A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ БАТАЛГААЖУУЛАХ, ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/50 дугаар тушаалын хавсралт

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, ҮНЭЛГЭЭГ БАТАЛГААЖУУЛАХ, ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчийн төгсөлтийн шалгалтад хөндлөнгийн үнэлгээ хийх, Монгол улсад болон гадаадад албан ба албан бус сургалт,амьдрах орчны хүрээндмэдлэг, ур чадвар эзэмшсэн иргэн/цаашид үнэлүүлэгч гэх/-ий мэргэшлийн түвшинг үнэлж,үнэлгээг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгоход оршино.

1.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхүйл ажиллагааг Монгол Улсын Боловсролын тухай хууль,Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж1-ид нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлнэ.

1.3.Журмын үйлчлэх хүрээ

1.3.1.Мэргэжлийн сургалтаар чадамж эзэмшсэн иргэн;

1.3.2.Албан бус сургалт, амьдрах орчны хүрээнд чадамж эзэмшсэн иргэн;

1.3.3.Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг хангаж мэргэжил эзэмшсэн төгсөгч.

Хоёр.Үнэлгээний зарчим, төрөл, шалгуур

2.1.Үнэлүүлэгчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж, дүгнэхэд дараах зарчмыг баримтална.

2.1.1.Үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх;

2.1.2.Баримт нотолгоонд тулгуурласан байх;

2.1.3.Тохироцтой, найдвартай байх;

2.1.4.Шударга, ойлгомжтой байх;

2.1.5.Уян хатан байх.

2.2.Үнэлүүлэгчийн мэргэшлийн түвшин бүрт харгалзах чадамжийн нэгжийн үнэлгээ нь онолын болон ур чадварын хэсгээс бүрдэнэ. Онолын мэдлэгийг амаар болон бичгээр, ур чадварыг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажилбар гүйцэтгүүлж үнэлнэ.

2.3.Мэргэшлийн онцлогоос шалтгаалан I, II түвшинд онолын мэдлэгийг үнэлэхгүй байж болно.

2.4.Үнэлүүлэгчийн мэдлэг, ур чадварын үнэлгээ нь тухайн мэргэшлийн түвшний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулагдаж,зохион байгуулагдсан байна.

2.5.Үнэлүүлэгчийн мэдлэг,ур чадвар,хандлагыг үнэлэхерөнхий шалгуур

2.5.1.Үнэлүүлэгчийн эзэмшсэн онолын мэдлэгийг үнэлэх шалгуур:

2.5.1.1.Ярих, илэрхийлэх, дүрслэх, бичих чадвар;

2.5.1.2.Эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх, бүтээлч үйл ажиллагаа, шийдвэр гаргах чадвар;

2.5.1.3.Эзэмшсэн мэдлэгээ илэрхийлэх, системчлэх;

2.5.1.4.Нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадвар;

2.5.1.5.Танин мэдэхүйн тэмүүлэл, идэвх сонирхол.

2.5.2.Үнэлүүлэгчийн эзэмшсэн ур чадварыг үнэлэх шалгуур:

2.5.2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрмийн биелэлт;

2.5.2.2.Ажлын арга барил эзэмшилт,өөртөө хяналт тавих;

2.5.2.3.Ажлын даалгаврыг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтоосон хугацаанд биелүүлэх;

2.5.2.4.Бүтээлч санаачлагатай байх.

2.5.3.Үнэлүүлэгчийн хандлага, төлөвшлийг үнэлэх шалгуур:

2.5.1.1.Суралцагчийн хичээлийн ирц, оролцоо;

2.5.1.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг баримталж, өөртөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах;

2.5.3.3.Бие дааж ажиллах чадвар;

2.5.3.4.Багаар ажиллах чадвар;

2.5.3.5.Хөдөлмөрт хандах хандлага;

2.5.3.6.Хариуцлага хүлээх чадвар;

2.5.3.7.Танин мэдэхүйн тэмүүлэл, идэвх сонирхол.

2.6.Онолын үнэлгээ70 хувь ба түүнээс дээш, ур чадварын гүйцэтгэлийн үнэлгээ85(±5)хувь ба түүнээс дээш үнэлэгдсэн бол “Чадамжтай” түүнээс доош бол “Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлнэ.

