- Нүүр
- Сайдын тушаал
- АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХИЙХ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АСУУЛГЫН ХУУДАС /Сангийн сайдын 2019 оны 60 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2019 оны 60 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2017 оны 109 дугаар тушаалаар батлагдсан
“Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам”-ын хавсралт 1
АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХИЙХ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АСУУЛГЫН ХУУДАС
Хүснэгт 1: Компанийн Аудитын тухай хуулийн шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын хуулийн этгээдийн Аудитын тухай хуулиар шаардсан шаардлагыг хангаж буй эсэх”-ийг үнэлэхэд зориулагдсан.
Зааварчилгаа:
· Тухайн асуулгын илрүүлэлт нь эерэг бол “Хариулт” багананд “Т” тэмдэглэгээ хийнэ.
· Харин илрүүлэлт нь сөрөг бол “Хариулт” багананд “Ү” гэсэн хариулт өгч, “Илрүүлсэн зөрчил” багананд шалтгааныг тайлбарлаж, энэ сөрөг хариултын талаар удирдлагатай хийсэн уулзалтын тэмдэглэлийг ишлэл болгоно.
· Хэрэв асуултын хариулт “Ү” гэж тэмдэглэгдсэн ч илрүүлэлтийн нөхцөл байдал нь Монгол улсын хууль тогтоомжтой нийцээгүй ч АОУС-тай нийцэхээр байвал зохих тайлбарыг мөн оруулбал зохино.
· Хэрэв асуулт нь тухайн аудитын хуулийн этгээдэд тохиромжгүй бол хариулт баганад “ү/х” тэмдэглэгээ оруулна.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Тайлбар тэмдэглэл |
Үнэлгээ |
---|---|---|---|---|
1.1 |
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч эсэх? Дүрэм, МНБ-ийн гэрчилгээтэй тулгаж үз. |
|
|
|
1.2 |
Захирал, партнер нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Институтээс зохих зөвшөөрөл авсан эсэх? Холбогдох бичиг баримтыг үз. |
|
|
|
1.3 |
Тус компанид хоёроос доошгүй үндсэн орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч ажилладаг эсэх? Нийгмийн даатгалын дэвтэр, цагийн бүртгэл, тушаал, Аудит хийсэн ажлын баримт дах баримт бүрдэлттэй тулгаж үз. |
|
|
|
1.4 |
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлдэг бол дөрвөөс доошгүй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой эсэх? Нийгмийн даатгалын дэвтэр, цагийн бүртгэл, Аудит хийсэн ажлын баримт дах баримт бүрдэлттэй тулгаж үз. |
|
|
|
1.5 |
Аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй болохыг нотолсон нотолгоо бий эсэх? Аудиторын жагсаалтаар ММНБИ-ээс лавлагаа авах. |
|
|
|
1.6 |
Компани нь үйл ажиллагаа явуулах ажлын байртай эсэх? Түрээсийн гэрээ болон адилтгах нотлох баримттай тулгаж үз. |
|
|
|
1.7 |
Аудитор, туслах ажилтнууд нь аудитыг явуулахад хүрэлцээтэй техник хэрэгслээр хангагдсан эсэх? Шалгалтын явцад биечлэн үзэж танилцах. (компьютер, ширээ сандал, гарын авлага, ажлаа хэвийн хийхэд зайлшгүй шаардлагатай бусад зүйлс орно) |
|
|
|
1.8 |
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт мэргэшсэн нягтлан бодогчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Монгол улсын иргэн эсэх? Холбогдох мэдээллийг гаргуулан авч тулгах. |
|
|
|
1.9 |
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт хувьцаа эзэмшлийн гуравны нэгээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, мэргэшсэн нягтлан бодогч эзэмшиж буй эсэх? Гэрээ, дүрэмтэй тулгаж, холбогдох мэргэшсэн нягтлан бодогчтой уулзаж ярилцаж баталгаажуул. (аудит, баталгаажуулалтын бус үйлчилгээ хариуцсан этгээдэд энэ асуулт үл хамаарна) |
