A

A

A

Бүлэг: 1979

/СЕХ-ны 2020 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

    Сонгуулийн Ерөнхий Хорооны

                                            2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн

                                                                 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ,

УХУУЛАГЧИЙН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлэх, үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг гаргуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Нам, эвсэл, хамтарсан намын сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнаас гадна түүний ажилтан, нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч тус тус хамаарна.

1.3. Нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тооны менежер, шадар туслагч, ухуулагчтай байна. /Энэ заалтыг 2017-03-16-ны өдрийн 06 тогтоолоор өөрчлөн найруулсан/

1.4.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаар 18 насанд хүрсэн, энэ журамд заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан иргэнийг ажиллуулна.

1.5.Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно. . /Энэ заалтыг 2017-03-16-ны өдрийн 06 тогтоолоор хассан/

 

Хоёр. Нам, эвсэл, хамтарсан намын сонгуулийн штабын ажилтан,

нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар

бүртгүүлэх, үнэмлэх олгох

2.1.Нам, эвсэл, хамтарсан намууд нь сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлж үнэмлэх авах тухай хүсэлтээ Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу холбогдох сонгуулийн хороонд бичгээр гаргана. /Энэ заалтад 2016-06-21-ний өдрийн 174 тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.2.Нам, эвсэл, хамтарсан нам, нэр дэвшигч нь энэ журмын 2.1-д заасан хүсэлтийн хамт дор дурьдсан баримт бичгийг ирүүлнэ:

2.2.1.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаар ажиллуулах тухай баримт бичгийн хуулбар;

2.2.2.Холбогдох маягтын дагуу бөглөсөн мэдээлэл.

2.3.Энэ журмын 2.1-д заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авсан сонгуулийн хороо 48 цагийн дотор нягтлан шалгаж, энэ журмын 1.4-т заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж үнэмлэх олгоно.

Гурав. Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч,

ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал

3.1.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааны дор дурдсан зардлыг Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан сонгуулийн зардлаас гаргуулна. /Энэ заалтыг 2017-03-16-ны өдрийн 06 тогтоолоор өөрчлөн найруулсан/

                3.1.1.Холбооны зардал;

3.1.2.Хоолны зардал;

3.1.3.Унаа эсхүл шатахууны зардал.

3.2.Энэ журмын 3.1-д заасан зардал нь Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т заасан холбогдох зардалд хамаарна.

3.3.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь энэ журмын 3.1.1-3.1.3-т заасан зардлыг зориулалтын дагуу зарцуулах ба зардал авсан баримтанд гарын үсэг зурж, зардлын тайланг сонгуулийн штабтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Дөрөв.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч,

ухуулагчийн эрх, үүрэг

4.1.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь Сонгуулийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

4.2.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь Сонгуулийн тухай хууль болон энэ журамд нийцсэн үйлдэл, үйл ажиллагааг явуулна.

 

Тав. Хариуцлага

5.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэ журамд заасныг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---