A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 38 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН САЛБАРЫГ 2017-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

нэг.Хөтөлбөрийн зорилго, үндсэн шалгуур

 

1.1.Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилгыг хэрэгжүүлнэ:

 

1.1.1.үндэсний статистикийн системийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтолцоог бэхжүүлэх;

 

1.1.2.статистикийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн статистикийн дэд бүтцийг хөгжүүлэх;

 

1.1.3.статистикийн мэдээллийн менежментийг сайжруулах;

1.1.4.мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

1.1.5.статистикийн чадавхыг бэхжүүлэх;

1.1.6.статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох.

 

1.2.Хөтөлбөрийн үр дүнд бий болох статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараахь үндсэн шалгуур, зарчмыг хангасан байна:

 

1.2.1.нэгдмэл байдлыг хангасан байх: ойлголт, тодорхойлолт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүх түвшинд ижил ойлголт, тодорхойлолт ашигласан, олон улсын стандарт, арга зүйд нийцсэн байх;

 

1.2.2.нууцлалыг бүрэн хангасан байх: статистикийн зорилгоор цуглуулсан хуулийн этгээд болон хувь хүний мэдээллийг бусдад задруулахыг хориглох;

 

1.2.3.бие даасан байдлыг хангасан байх: гадны нөлөөлөлд автахгүй, мэргэжлийн бие даасан байх, өөрөөр хэлбэл статистикийн байгууллага улс төрийн болон сонирхлын бүлгүүд, олон нийт, эсхүл үндэсний болон аливаа байгууллагын нөлөөллөөс ангид байж, статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, ялангуяа арга техник, тодорхойлолт, арга зүй, ашиглах эх үүсвэрээ сонгох, тархаалтын хэлбэр, цаг хугацааг сонгож ашигласан байх;

 

1.2.4.чанарын өндөр түвшинг хангасан байх: цаг хугацаанд нь чанартай, уялдаатай, үнэн бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;

 

1.2.5.харьцуулагдахуйц байх: олон улсын болон үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, стандартыг мөрдөх;

 

1.2.6.хариуцлага, ил тод байдлыг хангасан байх: ашиглахад хялбар, тайлбарлаж болохуйц байх;

 

1.2.7.жендэрийн мэдрэмжтэй байх: статистикийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тархаах зэрэг бүх үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг хамтад нь авч үзэх;

 

1.2.8.хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн байх: боломжит бүх задаргааг хийсэн байх;

 

1.2.9.стандартчилагдсан, өөр хоорондоо уялдаа, хамааралтай байх: арга зүйн хувьд нэгдмэл байх;

 

1.2.10.хамтын ажиллагаа, оролцоог хангасан байх: статистикийн болон төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, статистикийн мэдээлэгч, хөгжлийн түнш хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг хангах.

 

Хоёр.Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

2.1.Үндэсний статистикийн системийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд дараахь үндсэн зорилт, үйл ажиллагаа хамаарна:

 

2.1.1.удирдлага, зохицуулалтыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.1.1.1.Статистикийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн актыг олон улсын тэргүүний туршлагад үндэслэн, статистикийн бие даасан байдал, албан ёсны статистикийн зарчмууд бүрэн тусгагдсан байхаар шинэчлэх;

 

2.1.1.2.Статистикийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн дүрэм, журмыг шинэчлэн, мөрдүүлэх.      

 

2.1.2.энэ хөтөлбөрийн 2.1.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль, холбогдох дүрэм, журам боловсронгуй болж, эрх зүйн орчин бүрдэнэ.

 

2.1.3.үндэсний статистикийн системийн хүрээнд албан ёсны статистикийн мэдээллийн чанар, бодит байдал, уялдаа холбоо, шуурхай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зохицуулалтын үр нөлөөтэй хөшүүргийг бий болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                                                                                                                            

2.1.3.1.хөтөлбөрийг нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргахад чиглүүлж, үндэсний хөгжлийн бодлого, баримт бичигтэй уялдуулж хэрэгжүүлэх;

 

2.1.3.2.хүний нөөцийн хөгжлийн үр дүнтэй, оновчтой арга хэрэгслийг хөгжүүлэх;

 

2.1.3.3.статистикийн салбарын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг явуулах, орчин үеийн шаардлагад нийцсэн зайны сургалтын орчныг бүрдүүлэх;

 

2.1.3.4.үндэсний статистикийн системийн байгууллага, нэгжийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах, солилцох, тархаах ажлын уялдааг хангаж, арга зүйг сайжруулах, боловсронгуй болгох.

 

2.1.4.энэ хөтөлбөрийн 2.1.3-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр үндэсний статистикийн тогтолцоог сайжруулж, бэхжүүлэн, статистикийн мэдээллийн чанар сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ нэмэгдэнэ.

