- Нүүр
- Сайдын тушаал
- БИЧИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
Уул уурхай, үйлдвэрийн хүнд сайдын хамтарсан
2017 оны А/115, А/123 дугаар тушаалын хавсралт
БИЧИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү дүрмийг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгч этгээд болон ажилтнууд дагаж мөрдөнө.
1.2.Энэхүү дүрмээр зохицуулаагүй бичил уурхайн аюулгүй байдлын шаардлагыг “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ээр зохицуулна.
1.3.Бичил уурхайгаар олборлосон хүдрийг баяжуулахад баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг мөрдөж ажиллана.
1.4.Тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ба гүйцэтгэгч нь “Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг мөрдөж ажиллах бөгөөд бичил уурхай эрхлэгч этгээд нь бие даан тэсэлгээний ажил явуулахыг хориглоно.
1.5.Бичил уурхайн ажилтан нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.1-д заасан үнэмлэхийг энэхүү дүрмийн хавсралтаар баталсан журмын дагуу авсан байна.
Хоёр. Нийтлэг шаардлага
2.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг дараах байдлаар хариуцан ажиллана:
2.1.1. шинэ ажилтнуудад бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, зааврыг танилцуулж, аюулгүй ажиллагааны шаардлага, үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулж, ажлын байрны урьдчилсан, анхан шатны болон давтан зааварчилгаа өгөх;
2.1.2. бичил уурхайн ажилтанд ажлын байрны урьдчилсан, анхан шатны зааварчилгаа өгсний дараа ажлыг эхлүүлэх;
2.1.3. улиралд нэгээс доошгүй удаа ажлын байрны давтан зааварчилгаа өгөх;
2.1.4. ажлын байрны урьдчилсан, анхан шатны болон давтан зааварчилгаа авсан ажилтнуудыг журналд бүртгэж, гарын үсэг зуруулах;
2.1.5. ажил эхлэхийн өмнө ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллахад шаардлагатай ажлын тусгай хувцас (малгай, бээлий гэх мэт), нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зөв өмссөн эсэх, ажил гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэхийг шалгах;
2.1.6. ажил эхлэхийн өмнө ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгаж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгасны дараа ажлыг үргэлжлүүлэх;
2.1.7. өвчтэй буюу эрүүл мэндийн байдлаар ажиллах чадваргүй байгаа бичил уурхайн ажилтныг тухайн өдөр ажилд гаргахыг хориглох;
2.1.8. ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэгээс доошгүй удаа хамруулах;
2.1.9. ослын үед анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, хэрэгслийг бэлэн байлгах;
2.1.10. ажилтнуудыг тоног төхөөрөмжийн ажлын бүс, догол, мөрөгцгийн доор, тээврийн хэрэгслийн зам дээр амарч, унтахыг хориглох;
2.1.11. осол гарах, амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, ажилтнуудад яаралтай мэдэгдэж, аюулын бүсийг орхих.
2.2. Бичил уурхайд осол гарсан тохиолдолд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу ослыг судлан бүртгэж, сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.
2.3. Тухайн жилд гарсан ослын мэдээллийг дараа жилийн нэгдүгээр сард багтаан сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.
2.4. Бичил уурхайд гарсан ослын шалтгааныг судалж цаашид ийм төрлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.5. Олборлолт явуулсан талбайд хүн, мал унаж гэмтэхээс хамгаалсан хаалт тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулна.
2.6. Бичил уурхайн талбайд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ус зайлуулах суваг, шуудуу гаргана.
2.7. Бичил уурхайн талбайд аюулгүй ажиллагааны анхааруулах самбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна.
Гурав. Бичил ил уурхай
3.1. Мөрөгцөгийн өндрийг хөрс, чулуулгийн тогтоц, шинж чанараас хамааран хэт өндөр, огцом босоо мөрөгцөг (хажуу хана) гаргахыг хориглох бөгөөд ашиглалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах зорилгоор зөвшөөрөгдсөн өндөртэй ажлын доголууд гаргаж ашиглалт явуулна.
