A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр
тогтоолын хавсралт

БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна.

1.3. Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах,  орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино.

1.4. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна.

1.5. Нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байна.

Хоёр. Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах,
түүнийг хянан шийдвэрлэх

2.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэхүү журмын   1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу гаргана.

2.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна:

     2.2.1. 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

     2.2.2. тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн;

     2.2.3. нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн.

2.3. Энэхүү журмын 2.2-т заасан шаардлагыг хангаагүй бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

2.4. Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна.

2.5. Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана. 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах эрхтэй байна:

     3.1.1. бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргаас авах;

      3.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдөл гаргах;

     3.1.3. бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах;

     3.1.4. нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;

     3.1.5. олборлосон ашигт малтмалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу борлуулах.

3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах үүрэгтэй байна:

     3.2.1. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах;

     3.2.2. нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын хавсралтаар баталсан загварын дагуу батлуулж, нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах хөрөнгө төвлөрүүлж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд хавсаргасан байх;

     3.2.3. гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх;

     3.2.4. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх;

     3.2.5. тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргаас тогтоож өгсөн талбайд амьдрах суурьшлын талбай, хог хаягдлын цэг байгуулах;

     3.2.6. бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах;

     3.2.7. тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;

     3.2.8. олборлолтын талбайд 18 нас хүрээгүй иргэнийг оруулахгүй байх;

     3.2.9. үйл ажиллагаанаас олсон орлогоос хуульд заасны дагуу татвар төлөх;

     3.2.10. нөхөн сэргээлтийг бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгөх;

     3.2.11. бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн нь Иргэний хуулийн 482.5-д заасны дагуу нөхөрлөлийн дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцлагыг ижил хэмжээгээр хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээх;

     3.2.12. бичил уурхай эрхлэгч этгээд нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг сум, дүүргийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлэх.

Дөрөв. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбай

4.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна.

4.2. Тухайн жилд нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн тоо 10-аас илүүгүй байна.

4.3. Сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно.

4.4. Энэхүү журмын 4.3-т заасан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгч этгээд олборлосон ашигт малтмалыг борлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлнэ. 

Тав. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

5.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сум, дүүргийн Засаг даргын бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгнө.

Зургаа. Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

6.1. Сум, дүүргийн Засаг дарга дараах эрх, үүрэгтэй байна:

     6.1.1. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

     6.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;

     6.1.3. энэ журмын 7.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах;

     6.1.4. бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;

     6.1.5. нөхөн сэргээлт хийгээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх;

     6.1.6. бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн халамжийн үйлчилгээ болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;

     6.1.7. нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн сэргээлт хийсэн талбайг комисс томилон хүлээж авах, энэ талаарх тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

     6.1.8. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;

     6.1.9. химийн хорт болон аюултай бодис, хориглосон химийн бодисын хэрэглээ, хадгалалтад  хяналт тавих;

     6.1.10. бичил уурхайн эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

     6.1.11. бичил уурхайн ажилтнуудын амьдрах суурьшлын талбайг тогтоох.

6.2. Бичил уурхайд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан комисс зохих журмын дагуу судлан бүртгэж, акт тогтоон тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдэнэ.

Долоо. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг

7.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрх, үүрэгтэй байна:

     7.1.1. аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдуулан бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа Засаг даргын ажлын тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх;

     7.1.2. аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх.

Найм. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг

8.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах эрх, үүрэгтэй байна:

     8.1.1. бичил уурхайн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

     8.1.2. тухайн аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдуулан бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талбайг сум, дүүргээр бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

     8.1.3. бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх)-д хүргүүлэх;

     8.1.4. энэхүү журмын 8.1.2-т заасан төлөвлөгөөний дагуу бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар сум, дүүргийн Засаг дарга нарыг нэгдсэн удирдлагаар хангах;

     8.1.5. бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авсан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;

     8.1.6. энэхүү журмын 7.1.2-т заасан шийдвэр, холбогдох мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;

     8.1.7. бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын зураг зүйн бүртгэл болон бичил уурхай эрхлэгч этгээдийн талаарх нэгдсэн судалгаа бүхий мэдээллийн сан бүрдүүлж төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх;