|
|
|
1.10 |
Аудитын үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж буй эсэх? Шалгасан ажлын баримтдаа суурилан энэ асуултад хариулна. |
|
|
|
1.11 |
Аудитын хуулийн этгээд нь салбартай бол салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй аудитор ажиллаж буй эсэх? Нийгмийн даатгалын дэвтэр, цагийн бүртгэл, Аудит хийсэн ажлын баримт дах баримт бүрдэлттэй тулгаж үз. |
|
|
|
1.12 |
Тухайн аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч нар өөр байгууллагад давхар ажил эрхэлдэггүй эсэх? (олон нийтийн сонгуульт ажил, мэргэжил хөгжүүлэх зорилготой манлайллын чиг үүрэгт хамаарах ажил үл хамаарна) (Үндсэн орон тооны аудиторуудын талаар Нийгмийн даатгалаас лавлагаа авч тулгах.) |
|
|
|
1.13 |
Тухайн аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч нар бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажилладаггүй эсэх? |
|
|
|
1.14 |
ЧШ-ын явцад болон ЧШ-аас өмнө танд тус компани санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан гэдгийг сануулсан мэдээлэл ирээгүй эсэх? Ийм мэдээлэл ирсэн бол энэ мэдээллийг бататгах тодруулгыг компанийн удирдлагаас авах. Ийм мэдээллийг үгүйсгэх хангалттай нотолгоо тус компанид байгаа эсэхийг тодруулж тэмдэглэх. |
|
|
|
1.15 |
Аудитын хуулийн этгээд өөрөө татвар ногдуулах орлогоо нуун дарагдуулах, бууруулж тайлагнах гэх мэтээр хууль тогтоомж, журмыг зөрчөөгүй ажилласан эсэх? Аудитын хуулийн этгээд өөрөө шударга гэдгийг илтгэх ямар нэгэн баталгаа бий эсэх? |
|
|
|
1.16 |
Аудитын хуулийн этгээд нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх? |
|
|
|
1.17 |
Аудитын хуулийн этгээд аудитыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг эсэх? |
|
|
|
|
НИЙТ АВАХ ЁСТОЙ ОНОО |
|
|
|
1.20 |
1 хэсгийн бүлгийн нийт оноо |
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
||
Хангалттай |
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|||
Хангалтгүй |
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Хүснэгт 2: Компанийн аудит, баталгаажуулалтын манлайлал, удирдлагын тогтолцооны хяналтын үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын чанарыг хангахад байгууллагын тогтолцооны түвшинд аудитын чанарын удирдлагын бодлого, горим нь зохистой, үр нөлөөтэй зохион байгууллагдсан эсэх”-ийг үнэлэхэд зориулагдсан.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Тайлбар |
Үнэлгээ |
|
---|---|---|---|---|---|
2.1 |
Чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн холбогдох үүрэг хариуцлагыг тодорхойлсон дүрэм, журамтай эсэх (Чанарын хяналтын бодлого журмыг уншиж тухайн бичиг баримт нь ЧХОУС 1 “Чанарын хяналтын олон улсын стандарт”, АБОУСЗ-өөс гаргасан “Аудитын Чанарын баримтлал”, АОУС 220 “Санхүүгийн тайлангийн аудитын чанарын хяналт”-тай нийцэж буй эсэхийг үнэлж үнэлгээ өг) |
|
|
|
|
2.2 |
Компанийн тогтоосон чанарын хяналтын систем нь АОУС 220-д заасны дагуу (i) компани болон ажилтнууд нь мэргэжлийн стандартууд болон холбогдох холбогдох хууль тогтоомжийг мөрддөг (ii) компани болон гэрээт ажлын партнерууд нь нөхцөл байдалд тохирсон тайлан гаргадаг гэсэн ул үндэслэлтэй баталгаажуулалтыг хангахуйц зохиогдож, мөрдөгдөж байгаа эсэх? |
