A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлт
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2016 оны 12 дугаар сарын 28 -ын өдрийн

А/151/124 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

“Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах

нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас

хамааруулан ангилал тогтоох журам”-д

оруулах нэмэлт, өөрчлөлт

 

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны А-63/67 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-ын дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1.1. Журмын 1 дүгээр зүйлийн 1.2-д “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар улсын хэмжээнд зохион байгуулна.” гэж;

1.2. Журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрийн тохирох ангилалыг тогтоон тээврийн хэрэгслийн гэрчилгээний “тусгай тэмдэглэл” хэсэгт бичилт хийнэ.” гэж;

2. Журамд дараах заалт шинээр нэмсүгэй.

 2.1. Журмын 1 дүгээр зүйлийн 1.5. “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын “эко” гэрчилгээ олгоно.” гэж.

 

 

--- оОо ---