A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ /БХБС-ын 2019.05.23-ны 03/1884 дүгээр албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2019.05.23-ны 03/1884 дүгээр албан бичгээр УНС-с хасалт хийсэн/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ

GEODETIC WORK IN CONSTRUCTION

I. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

1.1. Хэрэглэх хүрээ

Энэхүү дүрмийг шинээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах үед геодезийн ажил гүйцэтгэх, түүнийг шалгаж хүлээн авахад мөрдөнө.

Барилгын геодезийн ажлыг гүйцэтгэхдээ барилга байгууламжийн зориулалт, бүтээцийн онцлогийг харгалзан баталсан улсын стандарт, яам, мэргэжлийн хяналтын байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мөрдөгдөж буй заавар, дүрэм, норм, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.

1.2. Ишлэл

Энэ норм ба дүрмийг дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцүүлэн боловсруулав. Үүнд:

        1.Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам. БНбД 10-01-99

        2.Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл. БНбД 11-07-04.

        3.Геодезийн ажил. БНбД 3.01.03-88

        4.Геодезийн цэг, тэмдэгт байгуулах заавар. УГЗЗГ. 1984

         5.     1: 5000, 1:2000, 1:1000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг. УГЗЗГ. 2002 он

        6.Геодези, зураг зүйн нэр томъёо. ШУТИС. 2000 он.

        7.Нивелир шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он

       8.Теодолит шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он

       9.Улсын геодезийн сүлжээний цэгийн төв, реперийн альбом. УГЗЗГ. 1984 он

1.3. Нэр, томьёоны тодорхойлолт

Энэ дүрэмд орсон үндсэн нэр, томьёоны тодорхойлолтыг хавсралт 16-д харуулав.

2.ҮНДСЭН ДҮРЭМ

2.1.Барилгын геодезийн ажлыг барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт тусгагдсан нарийвчлалыг хангахуйц хэмжээнд хийж гүйцэтгэнэ.

2.2.Барилгын талбайд гүйцэтгэх геодезийн ажлын бүрдэлд:

2.2.1.Барилгын талбайд барилга, инженерийн шугам сүлжээ байршуулах барилга байгууламжийн үндсэн буюу гол тэнхлэг (томоохон ба нарийн төвөгтэй объект, 9-өөс дээш давхар барилга, тэдгээрийн гаднах талбайд барилга, байгууламж байршуулах геодезийн үндэслэлийн тор байгуулах), гол (магистраль) шугаман байгууламж, мөн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын тэнхлэгийг газарт шилжүүлэх үндэслэл байгуулах;

2.2.2.Барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан үндсэн ба гол тэнхлэгүүдийн тэгш өнцөгт торон сүлжээ, шугаман барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан геодезийн гол (магистраль) сүлжээ байгуулах;

2.2.3.Инженерийн нарийн хийцтэй технологийн тоног төхөөрөмжийн ажлын зургийн дагуу эхлэлийн цэг ба гурван хэмжээст геодезийн үндэслэл байгуулах

2.2.4.Барилга байгууламжийн овор хэмжээсийн (параметр) нарийвчлалыг шалгах геодезийн хэмжилт явуулах, гүйцэтгэлийн зураг зохиох;

2.2.5.Барилга байгууламжийн тэг түвшин (±0.00)-ээс дээш буюу доош гүйцэтгэх барилга угсралтын геодезийн ажил гүйцэтгэх;

2.2.6.Зохиогчийн хяналт болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож, төслийн баримт бичигт тусгасан барилга байгууламжийн суурь, бүтээц, тэдгээрийн хэсэгт гарсан хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилт хийх;

2.2.7.Барилга байгууламжийг барихад шаардагдах бэлтгэл ажил болох зам, гарц, краны зам, төмөр зам, аюулгүйн зурвас, инженерийн хийцтэй түр байгууламжуудыг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэх:

2.3.Барилга, инженерийн байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилтийн арга, нарийвчлал, тавигдах шаардлагыг УСТ 3672-84, УСТ 2021-82-оор тогтооно.

2.4.Барилга байгууламжийн геодезийн ажил нь барилга угсралтын үед гарч болох хэв гажилт, суулт, хазайлт, гулсалт, тасралт, газар хөдлөлт болон болзошгүй аюулаас гарч болох хохирлыг урьдчилан мэдээлэх, зургаар болон тоон мэдээллээр хангах, барилга угсралтын ажлыг зогсооход чиглэгдэнэ.