     8.1.8. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 4 дүгээр хавсралтын дагуу сум, дүүргээс авч нэгтгэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

     8.1.9. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх сум, дүүргийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн зөвлөмж, чиглэл өгөх;

     8.1.10. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг холбогдох мэдээллээр хангах;

     8.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

     8.1.12. бичил уурхайн осол, байгалийн болон давагдашгүй хүчин зүйлс, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авран туслах үйл ажиллагааг цаг алдалгүй үзүүлэх,  нийтийн хэв журам сахиулах арга хэмжээ авах;

     8.1.13. бичил уурхайн  ажилтнуудыг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах, бичил уурхайгаас бусад төрлийн ажлын байр бий болгож ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах.

Ес. Төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

9.1. Төрийн захиргааны байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

     9.1.1. энэхүү журмын 8.1.3-т заасан хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах;

     9.1.2. бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх;

     9.1.3. бичил уурхайн ажилтнуудын судалгаа гарган мэдээллийн сан бүрдүүлж, өөрчлөлт хөдөлгөөний тайланг жил бүрийн I улиралд багтаан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

     9.1.4. бичил уурхайн ажилтнууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажилтанд бичил уурхайтай холбогдсон хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал болон байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах;

     9.1.5. бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгаа гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх.

Арав. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

10.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

     10.1.1. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой уялдуулан бичил уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

     10.1.2. бичил уурхайн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий  салбар дундын орон тооны бус зөвлөлийг байгуулан бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

     10.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон хүдрийг баяжуулах цехийн байршлыг тогтоох;

     10.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавих.


Арван нэг. Талбайг буцааж хүлээлгэн өгөх

11.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах тохиолдолд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг буцаан хүлээлгэж өгнө:

     11.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан;

     11.1.2. бичил уурхай эрхлэгч этгээд талбайг цаашид ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан;

     11.1.3. гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээг талууд дүгнэсэн.

11.2. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь бичил уурхай эрхлэгч этгээдийг  байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөхгүй.

Арван хоёр. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх

12.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

12.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 


---оОо---

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журмын 1 дүгээр хавсралт


(Энэхүү өргөдлийг гаргацтай, засваргүй бичиж бөглөнө үү)


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . . . . . . . сум, дүүргийн
Засаг дарга . . . . . . . . . . . . . . . . . . . .  /. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
Танаа

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл гаргах нь:

......... оны ..... сарын ....  өдөр

“ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . .”  нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийг
         (оноосон нэрийг бичих)
төлөөлж . . . . . . .  . . . . . . . . . албан тушаалтай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  -с . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн  . . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт байршилтай  . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . . . .нэртэй талбайд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . олборлох өргөдөл
                    (ашигт малтмалын төрөл) 
гаргаж байна.
                                                                                                  

Өргөдлийг хянан үзэж, бүртгэж, шийдвэрлэж өгнө үү.
             
Өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргав.                     Энэ зайг өргөдөл хүлээн
                   авагч бөглөнө
    
1.  Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар          

2. Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар          

3. Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар     

4. Олборлолт явуулах талбайн байршлын зураг         
                                                                                                          
5.   Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар    

6.   Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар          

7.   Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар          
     
                                           
       Өргөдөл гаргасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . /                                            /   
                                                 / гарын үсэг /                                   / овог, нэр /


Өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт:

Өргөдлийг  20 . . . оны . . . . . сарын . . . . . өдрийн …… цаг …… минутад хүлээн авч  өргөдлийн бүртгэлийн ................................ дугаарт бүртгэв.

Өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн ажилтан . . . . . . . . . . . . . . . . . . /              /                                                         /гарын үсэг/                       / овог, нэр /

 

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журмын 2 дугаар  хавсралт

 

БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг талаас . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн . . . . . . . . . сум, (дүүрэг)-ын Засаг дарга . . . .. . . . . . . . . . . (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас “ . .  . . . . . . . . . . .” нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж . . .  . . . . . . .  . . . . . . . (албан тушаал) . . . . . . . . . . . . . . . . .  нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож     20 . . . оны  . . . дугаар саpын . . . .-ны өдөр энэхүү гэрээг (цаашид “Гэрээ” гэх) . . . . . . . . . . . сум (дүүрэг)-д байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ийн . . . . . . . . . . . . . нэртэй газарт орших . . . . .  . . . . . . . . . . .  . . . гектар  талбайд журмын             6.1.3-т заасны дагуу . . . . жилийн хугацаагаар . . . . . . . . . . . . . . . . (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.