|
|
|
|
2.3 |
Аудитын чанарын үүрэг хариуцлагыг тухайн гэрээт ажлыг хариуцсан захирал, партнер хариуцаж, чанарт чухал нөлөө үзүүлдэг асуудлууд болох мэргэжлийн стандарт, хууль тогтоомжийн шаардлагыг баримталж ажлыг гүйцэтгэх, компанийн чанарын хяналтын бодлого журмыг мөрдөх, нөхцөл байдалд тохирсон аудитын тайлан гаргах, илрүүлэлтийн хариуд ирэх арга хэмжээнээс айлгүйгээр асуудлыг тавих аудитын багийн чадвар зэргийг чухалчлан үздэг эсэх? |
|
|
|
|
2.4 |
Үзүүлж буй үйлчилгээнд чанар зайлшгүй болохыг хүлээн зөвшөөрсөн дотоод соёлыг урамшуулан дэмжихэд чиглэсэн бодлого, горимыг бий болгосон эсэх? |
|
|
|
|
2.5 |
Компанийн чанарын хяналтын системийн эцсийн хариуцлагыг удирдах партнер эсвэл ерөнхий захирал (цаашид “компанийн дээд удирдлага” гэх) хариуцдаг эсэх? |
|
|
|
|
2.6 |
Ажилтнууддаа батлагдсан стандарт, горимуудад нийцүүлэн чанартай үйлчилгээ үзүүлэхэд дээд зэргээр чармайн ажиллахыг байнга дэмжиж, урамшуулдаг эсэх? |
|
|
|
|
2.7 |
Ахиц, дэвшил, сайжруулалтыг байнга урамшуулдаг, үйлчлүүлэгчээсээ үйлчилгээний гүйцэтгэлийн талаар санал асуулга, судалгаа авч, алдаа оноогоо шинжлэн сайжруулалт хийх бодлоготой эсэх? |
|
|
|
|
2.8 |
Ажлыг чанаргүй хийхэд хүргэж болзошгүй хэтэрхий хямд үнэ хөлстэй эсвэл танил талын нөлөө орсон гэж үзэж болохоор гэрээ эсвэл огт гэрээгүй ажил хийхийг хязгаарласан зохицуулалттай эсэх? (хэт бага үнэ хөлстэй эсвэл хэт богино хугацаа төлөвлөсөн ажлаас сонгож ажлын баримтын шалгалтад хамруулах замаар энэ асуултад хариул) |
|
|
|
|
2.9 |
Хөрөнгийн үнэлгээ, өмнөх аудитын ажил, үйлчлүүлэгчийн удирдлагын хийсэн нарийн төвөгтэй тооцоолол зэргийг аудитлаж баталгаажуулахад зориулсан тусгай аудитын хөтөлбөр бий эсэх? |
|
|
|
|
2 |
2-р хэсгийн бүлгийн нийт оноо |
|
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
|
||
Хангалттай |
|
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|
|||
Хангалтгүй |
|
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Хүснэгт 3: Ёс зүйн болон хараат бус байдлын үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд Ёсзүйн болон хараат бус байдлын шаардлагыг хангаж буй эсэх”-ийг үнэлэхэд зориулагдсан.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Илрүүлэлт |
Үнэлгээ |
---|---|---|---|---|
3.1 |
Ёс зүйн болон хараат бус байдлын шаардлагуудтай холбоотой бичигдсэн горимууд бий юу? (Байгаа бол энэхүү дүрэм журам нь ДНБХ-ноос гаргасан Нийтэд үйлчилгээ үзүүлдэг нягтлан бодогчийн ёсзүйн дүрэм, хууль тогтоомжоор шаардсан бусад ёсзүйн шаардлагуудтай нийцэж буй эсэх болон дараахь зүйлийг багтаасан эсэхийг үнэл) (i) Шулуун шударга байдал (ii) Бодитой хандлага (iii) Мэргэжлийн ур чадвар ба хянамгай байдал (iv) Нууц хадгалах байдал (v) Мэргэжлийн зан төлөв |
|
|
|
3.2 |
Хараат бус байдлыг хамарсан зохих ёс зүйн шаардлагуудтай холбоотой дотооддоо баталсан бичигдсэн бодлого, горимууд бий эсэх? (Тийм бол эдгээрийн хамгийн сүүлийн хувилбарыг авч танилц. Бодлого журам нь холбогдох олон улсын болон дотоодын хууль, тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцэж буйг үнэл.) |
|
|
|
3.3 |
