- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ (Эрүүл ахуйн норм)
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
(Эрүүл ахуйн норм)
ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ БАРИЛГАЖИЛТЫН БҮСИЙН НАРНЫ ТУСГАЛЫН ХАНГАМЖ
INSOLATION for the RESIDENTIAL, PUBLIC BUILDINGS RESIDENTIAL ZONES
2007 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөх, шинэчилж өөрчлөх хот суурин, хороолол болон орон сууц, олон нийтийн барилгад газар олгох, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах, зураг төсөл боловсруулах, эрүүл ахуйн хяналт хийх явцад энэхүү норм ба дүрмийг заавал дагаж мөрдөнө.
Хоёр. Нэр томъёо
2.1. Норм дүрмэнд хэрэглэсэн нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
- Нарны шууд тусгал нарны туяа ямар нэгэн барилга, байшин, мод, уул зэрэг биетэд халхлагдалгүйгээр шууд тусах;
- Бүс хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 1 дүгээр зурагт үзүүлсэн уур амьсгалын бүс;
Гурав. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны зөвшөөрөгдөх доод хэмжээ
3.1. Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад* эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй – физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдна.
3.2. Нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно.
3.3. Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно.
3.4. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын болон
дотуур байрт сургууль, эрүүл мэнд-эмчлэн сэргийлэх байгууллага, амралт-сувиллын газар дахь үндсэн үүрэг зориулалтын өрөө тасалгааны байрлал, чиглэлийг нормчлогдсон улиралд тусах нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа тэнд өдөрт 3 цагаас багагүй байхаар төлөвлөнө.
*Олон нийтийн барилгын зарим өрөө тасалгаанд нарны туяа шууд тусах шаардлагагүй. Эдгээрт эмнэлгийн мэс ажилбар, сэхээн амьдруулах тасаг, музей үзэсгэлэнгийн үзмэрийн танхим, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын химийн лаборатори, ном хадгалах, архив зэрэг хамаарна.
3.5. Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд:
a) Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд;
б) Олон нийтийн барилгаас - сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын анги, тоглоомын өрөөнд; ерөнхий боловсролын болон дотуур байрт сургуулийн бага ангиуд, дотуур байрт сургуулийн унтлагын өрөөнд;
в) Орон сууцны хорооллын хүүхэд тоглох болон биеийн тамирын талбай, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын тоглоомын болон биеийн тамирын талбай, ерөнхий боловсролын болон дотуур байрт сургуулийн биеийн тамир, амралт, сургалт-туршлагын талбайд.
3.6. Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт ба 2.4.-р зүйлд зааснаас бусад орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөргөөс хамааруулан дараах байдлаар тогтооно:
· Нутгийн умард хэсэг буюу хойд өргөргийн 480 ба түүнээс хойш гуравдугаар сарын 22-оос есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд өдөрт 2,5 цагаас багагүй;
· Нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөргийн 480-аас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй.
Тайлбар: 1. Олон давхар (9 ба түүнээс дээш давхар) барилга бүхий хороололд энэхүү нормын 2.4.-р зүйлд зааснаас бусад орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны туяа шууд тусах хугацаа дундаа нэг удаа тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн бүсэд нарны тусгалын үргэлжлэх хугацааны нийлбэрийг 0,5 цагаар нэмэгдүүлж авна.
2. Сууцны бүх өрөөнд нар тусах уртрагийн дагуу байрлалтай орон сууцанд болон хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд /хот байгуулалтын түүхэн үнэт орчинд болон барилгажилтын талбайн бэлтгэл ажлын өртөг өндөр байх нөхцөлд буюу хотын төв, хорооллын төвд/ орон сууцны хорооллыг шинэчлэх, нэмж барилгажуулах үед нарны тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0,5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө.
Дөрөв. Хорооллын нутаг дэвсгэр, орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны тусгалын хангамжийн төлөвлөлт
4.1. Хороолол дундах талбай болон сууцны барилгын нүүр талыг бүтэн жилийн турш сүүдэрлэгдэхээр төлөвлөж болохгүй. Хагас жилийн буюу IX сарын 22-ноос III сарын 22 хүртэлх сүүдэрлэлт нь орон сууцны хороолол, эрүүл мэнд-эмчлэн сэргийлэх байгууллагын барилгажаагүй хэсгийн нийт талбайн 10-аас ихгүй хувийг эзлэх ёстой.
4.2. Орон сууцны цогцолбор ба блок секцийн нэг загварын зураг төслийн бүрдэлд барилгын байршил чиглэлийг заасан зургийг заавал оруулах шаардлагатай.
