислэгийн дараах үе шатуудыг хөнгөвчлөх мэдээллээр нисэх багийг хангана:

 

a)            маршрутын үе шатаас аэродромд ойртолт үйлдэх үе шатруу шилжих;

 

b)            хөөрөх/2-р тойрогт гарах үе шатаас маршрутын нислэгийн үе шатруу шилжих;

 

c)            олон НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутуудаас бүрдсэн эсхүл төвөгтэй агаарын зайн бүтэц бүхий бүсэд үйлдэх нислэг.

 

Тэмдэглэл. - 8.1 с)-д дурьдсан үйл ажиллагаанд зориулсан мэдээллийг тусдаа зургаар эсхүл Маршрутын зураг – ИКАО-д оруулгаар үзүүлж болно.

 

8.2.Ашиглалт

 

8.2.1.Бүсийн зураг – ИКАО-г НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний маршрутууд эсхүл байрлал илтгэх шаардлагууд нь хэт их бөгөөд тэдгээрийг Маршрутын зураг – ИКАО-д тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд гаргана.

 

8.2.2.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрутууд эсхүл байрлал илтгэх шаардлагууд нь нисэн ирэх болон нисэн гарахад өөр өөр бөгөөд нэг зурганд хангалттай тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд тусдаа зургуудыг гаргана.

 

Тэмдэглэл. – Тодорхой нөхцлүүдэд Хэрэглэлээр нисэн гарах стандарт зураг – ИКАО (SID) болон Хэрэглэлээр нисэн ирэх стандарт зураг – ИКАО (STAR)-г гаргах шаардлагатай. (Бүлэг 9 ба 10-ыг хар).

 

8.3.Хамрах хүрээ ба масштаб

 

8.3.1.Бүсийн зураг бүрт нисэн ирэх болон нисэн гарах маршрутуудыг нарийн тодорхойлж буй цэгүүдийг оруулсан байна.

 

8.3.2.Зургийг масштабтай зурах ба шугаман масштабыг зурагт оруулна.

 

8.4.Тусгаг

 

8.4.1.Зөвлөмж. - Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагийг ашиглана.

 

8.4.2.Голдоч болон зэргэдийг тохирох интервалуудаар үзүүлнэ.

 

8.4.3.Зургийн доторх хүрээний шугамын дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

8.5.Нэрлэгээ

 

Зургийг түүнд дүрслэгдсэн агаарын зайтай холбоотой нэрээр нэрлэнэ.

Тэмдэглэл. – Зургийн нэр нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төв, зурагт хамрагдсан бүсэд байрлах хамгийн том хот ба суурин газрын нэр эсхүл тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хотын нэр байж болно. Тухайн хот эсхүл хот суурин газруудад нэгээс дээш аэродром үйлчилгээ үзүүлдэг бол нислэгийн журмуудыг боловсруулахад үндэслэсэн аэродромын нэрийг нэмж оруулах нь зүйтэй.

 

8.6.Хиймэл байгууламж ба байр зүй

 

8.6.1.Зургийн зориулалтад илүү ач холбогдолтой өгөгдлийг ойлгоход хүндрэл учруулахгүй тохиолдолд томоохон нуур, гол болон ус зүйн элементүүдийн эргийн шугамуудыг ерөнхийд нь зурганд үзүүлнэ.

 

8.6.2.Зөвлөмж. - Нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой рельеф бүхий бүсүүдийн орчныг таних байдлыг дээшлүүлэхийн тулд үндсэн аэродромын өндрөөс 300м (1000 фут)-ээс дээшхи бүх рельефийг бүдэг хаялбарын шугам, хаялбарын тоон утга болон бор өнгийн өнгөний шалтлалаар үзүүлвэл зохино. Холбогдох өндрийн тоотыг хаялбарын шугамын орой бүрийн хамгийн өндөр өндрийг оролцуулаад хар өнгөөр үзүүлвэл зохино. Түүнчлэн саадуудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл 1. - Үндсэн аэродромын өндрөөс 300м (1 000фут)-ээс дээш орших дараагийн тохирох хаялбарын шугамыг өнгөний шатлалын эхлэлээр сонгож болно.

 

Тэмдэглэл 2. - Өнгөний шатлал дээр суурилсан холбогдох бор өнгийг энэхүү зааврын Хавсралт 3-д заасан.

 

Тэмдэглэл 3. - Холбогдох өндрийн тоот болон саадуудыг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

8.7.Соронзон хазайлт

 

Зурганд хамрагдсан бүсийн дундаж соронзон хазайлтыг нэг градусын нарийвчлалтайгаар харуулна.

 

8.8.Чиглэл, зам болон радиалууд

 

8.8.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна. RNAV хэсгүүдэд нэмэлтээр чиглэл болон замын жинхэнэ утгуудыг оруулах тохиолдолд тэдгээрийг хаалтан дотор 0.1 градусын нарийвчлалтайгаар оруулна. Жишээ нь: 290o (294.9oT)

 

8.8.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

8.8.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад жинхэнэ хойд буюу торны хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

8.9.Нисэхийн өгөгдөл

 

8.9.1.Аэродромууд

 

Тухайн аэродромын бүс дэх маршрутуудын тогтолцоонд нөлөөлөх бүх аэродромуудыг үзүүлнэ. Шаардлагатай бол ХБЗ-ны схемийг ашиглана.

 

8.9.2.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн Нэрлэгээ болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

8.9.3.Бүсийн хамгийн багa үнэмлэхүй өндрүүд

 

Голдоч ба зэргэдүүдээс үүссэн дөрвөн өнцөгт бүрт бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрийг харуулна.

 

Тэмдэглэл. - Сонгосон зургийн масштабаас шалтгаалан голдоч ба зэргэдээс бүрдсэн дөрвөн өнцөгтүүд нь ихэвчлэн өргөрөг ба уртрагын нэг градустай тэнцүү байдаг.

 

8.9.4.НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцоо

 

8.9.4.1.Зурганд холбогдох нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг үзүүлнэ.

 

8.9.4.1.1.Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь дараах зүйлсийг багтаана:

 

a)            НХҮ-ний тогтолцоотой холбогдолтой радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн нэр, дуудлага, давтамж болон градус, минут ба секундээр үзүүлсэн газарзүйн солбицлуудын хамт;

 

b)            DME-г, түүнчлэн түүний дамжуулах антены өндрийг 30м (100фут)-ийн нарийвчлалтайгаар;

 

c)            нисэн гарах, нисэх ирэх болон хүлээх нислэгийн бүдүүвчид шаардлагатай аэродромын бүс дэх радио тоног төхөөрөмж;

 

d)            бүх тогтоосон агаарын зайн хэвтээ болон босоо хязгаарууд болон тохирох агаарын зайн ангилалыг;

 

e)            хэрэв тогтоосон бол навигацийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээг түүний хязгаарлалтын хамт;

 

f)             хүлээх бүсийн бүдүүвч ба аэродромын бүсийн маршрутуудыг тэдгээрийн дугаарын хамт, мөн агаарын зам болон аэродромын бүсийн маршрутын сегмент бүрийн чиглэлийг нэг градусын нарийвчлалтайгаар;

 

g)            радио навигацийн тоног төхөөрөмжийн байрлалаар тэмдэглэгдээгүй аэродромын бүсийн маршрутыг тодорхойлох бүх үндсэн цэгүүдийг тэдгээрийн нэр-кодууд болон градус, минут ба секундээр үзүүлсэн газарзүйн солбицлуудын хамт;

 

h)            VOR/DME бүсийн навигацийн маршрутуудыг тодорхойлох замын цэгүүдийн хувьд,

 

3)            ашиглаж буй VOR/DME станцын радио давтамж болон байрлалын тэмдэглэгээ;

 

4)            хэрэв замын цэг нь VOR/DME-тэй давхцаагүй бол, ашиглаж буй VOR/DME-ээс тухайн цэг хүртэлх чиглэлийг 0.1о, зайг 0.2км (0.1далайн миль)-ын нарийвчлалтайгаар;

 

i)              заавал болон “хүсэлтээр” илтгэх бүх цэгүүдийг;

 

j)              эргэлтийн цэгүүд эсхүл илтгэх цэгүүд болох үндсэн цэгүүдийн хоорондын зайг нэг километр эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар;

 

Тэмдэглэл. - Радио навигацийн тоног төхөөрөмжүүдийн хоорондох зайг мөн үзүүлж болно.

 

k)            VOR-оор тодорхойлогдох маршрутын сегмент дэх солих цэгүүдийг ашиглаж буй навигацийн тоног төхөөрөмж хүртэлх километр эсхүл нэг далайн милийн нарвийвчлалтай зайн хамт;

 

Тэмдэглэл. - Хоёр тоног төхөөрөмжүүдийн голын цэг дээр эсхүл тоног төхөөрөмжүүдийн хооронд чиглэлээ өөрчилдөг маршрутын хувьд 2 радиалын огтлолцол дээр тогтоосон солих цэгүүдийн талаар ерөнхийд нь оруулсан тохиолдолд маршрутын сегмент бүрт тэдгээрийг үзүүлэх шаардлагагүй.

 

l)              маршрутын хамгийн бага үнэмлэхүй өндрүүд болон саадыг нисэн өнгөрөх хамгийн бага үнэмлэхүй өндрүүдийг НХҮ-ний маршрутууд дээр 50м буюу 100фут руу өсгөж бүхэлчилнэ (ИКАО-ийн Хавсралт 11, 2.22-г хар);

 

m)           Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй учир орхилт хийв.

 

Тэмдэглэл 1. – Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй учир орхилт хийв.

 

Тэмдэглэл 2. – Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй учир орхилт хийв.

 

n)            хэрэв тогтоосон бол бүсийн хурд болон түвшин/үнэмлэхүй өндрийн хязгаарлалтууд;

 

o)            холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн ашиглах сувгуудаар жагсааж, хэрэв боломжтой бол нэвтрэх хаягын хамт;

 

p)            “эгц дээгүүр нь өнгөрөх” үндсэн цэгийн тэмдэглэгээ

 

БҮЛЭГ 9. ХЭРЭГЛЭЛЭЭР НИСЭН ГАРАХ СТАНДАРТ ЗУРАГ - ИКАО

 

9.1.Зорилго

 

Энэхүү зураг нь хөөрөх үе шатаас маршрутын үе шат хүртэл тогтоосон хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрутыг баримтлан нислэг үйлдэхэд шаардлагатай мэдээллээр нисэх багийг хангана.

 

Тэмдэглэл 1. – Стандарт нисэн гарах маршрутуудыг тодорхойлсон тэмдэглэгээ нь ИКАО-ийн Хавсралт 11-ын Нэмэлт Хавсралт 3-т; тэдгээр маршрутуудыг тогтоохтой холбоотой материалыг ИКАО-ийн Док-9426-д багтаасан болно.

 

Тэмдэглэл 2. - Саадаас чөлөөлөгдөх шалгууруудыг болон хэвлэгдэх хамгийн бага мэдээллийн талаар ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 2-т заасан болно.

 

9.2.Ашиглалт

 

Хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрутуудыг тогтоосон болон түүнийг Бүсийн зураг – ИКАО-т хангалттай тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд Хэрэглэлээр нисэн гарах стандарт зураг– ИКАО (SID)-ийг гаргана.

 

9.3.Хамрах хүрээ ба масштаб

 

9.3.1.Зураг нь нисэн гарах маршрутын эхлэлийн цэг болон НХҮ-ний маршрутын дагуу үйлдэгдэх нислэгийн маршрутын үе шат эхлэхээр тогтоосон үндсэн цэгүүдийг агуулах хангалттай хэмжээтэй байна.

 

Тэмдэглэл. - Нисэн гарах маршрут нь ихэвчлэн ХБЗ-ны төгсгөлөөс эхэлдэг.

 

9.3.2.Зөвлөмж. - Зураг нь масштабтай зурагдсан байх нь зүйтэй.

 

9.3.3.Хэрэв зургийг масштабтай зурсан бол масштабын хүснэгтийг үзүүлнэ.

 

9.3.4.Зураг нь масштабгүй зурагдсан бол “МАСШТАБГҮЙ” (NOT TO SCALE) гэсэн тодотгол хийхээс гадна масштабаар зурахад хэтэрхий том болох зам болон зургийн бусад хэсгүүдэд масштабгүй гэсэн тэмдэглэгээг ашиглана.

 

9.4.Тусгаг

 

9.4.1.Зөвлөмж. - Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагийг ашиглана.

 

9.4.2.Зөвлөмж. - Зургийг масштабтай зурсан тохиолдолд голдоч болон зэргэдийг тохирох интервалуудаар үзүүлнэ.

 

9.4.3.Зургийн доторх хүрээний шугамын дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

9.5.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 1, Хэсэг 3-ын Зүйл 5-ын шаардлагад нийцсэн хэрэглэлээр нисэх гарах стандарт маршрутын Нэрлэгээийг оруулна.

 

Тэмдэглэл. - Хэрэглэлээр нисэх гарах стандарт маршрутын Нэрлэгээийг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

9.6.Хиймэл байгууламж ба байр зүй

 

9.6.1.Зургийн зориулалтад илүү ач холбогдолтой өгөгдлийг ойлгоход хүндрэл учруулахгүй тохиолдолд томоохон нуур, гол болон ус зүйн элементүүдийн эргийн шугамуудыг ерөнхийд нь зурганд үзүүлнэ.

 

9.6.2.Зөвлөмж. - Нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой рельеф бүхий бүсүүдийн орчныг таних байдлыг дээшлүүлэхийн тулд үндсэн аэродромын өндрөөс 300 м (1000 фут)-ээс дээшхи бүх рельефийг бүдэг хаялбарын шугам, хаялбарын тоон утга болон бор өнгийн өнгөний шалтлалаар үзүүлвэл зохино. Холбогдох өндрийн тэмдэглэгээг хаялбарын шугамын орой бүрийн хамгийн өндөр өндрийг оролцуулаад хар өнгөөр үзүүлвэл зохино. Түүнчлэн саадуудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл 1. - Үндсэн аэродромын өндрөөс 300м (1 000фут)-ээс дээш орших дараагийн тохирох хаялбарын шугамыг өнгөний шатлалын эхлэлээр сонгож болно.

 

Тэмдэглэл 2. - Өнгөний шатлал дээр суурилсан холбогдох бор өнгийг энэхүү зааврын Хавсралт 3-д заасан.

 

Тэмдэглэл 3. - Холбогдох өндрийн тоот болон саадуудыг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

9.7.Соронзон хазайлт

 

Соронзон чиглэлүүд, замууд болон радиалуудыг тодорхойлоход ашиглах соронзон хазайлтыг нэг градусын нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

9.8.Чиглэл, зам болон радиалууд

 

9.8.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна. RNAV хэсгүүдэд нэмэлтээр чиглэл болон замын жинхэнэ утгуудыг оруулах тохиолдолд тэдгээрийг хаалтан дотор 0.1 градусын нарийвчлалтайгаар оруулна. Жишээ нь: 290o (294.9oT)

 

Тэмдэглэл. - Энэ тухай тэмдэглэлийг зурганд багтааж болно.

 

9.8.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

9.8.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад Жинхэнэ Хойд буюу Торны Хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

9.9.Нисэхийн өгөгдөл

 

9.9.1.Аэродромууд

 

9.9.1.1.Нисэн гарах аэродромыг ХБЗ-ны бүдүүвчээр үзүүлнэ.

