- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛЧИНД ХИЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 174 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралт
ХИЛЧИНД ХИЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Улсын хил хамгаалах байгууллагын алба хаагч (цаашид “хилчин” гэх )-д улсын хил дээр алба хааж байх хугацаанд хилийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Хилийн нэмэгдлийг Монгол Улсын хилийн тухай хуулийн 33.2-т заасны дагуу бүсчилсэн хил хамгаалалттай уялдуулан тогтооно.
3. Хилийн нэмэгдлийг хилийн отряд, заставын зэрэглэлийг харгалзан тухайн отряд, заставт ажиллаж байгаа офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч, бусад ажилтны албан тушаалын сарын үндсэн цалингаас нь дор дурдсанаар бодож сар бүр олгоно.
Зэрэглэл |
Хилийн нэмэгдлийн хэмжээ (хувиар) |
|
Хилийн застав |
Хилийн отряд |
|
Онцгой нөхцөлийн зэрэглэл |
50 |
--- |
Нэгдүгээр зэрэглэл |
40 |
20 |
Хоёрдугаар зэрэглэл |
30 |
15 |
4. Хилийн цэргийн штаб болон Улаанбаатар хүрээний хилийн анги, байгууллага, салбарын алба хаагч улсын хил дээр тасралтгүй 1 сараас дээш хугацаагаар томилогдон ажилласан тохиолдолд энэхүү журмын 3 дахь заалтад заасан хэмжээгээр хилийн нэмэгдлийг олгоно.
5. Хилчинд дараах тохиолдолд хилийн нэмэгдлийг олгохгүй:
5.1. ажил тасалсан;
5.2. чөлөөтэй, ээлжийн амралттай, жирэмсэний болон амаржсаны амралттай байх хугацаанд;
5.3. мэргэжил олгох буюу мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах хугацаанд;
5.4. энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд.
---оОо---
Текст томруулах
A
A
A