A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 142 дугаар
  тогтоолын хавсралт

 

“ТАЛЫН ЗАМ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 

(Засгийн газрын 2019 оны 421 дүгээр тогтоолоор гарчгийн нэрийг өөрчилсөн)


Нэг. Нийтлэг үндэслэл


“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1 дэх хэсэгт “Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, нүүрс, нефть-хими, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ.” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн үндсэн агуулга оршино.

Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан дэлхийн худалдааны томоохон оролцогч хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж байна.

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хөгжүүлэх нь “Бүс нутгийн эдийн засгийн интеграц”-д нэгдэх Засгийн газрын зорилго, зорилтуудтай бүрэн нийцэх юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил шинэ түвшинд хүрч, бүтээн байгуулалтын ажил эрчимжин ажлын байр нэмэгдэж, хүн амын амжиргааны түвшин сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Дэд бүтэц болон аялал жуучлалын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад улс, тэр дундаа хөрш улсын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Экспортын бараа, бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, хөрш орнуудыг холбосон дамжин өнгөрөх тээврийн коридоруудыг бий болгож, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий эдийн засгийн өндөр үр ашигтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

Зорилт 2. Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлж, дамжин өнгөрөх авто тээврийн таатай орчинг бүрдүүлнэ.

Зорилт 3. Нисэхийн аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн олон улсын нөөц нисэх буудлыг байгуулах, зарим нисэх буудлыг өргөжүүлэн хөгжүүлж, агаарын зайн багтаамж болон иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Зорилт 4. Чөлөөт бүс, хилийн боомтуудад хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлж, хил орчмын бүс нутгуудыг хөгжүүлэн хот, суурин газруудыг шинээр байгуулна.

Зорилт 5. Дотооддоо эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах, улмаар бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Зорилт 6. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс хоорондын тоон мэдээллийн урсгалын хэмжээг нэмэгдүүлнэ.

Зорилт 7. Эрдэс баялаг, уул уурхайн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

Зорилт 8. Авто замын үндсэн коридорыг түшиглэн аялал жуулчлалын парк, төрөлжсөн цогцолбор, хилийн боомтын аялал жуулчлалын кластер байгуулж, аялал жуулчлалыг үндэсний хэмжээнд бүсчлэн хөгжүүлнэ.

Зорилт 9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортын бүтэгдэхүүнийг нэмэгдүүлнэ.

Зорилт 10. Хилийн боомтуудыг орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах, хилийн хяналт, шалгалтыг шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа хугацааг багасган, хяналт шалгалтын давхардлыг бууруулна.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг барьж дуусгах;

3.1.2. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгах;

3.1.3. “Улаанбаатар төмөр зам” (Сүхбаатар-Улаанбаатар- Замын-Үүд)-ын техникийн шинэчлэл хийх;

3.1.4. Мандал-Багахангай чиглэлийн 170 км “Богдхан” төмөр замын төслийг эхлүүлэх;

3.1.5. Эрдэнэт-Овоот чиглэлийн 568.3 км төмөр замын төслийг эхлүүлэх;

3.1.6. Тавантолгой-Сайншанд-Хөөт чиглэлийн 892 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх;

3.1.7. Хөөт-Сүмбэр чиглэлийн 380 км төмөр замын төслийг эхлүүлэх;

3.1.8. Оюутолгой уурхайн салбар 40.4 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх;

3.1.9. Сайншанд-Ханги   чиглэлийн   324 км   төмөр   замын    төслийг эхлүүлэх;

3.1.10. Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгах.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

Авто замын коридорын хүрээнд:

3.2.1. Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх;

3.2.2. Эрээнцав-Чойбалсан, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 662 км хатуу хучилттай авто замын төслийг эхлүүлэх.

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хүрээнд:

3.2.3. Өгийннуур-Батцэнгэл-Их тамир чиглэлийн 130.6 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.4. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.5. Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.6. Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.7. Алтай-Улиастай чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.8. Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 181 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.9. Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км зам барих.