2.5.Инженерийн нарийн хийцтэй болон 9-өөс дээш давхар бүхий барилга барихад геодезийн ажил гүйцэтгэх төсөл-даалгавар боловсруулж хэрэгжүүлнэ.

2.6.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих ажлын үед хийгдэх геодезийн ажлын үндэслэлийг баталсан төсөл-даалгавар, ажлын зурагт тусгаж өгнө.

2.7.Геодезийн хэмжилтийн багажийг тухайн ажлын хэмжээ, зориулалт, нарийвчлалаас хамааруулж сонгоно.

(Хавсралт 1-5).

2.8.Барилга угсралтын ажилд хэрэглэх геодезийн хэмжлийн багаж хэрэгслийг Геодезийн хэмжил зүйн лаборатораар улирал тутам хийлгэж, дуу чимээ доргилт ихтэй, газар доорх байгууламж болон чийгтэй, тэсэлгээ хийгддэг газарт хэмжилт хийх багажийг сар дутам тус тус шалгуулж, баталгаажуулна.

2.9.Барилга  байгууламж  барих  талбайг  чөлөөлөх, буулгах ажил  хийсний  дараа  геодезийн  ажлыг эхлэн гүйцэтгэнэ.

2.10. Босоо төлөвлөлтийн аргаар барилга угсралтын түвшинд геодезийн цэгийн солбицол, өндрийг дамжуулахдаа ажлын зурагт тусгагдсан цахилгаан шат угсрахад зориулсан нүх, технологийн болон хучилтад гаргасан 15х15 см-ээс багагүй хэмжээтэй тусгай нүхийг тус тус ашиглана.

3. БАРИЛГА (БАЙГУУЛАМЖ)–ЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙГУУЛАХ

3.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний байрлалыг геодезийн цэг тэмдэгтүүдээр бэхлэгдсэн геодезийн үндэслэлийн сүлжээ байгуулж тодорхойлно.

3.2.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих геодезийн үндэслэлийг тухайн барилга байгууламжийн талбайд болон бүсэд байрлах хотын байрлал, өндрийн геодезийн сүлжээний цэгүүдтэй холбож байгуулна.

3.3.Геодезийн үндэслэлийг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зай хэмжээний зураг ашиглаж тодорхой төслийн дагуу байгуулна.

3.4.Геодезийн  үндэслэл  байгуулах  ажлын  төслийн бүрдэлд:

- геодезийн үндэслэл байгуулах төслийн зураг;

- тулгуур цэгүүдийн болон төслийн цэгүүдийн солбицол ба өндрийн каталог;

- геодезийн цэг, тэмдэгтийн зураг;

- геодезийн үндэслэл байгуулах нарийвчлалыг тусгасан тайлбар бичиг зэрэг багтана.

3.5.Барилгын геодезийн үндэслэлийн төслийн зургийг боловсруулахдаа барилга барих дараалал, төлөвлөлтийн үе шат, хугацааг харгалзан гүйцэтгэнэ.

3.6.Геодезийн үндэслэл байгуулах төслийг барилгын талбайн ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зурагтай уялдуулан зохино.

3.7.Барилга байгууламжийн геодезийн үндэслэл байгуулахад:

3.7.1.Барилгын талбайд одоогоор байгаа барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээний байршилт, мөн тэдгээрийг байршуулах төсөлтэй уялдуулсан байх;

3.7.2.Үндэслэлийн цэгүүдийн бат бэх байдал, устаж үрэгдэхгүй хадгалагдах нөхцөлийг хангасан байх;

3.7.3.Барилга байгууламжийн орчны геологийн ба цаг уур, хөрсний динамик процесс болон бусад хүчин зүйлийг нарийн тооцсон байх;

3.7.4.Геодезийн үндэслэл нь шинээр барих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээий угсралтын геодезийн хэмжилт, гүйцэтгэлийн зураглал хийх, цаашдын ашиглалт, түүний өргөтгөл, сэргээн засварлалт хийх зэрэг ажилтай сайтар уялдуулсан байх шаардлагатай.

3.8.Барилга  байгууламжийн   талбайн   геодезийн үндэслэлийн торыг барилга, инженерийн шугам сүлжээний үндсэн ба гол тэг тэнхлэгийн таталт, гүйцэтгэлийн зураглал хийхэд ашиглах зориулалтаар байгуулна.