1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.

Хоёр. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг

2.1.  Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах;

     2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;

     2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох;

     2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх;

     2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах;

     2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;

     2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;

     2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.

 
Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах;

     3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;

     3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;

     3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;

     3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;

     3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

     3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;

     3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх;

     3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;

     3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;

     3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ………… / ……………………………… / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;

     3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;

     3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх;

     3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдах;

     3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх;

3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг

4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.

4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.

4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.


Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох

6.1. Энэхүү гэрээ нь 20. . . оны . . . сарын . . . өдрөөс  . . . 20 . .  оны . . . сарын . . . өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.

Гэрээ байгуулсан:

. . . . . . . . . . аймаг (хот)-ийн. . . . . . . сум 
(дүүрэг)-ын Засаг дарга

/..................../              /..................../

/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг,
тамга, тэмдэг/ “. . . . . . . . . . . . . . . . . . . . . .  ” (нөхөрлөл, хоршоо)  төлөөлж

/..................../              /..................../

/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг,
тамга, тэмдэг/

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журмын 3 дугаар хавсралт

 

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГААС
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4.3 дахь заалтын дагуу нэг талаас . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын Засаг дарга (цаашид “Засаг дарга” гэх) . . . . . . . . .  . . . . . . . . , нөгөө талаас тус сум (дүүрэг)-ын . . . . . . . . . . . . . .  нэртэй газарт ашигт малтмал ашиглах  . . . . .  дугаартай тусгай зөвшөөрөл  эзэмшигч (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) “. . . . . . . . . . . . .” компанийн захирал . . . . . . . . .  . . . . .      . ., гуравдагч талаас “ . . . . . . . . . . . . . . . . .”  нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж . . . . . . . . . . . . . . . (албан тушаал) . . . . . . . . . . . . . . . нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) харилцан тохиролцож 20... оны ... дугаар саpын ...-ны өдөр энэхүү гурвалсан гэрээ (“Гэрээ” гэх)-г . . . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-т байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн талбайгаас бичил уурхай эрхлэгч этгээдэд ............................. (ашигт малтмалын төрөл) олборлох зориулалтаар талбай ашиглуулахтай холбогдон Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч, бичил уурхай эрхлэгч этгээдийн  хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.

1.2. Энэхүү гэрээг 20 .. оны .... сарын .... өдрөөс эхлэн .... жилийн хугацаагаар байгуулав.

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     2.1.1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн дор дурдсан солбицол бүхий цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн . . . . . . . . гектар талбайг Бичил уурхай эрхлэгч этгээдэд ашиглуулах;

Цэгийн дугаар                      Уртраг                Өргөрөг  
1    . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
2    . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
3    . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
4    . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
5    . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
 

     2.1.2. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайн байршлыг тогтоох;

     2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн гэрээнд заасан солбицлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;  
     2.1.4. бичил уурхай эрхлэгч этгээдийн аюулгүй байдлын дүрмийг мөрдөлтөд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах;

     2.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

     2.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон Засаг даргаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

     2.1.7. бичил уурхай эрхлэгч этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;

     2.1.8. бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай саналыг талуудад гаргах;

     2.1.9. бичил уурхай эрхлэгчдийн татвар, даатгалтай холбоотой асуудлыг хариуцахгүй байх;

     2.1.10. гэрээт талбайгаас олборлосон ашигт малтмалыг худалдахдаа тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;

     2.1.11. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.

Гурав. Сум (дүүрэг)-ын Засаг даргын хүлээх эрх, үүрэг

3.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     3.1.1. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг таниулах, ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаар сургалт хийлгэх ажлыг зохион байгуулах;

     3.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;

     3.1.3. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;

     3.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

     3.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий хуулийн этгээдэд  борлуулж байгаа эсэхэд хяналт тавих;

     3.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

     3.1.7. талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээдийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, талуудад гэрээг цуцлах тухай санал гаргах;

     3.1.8. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүргээ хэрэгжүүлэх.

