- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТ БАЙГУУЛАХ АЖИЛ /БХБС-ын 2019.05.23-ны 03/1884 дүгээр албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
/БХБС-ын 2019.05.23-ны 03/1884 дүгээр албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТ БАЙГУУЛАХ АЖИЛ
GEODETIC BENCHMARK OPERATION
1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.Энэхүү дүрмийг улсын геодезийн байрлал, өндрийн болон хүндийн хүчний хурдатгалын сүлжээний геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулахад мөрдөнө.
Энэ дүрэмд геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах арга, техникийн үндсэн шаардлагууд, цэг, тэмдэгтийн хэлбэрүүд, цэг тэмдэгтийн гаднах тэмдэглээс хийх байдал, бүрдүүлэх техникийн баримт бичгийн бүрдэл, маягтууд орсон болно.
Энэ дүрмийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав. Үүнд:
-одоо ашиглаж буй улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийг аль болох тухайн ангиллын сүлжээний цэгт цаашид ашиглах;
-газар нутгийн физик газар зүйн нөхцөлд тохирсон хэлбэр хийцийг сонгож, тэдгээр нь геодезийн тоон мэдээллийг урт удаан хугацаанд тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлэх;
-байнгын цэг, тэмдэгтийн гаднах тэмдэглээсийг чанаржуулж, эрж хайх, сэргээн босгох ажлыг хялбаршуулах;
2.ИШЛЭЛ
Энэ зааврын дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцүүлэн боловсруулав. Үүнд:
2.1.Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам. БНбД10-01-99.
2.2. «Геодезийн цэг, тэмдэгт байгуулах заавар». УГЗЗГ. 1984 он
2.3. 1: 5000, 1:2000, 1:1000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг. УГЗЗГ. 2002 он
2.4. Геодези, зураг зүйн нэр томъёо. ШУТИС. 2000 он. 2.5. Геодези, зураг зүйн тухай хуулиас. 1997 он.
2.6. Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас. 1998 он.
2.7. I, II, III ба IY ангийн нивелирдлэгийн заавар. УГЗЗГ.1998 он.
2.8 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын заавар.УГЗЗГ. 1984 он.
2.9. Улсын геодезийн сүлжээний цэгийн төв, реперийн альбом. УГЗЗГ. 1984 он
3. ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙН ТУХАЙ
3.1. Геодезийн сүлжээний тухай ерөнхий ойлголт
Монгол улсын геодезийн сүлжээ нь бүх төрлийн масштабын байр зүйн зургийн үндэс бөгөөд тус улсын нийгэм эдийн засгийн салбарууд болон батлан хамгаалах, шинжлэх ухаан, техникийн ажлын хэрэгцээнд үйлчилнэ.
Геодезийн сүлжээ гэдэг нь газрын гадарга, түүний орчинд тодорхой төвөөр бэхлэгдэж солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгал нь тодорхойлогдсон орон зайн байгууламж юм.
Улсын геодезийн сүлжээг байгуулах аргаар нь байрлалын, өндрийн, хүндийн хүчний хурдатгалын гэж ангилна.
Байрлалын сүлжээг триангуляци, трилатераци, GPS, полигонометрийн болон эдгээрийн хосолмол аргаар, өндрийн сүлжээг нивелирдлэгээр, хүндийн хүчний хурдатгалын сүлжээг үнэмлэхүй ба харьцангуй хэмжилтийн аргаар тус тус байгуулна.
Геодезийн сүлжээг солбицлын тогтолцоогоор нь улсын, бүс нутгийн, зураглалын, тусгай зориулалтын, хот суурин газрын гэж ангилна.
Геодезийн сүлжээ байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой төсөл, хөтөлбөрийн дагуу шийдвэрлэнэ.
3.2. Геодезийн цэгийн төв ба репер суулгах газарт тавих үндсэн шаардлага
Төв ба репер нь үндсэн хоёр шаардлага хангасан байх ёстой. Үүнд:
1.Цэгийн хэлбэр хийц болон түүнийг суулгах гүн, гаднах тэмдэглээс нь урт хугацаанд хадгалагдах нөхцлийг;
2.Төв ба реперийг эрж олоход хялбар, хэмжилт хийх нөхцөл, аюулгүйн ажиллагаа.
