A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕР ЭКОЛОГИЙН СУДАЛГАА

1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү барилгын дүрэм нь “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” /БНбД 11-07-04/-ийн Инженер- экологийн судалгааны үндсэн зорилго, бүрдэл зэрэг заавал мөрдөх шаардлагуудыг хангах, хөгжүүлэхэд хамаарна.

Бүс нутгийн хөрөнгө оруулалт, хот байгуулалт, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт, зураг төслийг боловсруулах, хөрөнгө оруулалтын үндэслэлийг тооцох, хүрээлэн буй орчинд үзүүлэх байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд үнэлгээ өгөх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахад хамаарна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хот байгуулалт, барилга байгууламжийн чиглэлээр зураг төсөл, хайгуул судалгааны ажил эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд, бусад хуулийн этгээдүүд зөвлөмжийн чанартай ашиглахад зориулагдсан болно.

2. ИНЖЕНЕР-ЭКОЛОГИЙН ҮНДСЭН НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ

2.1.Агаарын ба сансрын тандан судалгаа:Агаар ба сансрын тандан судалгаа нь инженер-экологийн судалгаанд ашиглагддаг зайн судалгааны аргуудын цогц хэсэг бөгөөд үүнд олон бүсийн ба спектрийн бүсийн агаарын зураглал, дулааны инфра улаан туяаны фото зураглал, дэлхийн хиймэл дагуулууд, орбитын станцууд, жолоодлоготой сансрын хөлгүүд дээрээс авсан фото, сканнер, телевиз, радиолокаци, инфра улаан туяаны болон бусад аргаар хавсран авсан алсын зайны агаарын зураглал, судалгааны ажил. /Инженер-экологийн судалгаанд фото ба сканнерын зургуудыг өргөн хэрэглэнэ. Зураглалын бусад аргыг тодорхой хүрээнд тус тусын зорилгоор ашиглана/.

2.2. Экологийн аюулгүй байдал: Байгаль цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдал.

2.3. Экологийн хортой нөлөө: - Аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулж буй байгууламжаас байгаль орчин ба хүнд үзүүлж буй томоохон, зарим тохиолдолд буцаах боломжгүй сөрөг нөлөө, үр дагавар.

2.4. Экологийн онцгой нөхцөлийн бүс:Аж ахуйн болон бусад үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд тогтмол сөрөг нөлөө үзүүлж цаашлаад хүн амын эрүүл мэнд, байгаль экологийн төлөв байдал, ургамал амьтны удмын санд аюул учруулж буй газар нутгийн хэсэг.

2.5. Экологийн гамшгийн бүс: - Аж ахуйн болон бусад үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд нөхөж болшгүй гүнзгий сөрөг хор нөлөө үзүүлснээр хүн амын эрүүл мэнд муудаж, ургамал амьтны төрөл зүйл өөрчлөгдөж доройтол бий болж байгалийн тэнцвэр, экосистемийн төлөв байдал алдагдсан газар нутгийн хэсэг.

2.6. Байгаль орчныг бүрдүүлэгч хэсгүүд: - Агаар, гадаргын ба хөрсний ус, газрын хэвлий ( хөрс шороо , уулын чулуулаг ба байгалийн баялаг), үржил шимт хөрс, амьтан ба ургамлын аймаг.

2.7. Байгаль техникийн системийн мониторинг: - Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах ба барилга байгууламжийн инженерийн хамгаалалтыг хангахад чиглэсэн зөвлөгөөг боловсруулах, нутаг дэвсгэрийг эзэмших ба барилга байгууламжийг барих, ашиглах болон устгал хийсний дараах үеийн төлөв байдалд хийх байнгын ажиглалтын тогтолцоо.

2.8. Антропогенийн ачаалал: - Хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд болон түүнийг бүрдүүлэгч хэсгүүдэд үзүүлж буй шууд ба шууд бус нөлөөллийн хэмжээ.

2.9. Экологийн үндэслэл: - Тухайн аж ахуйн болон бусад үйл ажиллагаанаас экосистем ба хүнд учруулж буй экологийн аюулыг үнэлэхэд ашиглах баримт нотолгоо ба шинжлэх ухааны таамаглалын цогц.

2.10. Экологийн орчинд аюултай объект: - Хүрээлэн байгаа орчин ба хүнд хортой нөлөө үзүүлж байгаа аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа объект.

2.11. Экологийн аюултай байдал: - Экосистем ба хүнд аюул учруулж байгаа байгалийн ба техногенийн хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчны чанарын үзүүлэлтүүд муудах магадлал.

2.12. Хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ: Аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа объектын хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй нөлөөний шинж чанар, түвшин, цар хүрээ болон түүний үр дагаварыг тооцох судалгаа.

2.13. Экологийн эрсдэл: - Аж ахуйн болон бусад үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн байгаа орчин ба хүнд хортой нөлөө үүсэх магадлал.

2.14. Экологийн байдал: - Байгалийн ба байгаль техникийн системийн төлөв байдалд нөлөөлөх байгалийн болон техногенийн шинжтэй нөхцөл, үйл явц, байдлын харилцан зохицолдоо.

2.15. Экологийн шаардлага: - Аж ахуйн ба бусад үйл ажиллагаа эрхлэх явцад байгаль орчиныг хамгаалах нөхцөл, байгалийг ашиглахад тавигдах хязгаарлалтуудын цогц.

2.16. Экосистемийн тогтвортой байдал: - Байгалийн ба антропогенийн хүчин зүйлийн нөлөөлөлд өөрийн бүтэц ба үйл явцын шинж чанарыг хадгалах экосистемийн чадвар.

2.17. Байгаль орчны баталгаажуулалт: -Гурав дахь этгээдээс бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээ нь өгөгдсөн шаардлагад нийцэж буйг бичгээр баталсан үйл ажиллагаа. [MNS ISO 14024 :1999]

2.18. Байгаль орчны аудитор: -Байгаль орчины талаархи бүхий л үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоо, мэдээлэл зэргийг аудитын баримт бичгийг үндэслэн бодитой үр дүнг дүгнэн, баримтжуулан шалгаж, үнэлгээ өгч чадах мэргэшсэн хүн. [MNS ISO 14050 :1999]

2.19. Техникийн шинжээч: - Энэ ажилтан нь зөвхөн тухайн үйл ажиллагаанд оролцохдоо мэргэжлийн аудитын баг буюу ажлын хэсгийг тусгай мэдлэг эсвэл магадлагаа шүүлтээр хангах үүрэгтэй бөгөөд аудитороор оролцдоггүй хүн. [MNS ISO 14050 :1999]

3. ЕРӨНХИЙ ЗААЛТ

3.1. Барилга байгууламжийн инженер-экологийн судалгаа нь хүний инженерийн үйл ажиллагаанаас хамааран байгаль орчин, нийгэм, эдийн засагт хортой нөлөө үзүүлж болох үр дагаварыг багасгах, арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүний амьдралын тааламжтай нөхцлийг хангах зорилгоор антропогенийн ачааллын нөлөөлөл дор байгаа хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн талаар урьдчилан мэдээлэх, түүнээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ өгөх ажлыг гүйцэтгэнэ

3.2. Инженер-экологийн судалгааг хот төлөвлөх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа явуулах нийтлэг үндэслэл болон бусад холбогдох норм дүрмийн дагуу дараах бичиг баримтуудыг боловсруулах үе шатуудад явуулна. Үүнд:

·                                 Бүс нутгийн хөрөнгө оруулалтын өмнөх: - Бүс нутгийн хөгжлийн загвар, байгалийн баялгийг хамгаалах ба иж бүрэн ашиглах төсөл, инженерийн хамгаалалт ба хот тосгон, дүүрэг төлөвлөлтийн ерөнхий хөтөлбөр, чиглэл;

·                                 Хот байгуулалтын: - Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хот, дүүрэг, үйлдвэрийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл;

·                                 Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын: - Үйлдвэр, орон сууц, үйлчилгээний цогцолбор ба бусад барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын үндэслэл боловсруулах;

·                                 Зураг төслийн -Үйлдвэр болон бусад барилга байгууламж барих төсөл, ажлын зураг боловсруулах;

3.3. Инженер-экологийн судалгааны зорилго нь байгалийн төрх байдлын онцлог, одоо явагдаж байгаа болон төлөвлөж буй антропогений үйлчлэлийн шинж байдлаар тодорхойлогдох бөгөөд бүтэц нь зураг төсөл, инженерийн судалгааны ажлын үе шатаас хамаарч өөр өөр байна.

3.4. Инженер-экологийн судалгааны материал нь хот байгуулах, барилга байгууламжийг төлөвлөх баримт бичиг боловсруулах, хөрөнгө оруулалтын үндэслэлийг тооцоход шаардлагатай хүрээлэн байгаа орчинд үзүүлэх байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллийн үнэлгээ өгөх, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах шаардлагыг хангасан байвал зохино.

3.5. Инженер-экологийн судалгаа нь Барилга дахь инженерийн цогц судалгааны бие даасан нэг төрөл бөгөөд захиалагчийн даалгавар, техникийн нөхцлийн онцлогоос хамааран бусад судалгаатай (инженер-геодезийн, инженер-геологийн, инженер-ус цаг уурын гэх мэт) хамтад нь болон дангаар нь гүйцэтгэж болно. Инженер-экологийн судалгааг дангаар нь гүйцэтгэж байгаа нөхцөлд инженер-геодези, инженер-геологи, инженер-ус цаг уурын судалгаа нь инженер-экологийн судалгааны бүрэлдэхүүнд хамрагдана.

3.6. Инженер-экологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөж буй барилга, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, норм, стандарт болон бусад эрхзүйн баримт бичгүүдийг удирдлага болгон энэ мэргэжлийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /лиценз/ авсан хуулийн этгээд болох байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

Хөрсний, геоботаникийн, биологийн, гидробиологийн, ариун цэвэр халдвар судлалын гэх зэрэг судалгааны ажлуудыг мэргэжлийн байгууллага юм уу тухайн салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг оролцуулан энэхүү дүрэм болон бусад байгаль орчины норматив баримт бичиг, улсын стандартын дагуу гүйцэтгэнэ.

3.7. Инженер-экологийн судалгаа явуулах техникийн даалгаварт дараах зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:

§     Судалгаанд хамрагдах нутаг дэвсгэр, талбай, сонгосон болон бусад боломжит хувилбаруудын байрлалын зураг, хамрах хүрээний тухай тоон мэдээ;

§     Байгалийн баялагийн олборлолтын хэмжээ (усны, ойн, эрдсийн), олборлох газрын талбай (урьдчилсан хэмжээ ба тогтмол ашиглалтын талбай), үржил шимт хөрс гэх мэт;

§     Одоо мэдэгдэж байгаа болон урьдчилан тооцсон экологийн хортой нөлөөний эх үүсвэрүүд тэдгээрийн үзүүлэлтүүд; (байрлал, хортой нөлөөний урьдчилан тооцсон хэмжээ, бохирдуулагч бодисын бүтэц, агууламж, хаягдлын хортой нөлөөний хүч, давтамж гэх мэт)

§     Төлөвлөж байгаа үйлдвэрлэл технологийн ажиллагааны параметр, техникийн ерөнхий шийдэл түүний үзүүлэлтүүд; (ашиглаж байгаа түүхий эд, химийн бодис болон шатах тослох материалын төрөл ба хэмжээ, тэдгээрийн эх үүсвэр, яндангийн өндөр, давтан хэрэглэх усны хэмжээ, хаягдал ус, хий-аэрозолийн хаягдлын эзэлхүүн, үйлдвэрийн цэвэрлэх байгууламж гэх мэт бусад мэдээлэл)

§     Хаягдлын төрөл, тоо хэмжээ, хортой байдал, түүнийг цуглуулах, хадгалах, буцаан ашиглах тухай мэдээ;

§     Гарч болзошгүй гэнэтийн ослууд тэдгээрийн төрөл, нэг дор бөөн хаягдал гарах юм уу хуримтлагдах боломж, нөлөөлөлд өртөх боломжтой бүсүүд болон объектууд, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээний талаарх мэдээлэл.

3.8. Барилга байгууламжийн инженер-экологийн судалгааны хөтөлбөрийг барилга байгууламжийн төрөл, ач холбогдлын шинж, түвшин, тухайн нутаг дэвсгэрийн байгалийн болон техноген нөхцөл байдлын онцлог, экологийн судлагдсан зэрэглэл, төслийн ажлын үе шатаас хамааруулж, захиалагчийн техникийн даалгаварын үндсэн дээр “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” / БНбД 11-07-04/-д заасны дагуу боловсруулна.

3.9. Инженер-экологийн судалгааны хөтөлбөр нь дараах бүрдэлтэй байна. Үүнд:

·                     Тухайн нутаг дэвсгэр, талбай, барилга байгууламжийн байрлаж байгаа

бүсийн байгаль, уур амьсгал, газар зүй, аж ахуйн товч тодорхойлолт түүний дотор байгаль орчинд хортой сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй эх үүсвэр, хүчин зүйлүүдийн талаарх чанарын болон тоон үзүүлэлтүүдийн мэдээлэл;

§     Судалгааны нутаг дэвсгэр, талбайн экологийн судлагдсан байдлын талаарх мэдээлэл;

§     Үзүүлж болзошгүй нөлөөнд онцгой эмзэг байдлаар өртөж болох бүсүүд (ялангуяа экологийн аюултай бүсүүд), тусгай хамгаалалтын байгууламжийн талаарх мэдээлэл;

§     Нөлөөллийн бүсийн хил хязгаарыг тогтоох үндэслэл, судалгаанд хамрах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоох;

§     Судалгааны ажлын бүтэц бүрэлдэхүүн, хамрах хүрээ, экологийн мониторинг зохион байгуулах шаардлагатай эсэх;

§     Ажил тус бүрийг гүйцэтгэх аргачилсан заавар, урьдчилсан таамаглал дэвшүүлэх ба загварчлах санал болгож буй аргын талаарх мэдээлэл;

§     Хөтөлбөрийн хэсэг, бүлгүүдийн агуулга, бүтэц бүрэлдэхүүн болон боловсруулалтын үзүүлэлтүүдийн нарийвчлал нь орон нутгийн нөхцөл, барилгын төрөл, төслийн судалгааны ажлын үе шатаас хамааран өөрчлөгдөж болно.

§     Байгалийн орчин болон хүн амын амьдрах нөхцөлд хүнд хохирол учруулах хэмжээний осол юм уу байгалийн гамшгийн үед инженер-экологийн судалгааны ажлыг Улсын онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын даалгавараар тусгай хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж болно.

3.10. Инженер-экологийн судалгааны хөтөлбөрийг боловсруулахдаа MNS ISO 14004 :1996 Байгаль орчны менежментийн тогтолцоо. “Зарчим, тогтолцоо, бүрдүүлэлтийн ерөнхий аргачлал” стандартыг үндэслэл болгон одоо мэдэгдэж байгаа байгаль орчинд гарсан өөрчлөлт түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд болон хортой нөлөөнд хамгийн их автагдсан хэсгүүдийг тодруулах ажлыг заавал урьдчилан хийхээр төлөвлөнө.

3.11. Инженер – экологийн судалгаагаар тодорхойлж тогтоох үзүүлэлтүүдийн нэр томъёо , хэмжих нэгж, тэдгээрийн шинж чанарын тайлбар, тодорхойлолтууд нь энэхүү дүрэм болон холбогдох стандартад нийцсэн байвал зохино.

4. СУДАЛГААНЫ АЖЛЫН БҮРДЭЛ, ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД

4.1. Инженер-экологийн судалгааны ажил дараах үндсэн бүрдэлтэй байна. Үүнд:

§     Судалгаа явуулах орчны талаарх мэдээллийг агуулсан өмнөх судалгааны материал болон байгалийн нөхцөлтэй нь төсөөтэй, жишиж харьцуулах нутаг дэвсгэр, талбай, барилга байгууламжийг судлах, материалыг нэгтгэн боловсруулах, тухайн орчны одоогийн төлөв байдлын өгөгдлүүдийг бүрдүүлэх;

§      Агаарын болон сансрын тандан судалгаа хийх, зургуудад инженер-экологийн судалгааны зориулалтаар тайлал хийх, тайлбарлах;

§     Хүрээлэн байгаа орчин, байгалийн төрх, ландшафтын бүрэлдэхүүн бүрийг тодорхойлох маршрутын судалгаа явуулж газрын гадаргын болон усны экосистемийн бохирдлын эх үүсвэрүүд, шинж тэмдгийн талаарх бичиглэл тэмдэглэл хийх; [MNS ISO 14020 :1999 Хүрээлэн буй орчины тэмдэг ба мэдэгдэл. “Ерөнхий шаардлага” стандартын дагуу]

§     Экологийн мэдээлэл, дээж авах зориулалтаар уулын малталт хийх;

§     Экологи-гидрогеологийн судалгаа явуулах;

§     Гадаргын хөрсний шинжилгээ хийх; [MNS 3298 : 1991 Хөрс. “Шинжилгээнд дээж авах. Ерөнхий шаардлага”, MNS ISO 11464 :2000 Хөрсний чанар. “Физик-химийн шинжилгээний дээжийг боловсруулах арга” стандартын дагуу]

§     Агаар, гадаргын өнгөн хөрс, ул хөрс, гадаргын болон ул хөрсний ус, газрын давхарга хоорондын гүний усны бохирдолтыг тодорхойлох, үнэлэх зориулалттай геоэкологийн дээжлэлт хийх;

§     Лабораторийн хими-аналитикийн шинжилгээнүүд хийх; [MNS ISO 3696:2001 “Шинжилгээний лабораторид хэрэглэх ус. Техникийн шаардлага, шалгах арга”, [MNS ISO 4594-1 ба 2-р хэсэг: :1998 “Химийн шинжилгээний зориулалттай урвалжууд”, MNS ISO 78-2 :2000 Хими. Стандартын бичлэг. 2-р хэсэг: “Химийн шинжилгээний арга” стандартын дагуу]

§     Радио цацрагийн байдлыг тодорхойлох, үнэлэх судалгаа шинжилгээ хийх;

§     Хийн болон геохимийн судалгаа шинжилгээг MNS ISO 78-3 :2000 Хими. Стандартын бичлэг. 3-р хэсэг: “Молекул шингээлтийн спектрометрийн стандарт”, MNS ISO 78-4 :2000 Хими. Стандартын бичлэг. 4-р хэсэг: “Атом шингээлтийн спектрометрийн стандарт”-аар хийх;

§     Физик нөлөөллийг тодорхойлж үнэлэх судалгаа шинжилгээ хийх;

§     Ургамлын нөмрөг ба амьтны аймгийг судлах;

§     Нийгэм-эдийн засгийн судалгаа явуулах;

§     Ариун цэвэр, байгалийн голомтот халдварт өвчин судлалын болон эмнэлэг биологийн судалгаа явуулах;

§     Экологийн горимын байнгын ажиглалт, хэмжилт судалгаа хийх;

§     Судалгааны материалын боловсруулалт хийж, тайлан дүгнэлт бичих.

Дээрх ажлуудаас гадна төлөвлөж байгаа барилга байгууламжийн төрөл, зориулалт, ашиглалтын технологийн онцлог, ач холбогдол, байгаль техникийн нөхцөл, орчны экологийн судлагдсан байдал, судалгааны үе шат зэргээс хамаарч тусгайлан нэмж гүйцэтгэх шаардлагатай ажил, судалгаануудыг хооронд нь харилцан орлуулах, бусад судалгааны ажлуудтай хавсаргах нөхцлийг инженер-экологийн судалгааны хөтөлбөрт тусгаж өгнө.

