A

A

A

Бүлэг: 1979

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

                        Хурлын 2017 оны 9/10 дүгээр тогтоолын

2 дугаар хавсралт

 

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ

ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ

 

1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:

1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;

1.2.музей, дархан цаазат газар;

1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;

1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;

1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.

2.Гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг доор дурдсан гудамжинд байрлуулахыг хориглоно:

2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппарогоос Офицеруудын ордон/

2.2.Чингисийн өргөн чөлөө;

2.3.Сүхбаатарын гудамж;

2.4.Их сургуулийн гудамж;

2.5.Жуулчны гудамж;

2.6.Олимпийн гудамж;

2.7.Их Монгол улсын гудамж;

2.8.Токиогийн гудамж;

2.9.Бээжингийн гудамж;

2.10.Сөүлийн гудамж;

2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;

2.12.Наадамчдын зам.

 

 

---о0о—