Цэгийн удаан хадгалагдах боломжийг хангахын тулд доорх газарт суулгахыг хориглоно. Үүнд:
а. Уулын хажуу, өмнөд бэл газар:
б. Өвөл нь цас их шуурч, бөөгнөрдөг газар;
в. Зундаа чийг их хуримтлуулдаг, өвөл нь цас их унадаг нам газар;
г. Хөлдөөсний ан цавтай, үер их буудаг газар зэрэг болно.
д. Хот, суурин газарт барилга, байгууламж, зам талбай барихаар төлөвлөсөн, усан цахилгаан станц, уулын ажил өрнөх, усжуулалт хийгдэх гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа явагддаг, нуранги, мөсжилт явагдах, намаг шалбаагтай г.м. байгалийн хүчин зүйлд автагдах газар;
е. Радио долгион (радио станц, радар, радио долгион дамжуулах антен г.м) дамжуулах эх үүсвэрийн ойролцоо, цахилгаан дамжуулах шугамын орчинд;
ж. Газрын тос, шатдаг хий, гүний ус олборлолтын цамхагын дэргэд. г.м.
з. Инженер геологийн хүнд нөхцөлтэй газарт (хөрсний гулсалт, нуранги, хөрсний усны өндөр түвшинтэй, овоолт, суулт г.м.)
Түүнчлэн геодезийн цэгийн төв ба репер суулгах газар нь хүрч очих, олох, ашиглахад хялбар, удаан хугацаанд хадгалагдах нөхцлийг аль болох бүрдүүлсэн, хэмжилтийг аль ч улиралд, ямар ч тохиолдолд тасралтгүй хийх боломжтой байх.
4. ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТ БЭЛТГЭХ
Геодезийн цэг, тэмдэгтийн судалгаа хийх
4.1. Геодезийн цэг, тэмдэгтийн судалгааны ажлаар:
1.Урьд жилүүдэд байгуулсан геодезийн сүлжээний цэгүүдэд үзлэг тооллого хийх, түүний бүрэн бүтэн байдал, ашиглах боломж, засвар үйлчилгээний хэмжээг судалж тогтоох:
2.Цэгийн төв ба хөрсний репер суулгах газрын хөрсний бүтэцтэй нарийвчлан танилцаж, цэгийн хийц, хэлбэрийг сонгох зэрэг ажил гүйцэтгэнэ.
Судалгаа, сэргээн босголт, цэг суулгалтын үе шатанд цэг, тэмдэгтийн хувийн хэргийг зохих зааврын дагуу бүрдүүлнэ. /хавсралт 6 /
Төв ба репер бэлтгэх материалыг сонгох
4.2. Геодезийн цэгийн төв ба реперт бэхлэх маркыг ширэм буюу гангаар (хавсралт 4) зураг 7-д үзүүлсэн загварын дагуу бэлтгэнэ.
Маркны дээд хэсэгт геодезийн цэгийн төв, реперийн нэрийн товчлол болох ГЦХ гэсэн үсэг ба дугаар, гүйцэтгэгч
байгууллагын нэрийн товчлол зэргийг 4 оронтойгоор товойлгож цутгана. Үсэг болон тооны өндөр 5 мм байна.
4.3.Бетон зуурмагаар төв ба репер бэлтгэхэд хурдан хатуурдаг портландцемент ашиглавал зохино. Цэгийн төв ба репер бэлтгэхэд романцемент, намгархаг, хужир, марзтай газарт силикат цемент ашиглахыг тус тус хориглоно.
Төвлөрсөн журмаар төв ба репер бэлтгэхэд 300-аас доошгүй маркын цемент, эзлэхүүнээрээ 1:2:4 харьцаа бүхий цемент, элс, хайрганы зуурмаг хэрэглэнэ.
Цемент хадгалах хугацаанаас хамаарч чанар нь буурдгыг анхаарах ёстой. Жишээ нь: цементийг 3 сар хадгалахад хатуулаг нь 20%, 6 сард 30%, 1 жилийн дараа 60% хүртэл буурдаг байна.
