A

A

A

Бүлэг: 1979

                                                                         Сонгуулийн Ерөнхий Хорооны

                                                                          2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн

                                                                         17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

УЛС ТӨРИЙН НАМ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААС АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТАЛААР УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улс төрийн нам, төрийн бус байгууллагаас ард нийтийн санал асуулга /цаашид “санал асуулга” гэх/-ын талаар ухуулга сурталчилгаа хийхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.    

1.2.Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам болон төрийн бус байгууллага энэхүү журамд заасны дагуу бүртгүүлж, өөрийн зардлаар санал асуулгаар тавигдаж байгаа асуудлыг нийтэд таниулах, мэдээллээр хангах хэлбэрээр ухуулга сурталчилгаа явуулж болно.

1.3.Ухуулга сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет орчин ашиглан явуулж болно. Мөн сум, хороонд нэг ухуулагч томилон ажиллуулж болно.

Хоёр. Ухуулга сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийг бүртгэж, үнэмлэх олгох

2.1. Ухуулга сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь ухуулга сурталчилгаа явуулах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ.

            2.1.1. улсын бүртгэлийн гэрчилгээ;

            2.1.2. хуулийн этгээдийн дүрэм;

            2.1.3. ухуулга сурталчилгаа явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө;

            2.1.4. ухуулагч томилсон шийдвэр. /хэрэв ухуулагч ажиллуулах бол/

2.2. Ухуулга сурталчилгаа хийх нам, төрийн бус байгууллагыг Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэнэ.

2.3. Сонгуулийн Ерөнхий Хороо нь энэ журмын 2.1.4-т заасан баримт бичгийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Ухуулагчаар ажиллах этгээд нь ухуулагчийн анкетийг бөглөж аймаг, нийслэлийн сонгуулийн хороо /санал асуулгыг дангаар явуулж буй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар/-нд хүргүүлнэ.

2.4. Ухуулагчийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо /санал асуулгыг дангаар явуулж буй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар/ бүртгэж, үнэмлэх олгоно.

Гурав. Ухуулга сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн эрх, үүрэг

3.1. Ухуулга сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь энэ журмын 1.3-т заасны дагуу үйл ажиллагаа явуулна.

3.2. Ухуулга сурталчилгаа явуулахдаа санал асуулгад оролцохгүй байхыг уриалах, эсхүл аливаа улс төрийн нам, эвсэл, хамтарсан нам, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг тус тус хориглоно.

Дөрөв. Хариуцлага

4.1. Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомж, энэ журамд заасныг зөрчсөн ажиглагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---