Дөрөв. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

4.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     4.1.1. гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах;

     4.1.2. гэрээгээр олгосон талбайд зөвхөн бүртгэлтэй гишүүнийг ажиллуулах;

     4.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;

     4.1.4. сум (дүүрэг)-ын Засаг даргаас тогтоосон суурьшлын талбайд амьдрах, тогтоосон газарт хог хаягдлын цэг байгуулах;

     4.1.5. олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон талбайд болон төвлөрсөн баяжуулах цехэд гүйцэтгэх;

     4.1.6. гэрээт талбайн ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах;

     4.1.7. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос урьдчилан сэргийлэх;

     4.1.8. ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахгүй байх;

     4.1.9. байгаль орчныг хамгаалж, голын горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх, нөхөн сэргээлт хийх;

     4.1.10. ажилтнуудын дунд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

     4.1.11. олборлосон ашигт малтмалыг эрх бүхий этгээдэд борлуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэх;

     4.1.12. холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлөх, бичил уурхайчдыг нийгмийн даатгалд хамруулах;

     4.1.13. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг даргаас шаардах;

     4.1.14. хууль тогтоомжийг мөрдөх, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх.


Тав. Харилцан хүлээх үүрэг

5.1. Гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд талуудад гэрээг цуцлах тухай саналаа бичгээр хүргүүлнэ.

5.2. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.

5.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бичил уурхай эрхлэгч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, бусад этгээдэд хохирол учирвал уг хохирлыг буруутай тал барагдуулна.

Зургаа. Маргаан шийдвэрлэх

6.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

6.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үүссэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Гэрээний хүчин төгөлдөр болох

7.1. Энэхүү гэрээ нь 20. . . оны . . .сарын . . . өдрөөс  . . . 20 . .  оны . . . сарын . . . өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.2. Гэрээний хүчинтэй хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд гэрээ хүчингүй болно.

7.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.10-т заасны дагуу орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

7.4. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаарх саналаа аль нэг тал нөгөө талууддаа бичгээр мэдэгдсэн боловч нөгөө талууд нь ажлын 20 хоногт багтаан асуудлыг шийдвэрлээгүй, эсхүл хариу өгөөгүй тохиолдолд гэрээ хүчингүй болно.

7.5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.

Найм. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

8.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

8.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
Гэрээ байгуулсан:

. . . . . . . . . . аймаг (хот)-ийн. . . . . . . сум 
(дүүрэг)-ын Засаг дарга

/..................../              /..................../


/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/ “. . . . . . . . . . . . . . . .”    компанийг төлөөлж


/..................../              /..................../


/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/ “. . . . . . . . . . . . . . . . . . . . . .  ” (нөхөрлөл, хоршоо)  төлөөлж

/..................../              /..................../


/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4 дүгээр хавсралт

 

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН ГАРГАХ ЗАГВАР

 

Аймаг

Сум

Талбайн нэр / тусгай зөвшөөрлийн дугаар

Солбицол

Олборлолт явуулж байгаа талбайн хэмжээ (га)

Ашигт малтмалын  төрөл

Ашиглалт

Нөхөрлөл, хоршоо,

бүртгэгдээгүй нөхөрлөл

Үүнээс

Үүнээс

Бичил уурхайчдын овог, нэр, регистрийн дугаар

Үүнээс

Олборлолт явуулж эхэлснээс хойш эвдрэлд орсон талбай (га)

Нөхөн сэргээлт хийсэн талбай (га)

Бичил уурхайчдын ослын мэдээ

Ил

Далд

Бичил уурхай эрхлэгч этгээдийн нэр

Гэрээ байгуулж, олборлолт эхэлсэн огноо

Гишүүдийн тоо

эр

эм

байнга

улирлын чанартай

орон нутгийн иргэд

Насанд хүрсэн хүмүүс

Журам зөрчиж 18 хүртэлх насны хүүхэд ажиллуулсан эсэх

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Тайлан гаргасан: Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын
...................... /албан тушаал/..................... ......./ овог, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/