4.4.Бетоны чанарт түүнд оролцох элс, хайрга, усны хатуулаг чанарууд ихээхэн нөлөөтэй байдаг. Зуурмагт орох элсний найрлагад шороо, шаврын хэмжээ нийт жингийн 5%-иас, хайрганд 20%-иас ихгүй байх ёстой. Иймд элс, хайргыг сайтар угаах хэрэгтэй.
Зуурмаг бэлтгэх элсний ширхэг 0.1 см, хайрга, хайрганцарын хэмжээ 0.5-0.8 см хүртэл байна. Бетон зуурмаг бэлтгэхдээ холигчуудыг эхлээд хуурайгаар нь дараа нь устай нь хамт сайтар хутгаж холино.
Бохир хайрга элсний хольц нь цементийн хатуулгыг 10% хүртэл бууруулдаг байна.
4.5.Бетон зуурмагт цэвэр ус хэрэглэнэ. Нуур, цөөрөм, намаг шалбааг, эрдэс ихтэй болон бохир ус хэрэглэж болохгүй.
4.6.Төв ба репер бэлтгэх 1м3 бетонд зарцуулах материалын орц нь:
Цементийн марк 250 |
-210 кг |
Дунд зэргийн ширхэгтэй элс |
-0.45 м3 |
Хайрга |
-0.80 м3 |
Ус |
-180 кг тус тус байна. |
Хээрийн нөхцөлд цемент, усны жинг тэр бүр тодорхойлоход төвөгтэй учир бетон зуурмагийн хэмжээг цементэнд эзлэх эзэлхүүний харьцаагаар тогтооно. Энэ харьцааг:
Ц:Э:Х:У=1:3:4:1 буюу 1:3+5:1 байдлаар тогтооно. Ц – цемент, э – элс, х – хайрга, у – ус
Газрын хөрс нь минерал, хлорын давс зэрэг идэмхий шинжтэй бол энэ харьцааг 1:2:3:0,8-аар тогтооно.
1м3 бетон зуурмагт зарцуулах (ус л), цемент кг-ын орц
Жишээ нь: 50х60х20 см-ийн бетон монолит бэлтгэхэд зарцуулах материалын орцыг ол.
Бодолт:
хүснэгт 1-ээс 1 м3 бетонод зарцуулах ус, цемент нь У-195 л,
ц = 225 кг байна.
Цементийг м3 – аар илэрхийлбэл:
Хүснэгт 1-ээс 1 м3 бетонд зарцуулах элс, хайрга нь:
Э = 0.45 м3 х = 0.77 м3
Бэлтгэх монолитын эзэлхүүн нь:
V = 0.50 х 0.50 х 0.20 = 0.05 м3 болно.
Цементны жин
Рц = Ц кг . V = 225. 0.05 = 11.2 кг
Дээрх хэмжээний монолит бэлтгэхэд зарцуулах материалууд:
Элсний эзэлхүүн Vэ = Эм3 ; V=0.045 ; 0.05 = 0.0225 м3
Элсний жин Рэ = 1000 .
4.7. Төмөр бетоноор төв ба реперийн их биеийг бэлтгэхэд арматур зангидна. Арматур нь 1.3-1.5 см, хөндлөн холбогч нь 0.6-0.8 см диаметртэй байвал зохино.
4.8.Арматурыг гагнах буюу зангидаж уяхдаа төв ба реперийн их бие дотор багтах хэмжээнд бэлтгэгдэх ёстой.
4.9.Хадан ул хөрс ба барилга байгууламжийн хананд төв ба репер суулгахад цемент, элс, усны харьцаа 1:3 байна.
4.10. +30С-ээс бага температурын орчинд бетон бэлтгэхэд элс, хайргыг +400С, усыг +900С хүртэл халаах хэрэгтэй. Бетон зуурмагыг цутгаж, чигжсэний дараа дулаан тусгаарлагчаар хучих хэрэгтэй.
4.11.Төв ба реперийг суурин газар, төвлөрсөн журмаар бэлтгэхийг эрмэлзэх хэрэгтэй.
4.12.Төв ба реперийг төмөр яндан хоолойгоор бэлтгэх шаардлага гарвал түүнийг зэврэлтээс хамгаалахын тулд замын хар тос эсвэл бусад түрхэцүүдийг хэрэглэнэ.
Зэврэлтээс хамгаалах түрхэцийг түрхэхийн өмнө яндан хоолойг механик буюу химийн аргаар цэвэрлэх ёстой.
