A

A

A

Бүлэг: 1979

/Аймгийн ЗД-ын 2018 оны А/185 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

Аймгийн Засаг даргын 2010 оны

03 дугаар сарын 16-ны өдрийн

А/96-р захирамжийн 1-р хавсралт

 

Орон нутгийн авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх,

 захиран зарцуулах, хяналт тавих журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журам нь орон нутгийн замын санг бүрдүүлэх, түүний зарцуулалтыг төлөвлөх, захиран зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, энэ үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулна.

1.2. Орон нутгийн замын сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд замын санг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг орон нутгийн төсвийн нэгэн адил журмаар гүйцэтгэнэ.

1.3. Замын сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийн бүрэлдүүлэлт, хувиарлалт, зарцуулалтад хяналт тавих үүргийг аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, газар хариуцан хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Авто замын сангийн бүрдүүлэлт, төлөвлөлт

 

            2.1. Орон нутгийн замын сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

            а/ Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

            б/ Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөр

            в/ Улсын ба орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө

            г/ Авто замын тухай хууль зөрчсөн этгээдэд ноогдуулсан торгуулийн тодорхой хувь хэмжээ

            д/ Зээл, тусламж, хандивын орлого болон бусад эх үүсвэр

            2.2. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар арчлалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг орон нутгийн замын санд оруулан тооцно. Орон нутгийн чанартай замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, засварлах асуудлыг аймгийн Засаг даргатай урьдчилан тохиролцсон байна.

            2.3. Замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо дараах зарчмыг баримтлана.

  • Монгол  Улсын  авто  замын  сүлжээг хөгжүүлэх  ерөнхий  төлөвлөгөө,  авто  зам хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлд тусгагдсан байх.
  • Батлагдсан зураг төсөвтэй байх.
  • Тухайн   чиглэлийн  зам, гүүрээр  явж  байгаа  тээврийн  хэрэгслийн  хөдөлгөөний болон замын даацын судалгаа хийгдсэн байх.
  • Салбарын чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байна.

Гурав. Авто замын санг захиран зарцуулах, хяналт тавих

            3.1. Орон нутгийн замын сангийн хөрөнгийн хэмжээг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг аймгийн Засаг дарга батлана.

            3.2. Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг аймгийн Засаг дарга хянаж, шийдвэр гаргаж санхүүжүүлнэ.

            3.3. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг Авто замын тухай хуулийн дагуу дараахь ажлуудад зарцуулна. Үүнд:

            - Зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах

            - Хайгуул хийх, зураг төсөв боловсруулах

            - Их, дунд, урсгал засвар шинэчлэл хийх

            - Авто замын тэмдэг, тэмдэглэгээ хийх

            - Авто зам ашиглагч байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх

            - Мэргэжлийн хяналт, шалгалт явуулах

- Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөрийг төвлөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэх

            - Шаардлагатай бол салбарын мэргэжилтэн, инженерүүдийг сургах, барилгын норм ба дүрэм, стандарт, гарын авлага материалаар хангах

            - Замын хураамжийн тасалбар хэвлүүлэх

            -  Зам сэтлэж нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэх зэрэгт зарцуулна.

            3.4. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр барьж байгуулах их засвар, авто замын өргөтгөл, арчлалт хийх, зам, замын байгууламжийг барих гүйцэтгэгчийг аймгийн тендерийн комисс сонгон шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, түүний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, Тээвэр, авто замын газар хариуцна.

            3.5. Орон нутгийн авто замын сангийн  хөрөнгийн төвлөрүүлэлт, түүний зарцуулалт болон үлдэгдлийн улирал бүрийн тайланг аймгийн Тээвэр, авто замын газар гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэсээр хянуулж баталгаажуулна.

            3.6. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд тавих мэргэжлийн техникийн хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тээвэр, авто замын газар хэрэгжүүлнэ.

                       3.7. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хайгуул, зураг төсөв хийх, их, дунд засвар, авто замын үйлдвэрлэлийн баазын өргөтгөл, шинэчлэл, санхүүжилтийн байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар шалгалт хийнэ.

 

 

----- o O o --------