A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ ХОРООЛЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ НАРНЫ ГЭРЛИЙН ШУУД ТУСГАЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААГ ТӨСЛИЙН ШАТАНД ТОДОРХОЙЛОХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Бүлэг: 1979

ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ ХОРООЛЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ НАРНЫ ГЭРЛИЙН ШУУД ТУСГАЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААГ ТӨСЛИЙН ШАТАНД ТОДОРХОЙЛОХ АРГАЧИЛСАН ЗААВАР

Нарны гэрэл нь эерэг ба сөрөг үйлчлэлтэй. Эерэг үйлчлэл нь нян устгах, сэтгэл санааны таатай нөлөөлөл болон дулааны үйлчлэл юм. Сөрөг үйлчлэл нь нүд гялбуулах, эд зүйлийг гандааж өгөршүүлэх, хэт халалт үүсгэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эдгээр болно.

Хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төслийн шатанд өрөө тасалгаанд болон  хорооллын  нутаг  дэвсгэрт  нарны  шууд  тусгалын  үргэлжлэх

хугацааг тодорхойлох нь дээрх эерэг ба сөрөг үйлчлэлийг хүний эрүүл мэндэд зүй зохистойгоор зохицуулах ач холбогдолтой.

Төслийн шатанд нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлохын тулд эхлээд тухайн өргөрөгт тэнгэрийн мандлаар нарны явж өнгөрөх замыг дүрслэж, түүний координатууд буюу тэнгэрийн хаяанаас дээш өргөгдсөн өндөр hO болон хэвтээ өнцөг азимут AO-г тодорхойлох хэрэгтэй.

1.1 дүгээр зурагт Улаанбаатар хот орших хойд өргөргийн f=48О-ын (Улаанбаатар хот нь ХӨ47О56’ дээр оршино) нутаг дэвсгэр дээгүүр өвөл зуны нар эргэх, буцах өдрүүд болон хавар намрын өдөр шөнө тэнцэх өдрүүдийн нарны траекторыг үзүүлэв. Үд дунд нарны өнцөг хавар намар 0О-тай тэнцүү байх ба зун, өвөлд харгалзан +23,5О ба –23,5О байна. Энэ тоо бүх өргөрөгт тогтмол байна.

Зураг 1.1 Зуны нар буцах, хавар намрын өдөр шөнө тэнцэх, өвлийн нар эргэх өдрүүдийн нарны траектори

1.2 дугаар зурагт мөн өргөргийн хувьд дэлхийн болон нарны экваторын хоорондох харьцааг үзүүлэв.

Янз бүрийн өргөрөгт, янз бүрийн цагт байх нарны координатыг тодорхойлохын тулд маш түвэгтэй одон орны тооцоо хийх шаардлагатай болно. Архитекторуудын ажлыг хөнгөвчлөхийн тулд нарны картыг боловсруулсан бөгөөд түүний тусламжтайгаар нарны координатыг амархан тодорхойлж болно. Ижил төвтэй тойргуудтай огтлолцсон цэгээр нарны өндөр hО-г тодорхойлох бөгөөд лимбээр азимут АО-г тодорхойлно.

Нарны гэрэл шууд тусах хугацааг тоон тэмдэглэгээ бүхий проекцийн аргаар тодорхойлно. Нарны гэрлийн тусгалын тооцоог барилгажилтын төлөвлөгөөн дээр

1.4 дүгээр зурагт үзүүлсэн нарны графикийг шууд давхарлан тавьж тодорхойлно.

Нарны график нь тэнгэрийн секторын налуу хавтгайн хэвтээ проекц юм. График дээрх  зэрэгцээ  шулуунууд  нь  уг  хавтгайн  хэвтээ  огтлолын  проекцууд  бөгөөд тэдгээрийн хоорондох өндөршилтийг тооцоо хийх О цэгээс эхлэн тоолно. Уг цэгээс эх авсан цацрагууд нь налуу хавтгай дээрх секторын өнцгийн нэг талын хэвтээ сүүдэр буюу азимутын цацрагууд юм.