3.9.Барилгын талбай дахь геодезийн үндэслэлийн торыг доорх хэлбэрээр байгуулна. Үүнд:

3.9.1.Тэг тэнхлэг болон барилгын бусад шугам;

3.9.2. 50 ба 100 эсвэл 200 м талтай барилгын тор. Барилга байгууламжийн талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах загвар бүдүүвчийг хавсралт 7-д үзүүлэв.

3.10.Барилга, байгууламжийн талбайд байгуулах геодезийн үндэслэлийн торын тэнхлэгүүд болон тэнхлэгүүдийн огтлолцлоор үүссэн цэгүүдийг хийцийн тэмдэгтээр бэхэлнэ. (Хавсралт 7-г үз)

3.11.Барилга байгууламжийн талбайд байгуулах өндрийн сүлжээг улсын нивелирдлэгийн сүлжээний 2-оос доошгүй марк, реперт тулгуурласан сэлгэцээр байгуулна.

Барилгын геодезийн байрлал, өндрийн үндэслэлийн сүлжээний цэгүүд нь заавал давхацсан байх ёстой.

3.12.Барилгын геодезийн үндэслэлийг GPS, триангуляци, полигонометрийн сэлгэц, огтлолын ба бусад аргаар байгуулна.

3.13.Барилгын талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах нарийвчлалыг хүснэгт 1-д, барилга байгууламжийн гаднах геодезийн тор буюу гол тэнхлэгийн тэг таталтын нарийчлалыг хүснэгт 2-т харуулав.

3.14.Барилгын геодезийн үндэслэлийн цэгүүдийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан геодезийн ажлын заавар, норм ба дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

3.15.Барилга байгууламжийн үндсэн ба гол тэнхлэгийг бэхлэх тэмдэгтийн загварыг Хавсралт 8-11-т тус тус үзүүлэв.

3.16.Барилга-угсралтын ажил эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө геодезийн үндэслэл байгуулж, түүний техникийн баримт бичиг, барилга байгууламжийн талбайд бэхлэгдсэн геодезийн үндэслэлийн цэгүүдийг барилгын захиалагч байгууллага нь ажил гүйцэтгэгч байгууллагад тодорхой үе шаттай хүлээлгэн өгсөн байх үүрэгтэй. Үүнд:

3.16.1. Барилгын талбайн геодезийн үндэслэлийн торын тэмдэгтүүдийг;

3.16.2.Байршлын тэнхлэг бүрийг бэхэлсэн тэмдэгтүүдийг;

3.16.3. Барилга байгууламжийн бүх өнцөг, тэнхлэгүүдийн огтлолцлыг тэмдэглэсэн тэмдэгтүүдийг.

Тэмдэгтүүдээр бэхлэх тэнхлэгийн тоог барилга байгуулам-жийн нарийн төвөгтэй хийц, хэмжээ, хэлбэртэй уялдуулан тогтооно.

3.16.4.Шугаман байгууламжийн трассын эхлэл, тэнхлэг, төгсгөл, эргэлтийн өнцгүүд, түүний шулуун хэсгийн 0.5 км-ээс багагүй зайд бэхлэгдсэн цэгүүд, болон худаг (камер)-ийн байршлын (тэнхлэгийн) тэмдэгтүүдийг;

3.16.5.Тохижилт хийгдэж буй талбайн дотор түүний хил хязгаарын дагуу мөн барилга байгууламж бүрийн дэргэд 1-ээс цөөнгүй, инженерийн шугам сүлжээний тэнхлэгийн дагуу 0.5  км тутамд өндрийн репер байгуулна.

3.16.6.Геодезийн үндэслэлийн бүх цэгүүдийн холболтын зураг, солбицол ба өндрийн каталоги зэргийг бүрдүүлнэ.

3.17.Барилга байгууламжийн геодезийн үндэслэлийг актаар хүлээлгэж өгнө. (Хавсралт 13)

3.18.Барилга барих явцад хүлээн авсан геодезийн үндэслэлийн тэмдэгтүүд нь бат бэх, хамгаалалтын хувьд байнгын хяналтад байхаас гадна жилд 2-оос доошгүй удаа (хавар ба намар- өвлийн үед) байрлал ба өндрийг нь геодезийн хэмжилтийн багажаар шалгасан байх ёстой.