 

2.1.5.мэдээлэл тархаалтын олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.1.5.1.олон улсын валютын сангийн мэдээлэл тархаалтын тусгай стандартад шилжих;

 

2.1.5.2.үндэсний статистикийн системийн хүрээнд статистикийн мэдээллийг эрхлэн гаргаж байгаа байгууллагуудыг холбосон, мэдээллийн сан бүхий статистикийн нэгдсэн портал байгуулж, хөгжүүлэх;

 

2.1.5.3.нээлттэй мэдээллийн стандартын дагуу хэрэглэгчид статистикийн мэдээллийг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж, нээлттэй мэдээллийн нэгдсэн систем байгуулж, хөгжүүлэх;

 

2.1.5.4.олон улсын байгууллагуудад тархаах үндэсний мэдээллийн уялдааг хангаж, тавих хяналтыг тогтмолжуулах;

 

2.1.5.5.статистикийн анхдагч мэдээлэлтэй ажиллах нэгдсэн систем байгуулж, хөгжүүлэх;

 

2.1.5.6.мэдээллийг хянаж, алдааг засварлах журам баталж, мөрдөх;

 

2.1.5.7.хэвлэмэл бүтээгдэхүүний нэгдсэн загвар, стандартыг боловсруулж, мөрдөх;

 

2.1.5.8.хэвлэлийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хэвлэмэл бүтээгдэхүүний чанар, загвар дизайныг сайжруулж, нэр төрлийг олшруулах;

 

2.1.5.9.хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол давтамжтайгаар зохион байгуулах.

 

2.1.6.энэ хөтөлбөрийн 2.1.5-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр хэрэглэгчдэд статистикийн мэдээллийг нээлттэй хэлбэрээр тогтсон хуваарийн дагуу тархааж хэвшсэн байна.

 

2.1.7.хэрэглэгчийн статистикийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.1.7.1.гадаад орны туршлагыг судалж, хэрэглэгчийн статистикийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулах;

 

2.1.7.2.хэрэглэгчийн статистикийн боловсролыг дээшлүүлэх сургалтын асуудал хариуцсан сургагч багш нарын багийг бүрдүүлэх, сургах, мэргэшүүлэх;

 

2.1.7.3.эдийн засаг, статистикийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын ажилтнуудад статистикийн мэдээллийн ач холбогдлыг таниулах, түүнийг ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах;

 

2.1.7.4.мөрдөж байгаа салбарын статистикийн аргачлал, арга зүйг хэрэглэгчид ойлгомжтой дүрст болон инфографик хэлбэрээр бэлтгэж, онлайн мэдээллийн хэрэгсэл, Үндэсний статистикийн хорооны цахим хуудас, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэж хэвших.

 

2.1.8.энэ хөтөлбөрийн 2.1.7-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр статистикийн талаархи мэдлэг нэмэгдэж, статистикийн мэдээллийн хэрэглээ нэмэгдсэн байна.

 

2.1.9.гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.1.9.1.статистикийн чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн ба олон улсын мэргэжлийн байгууллагатай холбоо тогтоож, харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэн хамтын ажиллагааны баримт бичгийн биелэлтийг хангаж ажиллах;

 

2.1.9.2.Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, бүс нутгийн болон олон улсын бусад байгууллагад гишүүнчлэл, төлөөллөө нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллах;

 

2.1.9.3.хоёр талт хамтын ажиллагаатай орон, хөгжлийн хамтын ажиллагааны донор байгууллага болон бусад хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн техник, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлэх;

 

2.1.9.4.олон улсын болон бүсийн байгууллага, бусад улс орны зохион байгуулах хурал, семинар, сургалтад мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор ажилтнуудыг өргөнөөр оролцуулах;

 

2.1.9.5.бүс нутгийн болон олон улсын хэмжээний хурал, семинар, бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахад идэвх, санаачлагатай ажиллах.

                                                                                                                

2.1.10.энэ хөтөлбөрийн 2.1.9-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.1.10.1.статистикийн аргачлал, арга зүйг боловсронгуй болгох, хүний нөөцийн болон мэргэжлийн, техник технологийн чадавхыг нэмэгдүүлэхэд гадаадын туслалцаа, дэмжлэг нэмэгдсэн байна;

 

2.1.10.2.гадаад орны статистикийн болон олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, статистикийн асуудлаарх олон улсын санаачилга, үйл ажиллагаанд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, нэр хүнд өссөн байна;

 

2.1.10.3.статистикийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжих төсөл, хөтөлбөрийн уялдаа зохицуулалт сайжирсан байна.

 

2.1.11.орон нутгийн статистикийн байгууллагын ажлын ачааллыг оновчтой зохион байгуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

2.1.11.1.орон нутгийн статистикийн байгууллагын чиг үүрэг, гүйцэтгэх ажлын хүрээг оновчтой болгож, орон тоо бүтцийг ажлын ачаалалтай уялдуулах;

 

2.1.11.2.судалгааны мэргэшсэн судлаачдыг тогтвор, суурьшилтай ажиллуулж, үндэсний хэмжээний тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээлэл бүрдүүлэлтийн чанарыг хангаж ажиллах;

 

2.1.11.3.анхан шатны тоо мэдээллийг боловсруулах төвлөрлийг сааруулж, программ хангамжийг өргөн ашиглах.