Өдөр шөнө тэнцэх өдрийн нарны графикийг дараах аргаар байгуулна (1.5 дугаар зур). Харилцан перпендикуляр mn ба kl шулууныг татъя. Тэдгээрийн

огтлолцсон О цэгт төвтэй 6-10 см радиус бүхий хагас тойрог татъя. О цэгийг дайруулан mn AS шулуун татъя. Уг шулууны хагас тойрогтой огтлолцсон А цэгээс kl шулуунд АВ перпендикуляр буулгаж, О цэгээс ОВ радиустай дөрөвний нэг тойрог татъя. Дөрөвний нэг тойрог kNn-ийг 5О–ын өнцгөөр хуваасан хуваалтуудыг байгуулж эдгээр цэгүүдийг тойргийн төвтэй холбосон шулууны 2 тойргийн хоорондох MN хэрчмийн хоёр үзүүрээс хэвтээ ба босоо шулуун татаж MNR маягийн тэгш өнцөгт гурвалжингуудыг байгуулна.

Эдгээр гурвалжингийн тэгш өнцгийг дайруулан О цэгээс азимутын цацрагуудыг байгуулна. mn шулуун дээр О цэгээс эхлэн налуу хавтгайн өндөршилтийг харуулах хэвтээ шулууныг байгуулахын тулд 1 см-ын хуваарьтайгаар хуваана. Хуваарийг OS шулуун дээр проекцлож, үүссэн цэгүүдийг дайруулан mn шулуунтай параллель шулуунуудыг  татаж  графикийн  хэвтээ  шулууныг  байгуулна. 

Хэвтээ шулууны хоорондох хуваарийн  үнийг  ерөнхий  төлөвлөгөөний  масштабаас  хамааруулан тогтооно. Байгуулсан  графикийг  симметрээр  хувилгаж,  баруун  талын  хэсгийг байгуулаад нэвт харагдах кальк буюу слайдан дээр буулгаж хэрэглэхэд бэлэн болгоно.

Нарны графикийг байгуулах хоёрдахь арга нь 1.1 дүгээр зурагт үзүүлсэн тэнгэрийн мандлын загвар дээр үндэслэсэн байна.

1.Тэнгэрийн мандлыг хойд-урд меридианы дагуу огтолсон R=1 радиустай хагас бөмбөрцөг маягаар дүрсэлье. (Зураг 1.6а).

 

2.Бөмбөрцгийн төв О цэг ба тэнгэрийн мандлын орой Z цэгийг холбосон босоо шулуунаас урд зүг рүү f (газар зүйн өргөрөг, градус) өнцөг байгуулъя. Түүний хагас бөмбөрцөгтэй огтлолцсон цэг нь өдөр шөнө тэнцэх өдрийн 12 цагт нар байх цэг болно. Налуу шугам нь үд дундын нарны цацрагийн босоо проекц, түүний тэнгэрийн хаяаны шугамтай үүсгэсэн өнцөг нь тухайн агшинд байх нарны байрлалын өндөр болно

3.Тэнгэрийн мандлын байгуулалтыг О цэгт төвтэй R=1 радиустай тойрог маягаар дүрсэлье. Зүг чигийг З, У, Б, Х гэж тэмдэглэе. Огтлол дээрээс урд меридианы шугам дээр үд дундын нарны проекцийг буулгаж, r радиустай тойрог татъя (Зураг. 1.6б).

Зүүн урд зүгт чиглэсэн секторыг 15О-аар 6 тэнцүү хэсэгт хувааж (нар шилжих өнцгийн хурд цагт 15О, нар мандахаас үд дунд хүртэл 6 цаг), тойргийн төвтэй холбоно.

5.Эдгээр радиусуудын гадна ба дотор тойрогтой огтлолцсон цэгүүдээс босоо ба хэвтээ шулуунуудыг татаж огтлолцуулах замаар жижиг тэгш өнцөгт гурвалжингуудыг байгуулах бөгөөд тэдгээрийн тэгш өнцгийн орой нь нарны цаг тутам дахь хэвтээ проекцийн цэг болох юм. Эдгээр туслах байгуулалтыг нарийн зураас буюу өөр өнгөөр байгуулна.