 

9.9.1.2.Тухайн хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрутад хамааралтай бүх аэродромуудыг зурганд дүрсэлж тэмдэглэнэ. Тохиромжтой бол ХБЗ-ны байрлалын схемыг харуулна.

 

9.9.2.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Журмын дагуу нислэг үйлдэхэд нөлөөлөх хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн нэр болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

 

9.9.3.Секторын хамгийн багa үнэмлэхүй өндрүүд

 

9.9.3.1.Тухайн журамтай холбогдсон навигацийн тоног төхөөрөмжид үндэслэн тогтоосон секторын хамгийн бага үнэмлэхүй өндрийг зурганд үзүүлнэ. Түүнд хамаарах секторыг тодорхой үзүүлсэн байна.

 

9.9.3.2.Секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр тогтоогдоогүй тохиолдолд зургийг масштабтайгаар зурж бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрүүдийг голдоч ба зэргэдүүдээс бүрдсэн дөрвөн өнцөгтүүд дотор үзүүлнэ. Мөн хамгийн бага үнэмлэхүй өндрийг тогтоосон секторт хамрагдаагүй зургийн хэсгүүдэд бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрийг үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Зургийн сонгосон масштабаас хамаарч голдоч ба зэргэдүүдээс бүрдсэн дөрвөн өнцөгтийг ихэвчлэн өргөрөг ба уртрагийн хагас градусаар үүсгэнэ.

 

9.9.4.НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцоо

 

9.9.4.1.Зурганд холбогдох НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг үзүүлнэ.

 

9.9.4.1.1.Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь дараах зүйлсийг багтаана:

 

a)            хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрут бүрийн дараах зүйлсийг агуулсан график дүрслэл:

 

1)            маршрутын дугаар;

 

2)            маршрутыг тодорхойлох үндсэн цэгүүд;

 

3)            маршрутын сегмент бүр дэх зам эсхүл радиалыг нэг градусын нарийвчлалтайгаар;

 

4)            үндсэн цэгүүдийн хоорондох зайг нэг километр эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар;

 

5)            маршрут эсхүл маршрутын сегментийн дагуух саадаас чөлөөлөгдөх хамгийн бага үнэмлэхүй өндрүүд, журмаар шаардагдах үнэмлэхүй өндрүүдийг 50м эсхүл 100фут руу өсгөж бүхэлчилэх ба хэрэв тогтоосон бол нислэгийн цуваачлалын хязгаарлалтууд;

 

6)            Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй тул орхилт хийв

 

Тэмдэглэл. Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй тул орхилт хийв.

 

b)            дараах зүйлсийг багтаасан маршрут(ууд)тай холбоотой радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг:

 

1)            энгийн текстэн нэр;

 

2)            дуудлага;

 

3)            давтамж;

 

4)            газарзүйн солбицлуудыг градус, минут болон секундээр;

 

5)            DME-г, түүнчлэн түүний суваг болон дамжуулах антений өндрийг 30м (100фут)-ийн нарийвчлалтайгаар;

 

c)            Навигацийн тоног төхөөрөмжийн байрлалаар тэмдэглэгдээгүй үндсэн цэгүүдийн нэр-кодууд, тэдгээрийн газарзүйн солбицлуудыг градус, минут ба секундээр, чиглэлийг 0.1о-ын нарийвчлалтайгаар, харин зайг үндсэн навигацийн тоног төхөөрөмжөөс 0.2км (0.1далайн миль)-ийн нарийвчлалтайгаар;

 

d)            ашиглагдаж буй хүлээх нислэгийн схем;

 

e)            шилжих үнэмлэхүй/харьцангуй өндрийг 300м эсхүл 1 000фут руу өсгөж бүхэлчилэн;

 

f)             саадыг Нэрлэгээ гадаргуугаас дээш гарсан ойр байрлах саадын байрлал болон харьцангуй өндөр. Саадыг тодорхойлох гадаргуугаас дээш орших ойр байрлах саад нь хэвлэгдсэн схемийн градиентийг тооцоолоход ашиглагдаагүй бол тодорхой тэмдэглэл хийнэ;

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн PANS-OPS, Боть 2-ын дагуу ойр байрлах саадуудын мэдээллийг нислэгийн журам зохиогч хангана.

 

g)            хэрэв тогтоосон бол бүсийн хурдны хязгаарлалтууд;

 

h)            хэрэв тогтоосон бол навигацийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээг түүний хязгаарлалтын хамт;

 

i)              заавал болон “хүсэлтээр” илтгэх бүх цэгүүдийг;

 

j)              дараах зүйлсийг багтаасан радио холбооны журмууд:

 

1)            НХҮ-ний нэгжийн дуудлага;

 

2)            давтамж;

 

3)            шаардлагатай бол нэвтрүүлэгч(transponder)-ийн тохируулга.

 

k)            “эгц дээгүүр нь өнгөрөх” үндсэн цэгийн тэмдэглэгээ.

 

9.9.4.2.Зөвлөмж. - Хэрэглэлээр нисэн гарах стандарт маршрутын текстэн тодорхойлолт болон радио холбоо алдагдах үед ашиглах журмаар хангах нь зүйтэй бөгөөд тэдгээрийг аль болох тухайн зураг дээр нь эсхүл зургийг агуулж буй хуудсанд оруулна.

 

9.9.4.3.Нисэхийн өгөгдлийн санд тавих шаардлагууд

 

Навигацийн өгөгдлийн санг кодлоход хэрэгтэй холбогдох өгөгдлийг ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 3, Хэсэг 5, Зүйл 2, 2.1-ийн дагуу зургийн арын хуудас эсхүл холбогдох лавлагаа бүхий тусдаа хуудсанд хэвлэнэ.

 

Тэмдэглэл. - Холбогдох өгөгдлийг нислэгийн журам зохиогч хангана.

 

БҮЛЭГ 10. ХЭРЭГЛЭЛЭЭР НИСЭН ИРЭХ СТАНДАРТ ЗУРАГ - ИКАО

 

10.1.Зорилго

 

Энэхүү зураг нь маршрутын үе шатаас ойртолтын үе шат хүртэл тогтоосон хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутыг баримтлан нислэг үйлдэхэд шаардлагатай мэдээллээр нисэх багийг хангана.

 

Тэмдэглэл 1. – Хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутууд гэдэг нь “өндөр алдалтын стандарт зүсэлтүүд”, “тасралтгүй өндөр алдалтын ойртолт” болон бусад стандарт бус тодорхойлолтуудыг багтаасан гэж ойлгож болно. Өндөр алдалтын стандарт зүсэлтэд хөндлөн зүсэлтийг дүрслэх шаардлагагүй.

 

Тэмдэглэл 2. – Стандарт нисэн ирэх маршрутуудыг тодорхойлсон Нэрлэгээийг ИКАО-ийн Хавсралт 11-ын Нэмэлт Хавсралт 3-т; тэдгээр маршрутуудыг тогтоохтой холбоотой материалыг ИКАО-ийн Док-9426-д багтаасан болно.

 

10.2.Ашиглалт

 

Хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутыг тогтоосон болон түүнийг Бүсийн зураг – ИКАО-т хангалттай тодорхой үзүүлэх боломжгүй тохиолдолд Хэрэглэлээр нисэн ирэх стандарт зураг– ИКАО (STAR)-ийг гаргана.

 

10.3.Хамрах хүрээ ба масштаб

 

10.3.1.Зураг нь маршрутын үе шат дуусах болон ойртолтын үе шат эхлэх үндсэн цэгүүдийг агуулах хангалттай хэмжээтэй байна.

 

10.3.2.Зөвлөмж. - Зураг нь масштабтай зурагдсан байх нь зүйтэй.

 

10.3.3.Хэрэв зураг нь масштабтай зурагдсан бол масштабын хүснэгтийг харуулна.

 

10.3.4.Зураг нь масштабгүй зурагдсан бол “МАСШТАБГҮЙ” (NOT TO SCALE) гэсэн тодотгол хийхээс гадна масштабаар зурахад хэтэрхий том болох зам болон зургийн бусад хэсгүүдэд масштабгүй гэсэн тэмдэглэгээг ашиглана.

 

10.4.Тусгаг

 

10.4.1.Зөвлөмж. - Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагийг ашиглана.

 

10.4.2.Зөвлөмж. - Зургийг масштабтай зурсан тохиолдолд голдоч болон зэргэдийг тохирох интервалуудаар үзүүлнэ.

 

10.4.3.Зургийн доторх хүрээний шугамын дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

10.5.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 1, Хэсэг 4-ын Зүйл 2-ын шаардлагад нийцсэн хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутын Нэрлэгээийг оруулна.

 

Тэмдэглэл.- Хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутын Нэрлэгээийг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

 

10.6.Хиймэл байгууламж ба байр зүй

 

10.6.1.Зураг нь масштабаар зурагдсан бол зургийн зориулалтад илүү ач холбогдолтой өгөгдлийг ойлгоход хүндрэл учруулахгүй тохиолдолд томоохон нуур, гол болон ус зүйн элементүүдийн эргийн шугамуудыг ерөнхийд нь зурганд үзүүлнэ.

 

10.6.2.Зөвлөмж. - Нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой рельеф бүхий бүсүүдийн орчныг таних байдлыг дээшлүүлэхийн тулд үндсэн аэродромын өндрөөс 300м (1 000 фут)-ээс дээшхи бүх рельефийг бүдэг хаялбарын шугам, хаялбарын тоон утга болон бор өнгийн өнгөний шалтлалаар үзүүлвэл зохино. Холбогдох өндрийн тоотыг хаялбарын шугамын орой бүрийн хамгийн өндөр өндрийг оролцуулаад хар өнгөөр үзүүлвэл зохино. Түүнчлэн саадуудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл 1. - Үндсэн аэродромын өндрөөс 300м (1 000фут)-ээс дээш орших дараагийн тохирох хаялбарын шугамыг өнгөний шатлалын эхлэлээр сонгож болно.

 

Тэмдэглэл 2. - Өнгөний шатлал дээр суурилсан холбогдох бор өнгийг энэхүү зааврын Хавсралт 3-д заасан.

 

Тэмдэглэл 3. - Холбогдох өндрийн тоот болон саадуудыг нислэгийн журам зохиогч тодорхойлно

 

10.7.Соронзон хазайлт

 

Соронзон чиглэлүүд, замууд болон радиалуудыг тодорхойлоход ашиглах соронзон хазайлтыг градусын нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

10.8.Чиглэл, зам болон радиалууд

 

10.8.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна. RNAV хэсгүүдэд нэмэлтээр чиглэл болон замын жинхэнэ утгуудыг оруулах тохиолдолд тэдгээрийг хаалтан дотор 0.1 градусын нарийвчлалтайгаар оруулна. Жишээ нь: 290o (294.9oT)

 

Тэмдэглэл. - Энэ тухай тэмдэглэлийг зурганд багтааж болно.

 

10.8.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

10.8.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад жинхэнэ хойд буюу торны хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

10.9.Нисэхийн өгөгдөл

 

10.9.1.Аэродромууд

 

10.9.1.1.Буулт үйлдэх аэродромыг ХБЗ-ны схемээр үзүүлнэ.

 

10.9.1.2.Тухайн хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутад хамааралтай бүх аэродромуудыг зурганд дүрсэлж тэмдэглэнэ. Тохиромжтой бол ХБЗ-ны бүдүүвчийг үзүүлнэ.

 

10.9.2.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Журмын дагуу нислэг үйлдэхэд нөлөөлөх хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн Нэрлэгээ болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

 

10.9.3.Секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр

 

10.9.3.1.Тогтоосон секторын хамгийн бага үнэмлэхүй өндрийг зурганд үзүүлнэ. Түүнд хамаарах секторыг тодорхой үзүүлсэн байна.

 

10.9.3.2.Секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр тогтоогдоогүй тохиолдолд зургийг масштабтайгаар зурж бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрүүдийг голдоч ба зэргэдүүдээс бүрдсэн дөрвөн өнцөгтүүд дотор үзүүлнэ. Мөн хамгийн бага үнэмлэхүй өндрийг тогтоосон секторт хамрагдаагүй зургийн хэсгүүдэд бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндрийг үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Зургийн сонгосон масштабаас хамаарч голдоч ба зэргэдүүдээс бүрдсэн дөрвөн өнцөгтийг ихэвчлэн өргөрөг ба уртрагийн хагас градусаар үүсгэнэ.

 

10.9.4.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ-ний тогтолцоо

 

10.9.4.1.Зурганд холбогдох нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг үзүүлнэ.

 

10.9.4.1.1.Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь дараах зүйлсийг багтаана:

 

a)            хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрут бүрийн дараах зүйлсийг агуулсан график дүрслэл:

 

1)  маршрутын дугаар;

 

2)            маршрутыг тодорхойлох үндсэн цэгүүд;

 

3)            маршрутын сегмент бүр дэх зам эсхүл радиалыг нэг градусын нарийвчлалтайгаар;

 

4)            үндсэн цэгүүдийн хоорондох зайг нэг километр эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар;

 

5)            маршрут эсхүл маршрутын сегментийн дагуух саадаас чөлөөлөгдөх хамгийн бага үнэмлэхүй өндрүүд, журмаар шаардагдах үнэмлэхүй өндрүүдийг 50м эсхүл 100 фут руу өсгөж бүхэлчилэх ба хэрэв тогтоосон бол нислэгийн цуваачлалын хязгаарлалтууд;

 

6)            Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй тул орхилт хийв.

 

Тэмдэглэл. Ойртолтонд ашиглах радиолокатор байхгүй тул орхилт хийв.

 

b)            дараах зүйлсийг багтаасан маршруттай холбоотой радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг:

 

1)            энгийн текстэн нэр;

 

2)            дуудлага;

 

3)            давтамж;

 

4)            газарзүйн солбицлуудыг градус, минут болон секундээр;

 

5)            DME-г, түүнчлэн түүний суваг болон дамжуулах антены өндрийг 30м (100 фут)-ийн нарийвчлалтайгаар;

 

 

 

c)            навигацийн тоног төхөөрөмжийн байрлалаар тэмдэглэгдээгүй үндсэн цэгүүдийн нэр-кодууд, тэдгээрийн газарзүйн солбицлуудыг градус, минут ба секундээр, чиглэлийг 0.1о-ын нарийвчлалтайгаар, харин зайг үндсэн навигацийн тоног төхөөрөмжөөс 0.2км (0.1 далайн миль)-ийн нарийвчлалтайгаар;

 

d)            ашиглагдаж буй хүлээх нислэгийн бүдүүвч;

 

e)            шилжих үнэмлэхүй/харьцангуй өндрийг 300м эсхүл 1000фут руу өсгөж бүхэлчилэн;

 

f)             хэрэв тогтоосон бол бүсийн хурдны хязгаарлалтууд;

 

g)            хэрэв тогтоосон бол навигацийн үзүүлэлтүүдийн тэмдэглэгээг түүний хязгаарлалтын хамт

 

h)            заавал болон “хүсэлтээр” илтгэх бүх цэгүүдийг;

 

i)              дараах зүйлсийг багтаасан радио холбооны журмууд:

 

1)            НХҮ-ний нэгжийн дуудлага;

 

2)            давтамж;

 

3)            шаардлагатай бол нэвтрүүлэгч(transponder)-ийн тохируулга.

 

j)              “эгц дээгүүр нь өнгөрөх” үндсэн цэгийн тэмдэглэгээ.