 

2.1.12.энэ хөтөлбөрийн 2.1.11-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр орон нутгийн статистикийн байгууллагын ачаалал жигдэрч, мэдээллийн чанар, шуурхай, бодит байдал нэмэгдэнэ.

 

2.2.Статистикийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн статистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгын хүрээнд дараахь үндсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.1.олон улсын арга зүйд нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, үндэсний стандарт аргачлал, ангиллыг боловсруулан мөрдөж, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.1.1.олон улсын стандарт ангилал, аргачлалд өөрчлөлт оруулах, шинээр батлагдах бүрд үндэсний хэмжээнд мөрдөж байгаа ангилал, аргачлалд тусгаж мөрдүүлэх, нэвтрүүлэх;  

 

2.2.1.2.анхан шатны нэгжийн ажилтанд зориулсан стандарт ангилал, аргачлалын талаархи гарын авлагыг дэлгэрэнгүй тайлбартайгаар боловсруулж, мөрдүүлэх;

 

2.2.1.3.Арга зүйн байнгын зөвлөлийн бүтэц, чиг үүрэг, ажиллах зарчмыг оновчтой болгон шинэчилж, арга зүйн удирдлагаар хангах.

 

2.2.2.энэ хөтөлбөрийн 2.2.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр олон улсын аргачлал, ангиллыг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн байна.

 

2.2.3.үндэсний хэмжээний түүвэр судалгааны түүврийн дизайныг боловсронгуй болгох, үр дүнгийн тооцооллын бодитой, оновчтой байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.3.1.панел, ротаци, нэг агшины судалгааны дизайныг нарийвчлан судалж, тэдгээрийг үндэсний хэмжээний түүвэр судалгаанд оновчтой ашиглах;

 

2.2.3.2.судалгааны үр дүнгийн тооцоолол боловсруулах, түүврийн жин, орлуулга хийх арга зүй, түүврийн алдааг тооцох арга техник, аргачлалыг судалж, нэвтрүүлэх;

 

2.2.3.3.түүвэр судалгааны арга зүй, үр дүнгийн бодитой байдлыг хангах, тооцоолох чадавхыг бэхжүүлэх, сургах, мэргэшүүлэх;

 

2.2.3.4.мастер түүврийн арга зүй, мастер түүврийн хүрээг бий болгох асуудлыг судлах, санал боловсруулах;

 

2.2.3.5.түүврийн бүх үе шатны сонголт хийх үйл ажиллагаанд статистикийн программ хангамжийг өргөнөөр ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэх.

 

2.2.4.энэ хөтөлбөрийн 2.2.3-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр түүврийн арга зүйг боловсруулах чадавх дээшилж, түүврийн дизайныг боловсронгуй болгож, программ хангамжийн хэрэглээ нэмэгдсэнээр судалгааны үр дүнгийн чанар, бодитой байдал сайжирна.

 

2.2.5.мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгож, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.5.1.мэдээллийн олон эх үүсвэрийг уялдуулан анализ хийх, олон эх үүсвэрийн “Их мэдээлэл” /Big data/-ийг ашиглах;

 

2.2.5.2.статистикийн мэдээллийн санг төрийн байгууллагуудын мэдээллийн сантай уялдуулан төрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ажиллуулах;

 

2.2.5.3.хүн ам, өрхийн мэдээллийн сан болон статистикийн бизнес регистрийн санг боловсронгуй болгож, бусад сантай уялдуулах;

 

2.2.5.4.статистикийн болон төрийн бүртгэл, мэдээллийн сангуудад статистикийн нэгдсэн ангилал, стандарт кодыг нэвтрүүлэх тухай бүрт нь шинэчлэн баяжуулж мөрдүүлэх;

 

2.2.5.5.статистикийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой олон улсын стандарт бүхий статистик нэгжийн санг байгуулах, хөтлөх.

 

2.2.6.энэ хөтөлбөрийн 2.2.5-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.2.6.1.мэдээллийн нэг эх үүсвэртэй болж, мэдээллийн давхцалыг арилгаж, алдааг багасгах боломжтой болно;

 

2.2.6.2.байнгын үйл ажиллагаатай төрийн мэдээллийн нэгдсэн сан буюу нэг эх үүсвэрээс бүх төрлийн мэдээллийг гаргаж, бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргахад ашиглана.

 

2.2.7.шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.7.1.статистикийн шинжилгээ, судалгааны чадавхыг үнэлэх, бэхжүүлэх;

 

2.2.7.2.Их мэдээлэл /Big data/-ийг ашиглан дүн шинжилгээ боловсруулах чадавхыг бий болгох;

 

2.2.7.3.үндэсний хөгжлийн бодлогод дэмжлэг үзүүлэх нийгэм, эдийн засгийн үзэгдлүүдийн өөрчлөлт, уялдаа холбоо, харилцан хамаарал, нөлөөллийн шинжилгээ, гүнзгийрүүлсэн, сэдэвчилсэн судалгааны ажлыг өргөжүүлэх;

 

2.2.7.4.үндэсний тооцооны системийн тооцоолол, тэдгээрийн ашиглалтыг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх.