2.7.Хөгжлийн бэрхшээлтэй үнэлүүлэгчийг бэрхшээлийн онцлогоос хамаарч үнэлгээний төлөвлөгөө, удирдамжийг тусгайлан боловсруулж үнэлнэ.

Гурав.Үнэлгээний болон баталгаажуулалтын ажилтан, үнэлүүлэгчид тавигдах шаардлага

3.1.Үнэлгээний ажилтанд тавигдах шаардлага:

3.1.1.Тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай инженер, техникийн ажилтан байх;

3.1.2.Үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, багц чадвар эзэмшиж, мэргэшсэн, гэрчилгээтэй байх;

3.1.3.Ашиг сонирхлын зөрчилгүй байх;

3.1.4.Харилцааны өндөр соёлтой, зөвлөн туслах чадвартай байх.

3.2.Баталгаажуулалтын ажилтанд тавигдах шаардлага:

3.2.1.Үнэлгээний эсвэл баталгаажуулалтын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;

3.2.2.Үнэлгээ, баталгаажуулалт хийх мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;

3.2.3.Тухайн мэргэжлийн чиглэлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, нэгж хичээлийн төлөвлөгөө,чадамжийн элемент түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, сорилын сан, жишиг даалгавар зэргийг судалсан байх;

3.2.4.Харилцааны болон зөвлөн туслах чадвартай байх;

3.3.Үнэлүүлэгчид тавигдах шаардлага:

3.3.1.Мэргэшлийн чадамжийн нэгжийг үнэлүүлэх үнэлүүлэгч нь онолын мэдлэг, ур чадварын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хэмжээнд судлаж үнэлгээнд оролцох бэлтгэлийг хангасан байх;

3.3.2.Мэргэшлийн түвшин ахиулах үнэлүүлэгч мэргэжлээрээ үйлдвэрлэл дээр 2-оос доошгүй жил ажилласан байх.

Дөрөв.Үнэлгээнд оролцогч талуудын эрх, үүрэг

4.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн эрх

4.1.1.Үнэлгээний болон баталгаажуулалтын ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, гэрчилгээжүүлэх;

4.1.2.Чадамжийн үнэлгээ зохион байгуулах Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгох, үнэлгээ зохион байгуулах эрх олгох, гэрчилгээжүүлэх, эрхийн хэрэгжилтийг 3 жил тутам үнэлж дүгнэх;

4.1.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дэргэд орон тооны бус  "мэргэжлийн зөвлөл"-ийг ажиллуулах;

4.1.3.1.Мэргэжлийн зөвлөлнь чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын арга зүй эзэмшсэн, тухайн салбарын төрийн байгууллага, үнэлгээний болон бүсийн арга зүйн төвийн ажилтан, ажил олгогч, мэргэжлийн холбоод, мэргэшсэн судлаач, зөвлөх инженер, зөвлөх, тэргүүлэх, үндэсний сургагч багшийн төлөөллөөс бүрдэнэ.

4.1.3.2.Мэргэжлийн зөвлөл нь үнэлээ, баталгаажуулалтынажилтан сонгон шалгаруулах, сорил, жишиг даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээний удирдамжийн талаар санал өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний материалд дүн шинжилгээ хийх.

4.1.3.3.Албан бус боловсрол, амьдрах орчны хүрээнд мэргэжлийн чадамж эзэмшсэн иргэний үнэлгээ, түүнчлэн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаас хийсэн чадамжийн үнэлгээнд хөндлөнгийн баталгаажуулалт зохион байгуулахтай холбогдон гарах зардлын жишгийг мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж Мэргэжлийн боловсрол,сургалтын үнэлгээний төвийн даргаар батлуулна.

4.1.4.Үнэлгээ, баталгаажуулалтын багийг томилох;

4.1.5.Үнэлгээ, баталгаажуулалт зохион байгуулахтай холбогдон гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

4.1.6.Үнэлгээ, баталгаажуулалтыг хамтран зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтэд хяналт тавих, үнэлгээний багийн ажлыг үнэлэх, дүгнэх;

4.1.7.Үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасан сургалтын байгууллага, ажил олгогч нь санал, хүсэлтээ үнэлгээ хийгдэхээс 30 хоногийн өмнө Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд бичгээр ирүүлж, шаардлага хангасан байгууллагатай гэрээ байгуулах;

4.1.8.Гэрээний үлгэрчилсэн загварыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга батлах.