3.19.Барилга, инженерийн байгууламжийн тэг тэнхлэгийг газарт шилжүүлэхэд дараах нөхцлийг хангасан байх ёстой. Үүнд:

- барилгын зураг төсөл нь бүрэн дуусч, барилгын ажил гүйцэтгэх техникийн нөхцлийг бүрэн авсан, газар олголтын гэрчилгээ олгогдсон;

- барилгын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зураг нь экспертизаар батлагдсан;

- захиалагч ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэнэ. Актын загварыг (Хавсралт 6) хавсаргав.

3.20. Барилга, инженерийн байгууламжийн зураг төсөл болон батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зураг нь газар олголтын (захирамжийн хэмжээ), зургаар тогтоогдсон байрлалтай тохирохгүй бол тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх хэмжилт хийхийг хориглоно.

4. БАРИЛГА БАРИХ ҮЕИЙН ГЕОДЕЗИЙН БАЙРЛУУЛАЛТЫН АЖИЛ

4.1.Барилгын явц дахь геодезийн байрлуулалтын ажил нь геодезийн үндэслэлийн цэгээс тэнхлэг ба өндрийг зохих нарийвчлалтайгаар газарт шилжүүлэх (тэг татах), барилга байгууламжийн бүтээцийн элемент, хэсгүүдийг төсөлд заагдсан байрлал, өндрийн дагуу тодорхойлох нөхцлийг хангах ёстой.

4.2.Барилга барих үеийн геодезийн байрлуулалтын ажлын нарийвчлалыг хүснэгт 2-т үзүүлэв.

4.3.Технологийн тоног төхөөрөмж, барилгын бүтээцийн баримт бичигт заасан зөвшөөрөгдөх хэмжээг хангасан нарийвчлалтайгаар гүйцэтгэнэ.

4.4.Геодезийн байрлуулалтын ажил эхлэхийн өмнө гүйцэтгэгч нь барилга байгууламжийн геодезийн үндэслэлийн торын элементүүдийг дахин хэмжих замаар тэдгээрийн өөрчлөлт, хөдөлгөөнгүй байдлыг шалгах ёстой.

4.5.Барилга байгууламжийн суурь, инженерийн шугам сүлжээг угсрах үед тэдгээрийн тэнхлэгийг заавал газарт шилжүүлэх  бөгөөд тэнхлэгүүдийг  тусгай  тэмдэгтүүдээр бэхлэнэ.

4.6.Геодезийн байрлуулалтын ажлын тэнхлэг, угсралтын (чиглүүлгийн) тэмдэглээсийг барилга байгууламжийн гадна ба доторх буулгалтын торын тэмдэгтээс оруулах хэрэгтэй.

Геодезийн байрлуулалтын тэнхлэг, угсралтын тэмдэглээс, гэрэлт тэмдэг, тэдгээрийн тоо, байрлал, бэхлэх аргыг угсралтын ажлын төсөлд заагаагүй бол геодезийн ажлын төслөөр гүйцэтгэнэ.

4.7.Барилга байгууламжийн доторх геодезийн байрлуулал-тын торыг барилга байгууламжийн эхлэлийн ба угсралтын өндрийн түвшинд геодезийн сүлжээ хэлбэртэй байгуулна. Эхлэлийн түвшин дээрх барилгын доторх байрлуулалтын торын загварыг Хавсралт 7-д үзүүлэв.

Барилга байгууламжийн доторх геодезийн байрлуулалтын торын цэгүүдийн хэлбэр, бэхлэх арга, нарийвчлал, бүдүүвчийг угсралтын болон геодезийн ажлын төсөлд тусгана.

4.8.Барилга байгууламж доторх геодезийн байрлуулалтын сүлжээг Хүснэгт 2-т заасан нарийвчлалтайгаар байгуулна.

4.9.Эхлэлийн түвшин дээрх барилга байгууламж доторх байрлуулалтын торыг барилгын гаднах байрлуулалтын торын цэгүүдтэй холбох ба харин угсралтын түвшинд эхлэлийн түвшингээс гаднах байрлуулалтын торын цэгтэй холбоно.

4.10.Геодезийн байрлуулалтын ажлын үнэн зөвийг байрлуулалт хийх нарийвчлалаас багагүй нарийвчлалтай геодезийн шалгалтын сэлгэц (байрлуулалт хийсэн чиглэлтэй давхцахгүй байх) хийх замаар шалгана.

