- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /СЕХороо, ХХЗХорооны 2020 оны 18, 22 дугаар хамтарсан тогтоолоор хүчингүй болсон/
/СЕХороо, ХХЗХорооны 2020 оны 18, 22 дугаар хамтарсан тогтоолоор хүчингүй болсон/
Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа Холбооны Зохицуулах хорооны
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 29/17 тоот хамтарсан тогтоолын хавсралт
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Олон нийтийн радио, телевиз болон бусад өргөн нэвтрүүлэгийн радио, телевизээр (цаашид “радио, телевиз” гэх) сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина.
1.3.Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан өргөн нэвтрүүлэгийн радио, телевизэд Олон нийтийн радио, телевиз болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй радио, телевиз хамаарна.
1.4.Радио, телевиз нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг (цаашид “сонгуулийн сурталчилгаа” гэх) нэвтрүүлэхдээ Сонгуулийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд баримтлах зарчим
2.1.Телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ тухайн сурталчилгааны агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран дуу, дүрс авиа, тайлбар зэргийг ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж буй гэдгээ ойлгомжтой тодорхой гаргаж, төлбөртэй гэж тодотгон, тухайн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацааны туршид тухайн нэвтрүүлгийг захиалсан нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж, нэвтрүүлэх бөгөөд энэ нь радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд хамаарна.
2.2.Сонгуулийн сурталчилгааг улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, боловсролын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур нэвтрүүлэхийг хориглоно.
2.3.Радио, телевиз нь улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцуулсан байна. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
2.3.Сонгуулийн үйл явдлын тухай мэдээ, сурвалжлага, сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, Сонгуулийн тухай хуулийн 82.15-д заасан нэвтрүүлэг, сонгуулийн тухай хуулийг олон нийтэд тайлбарласан мэдээлэл, сурталчилгаа, сонгуулийн байгууллагын албан ёсны мэдээллийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулахгүй. /СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор зарим хэсгийг өөрчилсөн/
2.4.Радио, телевиз нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж түгээх үүрэгтэй.
2.6.Радио, телевиз нь нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа буюу хоногт 15 минутаас илүү сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
2.7.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
Гурав. Сонгуулийн сурталчилгааг телевиз, радиогоор нэвтрүүлэх
3.1.Олон нийтийн радио, телевиз нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, бусад радио, телевиз нь нам, эвсэл, нэр дэвшигч, захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.2.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлж байгаа сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг төлбөртэй нэвтрүүлэг гэж үзнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2016-06-21-ний 176/38А тоот тогтоолоор хүчингүй болгосон./
3.3.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевиз болон бусад өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлнэ. Хэрэв радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 1.3-т заасан өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн жагсаалтыг энэ журмын хавсралтын дагуу гаргаж, санал авах өдрөөс 45 хоногоос доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
3.5.Өргөн нэвтүүлгийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.6.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг өргөн нэвтрүүлгийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
3.6.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
3.6.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
3.6.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.7.Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг доор дурдсан баримт мэдээллийн хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.7.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
3.7.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
3.7.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.8.Энэ журмын 3.6, 3.7-д заасны дагуу сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлж хянуулсан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.2.Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-д заасны дагуу сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлж, хянуулсан радио, телевизийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 2-оос доошгүй ажлын өдрийн өмнө хүргүүлнэ. /СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор зарим хэсэгт өөрчлөлт орсон/
3.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 3.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн сонгуулийн хорооноос ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ. /СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор зарим хэсэгт өөрчлөлт орсон/
3.11.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.4.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3, 82.13, 82.16 дахь заалтад заасан зарчмыг баримтлан нэг нам, эвсэл, нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.
3.5.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны цаг, хуваарийн төслийг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө баталж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.
3.6.Олон нийтийн радио, телевизээс бусад өргөн нэвтрүүлгийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.6, 82.13, 82.16 дах хэсэгт заасан зарчмыг баримтлана.
3.7.Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэлийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь тус бүр хоногт нэг цагаас илүүгүй байна.
3.16.Радио, телевиз болон нам, эвсэл, нэр дэвшигчид нь энэ журмын 3.12, 3.13-д заасан зарчмыг баримтлан, гэрээ байгуулсны үндсэн дээр гаргасан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарийг мөрдөх ба энэ хуваарьт зааснаас бусад цагт сонгуулийн сурталчилгааг ил, далд хэлбэрээр нэвтрүүлэхийг хориглоно. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.17.Энэ журмын 2.1-д заасныг зөрчиж сонгуулийн сурталчилгаа гэдгээ онцолж тодотгоогүй, нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчилж байгаагаа ил тод тайлбарлаж ойлгуулаагүй, мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг зэрэг аливаа хэлбэрийн далд сурталчилгаа явуулахыг хориглоно. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
3.8.Сонгуулийн сурталчилгаанд хуваарилсан эфирийн цагийг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын 7.27, 7.29-т заасан зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.
3.9.Радио, телевиз нь Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хориглосон нэвтрүүлэг, зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.
Дөрөв. Сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт
4.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль болон энэхүү журамд заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах бөгөөд Харилцаа холбооны тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжинд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих арга хэмжээг зохион байгуулж ажиллана.
4.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль болон энэ журамд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
4.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихдаа Сонгуулийн тухай хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.13, 82.15, 82.16, 82.17 дахь хэсэгт заасан чиглэлээр болон энэ журмын хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй, агуулгатай холбоотой асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд холбогдох байгууллага-т мэдэгдэж, хяналт, мониторингийн бичлэгээр хангаж ажиллана.
4.5.Энэ журмын 3.5-д заасныг зөрчсөн радио, телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэх зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. /Энэ заалтыг СЕХ, ХХЗХ-ны хамтарсан 2017-04-14-ний 12/15 тоот тогтоолоор хассан/
4.4.Өргөн нэвтрүүлгийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлан мэдээллийг Зохицуулах хорооноос гаргасан маягт, зааврын дагуу гаргаж тухай бүр Зохицуулах хороонд цахимаар хүргүүлэх бөгөөд 7 хоногийн тайланг нэтггэж, албан бичгээр баталгаажуулж хүргүүлнэ.
4.5.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлыг зохион байгуулж, хуульд заасан арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
4.6.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн нийт цагийн бичлэгийг сурталчилгааны хоногоор хийж Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.
4.7.Хяналт тавихад ашиглаж байгаа мэдээ, мэдээллийг энэ журамд зааснаас өөр зорилгоор ашиглахгүй.
4.8.Энэ журмыг зөрчсөн нам, эвсэл, нэр дэвшигч, хэвлэл мэдээллийн байгууллагад Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.9.Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналтын дүн мэдээ, зөрчлийн талаар сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтэд мэдээлнэ.
Текст томруулах
A
A
A