Компани эдгээр бодлого, горимуудыг байнга мөрддөг гэдгийг баталсан нотолгоо байгаа эсэх? (шат шатны хүмүүстэй хийх уулзалт, ярилцлага, компанид үүсгэсэн баримтжуулалтаар баталгаажуул) |
|
|
|
3.4 |
Энэ горимуудын талаарх мэдээллийг бүх партнерууд ба ажилчиддаа байнга мэдэгдэж, компанийн бүх ажилтны хүртээл, хэвшил болгосон эсэх? |
|
|
|
3.5 |
Энэ горимуудыг тогтмол шинэчилдэг эсэх? |
|
|
|
3.6 |
Эдгээр горимуудад үйлчилгээний үнэ хөлснөөс хараат байдалтай холбоотой дүрэм багтсан байна уу? (жилийн нийт орлогын 20%-иас давсан дүнтэй гэрээнүүдийг шинжилж, тийм бөгөөд эрсдэлтэй байж болох ажлуудыг шалгах ажлын баримт сонгохдоо харгалзах ) |
|
|
|
3.7 |
Байгууллагын хараат бус байдалд эсвэл партнерууд, ахлах ажилчдын хараат бус байдалд нүүрлэж болох боломжит аюулуудыг илрүүлэх систем компанид бий эсэх? |
|
|
|
3.8 |
Ажилчид анх аудитын ажилд томилогдохдоо үйлчлүүлэгчээс хараат бус болохоо бичгэн хэлбэрээр баталгаажуулдаг эсэх? |
|
|
|
3.9 |
Аудитын ажлын эхлэл ба төгсгөлд партнер ба ажилчид хараат бусаар ажиллах болон ажилласан болохоо баталгаажуулдаг байхыг албажуулсан эсэх? |
|
|
|
3.10 |
Бүх партнер ба ажилчид хараат бус байдлаа хадгалсан талаараа дор хаяж жилд нэг удаа бичгэн хэлбэрээр баталгаажуулдаг эсэх? |
|
|
|
3.11 |
Аудитын ажилд оролцсон хөндлөнгийн зөвлөхүүд гэх мэтийг хамарсан аудитын бус партнер ба ажилчдын хараат бус байдлыг баталгаажуулах бодлого бий эсэх? |
|
|
|
3.12 |
Горимууд, бодлогууд нь аудитын ротаци, баталгаажуулах ажилтай холбоотой дотоодын болон олон улсын хууль зохицуулалттай нийцэж байгаа эсэх? |
|
|
|
3.13 |
Баталгаажуулалтын болон баталгаажуулалтын бус үйлчилгээний төлбөр нь компанийн хараат бус байдлыг сулруулахад хүргэж болох тохиолдолд авах арга хэмжээг тусгасан тодорхой горимууд бий эсэх? |
|
|
|
3.14 |
Нягтлан бодох бүртгэлийг нь хөтлөх, хөрөнгийг нь үнэлэх, дотоод хяналтын системийг нь тогтоох, НББ-ийн бодлогыг нь боловсруулж өгөх, программ хангамжийг нь зохиож суурилуулах г.м өөрийнхөө баталгаажуулж дүгнэлт гаргах ажлыг өөрсдөө хийхийг хориглосон зохицуулалттай эсэх? |
|
|
|
3.15 |
Үйлчлүүлэгчтэй холбоо тогтоохдоо танилын нөлөөнөөс зайлсхийх талаар баримталдаг бичгэн бодлого, журам бий эсэх? |
|
|
|
3.16 |
Авбал зохих оноо (ү/х хариулт орохгүй) |
|
|
|
3.17 |
3-р хэсгийн дэд дүн |
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
||
Хангалттай |
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|||
Хангалтгүй |
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Хүснэгт 4: Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөлтийн үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд шинэ үйлчлүүлэгчийг хүлээн авах болон хуучин үйлчлүүлэгчийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд баримталдаг бодлого горим”-ыг үнэлэхэд зориулагдсан.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Илрүүлэлт |
Үнэлгээ |
---|---|---|---|---|
4.1 |
Үйлчлүүлэгч шинээр/үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхтэй холбоотой бичигдсэн горим бий эсэх? (Тийм бол энэхүү бодлого горим нь холбогдох олон улсын стандарт болон дотоодын хууль зохицуулалттай нийцэж буй эсэхийг үнэл.) |
|
|
|
4.2 |
Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхтэй холбоотой бичигдсэн горимуудыг байнга сайжруулж, шинэчилдэг эсэх? |
|
|
|
4.3 |