 

2.2.8.энэ хөтөлбөрийн 2.2.7-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.2.8.1.улс орны хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хандлагыг тодорхойлсон тоо мэдээллийн хэрэглээ нэмэгдэнэ;

 

2.2.8.2.үндэсний болон орон нутгийн түвшинд олон жилийн динамик мэдээлэлд үндэслэн хийсэн шинжилгээ, судалгааны өгөөж нэмэгдэнэ.

 

2.2.9.бүтээгдэхүүн, үйлчилгээний бүх шатанд чанарын удирдлагын системийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.9.1.албан ёсны статистикийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ерөнхий загварын /Generic Statistical Business Process Model-GSBPM/ нэгдсэн стандартыг боловсруулж, мөрдүүлэх;

 

2.2.9.2.албан ёсны статистикийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ерөнхий загварыг салбарын статистик  бүрд боловсруулан мөрдүүлэх;

 

2.2.9.3.статистикийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн дэд үе шатанд мөрдөгдөх “Статистикийн мэдээллийн нэгдсэн загвар” /Generic Statistical Information Model – GSIM/-ыг нэвтрүүлэх талаар судлах;

 

2.2.9.4.статистикийн үйл ажиллагааны бүх шатанд чанарын удирдлагын системийг нэвтрүүлэх чиг үүрэг бүхий баг /нэгж/-ийн үйл ажиллагаа, чиг үүргийг оновчтой болгох, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрчимжүүлэх;

 

2.2.9.5.тооллого, судалгаа болон салбарын албан ёсны мэдээлэлд чанарын нэгдсэн тайлан бичиж хэвших;

 

2.2.9.6.мэдээллийн чанарын үнэлгээ, баталгаажилтын талаар дэлгэрэнгүй тайланг олон нийтэд ойлгомжтой, ил тод байдлаар тархааж хэвших;

 

2.2.9.7.өөрийн үнэлгээний чанарын судалгааг томоохон тооллого, судалгааны хувьд явуулж, тайланг нэгтгэн, үр дүн гаргах, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авах.

 

2.2.10.энэ хөтөлбөрийн 2.2.9-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.2.10.1.статистикийн үйл ажиллагааны бүх шатанд чанарын удирдлага нэвтрүүлж эхэлсэн байна;

 

2.2.10.2.статистикийн үйл ажиллагааны ерөнхий стандарт загвар бий болсон байна.

 

2.3.Статистикийн мэдээллийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд дараахь үндсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.3.1.мэдээллийн  эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулж, шинэ эх үүсвэрийг ашиглах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.3.1.1.үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан мэдээлэл, тооллого, судалгааны үзүүлэлтүүдийн хүрээг шинэчлэх;

 

2.3.1.2.албан ёсны статистикийн болон захиргааны статистикийн мэдээллийн давхардлыг үнэлж, арилгах, холбогдох зохицуулалтыг хангах;

 

2.3.1.3.асуулгын нэгдсэн стандартыг мөрдөх, мэдээлэл цуглуулахад мэдээллийн нэгдсэн сангаас стандарт үзүүлэлтийг шууд авдаг тогтолцоог бүрдүүлэх;

 

2.3.1.4.захиргааны мэдээлэл болон статистикийн зорилгоор ашиглах боломжит бүх мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлж, холбогдох журмыг боловсруулан мөрдөх;

 

2.3.2.энэ хөтөлбөрийн 2.3.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.3.2.1.мэдээлэгчдийн ачаалал буурна;

2.3.2.2.мэдээллийн давхардал арилж, мэдээллийн чанар сайжирна.

 

2.3.3.Тооллого, судалгааны мэдээллийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.3.3.1.сургалтын шинэ модулийг гаргаж турших, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тооцоолол, дүн шинжилгээ хийх арга зүйг сайжруулах;

 

2.3.3.2.тооллого, судалгааны анхдагч мэдээллийг шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах боломжийг өргөжүүлэх;

 

2.3.3.3.хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг явуулах;

2.3.3.4.өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа явуулж, анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх, үр дүнг гарган, нийтийн хүртээл болгох, бодлого, төлөвлөлтөд ашиглах, бодлогын шинжилгээ хийх;

 

2.3.3.5.ажиллах хүчний судалгаа явуулж, анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх, үр дүнг гарган, нийтийн хүртээл болгох, бодлого, төлөвлөлтөд ашиглах, бодлогын шинжилгээ хийх;

 

2.3.3.6.нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа явуулж, анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх, үр дүнг гарган, нийтийн хүртээл болгох, бодлого, төлөвлөлтөд ашиглах, бодлогын шинжилгээ хийх;

 

2.3.3.7.цаг ашиглалтын судалгаа явуулж, анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх, үр дүнг гарган, нийтийн хүртээл болгох, бодлого, төлөвлөлтөд ашиглах, бодлогын шинжилгээ хийх;

 

2.3.3.8.хөдөө аж ахуйн тооллогыг явуулж, анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх, үр дүнг гарган, нийтийн хүртээл болгох, бодлого, төлөвлөлтөд ашиглах, бодлогын шинжилгээ хийх;

