A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ /БХБС-ын 2017 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2017 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/

Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 30 дугаар тушаалаар батлав.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийг Барилгын тухай хуулийн 10.1 д заасан төвөгшлийн ангилалд хамаарах зориулалтын төрөл, хүчин чадал техникийн шинж чанарыг тогтооход энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2. Барилга байгууламжийг төвөгшлийн ангилалд хамруулах үндэслэл нь түүний зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, онцгой байдлын нөхцөлд үүсэж болзошгүй эдийн засаг-нийгмийн болон экологийн үр дагавар зэрэг техникийн шинж чанар хүчин зүйлүүд болно.

Хоёр. Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалыг хэрэглэх хүрээ

2.1. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалтын төрөл. хүчин чадлыг тогтоох нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, барилга байгууламжийн зураг төслийн магадлал, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохицуулахад үндэслэл болно.

2.2. Салбар тус бүрийн мөрдөж буй үндэсний болон Олон улсын норматив баримт бичигт тусгагдсан барилга байгууламжийн техникийн шинж чанарын төлөвлөлт болон тооцооны үзүүлэлтийг барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн байгууламжийн төлөвлөлт, тооцоонд тэр утгаар нь хэрэглэнэ.

Гурав. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал

3.1. Барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, өндөр, эзэлхүүн, талбай, байгууламжийн урт зэргээс гадна барилга байгууламжийн эрсдэл, хариуцлагын болон галын зэрэглэл, хөдөлгөөний болон барилгажилтын нягтрал, онцгой байдлын нөхцөлд үүсэж болзошгүй эдийн засаг-нийгмийн болон экологийн үр дагавар зэрэг техникийн шинж чанарыг төлөвлөлт, тооцоонд хэрэглэх үзүүлэлтийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдалтай уялдуулан барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамааруулан тогтоосон болно.

3.2. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн төрлийг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Дөрөв.Барилга байгууламжийн ашиглалтын явцад төвөгшлийн ангилалд өөрчлөлт оруулах

4.1.Барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангах зорилгоор барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, овор хэмжээ зэрэг техникийн шинж чанарыг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчилж засварласан, өргөтгөл шинэчилэлт хийсэн бол тухайн барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд өөрчлөлт оруулах үндэслэл болно.

4.2.Барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, төлөвлөлт, техникийн шинж чанар нь өөрчлөгдөөгүй үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөн засварлаж шинэчлэлт хийгдсэн барилга байгууламжийн төвөгшлийн ангилал хэвээр байна.

4.3. Өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэн барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалтын төрөл, хүчин чадал, техникийн шинж чанарыг өөрчилж болохгүй.

 

Хүснэгт-1

Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд

 Ангилал

 

төрөл

1. Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж:

2. Бага төвөгшилтэй барилга байгууламж

3. Дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж

4. Өндөр төвөгшилтэй барилга байгууламж:

 

5. Онцгой төвөгшилтэй барилга байгууламж:

 

 

Орон сууц

1.1. 7м хүртэл өндөртэй 150м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц

2.1. 15 м хүртэл өндөр нэг айлын орон сууц, олон айлын болон блокчилсон орон сууц

3.1. 15-51 м хүртэл өндөртэй олон давхар орон сууцны барилга

 

4.1. 51 м-ээс дээш өндөртэй (16 давхраас дээш) орон сууцны өндөр барилгууд

 

 

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага (БНбД 20-01-11)

 

 

 

Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга

 

2.2. 15 м хүртэл өндөртэй орон сууцнаас бусад зориулалттай барилгууд

3.2. 15м-51м хүртэл өндөртэй орон сууцнаас бусад зориулалттай олон давхар барилга, байгууламж

 

3.3. Төвөгшлөөрөө Барилгын тухай хуулийн 10.1.4 болон 10.1.5 дахь ангилалд хамаарахгүй эмнэлэг, үзлэгийн байрны барилга

 

3.4. Төвөгшлөөрөө Барилгын тухай хуулийн 10.1.4 болон 10.1.5 дахь ангилалд хамаарахгүй музей, үзэсгэлэнгийн барилга

 

3.5. Төвөгшлөөрөө Барилгын тухай хуулийн 10.1.4 болон 10.1.5 дахь ангилалд хамаарахгүй сүм, хийдийн барилга

 

3.6. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн байрны барилга

 

4.2. 51 м-ээс дээш өндөртэй (16 давхраас дээш) орон сууцнаас бусад зориулалттай өндөр барилгууд