4.2. Өмнөх судалгааны материалыг судалж боловсруулах:

Өмнөх судалгааны материалын бүрдэл, боловсруулалтаар шийдвэрлэх асуудал:

§     Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй байгаль орчинд гарч болзошгүй сөрөг нөлөөллийн шинж төрх, эрчим, хор хөнөөл болон шинээр бий болох өөрчлөлтийн төрх байдал, цаашдын хандлагыг тогтоож түүний үндсэн дээр инженер-экологийн ажлыг бодитой төлөвлөх нөхцлийг бүрдүүлнэ.

§     Инженер-экологийн судалгааны бүхий л шатанд тухайн нутаг дэвсгэр, талбай, барилга байгууламжийн байгаль орчны нөхцлийн талаарх мэдээллийг нэгтгэж дүгнэхийн тулд байгаль орчиныг хамгаалах салбарын тусгай эрх бүхий төрийн байгууллагууд, тэдгээрийн орон нутгийн салбарууд, ус цаг уурын хүрээлэн, хүрээлэн байгаа орчныг ажиглах төвүүд, төслийн болон шинжлэх ухааны байгууллагууд, Монгол улсын нутаг дэвсгэр дээр геологи, гидрогеологи, инженерийн геологи, газрын гадарга, хөрс, ургамал, газар зүй, эмнэлэг-биологийн чиглэлээр судалгаа явуулж байгаа бусад газруудаас холбогдох мэдээллүүдийг авна.

§     Тухайн газар нутагт нөлөөлж байгаа хүний үйл ажиллагааны хүчин зүйлийн талаарх мэдээллийг хот, аймаг, дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын алба, газрууд, энэ чиглэлийн төслийн судалгааны хүрээлэнгүүд, үйлдвэрийн удирдлагууд, хотуудын ус суваг ашиглалт, нийтийн орон сууц болон усжуулалтын байгууллага, аж ахуйн нэгжүүдээс авна.

4.3. Агаар ба сансрын зурагт тайлал хийх: Агаарын болон сансрын зураглал судалгааны ажил, зургийн тайлал, тайлбарыг дараах зорилгод ашиглах буюу асуудлыг шийдвэрлэхэд зориулагдана: Үүнд:

§     Агаар, сансрын зураглалыг янз бүрийн масштабтай байр зүйн зураг, геоморфологи, геологийн тогтцын зураг, ландшафт болон инженер-геологийн мужлалын зургуудтай холбох;

§     Геологи, цаг уур, байгалийн болон техногений аюултай, хор хөнөөлтэй үйл явц, үзэгдэлүүд тэдгээрийн үүсч болох газруудыг тогтоох;

§     Байгаль орчинд нөлөөлж байгаа газрын гадаргын тогтоц, ландшафт ба дэд бүтцийн техноген хүчин зүйлүүдийг (үйлдвэрийн газрууд, төрөл бүрийн зам, шугам хоолой, карьер болон бусад) тодруулж тогтоох;

§     Хүний үйл ажиллагааны шууд нөлөөгөөр бий болсон сөрөг үр дагаваруудыг (бохирдсон болон түймэрт автсан талбай, тайрсан ой болон ургамлын бүрхүүлийн бусад эвдрэл, ухсан газар гэх мэт) илрүүлэх, урьдчилан тогтоож үнэлэх;

§     Экологийн нөхцөл байдлын өөрчлөлтийг тогтоох, өөрчлөлтөнд ажиглалт хийх;

§     Тулгуур төлөөлөх талбай сонгох, хамрах хүрээг тогтоох, хяналт холболтын маршрутын чиглэл, газар дээрх төлөвлөлт хийх;

Агаарын болон сансрын зургийн тайлалыг дараах үе шатуудаар хийнэ.

·                     Хээрийн судалгааны ажил эхлэхээс өмнө урьдчилсан;

·                     Хээрийн судалгааны ажил гүйцэтгэх явцад;

·                     Судалгааны суурин боловсруулалтын ажлын үед тус тус хийнэ.

4.4. Агаарын болон сансрын зурагт экологийн тайлал хийх тайлбар бичигтээ өөр өөр цаг үед, өөр өөр улиралд авсан зургуудаас тухайн орчны талаарх хангалттай, үнэн зөв мэдээлэл авах боломжтой хэсгийг сонгох, бусад төрлийн зургуудтай харьцуулалт хийх аргуудыг хэрэглэнэ.

4.5. Өмнөх судалгааны материалыг боловсруулалт хийж, агаар болон сансрын зурагт тайлал хийсний үр дүнд тухайн орчины экологийн тоймолсон зураг, газар нутгийн аж ахуйн ашиглалтын бүдүүвчийг гаргахаас гадна техноген үйлчлэлийн эх үүсвэрийн байрлалыг тогтоож газар дээр нь хийх маршрутыг төлөвлөх, ажлын хөтөлбөрийг нарийвчлах үндэслэлийг бүрдүүлнэ.

4.6. Маршрутын судалгаа: Маршрутын судалгаа нь өмнөх судалгааны материалын боловсруулалт болон сансрын зургийн тайлалтын дараа хийх хээрийн судалгааны арга бөгөөд экологийн нөхцөл байдлын бүх нэгтгэлүүдийн (геологи орчин, гадаргын ба газар доорхи ус, хөрс, ургамлын нөмрөг, ан амьтны аймаг, антропоген үйлчлэл) чанарын болон тоон үзүүлэлт, төлөв байдал болон нутаг дэвсгэрийн ландшафт, экосистемийн талаар мэдээлэл авах зорилгоор явуулна.

4.7. Барилгажсан талбайд явуулах инженер-экологийн маршрутын судалгааны бүрдэл, тодорхойлсон байвал зохих зүйлс. Үүнд:

§     Барилгажсан нутаг дэвсгэр талбайн хэмжээ, түүний хамрах орчинд байгаа үйлдвэрийн газрууд, хогийн цэг, ахуйн хатуу хог хаягдлын талбай, үйлдвэрийн хаягдал болон нефть хадгалах, шатахуун түгээх газрууд бусад бохирдлын эх үүсвэрүүдийн байрлалын зураглалыг тэдгээрийн боломжит шалтгаан ба шинж чанарын тайлбартай хамт гаргах; (Энэ судалгааны ажилд шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч болон холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулна)

§     Маршрутын судалгааны үед тухайн барилга байгууламжийн орчинд сүүлийн 40-50 түүнээс дээш жилээр ажиллаж байсан, буулгасан үйлдвэрийн газруудын байршлыг тогтоох, үйлчилгээ, орон сууцны бохирын шугам сүлжээ, цуглуулах байгууламжид гарч байсан гэмтэл ослоос үүссэн хаягдал, химийн бордоо хэрэглэж байсан газар зэрэг ашиглалтын онцлогийг тодруулах зорилгоор оршин суугчдаас асуулга явуулах;

§     Нүдэнд ил харагдах бохирдлыг (мазут, химийн элемент, нефтийн толбо, бордоо хадгалдаг газар, хүнсний болон ахуйн хог хаягдлын зөвшөөрөлгүй цэг, хурц үнэр гаргагч бодис, метаны илрэл гэх мэт ) олж тогтоон газрын зураг, баримт материалын зураг дээр тусгах зэрэг болно.

4.8. Малталтын ажил: Инженер-экологийн судалгаанд малталтыг дараах зорилгоор явуулна. Үүнд:

§     Бохирдуулагч бодисыг хадгалах, дамжуулах, нэвчүүлэх нөхцөл шинж чанарыг үнэлэх, тодорхойлох, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг судлах зориулалтаар тухайн орчны өнгөн хөрс, ул хөрс, чулуулгийн найрлага, бүтэц бүрэлдэхүүн, нэвчүүлэх шүүрүүлэх шинж чанар, ус үл нэвтрүүлэх үе давхарга, уст үе гадаргын усны хоорондох харилцан холбоо, ул хөрсний усны урсацын чиглэл, хурд зэргийг тогтооход зориулж;

§     Өнгөн болон ул хөрс, усны химийн найрлага, хортой бодисын агуулга, хий хэлбэрийн бохирдуулагч бодисын нэр төрөл тэдгээрээс агаар болон хөрсний усыг бохирдуулах аюулыг үнэлж, тодорхойлох шинжилгээний дээж авахад зориулж хийнэ.

4.9. Малталтуудыг бохирдуулагч эх үүсвэрийн байрлал, гадаргын болон ул хөрсний усны урсац, агаарын урсгалын үндсэн чиглэлүүд, газрын гадаргын налуу, хөрс чулуулгийн найрлага ба бусад хүчин зүйлсийг харгалзан үзэж геоморфологийн элементийн суналын шугамд перпендикуляр байрлуулна. Малталтуудын хоорондох зайг судалгааны үе шат, зураглалын масштаб, малталтын зорилго, орон нутгийн нөхцлийн онцлог зэргээс хамааруулан тодорхойлно. Малталтын гүн нь газрын гадаргуугаас өнгөн болон ул хөрсний усны түвшин хүртлэх зузаан, ус үл нэвтрүүлэх давхаргын дээд хилийн гүн, бохирдсон бүсийн зузаанаар тодорхойлогдоно

4.10. Экологи-гидрогеологийн судалгаа: Инженер-экологийн зориулалтаар явуулах экологи-гидрогеологийн судалгааны бүрдэл, тодорхойлох зүйлс: Үүнд:

§     Тухайн нутаг дэвсгэр, талбайн барилгажилт түүний ашиглалтаас хамаарч сөрөг нөлөөлөлд өртөх, бохирдох, ширгэх нөхцөлтэй, тэдгээрээс хамгаалах шаардлагатай уст үе, давхарга байгаа эсэх,

§     Энэхүү уст үе, давхаргуудын байгалаас хамгаалагдсан байдал, тархалт , байрлалын нөхцөл;

§     Ус агуулагч хурдас чулуулаг, агаарын чөлөөт солилцооны бүс дэх ул хөрсний усны найрлага, шүүрэлт шингээлтийн шинж чанарууд;

§     Өнгөний өлгөмөл хэлбэрийн ус байгаа эсэх;

§     Газрын гадаргаас ус үл нэвтрүүлэх нэгдүгээр давхаргын дээд хилийн гүн;

§     Ул хөрсний усны хөдөлгөөний зүй тогтол, тэжээмж ба илэрцийн нөхцөл, горим;

§     Уст үеүд хоорондоо болон гадаргуугийн устай харилцан холбоотой байх эсэх;

§     Хөрсний усны химийн найрлага, түүний хортой бодисоор бохирдсон байдал, хүний амьдрах нөхцөлд нөлөөлөх боломж;

§     Гидрогеологийн нөхцөлд нөлөөлж болох техноген хүчин зүйл болон рашаан ус байгаа эсэхийг тус тус тодорхойлж тогтооно.

4.11. Ул хөрсний ус болон уст үе давхрагуудын гидрогеологийн үзүүлэлтүүдийг гидрогеологийн туршилт, хэмжилт судалгааны үр дүнгээр тодорхойлох шаардлагатай “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл ”БНбД 11-07-04, “Барилгын инженер-геологийн ажил” БНбД 11-03-01-ийн дагуу гидрогеологийн судалгааг тусгайлан явуулна.

4.12. Гидрогеохимийн судалгаа: Гидрохимийн судалгаа шинжилгээг гадаргуугийн усны бохирдолтыг тодорхойлж үнэлэх, ул хөрсний усны бохирдолтын хил хязгаар, бохирдуулагчийн тун хэмжээ, найрлагыг тодорхойлох, бохирдуулагчийн эх үүсвэрийг тогтоох болон хүний эрүүл мэнд, экосистемийн байдалд нөлөөлөх хорт үр дагаварыг үнэлэх зорилгоор хийнэ. Гадаргын болон газар доорхи усны бохирдолтын үнэлгээ, дээжлэлтийг энэхүү дүрмийн 2.31-2.39-д заасны дагуу хийнэ.

4.13. Хөрсний шинжилгээ: Хөрсний шинжилгээг MNS 3297: 1991 Хөрс. “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм, хэмжээ”, MNS3298:1991 “Хөрсний шинжилгээнд дээж авах арга”, MNS ISO 11464 :2000 Хөрсний чанар. “Физик-химийн шинжилгээний дээжийг боловсруулах арга”, MNS 4917:2000 Байгаль орчин. “Газар шорооны ажлын үед шимт хөрсийг нөхөн сэргээх. Техникийн шаардлага”, MNS 4918:200 Байгаль орчин. “Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн шаардлага”, MNS 3985:1987 Байгаль хамгаалал. “Хөрс. Ариун цэврийн байдлын үзүүлэлтийн нэр төрөл” зэрэг стандартын дагуу дараах зорилгоор хийнэ. Үүнд:

§     Шинээр барих барилгад үржил шим багатай хөрстэй бөгөөд ой модыг аль болох хөндөхгүй байх нөхцөлтэй талбайг сонгох;

§     Төлөвлөж буй барилгын ойр орчмын хөдөө аж ахуйн болон ойн эдэлбэр газруудад үйлдвэрийн болон бусад хорт бодис бүхий хаягдлаас үзүүлэх хортой нөлөөг тогтоож хамгаалах арга хэмжээг боловсруулах;

§     Ашигтай эдэлбэр газрын хэмжээ болон хаягдал байрлуулах боломжийг судалж үнэлгээ өгөх;

§     Хот суурин газар, барилга байгууламжийн орчны ногоон бүс болон амралт сувилалын бүс байгуулах төлөвлөгөө боловсруулах;

§     Хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд, барилгажсан талбайн хөрсний бохирдлыг тодорхойлох.

4.14. Хөрсний төрлүүд шинж чанарын анхны үзүүлэлтүүдийг газар зүй, газар зохион байгуулалт, кадастрын алба, эрдэм шинжилгээний хүрээлэн, зураг, хайгуулын байгууллагын архив, сан хөмрөгт байгаа энэ чиглэлээр хийгдсэн судалгааны материалууд, ном хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээл, ландшафтын болон хөрсний жижиг дунд масштабын зургуудыг нэгтгэн судлах, дүн шинжилгээг хийх замаар тодорхойлно.

4.15. Хөрсний газрын гадаргад тархах байдал, хөрс үүсгэгч чулуулгууд, тэдгээрийн геохимийн найрлага, хөрс давсжих, намагших, элэгдэх, идэгдэх, эвдрэх, устах, бохирдох үйл явцуудыг тодорхойлно.

4.16. Өмнөх судалгааны материал хангалтгүй тохиолдолд хөрсний зураглал буюу тархалт байршлын зүсэлт хийх, ландшафтын төрөл бүрээс хөрсний дээж авах, хөрсний давхрагын зузаан, элэгдэл, бусад сөрөг үзэгдлүүдийг тооцох, хөрсний янз бүрийн бодисуудаар бохирдсон хэмжээг тогтоох, эдгээрт үнэлгээ өгөх ажлуудыг гүйцэтгэнэ.

4.17. Хөрсний бохирдлыг тодорхойлох дээжлэлт хийх, үнэлгээ өгөх

ажлыг MNS 3985: 1987 Хөрс. “Ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн нэр төрөл”, MNS 5034 : 2001 Хөрсний чанар. “Шимэгч хорхой илрүүлэх арга”, MNS 5367:2004 Хөрсний чанар. “Хөрсөн дэх гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн халуун даадаг нян байж болох Е Coli-ийг илрүүлэх арга”, MNS ISO 11074-1 Хөрсний чанар. “Хөрс хамгаалах бохирдлоос сэргийлэхтэй холбогдсон нэр томъёо ба тодорхойлолт”, Тайлбар толь 1-р хэсэг, MNS ISO 4894-1999 Хөрсний чанар. “Хөрсний хялбаршуулсан тайлбар”, MNS ISO 10390:2001 Хөрсний чанар. “Хөрсний pH-ийг тодорхойлох арга”, MNS ISO 11269-2 Хөрсний чанар. Хөрсний ургамлын бохирдолтын нөлөөллийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу гүйцэтгэнэ.

4.18. Агаар, хөрс, ул хөрс, гадаргуу болон газар доорхи усны геоэкологийн дээжлэлт:

§     Үйлдвэр, орон сууц, үйлчилгээний бүсүүд, түүний орчмын ногооны болон тариалангийн талбай, эдэлбэр газрын агаар, хөрс, ул хөрс, гадаргын болон хөрсний усны бохирдолтыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийж, тухайн барилга байгууламжийн төлөвлөлтөнд нормын дагуу экологийн зохих үнэлгээ өгөх зориулалтаар геоэкологийн дээжлэлт хийнэ.

§     Дээж авах цэгийн байрлалыг агаарын урсгалын хөдөлгөөний голлох чиглэлд бохирдсон байж болох нөхцөлтэй газрын гадаргын болон нутаг дэвсгэрийн геологи, геоморфологийн тогтоц, газрын доорхи болон газрын гадаргын ус, голын гольдролын урсацын онцлог, зэргээс хамааруулан судалгааны хөтөлбөрөөр тогтооно.

§     Дээжлэлт хийхээр сонгосон арга аргачлал нь барилга байгууламжийн төлөвлөлтийн нормын дагуу хүрээлэн байгаа орчны геоэкологийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж бохирдолтын талбайн болон гүний хил хязгаар, бүсүүд, бохирдолтын эх үүсвэр, бохирдуулагчийн хуримтлал, шилжилт, хөдөлгөөний зам чиглэл, тархалт, сарнилын нөхцөл байдлыг илрүүлэх, тогтоох мэдээлэл, үр дүн авах нөхцлийг хангасан байна.

4.19. Агаарын дээжлэлтийг инженер-экологийн судалгааны төлөвлөсөн маршрутын дагууд байрлах ус, цаг уурын хэмжилтийн суурин, нүүдлийн харуулууд дээр хийнэ.

Ажиглалт, хэмжилт, дээжлэлт, үр дүнгийн боловсруулалт бохирдлын

үнэлгээг MNS 0017-2-0-07:1979 “Агаарыг бохирдуулах хаягдал. Ангилал”, MNS 4585:1998 “Агаарын орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага”, MNS ISO 4226 “Агаарын чанар. Ерөнхий ухагдахуун. Хэмжих нэгж”, MNS 0017-2-3-16: 1988 “Агаар мандал. Хот суурин газрын агаарын чанарыг хянах журам”, MNS 3113:1981 “Агаар. Мандал. Агаарын бохирдуулах бодисыг тодорхойлох аргад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Агаарын бохирдолтын зэргийг агаарын дээжлэлт болон хэмжилтээр тогтоогдсон хорт нэгдлүүдийн агуулга зөвшөөрөгдөх хязгаараас давсан хэмжээгээр тогтоох бөгөөд үүнд аюулын зэрэглэл, зөвшөөрөгдөх нормативын хязгаараас давсан бохирдолтын давтамж, биологийн үйлчлэл зэргийг тооцох шаардлагатай .

Агаарын бохирдлын хэмжээ, зэрэглэлд үнэлгээ өгөхөд бохирдуулагч бодисын агууламжийн хоногийн хамгийн их болон хоног, жилийн дундаж үзүүлэлтээр тооцно. Үзүүлэлт нь сүүлийн 2 жилийн хэмжилтээс цөөнгүй хэмжилтээр тогтоогдсон байна.

Агаарын бохирдлын хөндлөнгийн үнэлгээг хөрс болон цасны зураглал хийх замаар гүйцэтгэнэ.

4.20. Өнгөн болон ул хөрсний дээжлэлт: Өнгөн болон ул хөрс нь хот суурин, барилга байгууламжийн хүрээлэгч орчны нэг бүрдэл бөгөөд их хэмжээний бохирдуулагч бодисыг өөртөө хуримтлуулж хүн амын эрүүл мэндийн байдалд шууд нөлөөлөхөөс гадна, түүнд тарьж ургуулсан хүнсний ногоо бусад таримлаар дамжин шууд бус сөрөг үр дагавар үзүүлэх тул барилга байгууламжид зориулсан инженер-экологийн судалгааны үед өнгөн ба ул хөрсний экологийн хор хөнөөлийн үнэлгээ өгөх зорилгоор дээжлэлт хийнэ.