Эдгээр горимуудыг бүх ажилчид, партнерууд мэдэж байгаа эсэх? |
|
|
|
4.4 |
Шинэ үйлчлүүлэгч хүлээн авахдаа өмнөх аудитораа сольсон шалтгааныг тодруулж, сольсон шалтгаан нь аудитын илрүүлэлттэй холбоотой санал зөрөлдөөнөөс үүдэлтэй биш гэдгийг тодорхойлж эрсдлийг үнэлэх журамтай эсэх? |
|
|
|
4.5 |
Шинэ үйлчлүүлэгч хүлээн авахдаа өмнөх аудитораа сольсон шалтгааныг тодруулж, сольсон шалтгаан нь аудитын цаг хугацааг хэт багаар тогтоож, аудитын горим гүйцэтгэх боломжийг хязгаарласантай холбоогүй гэдгийг тодорхойлж эрсдлийг үнэлэх журамтай эсэх? |
|
|
|
4.6 |
Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулахдаа нарийн мэргэжлийн эксперт ба мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг харгалзаж үзэх шаардлагыг бодлого ба горимууд нь багтаасан эсэх? |
|
|
|
4.7 |
Ажил үйлчилгээний гэрээ байгуулахдаа хүний нөөцийн бэлэн байдлыг шинжилж шийдвэрлэдэг эсэхийг тодорхойлдог эсэх? (Тийм бол энэ шинжилгээ нь гаднаас ажиллах хүчин хөлслөхөд тавигдах шаардлага, нөхцлийг зохицуулсан эсэх) |
|
|
|
4.8 |
Шинэ үйлчлүүлэгчийн удирдлагын шударга байдлыг үнэлэхийг энэхүү бодлого журам нь шаарддаг эсэх? |
|
|
|
4.9 |
Үйлчлүүлэгч шинээр болон үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхдөө аливаа сонирхлын зөрчлийг илрүүлэх зохистой горимууд гүйцэтгэдэг эсэх? |
|
|
|
4.10 |
Үйлчлүүлэгчийн нэр хүндийг судлахыг үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх горим нь шаарддаг эсэх? |
|
|
|
4.11 |
Эрсдэл өндөртэй үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх үед баримтлах арга барилыг энэ бодлого журам нь зохицуулсан эсэх? |
|
|
|
4.12 |
Үйлчлүүлэгч эсвэл гэрээт ажлыг эрсдэл өндөртэй гэж ангилах шалгуурыг урьдчилан тодорхойлсон эсэх? |
|
|
|
4.13 |
Шинэ ажил эхлэх бүрт үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх стандарт загвар бүхий асуулгын хуудас ашиглахыг шаарддаг эсэх? |
|
|
|
4.14 |
Гэрээт ажлаас татгалзах талаар тогтсон шалгуур эсвэл горим бий эсэх? |
|
|
|
4.15 |
Ажилчдын мэргэшил, ур чадвар ба туршлагыг жагсаасан мэдээллийн сан бий эсэх? |
|
|
|
4.16 |
Хамгийн сүүлд гүйцэтгэсэн 3 үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх хуудсыг ав. Тэнд Мэргэжлийн ажилчдын туршлага ба ур чадвар, мэргэшилийг харгалзан үзсэн эсэхийг тодорхойл? |
|
|
|
4.17 |
Хамгийн сүүлд гүйцэтгэсэн 3 үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх хуудсыг ав. Тэнд сонирхлын зөрчлийг харгалзан үзсэн эсэхийг тодорхойл? |
|
|
|
4.18 |
Гэрээт ажлаас эсвэл үйлчлүүлэгчээс татгалзсан тохиолдол гарсан эсэхийг шалга. Энэ тохиолдолд ажлаас татгалзах горимуудыг гүйцэтгэсэн эсэхийг тодорхойл? |
|
|
|
|
Үйлчлүүлэгч шинээр/үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхтэй холбоотой бичигдсэн горим бий эсэх? (Тийм бол энэхүү бодлого горим нь холбогдох олон улсын стандарт болон дотоодын хууль зохицуулалттай нийцэж буй эсэхийг үнэл.) |
|
|
|
4 |
4-р хэсгийн дэд дүнгийн онооны нийлбэр |
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
||
Хангалттай |
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|||
Хангалтгүй |
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Хүснэгт 5: Хүний нөөцийн үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд Хүний нөөцийн талаар баримталдаг бодлого горим, түүний чанар”-ыг үнэлэхэд зориулагдсан.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Илрүүлэлт |