 

2.3.3.9.мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах;

2.3.3.10.малын түүвэр судалгаа явуулах;

2.3.3.11.хэрэглээний үнийн судалгаа явуулах;

2.3.3.12.орон сууцны үнийн судалгаа явуулах;

2.3.3.13.аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн судалгаа явуулах;

 

2.3.3.14.барилгын салбарын үйлдвэрлэгчийн үнийн судалгаа явуулах;

 

2.3.3.15.бөөний болон жижиглэнгийн үнийн судалгаа явуулах;

2.3.3.16.зочид буудал, зоогийн газрын үйлдвэрлэгчийн үнийн судалгаа явуулах;

 

2.3.3.17.тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн судалгаа явуулах;

 

2.3.3.18.мэдээлэл, холбооны салбарын үнийн индексийн жин тогтоох, үйлдвэрлэгчийн үнийн судалгаа явуулах;

 

2.3.3.19.хөрөнгө оруулалтын судалгаа явуулах;

2.3.3.20.нөөц, ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл байгуулах судалгаа явуулах;

 

2.3.3.21.албан бус секторын судалгаа, далд эдийн засгийн тооцоо, судалгаа явуулах;

 

2.3.3.22.байгаль орчныг хамгаалах зардлын судалгаа явуулах;

2.3.3.23.тооллого, судалгааны үр дүнгээр хэрэглэгчид зориулсан гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэх.

 

2.3.4.энэ хөтөлбөрийн 2.3.3-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.3.4.1.Статистикийн тухай хуульд заасан тооллого, судалгааны анхдагч мэдээллийн сан бүрдсэн байна;

 

2.3.4.2.тооллого, судалгааны үр дүнгээр сэдэвчилсэн болон гүнзгийрүүлсэн судалгаа хийж, хэрэглэгчдийн хүртээл болгосон байна;

 

2.3.4.3.тооллого, судалгааны үр өгөөж нэмэгдэж, мэдээллийн ашиглалт сайжирсан байна.

 

2.3.5.мэдээллийн нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд анхан шатны мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нэгдсэн системийг бий болгоно.

 

2.3.6.энэ хөтөлбөрийн 2.3.5-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр статистикийн мэдээллийн нууцлал бүрэн хангагдсан байна.

 

2.4.Мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгын хүрээнд дараахь үндсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.4.1.статистикийн үйл ажиллагааны үе шат бүрд нийцтэй, өртөг зардал багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, статистикийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ерөнхий загварыг бий болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.4.1.1.салбарын хэмжээнд сүүлийн үеийн шинэ технологийг тогтмол нэвтрүүлэх;

 

2.4.1.2.салбарын хэмжээнд мэдээлэл боловсруулах тоног төхөөрөмжийн технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх /компьютер, үүлэн тооцоолох төхөөрөмж зэрэг/;

 

2.4.1.3.мэдээлэл цуглуулахад хөдөлгөөнт судалгаа, Их мэдээлэл /big data/, компьютерт суурилсан телефон ярилцлага /Computer-assisted telephone interviewing - CATI/ зэрэг орчин үеийн технологийг нэвтрүүлэх; 

 

2.4.1.4.хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын хүрээнд цахим орчинд суурилсан /e-census/ технологийн шийдлийг судлах.

 

2.4.2.энэ хөтөлбөрийн 2.4.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

2.4.2.1.үндэсний статистикийн салбарын хэмжээнд техник, технологийн шинэчлэл хийгдэж техникийн хүчин чадал сайжирсан байна;

 

2.4.2.2.олон улсын стандартад нийцсэн мэдээлэл боловсруулах нэгдсэн системийг бий болгож, нэвтрүүлсэн байна. 

 

2.4.3.хэрэглэгчид мэдээллийг онлайнаар авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.4.3.1.статистикийн мэдээллийг хэрэглэгч онлайнаар хялбар авах шуурхай, нээлттэй системийг хөгжүүлэх;

 

2.4.3.2.статистикийн мэдээллийг засаг, захиргааны нэгж, стандарт, ангиллын нарийвчилсан, дэлгэрэнгүй түвшинд авах боломжийг бүрдүүлэх.

 

2.4.4.энэ хөтөлбөрийн 2.4.3-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр хэрэглэгч орон зай, цаг хугацаанаас үл хамааран статистикийн мэдээллийг онлайнаар шууд авдаг болно.

 

2.4.5.мета мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажиллуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.4.5.1.мета мэдээллийн нэгдсэн санг бий болгох; 

2.4.5.2.олон улсын мета мэдээллийн чиг хандлагыг нарийвчлан судалж, энэ салбарт тэргүүлэгч өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцан статистикийн салбарт нэвтрүүлэх.

 

2.4.6.энэ хөтөлбөрийн 2.4.5-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр статистикийн мета мэдээллийн нэгдсэн сантай болно.

 

2.4.7.статистикийн мэдээллийн нэгдсэн санд суурилсан нээлттэй мэдээллийн аппликэйшн /Open Data API/-ийг ашиглах зорилтын хүрээнд статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн үзүүлэлтийг цахим үйлчилгээнд шилжүүлнэ.

