- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хийх ажил |
Гүйцэтгэх хугацаа |
НЭГ.Зохион байгуулалтын арга хэмжээ /Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тэргүүлнэ/
|
||
1 |
Ажлын хэсгийн ахлагчийн албан даалгавар, судалгааны хүснэгт зэргийг холбогдох байгууллагад гаргаж хүргүүлэх. |
VI/15 |
2 |
Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд төсөл хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд оруулах. |
VI/19 |
3 |
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг а/орон нутгийн иргэдээр нутгийн өөрөө удирдах байгууллага; б/ажил мэргэжлийн чиглэлээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах. |
VI/12-IX/10 |
4 |
Төслийг улс төрийн намууд өөрсдийнхөө шугамаар хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргаж ажлын хэсэгт ирүүлэх. |
VI/09- IX/10 |
5 |
Төсөл, түүнийг хэлэлцүүлэх арга зүйн асуудлаар Улсын Их Хурлын гишүүд, нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны удирдах ажилтны бүсчилсэн семинар, зөвлөгөөн хийх. |
VI/27-VI/30 |
6 |
Улсын Их Хурлын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийж, төслийн талаар хэлэлцүүлэн дүн, саналыг нэгтгэж ирүүлэх. |
VI/12- IX/10 |
7 |
Хэлэлцүүлгийн явцыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч байх. |
Сард 2 удаа |
ХОЁР.Мэдээлэх, тайлбарлан таниулах талаар /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан нар зохион байгуулна/
|
||
1 |
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулах. |
VI/27 |
2 |
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмэнд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, ажлын хэсэгт мэдээлж байх. |
VI/09-IX/10 |
3 |
Төвийн болон орон нутгийн өдөр тутмын хэвлэлд булан нээж хэлэлцүүлэг явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах. |
VI/12-IX/10 |
4 |
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэвлэлийн болон онолын бага хурлууд зохион байгуулах. |
VI/09-IX/10 |
ГУРАВ.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ирсэн саналыг нэгтгэн боловсруулж, өргөн мэдүүлэх /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нар удирдана/
|
||
1 |
Ажлын дэд хэсгүүд байгуулж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдээс ирүүлсэн саналыг хүлээн авч нэгтгэх. |
VI-X сард |
2 |
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. |
X/01 |
---оОо---
Текст томруулах
A
A
A