4.21. Хөрсний дээжлэлтийг MNS3298:1991 “Хөрсний шинжилгээнд дээж авах арга”, MNS ISO 11464 :2000 Хөрсний чанар. “Физик-химийн шинжилгээний дээжийг боловсруулах арга” стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Хөрсний дээжлэлтийг газрын гадаргуугийн үеэс “дугтуйн аргаар” (20-25м2 талбайн холимог дээж) 0.0-0.30м-ийн гүнээс, тариалан, ногоо, жимсний талбайгаас хагалсан үеийн нийт гүнээс авна. Ул хөрсний дээжийг бохирдолтын бүх гүнээс 1м тутамд авна.

Дээжийн байршил, тоо хэмжээ, дээжлэлтийн хоорондох зайг төлөвлөж буй объектын төрөл, зориулалт, судалгааны районы байгаль техноген нөхцөл, төсөл, судалгааны ажлын үе шатаас хамааруулан судалгааны хөтөлбөрөөр тогтооно.

4.22. Өнгөн ба ул хөрсний химийн бохирдлыг хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн эсэхийг бохирдолтын анхны шинж тэмдэг болох бохирдлын нийлбэр хэмжээ (Zc)-гээр тодорхойлно.

Бохирдлын нийлбэр хэмжээ нь судлагдаж байгаа газар нутгийн хөрс аюултай ангиллын хортой бодисоор бохирдсон байдлыг илэрхийлэх бөгөөд бохирдуулагч бодис тус бүрийн агууламжийн коэффициентуудын нийлбэр буюу дараах томъёогоор илэрхийлнэ.

Zc = Kc(1) + . . . + Kc(i) . . . + Kc(n) - (n- 1)

n – тодорхойлсон нэгдлүүдийн тоо

Kc(i) - i - бохирдуулагч нэгдлүүдийн агууламжийн коэффициент бөгөөд энэ нь байх ёстой хэмжээнээс ямар хэмжээгээр илүү гарсныг илэрхийлнэ.

Байгалийн бус гаралтай бохирдуулагч бодисуудын хувьд агууламжийн коэффициентийг бохирдуулагч бодисын массыг түүний зөвшөөрөгдөх бодисын концентрацийн дээд хэмжээн (ЗБК)-д хувааж олно.

4.23.   Хөрсний бохирдолтын бүс нутгийн дэвсгэр түвшинг тодорхойлохын тулд тухайн орчны хүний үйл ажиллагаа буюу техноген үйлчлэлд ороогүй хот, төв суурин газар болон тухайн барилга байгууламжаас алслагдсан, салхины чиглэлийн дээд талаас, авто болон төмөр замаас 500м-ээс ойргүй зайд, хортон шавьж, ургамлын хор хэрэглээгүй газраас дээжийг сонгож авна. Зөвшөөрөгдөх химийн бодисын агууламжийн талаар тодорхой мэдээлэл байхгүй бол 4.1-р хүснэгтэд үзүүлсэн лавлагааны материал ба жишиг хэмжээг баримталж болно.

Хэрвээ дээжийн агууламжийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй бол цаашид судалгаа хийх юм уу ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй байж болно.

4.24. Тариалан, хүнсний ногоо тариалах зориулалтаар хагалсан газар нутгийн хөрсний экологийн төлөв байдлын бусад үзүүлэлтэд гаралзүйн хорт чанар, биологийн бохирдлууд буюу эмгэг үүсгэгч микроорганизмуудыг (туузан хорхойны өндөг ба биологийн бохирдолтын патоген, микроорганизмын тоо, коли-титр, гэдэсний 1 савханцар агуулагдах хөрсний хамгийн бага масс, гельминтүүдийн өндгийн агуулга) 3985: 1987 Хөрс. “Ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн нэр төрөл”, MNS 5034 : 2001 Хөрсний чанар. “Шимэгч хорхой илрүүлэх арга”, MNS 5367:2004 Хөрсний чанар. “Хөрсөн дэх гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн халуун даадаг нян байж болох Е Coli-ийг илрүүлэх арга”, MNS ISO 11074-1 Хөрсний чанар. “Хөрс хамгаалах бохирдлоос сэргийлэхтэй холбогдсон нэр томъёо ба тодорхойлолт”, MNS ISO 10390:2001 Хөрсний чанар. “Хөрсний pH-ийг тодорхойлох арга”, MNS ISO 11269-2 Хөрсний чанар. “Хөрсний ургамлын бохирдолтын нөлөөллийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу тодорхойлно.

4.25. Газар тариалангийн нутаг дэвсгэр дараах нөхцлүүдийг хангасан тохиолдолд хөрсний экологийн төлөв байдлыг харьцангуй хангалттай гэж үзэж болно. Үүнд:

Химийн бохирдлын нийлбэр дүн 16-аас илүүгүй.

Эмгэг үүсгэгч нянгийн тоо 1 гр хөрсөнд 10 -аас бага

Коли титр 1.0-ээс их

Туузан хорхойн өндөг 1 кг хөрсөнд агуулагдаагүй.

Хөрсний хорт чанар (Генотоксичность) 2 -оос ихгүй

4.26. Хөрс органик бус бодисоор бохирдсон тохиолдолд хөрсөн дэх химийн

зарим бодисын зөвшөөрөгдөх дээд агуулга ба түүний хордуулах чадавхийн үзүүлэлтийг “А” хавсралтын дагуу тодорхойлно. Үүнд: Зөвшөөрөгдөх концентрацийн хэмжээ (ЗКХ) болон бодит концентрацийн хамгийн их утга (Кmax)-ыг экологийн хор хөнөөлийн төлөв байдлын дөрвөн шалгуурын (К1234) аль нэгээр тодорхойлно. Элементүүдийн агуулгын хэмжээнээс хамаарч 4.2 ба 4.3-р хүснэгтэд үзүүлснээр хөрсний бохирдолтын зэрэгт үнэлгээ өгнө.

4.27.Хөрс нэг төрлийн органик бодисоор бохирдсон үед түүний бохирдлын түвшинг ЗКХ болон 4.3-р хүснэгтийн аюултай байдлын ангиллын дагуу тогтооно. Олон төрлийн бодисоор бохирдсон үед хамгийн их агуулагдаж байгаа бодисын аюултай байдлын зэргээр тодорхойлж болно.

4.28. Бохирдуулагч бодисын аюултай байдлын зэрэг, ЗКХ, тооцоот концентрацийн хэмжээг (ТКХ) тодорхойлох болон хөрсний ариун цэврийн ерөнхий үнэлгээг MNS 3985: 1987 Хөрс. “Ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн нэр төрөл”, MNS ISO 10390:2001 Хөрсний чанар. “Хөрсний pH-ийг тодорхойлох арга”, MNS ISO 11269-2 Хөрсний чанар. “Хөрсний ургамлын бохирдолтын нөлөөллийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу хийнэ.

4.29. Олон улсын болон гадаадын хөрөнгө оруулагчийн шаардлагаар хийх хөрсний бохирдол, экологи, эрүүл ахуйн аюулын нэмэлт үнэлгээг олон улсын болон тухайн улсын мөн өөрийн улсын холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд дүрмийн Б, В хавсралтыг харьцуулан тодорхойлно.

4.30. Хэрвээ хөрсөнд мэдэгдэж байгаа бохирдуулагч бодисын концентрацийн хэмжээ байж болох хамгийн дээд хэмжээнээс илүү гарч байвал судалгааны ажлыг үргэлжлүүлэх эсвэл хөрсийг эрүүлжүүлэх шаардлагын тухай шийдвэр гаргахдаа гарч болох эрсдэл, хөрсийг эрүүлжүүлэх зардал, хөрсний бохирдол нь хамгаалагдсан объектуудад үзүүлж байгаа бодит нөлөө, хөрс эрүүлжүүлэхэд сөрөг нөлөө үүсэх боломж болон бусад нөхцөл байдлыг тооцож, тогтооно.

4.31. Ул хөрсөнд дэгдэмхий хорт бодис болон хөрсөн дор 3-3.5 м гүн нэвчдэг бусад бохирдуулагч бодисын (бензол, толуол, ксилол, этилбензин, хлоржсон нүүрс устөрөгч, нефть, нефтийн бүтээгдэхүүнүүд) агууламжийн хэмжээг тодорхойлохдоо шурф, цооног болон бусад малталтуудад хөрсний үе бүрээс (0-0,2, 0,2-0,5, 0,5-1,0 м гүнээс цаашид 1,0 м тутмаас) бохирдсон бүх хэсгийн гүний дагууд хэмжилт болон дээжлэлт хийнэ.

4.32. Хуучин хог байсан газар, коллекторын орчим, газар доогуурх хийн шугам сүлжээ, үйлдвэрийн ба ахуйн хаягдлыг хадгалах газраас хөрсний болон агаарын сорьц авч метан, дэгдэмхий хлоржсон нүүрс устөрөгчийн агууламжийг тодорхойлно.

Хөрсний дээд хэсгийн агаар дахь дэгдэмхий хлоржсон нүүрс устөрөгчийн байж болох дээд хэмжээ 10 мг/м-ээс хэтрэхгүй байна.

4.33. Гадаргын болон ул хөрсний усны бохирдолтын шинжилгээ: Ахуйн хэрэгцээ болон унданд хэрэглэдэг гадаргуугийн болон ул хөрсний усны чанарыг тодорхойлох, сорьц авах ажлыг MNS ISO 5667-11:2000 Усны чанар. “Дээж авах”, MNS 3900:1986 Ундны ус. “Амт, үнэр, өнгө, булингарыг тодорхойлох арга”, MNS 3936: 1986 Ахуйн хэрэгцээ, ундны зориулалттай ус. “Хээрийн шинжилгээний арга”, MNS ISO 7887: 1994 Усны чанар. “Өнгө тодорхойлох ба шалгах арга”, MNS ISO 10523:2001 Усны чанар. “pH-ийг тодорхойлох арга”, MNS ISO 5032:2001 Усны чанар. “Хортой хүнд металл тодорхойлох. Рентген флуоресценцийн арга”, MNS ISO 4698:1998 Усны чанар. “Гэдэсний бүлгийн бичил биетэн, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн бичил биетэн болон таамаглаж буй E.coli –г илрүүлэх ба тоолох”, MNS 5033:2001 Усны чанар. “Шимэгч хорхойн илрүүлэх арга” стандартын дагуу гүйцэтгэнэ. Ундны усны экологийн бохирдлыг тодорхойлох, нөхөн сэргээх зорилгоор авч байгаа усны дээжний хэмжээ 3 л-ээс багагүй байна.

Усыг эрүүл ахуйн хувьд бохирдуулдаг хамгийн гол бодисуудын жагсаалт, тэдгээрийн ЗКХ, мөн ахуйн болон унданд хэрэглэдэг усны чанарын жишиг үзүүлэлтийг Г, Д, Е хавсралтуудад үзүүлэв.

4.34. Гадаргын болон газрын доорхи усыг бохирдлоос хамгаалах үндсэн шаардлагуудыг MNS 3342:1982 Усан мандал. “Газар доорхи усыг бохирдлоос хамгаалах ерөнхий шаардлага”, MNS 3597:1983 “Гадаргуугийн ба газар доорхи усыг эрдэс бордооны бохирдлоос хамгаалах ерөнхий шаардлага”, “Гүний уснаас дээж авах зөвлөмж”, “гадаргын уснаас сорьц авах болон тээвэрлэх, гарын авлага зөвлөмж” зэрэг стандартад заасны дагуу тодорхойлно.

Харин далай, нуурын усны бохирдлын аюулыг тодорхойлох, чанарыг тогтооход “Байгалийн ба хиймэл нуураас усны дээж авах заавар”, MNS ISO 5667-6:2001 “Гол горхины уснаас дээж авах заавар” болон дээр тэмдэглэсэн усны борхирдолтыг тодорхойлох бусад стандартыг баримтална.

4.35. Гадаргын болон хөрсний усыг шавьжны хор, нефть, нефтийн бүтээгдэхүүн, эрдэс бордоогоор бохирдохоос хамгаалах шаардлагуудыг MNS ISO 5032:2001 Усны чанар. “Хортой хүнд металл тодорхойлох. Рентген флуоресценцийн арга”, MNS ISO 4698:1998 Усны чанар. “Гэдэсний бүлгийн бичил биетэн, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн бичил биетэн болон таамаглаж буй E.coli –г илрүүлэх ба тоолох арга” MNS 5033:2001 Усны чанар. “Шимэгч хорхойн илрүүлэх арга” стандартын дагуу тогтооно.

4.36. Ундны болон нөхөн сэргээх зориулалттай усны эх үүсвэрийн ариун цэвэр халдвар судлалын нөхцөл байдлын үзүүлэлтийг MNS 899:1992 “Унд ахуйн зоруиулалттай усны төвлөрсөн хангамжийн эх булгийг сонгох журам ба эрүүл ахуйн шаардлага”, MNS 900:1992 Ундны ус. “Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” болон дээр дурьдсан бусад холбогдох стандартад заасны дагуу тодорхойлно.

Усны халдварын үндсэн үзүүлэлтэд халдварын аюул (эмгэг үүсгэгч нян, коли титр), 1 ба 2-р зэрэглэлийн хортой бодисын агууламж, паразит өвчин ба микозыг өдөөгчийн агууламж хамаарна. Харин 3; 4-р зэрэглэлийн хортой бодисоор бохирдсон байдал, физик химийн болон мэдрэгдэх шинж чанар нь нэмэлт үзүүлэлтэд тооцогддог. Аюултай байдлаар нь бодисыг хэрхэн ангилах ба ундны усан хангамжийн эх үүсвэрийн бохирдлыг ариун цэвэр-эрүүл ахуйн үүднээс хэрхэн үнэлэх талаар MNS 899:1992 “Унд ахуйн зориулалттай усны төвлөрсөн хангамжийн эх булгийг сонгох журам ба эрүүл ахуйн шаардлага”, MNS 900:1992 Ундны ус. “Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” гэсэн стандартад заасны дагуу тодорхойлно. /”Ё” хавсралтанд үзүүлэв./

4.37. Ариун цэвэр экологийн зэргийн хувьд тааламжтай бус үзүүлэлттэй гэсэн дүгнэлтийг 1 жилээс бага хугацаанд гарсан үндсэн үзүүлэлтүүд дээр үндэслэж болох бөгөөд ингэхдээ ундны усны эх үүсвэр эмгэг үүсгэгч нян болон онцгой хортой бодисоор хордсоноос бусад тохиолдолд хэд хэдэн үзүүлэлтээр нормоос хэтэрсэн үед л ийм дүгнэлтийг хийнэ.

4.38.Усан хангамжинд ашигладаггүй хөрсний усны экологийн дээжлэлтийг голдуу орон сууцны барилга барих зориулалттай газар нутгийн бохирдлыг тодорхойлох, цэвэршүүлэх шаардлагатай болохыг тодорхойлох зорилгоор авахаас гадна аж ахуйн объектуудын нөлөөллийн бүсээс авна.

Өнгөний ус болон газрын гадаргуугаас 1-р уст үеэс усны дээжийг авахдаа худаг цооногт желонкоор угаалт, шавхалт хийж усны түвшин тогтсоны дараа (шаардлагатай үед бусад уст үе, давхаргаас) авна. Дээжний хэмжээ 3 л-ээс багагүй байна.

4.39.Орон сууцны барилгын ойролцоох аж ахуйн объектын нөлөөллийн

бүс дэх хөрсний усны бохирдлын үнэлгээг MNS 4219:1994 Байгаль орчины хамгааллын стандартын систем. “Аж ахуйн нэгжийн экологийн паспорт”. Үндсэн дүрэм, MNS ISO 14015:2002 Байгаль орчины менежмент. “Байрласан газар ба байгууллагын талаарх байгаль орчины үнэлгээ”, MNS ISO 14031:2001 Байгаль орчины менежмент. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын гүйцэтгэлийн үнэлгээ”, арга зүйн заавар, стандартын дагуу гүйцэтгэнэ.

Орон сууц, аж ахуйн зориулалттай барилга байгууламжуудын нөлөөллийн бүс дэх хөрсний усны бохирдлыг тогтоох үзүүлүүлэлтүүд, ангилалыг 4.4 хүснэгтээр хийнэ.

4.40. Олон улсын болон гадаадын хөрөнгө оруулагчийн шаардлагаар усан хангамжинд хэрэглэдэггүй хөрсний усны бохирдлын нэмэлт үнэлгээ хийх бол олон улсын болон тухайн улсын мөн өөрийн улсын холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ. 

4.41. Хорт бодисын лабораторийн шинжилгээ: Инженер - экологийн

зориулалтаар явуулах хорт бодисын лабораторийн шинжилгээг хөрс, ул хөрс, гадаргын болон хөрсний ус химийн хортой болон хорт чанараар янз бүрийн зэрэглэлд хамаарах бодисоор, тэдгээрийн органик болон органик бус нэгдлээр хордсон байдлыг үнэлэх, мөн хөрсний шингээх чадварыг тодорхойлох зорилгоор гүйцэтгэнэ.

4.42. Лабораторийн химийн шинжилгээг MNS ISO 10523:2001 Усны чанар.

“pH-ийг тодорхойлох арга”, MNS ISO 5032:2001 Усны чанар. “Хортой хүнд металл тодорхойлох. Рентген флуоресценцийн арга”, MNS ISO 4814:1999 Усны чанар. “Атом шингээлтийн спектрометрийн аргаар химийн шинжилгээ хийх”, “Хромын 0.01-2.0%(m/m)-ын агууламжийг тодорхойлох”, MNS ISO 4815:1999 Усны чанар. “Атом шингээлтийн спектрометрийн аргаар химийн шинжилгээ хийх”, “Молибден, титан, ванадийн 0.01-0.5%(m/m)-ын агууламжийг тодорхойлох” стандартад заасан нэгдмэл аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

Ажлын хөтөлбөрийн дагуу шаардлагатай үед амьдрал дээр туршигдсан шинэ аргачлалыг туршилтын журмаар хэрэглэж болно.

4.43. Шинжилгээ хийх бодисын сонголтыг барилгын төрөл, судалгааны ажлын үе шат, бохирдуулагч бодисын бүтцээс хамаарч техникийн даалгаварын дагуу хийнэ. Агууламжийн хэмжээг тодорхойлох шаардлагатай химийн элемент ба нэгдэлд хүнд метал, мышьяк, бром, хүхэр, амиак, цианид, фосфат, үнэртэй нэгдлүүд (бензол, толуол, ксилол, фенол), хагас циклийн нүүрс ус төрөгч (бензпирен), хлоржсон нүүрс устөрөгч (алифат, полихлорбифенил, полиүнэрт) хлорын ба фосфорын органик нэгдлүүд, нефть, нефтийн бүтээгдэхүүнүүд, эрдэст тос орно.

4.44. Химийн бүх төрлийн шинжилгээг улсын аттестатчилалд хамрагдаж магадлан итгэмжлэгдсэн химийн лабораторид явуулах шаардлагатай.