 

 4.3. Хүн олноор нэгэн зэрэг цуглах барилга (Энэ хүснэгтийн 2.4; 3.12 -д зааснаас бусад)

 

4.4. Түүх соёлын дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлах

5.1. Тусгай нөхцөл, техникийн даалгавар шаардагдах онцгой зориулалттай барилга байгууламж (засгийн газрын ордон, телевиз, эрчим хүчний станц, батлан хамгаалах болон хилийн цэргийн зориулалттай барилга байгууламжууд гэх мэт )

 

 

 

 

-

 

-

3.7. 36 м-ээс 60м хүртэл алгаслалтай барилга байгууламж

 

4.5. 60 м-ээс дээш алгаслалтай барилга байгууламж

 

 

-

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага (БНбД 20-01-11), Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм ( БНбД 21-02-02)

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга

-

 

3.8. 100 хүртэл хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга

 

 

 

 

4.6. 100-иас дээш хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга

 

-

 

 

Сургууль, дотуур байр

-

2.3. 300 хүртэл сурагчтай сургууль, дотуур байрт сургуулийн хичээлийн байрны барилга

 

3.9. 300-1000 сурагчтай сургуулийн хичээлийн байрны барилга

 

3.10. Энэ хүснэгтийн 3.9 ба 3.11-д хамаарахгүй ерөнхий боловсролын дунд сургууль, их дээд сургуулийн хичээлийн байрны барилга

 

3.11. 800 хүртэл сурагчтай сургуулийн дотуур байрны барилга

4.7. 1000- аас дээш сурагчтай сургуулийн хичээлийн байрны барилга

 

4.8. 800-аас сурагчтай

сургуулийн дотуур байрны барилга

 

-

 

 

Худалдааны барилга

 

 

-

2.4. 1000 м2 хүртэл талбайтай худалдааны барилга

3.12. 1000 - 5000 м2 хүртэл талбайтай худалдааны барилга

 

4.9. 5000м2-аас дээш талбайтай худалдааны барилга

 

 

 

-

Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм ( БНбД 21-02-02)

 

 

Үйлдвэрийн барилга байгууламж

 

 

-

2.5. 5000 м2 хүртэл талбайтай үйлдвэрийн барилга, байгууламж

 

3.13. 5000 - 10000 м2 хүртэл талбайтай үйлдвэрийн барилга байгууламж

 

4.10. 10000-20000 м2 хүртэл талбайтай үйлдвэрийн барилга байгууламж

 

4.11. Бичил, ил уурхайн үйлдвэрийн барилга байгууламж

5.2. 20000 м2-аас их талбайтай үйлдвэрийн барилга байгууламж

 

5.3. Уул уурхайн ашиглах болон боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж

 

Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм ( БНбД 21-02-02)

 

 

 

Агуулах

 

 

 

 

 

-

2.6. 5000 м2 хүртэл талбайтай агуулахын барилга байгууламж

 

3.14. 5000 - 40000м2 хүртэл талбайтай агуулахын барилга байгууламж

 

4.12. 40000 м2-аас их талбайтай агуулахын барилга байгууламж

 

5.4. Тэсэрч дэлбэрэх, тэсэлгээний бодис,

химийн хорт болон аюултай бодис хэрэглэх, хадгалах, барилга байгууламж

Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм ( БНбД 21-02-02)

 

 

Авто машины гараж, зогсоол

 

 

 

-

 

2.7. Зоорьгүй, нэг давхар, машин тус бүр тусдаа бокстой 30 хүртэл автомашины гаражийн барилга

 

 

3.15. 30-100 хүртэл автомашины гараж-зогсоол

 

3.16. 100 хүртэл автомашины автомат зогсоолын байгууламж. суурь

 

4.13. 100-аас дээш автомашины гараж- зогсоол

 

 

 

 

 

 

 

-

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага (БНбД 20-01-11); Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм ( БНбД 21-02-02)

 

 

 

Эрчим хүчний эх үүсвэр, дулааны барилга байгууламж

 

 

 -

 

 

 

-

3.17. Сэргээгдэх болон дулааны эрчим хүчний 5 МВт хүртэл хүчин чадалтай барилга байгууламж

 

4.14. 5-50MВт хүртэл хүчин чадалтай сэргээгдэх болон дулааны эрчим хүчний барилга байгууламж