4.2.Мэргэжлийн боловсрол,  сургалтын үнэлгээний төвийн үүрэг

4.2.1.Үнэлгээний бодитой, маргаангүй байх нөхцлийг бүрдүүлж, үнэлгээний хэрэгсэлийг зөв сонгох;

4.2.2.Үнэлгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөт үнэлгээнийхуваарийг олон нийтэд мэдээлэх;

4.2.3.Чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дипломны нэгдсэн сан бүрдүүлэх, лавлагаа гаргах;

4.2.4.Үнэлгээ, хөндлөнгийн баталгаажуулалт зохион байгуулах, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэлт гаргах, чадамжийн гэрчилгээ олгох;

4.2.5.Мэргэжлийн чиглэл, мэргэшлийн түвшин бүрээр чадамжийн нэгж, чадамжийн багцын мэдлэгийг үнэлэх тестийн сан,ур чадварын сорилын сан, жишиг даалгаврын сан/мэргэшлийн түвшин бүрээр 4-өөс доошгүй хувилбартай/-г бүрдүүлэх;

4.2.6.Үнэлгээний үр дүн, хөндлөнгийн баталгаажуулалтын дүн мэдээ нэгтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах.

4.3.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын эрх

4.3.1.Сургалтын явцад ахиц дэвшлийн үнэлгээг зохион байгуулах;

4.3.2.Төгсөлтийн үнэлгээг зохион байгуулах, дүн мэдээг нэгтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх.

4.4.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үүрэг

4.4.1.Үнэлгээ зохион байгуулах эрх олгоcон гэрчилгээтэй байх;

4.4.2.Үнэлгээний болон баталгаажуулалтын ажилтантай байх;

4.4.3.Үнэлгээ хийх мэргэжлийн чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан анги танхим, дадлагын газар, тоног төхөөрөмж, материаллаг орчинг бүрдүүлж, үнэлүүлэгчдэд танилцуулсан байх;

4.4.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн жишиг даалгаварт үндэслэн үнэлгээний даалгавар боловсруулж, урьдчилсан сорил авч баталгаажуулсан байх;

4.4.5.Чадамжийн үнэлгээнд дотоодын баталгаажуулалт хийх;

4.4.6.Үнэлгээтэй холбоотой гарсан аливаа санал, гомдлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг байх;

4.4.7.Үнэлгээтэй холбоотой мэдээллийн сан үүсгэж, бүртгэл хөтөлсөн байх;

4.4.8.Захиалгат үнэлгээ болон хөндлөнгийн баталгаажуулалтын зардлыг хариуцах;

4.4.9.Төгсөлтийн үнэлгээ, баталгаажуулалт хийх хуваарийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд заасан хугацаанд нь хүргэх.

Үнэлгээ, баталгаажуулалтын ажилтаны эрх, үүрэг

4.5.Үнэлгээ, баталгаажуулалтын ажилтаны эрх:

4.5.1.Үнэлгээний орчинтой танилцаж, заавар зөвлөмж өгөх;

4.5.2.Үнэлгээзохион байгуулахаас 2-3 хоногийнөмнө сургалтын байгууллага, иргэдээс үнэлгээний нотолгоогхүлээн авч дүгнэлт гаргах.

4.6.Үнэлгээний ажилтны үүрэг:

4.6.1.Үнэлгээний арга хэлбэр, хэрэгслийг зөв тогтоох;

4.6.2.Үнэлгээний төлөвлөгөө, хуваарь гаргах;

4.6.3.Үнэлүүлэгчид үнэлгээний үр дүн, зохион байгуулалтын талаар санал зөвлөмж өгөх, үнэлгээний бүртгэл хөтлөх;

4.6.4.Үнэлгээний тест, ур чадварын сорилыннууцлалыг чандлан хадгалах;

4.6.5.Үнэлүүлэгчдийн тэгш оролцоог хангах, өөр хооронд нь харьцуулахгүй, шударга үнэлэх;

4.6.6.Үнэлгээний шийдвэрийг үнэлүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолдгомдлыг хүлээн авч, шийдвэрлэх;

4.6.7.Үнэлгээний нотлох баримтыг бүрдүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд хүлээлгэн өгөх.