 

2.4.8.энэ хөтөлбөрийн 2.4.7-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр статистикийн мэдээллийг бусад төрлийн программ, платформд унших боломжийг бүрдүүлнэ.

 

2.5.Статистикийн чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд дараахь үндсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.5.1.статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.5.1.1.үндэсний статистикийн системийн ажилтнуудыг мэргэшүүлэх болон давтан сургах системчилсэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх;

 

2.5.1.2.сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сургалтын мастер төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

 

2.5.1.3.сум, баг, хорооны статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтын тусгайлсан хөтөлбөрийг боловсруулах;

 

2.5.1.4.сургалтын тусгайлсан хөтөлбөрийн дагуу мэргэжлийн гэрчилгээ олгох сургалтыг сум, баг, хорооны ажилтнуудад тодорхой давтамжтайгаар зохион байгуулах;

 

2.5.1.5.мэргэжлийн, дадлага туршлагатай, өндөр чадвартай боловсон хүчний нөөцийг бий болгох, тогтвор суурьшлыг хангах.

 

2.5.2.энэ хөтөлбөрийн 2.5.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр хүний нөөцийн чадавх бэхжиж, статистикийн бүтээмж дээшилсэн байна.

 

2.5.3.статистикийн мэдлэг олгох ажлыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн нэг хэсэг болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

2.5.3.1.дунд болон ахлах сургуулийн түвшинд статистикийн суурь  мэдлэг олгох хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;

 

2.5.3.2.статистикийн байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага хамтран дунд болон ахлах сургуулийн түвшинд зориулсан статистикийн онолын чиг баримжаа олгох стандарт сурах бичиг боловсруулах.

 

2.5.4.энэ хөтөлбөрийн 2.5.3-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр олон нийтийн статистикийн суурь боловсролыг бий болгож, статистикийн мэдээллийн ашиглалт нэмэгдсэн байна.

 

2.6.Статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилго нь хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжил, засаглал гэсэн таван бүлэгт чиглэнэ.

 

2.6.1.хүн ам зүйн болон нийгмийн статистикийг өргөжүүлж, түүний чанар, үнэн бодит, найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоогийн цуглуулж байгаа мэдээллийг сайжруулах, өргөжүүлэх, аргачлал, арга зүйг боловсронгуй болгохтой холбогдсон дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.6.1.1.хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнг тооцоо судалгаанд ашиглах боломжийг нэмэгдүүлэх;

 

2.6.1.2.хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнгээр гүнзгийрүүлсэн судалгаа хийх;

 

2.6.1.3.хүн ам, нийгмийн салбарын захиргааны статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанар, захиргааны мэдээллийг албан ёсны статистикт ашиглах хэрэгцээг нэмэгдүүлэх;

 

2.6.1.4.захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн статистикийн үзүүлэлтэд үндэслэж, дүн шинжилгээ хийх;

 

2.6.1.5.боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, орон сууц, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэмт хэрэг, шүүх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын статистикийн үзүүлэлтийн хүрээ, маягт, зааврыг тогтвортой хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан шинэчлэх;

 

2.6.1.6.хөгжлийн бэрхшээлийн талаархи статистикийн  мэдээллийг боловсронгуй болгох;

 

2.6.1.7.хүний хөгжлийн индекс, дэлхийн хөгжлийн үзүүлэлтийн загварыг ашиглан жил бүр Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг гаргах, тооцох арга зүйг боловсронгуй болгох;

 

2.6.1.8.хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмжийг судалж, нэвтрүүлэх /Хувилбар 3/;

 

2.6.1.9.“хүн амын ердийн хөдөлгөөний талаархи статистикийн системийн зарчим, зөвлөмж-3”-ийг судалж, нэвтрүүлэх;

 

2.6.1.10.хүн амын амьжиргаа, ядуурлын түвшинг өөрийн орны онцлогт тохирсон олон хэмжээст үзүүлэлтээр тооцох арга зүйг судалж, аргачлалыг нэвтрүүлэх;

 

2.6.1.11.гэмт хэргийн олон улсын ангиллыг үндэсний онцлогт тохируулан  боловсруулж, мөрдүүлэх;

 

2.6.1.12.шинжлэх ухааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал боловсруулах;

 

2.6.1.13.Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан  аргачлал, гарын авлагыг судалж, хөдөлмөрийн статистикийн арга зүйг үндэсний онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох;

 

2.6.1.14.Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тодорхойлсон зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийг тооцох арга зүйг судалж, нэвтрүүлэх;

 

2.6.1.15.амьдралын чанарын үзүүлэлтийн хүрээг тогтоох, тооцох.