6.Нарны проекцийн цэгүүдийг дайруулан О төвөөс бүдүүн зураасаар нарны цацрагийн цаг тутмын проекцийг байгуулах бөгөөд эдгээр нь нарны графикийн цацрагууд болно. Графикийг хялбар аргаар байгуулахын тулд тэнгэрийн мандлын огтлол ба байгуулалтыг давхцуулж болно (Зураг. 1.6в).

7.OZ шулуун дээр 1 см-ийн зайтайгаар О цэгээс эхлэн хуваарь татаж тэдгээрийг үд дундын нарны цацраг дээр проекцлоод үүссэн цэгүүдээс тэнгэрийн мандалын байгуулалт дээр БЗ шулуунтай параллелиар шулуунуудыг татна. Эдгээр шулуунууд нь нарны тусгалыг тодорхойлох гэж байгаа цэгээс дээш орших нарны замын налуу хавтгайг метрийн алгасалтай хэвтээ хавтгайгаар огтолсон хуваарийн шугам болох бөгөөд сүүдрийн уртыг тодорхойлоход туслана. Параллель шулуунуудын хоорондох хуваарийн үнэлгээг архитектурын зургийн масштабтай уялдуулан тогтооно.

8.Үдээс өмнөх нарны цацрагийг (6-12 цаг) үдээс хойших хэсэгт (тэнгэрийн мандалын байгуулалтын БУ секторт) толинд тусгасан байдлаар шилжүүлж, цагийг (12-18 цаг) үргэлжлүүлэн тэмдэглэнэ. Графикийн туслах зураасуудыг арилгаж, үлдэх зураасуудыг тодруулан кальк буюу тунгалаг хальсан дээр буулга

Жишээ 1. Хэвтээ хавтгай дээр орших цэгт нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлох. (Зураг. 1.7)

Графикийн О цэгийг өгөгдсөн цэгтэй давхцуулж, зүг чигийг хойд урд зүгт чиглүүлж давхцуулна. Сүүдэрлэж байгаа барилгын өндөр НБАР. буюу судлах гэж байгаа цэгээс дээш уг барилгын дээврийн хашлагын өндөр нь 25 м байна. График дээр уг барилгын өндөртэй тэнцүү буюу 25 м-ийн өндөртэй хэвтээ шулууныг зураг ба графикийн масштабт тохируулан сонгож тэмдэглэнэ. Судалж буй цэг О нь уг цэгээс тус хэвтээ шулуунд хүртэлх зайнд орших барилгын хэсгээр сүүдэрлэгднэ. Барилгын бусад хэсгийн сүүдэр уг цэг дээр хэзээ ч тусахгүй. О цэгийн уг барилгаар сүүдэрлэгдэх хугацаа нь 9 цагаас 11 цаг 30 мин. хүртэл байна (зураг 1.7а). Үүнээс

үзэхэд өгөгдсөн цэг нь өдөр шөнө тэнцэх өдрийн турш 2 удаа нар үзэх бөгөөд нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл, өдрийн 11 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл байна (нарны тусгалын үргэлжлэх хугацааны нормоор нар мандсаны дараах болон нар жаргахын өмнөх 1 цагийн тусгалыг тооцохгүй).

Жишээ 2. Объектоос хэвтээ хавтгайд байгуулах (зураг 1.8).

Сүүдэр байгуулахдаа графикийг эсрэгээр харуулж байрлуулна. О цэгийг барилгын сүүдэрт байх талын гадаад өнцгүүд дээр давхцуулна. Азимутын шугамууд нь тухайн цагт уг өнцгөөс тусах сүүдрийн чиглэлийг заах бөгөөд уг барилгын өндөр буюу 25м-тэй тэнцэх хэвтээ шугам нь сүүдрийн уртыг тодорхойлно (өдөр шөнө тэнцэх өдрөөр хавтгай дээрх сүүдэр нь баруунаас зүүнд шулуун шугамын дагуу шилжинэ).

Жишээ 3. Объектийн нүүрний хавтгай дээрх нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлох.