3.2. Ажлын мөргөцөгийн налуугийн өнцөг сул хөрс, чулуулагт 500-аас ихгүй, хадархаг чулуулагт 800-аас ихгүй байна.
3.3. Олборлолтын талбайн өргөн нь хүн, техник ажиллахад чөлөөтэй, тэдгээрийн аюулгүй байдлыг хангасан байна.
3.4. Ажлын мөрөгцөгт саравч гаргаж ухахыг хориглоно.
3.5. Дээд, доод доголууд дахь ажлын мөргөцгүүд нэг босоо шугам дээр давхцаж болохгүй бөгөөд нэг доголоос нөгөөд шилжихэд 0.8 м-ээс багагүй өргөнтэй бат бөх шат ашиглах эсхүл 450-аас ихгүй налуутай гарц гаргасан байна.
3.6. Ашиглагдсан хоосон орон зайг буцааж дүүргэх, хаалт, хашаа босгох, анхааруулах тэмдэг тавих замаар аюулгүй болгоно.
Дөрөв. Бичил далд уурхай
4.1. Ордын тогтоц, чулуулгийн шинж чанар, уул техникийн нөхцөлөөс хамааран далд уурхайд босоо, налуу, хэвтээ ам гаргана. Уурхайн амыг гаргахдаа бат бөх, ан цавгүй, хатуу чулуулагтай, нуралт, гулсалт үүсэхээргүй, хөрсний болон үерийн ус орохооргүй газрыг сонгоно.
4.2. Бичил уурхайн ажилтнууд, олборлосон ашигт малтмалыг уурхайгаас гаргахад зориулсан, хоорондоо холбогдсон хоёроос доошгүй гарц гаргасны дараа олборлолт явуулна. Уурхайгаас газрын гадаргууд гарах нэг амаар олборлолт явуулахыг хориглоно.
4.3. Уурхайн аманд нуралт, гулсалтаас хамгаалсан бэхэлгээ хийнэ. Бэхэлгээг шуудайлж савласан элс, шороо, чулуу, мод, бетоноор хийнэ.
4.4. Уурхайн налуу амны налуугийн өнцөг нь тогтвортой, хатуу чулуулагтай газарт 450-аас, хатуулаг багатай буюу тогтворгүй чулуулагтай газарт бол 100-аас илүүгүй байна.
4.5. Уурхайн босоо 2 амны хоорондын зай 10 м-ээс багагүй байна.
4.6. Уурхайн босоо, налуу амны амсарыг зориулалтын материалаар хашиж бэхлэх, хамгаалалт хүрээ хийж “Аюултай” гэсэн анхааруулах тэмдэг тавина.
4.7. Уурхайн малталтын өндөр нь 1.5 м, өргөн нь 1.2 м-ээс багагүй байна.
4.8. Ажилтнууд малталтаар явахад зориулсан хэсгийн налуу нь 150-аас ихгүй байх ба үүнээс их бол бэхэлгээнд бариул, гишгүүр, шат зэргийг хөдөлгөөнгүй бэхлэн тоноглоно.
4.9. Босоо аманд өргүүр ашиглана. Газар доор хүн ажиллаж байгаа үед өргүүрийг ажиллуулах хүнгүй орхих, түгжээгүй өргүүр ашиглахыг хориглоно.
4.10. Тогтвортой хатуу чулуулаг дундуур нэвтэрсэн хэвтээ, налуу малталтыг бэхлэхгүй байж болох бөгөөд нурал үүсэхүйц хэт их орон зай гаргаж малтахыг хориглоно.
4.11. Хатуулаг багатай, тогтворгүй чулуулаг дундуур нэвтэрсэн хэвтээ ба налуу малталтыг дараах байдлаар бэхэлнэ:
4.11.1. хүдрийн биет, хоосон чулуулгаар багана үүсгэж үлдээх;
4.11.2. мод, төмрөөр тулгуур, багана босгох;
4.11.3. элс, шороог шуудайд савлаж багана өрж босгох;
4.11.4. мод, төмрөөр хүрээ зангидаж чулуугаар дүүргэсэн багана босгох;
4.11.5. мод, төмрөөр бэхэлгээ хийх.