4.7.Баталгаажуулах ажилтны үүрэг:

4.7.1.Үнэлгээний ажилтнаас үнэлгээний явцын талаар тайлбар сонсох, зөвлөлдөх;

4.7.2.Үнэлгээний төлөвлөгөө, үйл явц, стандарт,журмын дагуу зохион байгуулсан эсэхийг хянах, дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх;

4.7.3.Үнэлгээний тохирц, найдвартай байдлыг шалгах, санал зөвлөмж өгөх;

4.7.4.Баталгаажуулалтын тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд хүргэх.

4.8.Үнэлүүлэгчийн эрх, үүрэг

4.8.1.Үнэлүүлэгчийн эрх:

4.8.1.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд хүсэлт гаргаж,чадамжаа үнэлүүлэх;

4.8.1.2.Чадамжийн нэгж, багцаар нотолгоо бүрдүүлэх;

4.8.1.3.Дараах тохиолдолд үнэлгээнээс чөлөөлөгдөнө.Үүнд:       

-Олон улсын болон үндэсний мэргэжлийн уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн бол;

- Мэргэжлийн чиглэлээр оюуны өмчийнэрх авсан бол;

4.8.1.4.Хөндлөнгийн ажиглагчийг үнэлүүлэгч өөрөө сонгох.

4.8.2.Үнэлүүлэгчийн үүрэг:

4.8.2.1.Үнэлгээтэй холбоотой мэдээллийг үнэлгээний багийн гишүүнээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө авсан байх;

4.8.2.2.Үнэлгээний явцад зөвшөөрөгдөөгүй эд зүйлс, хэрэгсэл ашиглахгүй, бусдаас болон бичиж тэмдэглэсэн зүйлээсхуулахгүй байх;

4.8.2.3.Өөртөө болон бусдад хохирол учруулах, ёс зүйгүй үйлдэл гаргахгүй, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчихгүй байх;

4.8.2.4.Үнэлгээнд орохын өмнө хөдөлмөр аюулгүй байдал эрүүлахуйн зааварчилгааг мэргэжлийн багшаас авч гарын үсэг зурсан байх.

4.9.Үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан үнэлүүлэгч өмнөх мэдлэг, ур чадвараа хүлээн зөвшөөрүүлэхэд дараах нотолгоог бүрдүүлнэ. Үүнд:

4.9.1.Ажил олгогчийн тодорхойлолт, гэрчилгээ, гэрээ хэлцэл;

4.9.2.Хамтран ажиллагч, үйлчлүүлэгч эсвэл ахлах мэргэжилтэн, ажилтнытайлан мэдээ;

4.9.3.Ажлын журнал, тэмдэглэл,тайлан эсвэл ажлын баримт бичгийнхэсгийн нотолгоо;

4.9.4.Сургалтад хамрагдсан нотолгоо;

4.9.5.Сум, баг, хорооны засаг даргын тодорхойлолт;

4.9.6.Ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн, үзэсгэлэнд шалгарсан бүтээлийн жагсаалт;

4.9.7.Батламж;

4.9.8.Фото, дүрс бичлэг;

4.9.9.Чадамжийн нэгж, мэргэшлийн түвшин бүрээр тогтоосон төлбөр төлсөн баримт;

4.9.10.Үнэлгээнд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол нотолгоог  хавсарган бичгээр урьдчилан мэдэгдсэн нотолгоо;

4.9.11.Бусад.

Тав. Үнэлгээний орчин

5.1.“MNS6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага” стандартад үндэслэн боловсруулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт заасан орчныг бүрдүүлнэ.