Үүний тулд орон нутгийн өргөрөгт тохирсон нарны картан дээр төвийг дайруулан нүүр талын хавтгайтай параллель шулууныг нарны траекторитай огтлолцтол татахад хангалттай. Нарны траекторитай огтлолцсон цэг нь нарны тусгал эхлэх буюу дуусах хугацааг тодорхойлно.

Жишээ 4. Улаанбаатар хотод (ХӨ 48О) орших зүүн урагшаа АО =135О харсан байрлалтай хязгаарлах босоо өнцөг fb=72О, хязгаарлах хэвтээ өнцөг =140О бүхий цонхтой сууцны өрөөнд нар тусах хугацааг тодорхойлох.

Уг цонхны дээр орших 1,2 м өнгийлттэй, fb =52О, =180О бүхий тагтнаас болон уг барилгаас 2Н зайнд алслагдсан, түүнтэй параллель, fb =28О, =180О барилгаас үүсэх сүүдэрлэлтийг нэмж тооцно.

Зэргэлдээ барилгаар сүүдэрлэгдэх нөхцлийг тодорхойлохын тулд нарны цацрагийн чиглэлийг тооцон унасан сүүдэр байгуулах дүрмийн тусламжтайгаар сүүдрийн байрлалыг зөв тодорхойлох хэрэгтэй (Зураг 1.9).

Өрөө тасалгаанд цонхоор тусах нарны шууд тусгалын хугацааг тодорхойлохын тулд цонхны хэмжээнээс гадна цонхоор тусах цацрагийг хязгаарлах босоо ба хэвтээ өнцгүүдийг тодорхойлох хэрэгтэй (Зураг 1.10).

Хязгаарлах хэвтээ өнцөг гэдэг нь цонхны нүхний байгуулалтан дээрх диагоналиудын хоорондох өнцөг бөгөөд =180О – 2байна.

Үүнд: – барилгын нүүр талын шугам ба диагоналийн хоорондох өнцөг.

tg iХ=d / dЦОНХ Үүнд: d - хананы зузаан; dЦОНХ – цонхны өргөн.

Босоо өнцөг

fb =90О ib байна.

Үүнд: цонхны тавцангийн өнгийлтийг тооцож тодорхойлно.

tg ib=d ЦТ / hЦОНХ

 

Цонхны эсрэг орших барилгаар болон цонхны дээр орших тагтны хавтангаар сүүдэрлэгдэх хугацааг тодорхойлохын тулд кальк буюу өөр нэвт харагдах цаас, хальсан дээр бэлтгэсэн туслах графикийг хэрэглэнэ. Зураг 11-д үзүүлсэн график дээр цацрагийн дагуух шулуунууд нь босоо хавтгайн проекцууд бөгөөд хязгаарлах хэвтээ өнцгийг тодорхойлно. Харин нумууд нь цонхны босоо өнцгийг хязгаарлах цонхны дээд ирмэг, тагт, саравчны ирмэг буюу эсрэг барилгын дээврийн ирмэгийг дайрсан налуу хавтгайн хагас бөмбөрцөгтэй огтлолцох шугам бөгөөд хязгаарлах босоо өнцгийг тодорхойлно. Бодлогыг бодохын өмнө эхлээд

1.Уг туслах график дээр нарны тусгалыг тодорхойлох гэж буй өрөөний цонхны хэвтээ өнцөг =140О-г байгуулж, босоо өнцөг fb =72О, тагтны босоо өнцөг fb =52О, эсрэг орших барилгын босоо өнцөг fb =28О-д харгалзах нумуудыг олж, тасархай зураасаар буюу өөр онцлох зураасаар тэмдэглэж, сүүдэрлэгдэх хязгаарыг ялгаж будна.

2.Туслах графикийг ХӨ 48О-д зориулсан нарны картан дээр диаметр ДС-ийг барилгын нүүр талын ориентацийн дагуу төвийг давхцуулан байрлуулна.

3.Будагдаагүй үлдсэн хэсгийн хооронд таарсан нарны траекториор нарны тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлно.