4.13.Хэрэв эрдэсжилт ихтэй хөрс таарсан бол бетон бэлтгэхэд орох усны хэмжээг 0.5 хүртэл багасгаж цементийн
(1 м3-д 400-500 кг) хэмжээг нэмж, доргилтын хэрэгслээр чигжиж, нягтруулах хэрэгтэй.
4.14.Зэврэлтээс хамгаалахад эпоксид уусмалыг ашиглаж болно.
4.15.Бэлтгэсэн төмөр бетон төв ба реперийг сүүдэр газарт 150С-аас багагүй температурын нөхцөлд 15 хоног байлгаж хатаана. Агаарын температур +4-өөс +80С бол энэ хугацаа 2 дахин нэмэгдэнэ. 00С хүрвэл бетон хатууруулах ажиллагааг зогсоох ёстой. Ер нь бетон бүрэн хатуужих хугацаа зун 2-3 долоо хоног, намар 4-5 долоо хоног байдаг байна.
4.16. Бетоныг салхи, доргилтоос хамгаалагдсан сүүдэр газарт бэхжүүлэх хэрэгтэй. Сайн бэхэжсэн бетон нь цохиход тунгалаг тод дуутай, бутарч хэмхэрдэггүй.
Төв ба репер бэлтгэх ажлын зохион байгуулалт
4.17.Төв ба реперийг суурин газарт бэлтгэхийг эрмэлзэх бөгөөд алс хол, тээвэрлэхэд хүндрэлтэй тохиолдолд тухайн газарт нь төвлөрсөн журмаар бэлтгэнэ.
4.18.Төв ба реперийг бэлтгэхэд доорх дарааллыг баримтлана. Үүнд:
· Бетон зуурмагыг энэ зааврын 4-д заасан найрлага, орцоор тогтоох;
· Цутгах хэв бэлтгэх;
· Арматур зангидах;
· Бетон зуурмаг бэлтгэх;
· Цутгах хэвэнд зуурмаг чигжиж нягтруулах;
· Бэлтгэсэн төв, реперийг хэвнээс суллах.
4.19. Төв ба репер цутгах хэвийг төмрөөр эсвэл 2.5 – 3.0 см-ийн зузаан банзаар дотор талыг сайн өнгөлж, харуулдаж хийнэ.
Төвлөрсөн аргаар бэлтгэх хэвийг нэг суурин дээр бэхлэгдсэн хоорондоо олон хэсэг салж болохоор хийх нь ашигтай байдаг.
4.20. Хэвэнд зуурмаг хийхийн өмнө дотор хэсгийг автолоор тослох хэрэгтэй. Бетон зуурмагийг нэг дор их хэмжээгээр бэлтгэвэл эхлээд бүх цемент, хайрга усныхаа хагастай хийж хутгаад дараа нь элс, үлдсэн усаа хийж найруулна. Хээрийн нөхцөлд элс, цементээ хийж жигд тараагаад дараа нь хайрга, усаа хийж холино. Зуурмаг бэлтгэхдээ доорх онцлог зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
· Зуурмагийг хайргатай нь сайн хутгаж авцалдуулах;
· Зуурмагийг 15-20 градусын дулаан орчинд бэлтгэх;
· Хүйтний улиралд зуурмаг бэлтгэх усыг 90-элс, хайргыг 40 хүртлэх градуст халаах;
· Бэлтгэсэн бетоны зөвхөн өнгөн хэсэг нь хатахаас хамгаалж элс цацаж бүрхэх, үе үе усаар шүршиж байх хэрэгтэй.
5. ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙН ХЭЛБЭРҮҮД
5.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн төрлийг ажлын төрөл, нарийвчлал, газар орчны физик газар зүйн нөхцөл, хөрсний шинж чанарыг харгалзан сонгоно.
Байрлалын сүлжээний болон хүндийн хүчний хурдатгалын сүлжээний цэгийн төвийг бэлтгэх материал нь реперийг бэлтгэх материалаас төдийлөн ялгаагүй боловч суулгах гүн, хэмжээгээрээ ялгаатай.