4.45. Цацрагийн төлөв байдлын шинжилгээ: Инженер-экологийн судалгааны ажлын хүрээнд цацрагийн төлөв байдлын үнэлгээг хийхдээ Монгол Улсын “ Хүн амын цацрагийн аюулгүй байдал “ -ын хууль, “ Хүн амын ариун цэвэр халдвар“-ын хууль дээр үндэслэж цацрагийн аюулгүй байдлын норм ба цацраг идэвхит бодис ба бусад ионжсон цацраг үүсгэгч бодисуудтай харьцах үндсэн дүрмүүд, MNS 5072:2001 “Барилгын материал, уулын чулуулаг цацраг идэвхит элемент тодорхойлох гамма спектрометрийн арга”, MNS ISO 8690:2002 “Цацраг идэвхит бодисоор бохирдсон гадаргууг идэвхигүй болгох. Бохирдолгүй таатай байдлыг турших ба үнэлэх арга”, MNS ISO 7503-1, 2, 3: 2001 “Гадаргын бохирдлын үнэлгээ. Бета үүсгүүр ба альфа үүсгүүр”, MNS ISO 10703: 2002 Усны чанар. “Өндөр ялгах чадвартай гамма цацрагийн спектрометрийн аргаар цацраг идэвхит никлидын идэвхижлийн концентрацийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу гүйцэтгэнэ. Үндсэн тодорхойлолтууд, илэрхийллүүд, физик болон дозиметрийн хэмжигдэхүүнүүдийн хэмжилтийн нэгжүүдийг “Ж” хавсралтад үзүүлэв.

4.46.Цацрагийн экологийн судалгаа нь дараах зүйлүүдээс бүрдэнэ. Үүнд:

·     Барилгын талбайн гамма цацрагийн үндсэн үзүүлэлтийн үнэлгээг хийх. MNS 5072:2001 “Барилгын материал, уулын чулуулаг цацраг идэвхит элемент тодорхойлох гамма спектрометрийн арга”, MNS ISO 10703: 2002 Усны чанар. “Өндөр ялгах чадвартай гамма цацрагийн спектрометрийн аргаар цацраг идэвхит никлидын идэвхжлийн концентрацийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу гүйцэтгэнэ.

·     Усан хангамжийн эх үүсвэрүүдийн цацрагийн шинж чанарыг тодорхойлно.

·     Газар нутгийн радоны аюулын үнэлгээ хийнэ.

4.47.Хүрээлэн байгаа орчиныг цацрагаар хордуулдаг үндсэн эх үүсвэрүүдэд цөмийн байгууламжууд, радионуклид хэрэглэдэг үйлдвэрүүд, радио идэвхт хаягдал хадгалах газрууд, цөмийн дэлбэрэлтийн үр дагаварууд зэрэг болно. Радио идэвхит бохирдуулагч бодист оршуулах газар, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хогийн цэгүүд, хяналтгүй хийн аэрозолийн алдагдал ба хаягдал бүхий газруудад хуримтлагдаж шууд барилгын талбайн хөрс болон хөрсний усанд нэвчсэн эсвэл зэргэлдээ газруудаас дамжиж ирсэн техногенийн радионуклидууд орно.

Хөрсний бохирдлын радионуклидын бүтэц нь бохирдолтын эх үүсвэр, тэдний хөрсөнд нэвтрэх зам (гадаргуугийн болон хөрсний ус, газар доорхи булшнаас), мөн хөрсний шингээх чадвараас хамаарна. Радионуклидын гадаргаас нэвчих гүн нь өнгөн хөрсөнд 50-100 см байдаг бөгөөд техногенийн радионуклидын үндсэн хэсэг нь хөрсний дээд талын 10 см-ийн гүнд хуримтлагдана.

4.48.Бохирдсон газар нутаг дээр амьдарч байгаа хүний радио экологийн аюулгүй байдал нь байгалийн болон техноген эх үүсвэрүүдээс нэг жилд гарч байгаа радио цацрагийн хэмжээнээс хамаарна. Техноген эх үүсвэрүүдээс гарч байгаа радио цацраг 5 жилийн хугацааны турш жилд дундажаар 1 м3/ж-ээс хэтрэхгүй байх ба газар нутгийн хүрээнд жилийн радио цацрагийн хэмжээ 5-10 м3/ж-ийн хооронд байвал газар нутгуудыг экологийн аюултай бүсэд хамааруулах бөгөөд 10 м3/ /ж-ээс илүү бол экологийн доройтлын бүсэд хамааруулна.

4.49.Инженер-экологийн судалгааны үед цацрагийн байдлыг урьдчилан үнэлэхдээ Монгол Улсын байгаль орчны радио идэвхт бодисын бохирдлыг хянах үүрэгтэй тусгай албад, ариун цэвэр халдвар судлалын төвүүд, хүн амын радио идэвхит аюулгүй байдлын түвшинг хянах үүрэгтэй байгаль орчины хамгаалах салбарын эрх бүхий тусгай байгууллагуудын гаргасан мэдээллийг ашиглана.

4.50.Гадаад гамма цацрагийн аюулын эх үүсвэрийг олж тогтоох, үнэлгээг хийхдээ:

·     цацрагийн зураглал; (гадна гамма цацрагийн эквивалент тунгийн чадлыг тодорхойлох)

·    радиометрийн дээжлэлт хийж гамма спектрийн эсвэл радио химийн лабораторийн шинжилгээг хийх; (бохирдлын радионуклидын бүтэц түүний идэвхижилтийг тодорхойлно)

4.51.Тухайн дэвсгэр газар болон талбайд маршрутын дагууд гамма зураглалыг хийхдээ хайгуулын гамма радиометрийн болон дозиметрийн аргыг нэг зэрэг ашиглах шаардлагатай. Хэт их гамма фонтой бүсийг илрүүлэхийн тулд хайгуулын радиометрийг дуут дохиог сонсох зорилгоор ашигладаг. Энэ үед тухайн нутаг дэвсгэр ба талбайг аль болохоор бүхэлд нь хамруулж радиометрийг шулуун шугамын эсвэл Z хэлбэрийн маршрутын дагуу шилжүүлэн байрлуулах замаар гүйцэтгэнэ.

Дозиметрийг гамма туяаны цацрагийн эквивалент тунгийн чадлыг хэмжих зорилгоор ашиглах ба зургийн масштаб, орон нутгийн нөхцөл байдлаас хамаарч тогтоосон сүлжээний дагуух хяналтын цэгүүдэд хэмжилт хийнэ. Хэмжилтийг газрын түвшнээс 0.1 м-ийн өндөрт, мөн асгамал хөрс илэрсэн цооног, малталтанд хийнэ.

4.52.Тухайн орон нутгийн цацрагийн эквивалент тунгийн дундаж чадлын хэмжээг орон нутгийн ариун цэвэр эрүүл ахуй байгалийн голомтот өвчин халдвар судлал хяналтын байгууллагууд тогтооно. Цацрагийн эквивалент тунгийн чадлын хэмжээ байгалийн гамма туяанаас шалтгаалсан хэмжээнээс илүү гарсан үед хэвийн бус гэж үзнэ. Хэвийн бус гамма фон илэрсэн бүсүүдэд хяналтын цэгүүдийн интервал дараалан буурч цацрагийн эквивалент тунгийн чадлын хэмжээ 0.3 мкЗв/цаг түвшинд хүртэл багассан бүсүүдийн хил заагийг тогтооно. Эдгээр талбайд цацрагийн жилийн дундаж хэмжээг үнэлэх зорилгоор хөрсөнд техногенийн радионуклидын хувийн идэвхижлийг тодорхойлох бөгөөд Улсын ариун цэвэр халдвар судлалын хяналтын байгууллагуудтай зөвшилцөж нэмэлт судалгаа явуулах эсвэл радио идэвхижлийг багасгах арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

Хамгаалалтын арга хэмжээний цар хүрээ, шинж чанар нь цацрагийн бохирдлоос оршин суугчдад үзүүлж байгаа хор нөлөөний хэмжээнээс хамаарна.

4.53.Бүх хэмжилтийн үр дүнг талбайн дэвтэрт бүртгэж гамма туяаны чадлын хуваарилалтын картан дээр хяналтын цэгүүдтэй холбох замаар тэмдэглэж оруулна.

4.54.Радиометрийн дээжийг эхний ээлжинд одоо ашиглагдаж байгаа усан хангамжийн бүсийн хүрээнд хөрс, гадаргын болон ул хөрсний ус, усан сангийн ёроолын тунадас ба техноген объектуудаас (ил уурхай, түймэрт автсан газар, хогийн цэг, үйлдвэрийн болон ахуйн хаягдлын талбай, барилгын материалын агуулах, хэт радио идэвхитэй биет, бодисыг битүүмжилсэн уут) авна.

4.55.Хөрс болон уснаас радиометрийн хэмжилтэнд зориулан авах дээжийг тусгай зориулалтын багажаар авна.

Дээж сонгож авах, боловсруулах изотопын бүтэц, радионуклидын концентрацийг тодорхойлохдоо төрийн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй ийм төрлийн ажил эрхлэх эрхтэй итгэмжлэгдсэн лабораторит зохих стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

4.56. Цацрагийн судалгааны үед дээжийг сонгох аргачлал, мөн дотоод цацрагийн үнэлгээ хийх хяналтын дараалал, хэмжээ, атмосфер дахь агаарын радионуклидыг тодорхойлоход “ Суурин газрын цацрагийн байдлыг үнэлэхэд баримтлах аргачлал”, MNS ISO 8690:2002 “Цацраг идэвхит бодисоор бохирдсон гадаргууг идэвхигүй болгох. Бохирдолгүй таатай байдлыг турших ба үнэлэх арга”, MNS ISO 7503-1, 2, 3: 2001 “Гадаргын бохирдлын үнэлгээ. Бетта үүсгүүр ба альфа үүсгүүр”, MNS ISO 10703: 2002 Усны чанар. “Өндөр ялгах чадвартай гамма цацрагийн спектрометрийн аргаар цацраг идэвхит никлидын идэвхжлийн концентрацийг тодорхойлох арга” зэрэг стандартын дагуу гүйцэтгэнэ.

4.57. Хөрс шороо, барилгын болон үйлдвэрийн хатуу хог хаягдал бусад гамма туяа радионуклид ялгаруулдаг хаягдалтай харьцах үед техникийн болон техноген гаралтай ионы цацрагийн эх үүсвэрээс хүн ам оршин суугчдыг хамгаалах ажлыг цацрагийн аюулгүй байдлын хууль, хог хаягдлын тухай, химийн хортой болон аюултай бодисоос хамгаалах тухай хууль түүнтэй уялдаж гарсан журмын дагуу гүйцэтгэнэ.

Хэрэв усан дахь радионуклидын хувийн идэвхижилт цацрагийн ариун цэврийн үндэсний дүрэм болон бусад холбогдох стандартуудад зааснаас илүүгүй бол усан хангамжийн эх үүсвэрийг цацрагийн аюулгүй гэж ангилна.

4.58.Тухайн газар нутгийн радоны аюултай байдал нь хөрсний гадаргуугаас гарах радоны урсгалын нягт, барьсан барилга байгууламжийн агаар дахь радоны агууламжаар тодорхойлогдоно.

Нутаг дэвсгэрийн радоны аюултай байдлын үнэлгээг геологи, геофизикийн шинж тэмдгийн цогц дээр үндэслэн хийнэ. Геологийн шинж тэмдэгт чулуулгийн петрографийн төрлүүд, эвдрэл хагаралууд, газар хөдлөлийн идэвхжил, газар доорхи усан дахь радон, гадаргуу дээр ил гарсан радоны эх үүсвэрүүд хамаарна. Геофизикийн шинж тэмдэгт геологийн зүсэлтэд хамрагдаж байгаа чулуулаг дахь радийн өндөр хувийн идэвхижил, хөрсний агаар дахь радоны эзэлхүүний идэвхижлийн түвшин, судалгаа хийж байгаа болон ойролцоох нутаг дэвсгэр дээр ашиглагдаж байгаа барилга байгууламж дахь радоны тогтворт эквивалент идэвхижлийн хэмжээ орно. Судалгаа хийж байгаа нутаг дэвсгэр дээр ашиглагдаж байгаа барилга байгууламж доторх радоны тогтворт эквивалент идэвхижлийн хэмжээ 100 Бк/м3 -ээс илүү гарсан тохиолдолд тухайн газар нутгийг радоны аюултай байж болох үндэслэл болно.

4.59.Газар нутгийн радоны аюултай байдлын үнэлгээг төслийн өмнөх үе шатанд хийнэ. Төслийн шатанд талбайн радоны аюултай байдлыг нарийвчлан судалж барилгын радоны эсрэг хамгаалах зэрэглэлийг тодорхойлно.

4.60.Орчны цацрагийн ба экологийн байдлыг тодорхойлох физик шинж чанарын хэмжилтийн бүх үр дүнг тухайн орон нутгийн судалгааны байгууллагууд, байгаль орчныг хамгаалах орон нутгийн салбар байгууллагууд, ариун цэвэр халдвар судлалын байгууллагуудын мэдээллийн санд оруулах ёстой.

4.61.Хийн геохимийн шинжилгээ: Инженер - экологийн судалгааны бүрэлдэхүүн хэсэг болох хийн геохимийн судалгааны ажлын хүрээнд барилгын, үйлдвэр, ахуйн хаягдал агуулсан 2.0-2.5 м-ээс дээш зузаантай асгамал хөрс (зөвшөөрөлгүй ахуйн хог хаягдлын цэг) тархсан талбайг барилгын зориулалтаар ашиглахад тухайн нутаг дэвсгэрт талбайн нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай.

4.62.Асгамал хөрсөн дээр барилга барих үед барилгын техникийн подвалууд болон инженерийн шугам сүлжээнд био хийн хуримтлал үүсч метаны концентраци (5-15% О2>12,1%) галын болон тэсрэх аюулын түвшинд хүрэх эсвэл бүрэлдэхүүн хэсгүүдийн агууламж (ЗКХ-ээс их) хортой хэмжээнд хүрвэл аюулын байдалтай гэж тооцно.

Геохимийн хувьд метаны агууламж 0.1%-иас илүү, СО2 0.5%-иас илүү бол аюултай байж болох, метаны хэмжээ 1.0%-иас илүү СО2-ын хэмжээ 10% хүртэл бол аюултайд тооцогдох бөгөөд метаны хэмжээ 5.0%-иас дээш, СО2-ын хэмжээ 10% хүртэл бол галын болон тэсрэх аюултай хөрсөнд тооцогдоно.

4.63.Асгамал хөрсний хийн геохимийн аюултай байдлын түвшинг үнэлэх, тухайн газрыг барилгын зориулалтаар ашиглаж болох боломж, нөхцлийг тодорхойлох, мөн барилга байгууламжийг био хийнээс хамгаалах арга хэмжээний системийг боловсруулах оршин суугчдын экологийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд:

·    Газрын гадаргын орчины хийн зураглалыг хийхдээ хөрсөн дэхь агаар ба газрын гадаргын орчмын хийн дээжлэлттэй хамт хийх;

·    Цооногт хийн геохимийн судалгаа;

·     Хөрсний чөлөөт агаарын бүрдүүлэгч хэсгийн бүтэц, хөрсний хийн фаз, ууссан хий ба атмосферт сарнигч био хийн лабораторийн шинжилгээ болно.

4.64.Хийн орчины гадаргын болон гүний бүтцийг судалсны үндсэн дээр газар нутгийн хийн геохимийн бүсчлэл хийж хөрсөн дэхь янз бүрийн түвшний аюултай байдлын бүсүүдийг ялгана.

Барилгажих талбайн экологийн аюултай бүсүүдийн (CH4>1.0% ба СO2>10% үед) ул хөрсийг бүрэн зайлуулж хийн геохимийн хувьд экологийн аюулгүй болгох, хий зайлуулах систем байгуулах, хий үл нэвтрэх дэлгэцээр тусгаарлаж шаардлагатай аюултай байж болзошгүй бүсүүдийг дэвсгэр болон зүсэлт зургуудаар үзүүлсэн байна.

4.65.Хортой физик нөлөөллийг судлах: Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эзэмшил талбай дээр орон сууцны барилгын ажил төлөвлөх үед юуны түрүүнд хортой физик нөлөөг судлах (цахилгаан соронзон цацраг, шуугиан, чичирхийлэл, дулааны орон болон бусад) ажлыг гүйцэтгэнэ. Энэ үед хортой нөлөө үүсгэгч эх үүсвэрүүд, тэдгээрийн эрчимжилт, мөн хортой физик нөлөөллийн зөвшөөрөх түвшингээс илүү гарсан тааламжтай бус бүсүүдийг тогтооно.

4.66.Хортой физик нөлөөллийн урьдчилсан үнэлгээ явуулахын тулд ариун цэвэр халдвар судлалын болон байгаль хамгаалах чиглэлийн эрх бүхий байгууллагуудын орон нутгийн салбаруудад байгаа материалуудыг ашиглана.

Инженер-экологийн судалгааны ажлын хүрээнд физик нөлөөллийг шууд үнэлэх зорилгоор үйлдвэрийн, тээврийн болон ахуйн үүсэлтэй янз бүрийн давтамж, далайцтай чичиргээ, цахилгаан соронзон орны хэмжилтийг байгаль орчины болон физик нөлөөллийг хянах техникийн гэрчилгээ бүхий ийм төрлийн ажил явуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлнэ.

4.67.Цахилгаан соронзон орны туяаны хүний биед үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийхдээ үйлдвэрлэлийн давтамж бүхий хувьсах гүйдэл дамжуулах өндөр хүчдэлийн шугамаас үүсэх цахилгаан соронзон орны нөлөөлөл, радио давтамжийн цахилгаан соронзон оронд зориулсан тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн төхөөрөмжөөс үүсэх цахилгаан статик орон, нэн ялангуяа телевизийн станцуудын долгионы метрийн, дециметрийн диапазоныг судласан байх шаардлагатай.

4.68.MNS 0012-1-018:1988, Цахилгааны аюулгүй байдал. “Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ”, MNS 0012-4-015:1988 Цахилгааны хүчдлийн тэмдэг. “Хэлбэр хэмжээ. Техникийн шаардлага” стандартад заасны дагуу үйлдвэрийн давтамжийн (50Гц) цахилгаан талбайн хүчдлийн зөвшөөрөгдөх түвшний хязгаарын дээд хэмжээг хүснэгт 4.5-д үзүүлэв.

Тайлбар: Цахилгаан орны хүчдлийг газрын түвшнээс 2.0 м-ийн өндөрт тодорхойлно.

4.69.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа нормын дагуу өндөр хүчдлийн шугамын дагуух ариун цэврийн хамгаалалтын бүсийн хязгаарын зураглалыг “Е” хэмжүүрээр тодорхойлдог бөгөөд энэ нь 1 кВ/м-ээс дээш гарах ёсгүй ба хамгийн захын фазын утаснаас хоёр тийш газрын гадаргуу дахь тусгал дараах зайд байрлах ёстой:

10 м                                        20 кВ

15 м                                        35 кВ

20 м                                        110 кВ

25 м                                        150, 220 кВ

30 м                                        330, 500 кВ

40 м                                        750 кВ

55 м                                        1150 кВ

4.71. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барихыг хориглох бөгөөд хүн ам байнга цугларах (тэр дундаа цэцэрлэг) зориулалтаар газар олгохыг хориглоно.

Хүн оршин суудаг газрын хил хязгаараас 750-1150 кВ-ын өндөр хүчдлийн шугам хүртэл 250-300 м-ээс багагүй зайтай байх ёстой.

Инженер-экологийн судалгаа явуулах үед шаардлагатай бол 4.69-4.71-ын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж болно.

4.72. ЦДАШ-ын 220-1150 кВ хүчдэлд ажил гүйцэтгэх үед 50 гц-ийн давтамжтай хувьсах соронзон орны аюулгүйн жишиг түвшинг MNS 0012-1-018:1988, Цахилгааны аюулгүй байдал. “Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ”, MNS 0012-4-015:1988 Цахилгааны хүчдлийн тэмдэг. “Хэлбэр хэмжээ. Техникийн шаардлага стандартад” заасан байна. Соронзон орны эрч хүч нь соронзон индукцийн хэмжээгээр эсвэл хүчдлийн амплитудын хэмжээгээр илэрхийлэгдэнэ.