 

10.9.4.2.Зөвлөмж. - Хэрэглэлээр нисэн ирэх стандарт маршрутын текстэн тодорхойлолт болон радио холбоо алдагдах үед ашиглах журмаар хангах нь зүйтэй бөгөөд тэдгээрийг аль болох тухайн зураг дээр нь эсхүл зургийг агуулж буй хуудсанд оруулна.

 

10.9.4.3.Нисэхийн өгөгдлийн санд тавих шаардлагууд

 

Навигацийн өгөгдлийн санг кодлоход хэрэгтэй холбогдох өгөгдлийг ИКАО Док 8168-ын Боть 2, Бүлэг 3, Хэсэг 5, Зүйл 2, 2.1-ын дагуу зургийн арын хуудас эсхүл холбогдох лавлагаа бүхий тусдаа хуудсанд хэвлэнэ.

 

Тэмдэглэл. - Холбогдох өгөгдлийг нислэгийн журам зохиогч хангана.

 

БҮЛЭГ 11. ХЭРЭГЛЭЛЭЭР ОЙРТОЛТ ҮЙЛДЭХ ЗУРАГ - ИКАО

 

11.1.Зорилго

 

Энэхүү зураг нь буулт үйлдэхээр төлөвлөсөн ХБЗ-д баталгаажсан хэрэглэлээр ойртолт үйлдэх журам, 2 дугаар тойрогт гарах журам болон хэрэв байгаа бол холбогдох хүлээх бүсийн схемээр нислэг үйлдэхэд шаардлагатай мэдээллээр нисэх багийг хангана.

 

Тэмдэглэл 1. – Хэрэглэлээр ойртолт үйлдэх журам тогтоох шалгуур болон холбогдох үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийн зөвшөөрөгдөх хэмжээний мэдээллийг ИКАО-ийн Док- 8168-д тодорхой оруулсан.

 

11.2.Ашиглалт

 

11.2.1.Хэрэглэлээр ойртолт үйлдэх зураг–ИКАО-г хэрэглэлээр ойртолт үйлдэх журам тогтоогдсон олон улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглагддаг бүх аэродромуудад хийнэ.

 

11.2.2.Тогтоогдсон нарийвчлалтай ойртолт үйлдэх журам бүрт зориулан тусд нь хэрэглэлээр ойртолт үйлдэх зураг-ИКАО-г хийнэ.

 

11.2.3.Тогтоогдсон нарийвчлалтай бус ойртолт үйлдэх журам бүрт зориулан тусд нь хэрэглэлээр ойртолт үйлдэх зураг-ИКАО-г хийнэ.

 

Тэмдэглэл. - Ойртолтын дунд үе шат, төгсгөлийн үе шат болон 2-р тойрогт гарах хэсгүүдэд тогтоогдсон журмууд нь ижил тохиолдолд 1-ээс илүү ойртолт үйлдэх журмыг дүрсэлсэн нарийвчлалтай эсхүл нарийвчлалтай бус ойртолтын журмын нэг зураг байж болно.

 

11.2.4.Хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын ойртолт үйлдэх төгсгөлийн хэсгээс бусад хэсэгт зам, хугацаа эсхүл үнэмлэхүй өндрийн хэмжээ нь агаарын хөлгийн категориудаар ялгаатай өгөгдсөн үед тэдгээрийг 1 зурагт тусгах нь эмх замбараагүй байдал эсхүл төөрөгдөл үүсгэх магадлалтай бол нэгээс дээш зургаар үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Агаарын хөлгийн категориудыг ИКАО-ийн Док-8168, Боть 2, Бүлэг 1, Хэсэг 4, Зүйл 9-өөс харж болно.

 

11.2.5.Нислэгийн аюулгүй үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл өөрчлөгдөх бүрт Хэрэглэлээр Ойртолт Үйлдэх Зураг –ИКАО шинэчлэгдэнэ.

 

11.3.Хамрах хүрээ ба масштаб

 

11.3.1.Зураг нь хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын бүх хэсгүүдийг болон тухайн ойртолтын төрөлд шаардлагатай байж болох нэмэлт бүсүүдийг багтаах хангалттай хэмжээтэй байна.

 

11.3.2.Дараах зүйлсд хамгийн тохиромжтой байх масштабыг сонгоно.

 

a)            зурганд үзүүлсэн журам;

 

b)            хуудасны хэмжээ.

 

11.3.3.Масштабын тэмдэглэгээг зурганд үзүүлнэ.

 

11.3.3.1.Боломжтой бол аэродромд байрлах эсхүл түүний ойр орших DME-ийн төвөөс эсхүл тохирох DME байхгүй тохиолдолд аэродромын хяналтын цэгээс 20км (10 далайн миль) радиустай тойрог татаж түүн дээр радиусыг тэмдэглэнэ.

 

11.3.3.2.Зөвлөмж. – Зайн масштабыг зүсэлтийн эгц доор үзүүлсэн байх нь зүйтэй.

 

11.4.Формат

 

Зөвлөмж. – Хуудасны хэмжээ нь 210 х 148мм (А5) байвал зохино.

 

11.5.Тусгаг

 

11.5.1.Зөвлөмж. - Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагыг ашиглана.

 

11.5.2.Зургийн доторх хүрээний шугамын дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

11.6.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 1, Хэсэг 4-ын Зүйл 9-ын шаардлагад нийцсэн хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын Нэрлэгээийг оруулна.

 

Тэмдэглэл. - Хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын Нэрлэгээийг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

11.7.Хиймэл байгууламж ба байр зүй

 

11.7.1.Хэрэглэлээр ойртолт үйлдэх журам, 2-р тойрогт гарах журам болон хэрэв байгаа бол холбогдох хүлээх нислэгийн журам, ил хараагаар маневрлах(тойрог нислэг) журмын дагуу нислэгийг аюулгүйгээр үйлдэхэд шаардлагатай хиймэл байгууламж болон байр зүйн мэдээллийг зурганд үзүүлнэ. Байрзүйн мэдээллийг ойлгоход хялбар болгох үүднээс зөвхөн шаардлагатай тохиолдолд нэрлэгээг оруулах ба газрын хэсгүүд болон томоохон нуур, голын хилийг зурганд аль болох бага дүрслэнэ.

 

11.7.2.Рельефийг тухайн бүсийн өндрийн онцлог шинж чанаруудад хамгийн сайн тохирсон байхаар үзүүлнэ. Рельеф нь зургийн хамрах хүрээний бүсэд аэродромын өндрөөс 1200м (4000 фут)-ээс дээш хэтэрсэн эсхүл аэродромын хяналтын цэгээс 11км (6 далайн миль) дотор бүсэд аэродромын өндрөөс 600м (2 000фут)-ээс дээш хэтэрсэн эсхүл газрын гадаргаас шалтгаалан ойртолтын эцсийн үе шатны эсхүл 2 дугаар тойрогт гарах үеийн журмын налуу нь хамгийн тохиромжтой хэмжээнээс огцом байгаа үед аэродромын өндрөөс 150м (500фут)-ээс дээшхи бүх рельефийг бүдэг хаялбарын шугам, хаялбарын тоон утга болон бор өнгийн өнгөний шалтлалаар үзүүлвэл зохино. Холбогдох өндрийн тэмдэглэгээг хаялбарын шугамын орой бүрийн хамгийн өндөр өндрийг оролцуулаад хар өнгөөр үзүүлвэл зохино.

 

Тэмдэглэл 1. - Үндсэн аэродромын өндрөөс 150м (500фут)-ээс дээш орших дараагийн тохирох хаялбарын шугамыг өнгөний шатлалын эхлэлээр сонгож болно.

 

Тэмдэглэл 2. - Өнгөний шатлал дээр суурилсан холбогдох бор өнгийг энэхүү зааврын хавсралт 3-д заасан.

 

Тэмдэглэл 3. - Холбогдох өндрийн тэмдэглэгээ болон саадуудыг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

Text Box: 11-211.7.3.Зөвлөмж. - Рельеф нь 11.7.2-т зааснаас нам бүсүүдэд аэродромын өндрөөс 150м (500ft)-ээс дээшхи бүх рельефийг бүдэг хаялбарын шугам, хаялбарын тоон утга болон бор өнгийн өнгөний шалтлалаар үзүүлвэл зохино. Холбогдох өндрийн тоотыг хаялбарын шугамын орой бүрийн хамгийн өндөр өндрийг оролцуулаад хар өнгөөр үзүүлвэл зохино.

 

Тэмдэглэл 1. - Үндсэн аэродромын өндрөөс 150м (500фут)-ээс дээш орших дараагийн тохирох хаялбарын шугамыг өнгөний шатлалын эхлэлээр сонгож болно.

 

Тэмдэглэл 2. - Өнгөний шатлал дээр суурилсан холбогдох бор өнгийг энэхүү зааврын Хавсралт 3-д заасан.

 

Тэмдэглэл 3. - Холбогдох өндрийн тоот болон саадуудыг нислэгийн журам зохиогч тодорхойлно.

 

11.8.Соронзон хазайлт

 

11.8.1.Зөвлөмж. - Соронзон хазайлтыг үзүүлбэл зохино.

 

11.8.2.Үзүүлсэн тохиолдолд, нэг градусын нарийвчлалтай хазайлтын хэмжээ нь соронзон чиглэлүүд, замууд болон радиалуудыг тодорхойлоход ашигласантай адил байна.

 

11.9.Чиглэл, зам болон радиалууд

 

11.9.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна. RNAV хэсгүүдэд нэмэлтээр чиглэл болон замын жинхэнэ утгуудыг оруулах тохиолдолд тэдгээрийг хаалтан дотор 0.1 градусын нарийвчлалтайгаар оруулна. Жишээ нь: 290o (294.9oT)

 

Тэмдэглэл. - Энэ тухай тэмдэглэлийг зурганд багтааж болно.

 

11.9.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

11.9.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад Жинхэнэ хойд буюу торны хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

11.10Нисэхийн өгөгдөл

 

11.10.1.Аэродромууд

 

11.10.1.1Агаараас хэлбэрээрээ илэрхий харагдах бүх аэродромуудыг тохирох тэмдэглэгээгээр үзүүлнэ. Ашиглалтаас хасагдсан бүх аэродромуудыг “Ашиглагдахгүй” гэж тэмдэглэнэ.

 

11.10.1.2.Дараах зүйлсд зориулан ХБЗ-ны бүдүүвчийг хангалттай том харагдах масштабаар үзүүлнэ:

 

a)            тухайн журам үндэслэгдсэн аэродром;

 

b)            нислэгийн хөдөлгөөний схемд нөлөөлөх эсхүл цаг агаарын онцгой нөхцөлд буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром мэт андуурагдах магадлалтай байрласан аэродромууд.

 

11.10.1.3.Зурган дээр аэродромын өндрийг нэг метр эсхүл нэг футын нарийвчлалтайгаар харагдахуйц газар үзүүлнэ.

 

11.10.1.4.Босгоны өндрийг эсхүл ашиглагддаг бол газардах бүсийн хамгийн дээд өндрийг нэг метр буюу нэг футын нарийвчлалтайгаар үзүүлнэ.

 

11.10.2.Саадууд

 

11.10.2.1.Зургийн план дээр саадуудыг үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Холбогдох саадуудын мэдээллийг нислэгийн журам зохиогч хангана.

 

11.10.2.2.Зөвлөмж. - Нэг буюу хэд хэдэн саадууд нь саадыг нисэн өнгөрөх үнэмлэхүй/харьцангуй өндрийг Нэрлэгээ хүчин зүйл болж байвал тэдгээр саадуудыг тэмдэглэвэл зохино.

 

11.10.2.3.Саадуудын өндрийг метр буюу футын нарийвчлалтайгаар (өсгөж бүхэлчилэн) үзүүлнэ.

 

11.10.2.4.Зөвлөмж. - Далайн түвшинөөс өөр өгөгдөхүүнээс тооцсон саадуудын өндрүүдийг үзүүлэх нь зүйтэй. Үзүүлсэн тохиолдолд тэдгээрийг хаалтанд үзүүлнэ.

 

11.10.2.5.Далайн түвшинөөс өөр өгөгдөхүүнээс тооцсон саадуудын өндрүүдийг үзүүлсэн үед энэ өгөгдөхүүн нь аэродромын өндөр байна. Хэрэв ХБЗ-ны босгоны өндөр нь аэродромын өндрөөс 2м (7фут)-ээс илүүгээр бага байгаа нөхцөлд энэхүү өгөгдөхүүнийг ойртолт үйлдэх ХБЗ-ны босгоны өндрөөр авна.

 

11.10.2.6.Далайн дундаж түвшинөөс өөр өгөгдөхүүн ашигласан үед зурганд харагдахуйц газар тэмдэглэсэн байна.

 

11.10.2.7.Нарийвчлалтай ойртолтын Категори 1-ээр тоноглогдсон ХБЗ-д саадаас чөлөөлөгдсөн бүс тогтоогоогүй бол энэ тухай тэмдэглэнэ.

 

11.10.3.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Журмын дагуу нислэг үйлдэхэд нөлөөлөх хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн Нэрлэгээ болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

11.10.4.Радио холбоо болон навигацийн тоног төхөөрөмжүүд

 

11.10.4.1.Зурганд хэрэглэлээр ойртолт үйлдэхэд шаардлагатай радио холбоо болон навигацийн төхөөрөмжүүдийг хэрэв байгаа бол тэдгээрийн давтамж, дуудлага, замыг чиглүүлэх тодорхойлолтуудын хамт оруулна. Хэрэв журмын ойртолтын төгсгөлийн үе шатны замд нэгээс дээш станц байрласан тохиолдолд замыг чиглүүлэхэд ашигласан тоног төхөөрөмжийг зурганд тодорхой тэмдэглэнэ. Журамд ашиглагдахгүй тоног төхөөрөмжүүдийг ойртолт үйлдэх зурганд аль болох оруулахгүй.

 

11.10.4.2.Ойртолтын эхний үе шатны хяналтын цэг (IAF), ойртолтын дунд үе шатны хяналтын цэг (IF), ойртолтын төгсгөлийн үе шатны хянах цэг (FAF) (эсхүл ILS-ээр ойртолт үйлдэх журмын төгсгөлийн үе шатны цэг(FAP), тогтоосон бол 2-р тойрогт гарах цэг (MAPt) болон журманд орсон бусад чухал хяналтын цэгүүд эсхүл чухал цэгүүдийг үзүүлж тэмдэглэнэ.

 

11.10.4.3.Ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэг (FAF) (эсхүл ILS-ээр ойртолт үйлдэх журмын төгсгөлийн үе шатны цэг(FAP)-ийг градус, минут, секундээр үзүүлсэн газарзүйн солбицлын хамт тэмдэглэх нь зүйтэй.

 

11.10.4.4.Бэлтгэл аэродром руу нисэхэд ашиглагдах радио навигацийн төхөөрөмжүүдийг хэрэв байгаа бол замыг чиглүүлэх үзүүлэлтүүдийн хамт зурганд үзүүлж тэмдэглэнэ.

 

11.10.4.5.Хэрэглэлээр ойртолт үйлдэхэд шаардлагатай радио холбооны дуудлага болон давтамжыг харуулна.

 

11.10.4.6.Журмуудаар шаардсан үед ойртолтын төгсгөлийн үе шатанд хамаарах радио навигацийн тоног төхөөрөмж бүрээс аэродром хүртэлх зайг зурганд нэг километрийн эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар үзүүлнэ. Замыг чиглүүлэх тоног төхөөрөмж нь аэродромын чиглэлийг заагаагүй тохиолдолд чиглэлийг градусын нарийвчлалтайгаар харуулна.

