- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ
2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 131
Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46-54 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 (таван сая дөрвөн зуун жаран мянга долоон зуун наян найман) ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 11.6 (арван нэгэн сая зургаан зуун мянган) сая ам.доллараар тогтоосугай.
З. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:
а/"Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж ажилласугай;
б/"Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 ширхэг хувьцааг худалдах уралдаант шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын дагуу зохион байгуулан явуулсугай;
в/"Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 ширхэг хувьцааг худалдах уралдаант шалгаруулалт /тендер/-т ялсан худалдан авагчтай Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журамд заасан хувьчлалын зорилгыг хэрэгжүүлэх болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож, Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
