- Нүүр
- Сайдын тушаал
- ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү журмын зорилго худалдаа, үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа болон шинээр ажилд орох ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд /цаашид "урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ" гэх/ хамруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг нийслэлд дүүргийн Эрүүл мэндийн төв, орон нутагт нэгдсэн эмнэлэг, нян судлалын лаборатори бүхий сумын эрүүл мэндийн төвүүдэд хийж гүйцэтгэх ба тухайн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж байгаа үйлчилгээний төлбөрийг мөрдөнө.
Хоёр. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний төрөл, хамрах хүрээ, хугацаа
2.1.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хүснэгт 1-ийн дагуу дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч этгээд хамрагдана.
Хүснэгт 1
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
№ |
Ажил, үйлчилгээ эрхлэгч этгээд |
Үзлэг |
Шинжилгээ |
Хугацаа |
1 |
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан, ажиллагсад; |
Сүрьеэ
|
Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Жилд 1 удаа |
Арьсны халдварт өвчнүүд |
-Хамар залгиурын арчдас -Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх |
6 сар тутамд |
||
2 |
Ус хангагч байгууллагын ус түгээгч, усан сан ариутгагч, усны машины жолооч |
-Сүрьеэ -Арьсны халдварт өвчнүүд |
-Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх - Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
6 сар тутамд |
3 |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч |
- Сүрьеэ -Арьсны халдварт өвчнүүд
|
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) -Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх |
Хичээлийн жил эхлэхээс өмнө 30 хоногийн дотор |
4 |
Хүүхдийн зуслангийн багш, туслах багш
|
Сүрьеэ
|
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Үйл ажиллагаа эхлэхээс өмнө 30 хоногийн дотор |
5 |
Хүүхдийн асрамж, халамжийн газрын багш, туслах багш |
Сүрьеэ
|
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Жилд 1 удаа |
6 |
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн багш, дотуур байрны болон өдөр өнжүүлэх бүлгийн багш |
Сүрьеэ
|
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Хичээлийн жил эхлэхээс өмнө 30 хоногийн дотор |
7 |
Үсчин, гоо сайханч |
-Сүрьеэ -Арьсны халдварт өвчнүүд |
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Жилд 1 удаа |
8 |
Усан бассейны багш, дасгалжуулагч, аврагч |
-Сүрьеэ -Арьсны халдварт өвчнүүд |
-Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх |
Жилд 1 удаа |
9 |
Зочид буудлын үйлчлэгч, сауны газрын иллэгийн ажилтан |
-Сүрьеэ -Арьсны халдварт өвчнүүд |
Цагаан хорхой илрүүлэх |
Жилд 1 удаа |
10 |
Эмийн үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд оролцдог ажилтан |
Сүрьеэ |
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Жилд |
Арьсны халдварт өвчнүүд |
-Хамар залгиурын арчдас -Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх |
6 сар тутамд |
||
11 |
Эмийн үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд оролцдогоос бусад эм хангамжийн байгууллагын эм, хэрэгсэлтэй харьцаж ажиллагсад |
Сүрьеэ
|
-Флюрографийн зураг (pентген зураг харалт) -Нян тээгч илрүүлэх |
Жилд 1 удаа |
12 |
Галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч |
Сүрьеэ
|
Флюрографийн зураг (pентген зураг харалт) |
Жилд 1 удаа |
Арьсны халдварт өвчнүүд |
-Хамар залгиурын арчдас -Нян тээгч илрүүлэх -Цагаан хорхой илрүүлэх |
6 сар тутамд |
Гурав. Ажилтанд тавигдах шаардлага
3.1.Халдварт өвчнөөр өвчилсөн буюу өвчтөнтэй хавьтал болсон тохиолдолд тухай бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана.
3.2.Ажилтан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт бичигдсэн санамж зөвлөмжтэй танилцан гарын үсэг зурж, санамжийг мөрдөж ажиллана.
Дөрөв. Ажил олгогчид тавигдах шаардлага
4.1.Ажилтныг журмын 2.1-д заасан хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулна.
4.2.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дүн “эерэг” гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх ажлыг Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
4.3.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдал, баталгаажуулалтад хяналт тавьж ажиллана.
Тав. Эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлага
5.1.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг холбогдох стандарт арга, аргачлалын дагуу үнэн зөв, бүрэн хийнэ.
5.2.Үзлэг, шинжилгээний үр дүнг эмч болон эмнэлгийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.
5.3.Эрх бүхий албан тушаалтныг тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тушаалаар томилж, гарын үсгийн тайлал болон тэмдэгийн загварыг баталгаажуулсан байна.
5.4.Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дүн “эерэг” гарсан ажилтныг эмчилж, эрүүлжүүлэх арга хэмжээг авна.
5.5.Эрүүл мэндийн дэвтрийг батлагдсан загварын дагуу хэвлүүлж, ашиглана.
Текст томруулах
A
A
A