4.73.Тогтмол гүйдлийн өндөр хүчдлийн төхөөрөмжөөс үүссэн цахилгаан статик орны хүчдлийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 0012-1-018:1988, Цахилгааны аюулгүй байдал. “Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ” стандартаар тогтоосон бөгөөд дээд тал нь 60 кВ/м байна (хүнд богино хугацаанд үйлчлэх үед)

4.74.Радио техникийн төхөөрөмжөөс үүссэн цахилгаан соронзон орны үйлчлэлийг MNS 5148:2002 “Радиогийн сүлжээний цахилгаан соронзон орон, ажлын байрны зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага”, MNS 0012-1-018:1988, Цахилгааны аюулгүй байдал. “Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ” стандартаар тогтооно. Үүнд: цахилгаан талбайн хүчдэл Е, энергийн ачаалал Е2Т, энергийн урсгалын гадаргын нягт зэрэг үзүүлэлтүүдийг нормчилдог.

MNS 0012-1-016:1988 Хэт өндөр дуу. “Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”, MNS 5002:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартад заасны дагуу цахилгаан соронзон орны давтамжийн диапазон болон цахилгаан талбайн хүчдэлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

0.06-3                                 Е - 600 В/м, Е2Т 28800 (В/м2) ц

3-30                                      Е - 300 В/м, Е2Т 7200 (В/м2) ц

30-300                                Е - 5 - 2,5 В/м

300-3000- 10 мкВт/см2 (энергийн урсгалын гадаргын нягт)

4.75.Орон сууцны барилга, өрөө тасалгаанд байж болох ердийн шуугиан, инфра ба ультра авианы зөвшөөрөгдөх хэмжээг MNS 5002:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. “Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”, MNS 0012-1-009:1985 “Орон сууц, иргэний барилгад байж болох шуугианы төвшин” стандартад заасны дагуу, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн шуугианы тооцоог MNS5105: 2001 “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” стандартын дагуу тогтооно. Эрүүл ахуй хамгаалалтын бүсийн гадна шуугианы хэмжээ норматив хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд шуугианы эх үүсвэрт болон тухайн газарт хэмжээг багасгах арга хэмжээг урьдчилан авч үзсэн байна.

4.76.Чичирхийллийн аюулгүйн шалгуурыг MNS OIML R 103:2001 “Хүнд үзүүлэх чичирхийллийг хэмжих хэрэгсэл” стандартаар тогтооно.Мөн чичирхийллийн хурдатгал, чичирхийллийн хурд, орон сууц, ажлын байранд чичирхийлэл шилжих зэрэг үзүүлэлтүүдийг нормчилно.

4.77.Барилга байгууламж төлөвлөж байгаа нутаг дэвсгэр,талбайд физик хүчин зүйлийн нөлөөнд (цацрагийн бохирдол, цахилгаан соронзон цацраг, шуугианы ачаалал, дулааны талбай) өртсөн бүс, физик нөлөөллийн эх үүсвэрийн байрлалыг зураг төслийн ажлын үе шат бүрд дэвсгэр ба схем зураг дээр зохих таних тэмдгээр зурж, тэмдэглэж үзүүлнэ.

4.78.Ургамлын бүрхүүлийн судалгааг гурван чиглэлд явуулна. Үүнд:

·                     Инженер геологийн нөхцөл, түүний антропогенийн нөлөөн (цэвдгийн нөхцөл, хөрсний усны гүн, усанд автах, хуурайшилт, цөлжилт гэх мэт) доорх өөрчлөлтийн илрэл,

·                     Экосистемийн бүтэц функцийн зохион байгуулалт, түүний тодорхойлолтонд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байгаль орчины био хүчин зүйлсийн илрэл,

·                     Байгаль орчинд (ойн мод огтлох, гал түүмэр гарах, малын тоо толгой хэтрэлт, механик эвдрэл, техногенийн хаягдлын бохирдол, ургамлын төрөл зүйлийн өөрчлөлт, ургамлын бүрхэвч, нөөцийн хомсдол) нөлөөлөх антропогенийн ачааллын илэрлийг тус тус судлах хэлбэрээр явуулна.

4.79.Ургамлын бүрхүүлийг судлахад:

·                       Энэ чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний хэвлэмэл ба фондын материалыг цуглуулах, нэгтгэх, судлах, боловсруулах;

·                       Талбайн геоботаникийн судалгаа, шаарлагатай бол тодорхой хугацаанд байнгын ажиглалт, хэмжилт хийх;

·                       Өмнөх судалгааны материалыг цуглуулах ажил нь стандартууд болон нийтээр зөвшөөрөгдсөн аргачлалын үндсэн дээр хийгдэх бөгөөд авсан мэдээллүүдэд статистик боловсруулалтыг хийнэ.

4.80.Ургамлын бүрхүүлийг судлахад бүсийн болон бүс хоорондын ургамлын төрөл зүйлийг ландшафттай нь уялдуулан судалж тэдгээрийн тархалт, үндсэн ургамлын бүлэглэлийн ач холбогдол, ойн сангийн бүтэц, шинж чанар, ашиглалт, өвсөн болон намгийн ургамлын төрлүүд, ашиглалт, байдал, ховор ба устаж байгаа төрлүүд, тэдгээрийн байрлал, хамгаалалтын систем, ургацыг судлах ажлууд хамрагдана.

4.81. Ургамлын бүрхүүлийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг байгаль ландшафтын нөхцөл нь судалж байгаа газартай төстэй бөгөөд харьцангуй эвдрээгүй газар нутгийн ургамлын нэгдлийн байдалтай харьцуулж тодорхойлсон байх шаардлагатай.

Ургамлын бүрхүүлд нь сөрөг өөрчлөлт гарсан газруудыг хэсэгчилсэн болон нэгдсэн дэвсгэр зураг дээр тэмдэглэнэ.

4.82.Амьтны аймгийн судалгаа: Амьтны аймгийн судалгааг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ, хяналтын үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төслийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хувийн болон бусад байгууллагуудын архив, фондод байгаа материалыг ашиглан тодорхойлно.

4.83.Амьтны аймгийн талаарх судалгааны материалд ландшафтын төрхөөс хамаарсан амьтны төрлүүдийн жагсаалт, үүний дотор тусгай хамгаалалтанд авах шаардлагатай амьтдын жагсаалт, амьтдын нутаг, онцгой ач холбогдол бүхий амьтдын төрлүүд, тэдний амьдрах орчин тухайн нутагт нийтлэг чанартай функциональ ач холбогдолтой түгээмэл тархсан ан амьтдын төлөв, нүүдлийн амьтдын шинж чанар, байдлын үнэлгээ, тэдгээрийн нүүдлийн зам, объект байрлах газрын агнуурын амьтад, загасны нөөц, биотопийн нөхцөл орно.

4.84.Антропогенийн үйлчлэлийн нөлөөгөөр бий болсон амьтдын тоо толгойн болон бусад өөрчлөлтүүдийг удаан хугацааны ажиглалт (дундажаар 10 жил), статистик аргаар боловсруулсан мэдээлэл дээр үндэслэн тогтооно.

4.85.Нийгэм эдийн засгийн судалгаа: Нийгэм эдийн засгийн судалгаа нь инженер-экологийн судалгааны нэг биеэ даасан хэсэг бөгөөд энэ нь тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, нөөц баялгийг хадгалж хамгаалах, нутгийн оршин суугчдын түүх, соёл, угсаатан зүйн болон бусад сонирхлыг хамгаалахад чиглэгдэнэ.

Нийгэм эдийн засгийн судалгаанд:

·                     Нийгмийн хүрээний судалгаа (хүн амын тоо, хүн амын угсаатны бүтэц, ажил эрхлэлт, нутагшилт ба хүн амын хөдөлгөөн, хүн ам зүйн байдал, амьдралын түвшин)

·                     Эмнэлэг биологийн, ариун цэвэр халдвар зүйн судалгаа

·                     Уран барилга, түүх, соёлын дурсгалт зүйлсийн судалгаа, үнэлгээ.

4.86.Нийгэм эдийн засгийн судалгааг төвийн болон орон нутгийн статистикийн мэдээллийн архивын материал дээр үндэслэн хийнэ.

4.87.Эмнэлэг биологи, ариун цэвэр халдвар зүйн судалгаа нь барилга байгуулалтын үеийн тухайн орон нутаг дахь ариун цэвэр халдварын байдал, экологийн нөхцлөөс хамаарч хүн амын эрүүл мэндэд гарч байгаа болон гарч болзошгүй өөрчлөлтүүдэд урьдчилсан үнэлгээ өгөх зорилготой.

Экологийн нөхцлийн үнэлгээнд эрүүл ахуй-ариун цэврийн тогтоогдсон шалгуурын үндсэн дээр хүний эрүүл мэнд амьдран суух орчины төлөв байдал, орчиныг бүрдүүлэгч хүчин зүйлсийн (агаар, ундны ус, хоол хүнс, амралт, болон бусад) үзүүлэх үйлчлэлийг тус бүрд нь үнэлнэ. Хүн амын эрүүл мэндийн доройтлын байдал ба түүний өөрчлөлтийг эмнэлэгийн болон хүн ам зүйн үзүүлэлтүүдээр тодорхойлно.

4.88.Энэ чиглэлээр бэлтгэх тайлангийн материалыг төрийн төв байгууллагуудаас гаргасан зааварчилгаа ба аргачлалын норматив бичиг баримтуудын дагуу бүрдүүлнэ.

4.89.Инженер- экологийн судалгааны байнгын ажиглалт, хэмжилт:

Инженер – экологийн судалгааны байнгын ажиглалт, хэмжилтийг

(орон нутгийн экологийн мониторинг эсвэл байгаль техникийн системийн мониторинг) барилга байгуулалтын нөлөөллийн бүс дэх хүрээлэн байгаа орчинд цаг хугацаа, орон зайд чанарын болон тооны өөрчлөлт гарч байгаа эсэхийг илрүүлэх, тогтоох зорилгоор явуулна.

Инженер-экологийн байнгын ажиглалтад:

·                     Нөлөөллийн эх үүсвэр байрлаж болох нөлөөллийн хүрээнд багтаж болох газар нутгийн байгаль орчны байдлын үзүүлэлтийг системтэйгээр бүртгэх, хянах;

·                     Байгаль орчины бүрдүүлэгч хэсгүүдийн өөрчлөлтүүдийг мэдэгдэж буй үзэгдэл, үйл явц дээр үндэслэн урьдчилсан байдлаар тогтоох;

·                     Экологийн байдлыг хэвийн болгох заавар зөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хянах.

4.90. Инженер-экологийн байнгын ажиглалт, хэмжилтийг дараах тохиолдлуудад явуулна. Үүнд:

·                     Экологийн аюултай объект (нефть химийн, уул уурхайн, целлюлоз цаасны, хар ба өнгөт металлургийн, микробиологийн, ДЦС, АЦС, цөмийн баяжуулсан түлшний үйлдвэрүүд болон нефть ба хийн шугам бусад хүнд үйлдвэр) барих болон төлөвлөх;

·                     Экологийн нөхцлийн хувьд таатай бус орчинд орон сууцны барилга, цогцолбор барих, төлөвлөх;

·                     Экологийн аюулд мэдрэмтгий орчинд (геологийн ба гидрометеорологийн аюултай үйл явцын нөлөөнд өртсөн газар нутаг, олон жилийн цэвдэг хөрс тархсан, тусгай хамгаалалтын бүстэй ойр байрлах нутаг) барилга барих, төлөвлөх;

Ажиглалт, хэмжилт явуулах зардлын тооцоог төслийн өмнөх шатанд хийх бөгөөд төслийг хэрэгжүүлэх үе шат, барилга барих, ашиглах, устгах үед зохих тодотголуудыг хийж болно.

4.91.Байнгын ажиглалт, хэмжилтийг хамгийн зөв оновчтой байдлаар явуулахын тулд 4 үе шаттайгаар гүйцэтгэнэ.

·                     Ажиглалт, хэмжилт хийх шаардлагатай байгаль орчиныг бүрдүүлэгч хэсгүүдийг олж тогтоох зорилгоор урьдчилсан судалгаа явуулах, ажиглаж байгаа үзүүлэлтүүдийн одоогийн нөхцөл, төлөв байдлыг тодорхойлох, харьцуулах үзүүлэлтүүдийг тогтоох;

·                     Байнгын ажиллагаатай ажиглалтын цэг, байрлалуудыг холбож түүний тоног төхөөрөмж, ажиллах хүч, мөн түүний бусад байгууллагуудын ижил төрлийн ажиглалт, хэмжилттэй харилцах ажиллагааг төлөвлөх;

·                     Байгаль орчны үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн эрчим, нөхцлийн цаашдын төлөв байдлыг илрүүлэхийн тулд байнгын ажиглалт, хэмжилт хийх;

·                     Экологийн байдлыг загварчлах, богино болон урт хугацааны урьдчилсан таамаглал дэвшүүлж зөвлөгөө гаргах

4.92.Ажиглалтын хөтөлбөрийг орон нутгийн эрх бүхий байгаль хамгаалах тусгай байгууллагууд, бусад холбогдох газруудтай хамтран боловсруулж орон нутгийн гүйцэтгэх байгууллагуудтай зөвшилцөнө.

Ажиглалтын хөтөлбөрт дараах зүйлүүдийг тусгана. Үүнд:

- Ажиглалтын хэлбэрүүд; (инженер геологийн, гидрогеологийн, гидрологийн, атмосферийн агаарын, хөрсний геохимийн, фитомониторинг, хуурай газрын ба усны амьтдын),

- Ажиглалтын хэмжих үзүүлэлтүүдийн жагсаалт;

- Ажиглалтын цэгүүдийн байрлал;

- Бүх төрлийн ажиглалт, хэмжилт явуулах аргачлал;

- Ажиглалт, хэмжилтийн давтамж, цагийн хуваарь, үргэлжлэх хугацаа;

- Ажиглалт, хэмжилтийн норматив техникийн хэмжил зүйн хангамж.

4.93.Ажиглалт, хэмжилтийн төрлүүд , ажиглалт, хэмжилт хийх үзүүлэлтүүдийн жагсаалтыг техноген нөлөөний (физик, хими, биологи) механизм болон нөлөөнд автагдаж байгаа байгаль орчны бүрдүүлэгч хэсгүүдийн (атмосферийн агаар, газрын хэвлий, хөрс, гадаргын болон хөрсний ус, ургамал, амьтад, газрын ба усны экосистем бүхэлдээ гэх мэт) чиглэлээр тогтооно.

Ажиглалтын цэгүүдийн байрлалыг шийдвэрлэх гэж байгаа ажлын агуулга, бохирдол шилжих, хуримтлагдах, зайлуулагдах замыг хянаж болохуйц байгалийн онцлогоос хамааруулан сонгоно.

4.94.Ажиглалт явуулах аргачлал нь холбогдох улсын стандартууд,улсын болон орон нутгийн зааварчилгаа арга зүй болон норматив эрх зүйн баримт бичгээр тогтоогдох, ажиглалтын давтамж, цагийн хуваарь, үргэлжлэх хугацааг хортой нөлөөний шинж чанар, эрч, хугацаа, үйлдвэрийн объектыг ажиллуулах нөхцөл, ашиглах хугацаа, хортой нөлөөний тархах хурдад нөлөөлөх байгалийн онцлог, тэдгээрийн боломжит үр дагавараас шалтгаалан тогтооно.

4.95.Ажиглалт, хэмжилтийн үед талбайгаас авсан дээжийг лабораторийн нөхцөлд энэ дүрмийн 4.41-4.44-т заасны дагуу шинжилж, үр дүнг боловсруулж байнгын ажиглалт, хэмжилтийн үр дүнг мэдээллийн нэгдсэн системд (мэдээллийн сан ба мэдээллийн систем) оруулна.

4.96.Инженер – экологийн судалгааны үр дүнг үндэслэн техникийн тайлан, дүгнэлт буюу инженерийн иж бүрэн судалгааны нэгдсэн тайланг холбогдох тооцоо, хүснэгт, зураг, схем, хавсралт зураг зүсэлтийн дагуу боловсруулна. Тайлангийн бүтэц агуулгыг барилга байгууламжийн төрөл, төслийн судалгааны ажлын үе шат, газар нутгийн байгаль техникийн нөхцлөөс хамаарч БНбД 11-07-04 “ Барилга дахь инженерийн судалгаа. Нийтлэг үндэслэл” - ийн 8.16-8.29, MNS 2492:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Бүтэц ба шаардлага”, MNS 5371:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн реферат” стандартын дагуу тогтооно.

5.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨМНӨХ ҮЕ ШАТНЫ ИНЖЕНЕР-ЭКОЛОГИЙН СУДАЛГАА

5.1.Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны инженер-экологийн судалгаа

нь инженер-экологийн аюул, эрсдэл, таагүй болон буцалтгүй үр дагаварыг хамгийн бага байхаар тооцоолсон ерөнхий төлөвлөлт ба орон зайн шийдлүүдийг боловсруулахад шаардлагатай үндэслэлүүдийг хангасан байх ёстой.

Энэ үе шатны инженер-экологийн судалгаанд:

·                     Бүс нутгийн хөрөнгө оруулалтын өмнөх баримт бичиг боловсруулахад зориулагдсан;

·                     Хот байгуулалтын хөрөнгө оруулалтын өмнөх баримт бичиг боловсруулахад зориулагдсан;

·                     Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын өмнөх баримт бичиг боловсруулахад зориулагдсан судалгаа.

5.2.Бүс нутгийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны инженер – экологийн судалгааны зорилго нь:

·                     Бүс нутгийн суурьшилт, байгаль ашиглалтын бүдүүвч, нутаг дэвсгэрийн болон салбарын хөгжлийн хөтөлбөр, бүс нутаг төлөвлөлт, шинэ үйлдвэр байршуулах зэрэг зураг төслийн баримт бичиг боловсруулахад зориулагдсан нутаг дэвсгэрийн инженер-экологийн үнэлгээ гаргах;

·                     Төлөвлөж буй төслийг хэрэгжүүлэхэд хүрээлэн буй орчинд бий болох болзошгүй өөрчлөлтүүд ба түүний сөрөг үр дагаварт (экологийн эрсдэл) чанарын урьдчилсан үнэлгээ өгөхөд оршино.

5.3. Бүс нутгийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд хээрийн судалгаа явуулахгүй.

Байгаль орчины чиглэлээр судалгаа хийдэг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, тэдгээрийн орон нутаг дахь салбарууд болон аж ахуйн нэгж бусад төслийн байгууллагуудад энэ чиглэлээр урьд өмнө хийгдсэн судалгааны материалууд нь хөрөнгө оруулалтын инженер-экологийн судалгааны үндсэн өгөгдлүүд болно.

Хэрэв дээрх материалууд байхгүй буюу хангалттай бус бол захиалагчийн тусгай даалгаварын дагуу тухайн газар дээр нь тодруулалт судалгаа явуулж болно.

5.4. Бүс нутгийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны судалгааны үр дүнгээр дараачийн үе шатанд хийвэл зохих ерөнхий үзүүлэлтүүдийг тодохойлохоос гадна тухайн нутаг дэвсгэр, талбайн байгалийн онцлог, газар, баялаг, ус зэрэг байгалийн нөөцийн ашиглалт, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгалийн хүчин зүйлс, үзэгдэл үйл явцын нөлөөллийн төрлүүд, нөлөөллийн цар хүрээ, экологийн шаардлагыг мөрдөх захиалагчийн үүрэг зэргийг тодорхойлсон байх ёстой.

