A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болс
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46-54 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5,460,788 ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5,460,788 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 18500000 (арван найман сая таван зуун мянган) ам.доллараар тогтоосугай.

3. Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгах нь:

а/"Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5,460,788 ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж ажилласугай;