 

11.10.5.Секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр эсхүл аэродромд нисэн ирэх үнэмлэхүй өндөр

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр эсхүл аэродромд нисэн ирэх үнэмлэхүй өндрийг зурганд үзүүлнэ. Түүнд хамаарах секторыг тодорхой үзүүлсэн байна.

 

11.10.6.Журмын замуудын дүрслэл

 

11.10.6.1.План зурганд доор дурдьсан мэдээллүүдийг дараах байдлаар үзүүлнэ:

 

a)            ойртолтын журмын замыг нислэгийн чиглэлийг заасан сумтай үргэлжилсэн зураасаар;

 

b)            2-р тойрогт гарах журмын замыг сумтай тасархай зураасаар;

 

c)            a) ба b)-д зааснаас бусад нэмэлт журмын замыг сумтай цэгэн зураасаар;

 

d)            тухайн журамд шаардлагатай хугацааг эсхүл нэг градусын нарийвчлалтай чиглэл, зам, радиалуудыг болон 0.2 километр эсхүл 0.1 далайн милийн нарийвчлалтай зайг;

 

e)            замыг чиглүүлэх тоног төхөөрөмж байхгүй үед ойртолтын төгсгөлийн үе шатанд ашиглагдах радио навигацийн тоног төхөөрөмжүүдээс аэродром хүртэл соронзон чиглэлийг нэг градусын нарийвчлалтайгаар;

 

f)             ил хараагаар маневрлах (тойрог нислэг)-ыг хориглосон секторын хил хязгаарууд;

 

g)            ойртолт болон 2-р тойрогт гарахтай холбоотой хүлээх бүсийн схемийг хүлээх бүсийн хамгийн бага үнэмлэхүй/харьцангуй өндрийн хамт;

 

h)            шаардлагатай үед анхааруулгын тэмдэглэлийг зургийн нүүр хэсэгт харагдахаар оруулна;

 

i)              “эгц дээгүүр нь өнгөрөх” үндсэн цэгийн тэмдэглэгээ

 

11.10.6.2.Зөвлөмж.- План зураг нь ойртолтын төгсгөлийн үе шаттай холбоотой радио навигацийн тоног төхөөрөмж бүрээс аэродром хүртэл зайг харуулсан байвал зохино.

 

11.10.6.3.Дараах өгөгдлийг үзүүлсэн зүсэлтийг ихэвчлэн план зургийн доор оруулж өгнө:

 

a)            аэродромыг аэродромын өндрийн түвшин дээр цул тэгш өнцөгтөөр;

 

b)     ойртолтын журмын хэсгүүдийн зүсэлтийг нислэгийн чиглэлийг заасан сумтай үргэлжилсэн зураасаар;

 

c)      2-р тойрогт гарах журмын хэсгийн зүсэлтийг сумтай тасархай зураасаар мөн журмын тайлбарыг;

 

d)     b) ба c)-д зааснаас бусад нэмэлт журмын хэсгийн зүсэлтийг сумтай цэгэн зураасаар;

 

e)     тухайн журамд шаардлагатай хугацааг эсхүл нэг градусын нарийвчлалтай чиглэл, зам, радиалуудыг болон 0.2 километр эсхүл 0.1 далайн милийн нарийвчлалтай зайг;

 

f)       журмаар шаардсан үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг шилжих үнэмлэхүй өндөр болон тогтоосон бол журмын үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийн хамт;

 

g)     хэрэв тогтоосон бол стандарт эргэлтийн хязгаарлах зайг нэг километр эсхүл нэг далайн милийн нарийвчлалтайгаар;

 

h)     буцаж эргэхийг зөвшөөрөөгүй журмын ойртолтын дунд үе шатны хяналтын цэг эсхүл цэг;

 

i)       аэродромын өндөр эсхүл босгоны өндрийн аль тохирохыг нь дүрсэлсэн, ХБЗ-ны босгоноос эхлэлтэй зайг масштабаар үзүүлсэн, зургийн өргөний дагуу үргэлжилсэн шугам.

 

11.10.6.4.Зөвлөмж. - Журамд шаардлагатай харьцангуй өндрүүдийг хаалтанд үзүүлэх нь зүйтэй бөгөөд 11.10.2.5-д заасны дагуу сонгосон харьцангуй өндрийн өгөгдөхүүнийг ашиглана.

 

11.10.6.5.Зөвлөмж. - Газрын зүсэлт эсхүл хамгийн бага үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийн дүрслэлийн зүсэлтийг дараах байдлаар үзүүлвэл зохино.

 

a)     ойртолтын төгсгөлийн хэсгийн үндсэн бүс дэх рельефийн хамгийн өндөр өндрүүдийн дүрсэлсэн газрын зүсэлтийг тасралтгүй зураасаар. Ойртолтын төгсгөлийн үе шатны хэсгийн туслах бүс дэх рельефийн хамгийн өндөр өндрүүдийн дүрсэлсэн газрын зүсэлтийг тасархай зураасаар; эсхүл

 

b)     ойртолтын дунд ба төгсгөлийн хэсгүүд дэх хамгийн бага үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг хүрээтэй сүүдэрлүүлсэн хайрцганд.

 

Тэмдэглэл 1. -Газрын зүсэлтийн дүрслэлийн хувьд нислэгийн журам зохиогч ойртолтын төгсгөлийн хэсгийн үндсэн болон туслах бүсүүдийн бодит загваруудаар зураг зүйчийг хангана.

 

Тэмдэглэл 2. - Ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгтэй нарийвчлалтай бус ойртолт үйлдэх журмыг дүрсэлсэн зургуудад хамгийн бага үнэмлэхүй/харьцангуй өндрийн дүрслэлийг ашиглана.

 

11.10.7.Аэродромын ашиглалтын минимум

 

11.10.7.1.Аэродромын ашиглалтын минимумыг улсаас тогтоосон нөхцөлд зурганд үзүүлнэ.

 

11.10.7.2.Тухайн журамд тооцоологдсон агаарын хөлгийн категориудад зориулсан саадыг нисэн өнгөрөх үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг үзүүлнэ; Нарийвчлалтай ойртолт үйлдэх журмын хувьд шаардлагатай үед DL категоритой агаарын хөлөг (далавчны тэлц нь 65-80м ба/эсхүл глиссадны антенн болон дугуйны траекторийн хоорондох босоо зай нь 7-8м)-т зориулсан OCA/H-ыг нэмэлтээр үзүүлнэ.

 

11.10.8.Нэмэлт мэдээлэл

 

11.10.8.1.2-р тойрогт гарах цэг нь:

 

- ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгээс зайгаар, эсхүл

 

- тоног төхөөрөмжөөр эсхүл хяналтын цэгээр болон холбогдох ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгээс зайгаар

 

тодорхойлогдсон бол ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгээс 2-р тойрогт гарах цэг хүртэл зайг 0.2км эсхүл 0.1далайн милийн нарийвчлалтайгаар, замын хурд болон нислэгийн цагийг хүснэгтээр үзүүлнэ.

 

11.10.8.2.Ойртолтын төгсгөлийн үе шатны хэсэгт DME-г ашиглах тохиолдолд 2км эсхүл 1 далайн миль тутамд үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг үзүүлсэн хүснэгтийг үзүүлнэ. Энэхүү хүснэгтэнд ОСА/Н-ээс доош үнэмлэхүй/харьцангуй өндрүүдэд хамаарах зайнуудыг оруулахгүй.

 

11.10.8.3.Зөвлөмж. - Ойртолтын төгсгөлийн үе шатны хэсэгт DME-г ашиглах шаардлагагүй боловч зөвлөсөн өндөр алдалтын зүсэлтийн мэдээллээр хангахад тохиромжтой байрласан DME-тэй журмуудад үнэмлэхүй/харьцангуй өндрүүдийг үзүүлсэн хүснэгтийг оруулах нь зүйтэй.

 

11.10.8.4.Зөвлөмж. - Өндөр алдах босоо хурдыг хүснэгтээр үзүүлэх нь зүйтэй.

 

11.10.8.5.Ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгтэй нарийвчлалтай бус ойртолт үйлдэх журмуудад ойртолтын төгсгөлийн үе шатны өндөр алдалтын налууг 0.1 хувийн нарийвчлалтайгаар, өндөр алдалтын өнцгийг 0.1 градусын нарийвчлалтайгаар хаалтанд үзүүлнэ.

 

11.10.8.6.Нарийвчлалтай ойртолт үйлдэх журам болон босоо чиглүүлэгчтэй ойртолтын журмуудад лавлах өгөгдөхүүний харьцангуй өндрийг 0.5 метр эсхүл 1 футын нарийвчлалтайгаар, глиссадын налуу/өндөр/траектор-ийн өнцгүүдийг 0.1 градусын нарийвчлалтай үзүүлнэ.

 

11.10.8.7.Ойртолтын төгсгөлийн үе шатны хяналтын цэгийг ILS-ийн ойртолтын төгсгөлийн үе шатны цэг дээр тодорхойлсон үед түүнийг ILS-д, зөвхөн ILS курсын радио дохиологчид үндэслэгдсэн журамд эсхүл хоёуланд нь ашиглах эсэхийг тодорхой тэмдэглэнэ. MLS-ийн хувьд FAF-ийг ойртолтын төгсгөлийн үе шатны цэг дээр тодорхойлсон бол энэ талаар тодорхой тэмдэглэнэ.

 

11.10.8.8.Хэрэв хэрэглэлээр ойртолт үйлдэх дурын төрөлд ойртолтын төгсгөлийн үе шатны өндөр алдалтын налуу/өнцөг ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 1, Хэсэг 4-ын Зүйл 5-д заасан хамгийн дээд хэмжээг хэтэрсэн бол анхааруулгын тэмдэглэлийг хийнэ

 

11.10.9.Нисэхийн өгөгдлийн санд тавих шаардлагууд

Навигацийн өгөгдлийн санг кодлоход хэрэгтэй холбогдох өгөгдлийг RNAV журмуудад ИКАО-ийн Док-8168-ын Боть 2, Бүлэг 3, Хэсэг 5, Зүйл 2, 2.3 -ын дагуу, RNAV-аар биш журмуудад Боть 2, Бүлэг 1, Хэсэг 4, Зүйл 9, 9.4.1.4-ын дагуу зургийн арын хуудас эсхүл холбогдох лавлагаа бүхий тусдаа хуудсанд хэвлэнэ.

 

Тэмдэглэл.- Холбогдох өгөгдлийг нислэгийн журам зохиогч ханганa.

 


БҮЛЭГ 12. ИЛ ХАРААГААР ОЙРТОЛТ ҮЙЛДЭХ ЗУРАГ- ИКАО

 

12.1.Зорилго

 

Энэхүү зураг нь маршрут/өндөр алдах үе шатаас буулт үйлдэхээр төлөвлөсөн ХБЗ-д ил хараагаар ойртолт үйлдэх үе шатруу шилжихэд шаардлагатай мэдээллээр нисэх багийг хангана.

 

12.2.Ашиглалт

 

Ил хараагаар ойртолт үйлдэх зураг–ИКАО-г олон улсын иргэний нисэхэд ашиглагддаг дараах нөхцөл бүхий аэродромуудад хийнэ:

 

a)         зөвхөн хязгаарлагдмал навигацийн тоног төхөөрөмжөөр хангагдсан; эсхүл

 

b)         радио холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй; эсхүл

 

c)         аэродром болон түүний орчны 1:500 000 эсхүл түүнээс дээш масштабтай нислэгийн зургууд хангалттай биш; эсхүл

 

d)         ил хараагаар ойртолт үйлдэх журмуудыг тогтоосон.

 

12.3.Хамрах хүрээ ба масштаб

 

12.3.1.Энэхүү зургийн масштаб нь аэродромын ерөнхий зураглал болон чухал элементүүдийг үзүүлэх хангалттай том хэмжээтэй байна.

 

12.3.2.Зөвлөмж. - Масштаб нь 1 : 500 000-аас доошгүй хэмжээтэй байвал зохино.

 

Тэмдэглэл. - 1 : 250 000 эсхүл 1 : 200 000-ийн масштаб илүү зохимжтой.

 

12.3.3.Зөвлөмж. - Тухайн аэродромд Хэрэглэлээр ойртолт үйлдэх зураг байгаа үед Ил хараагаар ойртолт үйлдэх зургийг ижил масштабаар зурах нь зүйтэй.

 

12.4.Формат

 

Зөвлөмж. – Хуудасны хэмжээ нь 210 х 148мм (А5) байвал зохино.

 

Тэмдэглэл. - Гэрэлтүүлгийн янз бүрийн нөхцөлд зургийн уншигдах байдал хамгийн сайн байхаар сонгогдсон хэд хэдэн өнгөөр зургийг хэвлэх нь зүйтэй.

 

12.5.Тусгаг

 

12.5.1.Шулуун шугам нь ортодромын шугамтай ойролцоо байх тэгш өнцөгт тусгагийг ашиглана.

 

12.5.2.Зөвлөмж. - Зургийн доторх хүрээний шугамын дагуу градусын тэмдэглэгээнүүдийг тогтмол интервалтайгаар байрлуулна.

 

12.6.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродром байрлах улсын нэр, аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймгийн/хот суурин газрын нэр болон аэродромын нэрийг оруулна.

 

12.7.Хиймэл байгууламж ба байр зүй

 

12.7.1.Зурганд байгалийн болон хиймэл объектуудыг үзүүлнэ (хавцал, хадан хясаа, элсэн манхан, хот, хот суурин, зам, төмөр зам, тусгаарлагдсан гэрэлт цамхаг гэх мэт).

 

12.7.1.1.Зөвлөмж. - Зөвхөн хоёрдмол утга эсхүл замбараагүй байдлыг арилгахын тулд газарзүйн нэрсийг зурганд оруулах нь зүйтэй.

 

12.7.2.Эргийн шугам, нуур, гол болон горхинуудыг харуулна.

 

12.7.3.Рельефийг зурганд хамрагдсан бүсийн тодорхой өндөр ба саадын өвөрмөц шинжүүдэд хамгийн тохиромжтой хэлбэрээр харуулна.

 

12.7.4.Зөвлөмж. Өндрийн тоотуудыг үзүүлж буй тохиолдолд тэдгээрийг нарийн сонгож авах нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Зарим өндрийн тоот/харьцангуй өндрүүдийн хэмжээг далайн дундаж түвшин болон аэродромын өндөртэй харьцуулан үзүүлж болно.

 

12.7.5.Өөр өөр лавлах түвшингүүдтэй холбоотой элементүүдийг үзүүлэхдээ тэдгээрийн ялгааг тодорхой үзүүлнэ.

 

12.8.Соронзон хазайлт

 

Соронзон хазайлтыг үзүүлнэ.

 

12.9.Чиглэл, зам болон радиалууд

 

12.9.1.Чиглэл, зам болон радиалууд нь соронзон байна.

 

12.9.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

12.9.3.Чиглэл, зам эсхүл радиалуудад жинхэнэ хойд буюу торны хойд зүгийг ашигласан тохиолдолд энэ тухай зурганд тодорхой заана. Торны Хойд зүгийг ашигласан тохиолдолд түүний үндэс болсон торны голдочыг тэмдэглэнэ.