Үнэлгээ |
---|---|---|---|---|
5.1 |
Мэргэжлийн стандартууд болон холбогдох зохицуулалт, хууль эрхзүйн шаардлагын дагуу аудитыг гүйцэтгэхэд шаардагдах ёс суртахууны зарчмуудыг хангасан, зохих мэдлэг, ур чадвар, туршлагатай хангалттай хүний нөөцтэй байх гэсэн шаардлагыг хүний нөөцийн бодлого журам нь тогтоосон эсэх? |
|
|
|
5.2 |
Компанийн хүний нөөцийн бодлого нь шинэ ажилтнуудыг ажилд томилохоос өмнө хангалттай түвшинд ажлаа хийх, бусадтай соёлтой бүтээлчээр харилцах чадварт сургах сургалт явуулж, мэдээлэл нотолгоо олж авах арга техникт сургадаг харилцааг зохицуулсан эсэх? |
|
|
|
5.3 |
Аудитын компанид хүний нөөцийн удирдлагыг хариуцсан нэгж эсвэл албан тушаалтан байдаг эсэх? |
|
|
|
5.4 |
Хүний нөөцийн удирдлагын бодлого нь доорх зүйлсийг багтаасан эсэх: (i) Шинээр ажилд авах (ii) Тогтвор суурьшилтай ажиллуулах (iii) Хувь хүний гүйцэтгэлийг үнэлэх (iv) Мэргэжлийн хөгжил, сургалт (v) Нийгмийн асуудал (vi) Гүйцэтгэлийг удирдах |
|
|
|
5.5 |
Гэрээт ажлын багийн хуваарилалттай холбоотой бичигдсэн горимууд бий эсэх? Горимууд нь зохистой эсэх? |
|
|
|
5.6 |
Партнеруудын үнэлгээ, цалин ба урамшуулалтай холбоотой бичигдсэн горимууд бий эсэх? |
|
|
|
5.7 |
Ажилчдын үнэлгээ, цалин ба урамшуулалтай холбоотой горимуудтай эсэх? |
|
|
|
5.8 |
Ажилтнуудын техник аргазүйн болон шат шатны удирдлагын ур чадварын дутагдлыг үнэлэх механизм байдаг эсэх? Тийм бол тухайн дутагдлыг засахад чиглэсэн арга хэмжээ авдаг эсэх? |
|
|
|
5.9 |
Партнер ба ажилчдын сургалттай холбоотой горим байдаг эсэх? |
|
|
|
5.10 |
Мэргэжлийн тасралтгүй боловсролыг хянах горимтой эсэх? Тийм бол түүнийг байнга шинэчилдэг эсэх? |
|
|
|
5.11 |
Ажилтнууддаа албан тушаалаа ахиулах, төлөвлөх, манлайлах боломжийг бүрдүүлсэн механизм тогтоосон эсэх? |
|
|
|
5.12 |
Ажилчдын гүйцэтгэлийг тодорхой хугацаанд үнэлдэг эсэх? |
|
|
|
5.13 |
Зохих ур чадвар ба чадамжтай ажилчдыг гэрээт ажилд хуваарилах зохистой систем бий эсэх? |
|
|
|
5.14 |
Мэргэжлийн ажилчдын туршлага ба мэргэшлийг тогтмол үнэлдэг эсэх? |
|
|
|
5.15 |
Гэрээт ажлын партнерын ажлын байрны тодорхойлолт бий эсэх? Тийм бол түүнд гэрээт ажлын партнерт тавигдах харилцаа, ур чадвар, туршлагын талаарх шаардлагыг тусгасан эсэх? Партнер нь тэдгээр тавигдсан шаардлагыг хангасан эсэх? |
|
|
|
5.16 |
Компани чадварлаг ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад учирдаг бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөтэй эсэх? |
|
|
|
5.17 |
Компани гол удирдах ажилтнууд, партнерыг эзгүй үед болон гэнэтийн асуудал тохиолдсон үед үүрэг хариуцлагын залгамжлалыг хангах төлөвлөгөөтэй эсэх? |
|
|
|
5.18 |
|
|
|
|
5.19 |
5-р хэсгийн дэд дүнгийн онооны нийлбэр |
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
||
Хангалттай |
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|||
Хангалтгүй |
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Хүснэгт 6: Гэрээт ажлын гүйцэтгэлийн чанарын үнэлгээний асуулгын хуудас
Зорилго: Энэхүү асуулгын хуудас нь “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд аудит, баталгаажуулалтын ажлын гүйцэтгэлийн чанар”-ыг үнэлэхэд зориулагдсан.
