A

A

A

Бүлэг: 1979

/Иххэт сумын 2018 оны 09/08 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

Сумын ИТХ-ын 2009 оны

04/02-р тогтоолын 1-р хавсралт

 

Сумын төвийн нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэл

 

Нэг. Сумын эдэлбэр газрын хилийн зааг баруун талаас нар зөв тойрч Үнэгтийн гашууны булаг, Баруун мандалын овоо, Нөмрөг, Дунд мандалын овоо, Дэрсэн усны худаг, Зүрхэн овоо, Хаяа худаг, Цагаан өндөрийн овоо, Балцангийн хар өндөр, Хүйтний хүрэн овоо, 1266,8 цэг тэмдэгт, 1263,9 цэг тэмдэгт, Ар булаг, Эрүүгийн хар өндөр, Шивээгийн улаан худаг, Бор-Элгэний худаг, Зуслангийн худаг, Хөх чулуут, Элгэн худаг, Еншөөгийн худаг, Цагаан тээг, Хөх усны нуурын зүүн булан, Цагаан толгойн овоо, 974,1, 989,4, 1042,2 тоот өндөрлөгүүд, Үнэгтийн гашууны булаг гэсэн хилийн заагийн эргэлтийн цэг тэмдэгүүдтэй. /нийт 415252,0 га/

Хоёр. Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарь. Үүнд:

1-р бүс: Уяан товог, Консервацийн баруун урд талын овоо, Суварга, Зүүн хойд төмөртэй цэг тэмдэгт, Уяан товог гэсэн эргэлтийн цэг тэмдэгтэй нийт 416,6 га талбай.

2-р бүс: Сумын 1-р бүсээс бусад нутаг буюу нийт 414835,4 га талбай.

 

---оОо--