 

12.10.Нисэхийн өгөгдөл

 

12.10.1.Аэродромууд

 

12.10.1.1.Бүх аэродромыг ХБЗ-ны бүдүүвчээр үзүүлнэ. Буултын чиглэлд тавигдах хязгаарлалтуудыг тэмдэглэж өгнө. Хэрэв зэргэлдээ орших хоёр аэродромуудын хооронд төөрөгдөл үүсэх эрсдэлтэй бол энэ тухай тодорхой зааж өгнө. Ашиглалтаас хасагдсан бүх аэродромуудыг “Ашиглагдахгүй” гэж тэмдэглэнэ.

 

12.10.1.2.Зурган дээр аэродромын өндрийг харагдахуйц газар үзүүлнэ.

 

12.10.2.Саадууд

 

12.10.2.1.Зурганд саадуудыг тэмдэглэж үзүүлнэ.

 

12.10.2.2Саадуудын оройн хэсгийн өндрийг метр буюу футын нарийвчлалтайгаар(өсгөж бүхэлчилж) үзүүлнэ.

 

12.10.2.3.Зөвлөмж. - Аэродромын өндрөөс дээш орших саадуудын харьцангуй өндрүүдийг үзүүлэх нь зүйтэй.

 

12.10.2.3.1.Саадуудын харьцангуй өндрүүдийг үзүүлсэн тохиолдолд харьцангуй өндрийн өгөгдөхүүнийг зураг дээр харагдахуйц газар зааж өгөх бөгөөд харьцангуй өндрийг хаалтанд хийж өгнө.

 

12.10.3.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг тэдгээрийн Нэрлэгээ болон босоо хязгааруудын хамт дүрслэнэ.

 

12.10.4.Тогтоосон агаарын зай

 

Шаардлагатай бол удирдлагын бүсүүд болон аэродромын хөдөлгөөний бүсүүдийг тэдгээрийн босоо хязгаар ба агаарын зайн зохих ангилалуудын хамт дүрсэлж үзүүлнэ.

 

12.10.5.Ил хараагаар ойртолт үйлдэх мэдээлэл

 

12.10.5.1.Ил хараагаар ойртолт үйлдэх журмууд байгаа бол тэдгээрийг үзүүлнэ.

 

12.10.5.2.Шаардлагатай ил харааны навигацийн тоног төхөөрөмжүүдийг үзүүлнэ.

 

12.10.5.3.Ил хараагаар ойртолт үйлдэх налууг заагч системүүдийн байрлал ба төрлийг тэдгээрийн тооцоологдсон ойртолтын налуугийн өнцөг, налуу дээр сигнал өгөх ХБЗ-ны босго дээгүүр нүдэнд харагдах хамгийн бага өндөр болон системын тэнхлэг ХБЗ-ны тэнхлэгийн шугамтай нэг шулуунд биш бол зүүн эсхүл баруун хазайлт буюу зөрүү өнцөг болон чиглэлийг үзүүлнэ.

 

12.10.6.Нэмэлт мэдээлэл

 

12.10.6.1.Шаардлагатай радио навигацийн төхөөрөмжүүдийг тэдгээрийн давтамж, дуудлагын хамт зурганд үзүүлнэ.

 

12.10.6.2.Шаардлагатай радио холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн давтамжын хамт зурганд үзүүлнэ.

 

БҮЛЭГ 13. АЭРОДРОМ/ВЕРТОДРОМЫН ЗУРАГ - ИКАО

 

13.1.Зорилго

 

Энэхүү зураг нь агаарын хөлгийн дараах газрын хөдөлгөөнийг хөнгөвчлөх мэдээллээр нисэх багийг хангана:

 

a)            агаарын хөлгийн зогсоолоос ХБЗ хүртэл; мөн

 

b)            ХБЗ-наас агаарын хөлгийн зогсоол хүртэл;

 

мөн нисдэг тэрэгний дараах хөдөлгөөнийг:

 

a)            нисдэг тэрэгний зогсоолоос газардах ба хөөрөх бүс мөн ойртолтын төгсгөлийн ба хөөрөх бүс хүртэл;

 

b)            ойртолтын төгсгөлийн ба хөөрөх бүсээс газардах мөн хөөрөх бүс ба нисдэг тэрэгний зогсоол хүртэл;

 

c)            нисдэг тэрэг буух газар ба агаарын явгалах замуудын дагуу; мөн

 

d)            агаарын шилжилтийн маршрут;

 

Энэхүү зураг нь мөн аэродром/вертодром дахь үйл ажиллагааны чухал мэдээллээр хангана.

 

13.2.Ашиглалт

 

13.2.1.Аэродром/Вертодромын зураг–ИКАО-г олон улсын иргэний нисэхэд тогтмол ашиглагддаг бүх аэродром/вертодромуудад хийнэ.

 

13.2.2.Зөвлөмж. - Аэродром/Вертодромын зураг- ИКАО-г олон улсын иргэний нисэхэд ашиглагдах боломжтой бусад бүх аэродром/вертодромуудад хийх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Тодорхой нөхцлүүдэд Аэродромын газрын хөдөлгөөний зураг – ИКАО болон Агаарын хөлгийн зогсоолын зураг – ИКАО-г гаргаж болно. (Бүлэг 14 ба 15-ыг хар). Энэ тохиолдолд эдгээр нэмэлт зургуудад дүрслэгдсэн элементүүдийг Аэродром/Вертодромын зураг - ИКАО-д давхардуулан үзүүлэх шаардлагагүй.

 

13.3.Хамрах хүрээ ба масштаб

 

13.3.1.Энэхүү зургийн хамрах хүрээ болон масштаб нь 13.6.1-д жагсаасан элементүүдийг тодорхой үзүүлэх хангалттай том хэмжээтэй байна.

 

13.3.2.Зурганд шугаман масштабыг үзүүлнэ.

 

13.4.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон аэродром/вертодромын нэрийг оруулна.

 

13.5.Соронзон хазайлт

 

Жинхэнэ болон соронзон хойд зүгийг заах сумууд, нэг градусын нарийвчлалтай соронзон хазайлт болон түүний жилийн өөрчлөлтийг зурганд үзүүлнэ.

 

13.6.Аэродром/вертодромын өгөгдөл

 

13.6.1.Энэхүү зурганд дараах зүйлсийг үзүүлнэ:

 

a)            аэродром/вертодромын хяналтын цэгийн газар зүйн солбицлуудыг градус, минут ба секундээр;

 

b)            аэродром/вертодром болон боломжтой нөхцөлд перрон(өндрийн хэрэглэл шалгах цэгийн байрлал)-ны өндрийг нэг метр буюу нэг футын нарийвчлалтайгаар; харин нарийвчлалтай бус ойртолтын хувьд ХБЗ-ны босгонуудын өндөр болон геоидын долгионууд, мөн газардах ба хөөрөх бүсийн геометрийн төвийг;

 

c)            нарийвчлалтай ойртолттой ХБЗ-ны босгоны өндөр болон геоидын долгионуудыг хагас метр буюу хагас футын нарийвчлалтайгаар, газардах ба хөөрөх бүсийн геометрийн төв, мөн нарийвчлалтай ойртолттой ХБЗ-ны газардах бүсийн хамгийн дээд өндрийг;

 

d)            байгуулагдаж буй ХБЗ-ыг оруулаад бүх ХБЗ-уудыг тэдгээрийн дугаар, нэг метрийн нарийвчлалтай урт ба өргөн, даац, шилжсэн босго, тормослох зурвас, саадаас чөлөөлөгдсөн зурвас, нэг соронзон градусын нарийвчлалтай ХБЗ-ны чиглэл, гадаргуун төрөл болон ХБЗ-ны тэмдэглэгээнүүдийн хамт;

 

Тэмдэглэл. - Даацыг хүснэгтэн хэлбэрээр зургийн нүүр эсхүл арын хуудас дээр үзүүлж болно.

 

e)            бүх перронуудыг агаарын хөлөг/нисдэг тэрэгний зогсоолууд, хэрэв байгаа бол гэрэлтүүлэг, тэмдэглэгээ болон бусад ил хараагаар чиглүүлэх болон удирдах тоног төхөөрөмжүүд, мөн ил хараагаар зогсоолд байрлуулах системийн төрөл ба байрлал, вертодромын гадаргуун төрөл, даац нь холбогдох ХБЗ-ны даацаас бага үед даацыг эсхүл агаарын хөлгийн маягт тавих хязгаарлалтуудын хамт.

 

Тэмдэглэл. - Даац эсхүл агаарын хөлгийн маягын хязгаарлалтуудыг хүснэгтэн хэлбэрээр зургийн нүүр эсхүл арын хуудас дээр үзүүлж болно.

 

f)             босгоны, шаардлагатай бол газардах, хөөрөх бүсийн геометр төв ба/эсхүл ойртолтын төгсгөлийн үе шатны болон хөөрөх бүсийн босгуудын газар зүйн солбицлуудыг градус, минут ба секундээр;

 

g)            бүх явгалах замууд, нисдэг тэрэгний агаараар болон газраар явгалах замуудыг тэдгээрийн гадаргууны төрлийн хамт, нисдэг тэрэгний агаарын шилжих маршрутуудын дугаар, өргөн, гэрэлтүүлэг, тэмдэглэгээ (ХБЗ-хүлээх байрлалууд болон тогтоосон бол дундын хүлээх байрлалууд), зогсох шугам, бусад ил хараагаар чиглүүлэх болон удирдах тоног төхөөрөмжүүдийн хамт, мөн даац нь холбогдох ХБЗ-ны даацаас бага үед даацыг эсхүл агаарын хөлгийн маягт тавих хязгаарлалтуудыг;

 

Тэмдэглэл. - Даац эсхүл агаарын хөлгийн маягын хязгаарлалтуудыг хүснэгтэн хэлбэрээр зургийн нүүр эсхүл арын хуудас дээр үзүүлж болно.

 

h)            хэрэв тогтоосон бол аюултай хэсгийн байрлалыг зохих байдлаар нь тэмдэглэсэн нэмэлт мэдээллийн хамт;

 

Тэмдэглэл. - Аюултай хэсэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг хүснэгтэн хэлбэрээр зургийн нүүр эсхүл арын хуудас дээр үзүүлж болно.

 

i)              явгалах замын тэнхлэгийн шугамын тохирох цэгүүдийн болон агаарын хөлгийн зогсоолуудын газар зүйн солбицлуудыг градус, минут, секундээр (секундыг 0.01-ын нарийвчлалтайгаар);

 

j)              хэрэв тогтоосон бол агаарын хөлөг явгалахад зориулсан стандарт маршрутуудыг тэдгээрийн тэмдэглэгээний хамт;

 

k)            нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний хил, хязгаарууд;

 

l)              ХБЗ-ны алсын барааны харагдац(RVR)-ын ажиглалт хийх байрлал;

 

m)           ойртолтын ба ХБЗ-ны гэрэлтүүлэг;

 

n)            ил хараагаар ойртолт үйлдэх налууг заагч системүүдийн байрлал ба төрлийг тэдгээрийн тооцоологдсон ойртолтын налуугийн өнцөг, налуу дээр сигнал өгөх ХБЗ-ны босго дээгүүр нүдэнд харагдах хамгийн бага өндөр болон системын тэнхлэг ХБЗ-ны тэнхлэгийн шугамтай нэг шулуунд биш бол зүүн эсхүл баруун хазайлт болох/буюу зөрүү өнцөг болон чиглэлийг;

 

o)            хамаарах холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн ашиглах сувгуудаар жагсааж, хэрэв боломжтой бол нэвтрэх хаягын хамт;

 

p)            явгалахад тохиолдох саадууд;

 

q)            үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой барилга байгууламжууд болон агаарын хөлгийн үйлчилгээний бүсүүд;

 

r)             VOR шалгах цэгийн байрлал ба тухайн тоног төхөөрөмжийн радио давтамж;

 

s)            агаарын хөлгийн ашиглалтанд тохиромжгүй гэж тодорхой тэмдэглэгдсэн, зурганд дүрслэгдсэн хөдөлгөөний талбайн дурын хэсэг.

 

 

13.6.2. 13.6.1-д дурьдсан вертодромтой холбоотой зүйлсээс гадна дараах зүйлсийг энэхүү зурганд үзүүлнэ:

 

a)            вертодромын төрөл;

 

Тэмдэглэл. - Хавсралт 14, Боть 2-т газрын түвшин дээрх, өргөгдсөн эсхүл нисдэг тэрэгний тавцан гэсэн 3 төрлийн вертодром байна гэж заасан.

 

b)            газардах, хөөрөх бүсүүдийг нэг метрийн нарийвчлалтай хэмжээс, налуу, гадаргуугийн төрөл болон тонноор үзүүлсэн даацын хамт;

 

c)            ойртолтын төгсгөлийн үе шатны ба хөөрөх бүсийг нэг градусын нарийвчлалтай жинхэнэ чиглэл, дугаар (тохиромжтой үед), метрийн нарийвчлалтай урт ба өргөн, налуу болон гадаргуугийн төрлийн хамт;

 

d)            аюулгүйн бүсийг түүний урт, өргөн болон гадаргуугийн төрлийн хамт;

 

e)            нисдэг тэрэгний саадаас чөлөөлөгдсөн зурвасыг түүний урт болон газрын зүсэлтийн хамт;

 

f)             саадуудыг тэдгээрийн төрөл болон метр буюу футын нарийвчлалтай(өсгөж бүхэлчилсэн) саадуудын оройн өндрийн хамт;

 

g)            ойртолт үйлдэх журамд ашиглагдах ил харааны тоног төхөөрөмжүүд, ойртолтын сүүлийн үе шат ба хөөрөх бүс мөн газардах, хөөрөх бүсийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээнүүд;

 

h)            Вертодромын зарлагдсан зайнуудыг тохиромжтой бол нэг метрийн нарийвчлалтайгаар:

 

1)            хөөрөлтийн боломжит зай;

2)            хөөрөлтийг зогсоож болох боломжит зай;

3)            буултын боломжит зай.

 

БҮЛЭГ 14. АЭРОДРОМЫН ГАЗРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРАГ - ИКАО

 

14.1.Зорилго

 

Энэхүү нэмэлт зураг нь нисэх багийг агаарын хөлгийн зогсоолоос ба зогсоол хүртэлх, болон зогсоолд байрлуулахад агаарын хөлгийн газрын хөдөлгөөнийг хялбарчлах нарийвчилсан мэдээллээр хангана.

 

14.2.Ашиглалт

 

Зөвлөмж. - Их хэмжээний мэдээллээс шалтгаалан явгалах замын дагуух агаарын хөлгийн зогсоолоос болон зогсоол хүртэлх агаарын хөлгийн газрын хөдөлгөөнд шаардлагатай мэдээллийг Аэродром/Вертодромын зураг – ИКАО-д хангалттай тод харуулах боломжгүй тохиолдолд Аэродромын Газрын Хөдөлгөөний зураг – ИКАО-г гаргана.

 

14.3.Хамрах хүрээ ба масштаб

 

14.3.1.Энэхүү зургын хамрах хүрээ болон масштаб нь 14.6-д жагсаасан бүх элементүүдийг тодорхой үзүүлэх хангалттай том хэмжээтэй байна.

 

14.3.2.Зөвлөмж. - Зурганд шугаман масштабыг үзүүлвэл зохино.

 

14.4.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон аэродром/вертодромын нэрийг оруулна.