5.5. 50 МВт-аас дээш хүчин чадалтай дулааны эрчим хүчний барилга байгууламж

 

 

 

-

2.8. Барилгын тухай хуулийн 10.1.2 дахь ангиллын барилгын бие даасан дулаан түгээх сүлжээ

 

3.18. Дулаан хувиарлах төвөөс хэрэглэгч хүртлэх дулаан түгээх сүлжээ

 

4.15. Дулааны станц, Дулааны цахилгаан станцаас дулаан хувиарлах төв хүртлэх дулаан дамжуулах сүлжээ

 

 

-

 

 

 

-

 

2.9. Хэрэглэгч болон дулаан хувиарлах төв хоёрын түвшин хоорондын өндрийн зөрүү нь 51 метр, 1-3 МВт хүртэл чадалтай дулаан хувиарлах төв

3.19. Хэрэглэгч болон дулаан хувиарлах төв хоёрын түвшин хоорондын өндрийн зөрүү нь 51, метр, 3-5 МВт хүртэл чадалтай дулаан хувиарлах төв

 

 

4.16. Хэрэглэгч дулаан хувиарлах төв хоёрын түвшин хоорондын өндрийн зөрүү нь 51 метрээс дээш, 15 МВт ба түүнээс дээш чадалтай дулаан хувиарлах төв

 

 

 

-

Барилга доторх халаалт, агаар сэлгэлтийн систем нь Барилгын тухай хуулийн 10.1.1 – 10.1.5 дахь ангиллын

барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно

 

 

Цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээ

 

 

 

 

 

 

 

-

2.10. 0.4-15 кВ-ын хүчдэлтэй цахилгааны түр шугам

 

2.11. 0.4-10кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

 

 

 

 

 

 

 

3.20. 6-10 кВ хүртэлх цахилгааны. хуваарилах байгууламж

 

3.21. 10-35 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

 

3.22. 10-35 кВ хүртэлх цахилгааны. хуваарилах байгууламж

 

3.23. 0.4-15 кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

 

4.17. 35-220 кВ хүртэл хүчдэлтэй дэд өртөөний барилга байгууламж

 

4.18. 35-220 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

 

4.19. 35-330 кВ хүртэл хүчдэлтэй дэд өртөөний барилга байгууламж

 

4.20. 35-330 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

5.6. 330 кВ-с дээш хүчдэлтэй дэд өртөөний барилга байгууламж

 

5.7. 330 кВ-с дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

 

 

Барилга доторх цахилгаан хангамжийн систем нь Барилгын тухай хуулийн 10.1.1- 10.1.5 дахь ангиллын

барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

 

Ус хангамж, ариутгах татуургын систем

 

 

 

 

 

-

2.12. Барилгын тухай хуулийн 10.1.2 дахь ангиллын барилгын ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

 3.24. Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

 

 3.25. Үйлдвэрийн бохир усны цэвэрлэх байгууламж

 

 3.26. Шинээр байгуулагдах үйлдвэр, технологийн парк гэх мэт барилга, байгууламжийн ус хангамж ариутгах татуургын систем

4.21. Нийслэл, бүсийн тулгуур төв хот, бүс нутгийн түвшний ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

 

4.22. Инженер-геологийн онцгой хүндрэлтэй нөхцөлд баригдах ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

 

 

 

 

 

 

-

Барилга доторх ус хангамж, ариутгах татуургын систем нь Барилгын тухай хуулийн 10.1.1 – 10.1.5 дахь ангиллын барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

 

Усны барилга байгууламж

1.2. Инженерийн бус буюу энгийн хийцтэй усны барилга байгууламж

2.13. Услалтын систем ба цөөрмийн барилга байгууламж

 

 

3.27. Усны барилга байгууламжууд (Энэ хүснэгтийн 4.23, 5.8 -д зааснаас бусад) III- IV ангийн байнгын үндсэн байгууламжууд

 

4.23. Усны барилга байгууламжуудын II ангийн байнгын, үндсэн байгууламжууд (Энэ хүснэгтийн 3.27-д зааснаас бусад)

 

5.8. Усны барилга байгууламжуудын I ангийн байнгын, үндсэн байгууламжууд (Энэ хүснэгтийн 4.23-д зааснаас бусад)

 Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам (БНбД 33-01-03)

 

 

Мэдээлэл, холбоо- сүлжээний барилга байгууламж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

 2.14. Баригдсан барилга байгууламж болон байгууллагын дотоод хэрэглээний мэдээлэл холбоо, дохиоллын сүлжээ