5.2. Монгол улсын нутаг дэвсгэрийн физик газар зүйн янз бүрийн нөхцөлд геодезийн ба өндрийн, хүндийн хүчний хурдатгалын сүлжээ байгуулж ирсэн олон жилийн туршлага, судалгаа, ажиглалтын үр дүнг харгалзан түүнийг он удаан жил, тогтвортой хадгалж, хамгалаахын тулд байрлалын, өндрийн, хүндийн хүчний хурдатгалын сүлжээнд хэрэглэх цэгийн төв, реперийн хийц хэлбэрийг шинээр тогтоож “ГЦХ” гэж товчлон, дугаарыг араб тоогоор дугаарлав. Үүнд:
ГЦХ-1- Байрлалын сүлжээний (триангуляци, трилатераци, полигонметрийн 1, 2, 3 анги, GPS-үндсэн ба зураглалын сүлжээ) цэгийн төв (хавсралт 1, зураг 1).
60 мм диаметртай асбест яндан хоолойд бетон чигжиж бэхэлсэн төв. Зангууны хэмжээ 40х40 см, суулгахын өмнө төвийн ёроолд 5 см зузаан элс дэвсэж өгнө. Төвийн дээд хэсэгт маркаа суулгаж бэхжүүлнэ. Улирлын чанартай хөлдөж гэсдэг бүс нутагт хөрсний хөлдөлтийн гүнээс 1 м доош, төвийн дээд ирмэг нь газрын гадаргаас доош 20 см байх бөгөөд 1 м-ээс багагүй өндөр шороогоор булна.
ГЦХ-2- Байрлалын болон өндрийн (нивелирдлэгийн II-IY анги) сүлжээний цэгийн төв буюу репер (хавсралт 1, зураг 2).
40х40 см хэмжэтэй бетон зангуутай, 60 мм-ын диаметртай асбест яндан хоолой байна. Төвийг хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүнээс 1 м доош газарт суулгаж, яндан хоолойны дээд хэсэгт нь маркаа бэхэлнэ. Төвийн дээд ирмэг нь газрын гадаргаас доош 20 см байх бөгөөд төвийг 1 м-ээс багагүй өндөр шороогоор булна.
ГЦХ -3- Байрлалын ба өндрийн сүлжээний цэгийн төв буюу репер. 30х30 см-ын хэмжээтэй төмөр бетонд суулгасан 60 мм-ын диаметртай дороо чагттай, 1 м –ээс доошгүй урттай асбест яндан хоолой байна. Зангууны хэмжээ 40х40 см. (хавсралт 1, зураг 2).
Төвийг хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүнээс 1 м доош газарт суулгаж, яндан хоолойны дээд хэсэгт нь маркаа бэхэлнэ. Төвийн дээд ирмэг нь газрын гадаргаас доош 20 см байх бөгөөд төвийг 1 м-ээс багагүй өндөр шороогоор булна.
ГЦХ-4 – Хот суурингаас бусад газарт суулгах GPS-ын тулгуур сүлжээний цэгийн төв буюу өндрийн сүлжээний суурь репер. (хавсралт 2, зураг 3)
10х12 мм-ын диаметртай арматур зангидаж, 50х50х40 см-ын хэмжээтэй давхар суурин дээр суурилагдсан, 40х40 см-ын суурьтай, дээрээ 20х20 см–ын хэмжээтэй төмөр бетон байгууламж.
Төвийг хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүнээс 1 м доош газарт суулгаж, яндан хоолойны дээд хэсэгт нь маркаа бэхэлнэ. Төвийн дээд ирмэг нь газрын гадаргаас доош 20 см байх бөгөөд төвийг 1 м-ээс багагүй өндөр шороогоор булна.
ГЦХ-5 - Хот суурин газарт барилгын дээвэр дээр суулгах GPS-ын байнгын ажиглалтын станцын цэгийн төв. (хавсралт 2. зураг 4.)
10х12 мм-ын диамертэй арматур зангидаж, тоосгоор барина. Барилгын дээврийн байдлаас хамаарч өндрийг сонгоно. Түүнчлэн харуул хамгаалалт бүхий объектын дотор талбайд 1.5 м-ын гүнд суурилуулж, 1.5 м-ээс багагүй өндөртэй барьж байгуулж болно.