 

14.5.Соронзон хазайлт

 

14.5.1.Зурганд жинхэнэ хойд зүгийг заасан сумыг үзүүлнэ.

 

14.5.2.Зөвлөмж. - Нэг градусын нарийвчлалтай соронзон хазайлт болон түүний жилийн өөрчлөлтийг зурганд үзүүлвэл зохино.

 

Тэмдэглэл.- Энэхүү зураг нь заавал жинхэнэ хойд зүгт чиглэсэн байх шаардлагагүй.

 

14.6.Аэродромын өгөгдөл

 

Энэхүү зурганд дүрслэгдсэн бүсийн мэдээллийг Аэродром/Вертодромын зураг – ИКАО дахь бүсийн бүх мэдээллүүдтэй ижил хэлбэрээр тэмдэглэхээс гадна доорх мэдээллүүдийг оруулна.

 

a)            перроны өндрийг нэг метр буюу нэг футын нарийвчлалтайгаар;

 

b)            перронуудыг агаарын хөлгийн зогсоолууд, хэрэв байгаа бол даац эсхүл агаарын хөлгийн маягт тавих хязгаарлалтууд, гэрэлтүүлэг, тэмдэглэгээ болон бусад ил хараагаар чиглүүлэх болон удирдах тоног төхөөрөмжүүд, мөн ил хараагаар зогсоолд байрлуулах системийн төрөл ба байрлалын хамт;

 

c)            агаарын хөлгийн зогсоолуудын газар зүйн солбицолуудыг градус, минут, секундээр (секундыг 0.01-ын нарийвчлалтайгаар);

 

d)            явгалах замуудыг тэдгэрийн тэмдэглэгээнүүд, метрийн нарийвчлалтай өргөн, шаардлагатай үед даац буюу агаарын хөлгийн хязгаарлалтууд, гэрэл, тэмдэгнүүд(ХБЗ-ны хүлээх байрлалууд мөн байвал дундын хүлээх байрлалууд), зогсоолын шугам болон бусад ил харааны удирдлагын ба заагч тоног төхөөрөмжүүдийн хамт;

 

e)            тогтоосон бол аюултай бүсийн байрлалуудыг зохих байдлаар хүснэгтэнд тэмдэглэсэн нэмэлт мэдээллийн хамт;

 

Тэмдэглэл. - Аюултай бүстэй холбоотой нэмэлт мэдээллийг зургийн нүүр хэсэгт эсхүл зүүн талд хүснэгтэн хэлбэрээр үзүүлж болно.

 

f)             тогтоосон бол агаарын хөлөг явгалахад зориулсан стандарт маршрутуудыг тэдгээрийн тэмдэглэгээний хамт;

 

g)            явгалах замын цэгүүдийн газар зүйн солбицлуудыг градус, минут, секундээр (секундыг 0.01-ын нарийвчлалтайгаар);

 

h)            нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний хил, хязгаарууд;

 

i)              хамаарах холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн ашиглах сувгуудаар жагсааж, хэрэв боломжтой бол нэвтрэх хаягын хамт;

 

j)              явгалахад тохиолдох саадууд;

 

k)            үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой барилга байгууламжууд болон агаарын хөлгийн үйлчилгээний бүсүүд;

 

l)              VOR шалгах цэгийн байрлал ба тухайн тоног төхөөрөмжийн радио давтамж;

 

m)           агаарын хөлгийн ашиглалтанд тохиромжгүй гэж тодорхой тэмдэглэгдсэн, зурганд дүрслэгдсэн хөдөлгөөний талбайн дурын хэсэг.

 

 

БҮЛЭГ 15. АГААРЫН ХӨЛГИЙН ЗОГСООЛЫН ЗУРАГ – ИКАО, (БАЙРЛУУЛАХ)

 

15.1.Зорилго

 

Энэхүү нэмэлт зураг нь нисэх багийг агаарын хөлгийн зогсоол ба явгалах замын хоорондох агаарын хөлгийн газрын хөдөлгөөнийг болон агаарын хөлгийг зогсоолд байрлуулахад хялбарчлах нарийвчилсан мэдээллээр хангана.

 

15.2.Ашиглалт

 

Зөвлөмж. – Аэродром дахь тоног төхөөрөмжийн системийн төвөгтэй бүтэц зохион байгуулалтаас шалтгаалан мэдээллийг Аэродром/Вертодромын зураг – ИКАО, эсхүл Аэродромын газрын хөдөлгөөний зураг – ИКАО-т хангалттай тод үзүүлж чадахгүй тохиолдолд Агаарын хөлгийн зогсоолын зураг – ИКАО, (байрлуулах)-г гаргана.

 

15.3.Хамрах хүрээ ба масштаб

 

15.3.1.Энэхүү зургын хамрах хүрээ болон масштаб нь 15.6-д жагсаасан бүх элементүүдийг тодорхой үзүүлэх хангалттай том хэмжээтэй байна.

 

15.3.2.Зурганд шугаман масштабыг үзүүлвэл зохино.

 

15.4.Нэрлэгээ

 

Зурганд тухайн аэродромын үйлчилгээ үзүүлж буй хот эсхүл аймаг эсхүл бүсийн нэр, аэродромын нэр болон аэродром/вертодромын нэрийг оруулна.

 

15.5.Соронзон хазайлт

 

15.5.1.Зурганд Жинхэнэ Хойд зүгийг заасан сумыг үзүүлнэ.

 

15.5.2.Зөвлөмж. - Нэг градусын нарийвчлалтай соронзон хазайлт болон түүний жилийн өөрчлөлтийг зурганд үзүүлвэл зохино.

 

Тэмдэглэл. - Энэхүү зураг нь заавал Жинхэнэ Хойд зүгт чиглэсэн байх шаардлагагүй.

 

15.6.Аэродромын өгөгдөл

 

Энэхүү зурганд дүрслэгдсэн бүсийн мэдээллийг Аэродром/Вертодромын зураг – ИКАО болон Аэродромын газрын хөдөлгөөний зураг – ИКАО дахь бүсийн бүх мэдээллүүдтэй ижил хэлбэрээр тэмдэглэхээс гадна доорх мэдээллүүдийг оруулна.

 

a)            перроны өндрийг нэг метр буюу нэг футын нарийвчлалтайгаар;

 

b)            перронуудыг агаарын хөлгийн зогсоолууд, хэрэв байгаа бол даац эсхүл агаарын хөлгийн маягт тавих хязгаарлалтууд, гэрэлтүүлэг, тэмдэглэгээ болон бусад ил хараагаар чиглүүлэх болон удирдах тоног төхөөрөмжүүд, мөн ил хараагаар зогсоолд байрлуулах системийн төрөл ба байрлалын хамт;

 

c)            агаарын хөлгийн зогсоолуудын газар зүйн солбицлуудыг градус, минут, секундээр (секундыг 0.01-ын нарийвчлалтайгаар);

 

d)            явгалах замруу орох оролтуудыг тэдгээрийн тэмдэглэгээ, ХБЗ-ны хүлээх бүс, хэрэв тогтоосон бол дундын хүлээх бүс болон зогсох шугамын хамт;

 

e)            тогтоосон бол аюултай бүсийн байрлалуудыг зохих байдлаар хүснэгтэнд тэмдэглэсэн нэмэлт мэдээллийн хамт;

 

Тэмдэглэл. - Аюултай бүстэй холбоотой нэмэлт мэдээллийг зургийн нүүрэн дээр эсхүл зүүн талд хүснэгтэн хэлбэрээр үзүүлж болно.

 

f)             явгалах замын цэгүүдийн газар зүйн солбицлуудыг градус, минут, секундээр (секундыг 0.01-ын нарийвчлалтайгаар);

 

g)            нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний хил, хязгаарууд;

 

h)            хамаарах холбооны тоног төхөөрөмжүүдийг тэдгээрийн ашиглах сувгуудаар жагсааж, хэрэв боломжтой бол нэвтрэх хаягын хамт;

 

i)              явгалахад тохиолдох саадууд;

 

j)              үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой барилга байгууламжууд болон агаарын хөлгийн үйлчилгээний бүсүүд;

 

k)            VOR шалгах цэгийн байрлал ба тухайн тоног төхөөрөмжийн радио давтамж;

 

l)              агаарын хөлгийн ашиглалтанд тохиромжгүй гэж тодорхой тэмдэглэгдсэн, зурганд дүрслэгдсэн хөдөлгөөний талбайн дурын хэсэг

 

БҮЛЭГ 16. НИСЛЭГИЙН ЗУРАГ – ИКАО 1:1 000 000

 

16.1.Зорилго

 

Энэхүү зураг нь ил харааны агаарын навигацийн шаардлагуудыг хангах мэдээллийг агуулна.

 

Тэмдэглэл . – Энэхүү зургийг доорх зүйлсэд ашиглаж болно:

 

a)            үндсэн нислэгийн зураг болгож;

 

1)            тусгайлан боловсруулсан зургууд нь ил харааны чухал мэдээллүүдээр хангадаггүй тохиолдолд;

 

2)            тогтсон нэг масштабтай дэлхийн гадаргуун бүтэн дүрслэлийг планиметрийн өгөгдлийн нэг янзын дүрслэлээр хангах;

 

3)            олон улсын иргэний нисэхэд шаардлагатай бусад зургуудыг боловсруулахад;

 

b)            нислэгийн төлөвлөлтөнд ашиглах зураг болгож.

 

16.2.Ашиглалт

 

16.2.1.Дэлхийн Нислэгийн Зураг – ИКАО 1:1 000 000-г энэхүү зааврын Хавсралт 5-д тодорхойлсон бүх бүсүүдэд хийх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. – Ашиглалтын болон зураг зүйн үүднээс авч үзэхэд Нислэгийн Зураг – ИКАО 1: 500 000 эсхүл Нислэгийн бага масштабын зураг – ИКАО нь ашиглалтын шаардлагад бүрэн нийцсэн үед эдгээр зургуудыг Дэлхийн Нислэгийн Зураг – ИКАО 1: 1 000 000-ын оронд ашиглаж болно.

 

16.2.1.Зөвлөмж. – Газрын бүх бүсийн бүрэн дүрслэл болон ямар нэгэн солбицолтой цуврал зургийн тохирох тасралтгүй үргэлжилсэн байдлыг хангахын тулд 1:1 000 000-аас өөр масштабыг сонгохдоо бүсийн гэрээ хэлэлцээрээр сонгох нь зүйтэй.

 

16.3.Масштаб

 

16.3.1.Километр ба далайн милийн шугаман масштабуудыг зургийн хүрээнд дараах дэс дарааллаар тэмдэглэнэ:

 

-километр;

 

-далайн миль

 

тэдгээрийн 0 цэгүүд нь нэг босоо шугаманд байрлана.

 

16.3.2.Зөвлөмж. - Шугаман масштабын урт нь 200км (110дaлайн миль)-ээс багагүй байвал зохино.

 

16.3.3.Зургийн хүрээнд метр/фут-ийн шилжүүлгийн хүснэгтийг үзүүлнэ.

 

16.4.Формат

 

16.4.1.Зөвлөмж. - Зургийн нэр ба хүрээний тэмдэглэлүүдэд ИКАО-ийн ажлын хэлүүдийн аль нэгийг ашиглана.

 

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн ажлын хэлүүдээс гадна Монгол хэлийг нэмж ашиглаж болно.

 

16.4.2.Зэргэлдээ хуудаснуудын дугаар болон өндрийг илэрхийлэхэд ашигласан хэмжих нэгжийг хуудсыг нугалсан үед тод харагдах байдлаар байрлуулна.

 

16.4.3.Зөвлөмж. – Зургийг дараах байдлаар нугалбал зохино: Зургийг нүүрэн талыг гадагш харуулж, зургийн доод хэсгийг дээш харуулж, өргөрөгтэй параллелиар, урт тэнхлэгийн дагуу голоор нь нугална. Зэргэдийн дагуу голоор нь дотогш нугалж, түүний дараа 2 талыг нь аккордеон (гармошка) хэлбэрээр нугална.

 

16.4.4.Зөвлөмж. - Зургийн хуудасны хүрээний шугамууд нь энэхүү зааврын Хавсралт 5-т заасан зургийн хуудасны стандарт хуваалгийн схемтэй аль болох нийцсэн байвал зохино.

 

Тэмдэглэл 1. – Дүрслэгдэж буй бүсийн хуудасны хүрээ нь онцгой тохиолдолд заасан хүрээнээс өөр байж болно.

 

Тэмдэглэл 2. – ИКАО 1: 1 000 000 масштабын зураг болон холбогдох Дэлхийн олон улсын зураг (IMW)-ийн хуудасны хүрээ нь ижил байх нь зүйтэй ба үүнээс болж нисэхийн шаардлагууд нь алдагдахгүй байхаар байна.

 

16.4.5.Зөвлөмж. Зурганд дүрсэлж буй бүсийн давхардалтыг үүсгэх нь зүйтэй ба түүнийг зургийн дээд болон баруун хэсэгт бүсээс илүү гарсан байхаар хийнэ. Энэхүү давхардалтын бүс нь бүх нисэхийн, байр зүйн, ус зүй болон хиймэл байгууламжийн мэдээллийг агуулсан байвал зохино. Давхардалт нь ямар ч тохиолдолд зураг бүрийн хязгаарын зэргэд болон голдочоос доторх хүрээ хүртэлх талбайг хамарсан байх ба боломжтой бол 28км (15далайн миль) хүртэлх талбайг хамарсан байвал зохино.

 

16.5.Тусгаг

 

16.5.1.Зурганд тусгагуудийг ашиглана.

 

a)            экватор болон 800-ын өргөрөгийн хооронд – зургийн өргөргийн эгнээ бүрт тусдаа зурвастай Ламбертийн тэгш өнцөгт конус тусгагаар. Стандарт зэргэдүүд нь 40-ын зурвас бүрт хойд зэргэдээс 40’-аар урагш, өмнөд зэргэдээс 40’-аар хойш байрласан байна;

 

b)            Хамааралгүй тул орхив.

 

16.5.2.Зураг зүйн торны градусын тэмдэглэгээг дараах байдлаар үзүүлнэ:

 

a)            Зэргэдүүд:

 

Өргөрөг

Зэргэдүүдийн хоорондох зай

Зэргэдийн градусын тэмдэглэгээ

00 - 720

30’

1’

 

b)            Голдочууд:

 

Өргөрөг

Голдочуудын хоорондох интервал

Голдочын градусын тэмдэглэгээ

00 - 720

30’

1’

(Зөвхөн тэгш тоотой голдочуудад)

 

16.5.3.Градусын тэмдэглэгээнүүд нь 1 ба 5 минутын интервалтайгаар Экватор болон Гринвичийн голдочоос эсрэг тал руу чиглэсэн байна. 10 минутын интервал тутамд голдоч, зэргэдийн шугамын 2 талд тэмдэглэгээг үзүүлнэ.

 

16.5.3.1.Зөвлөмж. - Градусын тэмдэглэгээнүүдийн урт нь ойролцоогоор 1 минутын интервалд 1.3мм(0.05инч), 5 минутын интервалд 2мм(0.08инч) харин 10 минутын интервалд голдоч, зэргэдийн шугамын 2 талд тус бүр 2 мм(0.08инч) байх нь зүйтэй.

 

16.5.3.2.Зурганд үзүүлсэн бүх зэргэд ба голдочуудын тоон тэмдэглэгээг зургийн хүрээний дотор талд байрлуулна. Үүнээс гадна зэргэд бүр нь зургийг нугалсан байхад хялбар танигдахаар зургийн доторх хэсэгт тэмдэглэгдсэн байна.