3.28. Орон сууц, олон нийтийн барилга, цогцолбор хорооллын барилга байгууламжийн гадна холбооны шугам сүлжээ

 

3.29. Харилцаа холбооны мэдээлэл, технологийн цогцолбор барилга байгууламж болон мэдээлэл холбооны үйлчилгээний төв, мэдээлэл холбооны (агаарын, газрын, сувагчлалын) гол болон салбар шугам сүлжээ, харилцаа холбооны тоон төв (сансарын, эфирын) болон дэд станц (АТС), үүрэн холбооны бааз (зогсуурын) станцын байгууламж

 

3.30. Авто зам, гудамж талбайн дохиолол, хамгаалалт, хяналтын системийн барилга байгууламж, нийтийг хамарсан зарлан мэдээлэх системийн байгууламж

 

 4.24. Мэдээллийн сан (дата) төвийн барилга байгууламж

 

 4.25. Олон улсын хэмжээний төсөл, хөтөлбөрөөр хэрэгжих харилцаа холбооны цогц шийдэл бүхий томоохон хэмжээний цогцолбор барилга байгууламж, мэдээлэл холбооны шугам сүлжээ

Тайлбар: Энэ тохиолдолд ТЭЗҮ гаргана.

 

 

 

 

 

 

 

 

 

-

Барилга доторх мэдээлэл, холбоо дохиололын систем нь Барилгын тухай хуулийн 10.1.1 – 10.1.5 дахь дахь ангиллын барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно

 

 

Авто зам түүний барилга байгууламж

 

 

 

-

2.15. Орон нутгийн чанартай авто зам

 

 

 

 

 

 

3.31. Энэ хүснэгтийн 2.16-д зааснаас бусад Улсын чанартай автозам, түүний байгууламж, хот суурин газрын гудамж зам, талбай

 

3.32. Дунд зэргийн гүүр

 

4.26.Орон нутгийн чанартай онгоц хөөрөх буух зурвас, талбайн барилга байгууламж

 

4.27. Олон улсын чанартай авто зам

 

4.28. Том гүүр

 

5.9. Олон улсын чанартай онгоц хөөрөх буух зурвас, талбайн барилга байгууламж, нисэх онгоцны буудлын барилга байгууламжууд

 

 

Барилга байгууламжийн гадна тохижилтын зам талбай нь Барилгын тухай хуулийн 10.1.1 – 10.1.5 дахь дахь ангиллын барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно

Авто замын тухай хуулийн гуравдугаар бүлэг 10 дугаар зүйл; Авто зам төсөллөх (БНбД 32-01-07);

Авто замын гүүр ба хоолой төсөллөх (БНбД 32.02.03 )

 

 

Газрын тосны барилга байгууламж

 

 

 

 

 

 

 

1.3. Байгууллагын дотоодын хэрэгцээг хангахад зориулсан зөөврийн түр агуулах

 

 

 

 

 

 

 

 

-

3.33. Шатахуун түгээх

станцын барилга байгууламж, түүний дагалдах үйлчилгээний барилга (худалдаа, хоолны газар, амрах буудал, техник үйлчилгээ, машин угаалгын газар, харуул хамгаалалттай зогсоол г.м)

 

 3.34. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хий дамжуулах шугам хоолой, шахуургын станцын барилга байгууламж

 

4.29. 10 000 м3 хүртэл багтаамжтай газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн агуулах, шилжүүлэн ачих байгууламж

 

4.30. Газрын тос ба хийн цооногын байгууламж

 

4.31. Газрын тос, хийн ордны дэргэдэх газрын тос, хий, ус цуглуулах, тээвэрлэх, ордын технологийн дамжуулах шугам хоолой, шахуургын станцын барилга байгууламж

5.10. 10 000 м3-ээс илүү багтаамжтай газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн агуулах, шилжүүлэн ачих

 

5.11. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий боловсруулах үйлдвэр

газар доорх агуулах (Энэ хүснэгтийн 4.29, 5.10-д зааснаас бусад)

 

5.12. Улс дамнасан нефть болон хийн хоолой

 

5.13. Нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн, нийлэг хий боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж,

 

Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм (БНбД21-03-04)

 

 

Цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адил байгууламж

 

 

 

 

 

-

2.16. 20м хүртэл өндөртэй цамхаг, тулгуур, түшиц хана болон түүнтэй адил байгууламж

 

 

 

