- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС /БОАЖС, НЗДБУБХЗахирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС, НЗДБУБХЗахирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын
2017 оны А04/-А/19 дүгээр хамтарсан тушаал/захирамжийн
1 дүгээр хавсралт
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ
САЙЖРУУЛАХ БҮС
Дүүрэг |
1 дүгээр бүс /Хороо/ |
2 дугаар бүс /Хороо/ |
3 дугаар бүс /Хороо/ |
4 дүгээр бүс /Хороо/ |
Сонгино-хайрхан
|
2,3,4,5,6,7,8,9,10,11,19, 23,24,25,26,27,28,30, 31 |
1,20,21,22,32 |
|
12,13,14,15,16,17,18,29 |
Баянзүрх |
2,4,5,9,17,19, 20, 21,24, 27 |
8,10,11,12,13,14,16, 23,28 |
|
1, 3 ,6,7, 15, 18, 25, 26 |
Чингэлтэй |
7,8,9,10,11,12, 13,14, 15,16,17,18, 19, 20 |
|
|
1,2,3,4,5,6 |
Сүхбаатар |
9,10,11,12,13, 14,15,16, 17,18, 19, 20 |
|
|
1,2,3,4,5,6,7,8 |
Баянгол |
|
|
9,10,11,16,20,21,22,23 |
1,2,3,4,5,6,7,8, 12,13,14,15,17,18,19 |
Хан-уул |
|
4,5,6,7,8,9,10, 11,12, 13, 14, 16 |
|
1,2,3,15, |
Хороодын тоо |
51 |
21 |
8 |
49 |
/БОАЖС, НЗД-ын хамтарсан 2017 оны А/72-А/174 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./
---оОо---
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын
2017 оны А04/А19 дүгээр хамтарсан тушаал/захирамжийн
2 дугаар хавсралт
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ
БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, журмын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журмыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.3.Энэ журамд заасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэж болох стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд дараахь бүтээгдэхүүн хамаарна:
1.3.1.ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга /MNS5216:2016/;
1.3.2. 4.2 МВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага /MNS 5043:2016/;
1.3.3. сайжруулсан түлш /MNS 5679:2011/;
1.3.4. сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/;
1.3.5. био түлш /ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн/;
1.3.6.олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур.
Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам
2.1. Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс
2.1.1. Хамрах хүрээ: Энэ бүс нь Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 55 хорооны 130,706 өрхийг хамарна.
2.1.2. Онцлог: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулуудын 2015-2017 оны хэмжилтийн дүнгээр Баянхошуу, Толгойт, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/, нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт бүс юм.
2.1.3. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.1.3.1. айл өрхүүдийг олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуураар хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, халаалтын зуух хэрэглэхийг 2025 он гэхэд бүрэн халах;
2.1.3.2. энэ захирамжийн 2.1.3.1-д заасан арга хэмжээний хүрээнд баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуураар хөнгөлөлттэй үнээр хангах ажлыг үе шаттайгаар улс, нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр зохион байгуулах;
2.1.3.3.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж, хог хаягдал /дугуй ажилласан масло, хуванцар г.м./ түлүүлэхгүй байх, зуух хэрэглэхийг хориглох;
2.1.3.4. дотоод агаарын чанарыг нь сайжруулах зорилгоор сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгч төхөөрөмж үе шаттайгаар суурилуулах;
2.1.3.5.агаарын бохирдлын хэмжээ өндөр байдаг өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад зориулалтын амны хаалт тараах;
2.1.3.6. энэ журмын 2.1.3.3-т зааснаас бусад халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, MNS5216:2016 стандарт /ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга/-ыг мөрдүүлэх;
2.1.3.7.сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/-ын хэрэглээг дэмжих;
2.1.3.8. био түлш /ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн/-ний хэрэглээг дэмжих;
2.1.3.9.эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
2.2. Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс
2.2.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нийт 26 хорооны 51,910 өрхийг хамарна.
2.2.2.Онцлог: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулуудын 2015-2017 оны хэмжилтийн дүнгээр Нисэх, Амгалан, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/, нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 3-8 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсээс гаралтай агаарын бохирдлын нөлөөлөлд орж байгаа бүс юм.
2.2.3. Хэрэгжүүлэх арга хэмжээ: Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүсэд энэ журмын 2.1.3-т заасан арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлнэ.
2.3. Агаарын чанарыг сайжруулах 3 дугаар бүс
2.3.1. Хамрах хүрээ: Энэ бүс нь Баянгол дүүргийн 8 хорооны 12,446 өрхийг хамарна.
2.3.2. Онцлог: Улаанбаатар хотын Баруун 4 замын агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулын хэмжилтийн дүнгээр агаарын чанарыг стандартаас хүхрийн давхар исэл /SO2/, нарийн ширхэгт тоосны агууламж 2-5 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсээс гаралтай агаарын бохирдлын нөлөөлөлд орж байгаа бүс юм.
2.3.3. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.3.3.1. түүхий нүүрс түлүүлэхгүй байх;
2.3.3.2.зөвхөн олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур ашиглуулах;
2.3.3.3. энэ журмын 2.1.3.7-2.1.3.9-т заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
2.4.Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүс
2.4.1. Хамрах хүрээ:Энэ бүс нь орон сууцны 49 хорооны өрхийг хамарна.
2.4.2. Онцлог:Агаарын чанарыг сайжруулах 1,2,3 дугаар бүсийн бохирдлын дам нөлөөлөлд өртдөг.
2.4.3. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.4.3.1. түүхий нүүрс түлүүлэхгүй байх;
2.4.3.2. зөвхөн олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур ашиглуулах;
2.4.3.3. энэ журмын 2.1.3.7-2.1.3.9-т заасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг
3.1. Агаарын бохирдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нийслэлийн Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:
3.1.1. агаарын тухай хууль тогтоомж болон энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах;
3.1.2. иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон эцэг, эхчүүдэд зориулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт зохион байгуулах;
3.1.3. гэр, орон сууцны дулааны алдагдлыг бууруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах;
3.1.4. дүүрэг, хороодын Засаг дарга нар болон мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах;
3.1.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
3.2. Дүүрэг, хорооны Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг гаргаж, жил бүрийн 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөн явуулна.
Дөрөв.Иргэн, хуулийн этгээдийн
эрх, үүрэг, хориглох зүйл
4.1. Агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дараахь эрх, үүрэгтэй:
4.1.1. энэ журмыг мөрдөж ажиллах;
4.1.2.агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгаанд идэвхтэй оролцох;
4.1.3.энэ журмыг зөрчсөн этгээдийн талаар харъяалах дүүрэг, хорооны Засаг даргад мэдээлэх;
4.2.4. хууль тогтоомжид заасан бусад.
4.2.Агаарын чанарыг сайжруулах 1,2 дугаар бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.3. Агаарын чанарыг сайжруулах 3,4 дүгээр бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Тав.Хариуцлага
5.1. Энэ журмын хэрэгжилтэд байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
5.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд “Агаарын тухай” хуулийн 31.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/БОАЖС, НЗД-ын хамтарсан 2017 оны А/72-А/174 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./
----оОо---
Текст томруулах
A
A
A