4.3. Хот байгуулалт, барилгажилтын төсөл /орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бичил хорооллын ерөнхий төлөвлөгөө, хот суурин газрын барилгажилтын төсөл/-д энэхүү нормоор шаардагдах нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны шаардлагыг хэрхэн тооцож хангасан тухай болон ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар тайлбар бичгийн хүрээлэн буй орчныг хамгаалах бүлэгт тусгай дэд бүлэг болгон бичиж оруулна.
4.4. Хорооллын нутаг дэвсгэр ба барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх болон сүүдэрлэгдэх хугацааг төслийн шатанд тодорхойлохдоо энэхүү нормын нэгдүгээр хавсралтад тусгасан багаж, график аргаар буюу компьютерийн программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлно.
Тайлбар: Бүтэн жилийн турш сүүдэрлэгдэх нөхцлийг зуны нар буцах өдөр буюу YI сарын 22-ноор, хагас жилийн сүүдэрлэгдэх хугацааг өдөр шөнө тэнцэх өдөр буюу III сарын 22 ба IX сарын 22-ноор тус тус тооцно.
4.5. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг барилгын доод давхрын цонхнуудын төв цэгээр тооцно. Ингэхдээ цонхны хэмжээ нь ердийн гэрэлтүүлгийн шаардлага хангасан цонх байх ёстой бөгөөд түүнийг сүүдэрлэх барилгын хийц хэсэглэл, тагт, саравч, сараалж зэргийн сүүдэрлэлтийг тооцно.
4.6. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй.
Тав. Хүний амьдрах орчинд үүсэх нарны хэт халалтыг хязгаарлах шаардлага
5.1. Нарны шууд тусгал удаан хугацаагаар туссанаас үүсэх хэт халалтыг хязгаарлах шаардлагыг дараах нөхцлөөр хангуулна. Үүнд:
а) Орон сууцны барилгын сууцны болон гал тогооны өрөө, дотуур байрны унтлагын өрөө, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий
боловсролын ба дотуур байрт сургууль, мэргэжлийн сургалтын болон бусад тусгай дунд боловсролын сургуулийн анги танхим, эрүүл мэнд-эмчлэн
сэргийлэх байгууллагын өрөө тасалгааг нарны хэт халалтаас хамгаалах шаардлагыг холбогдох** норм дүрмийн дагуу;
б) Байгаль цаг уурын III ба IV дүгээр бүсэд*** байрлах орон сууцны хороолол дундах спорт, тоглоомын хэрэгсэл байрлуулж тохижуулсан амрах, тоглох зориулалтын талбайн хагасаас багагүйг, явган замын гуравны хоёроос багагүй хэсгийг нарны хэт халалтаас хамгаалсан байвал зохино.
в) Байгаль цаг уурын III ба IV дүгээр бүсэд*** байрлах айлын сууцны бүх цонх нь нэг зүгт харсан барилгыг 2000-2900-ын өнцөгийн нум руу харуулан байрлуулж болохгүй. Энэ чиглэлд зөвхөн дан ба хоёр давхар барилга байрлуулахыг зөвшөөрөх бөгөөд түүний энэ зүгт харсан цонх, тагтны хаалганы гадна талд нарны тусгай хамгаалалт хийх шаардлагатай. Дан барилгын нарны хамгаалалтанд таримал мод хэрэглэж болно.
5.2. Олон нийтийн зориулалттай шиллэсэн гадаргуу ихтэй барилгын 2000-2900-ын өнцөгийн нум руу харж байрласан цонх, тагтны хаалганд нарнаас хамгаалах арга хэмжээ авна.
** - Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм, Олон нийтийн барилга төлөвлөх норм ба дүрэм болон бусад.
*** - “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 1 дүгээр зураг, 3 дугаар хавсралт
5.3. Байгаль цаг уурын IY бүсэд барих олон нийтийн барилгын 700-2900-ын
|
Зургаа. Ашигласан материал: |
|
1. |
“Санитарные нормы и правила обеспечения |
|
|
инсоляцией жилых и общественных зданий и |
|
|
территории жилой застройки” |
СанПин 2605-82 |
2. |
Орон сууцны барилгын зураг төсөл |
|
|
төлөвлөх норм ба дүрэм |
БНбД 31-01-01 |
3. |
Жилые здания |
СНиП 2.08.01-89* |
4. |
Олон нийт, иргэний барилга |
БНбД 31-03-03 |
5. |
Общественные здания и сооружения |
СНиП 2.08.02.89* |
6. |
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын |
|
|
норм ба дүрэм |
БНбД 30.01.04 |
7. |
Градостроительство. Планировка и застройка |
|
|
городских и сельских поселений. |
СНиП 2.07.01-89* |
8. |
Э. Нейферт. Краткий справочник архитектора. |
Москва 1965 |
9. |
Neufert. Bau-Entwurfslehre |
Darmstadt 1978. |
Текст томруулах
A
A
A