4.12. Уурхайн малталтын явц, тэсэлгээний ажлын дараа аюултай байдал илэрвэл ахлагчид яаралтай мэдэгдэж уг аюулыг яаралтай арилгах арга хэмжээ авна.
4.13. Ашиглахгүй болсон, цаашид хүндрэл бэрхшээл учруулж болзошгүй далд малталтыг хааж, аюулгүй болгох арга хэмжээ авна.
4.14. Уурхайн гүний малталт 10 м-ээс урт байвал байгалийн болон зохиомол агааржуулалтын систем ашиглана.
4.15. Байгалийн агааржуулалтыг зөв хийхийн тулд уурхайн амууд газрын гадаргуу дээр 2 өөр түвшинд байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангах боломжгүй бол энгийн хоолой (яндан) гаргаж агааржуулна.
4.16. Уурхайн малтал 20 м-ээс урт байвал зохиомол агааржуулалт хийнэ. Зохиомол агааржуулалтанд сэнс ашиглана. Агаар дамжуулахад агаар нэвтрүүлдэггүй материалаар хийсэн хоолой ашиглана.
Тав. Овоолгынажилба усан сан
5.1.Уурхайн ам руу шороо нурж орохооргүй зайд овоолго байгуулна.
5.2. Ашигт малтмалын нөөц бүхий газарт овоолго байгуулахыг хориглоно.
5.3. Усан сан, ус хураагуурууд болон суваг шуудуу нь хүн, мал унаж, живж осолдохоос сэргийлсэн хаалт, хашлагатай байх бөгөөд эргэн тойронд нь анхааруулах, хориглох тэмдэг тавьсан байна.
Зургаа. Бичил уурхайн тоног төхөөрөмж
6.1. Бичил уурхайн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нь уурхайд ашиглах зориулалттай түгжээ, хаалт хамгаалалттай байна.
6.2. Хийн алх, өрмийг өөр газар шилжүүлэн ажиллуулахын өмнө төхөөрөмжийг унтрааж хоолойноос хийг гаргасан байна.
6.3. Гараар барьж ажиллуулдаг цахилгаан багаж хэрэгсэл нь цахилгаан гүйдлийн аюулаас хамгаалах давхар тусгаарлагчтай байна.
6.4. Хий тоосны тэсрэх аюултай (нүүрсний) уурхайд очны аюулгүй байдлыг хангасан цахилгаан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглана.
6.5. Уурхайн гүнд дотоод шаталт хөдөлгүүр бүхий техник, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
6.6. Уурхайд ашиглаж байгаа өргүүрийн олс, ган таталтыг тогтмол шалгаж, ямар нэг зөрчил илэрсэн тохиолдолд солих шаардлагатай.