№ |
Асуулт |
Хариулт Т/Ү/(ү/х) |
Илрүүлэлт |
Үнэлгээ |
---|---|---|---|---|
6.1 |
Аудитын компани нь аудитын тайланд тусгагдсан аудитын багийн гаргасан мэргэжлийн шийдэл, гаргасан санал дүгнэлтүүдэд бодитой үнэлгээ өгөх зорилгоор хийж гүйцэтгэсэн аудитын ажлуудад Гэрээт ажлын чанар хянагч ажиллуулах эсвэл дотоод шалгалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар аудитын чанарын хяналтын шалгалт хийхэд (ГАЧХ) зориулсан бичигдсэн горимууд бий эсэх? |
|
|
|
6.2 |
Аудитын багт дараахь чиглэлээр удирдамж өгдөг эсэх: (i) Ёсзүйн шаардлагуудыг баримталж, мэргэжлийн үл итгэх байр сууринааас хандан аудитыг төлөвлөж гүйцэтгэх; (ii) Гүйцэтгэх ажлын зорилго; (iii) ААН-ийн бизнесийн мөн чанар; (iv) Эрсдэл бүхий асуудал; (v) Асуудал үүсгэж болох онцгой зүйлс; (vi) Ажлыг гүйцэтгэхэд хэрэглэх дэлгэрэнгүй аргачлал; |
|
|
|
6.3 |
Гэрээт ажлын чанарын хяналтын бичигдсэн горимууд нь дараахь шаардлагыг агуулсан эсэх? (i) Нарийн төвөгтэй болон олон нийтийн ашиг сонирхлын ААН-д хийсэн аудитын ажилд тусдаа Чанарын шалгагч томилж гэрээт ажилд чанарын хяналт хийдэг байх; (ii) Бусад ажлуудын хувьд Аудитын багийн ахлагч нь багийн гишүүдийн хийсэн ажлын чанарыг шалгаж, зөвлөгөө өгч хянан удирддаг байх; (iii) Аудитын менежерүүд нь багийн ажилд хяналт тавьж, өдөр тутмын удирдага, аргзүйн зөвлөгөөгөөр хангадаг байх; (iv) Гэрээт ажил хариуцсан захирал эсвэл партнер нь дээрх шалгалтуудын үр дүнг үнэлж, онцгой асуудлуудад төвлөрөн давтан шалгаж, эцсийн дүгнэлтийг бататгах шалгалт хийж, эцсийн хариуцлагыг хүлээдэг байх; (v) Аль ч тохиолдолд аудитын тайланд гарын үсэг зурахаас өмнө гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбоотой чанарын хяналтын болон дотоод шалгалтууд дууссан байх; |
|
|
|
6.4 |
Аудитын ажлын гүйцэтгэлтэй холбоотой эдгээр бодлого горимуудын талаар бүх партнер ба ажилчид маш сайн мэдэж байгаа эсэх? |
|
|
|
6.5 |
ГАЧХ шаардлагатай ажлуудыг хэрхэн сонгох талаар шалгуур ГАЧХ-ын горимуудад багтсан эсэх? |
|
|
|
6.6 |
Нарийн төвөгтэй ажил болон олон нийтийн ашиг сонирхлын ААН-д хийсэн аудитын ажлын чанарыг шалгах тусгай чанарын хяналтын журам эсвэл зохицуулалт бий эсэх? |
|
|
|
6.7 |
Аудит, баталгаажуулалтын ажлын ерөнхий чанарыг шалгадаг дотоодын шалгалтын тогтсон процедур байдаг эсэх? |
|
|
|
6.8 |
Аудитын багийн ур чадвараас давсан нарийн төвөгтэй тооцоолол бүхий аудитын хэсэгт дотооддоо болон гаднаас тусгайлсан нарийн мэргэжлийн эксперт ашигладаг зохицуулалт бий эсэх? |
|
|
|
6.9 |
ГАЧХянагчийн хийсэн шалгалтын баримтжуулалтын бодлогын хэрэгжилтийг хянаж шалгах ажил ГАЧХ-ын горимуудад багтсан эсэх? |
|
|