ГЦХ-6 –Полигонометрийн 4-р анги, 1, 2-р зэргийн сүлжээ, кадастрын зураглалаар эзэмшил газрын хил хязгаарын эргэлтийг тэмдэглэх, инженер геодезийн бүх төрлийн хайгуул судалгаа, зураглалын ажлын үндэслэлийн цэгийн төв. (хавсралт 3, зураг 6)
Дороо 50х50 см-ын суурьтай, дээд хэсгээрээ 30х30 см хэмжээтэй 70 см өндөр бетон төв. Дээд хэсэгт нь бетоноо цутгах явцдаа маркаа бэхэлнэ. Газрын гадаргаас доош 20 см гүнд суулгана.
ГЦХ-7- Хүндийн хүчний хурдатгалын I, II ангийн сүлжээний цэгийн төв буюу хөрсний суурь репер. 10х12 см-ын арматур зангидаж бэлтгэсэн 50х50 см-ын хэмжээтэй төмөр бетон. (хавсралт 3, зураг 7)
Дээд хэсэгт нь маркаа бэхэлнэ.
Цэг буюу реперийг газар дээр нь шууд цутгаж бэлтгэх бөгөөд хөрсний хөлдөлтийн гүнээс хамаарахгүйгээр 4.5-5.5 м гүнд суулгана.
ГЦХ-8,9 -Хүндийн хүчний хурдатгалын сүлжээний үндсэн ба I, II тулгуур сүлжээний байшингийн доторх болон олон жилийн цэвдэгт ул хөрстэй газарт суулгах цэгийн төвүүд. Цэвдгийн гэсэлтийн гүнээс хамаарч янз бүрийн гүнд суулгана. (хавсралт 4, зураг 8,9)
5.3. Байрлалын, өндрийн сүлжээний хад, барилгын хананд суулгах марк, реперийн загварыг хавсралт 5, зураг 10, геодезийн цэгийн анхааруулгын самбарын загварыг хавсралт 5, зураг 11-д үзүүлэв.
6. ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙГ БЭХЛЭХ
Цэгийн төв, реперийг суулгахад хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүнийг тодорхойлох
6.1. Геодезийн цэгийн төв ба хөрсний реперийг суулгах гүнийг тогтоохдоо “Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг суулгах гүнийг тогтоох бүсчилсэн зураг”-ийг ашиглах хэрэгтэй.
6.2. Энэ зурагт үзүүлсэн ул хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүний хэмжээг 15-30%-ийн чийгшилтэй хайрган хөрсөнд тооцсон бөгөөд уулархаг бүс нутгийн хөрсний хөлдөлтийн гүн 1000 метрийн өндөр дутамд 50 см-ээр нэмэгддэгийг цэг, репер суулгах гүнийг тогтоохдоо харгалзан үзэх хэрэгтэй.
Гүний хэмжээг м-ээр, хүртвэрт-хөрсний гэсэлтийн гүн, хуваарьт -хөлдөлтийн гүнийг тус тус үзүүлсэн .
6.3. Мөнхийн цэвдэгтэй ул хөрсний гэсэлтийн гүнийг эцэслэн тогтооход гүний өрөмдлөг хийвэл зохино. Энэ тохиолдолд бүрэн гэсэлтийн (Н) гүнийг:
H=h/n, томьёогоор бодно.
Үүнд: h-өрөмдлөгийн үе дэх гэсэлттэй байсан гүн,
n-гэсэлтийн үзүүлэлт.
H ба n- ийн утга нь 0-ээс ялгаатай байна. Энэ томьёогоор гэсэлтийн гүнийг тогтоох магадлал намрын улиралд өндөр байдаг байна.