 

Тэмдэглэл. – Голдочууд нь зургийн дотор хэсэгт тэмдэглэгдэж болно.

 

16.5.4.Тусгагийн нэр ба үндсэн параметрүүдийг зургийн хүрээнд үзүүлсэн байна.

 

16.6.Нэрлэгээ

 

Хуудасны дугаар нь энэхүү зааврын Хавсралт 5-д заасан зургийн хуудасны хуваалгатай нийцсэн байна.

 

Тэмдэглэл. – Мөн зурганд Дэлхийн олон улсын зураг (IMW)-ийн холбогдох хуудасны дугаарыг үзүүлж болно.

 

16.7.Хиймэл байгууламж ба байр зүй

 

16.7.1.Төвлөрсөн бүсүүд

 

16.7.1.1.Зурганд хот, хот суурин газар болон тосгонуудыг сонгож үзүүлэхдээ түүний ил харааны агаарын навигацид нөлөөлөх ач холбогдолыг харгалзан үзнэ.

 

16.7.1.2.Зөвлөмж. - Томоохон хэмжээтэй хот ба хот суурин газруудыг тэдгээрийн тогтоосон хил хязгаараар нь бус төвлөрсөн бүсүүдийн хилээр үзүүлэх нь зүйтэй.

 

16.7.2.Төмөр замууд

 

16.7.2.1.Газрын баримжаа болгон ашиглаж болох бүх төмөр замуудыг зурганд үзүүлнэ.

 

Тэмдэглэл 1. - Төмөр замын өндөр нягтрал бүхий бүсүүдэд зургийг уншихад хялбар байлгахын тулд зарим төмөр замуудыг орхиж болно.

 

Тэмдэглэл 2. – Зай байвал төмөр замын нэрийг оруулж болно.

 

16.7.2.2.Зөвлөмж. – Зурганд чухал туннелиудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Шаардлагатай гэж үзвэл тайлбарласан тэмдэглэлийг нэмж оруулж болно.

 

16.7.3.Хурдны болон бусад замууд

 

17.7.3.1.Агаараас замын сүлжээний чухал онцлогуудыг харж танихын тулд түүнийг зурганд тодорхой тэмдэглэнэ.

 

17.7.3.2.Зөвлөмж. - Агаараас газрын баримжаа болгон ашиглаж болохоос бусад тохиолдолд төвлөрсөн бүс дэх замуудыг үзүүлэх шаардлагагүй.

 

Тэмдэглэл. – Чухал ач холбогдолтой хурдны замуудын нэр ба дугааруудыг харуулж болно.

 

16.7.4.азрын баримжаа

 

Зөвлөмж. - Ил харааны агаарын навигацид ач холбогдолтой гэсэн гүүр, уурхайн байгууламжууд, ажиглалтын цамхаг, цайз хэрэм, балгас, далан, шугам хоолой, томоохон дамжуулах хоолой, өндөр хүчдэлийн шугам, мөн хад чулуу, хавцал, хясаа, элсэн манхан, тусгаарлагдсан гэрэлт цамхаг, хөвдөг гэрлэн дохио гэх мэт байгалийн болон хиймэл газрын баримжаануудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл.- Тэдгээрийг тайлбарласан тэмдэглэлийг нэмж оруулж болно.

 

16.7.5.Улсын хил

 

Улсын хилийг үзүүлнэ. Зааглаагүй эсхүл тогтоогоогүй хилүүдийг тайлбарласан тэмдэглэлээр ялгана.

 

16.7.6.Ус зүй

 

16.7.6.1.Эргийн шугамууд, нуур, гол болон горхинууд (түүнчлэн ширгэж байгаа), давст нуурууд, мөсөн уул ба мөсөн овоонууд зэрэг зургийн масштабт тохирох бүх усан элементүүдийг үзүүлнэ.

 

16.7.6.2.Зөвлөмж. - Томоохон усан бүсүүдийг хамарсан өнгөний шатлалыг цайвар өнгөөр сонгох нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Энэхүү элементийг тодотгохын тулд эргийн шугамыг илүү тод өнгийн нарийн зураасаар үзүүлж болно.

 

16.7.6.3.Зөвлөмж. - Хад (усан доорх) ба гүехэн устай газар, түүнчлэн хад чулуун ирмэг, элсэрхэг усны түрлэг, тусгаарлагдсан хад чулуу, элс, хайрга, чулуу гэх мэт төстэй бүсүүдийг тухайн газар нутагт чухал ач холбогдолтой гэж үзвэл холбогдох тэмдэгүүдээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Бүс доторх хэсэг хад чулуунуудыг цөөн тооны хад чулууны тэмдэглэгээгээр төлөөлүүлэн үзүүлж болно.

 

16.7.1.Хаялбарууд

 

16.7.7.1.Зурганд хаялбаруудыг үзүүлнэ. Интервалийн сонголт нь агаарын навигацид шаардлагатай рельефийн элементийг тод дүрслэх шаардлагаар тодорхойлогдоно.

 

16.7.7.2.Зурганд ашигласан хаялбаруудын тоон утгуудыг үзүүлнэ.

 

16.7.8.Өнгөний шатлал

 

16.7.8.1.Өндрийн өнгөний шатлалыг ашигласан тохиолдолд өнгөний шатлалд харгалзах өндрийн хэмжээг үзүүлнэ.

 

16.7.8.2.Зурганд ашиглагдсан өндрийн өнгөний шатлалын хуваарийг зургийн хүрээнд үзүүлнэ.

 

16.7.9.Өндрийн тэмдэглэгээ

 

16.7.9.1.Сонгогдсон чухал цэгүүдийг өндрийн тэмдэглэгээгээр тэмдэглэнэ. Сонгогдсон өндөр нь эргэн тойрондоо хамгийн өндөр нь байх бөгөөд ихэвчлэн уулын орой, уул нуруу гэх мэтийн оройн хэсгийг үзүүлсэн байна. Навигацийн ач холбогдолтой нуга хөндий ба нуурын гадаргын түвшиний өндрийг харуулж өгнө. Сонгосон өндөр бүрийн байрлалыг цэгээр харуулна.

 

16.7.9.2.Зураг дээрх хамгийн өндөр цэгийн өндөр(метр буюу футээр) мөн түүний 5 минутын нарийвчлалтай газар зүйн солбицлыг зургийн хүрээнд харуулна.

 

16.7.9.3.Зөвлөмж. - Аливаа хуудас дээрх хамгийн өндөр цэгийн өндрийн тэмдэглэгээ нь өндрийн өнгөний шатлалгүй байж болно.

 

16.7.10.Бүрэн бус эсхүл баталгаагүй рельеф

 

16.7.10.1.Хаялбарын мэдээллийн хэмжилт хийгдээгүй бүсүүдийг “Рельефийн өгөгдөл бүрэн бус” гэж тэмдэглэнэ.

 

16.7.10.2.Баталгаагүй өндрийн тооттой зурганд нисэхийн мэдээлэлд ашиглагдах өнгөөр “Анхааруулга - Энэхүү зургийн рельефийн мэдээллийн баталгаатай байдал эргэлзээтэй бөгөөд өгөгдсөн өндрүүдийг болгоомжтой ашиглавал зохино” гэсэн тэмдэглэлийг зургийн нүүр хэсэгт тод харагдахаар үзүүлсэн байна.

 

16.7.11.Хавцалууд

 

Зөвлөмж. - Газрын баримжаа болох эсхүл хиймэл байгууламжын мэдээлэл багатай бол хавцалуудыг зурганд үзүүлэх нь зүйтэй.

 

16.7.12.Ойн бүсүүд

 

16.7.12.1.Зөвлөмж.- Ойн бүсүүдийг зурганд үзүүлэх нь зүйтэй.

 

16.7.12.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

16.7.13.Байр зүйн мэдээллийн огноо

 

Байр зүйн суурь дээр үзүүлсэн мэдээллийн хамгийн сүүлийн огноог зургийн хүрээнд харуулж өгнө.

 

16.8.Соронзон хазайлт

 

16.8.1.Зурганд изогоны шугамыг үзүүлнэ.

 

16.8.2.Изогоны мэдээллийн огноог зургийн хүрээнд оруулна.

 

16.9.Нисэхийн өгөгдөл

 

16.9.1.Ерөнхий зүйл.

 

Ил харааны навигацийн зургийн ашиглалт ба өөрчлөлтийн давтамжинд уялдуулж нисэхийн мэдээллийг хамгийн бага байхаар зурганд оруулна. (16.9.6-г хар)

 

16.9.2.Аэродромууд

 

16.9.2.1.Газар ба усан аэродромууд болон вертодромуудыг тэдгээрийн нэрсийн хамт нисэхийн үйл ажиллагаанд нөлөөлөх ач холбогдолоор нь зэрэглэж зурганд шаардлагагүй нягтрал үүсгэхгүйгээр тэмдэглэнэ.

 

16.9.2.2.Аэродромын өндөр, гэрэл, ХБЗ-ны гадаргуун төрөл болон хамгийн урт ХБЗ эсхүл суваг (усан аэродромын ХБЗ)-ийн урт зэрэг нь зургийг эмх цэгцгүй болгоогүй тохиолдолд тэдгээрийг энэхүү зааврын Хавсралт 2-т заасан жишээтэй нийцүүлэн аэродром бүрт товчилсон хэлбэрээр үзүүлнэ.

 

16.9.2.3.Агаараас аэродром гэж танигдах ашиглалтаас хасагдсан аэродромуудыг “Ашиглагдахгүй” гэж тэмдэглэнэ.

 

16.9.3.Саадууд

 

16.9.3.1.Саадуудыг зурганд үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Газраас 100м (300фут) буюу түүнээс дээш харьцангуй өндөртэй объектуудыг ихэвчлэн саадад тооцно.

 

16.9.3.2.Ил харааны нислэгт ач холбогдолтой гэж тооцсон саадууд болох өндөр хүчдэлийн шугамууд, дүүжин олсон замууд болон салхин цахилгаан үүсгүүрүүдийг үзүүлнэ.

 

16.9.4.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг зурганд үзүүлнэ.

 

16.9.5.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тогтолцоо

 

16.9.5.1.Зурганд удирдлагын бүс, аэродромын хөдөлгөөний бүс, хяналттай бүс, нислэгийн мэдээллийн район болон ИХНД-ээр нислэг үйлдэх бусад агаарын зайнуудыг оруулаад НХҮ-ний тогтолцооны чухал элементүүдийг тохирох агаарын зайн ангилалын хамт үзүүлнэ.

 

16.9.5.2.Шаардлагатай бол агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүс (ADIZ)-ийг зохих байдлаар нь үзүүлж тэмдэглэнэ.

 

Тэмдэглэл. - Агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүс (ADIZ)-ийн журмуудыг зургийн таних тэмдэгийн хүснэгтэд оруулж болно.

 

16.9.6.Радио навигацийн тоног төхөөрөмжүүд

 

Радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг тохирох тэмдэглэгээ ба нэрээр нь харуулна. Харин зурганд оруулсан давтамж, кодчилсон тэмдэглэгээнүүд, үйл ажиллагааны цагийн хуваарь болон бусад үзүүлэлт гэх мэт мэдээлэл нь бүхэлдээ эсхүл хэсэгчлэн шинэ зургаар шинэчлэгддэггүй бол тэдгээрийг зурганд оруулахгүй.

 

16.9.7.Нэмэлт мэдээлэл

 

16.9.7.1.Нисэхийн газрын гэрлүүдийг тэдгээрийн үзүүлэлт эсхүл Нэрлэгээийн хамт эсхүл аль алиныг нь үзүүлнэ.

 

16.9.7.2.Далайгүй учир орхив.

 

БҮЛЭГ 17. НИСЛЭГИЙН ЗУРАГ – ИКАО 1:500 000

 

17.1.Зорилго

 

Энэхүү зураг нь нам болон дундаж өндрүүдэд богино эсхүл дундаж зайд бага хурдны нислэгийн үед ил харааны агаарын навигацийн шаардлагуудыг хангах мэдээллийг үзүүлнэ.

 

Тэмдэглэл 1. – Энэхүү зургийг доорх зүйлсэд ашиглаж болно:

 

a)            үндсэн нислэгийн зураг болгож;

 

b)            нисэгч ба навигацийн үндсэн сургалтанд;

 

c)            ил харааны чухал мэдээллүүдээр хангадаггүй тусгайлан боловсруулсан зургуудад нэмэлт болгож;

 

d)            нислэгийн төлөвлөлтөнд.

 

Тэмдэглэл 2.–1:500 000 масштабтай зураг нь ил харааны агаарын навигацид дангаараа эсхүл агаарын навигацийн бусад хэлбэрүүдэд туслах байдлаар иргэний нисэхийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг хуурай газрын бүсэд зориулж энэхүү зургийг боловсруулна.

 

Тэмдэглэл 3. –Үндэсний газар нутгийг хамарсан энэ төрлийн цуврал зургийг гаргах бол зурганд дүрслэгдэх нийт бүс нь ихэвчлэн бүс нутгийн үндсэн дээр боловсруулагдана.

 

17.2.Ашиглалт

 

Зөвлөмж. - Нислэгийн зураг – ИКАО 1:500 000-г энэхүү зааврын Хавсралт 5-д тодорхойлсон бүх бүсүүдэд хийх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. – Энэхүү масштабыг Дэлхийн нислэгийн зураг – ИКАО 1: 1 000 000-ын оронд ашиглахаар сонгох тухай энэхүү зааврын 16.2.1 болон 16.2.2.-д заасан.

 

17.3.Масштаб

 

17.3.1.Километр ба далайн милийн шугаман масштабуудыг зургийн хүрээнд дараах дэс дарааллаар тэмдэглэнэ:

 

-километр;

 

-далайн миль

 

тэдгээрийн 0 цэгүүд нь нэг босоо шугаманд байрлана.

 

17.3.1.1.Зөвлөмж. - Шугаман масштабын урт нь 200мм (8инч)-ээс багагүй байвал зохино.

 

17.3.2.Зургийн хүрээнд метр/фут-ийн шилжүүлгийн хүснэгтийг үзүүлнэ.

 

17.4.Формат

 

17.4.1.Зургын нэр ба хүрээний тэмдэглэлүүдэд ИКАО-ийн ажлын хэлүүдийн аль нэгийг ашиглана.

 

Тэмдэглэл. - ИКАО-ийн ажлын хэлүүдээс гадна Монгол хэл эсхүл өөр ямар нэгэн хэлийг нэмж ашиглаж болно.

 

17.4.2.Зэргэлдээ хуудаснуудын дугаар болон өндрийг илэрхийлэхэд ашигласан хэмжих нэгжийг хуудсыг нугалсан үед тод харагдах байдлаар байрлуулна.

 

17.4.3.Зөвлөмж. – Зургийг дараах байдлаар нугалбал зохино: Зургийг нүүрэн талыг гадагш харуулж, зургийн доод хэсгийг дээш харуулж, өргөрөгтэй параллелиар, урт тэнхлэгийн дагуу голоор нь нугална. Зэргэдийн дагуу голоор нь дотогш нугалж, түүний дараа 2 талыг нь аккордеон (гармошка) хэлбэрээр нугална.