|
6.10 |
Олон нийтийн ашиг сонирхлын гурван ААН-ийн ажлын баримтыг сонго. ГАЧХ томилсон эсэх? |
|
|
|
6.11 |
ГАЧХ томилсон 3 ажлын баримт сонго. ГАЧХ-ыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, зохистой баримтжуулж, үүссэн бүх асуудлуудыг шийдвэрлэсэн эсэх? |
|
|
|
6.12 |
Ажлын баримтын нууцлал, аюулгүй хадгалалт, нэвтрэх эрх болон дахин сэргээлттэй холбоотой горимууд байгаа эсэх? |
|
|
|
6.13 |
Ажлын баримтын хадгалалттай холбоотой горимууд байгаа эсэх? |
|
|
|
6.14 |
Аудитын цахим ажлын баримтыг найдвартай газар байршуулж хадгалах тогтсон горим журам бий эсэх? |
|
|
|
6.15 |
Үйлчлүүлэгчийн гол чухал ажлын баримтад нэвтрэх эрх хамгаалагдсан эсэх? |
|
|
|
6.16 |
Аудиторын тайлан нь тухайн нөхцөл байдалд тохирсон гэдгийг шалгадаг бодлого, журам бий эсэх? |
|
|
|
6.17 |
Гэрээт ажлын партнер эсвэл захирал нь аудитын тайланд гарын үсэг зурахаас өмнө аудитын баримтжуулалтыг шалгаж, гаргах гэж буй аудитын санал дүгнэлтийг дэмжих нотолгооны хангалттай зохистой байдлыг үнэлдэг дүрэм, журамтай эсэх? |
|
|
|
6.18 |
Маргаантай, төвөгтэй зүйлсийн талаар багийн хэлэлцүүлэг, зөвлөлгөөн хийдэг гэдгийг нотлох нотолгоо байдаг эсэх? |
|
|
|
6.19 |
Аудитын баг дотор болон партнеруудын хооронд гэрээт ажлын тодорхой асуудлын талаар санал зөрөлдөөн гарвал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхойлсон бодлого, журам байдаг эсэх? |
|
|
|
|
|
|
|
|
6.20 |
6-р хэсгийн дэд дүнгийн онооны нийлбэр |
|
|
|
Дээрх асуултуудад аль нэгэнд нь “Ү” гэсэн хариулт авсан, эсвэл “Т” хариулт авсан ч нотлох шалгалтаар батлагдаагүй бол тухайн хариултын нөлөөг үнэлэх замаар эдгээр үнэлгээний аль тохиромжтойг сонгож эцсийн үнэлгээ өгнө. |
Бүрэн Хангалттай |
|
||
Хангалттай |
|
|||
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
|
|||
Хангалтгүй |
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Байгууллагын түвшинд хийсэн чанарын хяналтын шалгалтын ерөнхий үнэлгээ
№ |
Ажлын баримтын нэр |
Үнэлгээ |
|||
Бүрэн хангалттай |
Хангалт- тай |
Нөхцөл хангасан үед хангалттай |
Хангалт- гүй |
||
1 |
Компанийн аудитын хуулийн мөрдөлтийн үнэлгээ |
|
|
|
|
2 |
Компанийн аудитын удирдлагын үнэлгээ |
|
|
|
|
3 |
Ёс зүйн болон хараат бус байдлын үнэлгээ |
|
|
|
|
4 |
Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөлтийн үнэлгээ |
|
|
|
|
5 |
Хүний нөөцийн үнэлгээ |
|
|
|
|
6 |
Гэрээт ажлын гүйцэтгэлийн чанарын үнэлгээ |
|
|
|
|
|
Аудитын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд өгсөн ерөнхий үнэлгээ |
|
|
|
|
Шалгалтын комисс:
Дарга / /
Гишүүд / /
/ /
Танилцаж зөвшөөрсөн
Гүйцэтгэх захирал / /
Текст томруулах
A
A
A