Геодезийн цэгийн төв ба реперийг суулгах газрыг сонгохдоо доорх зарчмыг баримтлана:
-Аймаг, сум, дүүргийн хил, газар эзэмшлийн хилийн эргэлттэй давхцуулж төв цэг ба репер суулгахыг эрмэлзэх;
-Онгоцны буудал, төмөр зам, автозам, шугам сүлжээний байгууламжийн ойролцоо суулгахад харьяалах байгууллагын зөвшөөрөл авсан байх;
-Цэвдэгтэй ул хөрсөнд суулгах төв ба реперийн доод үзүүрийн зангуутай (чагттай) хэсгийг олон жилийн цэвдэгтэй хөрснөөс доош, аль болох гадаргын өндөрлөг хэсэгт суулгах;
-Хот суурин газарт төв ба репер суулгахаар сонгож авсан газар нь төмөр замаас дор хаяж 50 м, радио, телевизийн цамхагаас 100 м-ээс тус тус хол байх;
-Төв, суурин газрын гудамж, зам талбайд суулгах төв ба репер нь автомашин ба явган хүний хөдөлгөөнд саад болохгүй, хиймэл дагуулаас авах дохионд саад учруулахгүй байрлалд байх;
-Төв ба реперийн гаднах тэмдэглээс нь хөрсний хөлдөлтийн гүнийг багасгах зэрэг ач холбогдолтой учир цэгт овоолох шороог зохих хэмжээнд нь хүртэл хийх шаардлагатай байдаг.
-Цэгийг хөрсний идэлтээс хамгаалахын тулд түүнийг бэлтгэх материал, хамгаалах хэрэгслийг зөв сонгон авбал зохино.
Төв ба репер суулгах ажиллагаа
6.4. Геодезийн цэгийн төв ба реперийг ердийн, өрмийн, хаданд, хананд суулгах гэх мэт аргыг хэрэглэж суулгана.
Ердийн аргаар суулгахдаа механик болон гар ажиллагааг хэрэглэж, нүхийг дөрвөлжин хэлбэртэй суваг байдлаар ухна.
6.5.Хатуу хөрстэй газар нүхийг эгц, нуранги хөрстэй бол налуу байдлаар хамгаалалт хийж ухна. Нүхийг өрөм, цохилт, эргэдэх аргаар ухахад зориулалтын техник ашиглана.
6.6.Хөрсийг гэсгээж суулгах ажлыг цэвдэгтэй газар хэрэглэх бөгөөд энд шатах бодис (бензин, керосин) ашиглана.
6.7.Урьдчилж бэлтгэсэн нүхэнд төв ба реперийг канат, троссоор оосорлож суурилуулна.
6.8.Арматуртай төмөрбетоноор бэлтгэсэн төв ба репер суулгахын өмнө ухсан нүхний ёроолд 3-10 см зузаан бетон дэр хийж хонуулаад төвийн их биеийг барьх арматурыг зангидана. Хэвэнд бетон зуурмагаа хийж, 10-15 см давхарга бүрд сайтар чигжиж өгнө. Бетон төв ба реперийн дээд хэсэгт маркаа суулгана. Төв ба репер хэвэндээ байх хугацаанд үе үе усаар шүршиж байх хэрэгтэй.
6.9.Хадны ба ханын марк, реперийг суулгахад хурдан бэхэждэг цемент, кварцан элс хэрэглэнэ. Марк ба репер суулгах хад, хананы нүхийг усаар шүршиж сайтар цэвэрлэсний дараа 1:3 харьцаатай зуурмагаар дүүргэж маркаа суулгана.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн гаднах тэмдэглээс хийх
6.10. Цэгийн гаднах тэмдэглээс нь цэг, тэмдэгтийг эрж олох, удаан хугацаанд хадгалах үүрэгтэй. Гаднах тэмдэглээсийг газар орчны байдал, хөрсний шинж, геодезийн сүлжээний төрөл, анги, ажлын онцлог зэргийг харгалзан хийнэ.
Байрлалын сүлжээний цэгийн тэмдэглээсийн чулуун хороо нь дөрвөлжин хэлбэртэй, өндөр нь 50 см, өргөн нь 70 см байна
6.11.Байрлалын сүлжээний болон гравиметрийн,
нивелирийн сүлжээний цэгийн гаднах тэмдэглээсийг шуудуугаар тэмдэглэх бол шуудууны нийт урт нь 20 м-ээс ихгүй, өргөн нь амсраараа 120 см, гүн нь 50 см, ёроолын өргөн нь 20 см байна.
6.12.Полигонометрийн 4-р анги, 1, 2-р зэргийн сүлжээний цэгүүдийг хот суурин газар, барилга байгууламжийн талбайд суулгасан бол 4-өөс доошгүй хөдөлгөөнгүй биетэд харьцуулж холболтын зураг үйлдэж, хувийн хэрэгт бүртгэнэ.