 

2.6.2.эдийн засгийн салбарын статистикийг өргөжүүлж, түүний чанар, үнэн бодит, найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоогийн цуглуулж байгаа мэдээллийг сайжруулах, өргөжүүлэх аргачлал, арга зүйг хөгжүүлэхтэй холбогдсон дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.6.2.1.дотоодын нийт бүтээгдэхүүний жил, улирлын тооцоог нөөц ашиглалтын хүснэгтэд үндэслэн тодотгох;

 

2.6.2.2.дотоодын нийт бүтээгдэхүүний жил, улирлын тооцоо, хамралт, мэдээллийн чанарыг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх үнийн тооцоонд давхар дефляторын аргыг нэвтрүүлэх;

 

2.6.2.3.нөөц ашиглалтын хүснэгтийг зэрэгцүүлэх үнээр байгуулах;

2.6.2.4.“төлбөрийн тэнцэл-6” шинэчилсэн арга зүйн дагуу хийгдсэн тооцооллыг үндэсний тооцоонд тусгах; 

 

2.6.2.5.Засгийн газрын санхүүгийн статистикийн шинэчилсэн арга зүйн дагуу хийгдсэн тооцооллыг үндэсний тооцоонд тусгах;

 

2.6.2.6.мөнгө, санхүүгийн статистикийн шинэчилсэн арга зүйг     үндэсний тооцоонд тусгах;

 

2.6.2.7.үндэсний тооцооны дансыг иж бүрнээр байгуулах;

2.6.2.8.үнийн суурь шинэчлэх судалгааг явуулах, индексийн тооцооллыг хийх;

 

2.6.2.9.хөрөнгө болон хөрөнгийн үйлчилгээний статистикийн мэдээллийг бий болгох;

 

2.6.2.10.далд эдийн засгийн тооцоог олон улсын стандартын дагуу сайжруулах, нөөц ашиглалтын хүснэгтэд тусгах;

 

2.6.2.11.малын ашиг шимийн бүтээгдэхүүний мэдээллийг цуглуулж, нэмэгдэл өртгийн тооцоонд ашиглах норм, нормативыг шинэчлэн тооцох;

 

2.6.2.12.үйлдвэрлэлийн индекс тооцох;

2.6.2.13.нийгмийн тооцооны матрицыг байгуулах;

2.6.2.14.аж ахуйн нэгжийн ээлжит тооллогын үр дүнгээр аж ахуйн нэгж, байгууллагын шинж төлөвийн талаар сэдэвчилсэн судалгаа хийж, нийтийн хүртээл болгох;

 

2.6.2.15.хөдөө, аж ахуйн завсрын тооллогын үр дүнгээр сэдэвчилсэн судалгаа хийж нийтийн хүртээл болгох;

 

2.6.2.16.хөрөнгийн үйлчилгээний гарын авлага боловсруулах /perpetual inventory method - PIM аргыг нэвтрүүлэх/;

 

2.6.2.17.үйлчилгээний салбарт үйлдвэрлэгчийн үнийн индекс тооцох арга зүйг боловсронгуй болгох, салбар бүрээр өргөтгөх;

 

2.6.2.18.үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцох судалгааг явуулж, мэдээллийг бий болгох, тооцооллыг хийх;

 

2.6.2.19.эдийн засаг дахь уул уурхай, олборлох салбарын нөлөөллийг тооцох гарын авлагыг боловсруулах, холбогдох шинжилгээ, судалгааг хийх;

 

2.6.2.20.нийгмийн тооцооны матрицыг байгуулах аргачлалыг боловсруулах;

 

2.6.2.21.харилцаа холбооны салбарын үйлчилгээний үнийн индекс тооцох аргачлал боловсруулах;

 

2.6.2.22.аж үйлдвэрийн салбарын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал боловсруулах;

 

2.6.2.23.бүтээмж тооцох аргачлал боловсруулах;

2.6.2.24.хэрэглээний үнийн индекс тооцох аргачлалыг шинэчлэх;

2.6.2.25.дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлалд өөрчлөлт оруулах, шинэчлэх;

 

2.6.2.26.бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлал боловсруулах;

 

2.6.2.27.бүс нутгийн үндсэн хөрөнгийн хуримтлалыг тооцох аргачлал боловсруулах.

 

2.6.3.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн дансны дэд дансуудыг байгуулж, байгаль орчин, байгалийн нөөцийн статистик мэдээллийг өргөжүүлэх зорилтын хүрээнд одоогийн цуглуулж байгаа мэдээллийг сайжруулах, өргөжүүлэх, аргачлал, арга зүйг хөгжүүлэхтэй холбогдсон дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.6.3.1.байгаль орчин эдийн засгийн дансны системийн хүрээний материалын урсгалын, эрчим хүчний, татварын, байгаль орчин хамгаалах зардлын болон хөдөө аж ахуйн данс байгуулахтай холбогдсон үзүүлэлтэд үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, холбогдох тооцооллыг хийж, дэд данс байгуулах, цаашид боловсронгуй болгох;

 

2.6.3.2.байгаль орчин, эдийн засгийн дансны системийн хүрээний дэд данс байгуулах гарын авлага, үндэсний аргачлалыг боловсруулах.