Зураг 1.12 а-д босоо өнцгийн схемийг, 1.12 б-д туслах графикийг урьдчилан бэлтгэсэн байдал, 1.12 в-д бэлтгэсэн графикийг нарны картан дээр давхцуулсан байдлыг үзүүлэв. Уг тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нар тэнцэх өдөр 8 цаг 26 минутаас 12 цаг 35 минут хүртэл, зуны нар буцах өдөр 6 цаг 23 минутаас 9 цаг 25 минут хүртэл байх бөгөөд, өвлийн нар эргэх өдөр энэ өрөөнд нар шууд тусахгүй юм байна. Тагтгүй цонхоор тусах нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нар тэнцэх өдөр 8 цаг 26 минутаас 13 цаг 40 минут хүртэл, зуны нар буцах өдөр 6 цаг 23 минутаас 12 цаг хүртэл, өвлийн нар эргэх өдөр энэ өрөөнд мөн нар тусахгүй юм байна. Хэрэв тагт ч байхгүй, эсрэг орших барилга ч байхгүй бол уг өрөөнд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нар тэнцэх өдөр 6 цагаас 13 цаг 40 минут хүртэл, зуны нар буцах өдөр 5 цаг 10 минутаас 12 цаг хүртэл, өвлийн нар эргэх өдөр 8 цагаас 13 цаг 50 минут хүртэл нар тусах боломжтой байгаа нь харагдаж байна.

а) сүүдэрлэх босоо өнцгийн схем эсрэг орших барилгаар сүүдэрлэгдэх босоо өнцөг fb =28°; тагтны хавтангаар сүүдэрлэгдэх босоо өнцөг fb =52°; цонхны ялуугаар сүүдэрлэгдэх босоо өнцөг fb =72°;

б) сүүдэрлэгдэх өнцгийг тэмдэглэсэн туслах график; цонх-цонхны хүрээгээр сүүдэрлэгдэх хэсэг fb =72°; fХ=140°;

в) бэлтгэсэн туслах графикийг ХӨ 48°-т зориулсан нарны карттай давхцуулсан байдал. Барилгын нүүр тал зүүн урагшаа харсан байна. А©=135°.

Нарны  ээвэрлэлтийн  шаардлагыг  хангуулах,  нарны  илүүдэл  цацрагаас хамгаалахын аль алиныг архитектур төлөвлөлтийн аргаар зохицуулах нь хамгийн ашигтай байдаг. Эдгээр аргуудад барилгын ориентацийг зөв сонгох, лож, веранд, тагт, галерей төлөвлөх, ногоон суулгамал хэрэглэх зэрэг аргууд орно. Нарны хэт халалтаас хамгаалах хамгийн чухал арга бол гэрэлтүүлэх нүхний талбайг багасгах явдал юм.

Нарны хамгаалалтын архитектурын бүтээцийн элементүүд нь байнгын (барилгын үндсэн хэсэг болсон) буюу түр зуурын (тоноглолын чанартай) байна.

Хэвтээ саравчны тооцоот өнгийлт нь

l =H tg i =H ctg fb,

Үүнд: Н – цонхны тавцангаас саравчны доод тал хүртэлх өндөр; i fb өнцгийн гүйцээлт (90О хүртэл);

ctg fb =ctg ho cos a

Үүнд: ho нарны өндөрийн өнцөг;

a - байгуулалтан дээрх нарны цацраг ба фасадын нормаль шугам (фасадын хавтгайд перпендикуляр шугам)-ын хоорондох өнцөг (зураг 1.13-г үз). a=0О үед fb= ho.

Монгол орны нөхцөлд говийн аймгуудад ч өвлийн улиралд гадна агаарын температур хүйтэн байдгийг харгалзан нарнаас хамгаалах түр зуурын жалюзин хөшиг зэрэг арга хэмжээг сонгох нь зүйтэй. Гадна агаарын температур их хүйтэн байдаг өвлийн улиралд нарны дулааны үйлчлэлийг ашиглах хэрэгтэй юм. Гэвч сургуулийн барилгыг төлөвлөхдөө нарны гэрлийн шууд тусгалыг анги танхимуудад хангалттай байхаар тооцохоос гадна гялбуулах, хэт халах үйлчлэлээс хамгаалах шаардлагатай.