 

 

 

3.35. 30-м хүртэл өндөртэй цамхаг, тулгуур, түшиц хана болон түүнтэй адил байгууламж

 

 

 

 

4.32. 30-100 м өндөртэй цамхаг болон түүнтэй адил байгууламж

 

4.33. 30-200 м өндөртэй утааны яндан

 

4.34. Инженерийн байгууламжийн агаарын шугамын 100 м хүртэл өндөртэй тулгуур ба тулгуурын суурь

 

5.14. 100 м-ээс өндөр цамхаг болон түүнтэй адил байгууламж

 

5.15. 200 м-ээс өндөр утааны яндан

 

5.16. Инженерийн байгууламжийн агаарын шугамын 100 м-с дээш өндөртэй тулгуур ба тулгуурын суурь

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага (БНбД 20-01-11)

 

 

Хөдөө аж ахуйн зориуллалттай барилга байгууламж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

2.17. Үр тариа цэвэрлэх, хатаах байгууламж

 

2.18. 1га-гаас илүү талбайтай хүлэмжний аж ахуй

 

2.19. 300 мянгаас дээш толгой шувууны өндөгний аж ахуй, 6 саяас дээш тахианы махны аж ахуй, 1 мянгаас дээш шувууны аж ахуйн барилга байгууламж

 

2.20. Сүү үйлдвэрлэлийн чиглэлийн мал аж ахуйн цогцолборын барилга байгууламж

 

2.21. 1000 толгой хүртэл хүчин чадалтай үхрийн аж ахуй, төл бойжуулах, тэжээх барилга байгууламж

 

2.22. 500 толгой хүртэл хүчин чадалтай гахайн аж ахуйн барилга байгууламж

3.36. Үр тариа хадгалах ба боловсруулах барилга байгууламж (үр тариа цэвэрлэх, хатаах байгууламж хамаарахгүй)

 

3.37. 1000 толгойгоос дээш хүчин чадалтай үхрийн аж ахуй, төл бойжуулах, тэжээх барилга байгууламж

 

3.38. 500 толгойгоос дээш хүчин чадалтай гахайн аж ахуйн барилга байгууламж

 

 

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

 

 

Бусад барилга байгууламжууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

 

 -

 

 

 

 

-

5.17. Цөмийн эрчим хүчний барилга байгууламж

5.18. Метроны барилга байгууламж

5.19.Туннелийн байгууламж

 

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага (БНбД 20-01-11)

 

 

 

 

-

 

 

 

-

 

 

 

-

 

 

 

-

5.20. Төмөр замын I ангиллаас багагүй шугамын барилга, байгууламж, түүний доторх төмөр замын туннель, зам, станцын барилга байгууламж, төхөөрөмж

 

1.4. Хоногт 5тн хүртэл тэжээл, эрдэс бордоо үйлдвэрлэх үйлдвэр

2.23. Хоногт 5тн-оос дээш хүртэл тэжээл, эрдэс бордоо үйлдвэрлэх үйлдвэр

 

 

 -

 

 

-

5.21. Химийн үйлдвэрлэлийн барилга байгууламж

 

 

 

Түр барилга байгууламж

 

1.5. Түр барилга байгууламж Барилгын ажил зохион байгуулах, гүйцэтгэх, барилга барьж байгаа байгууллагын ажиллагсдад үйлчлэх ашиглаж байгаа (үйлдвэрлэлийн болон туслах) барилга байгууламжууд

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

1.6. Зөөврийн болон туслах барилга байгууламж

 

-

 

-

 

-

 

-

 

 

-

2.24. Гадна зар сурталчилгааны байгууламж

 

 

-

 

 

-

 

 

-

Барилга байгууламжийн инженер хайгуулын судалгаа

 

Барилга байгууламжийн инженер хайгуулын судалгаа нь Барилгын тухай хуулийн 10.1.1 – 10.1.5 дахь ангиллын барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болно

 

                 

Тайлбар: Техникийн шинж чанар: Барилга байгууламжийн тоон утгаар болон тоон утгаар үл илэрхийлэгдэх шинж чанар (зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, урт, хөдөлгөөний хурд, эрсдэл, хариуцлагын болон галын зэрэглэл, хөдөлгөөний болон барилгажилтын нягтрал, техник-эдийн засгийн шинж чанар, онцгой байдлын нөхцөлд үүсэж болзошгүй эдийн засаг-нийгмийн болон экологийн үр дагавар);