 

2.6.4.тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг бий болгох зорилтын хүрээнд одоогийн цуглуулж байгаа мэдээллийг сайжруулах, өргөжүүлэх аргачлал, арга зүйг хөгжүүлэхтэй холбогдсон дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.6.4.1.тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлтийг бий болгох, хянах, хэрэгжилтийг хангах институцийн бүтцийг холбогдох байгууллагатай хамтран бүрдүүлэх;

 

2.6.4.2.тогтвортой хөгжлийн үндэсний болон дэлхийн үзүүлэлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын болон салбарын стратегийн бодлогын  хөтөлбөртэй уялдуулахад хамтран ажиллах;

 

2.6.4.3.тогтвортой хөгжлийн үндэсний болон дэлхийн шалгуур үзүүлэлтийн талаар суурь болон тайлант оны мэдээллийг гаргах;

 

2.6.4.4.тогтвортой хөгжлийн зорилтын талаар олон улсын туршлага судлах, сургалт, семинарт хамрагдах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн  сургалт, сурталчилгаа хийх;

 

2.6.4.5.ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлж, тооцооллыг хийх;

 

2.6.4.6.тогтвортой хөгжлийн үзүүлэлтийн хүрээг тодорхойлж, арга зүйг боловсруулж, мөрдөх;

 

2.6.4.7.ногоон хөгжлийн үзүүлэлтийн хүрээг тодорхойлж, арга зүйг боловсруулж, мөрдөх.

 

2.6.5.засаглалын статистикийг бий болгож, хөгжүүлэх зорилтын хүрээнд засаглал, хүний эрх, хуулийн хэрэгжилт, авлигатай холбогдсон дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.6.5.1.салбар бүрийн хамрах хүрээнд бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцыг үнэлэхэд хэрэгцээтэй, ач холбогдолтой байх статистикийн үзүүлэлтийг тодорхойлох;

 

2.6.5.2.стандарт ойлголт, ангиллыг боловсруулж, мөрдөх;

2.6.5.3.мэдээллийг нэгтгэх, мэдээллийн менежмент, дүн шинжилгээ хийх, тайлбарлах чиглэлээр статистикийн ур чадварыг хөгжүүлэх.

 

гурав.Хөтөлбөрийн санхүүжилт

 

3.1.Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, статистикийн салбарыг хөгжүүлэх төсөл, хандивлагч орон, хамтран ажилладаг байгууллагын дэмжлэг, туслалцаа, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

 

3.2.Хөтөлбөрийг 43.5 тэрбум төгрөгийн хөрөнгөд багтаан хэрэгжүүлнэ.

 

Дөрөв.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлагнах тогтолцоо

 

4.1.Хөтөлбөрийн стратегийн зорилт, салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг статистикийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дэлгэрэнгүй тусгаж хэрэгжүүлнэ.

 

4.2.Үндэсний статистикийн хорооноос хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээг жил бүр хийх бөгөөд нэгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээг дараахь хоёр үе шаттай хийнэ:

 

4.2.1.нэгдүгээр үе шат: 2019 оны нэгдүгээр улирал;

4.2.2.хоёрдугаар үе шат: 2021 оны нэгдүгээр улирал.

 

4.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг статистикийн асуудал хариуцсан төв байгууллагаас яамд, төрийн бусад байгууллагатай хамтран хийж, гүйцэтгэнэ.

 

4.4.Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдах, зохицуулах ажлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга, статистикийн газар, хэлтэстэй хамтран гүйцэтгэнэ.

 

4.5.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээний үр дүнг Үндэсний статистикийн зөвлөлд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг дууссаны дараа нэгдсэн дүнг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна.

 

Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

 

5.1.Үндэсний статистикийн системийн зохицуулалт, хөгжлийн бодлогыг удирдан ажиллах Үндэсний статистикийн хорооны зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн болон оролцогч талуудын чадавх сайжирна.

 

5.2.Статистикийн дэд бүтцийн хүрээнд түүврийн хүрээ, статистикийн арга зүй, аргачлал, статистикийн стандарт, хууль,  эрх зүйн зохицуулалт хангагдсан байна.

 

5.3.Үндэсний статистикийн системийн байгууллага, нэгжийн гаргасан салбарын мэдээлэл, хөгжлийн бодлоготой уялдсан, хамралт, нарийвчлал, хүртээмж, чанар сайжирна.

 

5.4.Түүвэр судалгааны мэдээлэл цуглуулах илүү үр дүнтэй системийг нэвтрүүлсэн байна.

 

5.5.Чиг үүргийн яамдын статистикийн чадавх сайжирч, мэдээллийн сан, ажилтнуудын дүн шинжилгээний чадварыг сайжруулснаар эдийн засгийн болон ядуурал, байгаль орны статистикийн дүн шинжилгээний ажил өргөжиж, илүү нарийвчилсан мэдээллээр хангагдана.

 

5.6.Харилцаа холбооны болон мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлснээр статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах, тархаах, хадгалах үйл явц сайжирна.

 

5.7.Хэрэглэгчдийн статистикийн боловсрол сайжирна.

 

5.8.Статистикийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын хүрээнд үндэсний статистикийн байгууллагын нэр хүнд өснө.

 

 

 

 

------оОо------