5.2.Үнэлгээний орчин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангана;

5.2.2.Багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн, бүтэн байдлыг шалгаж,үнэлүүлэгчийн тоогоор бэлтгэнэ;

5.2.3.Чанарын шаардлага хангасан материалыг бэлдэнэ;

5.2.4.Гадны хүчин зүйл нөлөөлөхгүй байх орчныг бүрдүүлнэ;

5.2.5.Тусгай нөхцлийг тодорхой заана/гадаа, өндөрт, хортой, утаатай гэх.мэт/

Зургаа. Үнэлгээний зохион байгуулалт

6.1.Төлөвлөгөөт болон захиалгат үнэлгээг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв зохион байгуулна.

6.2.Төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулна.

6.3.Үнэлгээний баг нь үнэлгээг удирдамж, төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулж, тайлан мэдээг нэгтгэж өгнө.

6.4.Төгсөлтийн үнэлгээг эрх бүхий сургалтын байгууллагууд зохион байгуулна.

6.5.Шаардлагатай тохиолдолд төгсөлтийн үнэлгээ нь хөндлөнгийнүнэлгээ байх бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтухайн салбарын мэргэжлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулна.

6.6.Үнэлгээ хийгдсэний дараа МБС-ын байгууллага үнэлгээнд дотоодын баталгаажуулалт хийнэ. Баталгаажуулалтын үр дүн, үнэлгээ хийх явцад илэрсэн аливаа асуудлыг Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвд тайлан хэлбэрээр хүргүүлнэ.

6.7.Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын зохион байгуулсан үнэлгээнд хөндлөнгийн баталгаажуулалтыг түүвэрлэх зарчмаар хийж, чанарын баталгааг хангана. Хөндлөнгийн баталгаажуулалтаар “хангалтгүй” гэж үнэлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үнэлгээ зохион байгуулах эрхийг хязгаарлана.

6.8.Үнэлгээнд тэнцсэн үнэлүүлэгчид чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом олгохтой холбогдох аливаа асуудлыг “Бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журам”-аар зохицуулна.

6.9.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж нь төгсөлтийн үнэлгээ зохион байгуулах хуваарийг сургалт эхэлснээс хойш ажлын 20 хоног, мэргэжлийн сургалтын байгууллага нь ажлын 5 хоногийн дотор тус тус Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд ирүүлнэ.

6.10.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нь сургалтын байгууллага, иргэний гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хөндлөнгийн үнэлгээний нэгдсэн хуваарийг төлөвлөж, товыг мэргэжлийн чиглэл, мэргэшлийн түвшин бүрээр ангилж, цахим хуудсанд байршуулна.

6.11.Үнэлүүлэгчийн талаарх мэдээлэл, үнэлгээний материал, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийнболон мэргэжлийн боловсролын үнэмлэх, техникийн боловсролын дипломыг мэргэжлийн чиглэл бүрээр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж байршуулна.

Долоо. Санал, гомдол шийдвэрлэх

7.1.Үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлүүлэгч санал гомдлоо үнэлгээний багт гаргаж, зохих журмын хүрээнд шийдвэрлүүлнэ. Санал гомдлын үндэслэлийг тодорхой бичиж, үнэлгээ хийгдсэн тухайн өдрийн ажлын цагт багтааж өгнө.

7.2.Үнэлгээний баг санал гомдлыг хүлээж аваад шийдвэрлэх арга, хэлбэр, хугацааг үнэлүүлэгчид тодорхой мэдэгдэнэ.

7.3.Үнэлгээний багийн шийдвэрлэх боломжгүй санал гомдлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд ажлын 30 хоногт эцэслэн шийдвэрлэнэ.

7.4.Санал гомдлын хариуг заасан хугацаанд багтаан мэдэгдэж, шийдвэрлэх үйл явц нь нээлттэй, ил тод, шударга байна.

Найм. Бусад

8.1.Иргэн, хуулийн этгээд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн зөвшөөрөлгүйгээр үнэлүүлэгчийн мэдлэг, ур чадварт хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулахыг хориглоно.

8.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвөөс өөр аж ахуйн нэгж байгууллага,мэргэжлийн холбоодоос олгосон чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дипломыг үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

8.3.Журамд заасан бичиг баримтыг хууль бусаар баталгаажуулсан, авч ашигласан, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаанд саад, хохирол учруулсан гэм буруутай этгээд Боловсролын тухай хуулийн 48.2.1 дэхь заалт хүлээнэ., Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 27.1 заалтад заасны дагуу хариуцлага