Долоо. Хөдөлмөрийн эрүүл ахуй
7.1. Бичил уурхайн тоосжилт, хорт хий, бодисын нөлөөллөөс дараах байдлаар хамгаална:
7.1.1. ажилтнуудам, хамрын хаалт зэрэг тоосноос хамгаалах хэрэгсэл байнга хэрэглэх;
7.1.2. уурхайн тоосжилт ихтэй хэсэгт зохиомол агааржуулалт хийх;
7.1.3. бичил уурхайн ажлын бүсийн агаарын бүтэц, найрлагыг агаар хэмжигч багаж, эсхүл дөлний хамгаалалттай дэн ашиглаж шалгах;
Агаар дахь тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ
№ |
Тоосны шинж чанар |
Зөвшөөрөгдөх дээд Хэмжээ, мг/м3 |
1 |
Цахиурын давхар ислийн агуулга 70 %-аас их (кварц, динас г.м.) |
1 |
2 |
Цахиурын давхар ислийн агуулга 10-70 % (гранит, шамот,слюда г.м.) |
2 |
3 |
Цахиурын давхар ислийн агуулга 2-10 % (шатамхай занар, зэс сульфидийн хүдэр,нүүрс, шавар г.м.) |
4 |
4 |
Цахиурын давхар ислийн агуулга 2 %-аас бага |
10 |
7.1.4. уурхайн ажлын бүсийн агаарт хүчилтөрөгч (О2) 19.5%-аас багагүй, нүүрс хүчлийн хий (СО2) 0.5 %-аас ихгүй байх;
7.1.5. уурхайд тэсэлгээ хийлгэсний дараа зохиомол агааржуулалт хийж хортой хий, бодис, тоосыг зайлуулж агаарын найрлагыг хэмжих;
Агаар дахь зарим хортой хий, бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
№ |
Хортойхий, бодис |
Эзлэхүүн, % |
Концентраци, г/м3 |
1 |
Азотын исэлүүд N2O5-д шилжүүлснээр NO-т шилжүүлснээр |
0.0001 0.0002 |
5 2 |
2 |
Нүүрстөрөгчийн дутуу исэл СО |
0.0016 |
20 |
3 |
Хүхэрт устөрөгч H2S |
0.00066 |
10 |
4 |
Хүхэрлэг ангидрид SO2 |
0.00035 |
10 |
5 |
Акролеин CH2=CHCHO |
0.00009 |
0.2 |
6 |
Формальдегид CH2O |
0.00004 |
0.5 |
7 |
Бензипрен 3.4 |
- |
0.00015 |
7.1.6. тэсэлгээний ажил болон ажлын байрыг халаахаар галлагаа хийсний дараа агааржуулалт хийж, агаарын найрлага дахь бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл уурхайд орохыг хориглох;
7.1.7. агаар дутагдах, амьсгалахад хэцүү болох, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухай болох зэргээр ямар нэг химийн хорт бодис ялгарч байгааг мэдэрвэл ажлын байрыг яаралтай орхин гарч шаардлагатай агааржуулалт хийх;
7.1.8. химийн хорт болон аюултай бодис ашиглахыг хориглох.
7.2. Шуугиан, доргионы хортой нөлөөллөөс дараах байдлаар хамгаална:
7.2.1. бичил уурхайн ажлын бүсийн шуугианы ерөнхий түвшин 85 дБА-аас ихгүй байх ёстой бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их шуугианд сонсголын эрхтэн хамгаалах чихний бөглөө, чихэвч хэрэглэх;
7.2.2. бичил уурхайд чулуулгийг цохиж буулгах, бутлах, хийн алх, өрөм ашиглах үед ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашиглах;
7.3. Ажилтнуудын амьдрах суурьшлын бүс, хог хаягдлын менежмент:
7.3.1. бичил уурхайн ажилтнууд олборлолтын талбайн гадна сум, дүүргийн Засаг даргын тогтоож өгсөн суурьшлын бүсэд амьдрах;
7.3.2. сум, дүүргийн Засаг даргын тогтоосон талбайд ариун цэврийн шаардлага хангасан хог хаягдлын цэг болон бие засах газар барьж байгуулах;
7.4. Бичил уурхайн гэрэлтүүлэг:
7.4.1. уурхайн харанхуй бүсэд ажиллах үед ажилтан бүр зориулалтын нэг бүрийн гэрэлтүүлэгчийг хэрэглэнэ;
7.4.2. гэрэлтүүлэгч нь 8 цагаас доошгүй хугацаагаар тасралтгүй, хэвийн ажиллах хүчин чадалтай байна;
7.4.3. уурхайд нэг бүрийн гэрэлтүүлэгчгүй орох, уурхайн малталтад гэрлээ асаахгүй ажиллах, явах, амрахыг хориглоно.
Найм. Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Энэхүү дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд зөрчлийн байдал, түүний үр дагаврыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- oOo ---
Текст томруулах
A
A
A