5.5. Хот байгуулалтын хөрөнгө оруулалтын өмнөх баримт бичгийг боловсруулахад зориулагдсан инженер- экологийн судалгааны зорилго нь оршин суугчдын экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль хамгаалалтын арга хэмжээнүүдийг тооцоолсон хот байгуулалт, бусад төлөвлөлтийн шийдвэрүүдийг оновчтой болгох, мөн хот, суурингийн нутаг дэвсгэрийн орчинд байрлах түүх, соёлын дурсгалт зүйлс, газруудыг хамгаалагдсан байхаар төлөвлөх зэрэг болно.

5.6. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад зориулан явуулах инженер-экологийн судалгаа нь дараах зүйлийг багтаасан байна. үүнд:

·                     Хот, суурин байрших газар нутгийн байгалийн нөхцлийн шинжилгээ, үнэлгээ, түүх соёлын дурсгалт зүйлс болон газруудын үнэлгээ, ус ашиглалт, боломжит усан хангамжийн тухай мэдээ, гадаргын усны хэмжээ, чанар, тэдгээрийн цэвэршилт, бохирдолтын зэргийн тухай мэдээлэл;

·                     Хот, суурингийн нутаг дэвсгэр, орчины инженер-экологийн төлөв байдлын өнөөгийн нөхцлийн үнэлгээ. Үүнд үйлдвэрийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, ахуйн хог хаягдал зэргээс үүсэх химийн бохирдуулалт, дуу чимээ, чичиргээ, цахилгаан соронзон орон, иончлогдсон цацраг зэрэг физик үйлчилгээний үнэлгээ орно;

·                     Хот, суурингийн нутаг дэвсгэр, талбайн хэмжээнд урьд нь байгаль орчины чиглэлээр мэргэжлийн байгууллагын зүгээс төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд инженер-экологийн нөхцлийн үйл ажиллагааны ач холбогдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх;

·                     Хот орчмын нутаг дахь байгаль хамгааллын чиглэл, инженер-экологийн мониторинг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад заавар, зөвлөмж гаргах;

5.7. Хот байгуулалтын баримт бичгийг төлөвлөхөд зориулагдсан инженер-экологийн судалгааны материалууд нь хот, суурины байгуулалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үйлчлэлийг багасгах багц арга хэмжээг боловсруулахад ашиглагдана.

Инженер-экологийн судалгааны материал нь хот, суурингийн нутаг дэвсгэрийн байгаль орчины мэдээллийн сан бий болгох мөн хот байгуулалтын кадастр хийх, барилгажсан газрын инженер-экологийн төлөв байдлыг сайжруулах шийдвэр гаргах зэрэгт ашиглагдана.

5.8. Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны инженер-экологийн судалгааны зорилго нь хүн амын амьдрах нөхцөл ба газар нутгийн байгаль-техноген нөхцлийг тооцсон, барилга барих боломжтой газруудыг харьцуулан үзэх, экологийн эрсдэл хамгийн бага байх барилга барих талбайг сонгоход хангалттай мэдээ, мэдээлэл, судалгааны материал бүрдүүлэхэд оршино.

5.9. Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-экологийн судалгааны материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

·                     Төлөвлөж байгаа барилга байгууламжуудыг байршуулах сонгосон талбайн хувилбар, байгалийн нөхцлүүдийн шинжилгээ, үнэлгээ, бүс нутаг болон талбайн орчны ландшафт, уур амьсгалын онцлог, гадаргын ус, геолог-геоморфологи, гидрогеологийн нөхцөл, байгаль техногены аюултай үзэгдэл, үйл явц, экосистемийн төлөв байдал, эмнэлэг, биологи болон ариун цэвэр, байгалийн голомтот халдварт өвчин судлалын төлөв байдлын шинжилгээ, үнэлгээ;

·                     Нутаг дэвсгэрийн аж ахуйн ашиглалтын тухай өнөөгийн болон хэтийн мэдээ баримт, тухайн газрын түүхэн ач холбогдол, түүх соёлын хөшөө дурсгалууд, байгалийг ашиглах хязгаарлалт бий эсэх тухай мэдээ баримт;

·                     Өнөөгийн болон төлөвлөж буй техноген үйлчлэлийн төрлүүд, эрчим, үргэлжлэх хугацаа, давтамж, шинж чанар, агаарын урсгал, гадаргын болон газрын доорхи усны урсгалын орчин тойрондоо нөлөөлөх байдал;

·                     Барилга байгууламжийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг урьдчилсан байдлаар үнэлж тогтоох, ялангуяа тусгай хамгаалалттай объектод үзүүлэх нөлөө, мөн түүний үйлчлэлийн цар хүрээг тодорхойлох;

·                     Ландшафт, экосистем, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг тооцсон бохирдуулагч бодисуудын хаягдлын зөвшөөрөгдөх хэмжээг үндэслэж байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зөвлөмжүүд;

·                     Цаашдын судалгааны зорилтыг тодорхойлох экологийн хязгаарлагдмал мониторингийг зохион байгуулах заавар, зөвлөмж зэрэг орно.

5.10. Төрийн төв байгууллагаас тогтоосон зэрэглэлээр экологийн аюултай зэрэглэлд хамрагдах барилга байгууламжид инженер-экологийн судалгааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол Улсын хуулийн дагуу хийнэ.

5.11. Барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын өмнөх шатны баримт бичгийг боловсруулахад зориулагдсан судалгаанууд нь барилга байгууламжийн инженер-экологийн судалгааны гол үе шат учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хангах ажлын ихэнх хэсэг хийгдсэн байх ёстойгоос гадна хэтийн болон урьдчилсан үнэлгээний зайлшгүй судалгаанууд хийгдэх бүх шатны хяналт, зөвшөөрөл олгох, хамтрах байгууллагуудтай тохиролцсон байвал зохино. Судалгаанд нутаг дэвсгэр, талбайн хамрах хүрээг сонгохдоо инженер-экологийн бодит үнэлгээг найдвартай, баталгаатай тогтоох орчиныг хамруулах зорилт тавина.

5.12. Барилга байгууламжийн төрөл, төлөвлөж буй үйлдвэр, барилга байгууламжийн ашиглалтын техникийн онцлог зэргээс хамаарч инженер-экологийн байдлын бүс нутгийн үнэлгээнд дараах зүйлс хамрагдана. Үүнд:

·                     Нутаг дэвсгэрийн нэмэлт техноген ачаалал даах чадварыг үнэлэх;

·                     Үйлчлэлийн хүрээний хилийг тодорхойлох;

·                     Сөрөг үр дагавар тархах боломжтой газар, цаашдын тархалт болон идэвхжилтийг тооцож тодорхойлох;

·                     Экологийн таатай бус дүүргүүд, тухайн нутаг дэвсгэрийн хувьд хамгийн хурц экологийн нөхцөл байдал буюу техноген сүйрлийг илрүүлэх;

·                     Экологийн аюул өндөртэй газар хөдлөлтийн бүс, байгалийн гамшиг болон аюултай үйл явцад өртөх боломжтой бүс, шугаман байгууламжийн тектоник хагаралтай огтлолцох газрыг илрүүлж тогтоох;

·                     Бохирдуулагчийн шилжих үндсэн чиглэл, зам, түүний тархалт, хуримтлалын зүй тогтлыг тодорхойлох; (агаарын урсах хөдөлгөөн, нэвчилт, гадаргын урсац, манангийн онцлог, ландшафтын бүтэц, хөрсний шүүрэлт, сорьцийн онцлог, геохимийн саад хориг, бүс нутгийн хэмжээнд ус үл нэвтрүүлэх давхарга байгаа эсэх, байрлах онцлог гэх мэт)

·                     Байгалийн болон зориудын гидродинамикийн хилийг тодорхойлох;

·                     Барилга байгууламжийг барих, хүн амьдрах аятай нөхцлийн зэрэглэлээр экологийн мужлал хийх;

·                     Байгаль хамгаалах арга хэмжээ, инженерийн хамгааллын байгууламжийн экологийн эрсдлийн хэсэгчилсэн үнэлгээнд зориулагдсан тойм мэдээ, мэдээлэл зэрэг орно.

5.13. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд дүрмийн 4.1-д заасан иж бүрэн судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Өмнөх судалгааны мэдээ материалыг судалж боловсруулах ажлыг дүрмийн 4.2-т заасны дагуу инженер-цаг уур, инженер-геологийн судалгаа шинжилгээний ажлын явцад хамтатган гүйцэтгэж болно.

5.14. Агаарын болон сансрын зураглал судалгааны ажил, зургийн тайллыг дүрмийн 4.3-4.5-д заасны дагуу гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд газар нутгийн ландшафт, уур амьсгал, геологи-структурын онцлог, техноген үйлчлэлийн төрөл, зохион байгуулалт, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамааруулан хар цагаан болон олон сувгийн радио долгион, спектор болон радиалокацийн агаарын болон сансрын зургуудыг ашиглана.

5.15. Агаар сансрын зургийн масштаб нь MNS ISO 5455:2005 ”Техникийн зураг. Масштаб” стандартын шаардлагыг хангасан байна. Хөрөнгө оруулалтын өмнөх шатанд 1:200000-1:125000-ын масштабтай сансрын зураг ашиглах бөгөөд шаардлагатай хэсэгт судалгааны өгөгдөлийг нарийвчлах үүднээс 1:35000, 1:17000, 1:12000-ны стандарт масштабын зургийг ашиглаж болно. Агаар сансрын зургийн тайлал нь экологийн түргэвчилсэн дээжлэлт явуулсан судалгааны материалд тулгуурласан “түлхүүр хэсэг”-ийн арга дээр үндэслэнэ.

5.16. Маршрутын судалгааг дүрмийн 4.4-4.7-д заасны дагуу явуулна.

Инженер- геологи, инженер-экологийн судалгааг нэгэн зэрэг явуулах үед маршрутын судалгааг хамтад нь хийнэ. Хөрөнгө оруулалтын өмнөх шатанд маршрутын зураглалыг 1:50000-1:25000-ын масштабтай байр зүйн зурагт явуулна. Экологийн онцлох нөхцөлтэй нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай тохиолдолд 1:10000-1:5000-ын масштабтай дэвсгэр зургийг ашиглана. Шугаман байгууламжийн маршрутын дэвсгэр зургийн масштабыг хөтөлбөрөөр тогтооно.

5.17. Малталт явуулах зайлшгүй шаардлага, түүний тоо, гүн байршлыг тухайн дэвсгэрт урьд өмнө хийгдсэн инженер-геологи, гидрогеологийн судалгааны материал газар нутгийн геологийн тогтоц, бохирдож болох талбайн онцлог зэргээс хамааруулан тогтоож хөтөлбөрт тусгаж өгнө. Малталтын хоорондын зай 450-500м-ээс ихгүй байна.

5.18. Малталтын гүн нь хөрс чулуулгийн үе давхаргыг геологийн зүсэлтээр нарийвчлан үзүүлэх, нэвчилт, шүүрэлт явагдах нөхцлийг үнэлэх, хил хязгаарыг тогтоох, хөрс, усны дээж авах, экологийн төрөл бүрийн туршилт хэмжилт хийх боломжийг хангасан байна. Малталтын гүн нь ус үл нэвтрүүлэх анхны давхарга хүртэл, ердийн нөхцөлд 10-15м-ээс ихгүй байна.

5.19. Экологи-гидрогеологийн судалгааг 4.10-4.11-д заасны дагуу явуулна. Судалгааг MNS ISO 5455:2005 “Техникийн зураг. Масштаб” стандартын шаардлага хангасан 1:500000-1:25000-ын масштабтай инженер геологи, гидрогеологийн зураглалын материал ашиглан явуулна. Гидрогеологийн нөхцөл, гидрохимийн төлөв байдлын зэрэглэлийн зураг нь инженер-геологийн зургийн тухайн масштабаар тогтоогдоно. Гидрогеологийн зүсэлт буюу судалгаанд хамрагдах гүн нь ус үл нэвтрүүлэх давхаргын байршлаар хязгаарлагдана. Тодорхой хэсгийг хамарсан том биш талбайд зургийн масштаб 1:10000-1:5000 хүртэл нарийвчлалтай байж болно. Зайлшгүй шаардлагатай үндсэн мэдээлэл байхгүй тохиолдолд мэргэжлийн байгууллага тохирох масштабын гидрогеологийн зураглал судалгааны ажлыг тусгайлан гүйцэтгэнэ.

5.20. Ул хөрсний шүүрүүлэлтийн үзүүлэлтийг инженер - геологи, гидрогеологийн чиглэлээр хийгдсэн хээрийн болон лабораторийн өмнөх судалгааны материал, судалгаа шинжилгээний ном, хэвлэлд тусгагдсан үр дүнг ашиглан тодорхойлохыг зөвшөөрнө. Зайлшгүй тохиолдолд уст үе давхаргын дээрх аэрацийн бүсийн болон ус муу нэвтрүүлэгч хөрсний үеийн шүүрүүлэлтийн үзүүлэлтийг туршилтаар тогтооно.

5.21. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны инженер-экологийн зориулалтаар явуулах гидрогеологийн судалгааны үр дүн нь дараах нөхцлийг хангасан байна. Үүнд:

·                     Газрын доорхи усны гидрохимийн төлөв байдал, түүний чанарт нөлөөлөх техноген хүчин зүйлсийн нөлөөний зэрэглэлийн ерөнхий үнэлгээ өгөх;

·                     Газрын доорхи усны бохирдлоос хамгаалагдсан байдлын зэргээр газар нутгийг ангилах;

·                     Барилга байгууламж барих, ашиглах үеийн газрын доорхи усны түвшин, химийн найрлага, температур, горимын өөрчлөлтүүдийг загварчлах, урьдчилсан үнэлэлт өгөхөд шаардлагатай тооцооны үзүүлэлтүүдийг тодорхойлох зэрэг нөхцлийг хангасан байна.

5.22. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд хөрсний судалгааг 4.13-4.18; 4.20-4.32-т заасны дагуу гүйцэтгэнэ. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээнд тавигдах шаардлагын дагуу барилга байгууламжийн үйлчлэлийн бүс дэх хөрсөн бүрхүүлийн төлөв байдлын судалгаа нь дараах зүйлсийг агуулсан байна. Үүнд:

·                     Хөрсний зонхилох төрөл, дэд төрлийн тархалт;

·                     Хөрсний зүсэлт, тодорхойлолт;

·                     Хөрсний геохимийн найрлага, ялзмагийн агууламж, устай үйлчлэлцэх физик шинж чанар;

·                     Хөрсний цахилгаан дамжуулах чадвар;

·                     Химийн шинж чанарууд, катион солилцооны багтаамж, ерөнхий азот, хөдөлгөөнт фосфор, калийн хэмжээ, хөрсөн дэх усанд хялбар уусдаг давсны бүтэц, нийт хэмжээ;

·                     Хөрсний элэгдэл, эвдрэл, түүний боломжит аюулын үнэлгээ. Хөрсний судалгааг MNS 3307: 1991 Хөрс. “Хөрсний химийн элементүүдийн нийт хэмжээг тодорхойлох арга”, MNS 3985: 1987 Хөрс. “Ариун цэврийн байдлын үзүүлэлтийн нэр төрөл”, MNS4004:1987 Хөрс. “Хөдөлгөөнт фосфор калийг тодорхойлох Чириковын арга”, MNS4006:1987 Хөрс. “Хөдөлгөөнт фосфор калийг тодорхойлох Мачигины арга”, MNS ISO 14420-1:2003 Хөрсний чанар. “Хөрсний бактерийн биомасс тодорхойлох арга”, MNS ISO 14420-2:2003 Хөрсний чанар. Хөрсний бактерийн биомасс тодорхойлох арга” зэрэг стандартаар хийнэ.

5.23. Төслийг хэрэгжүүлэх үед хөрсөн бүрхүүлд гарч болох өөрчлөлтийн урьдчилсан үнэлгээнд дараах зүйлс тусгагдана.

·                     Хөрс физик үйлчлэл, химийн бохирдуулалтанд автахгүй байх чанарын үнэлгээ;

·                     Барилга байгууламжийн үйлчлэлийн хүрээн дэх хөрсний элэгдэлд орох нөхцөл байдлын үнэлгээ, сөрөг үйл явцын идэвхжилт (эрози, дефляци, усанд автах, бусад)

·                     Химийн өөрчлөлт; (наангижих, хүхрийн хүчлийн давсуудын ангижрах үйл явц, бусад)

·                     Барилга байгууламжийн ашиглалтын энгийн горим болон аваарын үед үүсч болох хөрсний боломжит бохирдлын үнэлгээ.

5.24. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд хөрс, ул хөрс, гадаргын болон газрын доорхи усны сорьцлолт, шинжилгээг бүс нутгийн хэмжээнд бохирдлыг үнэлэх, үндсэн бохирдуулагч бодисуудыг илрүүлэхэд зориулан хийнэ.

Бүх хамрагдах талбайн хөрс, хөрсний усанд агуулагдах химийн элемент болон нэгдлийн тухай бодит мэдээлэл хангалтгүй тохиолдолд нийт талбайг төлөөлж чадах нэг “суурь” цэг дээр бохирдуулагчийн үзүүлэлтийн үндсэн багцыг тодорхойлох зорилгоор хөрс, ул хөрсний усны дээжлэлт хийнэ.

Ийм үзүүлэлтэнд эхний ээлжинд дараах бодисууд орно. Үүнд: мышьяк, хүнд металлууд, нефьт, нефтийн бүтээгдэхүүн, пестицид, азот, аммони, хүхэр, нитрат, нитрит, цианид. Хянах үзүүлэлтүүдийг “А-Ё” хавсралтаар үзүүлэв.

5.25. Бохирдсон талбайн хэмжээ, хамрах хүрээ, байршлаас хамааруулан талбайн хэсэг тус бүрд дээжлэлтийн болон судалгааны төлөөлөх “суурь” цэг сонгоно. Дээжлэлт, шинжилгээ хийх аргачлал, стандарт, цэгийн тоо байршлыг дүрмийн 4.17; 18; 19; 4.20; 21; 23; 31 заасны дагуу тогтооно.

Хөрс, ул хөрсний усны бохирдуулагчийн химийн найрлага, концентрацийн багц үзүүлэлтүүдийг лабораторид тодорхойлоход бохирдуулагчийн эх үүсвэрийг нарийвчлан судлах шаардлагатай.

5.26. Цацрагийн төлөв байдлын судалгаа, үнэлгээг дүрмийн 4.45-4.60-д заасны дагуу хийнэ. Шинээр төлөвлөх томоохон хот, суурингийн нутаг дэвсгэрт цацрагийн голомтыг бага өндөртэй (50м орчим) нислэгээр 200-250м-ээс холгүй алхмаар торлож үргэлжилсэн гамма зураглал хийх нь хамгийн өндөр үр дүнтэй байна. Газрын гамма зураглалыг 1:10000 ба түүнээс том масштабтай байр зүйн зураг дээр хийнэ. Их хэмжээний асгамал ул хөрстэй газар гамма-цацрагийн дээд хэмжээг инженер-геологийн цооногт гамма-каротажийн аргаар тодорхойлох, бетта-цацрагийн нийлбэр хэмжээг гадаргаас доош хамгийн анхны ус агуулсан давхарга хүртэл тодорхойлно.

5.27. Хөрөнгө оруулалтын өмнөх шатанд Монгол Улсын байгаль орчны чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд, цөмийн энергийн комисс, цацрагийн хяналтын алба, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн албаны төвүүд, хүрээлэн буй орчины мониторингийн алба гэх мэт байгууллагуудын фондын материалд дүн шинжилгээ хийж газар нутгийн байж болох радоны аюулын үнэлгээг заавал хийнэ. Радоны аюул байгаа гэж үзсэн тохиолдолд хөрсний агаар дахь радоны ерөнхий идэвхижилтийг радиометрийн багажаар хэмжилт хийж стандарт эманацийн зураглалаар тодорхойлно. 0.7-1.0 хүртэл гүнтэй цооног, шурфанд хөрсөн дэх радоны ерөнхий идэвхижилтийг тогтоох хэмжилт хийнэ.