Зөвшөөрөгдөх алдааг «d»-г

 

d=tm                            (1)

 

томьёогоор тодорхойлно.

t-2; 2.5; 3-тай тэнцүү хэмжигдэхүүн бөгөөд үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх төсөл боловсруулах үед сонгож авна.

m - хүснэгт 2-оор тодорхойлогдох дундаж квадрат алдаа.

4.11.Барилга байгууламжийн доторх геодезийн байрлуулалтын торын байршлын цэгүүдийг эхлэлийн өндрөөс угсралтын түвшинд шилжүүлэхэд барилга байгууламжийн өндөр, хийц бүтээцийн онцлогийг харгалзан налуу буюу босоо төлөвлөлтийн (тусгалын) аргаар гүйцэтгэнэ. (Заавал хэрэгжүүлэх хавсралт 5-ын дагуу).

4.12.Барилга байгууламжийн доторх геодезийн байрлуулалтын торын цэгүүдийг эхлэлийн түвшнээс угсралтын түвшинд шилжүүлэх ажлын нарийвчлалыг шалгахдаа эхлэлийн ба угсралтын түвшний цэгүүдийн хоорондох зай, өнцгийг хэмжих замаар гүйцэтгэнэ.

4.13.Барилга байгууламжийн хийц, бүтээцүүдийн өндрийн байрлуулалт, мөн эхлэлийн түвшнээс угсралтын түвшинд өндөр дамжуулах ажлыг геометрийн нивелирдлэг эсвэл зохих нарийвчлалыг хангаж чадах бусад хэмжилтийн аргаар барилга байгууламжийн байрлуулалтын торын реперүүдэд тулгуурлан гүйцэтгэнэ. Цэгүүдэд өндөр дамжуулахад ашиглах реперүүдийн тоо 2-оос доошгүй байна.

4.14.Барилга байгууламжиийн эхлэлийн түвшингээс угсралтын түвшинд өндөр дамжуулахдаа эхлэлийн түвшин дээрх барилгын реперийн өндрийг барилгын суурийн суултаас хамааралгүй гэж тооцно.

4.15.Угсралтын түвшинд дамжуулсан өндрийн зөрөө нь (1)    томъёогоор тодорхойлогдсон хэмжээнээс ихгүй байх ёстой.

Угсралтын түвшин нь дамжуулсан өндрүүдийн дундаж утга болно.

1.16.Эхлэлийн ба угсралтын түвшин дээрх барилгын доторх геодезийн байрлуулалтын тор байгуулах хэмжилтийн үед тэнхлэгийг бэхэлсэн тэмдэгтийг барилгын талбайн зурагт тэмдэглэх ёстой.

4.17.Хэрэв барилга байгууламжийн аль нэг хэсгийг өөр барилга угсралтын байгууллага гүйцэтгэх болсон тохиолдолд үргэлжлэн хийгдэх геодезийн ажилд зориулан тэнхлэгийг бэхэлсэн тэмдэгтүүд, өндөр, чиглүүр цэг, гүйцэтгэлийн зураглалын материалыг 14 дүгээр хавсралтын дагуу актаар хүлээлгэж өгнө.

5.ГЕОДЕЗИЙН ШАЛГАЛТЫН ХЭМЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗУРАГЛАЛ ҮЙЛДЭХ

5.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг барих явцад барилга байгууламжийн овор хэмжээний нарийвчлалд геодезийн хэмжилтийн шалгалт хийхэд хамрагдах зүйл:

а) барилга байгууламжийн хэсгүүдийн бүтээцийн элемен-түүдийн байрлал, инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн угсралтын явц, түр бэхлэлтэд шалгалт хийх;

б) угсралтын ажлыг дуустал байх байнгын зориулалтаар бэхлэгдсэн, барилга байгууламжийн хэсэг, бүтээцийн элементүүдийн байршлын ба өндрийн байрлалын геодезийн гүйцэтгэлийн зураглал, мөн инженерийн шугам сүлжээний бодит байрлалд шалгалт хийнэ.

Газар доорх инженерийн шугам сүлжээний геодезийн гүйцэтгэлийн зураглалыг шуудууг (траншейг) далдлах, булахаас өмнө гүйцэтгэнэ.

5.2.Барилга байгууламжийн геометр хэмжээг шалгах геодезийн хэмжилтийн ажлын хэмжээ, арга, дарааллыг геодезийн ажлын төсөл-даалгавраар тогтооно.