 

17.4.4.Зөвлөмж. - Зургийн хуудсууд нь Дэлхийн нислэгийн зураг – ИКАО 1: 1 000 000-ын хуудасны 1/4-тэй аль болох тэнцүү байвал зохино. Цуврал зургийн хоёр зэргэлдээ хуудаснуудын хоорондын холбоог үзүүлсэн зохих заалтыг зургийн нүүр эсхүл эсрэг талд оруулж үзүүлнэ.

 

Тэмдэглэл.- Хуудасны хүрээний шугамууд нь тодорхой шаардлагуудаас хамааран өөр өөр байж болно.

 

17.4.5.Зөвлөмж. Зурганд дүрсэлж буй бүсийн давхардалтыг үүсгэх нь зүйтэй ба түүнийг зургийн дээд болон баруун хэсэгт бүсээс илүү гарсан байхаар хийнэ. Энэхүү давхардалтын бүс нь бүх нисэхийн, байр зүйн, ус зүй болон хиймэл байгууламжийн мэдээллийг агуулсан байвал зохино. Давхардалт нь ямар ч тохиолдолд зураг бүрийн хязгаарын зэргэд болон голдочоос доторх хүрээ хүртэлх талбайг хамарсан байх ба боломжтой бол 15км (8далайн миль) хүртэлх талбайг хамарсан байвал зохино.

 

17.5.Тусгаг

 

17.5.1.Зурганд тэгш өнцөгт (ортометрийн) тусгагийг ашиглана.

 

17.5.2.Зөвлөмж. -Дэлхийн нислэгийн зураг – ИКАО 1: 1 000 000-т ашигладаг тусгагийг хэрэглэх нь зүйтэй.

 

17.5.3.Зэргэдүүдийг 30 минутын интервалтайгаар үзүүлнэ.

 

17.5.3.1.Голдочуудыг ихэвчлэн 30 минутын интервалтайгаар үзүүлнэ.

 

17.5.4.Градусын тэмдэглэгээнүүд нь 1 минутын интервалтайгаар бүхэл градусын зэргэд ба голдоч бүрт байх ба тэдгээрийг Экватор болон Гринвичийн голдочоос эсрэг тал руу чиглэсэн байхаар үзүүлнэ. 10 минутын интервал тутамд голдоч, зэргэдийн шугамын 2 талд тэмдэглэгээг үзүүлнэ.

 

17.5.4.1.Зөвлөмж. - Градусын тэмдэглэгээнүүдийн урт нь ойролцоогоор 1 минутын интервалд 1.3мм(0.05инч), 5 минутын интервалд 2мм(0.08инч) харин 10 минутын интервалд голдоч, зэргэдийн шугамын 2 талд тус бүр 2 мм(0.08инч) байх нь зүйтэй.

 

17.5.5.Зэргэд ба голдочуудын тоон тэмдэглэгээг зургийн хүрээний дотор талд байрлуулна.

 

17.5.5.1.Зөвлөмж. – Хэрэв зэргэд ба голдоч бүрийн тоон тэмдэглэгээ нь үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг зургийн дотор хэсэгт үзүүлэх нь зүйтэй.

 

17.5.1. 17.5.6.Тусгагын нэр ба үндсэн параметрүүдийг зургийн хүрээнд үзүүлсэн байна.

 

 

17.6.Нэрлэгээ

 

17.6.1.Хуудас бүр нь зурганд дүрслэгдсэн үндсэн суурин газар эсхүл чухал газарзүйн элементийн нэрээр нэрлэгдэнэ.

 

17.6.1.1.Зөвлөмж. - Үүнээс гадна зургийн хуудас бүрийг Дэлхийн нислэгийн зураг – ИКАО 1: 1 000 000-ын лавлагаа дугааруудыг квадрат эсхүл квадратуудыг тэмдэглэсэн дараахь нэг эсхүл хэд хэдэн үсэгнүүдээр нэрлэнэ.

 

Үсэг  Зургийн квадрат

A  Баруун- Хойд

B  Зүүн- Хойд

C  Зүүн- Өмнөд

D  Баруун- Өмнөд

 

17.7.Хиймэл байгууламж ба байр зүй

 

17.7.1.Төвлөрсөн бүсүүд

 

17.7.1.1.Зурганд хот, хот суурин газар болон тосгонуудыг сонгож үзүүлэхдээ түүний ил харааны агаарын навигацид нөлөөлөх ач холбогдолыг харгалзан үзнэ.

 

17.7.1.2.Зөвлөмж. - Томоохон хэмжээтэй хот ба хот суурин газруудыг тэдгээрийн тогтоосон хил хязгаараар нь бус төвлөрсөн бүсүүдийн хилээр үзүүлэх нь зүйтэй.

 

17.7.2.Төмөр замууд

 

17.7.2.1.Газрын баримжаа болгон ашиглаж болох бүх төмөр замуудыг зурганд үзүүлнэ.

 

Тэмдэглэл 1. - Төмөр замын өндөр нягтрал бүхий бүсүүдэд зургийг уншихад хялбар байлгахын тулд зарим төмөр замуудыг орхиж болно.

 

Тэмдэглэл 2. – Төмөр замууд нь нэртэй байж болно.

 

Тэмдэглэл 3. – Төмөр замын зогсоолуудыг үзүүлж болно.

 

17.7.2.2.Газрын баримжаа болгон ашиглаж болох туннелиудыг үзүүлнэ.

 

Тэмдэглэл. - Хэрэв энэхүү элементийг онцлон тэмдэглэх шаардлагатай бол түүнийг тайлбарласан тэмдэглэлийг нэмж оруулж болно.

 

17.7.3.Хурдны болон бусад замууд

 

17.7.3.1.Агаараас замын сүлжээний чухал онцлогуудыг харж танихын тулд түүнийг зурганд тодорхой тэмдэглэнэ.

 

Тэмдэглэл. – Баригдаж буй замуудыг үзүүлж болно.

 

17.7.3.2.Зөвлөмж. - Агаараас газрын баримжаа болгон ашиглаж болохоос бусад тохиолдолд төвлөрсөн бүс дэх замуудыг үзүүлэх шаардлагагүй.

 

Тэмдэглэл. – Чухал ач холбогдолтой хурдны замуудын нэр ба дугааруудыг харуулж болно.

 

17.7.4.Газрын баримжаа

 

Зөвлөмж. - Ил харааны агаарын навигацид ач холбогдолтой гэсэн гүүр, уурхайн байгууламжууд, ажиглалтын цамхаг, цайз хэрэм, балгас, далан, шугам хоолой, томоохон дамжуулах хоолой, өндөр хүчдэлийн шугам, мөн хад чулуу, хавцал, хясаа, элсэн манхан, тусгаарлагдсан гэрэлт цамхаг, хөвдөг гэрлэн дохио гэх мэт байгалийн болон хиймэл газрын баримжаануудыг үзүүлэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Тэдгээрийг тайлбарласан тэмдэглэлийг нэмж оруулж болно.

 

17.7.5.Улсын хил

 

Улсын хилийг үзүүлнэ. Зааглаагүй эсхүл тогтоогоогүй хилүүдийг тайлбарласан тэмдэглэлээр ялгана.

 

Тэмдэглэл. - Бусад хилүүдийг үзүүлж болно.

 

17.7.6.Ус зүй

 

17.7.6.1.Эргийн шугамууд, нуур, гол болон горхинууд (түүнчлэн ширгэж байгаа), давст нуурууд, мөсөн уул ба мөсөн овоонууд зэрэг зургийн масштабт тохирох бүх усан элементүүдийг үзүүлнэ.

 

17.7.6.2.Зөвлөмж. - Томоохон усан бүсүүдийг хамарсан өнгөний шатлалыг цайвар өнгөөр сонгох нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Энэхүү элементийг тодотгохын тулд эргийн шугамыг илүү тод өнгийн нарийн зураасаар үзүүлж болно.

 

17.7.6.3.Зөвлөмж. - Хад (усан доорх) ба гүехэн устай газар, түүнчлэн хад чулуун ирмэг, элсэрхэг усны түрлэг, тусгаарлагдсан хад чулуу, элс, хайрга, чулуу гэх мэт төстэй бүсүүдийг тухайн газар нутагт чухал ач холбогдолтой гэж үзвэл холбогдох тэмдэгүүдээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Тэмдэглэл. - Бүс доторх хэсэг хад чулуунуудыг цөөн тооны хад чулууны тэмдэглэгээгээр төлөөлүүлэн үзүүлж болно.

 

17.7.7.Хаялбарууд

 

17.7.7.1.Зурганд хаялбаруудыг харуулна. Интервалийн сонголт нь агаарын навигацид шаардлагатай рельефийн элементийг тод дүрслэх шаардлагаар тодорхойлогдоно.

 

17.7.7.2.Зурганд ашигласан хаялбаруудын тоон утгуудыг үзүүлнэ.

 

17.7.8.Өндрийн өнгөний шатлал

 

17.7.8.1.Өндрийн өнгөний шатлалыг ашигласан тохиолдолд өнгөний шатлалд харгалзах өндрийн хэмжээг үзүүлнэ.

 

17.7.8.2.Зурганд ашиглагдсан өнгөний шатлалын хуваарийг зургийн хүрээнд харуулна.

 

17.7.9.Өндрийн тоот

 

17.7.9.1.Сонгогдсон чухал цэгүүдийг өндрийн тэмдэглэгээгээр тэмдэглэнэ. Сонгогдсон өндөр нь эргэн тойрондоо хамгийн өндөр нь байх бөгөөд ихэвчлэн уулын орой, уул нуруу гэх мэтийн оройн хэсгийг үзүүлсэн байна. Навигацийн ач холбогдолтой нуга хөндий ба нуурын гадаргын түвшингийн өндрийг харуулж өгнө. Сонгосон өндөр бүрийн байрлалыг цэгээр харуулна.

 

17.7.9.2.Зураг дээрх хамгийн өндөр цэгийн өндөр(метр буюу футээр) мөн түүний 5 минутын нарийвчлалтай газар зүйн солбицлуудыг зургийн хүрээнд харуулна.

 

17.7.9.3.Зөвлөмж. - Аливаа хуудас дээрх хамгийн өндөр цэгийн өндрийн тэмдэглэгээ нь өнгөний шатлалгүй байж болно.

 

17.7.10.Бүрэн бус эсхүл баталгаагүй рельеф

 

17.7.10.1.Хаялбарын мэдээллийн хэмжилт хийгдээгүй бүсүүдийг “Хаялбарын өгөгдөл бүрэн бус” гэж тэмдэглэнэ.

 

17.7.10.2.Баталгаагүй өндрийн тэмдэглэгээтэй зурганд нисэхийн мэдээлэлд ашиглагдах өнгөөр “Анхааруулга - Энэхүү зургийн рельефийн мэдээллийн баталгаатай байдал эргэлзээтэй бөгөөд өгөгдсөн өндрүүдийг болгоомжтой ашиглавал зохино” гэсэн тэмдэглэлийг зургийн нүүр хэсэгт тод харагдахаар үзүүлсэн байна.

 

17.7.11.Хавцалууд

 

Зөвлөмж. - Газрын баримжаа болох эсхүл хиймэл байгууламжын мэдээлэл багатай бол хавцалуудыг зурганд үзүүлэх нь зүйтэй.

 

17.7.12.Ойн бүсүүд

 

17.7.12.1.Зөвлөмж. - Ойн бүсүүдийг зурганд үзүүлэх нь зүйтэй.

 

17.7.12.2.Өндөр өргөргийн бүсэд хамаатай тул орхив.

 

17.7.3.Байр зүйн мэдээллийн огноо

 

Байр зүйн суурь дээр үзүүлсэн мэдээллийн хамгийн сүүлийн огноог зургийн хүрээнд харуулж өгнө.

 

17.8.Соронзон хазайлт

 

17.8.1.Зурганд изогоны шугамыг үзүүлнэ.

 

17.8.2.Изогоны мэдээллийн огноог зургийн хүрээнд оруулна.

 

17.9.Нисэхийн өгөгдөл

 

17.9.1.Ерөнхий зүйл.

 

Зургийн хэрэглээ ба өөрчлөлтийн давтамжинд уялдуулж нисэхийн мэдээллийг зурганд оруулна.

 

17.9.2.Аэродромууд

 

17.9.2.1.Газар ба усан аэродромууд болон вертодромуудыг тэдгээрийн нэрсийн хамт нисэхийн үйл ажиллагаанд нөлөөлөх ач холбогдолоор нь зэрэглэж зурганд шаардлагагүй нягтрал үүсгэхгүйгээр тэмдэглэнэ.

 

17.9.2.2.Аэродромын өндөр, гэрэл, ХБЗ-ны гадаргуун төрөл болон хамгийн урт ХБЗ эсхүл суваг (усан аэродромын ХБЗ)-ийн урт зэрэг нь зургийг эмх цэгцгүй болгоогүй тохиолдолд тэдгээрийг энэхүү зааврын Хавсралт 2-т заасан жишээтэй нийцүүлэн аэродром бүрт товчилсон хэлбэрээр үзүүлнэ.

 

17.9.2.3.Агаараас аэродром гэж танигдах ашиглалтаас хасагдсан аэродромуудыг “Ашиглагдахгүй” гэж тэмдэглэнэ.

 

17.9.3.Саадууд

 

17.9.3.1.Саадуудыг зурганд үзүүлнэ.

 

Тэмдэглэл. -Газраас 100м(300фут) буюу түүнээс дээш харьцангуй өндөртэй объектуудыг ихэвчлэн саадад тооцно.

 

17.9.3.2.Ил харааны нислэгт ач холбогдолтой гэж тооцсон саадууд болох өндөр хүчдэлийн шугамууд, дүүжин олсон замууд болон салхин цахилгаан үүсгүүрүүдийг харуулна.

 

17.9.4.Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүд

 

Хориотой, хязгаарлагдсан болон аюултай бүсүүдийг зурганд үзүүлнэ.

 

17.9.5.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тогтолцоо

 

17.9.5.1.Зурганд удирдлагын бүс, аэродромын хөдөлгөөний бүс, хяналттай бүс, нислэгийн мэдээллийн район болон ИХНД-ээр нислэг үйлдэх бусад агаарын зайнуудыг оруулаад НХҮ-ний тогтолцооны чухал элементүүдийг тохирох агаарын зайн ангилалын хамт үзүүлнэ.

 

17.9.5.2.Шаардлагатай бол агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүс (ADIZ)-ийг зохих байдлаар нь үзүүлж тэмдэглэнэ.

 

Тэмдэглэл. - Агаарын довтолгооноос хамгаалах тодорхойлсон бүс (ADIZ)-ийн журмуудыг зургийн таних тэмдгийн хүснэгтэд оруулж болно.

 

17.9.6.Радио навигацийн тоног төхөөрөмжүүд

 

Радио навигацийн тоног төхөөрөмжүүдийг тохирох тэмдэглэгээ ба нэрээр нь харуулна. Харин зурганд оруулсан давтамж, кодчилсон тэмдэглэгээнүүд, үйл ажиллагааны цагийн хуваарь болон бусад үзүүлэлт гэх мэт мэдээлэл нь бүхэлдээ эсхүл хэсэгчлэн шинэ зургаар шинэчлэгддэггүй бол тэдгээрийг зурганд оруулахгүй.

17.9.7.Нэмэлт мэдээлэл

17.9.7.1.Нисэхийн газрын гэрлүүдийг тэдгээрийн үзүүлэлт эсхүл нэрсийн хамт эсхүл аль алиныг нь үзүүлнэ.

17.9.7.2.Далайгүй учир орхив.