5.28. Хөрөнгө оруулалтын өмнөх зураг төслийн шатанд явуулах хийн геохимийн судалгааны зорилго нь төсөлд хамрагдаж байгаа нутаг дэвсгэр, талбайд хий үүсгэгч техноген хөрс, хаягдлын хил хязгаарыг тогтоож зураглан үзүүлэх явдал юм. Энэ зорилгыг шийдвэрлэхэд дүрмийн 4.61-4.64-т заасны дагуу дараах ажлуудыг гүйцэтгэнэ:

·                     Олон жилийн хугацаанд янз бүрийн цаг үеүдэд хийсэн байр зүйн зурагт гадаргын хэлбэрийн өөрчлөлтийн шинжилгээ хийх;

·                     Тухайн нутаг дэвсгэрт асгамал хөрс байгаа эсэхийг тогтоосон инженер-геологийн архивын баримтыг судлах. Хэрэв 2.0-2.5 м –ээс их зузаантай асгамал хөрс байгаа тохиолдолд хээрийн хийн геохимийн судалгааг явуулна. Үүнд:

- Тор болон зүсэлтээр газрын гадаргын хөрсөн бүрхэвч дэх агаарын биохийн урсгалын зургийг 0.8-1.0м-ийн гүний дээжлэлтээр хийх;

- Гадарга орчмын агаар мандлын хийн зураглалыг эмиссийн зураглалтай хамт хийх (хөрснөөс ургамлаар дамжиж гадагшилах биохийн урсгалын идэвхижилтийг хэмжиж, л/с.см2)

- Зураглалын масштаб – 1:10000-1:5000 байна.

5.29. Хөрсөн дэхь болон газрын гадарга орчмын агаар мандал дахь метан, СО2-г хөдөлгөөнт хийн анализатор ГЛА-1, хээрийн хийн индикатор ПИГ буюу өөр бусад багажны тусламжтайгаар тодорхойлно. Хөрсөн дэхь болон газрын гадарга орчмын агаараас авсан дээжинд биохийн агууламжийг суурин нөхцөлд хроматографийн аргаар <<Хром-5>>, <<Цвет-500>> багажаар шинжилнэ.

Хий үүсгэгч хөрстэй гарал үүсэл ба орон зайн хувьд холбоотой хийн геохимийн аномалуудыг асгамал хөрсөн дэх агууламжаар нь метан > 0.01%, СО2>0.2-0.3% гэж ялгана.

5.30. Хортой физик үйлчлэлийн судалгаа, үнэлгээг дүрмийн 4.65-4.77-д заасны дагуу гүйцэтгэнэ. Хортой физик үйлчлэлийн эх үүсвэр, тархалтын хүрээний хамгаалалтын зураг төслийг хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төслийн шатанд албан ёсны нормын дагуу хийнэ.

5.31. Ургамлын бүрхүүлийн судалгааг 4.78-аас 4.81-д заасны дагуу гүйцэтгэнэ. Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөний үнэлгээний шаардлагад заасан ёсоор ургамлын судалгааны материал нь ургамлын бүрхүүлийн өнөөгийн нөхцлийн үнэлгээ, мөн дархан газар, амралт сувилалын газар нутгийн ургамлын үнэлгээ, техноген үйлчлэлд ургамлын тэсвэрлэх чадвар, төлөвлөж буй барилга байгууламжийг барих ба ашиглах явцад гарах ургамлын бүрхэвчийн боломжит өөрчлөлтийн урьдчилсэн үнэлгээ зэргийг багтаасан байна.

5.32. Амьтны аймгийн судалгааг 4.82-4.84-д заасны дагуу гүйцэтгэгдэнэ.

Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөний үнэлгээний шаардлагад заасан ёсоор амьтны аймгийн судалгааны материал нь амьтны байгалийн төлөв байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийн үнэлгээ, төлөвлөж буй инженерийн үйл ажиллагааг явуулснаар амьтны амьдрах орчны хэтийн өөрчлөлтөнд урьдчилсан үнэлгээ өгөх зэргийг багтаасан байна.

5.33. Нийгэм эдийн засгийн үндсэн тулгуур судалгааг хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд гүйцэтгэгдэх ба эдийн засгийн зайлшгүй шаардлагыг цаг тухайд нь үнэлэх боломж олгох, төлөвлөж буй байгууламжийн экологийн аюулгүй байдлыг хангах, түүнийг гүйцэтгэх нийгмийн нөхцлийг хангах зэрэг болно. Нийгэм эдийн засгийн судалгааг 4.85-4.88-д заасны дагуу явуулж хүн амын амьдралын нийгэм эдийн засгийн нөхцлийн бүх талын үнэлгээ, төслийг хэрэгжүүлэхэд гарах нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд, хүн амын янз бүрийн бүлэг, олон нийтийн байгууллагын тухайн байгууламжинд хандах нөхцөл боломж, мөн байгууламжийг барих болон ашиглах үе дэх хөдөлмөрийн нөөцийн ашиглалт зэргийг багтаасан байна.

5.34. Дүрмийн 4.90-д заасны дагуу экологийн байнгын ажиглалт, хэмжилтийг зохион байгуулна. Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

·                     Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатанд мониторингийн нэгдсэн сүлжээг байгуулна.

·                     Байгаль орчины бүрэлдэхүүн хэсгүүдийг илрүүлэх, ажиглалтанд шаардлагатай үзүүлэлтүүд, шинж чанарыг тогтоох урьдчилсан судалгаа явуулах, бүс нутгийн үзүүлэлтүүдийн дэвсгэр тоон утгыг тодорхойлох;

·                     Ажиглалтын сүлжээ төсөллөх, түүний үйл ажиллагааг хангах, ажиглалтын хөтөлбөрийг боловсруулах;

·                     Барилга байгууламжийг барих, ашиглахын өмнөх үеийн хүрээлэн буй байгаль орчины бүрэлдэхүүн хэсгүүдийн өөрчлөлтийн ерөнхий хандлагыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай бол ажиглалтын эхний хэмжилтүүдийг хийсэн байна

5.35.Бүс нутаг, хот байгуулалт болон барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын өмнөх баримт бичиг боловсруулахад зориулан явуулах инженер-экологийн судалгааны ажлын тайлан, дүгнэлтийг БНбД 11-07-04 “ Барилга дахь инженерийн судалгаа. Нийтлэг үндэслэл“-ийн 6.17-6.29-р заалт болон MNS 2492:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Бүтэц ба шаардлага”, MNS 5371:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн реферат” стандартын дагуу бичнэ. Тайлан, дүгнэлтэнд тусгагдсан өгөгдөл, материалууд нь газар нутгийн экологийн эрсдэл, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, төлөвлөж буй үйлчлэлийн үнэлгээг цогц байдлаар тодорхойлох шаардлагыг хангасан байвал зохино.

5.36.Хөрөнгө оруулалтын өмнөх шатны зураг төслийн баримт бичиг  боловсруулахад хүрээлэн буй байгаль орчны өөрчлөлтүүдэд чанарын урьдчилсан үнэлэлт хийж энэ нь цаашид ажлын зураг төслийн шатны нэмэлт судалгаа, экологийн байнгын хэмжилт судалгаа, мониторингийн загварчлалаар тодотгогдож , нарийвчлан засварлагдаж байна.

5.37.Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны инженер-экологийн судалгааны үр дүн нь байгаль техногений аюултай үйл явцын идэвхижилтийн нөхцөл, хортой бодисын зөөгдөл, тархалт, уналт, шилжилт, хуримтлал зэргийг тодорхойлоход чиглэсэн онолын төсөөлөл, ижил нөхцөлтэй барилга байгууламжийн төлөвлөлтийн сонголтын загвар, ус цаг уур, инженер-геологи, гидрогеологи, ландшафт, геохимийн судалгаан дээр үндэслэн тухайн үзэгдэл, үйл явцын үйлчлэлийн хүрээний хилийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд ажлын зураг төслийн шатанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дэвшүүлсэн байна.

6. БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ШАТНЫ ИНЖЕНЕР-ЭКОЛОГИЙН СУДАЛГАА

6.1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах шатанд явуулах инженер-экологийн судалгаа нь дараах үе шаттай байна. Үүнд:

·                     Барилга байгууламжийн төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгаа;

·                     Ажлын зураг боловсруулахад зориулсан судалгаа;

·                     Барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ба буулгахад зориулсан судалгаа;

6.2. Зураг төслийн баримт бичгийг боловсруулахад зориулсан инженер- экологийн судалгааны зорилго нь:

·                     Барилга байгууламж барихаар сонгосон талбайн хэмжээнд ашиглалтын технологи болон орчны нөлөөллөөс үүсч бий болж болох бохирдуулагч бодисын боломжит доод болон аваарын үед бий болох дээд хэмжээ, хуримтлалыг тооцох үндэслэлийн хангалттай материал олж авах:

·                     Хөрөнгө оруулалтын өмнөх үе шатны зураг төслийн баримт бичиг боловсруулахад зориулан хийгдсэн инженер-экологийн судалгааны материалд тулгуурлан хүрээлэн буй орчны төлөв байдлын хил, хязгаарыг тодотгох, экологийн болзошгүй эрсдэлийн үнэлгээ өгөх;

·                     Төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад шаардагдах экологийн хортой нөлөөг тогтоох, экологийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, байгаль техникийн системийн мониторинг байгуулах, экологийн зайлшгүй шаардлагыг хангах материалыг олж авах, үр дүнг боловсруулах;

·                     Одоо байгаа барилга байгууламжийн хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа экологийн ба бусад сөрөг үр дагаварыг багасгах буюу арилгахад чиглэсэн нэмэлт арга хэмжээг зураг төслийн шийдэлд тусгах;

6.3. Зураг төслийн үе шатанд зориулсан инженер-экологийн судалгааны материал нь доорхи зүйлсийг агуулсан байна. Үүнд:

·                     Барилгажилтын өмнөх байгаль орчны бүрдүүлэгч хэсгүүдийн төлөв байдлын үнэлгээ, нутаг дэвсгэр, талбайн экологийн хортой нөлөөллийн агуулгын тодорхойлолт;

·                     Экосистемийн төлөв байдлын үнэлгээ, түүний аливаа үйлчлэлд тэсвэртэй байдал, сэргэх чадварын тодорхойлолт;

·                     Учирч болох нөлөөлөлд өндөр мэдрэмжтэй байгалийн нөхцлийн үндсэн бүрэлдүүлэгч хэсгүүдийн үйлчлэх хүрээний хил заагийн тодорхойлолт;

·                     Барилгыг барих, ашиглах явцад, түүний нөлөөний бүсэд байгаль орчины гарч болох өөрчлөлтийн урьдчилсан үнэлэлт дүгнэлт;

·                     Байгаль хамгаалалтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, байгаль орчины нөхөн сэргээлт, эрүүлжүүлэлтийн талаарх зөвлөмж;

·                     Тухайн нутаг дэвсгэр, талбайн экологийн мониторингийн хөтөлбөрийг тодотгох зөвлөмж, хэрэв зураг төслийн өмнөх үед ажиглалт эхэлсэн бол түүний анхны үр дүнгийн задлан шинжилгээ;

·                     Барилгыг барих, ашиглах ба буулгах үеийн ажиглалтын хугацаанд тухайн талбай ба орчинд экологийн мониторинг явуулах хөтөлбөрт засвар өөрчлөлт хийнэ.

6.4. Үйлдвэрийг шинэчлэх, өргөтгөх үе шатны зураг төслийн баримт бичигт уг барилга байгууламжийг ашиглаж байх хугацаанд гарсан байгаль орчны өөрчлөлтийн тухай мэдээг нэмж оруулж өгнө.

6.5. Барилга байгууламжийг буулгах үеийн баримт бичигт дараах зүйлсийг нэмж тусгана. Үүнд:

·                     Барилга байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны явцад үүссэн байгаль орчны доройтлын үнэлгээ;

·                     Экологийн байдал доройтсноос гарах үр дагаварын үнэлгээ, түүний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө;

·                     Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх саналууд;

6.6. Барилга байгууламжийн зураг төслийн шатанд дараах нэмэлт мэдээллийг авах шаардлагатай. Үүнд:

·                     Судалгааны талбай дээрх үйлдвэрлэлийн хаягдал, технологийн бодисуудын балансын тодорхойлолт;

·                     Судалгаанд хамрагдсан газар нутгийн химийн болон радио идэвхижилтийн бохирдолт; ойролцоо орших үйлдвэрүүдийн хортой бодисуудын хаягдлын хэмжээ, найрлага;

·                     Хөдөө аж ахуйн эдэлбэр газарт хэрэглэж буй химийн хорт бүтээгдэхүүн, пестицидийн нэр төрөл, хэрэглэх хэмжээ;

·                     Ослоос үүссэн бохирдолтын байдал;

·                     Зохион байгуулалттай болон зохион байгуулалтгүй хог хаягдал бүхий газар, хаягдлын агуулах;

·                     Усалгааны талбай;

·                     Аюултай ачаануудыг дамжуулах талбай;

·                     Нефть болон бусад шатах тослох бүтээгдэхүүний агуулахын ашиглалт;

·                     Шингэн бүтээгдэхүүн дамжуулах болон бохир усны газрын доорхи коллекторын схемүүд, тэдгээрийн техникийн нөхцөл, гадагш алдах хэмжээ;

·                     Судалгаанд хамрагдсан талбайд ойр орших барилга байгууламжид гарсан том хэмжээний аваар, химийн хорт бодис бүхий бүтээгдэхүүн гадагшилах алдагдал зэрэг болно.

6.7. Агаарын болон сансрын зурагт тайлал хийх судалгааны аргууд ажлын зургийн шатанд туслах чанартай байна. Энэ аргыг талбайн маршрутын болон уг талбайн эргэн тойронд 8-10 км-ын бүсэд судалгаа явуулж, экологийн төлөв байдлын өнгөрсөн үеийн үнэлгээ өгөхөд хэрэглэнэ. Мөн түүнчлэн геологи-бүтцийн ба ландшафт-уур амьсгалын нөхцлүүдээрээ ижил төстэй газарт байгаль орчны бүрдүүлэгч хэсгүүдийн боломжит өөрчлөлт, барилга байгууламжийн экологийн үр дагаврыг ижилтгэн урьдчилан дүгнэхэд ашиглана.

6.8. Инженер- экологийн маршрутын судалгааг дүрмийн 4.6-4.7-д заасны дагуу явуулах бөгөөд инженер-геологийн зураглалыг сонгосон талбайд 1:5000-1:2000, өндөр нарийвчлалтай хийх зайлшгүй тохиолдолд 1:1000, ойр орчинд нь 1:10000-1:25000-ны масштабтай хийнэ. Шугаман байгууламжийн хувьд ажлын хөтөлбөрийг үндэслэн тогтоохыг зөвшөөрнө.

6.9. Сонгосон талбай, түүний ойр орчимын нутаг дэвсгэрт хийх маршрутын судалгаанд дараах зүйлсийг оруулсан байх ёстой. Үүнд:

·                     Төлөвлөж буй барилгын хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлэх ландшафт, геоморфологи, инженер-геологи, гидрогеологийн нөхцлүүдийг тодотгох;

·                     Газар нутгийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа, урьд өмнөх ашиглалтын тухай (уул уурхайн болон ХАА, төрөл бүрийн аж үйлдвэр байсан эсэх, төрөл бүрийн материал, түүхий эдийн агуулах байсан эсэх, үйлдвэрийн болон ахуйн хаягдал хогны байршил, радио идэвхт болон хортой хаягдлын гадагш урсаж байсан эсэх, гэх мэт) мэдээ, судалгаа шинжилгээнд тулгуурлан хөрс, ул хөрс, бүх төрлийн усны бохирдуулагчийн байж болох эх үүсвэрийг илрүүлэх;

·                     Орон нутгийн өвөрмөц нөхцлийг бодолцон бохирдуулагчийг гадагшлуулах, талбайн хэмжээнд хязгаарлах, нэвчилт шилжилтийн байж болох замыг тогтоох;

·                     Төрөл бүрийн малталтыг 4.9-д заасны дагуу геоэкологи, инженер-геологийн судалгаанд хамтад нь ашиглах боломжтой байхаар тооцоолж геохими, гидрохими, геофизикийн аномали илэрсэн, бохирдлыг хязгаарлах, түүний тархалт, нэвчих гүн зэргийг тодорхойлох зориулалтаар явуулна.

6.10. Экологи-гидрогеологийн судалгааг дүрмийн 4.10-4.11, 5.19-5.21-д заасныг үндэслэн инженер-геологи, гидрогеологийн зориулалтаар хийгдсэн өмнөх судалгааны материалуудыг нарийвчлах, тодотгох байдлаар явуулна.

Туршилт, ажиглалт, хэмжилтийн үр дүн нь барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглах үеийн экологийн байдалд нөлөөлж болох гидрогеологи, гидрохимийн нөхцлүүдэд үнэлэлт, дүгнэлт гаргах, тооцооны схем, модель зохиоход шаардагдах тооцооны үзүүлэлтүүдийг тогтоох, боловсруулалт хийхэд зориулагдана.

6.11. Аж ахуйн болон ундны ус бусад хэрэгцээнд зориулагдсан усан хангамжийн ижил зориулалтаар ашиглагдах газрын доорхи усны дээжлэлт, чанарын үнэлгээ нь батлагдсан ариун цэврийн норм, улсын стандартын дагуу усан хангамжийн эх үүсвэрийн хайгуул шинжилгээний ажлын хүрээнд хамт хийгдэнэ.

6.12.Орон сууцны орчны эзэмшил газрын ногоон бүс, зүлэгжүүлсэн хөрсний судалгаа нь хөрөнгө оруулалтын өмнөх шатанд явуулсан судалгааны үр дүнг харгалзан үзэж дүрмийн 4.20-4.32-д заасан хөрсөн бүрхүүлийн бохирдлын нөхцлийн үнэлгээнд тулгуурлах бөгөөд одоо байгаа мод, бут сөөг, ногоон ургамалд уг хөрс тохирох эсэхийг тогтооно.

6.13. Хөрсний бохирдуулагчийн химийн найрлага, концентрацийг тогтоох өнгөн болон ул хөрсний экологийн дээжлэлтийг 4.17-21; 4.23; 4.31; 5.22-5.25-д заасны дагуу хийнэ.

Нарийвчилсан дээжлэлтийг хөрөнгө оруулалтын өмнөх зураг төслийн шатны судалгаагаар хөрсний бохирдолтын суурь үзүүлэлт нь ЗДК ба БДК-оос их гарсан газар хийнэ. Хөрсний физик шинж чанар, шингэн нэвчүүлэлт, шүүрүүлэлтийн шинж чанарыг тодорхойлох дээжлэлт нь инженер-геологийн судалгаа шинжилгээний ажлын бүрэлдэхүүнд багтаж хийгдэнэ.

6.14. Өнгөн болон ул хөрс, гадаргын болон ул хөрсний усны бохирдуулагчийг тогтоох лабораторийн судалгааг дүрмийн 4.41-4.44-д заасны дагуу буюу химийн элемент болон нэгдлийг тодорхойлох нэгдсэн аргууд, улсын стандартын дагуу хийнэ. Шинжилж буй бодис, үзүүлэлтийн найрлагыг <<суурь>> дээжлэлтийн үр дүнгийн үндсэн дээр тухайн талбайд орших үйлдвэрүүдийн онцлог, түүний ойр орчмын газар нутагт хөрөнгө оруулалтын өмнөх шатанд хийсэн судалгааны материалтай уялдуулан тогтооно.