5.3.Гүйцэтгэлийн зураглалд үзүүлбэл зохих барилга байгууламжийн хэсэг, гол бүтээцийн жагсаалтыг зураг төслийн байгууллагаас тогтооно.

5.4.Барилга байгууламжийн хэсэг, бүтээцийн элэмен-түүдийн байршил болон өндрийн байрлалт, тэдгээрийн эгц босоо байдал, анкерын холбоосны бэхэлгээ, хэсгүүдийн суулгалтыг барилга байгууламжийн доторх байрлуулалтын торын тэмдэгтүүдээс эсвэл ажил гүйцэтгэхэд ашиглаж байгаа чиглүүлгийн цэгүүдээс тодорхойлох бөгөөд харин инженерийн шугам сүлжээний элементүүдийг барилга байгууламжийн гаднах байрлуулалтын тор, барилгын талбай дахь байрлуулалтын торын тэмдэгтээс эсвэл суурин (капитал) барилга байгууламжийн хатуу цэгээс тодорхойлно.

5.5.Инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглал явуулахад болон барилга байгууламжийн геометр хэмжээний геодезийн хэмжилтээр нарийвчлалын шалгалт хийх үеийн хэмжилтийн алдаа нь улсын стандарт, барилгын норм ба дүрэм, мөн төслийн баримт бичигт зөвшөөрөгдсөн хэмжигдэхүүний 0.2 мм-ээс ихгүй байх ёстой.

5.6.Геодезийн шалгалтын хэмжилтийн үр дүнг барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд бичнэ.

5.7.Барилга байгууламжийн хэсэг, гол бүтээцийн элементүүд, газар доорх инженерийн шугам сүлжээний ажлын зургийн хамт гүйцэтгэлийн зургийг зохионо. (Хавсралт 17).

5.8.Геодезийн хэмжилтийн үр дүнгээр зохиогдсон шалгалтын гүйцэтгэлийн зураглал нь геодезийн ажил хүлээлцэх үндэслэл болно.

5.9.Гүйцэтгэлийн зураглалыг «1:5000, 1:2000, 1:1000, 1:500 масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томьёолсон тэмдэг»-ийн дагуу зурна.

5.10.Гүйцэтгэлийн зурагт зохих журмын дагуу төслийн баримт бичигт оруулсан бүх өөрчлөлт, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний байрлуулалтад төслөөр зөвшөөрөгдсөн алдааны хэмжээг тус тус үзүүлнэ.

5.11.Барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураглалыг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн хот байгуулалтын мэдээллийн санд актаар

(Хавсралт 15 хүлээлгэж өгнө.

Хавсралт 6

БАРИЛГЫН ТЭГ ТЭНХЛЭГИЙГ ГАЗАР ДЭЭР БАЙГУУЛСАН ТУХАЙ АКТ №

 

Огноо

Улаанбаатар

1.    Байршил

2.   Үндэслэсэн шийдвэр

3.    Баригдах барилгын зориулалт, талбайн хэмжээ

4.    Захиалагч

5.    гүйцэтгэгч

6.    Ерөнхий төлөвлөгөө хийсэн

7.    Барилгын зураг зохиосон

8.    Барилгын тэг тэнхлэг тавьсан багажны марк, дугаар

9.    Бэхэлсэн цэгийн тоо

10.  Эхлэлийн геодезийн цэг буюу барилгын обьект

11.  Тэнхлэг тавьсан байдал

12.  Тэг тэнхлэгийг шалгасан арга, зөрөө

13.  Байрлал, өндрийн сүлжээнд холбосон цэг

14.  Шалны түвшний өндөр

15.  Тэнхлэг шилжүүлэлт

Хэмжилт хийсэн:

Хянасан:

Шалгаж хүлээн авсан: Гүйцэтгэгч Захиалагч

Жич:Тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн акт нь газар олголтын захирамж, зургийн хамт хүчинтэй

Барилгын тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай……………….дугаар актын хавсралт

 

Д/д

Х

У

     
     
     

 

Хавсралт 13

Заавал мөрдөх

БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВСАН АКТ

 

20 . . . оны . . . дугаар сарын ..–ны өдөр                                             Дугаар ......                                                                                                                                                                                                                                                                                                     (акт тогтоосон газар)

 ...................................................................................................
                                      (Барилга, объектын нэр)

Захиалагчийн төлөөлөгчдийн комиссын бүрэлдэхүүн:
....................................................................................................