Бусад тохиолдолд тэгш өнцөгт хэлбэртэй шуудуугаар тэмдэглэнэ. Шуудууны нийт урт нь 450 см, өргөн нь 1 м, гүн нь 40 см, ёроолын өргөн нь 20 см байх ба гарсан шороог дэргэд нь овоолно.
6.13.Гаднах тэмдэглээстэй болон тэмдэглээс хийгдээгүй цэг, тэмдгүүдэд цэг, тэмдэгтийн хадгалалт хамгаалалтын анхааруулгын самбар хийнэ. (хавсралт 4, зураг 8).
7.ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН БҮРДҮҮЛЭЛТ
7.1.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг “Геодези, зураг зүйн тухай” хуулийн дагуу “Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг төрийн хамгаалалтанд хүлээлгэн өгөх акт” ын дагуу нийслэл, дүүрэг, сумын газрын албадад төрийн хамгаалалтанд хүлээлгэж өгнө. (Хавсралт 6,7, 8, 9)
7.2.Үйлдвэрлэлийн хээрийн ажлын төгсгөлд ажил гүйцэтгэгч нар геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг, цэг, тэмдэгтийг хамгаалалтанд хүлээлгэн өгсөн акт, гүйцэтгэсэн ажлын техникийн тайлан зэргийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө.
Хавсралт 7
Заавал мөрдөх
“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ”
МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС
10 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт
10.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч байна.
10.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодезийн байнгын цэг, тэмдэгтийг байрлуулсан бол уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, хилийн бүсэд бол Хилийн цэргийн удирдах газар, хилийн хорооны удирдлагад хүлээлгэж өгнө.
10.3.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга, байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хилийн цэргийг удирдах газраар уламжлан геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
10.4.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг арчлан хамгаалахад дараахь журмыг баримтална.
10.4.1. тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцлийг бүрдүүлнэ;
10.4.3.Нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна;
10.4.4.Хилийн бүсэд байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг Хилийн цэргийн удирдах газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн хороо хариуцна;
10.4.5.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцлийг алдагдуулсан тохиолдолд Засаг дарга, Хилийн цэргийг удирдах газар нь геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна;
12 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа
12.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно;
12.1.2. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хэмжилт хийх нөхцлийг алдагдуулах;
14 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
14.1. Шүүгч буюу геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөрчлын шинж байдлыг харгалзан дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ;
14.1.2. Энэ хуулийн 10.2.-т заасныг зөрчиж шинээр байгуулсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийг зохих газарт хүлээлгэж өгөөгүй иргэнийг 10000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 20000 хүртэл төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох;
14.1.3. Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчиж зохих зөв-шөөрөлгүйгээр геодезийн байнгын цэг, тэмдэгтийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох.
Хавсралт 8
Заавал мөрдөх
“ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”
МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС
1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 382 дугаар зүйл, 491 дүгээр зүйл нэмсүгэй.
382 дугаар зүйл. Геодези, зураг зүйн журам зөрчих
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хавсралт 9
Заавал мөрдөх
ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙГТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АКТ(ЗАГВАР)
Огноо Дугаар ...........................
газрын нэр
Геодези, зураг зүйн тухай» Монгол улсын хуулийн 10.2 дугаар заалтыг үндэслэн хавсралтанд бүртгэгдсэн ширхэг геодезийн байнгын цэг, тэмдэгтийг……….............................................................................................................................
....................................................................................................................................(аймгийн Газрын алба, сумын газрын даамал, нэр, албан тушаал) төрийн хамгаалалтанд хүлээлгэн өгч, энэхүү актыг үйлдэв.
Геодезийн байнгын цэг , тэмдэгтийг төрийн хамгаалалтанд хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь уг тэмдэгтийг устаж гэмтэхээс сэргийлэх талаар сурталчилах , улсын бүртгэл хөтлөх, тогтоосон журмын дагуу тооллого явуулах үүрэгтэй болно.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг төрийн хамгаалалтанд хүлээн авсан
.....................................................................................
(байгууллага, албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, тамга, тэмдэг)
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг төрийн хамгаалалтанд хүлээлгэн өгсөн
...................................................................................
(байгууллага, аж ахуйн нэг, албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, тамга, тэмдэг)
Текст томруулах
A
A
A