6.15. Цацрагийн нөхцлийн үнэлгээг 4.45- 4.60-д заасны дагуу гүйцэтгэнэ. Цацрагийн зураглалыг 50х50 метрийн алхамтай торлолоор хийнэ.

6.16. Тухайн газар нутагт зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гадаад гамма цацраг илэрсэн тохиолдолд нэмэлт судалгааг цөмийн энергийн комисс, цацрагийн хяналтын алба гүйцэтгэнэ.

6.17. Барилга байгууламжийг радоноос хамгаалах шаардлагын төрөл, ангийг хөрснөөс ялгарах радоны урсгалын нягтаас хамааруулж тодорхойлно.

6.18. Хөрсөн дэхь агаарын радоны ерөнхий идэвхижилт, радоны урсгалын нягтыг хэмжихдээ тухайн талбайн радоны боломжит аюулыг бодолцон тогтоосон торлолын зангилаан дээрх хяналтын цэг дээр хийнэ. Тухайн барилгажуулах талбай дээрх хяналтын цэгийн тоо 20-оос цөөнгүй байна.

Радоны урсгалын нягтын хэмжилтийг хөрсний гадарга дээр, ухсан нүхний ёроол буюу барилгын суурийн нүхний доод хэсэгт хийнэ. Хэмжилтийг хөрсний дээрх мөсөн бүрхүүл усжсан гадарга дээр хийхгүй.

6.19. Зураг төслийн үе шатанд хий үүсгэгч асгамал хөрсний геохимийн шинжилгээ нь хийн геохимийн аномалийн хилийг тодотгох, хөрсний давхаргын хийн геохимийн босоо бүслүүрийг тодотгоход чиглэсэн байна. Энэ зорилгын үүднээс дараах ажлуудыг гүйцэтгэнэ:

·                     Газрын гадаргын хөрсөн бүрхэвч дэх агаарын биохийн урсгалын зураглал 1:2000-1:500 масштабтай.

·                     Эмиссийн зураглал

·                     Янз бүрийн гүнд агаарын биохийн дээжлэлт хийх;

·                     Цооног малталтанд геохимийн дээжлэлт хийх.

6.20. Газрын гадаргын хөрсөн бүрхүүл дэх агаарын биохийн урсгалын зураглал хийсний үр дүнд хий үүсгэгч хөрсний тархалт байршлыг тогтоож хийн геохимийн нөхцөл, хий үүсгэх чадвар зэргээс хамаарсан биохий бүрдүүлэгч хийнүүдийн бүтцийн онцлогийг тодотгоно.

6.21. Цооног, малталтанд хийн геохимийн судалгаа явуулахад хөрсний үе давхарга тус бүрээс дээжлэлт хийнэ. Үүнд:

·                     Цооног, малталтын амсар орчмын хөрсөн дэхь хийн найрлагыг тодорхойлох;

·                     Ул хөрсний хийн хангамжийн зэрэг ба хий үүсгэх чадвар, органик нүүрсхүчлийн хэмжээ, зэргийг тодорхойлох;

·                     Ул хөрсний микробиологийн шинжилгээ; (метан үүсгэгч, метан исэлдүүлэгч микрофлорийн идэвхжилт)

·                     Газрын доорхи усанд ууссан биохийн агууламжийг тодорхойлох дээжлэлт тус тус хийнэ.

6.22. Лабораторит хийн найрлага, бүрдүүлэгч хэсгүүдийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийнэ. Үүнд:

·                     Хөрсөн дэх чөлөөт агаар;

·                     Хөрсөн дэх хийн төлвүүд; (фазууд)

·                     Уусдаг хийнүүд;

·                     Газрын гадаргаас агаарт ялгарч буй биохий;

6.23. Зураг төслийн үе шатанд нийгэм эдийн засгийн, эмнэлэг биологийн, ариун цэвэр халдвар судлалын судалгаанууд нь тухайн барилга байгууламжид ажиллаж, амьдрах хүн ам, оршин суугчдын амьдралын аюулгүй нөхцлийг хангах, түүх соёлын үнэт, дурсгалт зүйлс газар нутгийг хамгаалах, сэргээх талаар санал боловсруулах, төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн үзэл бодлын таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

6.24. Зураг төслийн үе шатанд өмнөх үе шатанд эхэлсэн инженер- экологийн байнгын ажиглалт, хэмжилт судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн явуулна. Шинээр нэмж хийх ажиглалтын сүлжээ, цэг болон ажиглалтын хөтөлбөрийг тухайн үеийн ажиглалтын үр дүн дээр тулгуурлан зохих тодотгол, өөрчлөлтийг хийнэ.

6.25. БНбД 11-07-04 “ Барилга дахь инженерийн судалгаа. Нийтлэг үндэслэл “ - ын 8.16-8.29, MNS 2492:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Бүтэц ба шаардлага”, MNS 5371:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн реферат” стандартын дагуу төлөвлөж байгаа барилга байгууламжийн хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээг тооцсон зураг төслийн шийдлүүдийг боловсруулахад шаардагдах зайлшгүй, хангалттай мэдээлэл агуулсан, барилгын хэвийн үйл ажиллагааны үед учирч болох аваар ослыг тооцсон экологийн эрсдэлийн үнэлгээг тусгасан тайлан дүгнэлт боловсруулан гаргана.

6.26. Барилга байгууламжийг барих, ашиглах, буулгах үеийн экологийн мониторингийн үйл ажиллагаанд хүрээлэн буй байгаль орчиныг хамгаалах асуудал хариуцсан улсын мэргэжлийн байгууллагын орон нутаг дахь салбар болон хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байнгын ажиглалтын төв, цэгийн сүлжээгээр хангагдсан үйлдвэрийн тусгай салбарууд бусад сонирхогч байгууллагуудтай хамтран харилцан тохиролцсон хөтөлбөрийн дагуу хяналт тавина.

Тайлбар: Зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДА) нь “Хөрсөн дэх химийн бодисын зөвшөөрөгдөх хязгаарын агууламж ба зөвшөөрөгдөх дээд агууламжийн жагсаалт нь хүчин төгөлдөр мөрдөж буй үндэсний стандартад заасан хэмжээнд байна.

 

1 Bewertungskriterien fur Beurrielung konmaminierter Standorme in Berlin (Berliner liste). Amtsblatt fur Berlin. 40 Jahrgang N65 28. Dezember 1990.

2 Brandenburgische liste6 AbschluBentwurf 27.7. 1990.

3 Neue Niederlanddische liste. Altlasten Spektrum 3/95.

4Талбайн категори: I-усны хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай бүс; II-эртний голын хөндий; III-усан хагалбар.

ХАВСРАЛТ “Д”

(Заавал мөрдөх)

Унд, ахуйн ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэрийн газрын доорхи усны чанарыг хянах үзүүлэлтүүд

(MNS 899: 1992 “Унд, ахуйн зориулалттай усны төвлөрсөн хангамжийн эх булгийг сонгох журам ба эрүүл ахуйн шаардлага”)

1.Усны мэдрэгдэх үзүүлэлт

Дээж авах үеийн температур, 0С

20 0С дахь усны үнэр,чанар болон баллаар

20 0С дахь амт, чанар болон баллаар

60 0С дахь үнэр, чанар болон баллаар

Тухайн хэм дэх өнгө

Булингаршил, мг/дм3

2.Усны химийн найрлагын үзүүлэлтүүд

 Устөрөгчийн илтгэгч (рН)

Бериллий, мг/дм3

Бор, мг/дм3

Төмөр, мг/дм3

Маргенц, мг/дм3

Зэс, мг/дм3

Молибден, мг/дм3

Мыщьяк, мг/дм3

Нитраты, мг/дм3

Ерөнхий хатуулаг, ммоль/дм3

Перманганатын исэлдэх чадвар, мгО/дм3

Химийн хэрэгцээт хүчилтөрөгч, мгО/дм3

Хар тугалга, мг/дм3

Селен, мг/дм3

Хүхэрт устөрөгч, мг/дм3

Стронций, мг/дм3

Сульфаты, мг/дм3

Хуурай үлдэц, мг/дм3

Чөлөөт нүүрсхүчил, мг/дм3

Фтор, мг/дм3

Хлоридууд, мг/дм3

Цинк, мг/дм3

үйлдвэрийн, хөдөө аж ахуйн болон ахуйн бохирдлууд*

3.Усны микробиологийн үзүүлэлтүүд

1 см3 усан дахь сапрофит бактерийн тоо

1 дм3 усан дахь гэдэсний савханцрын бүлгийн бактерийн тоо

 үйлдвэрийн, хөдөө аж ахуйн болон ахуйн бохирдлын үзүүлэлтүүдийн жагсаалтыг Улсын ЭАХС-ын хяналттай уялдуулна

 

ХАВСРАЛТ “Е”

 (Заавал мөрдөх)

Унд, ахуйн ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэрийн гадаргын усны чанарыг хянах үзүүлэлтүүд

(MNS 899: 1992 Унд ахуйн зориулалттай усны төвлөрсөн хангамжийн эх булгийг сонгох журам ба эрүүл ахуйн шаардлага, MNS 900: 1992 Ундны ус. “Эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт” )

1.Усны мэдрэмжлэхүй үзүүлэлтүүд

Дээж авах үеийн температур, 0С

20 0С дахь усны үнэр,чанар болон баллаар

20 0С дахь амт, чанар болон баллаар

60 0С дахь үнэр, чанар болон баллаар

Тухайн хэм дэх өнгө

Булингаршил, мг/дм3

2.Усны химийн найрлагын үзүүлэлтүүд

Устөрөгчийн илтгэгч (рН)

Жигнэгдэх бодис мг/дм3

Төмөр, мг/дм3

Маргенц, мг/дм3

Ерөнхий хатуулаг, ммоль/дм3

Сульфатууд, мг/дм3

Хуурай үлдэц, мг/дм3

Чөлөөт нүүрсхүчил, мг/дм3

Фтор, мг/дм3

Хлоридууд, мг/дм3

Шүлтлэг, мг-экв/ дм3

үйлдвэрийн, хөдөө аж ахуйн болон ахуйн бохирдлууд*

3.Усны чанарын эрүүл ахуйн үзүүлэлтүүд

 Гадаргуугийн идэвхит бодисын хэмжээ (ПАВ) нийт, мг/дм3

Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БПКполное), мгО/дм3

Химийн хэрэгцээт хүчилтөрөгч, мгО/дм3

Перманганатын исэлдэх чадвар, мгО/дм3

Давсан аммони , мг/дм3

Нитритүүд, мг/дм3

Нитратууд, мг/дм3

4.Усны микробиологийн үзүүлэлтүүд

1 см3 усан дахь сапрофит бактерийн тоо

1 дм3 дэх сүүний сахарт мэдрэмтгий гэдэсний савханцрын тоо

1 дм3 дэх гэдэсний халдварыг өдөөгчид (сальмонелл, шигелл, энтеровирусууд)

1 дм3 дэх колифагийн тоо

1 дм3 дэх энтерококкийн тоо

Фитопланктон, мг/ дм3

Фитопланктон, ширхэг/ см3

 ХАВСРАЛТ “Ё”

ХАВСРАЛТ “И”

(Заавал мөрдөх)

Инженер-экологийн судалгааы ажилд мөрдөх болон холбогдох норматив баримт бичиг, стандартын жагсаалт

1. MNS ISO 14001 :1998 Байгаль орчины менежментийн тогтолцоо. “Ерөнхий шаардлага, ашиглах удирдамж”

2. MNS ISO 14004 :1996 Байгаль орчины менежментийн тогтолцоо. “Зарчим, тогтолцоо, бүрдүүлэлтийн ерөнхий заавар”

3. MNS ISO 14015:2002 Байгаль орчины менежмент. “Байрласан газар ба байгууллагын талаарх байгаль орчины үнэлгээ”

4. MNS ISO 14050 :1999 Байгаль орчины удирдлага. Тайлбар толь

5. MNS ISO14031 : 2001 Байгаль орчины удирдлага. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын гүйцэтгэлийн үнэлгээ явуулах арга зүйн заавар”

6. MNS 4191: 1993 Байгаль орчины хамгааллын стандартын систем. “Монгол орны уур амьсгал. Үндсэн үзүүлэлт”

7. MNS 4917:2000 Байгаль орчин. “Газар шорооны ажлын үед шимт хөрсийг нөхөн сэргээх. Техникийн шаардлага”

8. MNS4915:2000 Байгаль орчин. “Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн шаардлага”

9. MNS 4918:200 Байгаль орчин. “Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн шаардлага”

10. MNS 4219:1994 Байгаль орчины хамгааллын стандартын систем. “Аж ахуйн нэгжийн экологийн паспорт. Үндсэн дүрэм”

11. MNS 3985:1987 Байгаль хамгаалал. “Ариун цэврийн байдлын үзүүлэлтийн нэр төрөл”

12. MNS ISO 14024 :1999 Хүрээлэн буй орчины тэмдэг ба мэдэгдэл. “Хүрээлэн буй орчиныг тэмдэглэх заавар. Зарчмууд ба журмууд”

13. MNS 0017-5-1-19:1992 Газар. “Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийхэд тавигдах ерөнхий шаардлага”

14. MNS 3473 :1983 Газар. “Газар эдэлбэр. Газар ашиглалт. Нэр томъёо ба тодорхойлолт”

15 MNS ISO 3696:2001 “Шинжилгээний лабораторит хэрэглэх ус. Техникийн шаардлага, шалгах арга”

16. MNS ISO 4594-1, 2 :1998 2-р хэсэг: “Химийн шинжилгээний зориулалттай урвалжууд”

17. MNS ISO 78-2 :2000 Хими. “Стандартын бичлэг. 2-р хэсэг: Химийн шинжилгээний арга”

18. MNS ISO 78-3 :2000 Хими. “Стандартын бичлэг. 3-р хэсэг: Молекул шингээлтийн спектрометрийн стандарт”

19. MNS ISO 78-4 :2000 Хими. “Стандартын бичлэг. 4-р хэсэг: “Атом шингээлтийн спектрометрийн стандарт”

20. MNS 3298 : 1991 Хөрс. “Шинжилгээнд дээж авах. Ерөнхий шаардлага”

21. MNS ISO 11464 :2000 Хөрс. “Физик-химийн шинжилгээний дээжийг боловсруулах арга”

22. MNS ASTM D 2487:2004 Хөрс. “Ул хөрсийг инженерийн зориулалтаар ангилах нэгдсэн систем”

23. MNS ASTM D 1558:2002 Хөрс. “Жижиг ширхэглэлтэй хөрсний чийг ба шигдэлтийн эсэргүүцлийн хамаарлыг тодорхойлох арга”

24. MNS 3297: 1991 Хөрс. “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм, хэмжээ”

25. MNS 3298 :1991 Хөрс. “Хөрсний шинжилгээнд дээж авах арга”

26. MNS 3307: 1991 Хөрс. “Хөрсний химийн элементүүдийн нийт хэмжээг тодорхойлох арга”

27. MNS 3985: 1987 Хөрс. “Ариун цэврийн байдлын үзүүлэлтийн нэр төрөл”

28. MNS4004:1987 Хөрс. “Хөдөлгөөнт фосфор, калийг тодорхойлох Чириковын арга”

29. MNS4006:1987 Хөрс. “Хөдөлгөөнт фосфор, калийг тодорхойлох Мачигины арга”

30. MNS ISO 14420-1:2003 Хөрсний чанар. “Хөрсний бактерийн биомасс тодорхойлох. Эх бодис. Амьсгал үүсгэх арга”

31. MNS ISO 11464 :2000 Хөрсний чанар. “Физик-химийн шинжилгээний дээжийг боловсруулах арга”

32. MNS ISO 10390: 2001 Хөрсний чанар. “рH-ыг тодорхойлох”

33. MNS ISO 11074-1:2001 Хөрсний чанар. “Хөрс хамгаалах бохирдлоос сэргийлэхтэй холбогдох нэр томъёо, тодорхойлолт”, Тайлбар толь 1-р хэсэг

34. MNS 5034 : 2001 Хөрсний чанар. “Шимэгч хорхой илрүүлэх арга”

35. MNS 5367:2004 Хөрсний чанар. “Хөрсөн дэх гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн халуун даадаг нян байж болох Е Coli-ийг илрүүлэх арга”

36. MNS ISO 4894-1999 Хөрсний чанар. “Хөрсний хялбаршуулсан тайлбар”

37. MNS ISO 11269-2 Хөрсний чанар. “Хөрсний ургамлын бохирдолтын нөлөөллийг тодорхойлох арга” 2-р хэсэг

38. MNS ISO 14420-2:2003 Хөрсний чанар. Хөрсний бактерийн биомасс тодорхойлох 2-р хэсэг: Эх бодис. Утах-Хандлах арга,

39. MNS 3900:1986 Ундны ус. “Амт, үнэр, өнгө, булингарыг тодорхойлох арга”

40. MNS 3936: 1986 Ахуйн хэрэгцээ, ундны зориулалттай ус. “Хээрийн шинжилгээний арга”

41. MNS ISO 7887 : 1994 Усны чанар. “Өнгө тодорхойлох ба шалгах арга”

42. MNS ISO 10523:2001 Усны чанар. “pH-ийг тодорхойлох арга”

43. MNS ISO 5032:2001 Усны чанар. “Хортой хүнд металл тодорхойлох. Рентген флуоресценцийн арга”

44. MNS ISO 4698:1998 Усны чанар. “Гэдэсний бүлгийн бичил биетэн, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн бичил биетэн болон таамаглаж буй E.coli –г илрүүлэх ба тоолох” 2-р хэсэг:

45. MNS 5033:2001 Усны чанар. “Шимэгч хорхойн илрүүлэх арга”

46. MNS ISO 10703: 2002 Усны чанар. “Өндөр ялгах чадвартай гамма цацрагийн спектрометрийн аргаар цацраг идэвхит никлидийн идэвхижлийн концентрацийг тодорхойлох арга”

47. MNS 5072 : 2001 “Барилгын материал, уулын чулуулаг дахь цацраг идэвхит элемент тодорхойлох гамма спектрометрийн арга”

48. MNS ISO 8690:2002 “Цацраг идэвхит бодисоор бохирдсон гадаргууг идэвхигүй болгох. Бохирдолгүй таатай байдлыг турших ба үнэлэх арга”

49. MNS ISO 7503-1, 2, 3: 2001 “Гадаргын бохирдлын үнэлгээ. Бетта үүсгүүр ба альфа үүсгүүр”

50. MNS 5002:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. “Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”

51. MNS 0012-1-009:1985 “Орон сууц, иргэний барилгад байж болох шуугианы түвшин”

52. MNS 5105 : 2001 “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага”

53. MNS OIML R 103:2001 “Хүндийн хүчнээс үзүүлэх чичирхийллийг хэмжих хэрэгсэл”

54. MNS 0012-1-018:1988 Цахилгааны аюулгүй байдал. “Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ”

55. MNS 0012-4-015:1988 “Цахилгааны хүчдлийн тэмдэг. Хэлбэр хэмжээ. Техникийн шаардлага”

56. MNS 5148 : 2002 “Радиогийн сүлжээний цахилгаан соронзон орон, ажлын байрны зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага”

57. MNS 0012-1-016:1988 “Хэт өндөр дуу. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”

58. MNS ISO 5455:2005 ”Техникийн зураг. Масштаб”

59. БНбД 11-07-04 “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл”

60. БНбД-11-03-01 “Барилгын инженер-геологийн ажил”

61. MNS 2492:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Бүтэц ба шаардлага”

62. MNS 5371:2004 “Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн реферат”