(Овог нэр, албан тушаал)

....................................................................................................

Барилга угсралтын байгууллагын төлөөлөгчийн бүрэлдэхүүн:
...........................................................................................

бид....................................................................................................

(Овог нэр, албан тушаал)

....................................................................................................

(Барилга, объектын нэр)

геодезийн үндэслэлийн техникийн баримт материалыг хянан танилцаж, газар дээр бэхлэгдсэн үндэслэлийн тэмдэгтүүдийг үзэж шалгав.

Барилгын геодезийн үндэслэлийн тэмдэгтүүд, тэдгээрийн солбицол, өндөр, цэг суулгалт, бэхлэлтийн арга нь

....................................................................................................
                                     (байгууллагын нэр, заавар, норм, дүрэм-ийн дагуу)

баримт бичгийн шаардлагын дагуу зохих хэмжилтийн нарийвчлалтайгаар гүйцэтгэсэн байна.

Иймд дээр дурдсан дүгнэлтийг үндэслэн

..................................................................................................

(Объектын нэр, эсвэл түүний барилга, байгууламж, тусгай цех г.м)

барилгын геодезийн үндэслэлийн тэмдэгтүүдийг гүйцэтгэгч болон захиалагчаас харилцан тохирч хүлээн авч, энэхүү актыг үйлдэв.

Хавсралт:

(Зураг, бүдүүвч, хүснэгт г.м)

Захиалагчийн төлөөлөгч:  ...............................нэр, гарын үсэг

Гүйцэтгэгчийн төлөөлөгч:................................ нэр,гарын үсэг

Геодезийн инженер.............................................

Хавсралт 14

Заавал мөрдөх

БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦСЭН АКТ

 

2....оны....сарын ......өдөр                                                              Дугаар.......                                                    ...................................................................................................

                                                                                                                                                                                                                              (акт тогтоосон газар)

       ...................................................................................................
(Барилга объектын нэр)

Комиссын бүрэлдэхүүн:

Ажил хүлээлгэн өгсөн: ....................................................................................................

                                       (байгууллага, албан тушаал, овог нэр)

Ажил хүлээн авсан:....................................................................................................

                                        (байгууллага, албан тушаал, овог нэр)

 

бид геодезийн ажил гүйцэтгэсэн тухай техникийн баримт бичигтэй ....................................................................................................

                                                                                      (баримт бичгийг нэрлэх)

танилцаж барилгын торын тэмдэгтүүд, тэдгээрийг газар дээр бэхэлсэн байдлыг үзэж шалгав.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд болон түүнийг арилгасан байдал:...................................................................................................................................................................................
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. Дүгнэлт:............................................................................................................................

Дээр дэрдсэн дүгнэлтийг үндэслэн ..........................................................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................................................................................................................................................

                                                                                (объектын нэр,барилга байгууламжийн хэсэг)

хүлээн авч энэхүү актыг үйлдэв. Хавсралт: (зураг, бүдүүвч, хүснэгт г.м.)

Ажил гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж:.....................................................................................................................................................................

(байгууллага, албан тушаал, овог нэр, гарын үсэг)

Ажил хүлээн авсан байгууллагыг төлөөлж............................................................................................................................................................................................

............. (байгууллага, албан тушаал, овог нэр, гарын үсэг)

Хавсралт 15

Заавал мөрдөх

БАРИЛГА, ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГЛАЛЫГ ШАЛГАЖ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САНД ХҮЛЭЭН АВСАН АКТ

 

.........оны ...........дугаар сарын.......ны өдөр                                                      Дугаар ................

 

Аазрын нэр

 

1.......................................................................................... (захиалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн) (хаягийг тодорхой бичих)

2..........................................................................................(газар эзэмших, ашиглах, өмчлөх үндэслэл)

3..........................................................................................(газар олголтын хэмжээ)

4.........................................................................................(гүйцэтгэлийн зураглал хийсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн)

5..........................................................................................(газар эзэмшиж, ашиглаж, өмчлөж байгаа хэмжээ)

6..........................................................................................(хүлээн авсан мэдээллийн сангийн нэр)

Хүлээн авсан:

Мэдээллийн сангийн ажилтан:............................................................................................

                                                                            (нэр, гарын үсэг, огноо)

Хүлээлгэн өгсөн:

(иргэн, аж ахуйн нэгж, байгууллага)............................................................................................

                                                                                        (нэр, гарын үсэг, огноо)