Аялал жуулчлалын авто замын хүрээнд:

3.2.10. Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.11. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км хатуу хучилттай авто замыг барих;

3.2.12. Хатгал-Ханх чиглэлийн 179.7 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэх.

Уул уурхайн авто замын хүрээнд:

3.2.13. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 253.3 км хүнд даацын авто замыг барих;

3.2.14. ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 18.3 км хатуу хучилттай авто замтай холбох хатуу хучилттай авто замыг барих.

Тээвэр, логистикийн төвийн хүрээнд:

3.2.15. Замын-Үүдийн холимог тээврийн логистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх;

3.2.16. Хөшигийн хөндийн холимог тээврийн логистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгох;
 
3.3.2. Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх;

3.3.3. Ховд аймгийн Ховд хотын нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх;

3.3.4. агаарын навигацийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх;

3.3.5. агаарын хаалга шинээр нээх.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. “Алтанбулаг” чөлөөт бүсийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх;

3.4.2. “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх;

3.4.3. “Цагааннуур” чөлөөт бүсийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх;

3.4.4. ”Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал орчмын нээлттэй эдийн засгийн бүс” хот байгуулалтын төсөл хэрэгжүүлэх;

3.4.5. “Бичигт” боомт хангамж, тээвэр логистикийн цогцолбор байгуулах;

3.4.6. “Барилгын материалын импортын нэгдсэн хангамж, сорилт шинжилгээний лаборатори, авто тээврийн логистикийн цогцолбор” байгуулах.

3.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд:

3.5.1. Улаанбаатар хотын Гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-ын хүчин чадлаар өргөтгөж ашиглалтад оруулах;

3.5.2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын хүчин чадлаар өргөтгөж ашиглалтад оруулах;

3.5.3. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын хүчин чадлаар өргөтгөж ашиглалтад оруулах;

3.5.4. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын төв болон бусад томоохон суурин газруудад дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, нүүрс түлшний хангамжийг шийдвэрлэх;

3.5.5. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;

3.5.6. Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;

3.5.7. төвийн бүсэд хэрэглээний өсөлтийг хангах шинэ дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;

3.5.8. баруун бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;

3.5.9. Ховд голд 60-90 МВт хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;

3.5.10. нарны цахилгаан станцын төслүүдийг эхлүүлж, 30 МВт-ын чадал бүхий эх үүсвэрийг ашиглалтад оруулах;

3.5.11. салхин цахилгаан станцын төслүүдийг эхлүүлж, 100 МВт-ын хүчин чадал бүхий эх үүсвэрийг ашиглалтад оруулах.

Бүс нутгийн эрчим хүчний системийг дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах хүрээнд:

3.5.12. Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт 260 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын дэд станц барьж ашиглалтад оруулах;


3.5.13. Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын дэд станц барьж ашиглалтад оруулах;

3.5.14. Эгийн голын усан цахилгаан станцыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 220 кВ-ын 2 хэлхээт 72.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам, төслийн талбай дээр 110/10 кВ-ын түр дэд станц барьж ашиглалтад оруулах;

3.5.15. Багануур дэд станцыг Чойр дэд станцтай холбох 220 кВ-ын     2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх ажлыг эхлүүлэх;

3.5.16. Чойр дэд станцаас Сайншанд, Замын-Үүд хүртэл 220 кВ-ын    2 хэлхээт 406 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын дэд станцыг барьж эхлүүлэх;

3.5.17. Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 518 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын дэд станцыг барьж эхлүүлэх;

3.5.18. Тайшир-Есөнбулагийг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж эхлүүлэх.

Бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд:

3.5.19. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхайн өргөтгөл, 5280 МВт-ын чадал бүхий цахилгаан станц, 660 кВ-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих ажлыг эхлүүлэх;

3.5.20. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд цахилгаан дамжуулах болон байгалийн хий дамжуулах транзит дэд бүтцийг хөгжүүлэх талаар судалж, төлөвлөгөө боловсруулах;

3.5.21. Говийн бүсийн нар, салхины нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбороос Зүүн Хойд Азийн улсад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ, Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллах.

3.6. Хөтөлбөрийн 6 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.6.1. Ази-Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээгээр дамжих тоон мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх;

3.6.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тоон мэдээллийн урсгалыг дамжуулах хоёроос доошгүй гарцыг бий болгох.

3.7. Хөтөлбөрийн 7 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.7.1. “Хэрлэн-тооно” төслийг хэрэгжүүлж, хүнд аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааны усны хэрэгцээг хангах урсацын тохируулга бүхий усан цогцолбор байгуулах;

3.7.2. Тавантолгойн нүүрс угаах болон боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг дуусгах;

3.7.3. Багануурын нүүрсний ордыг түшиглэн  нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажлыг дуусгах;

3.7.4. Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг дуусгах.

3.8. Хөтөлбөрийн 8 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.8.1. авто замын дагуу түр буудаллах цэг, зогсоол, хилийн боомт, авто вокзалуудад аялагч, зорчигчдын амралт, ахуйн үйлчилгээний цогцолборууд байгуулах;

3.8.2. “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах (Хэнтий аймаг);

3.8.3. “Монголын эзэнт гүрэн” аялал жуулчлал, музей, судалгаа, сурталчилгааны цогцолбор байгуулах (Төв аймаг);

3.8.4. Дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах;

3.8.5. Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах;

3.8.6. Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах;

3.8.7. “Буянт-Ухаа” аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэх.

3.9. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.9.1. “Ногоон бэлчээр” төслийг хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулан бэлчээрийн доройтлыг бууруулах;

3.9.2. мал амьтны гоц халдварт өвчингүй, хорио цээрийн дэглэм бүхий мал аж ахуйн цогцолбор байгуулах (Алтанбулаг, Замын-Үүд);

3.9.3. дулааны аргаар мах боловсруулдаг экспортын зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд өргөтгөл хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

3.9.4. хөнгөн үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх;

3.9.5. хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулахыг дэмжих (Улаанбаатар);

3.9.6. алслагдсан бүсэд үр тарианы элеваторын аж ахуй, үрийн агуулах байгуулах (Увс, Хэнтий аймаг);

3.9.7. газар тариалангийн бүс нутагт усалгааны байгууламж барих;

3.9.8. “МЕКО21” төслийг хэрэгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.9.9. зөгийн аж ахуйг хөгжүүлж, зөгийн балын органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

3.9.10. дахин боловсруулах үйлдвэрийн “Эко” парк байгуулахад дэмжлэг үзүүлэх (Улаанбаатар).    

3.10. Хөтөлбөрийн 10 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.10.1. Монгол Улсын хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох;

3.10.2. Улаанбаатар хот болон орон нутгийн гудамж, зам, талбайг камержуулах;

3.10.3. хилийн бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа хугацааг багасган хяналт шалгалтын давхардлыг бууруулах.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн үр нөлөө

4.1.1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, эрчим хүчний салбарын хөгжил шинэ түвшинд хүрч уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтэгдэхүүнийг хөрш улс орон болон гуравдагч орны зах зээлд урт хугацаанд тогтмол, найдартай, нийлүүлэх нөхцөл бүрдэнэ.

4.1.2. Дотооддоо эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгон, эрчим хүчний аюулгүй ажиллагааг ханган улмаар бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

4.1.3. Хилийн боомт, чөлөөт бүс, хил орчмын бүс нутгуудыг хөгжүүлж, шинэ хот суурин газрыг байгуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, хил орчмын бүс нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжирна.

4.1.4. Аялал жуулчлалын голлох бүс нутгуудад үндэсний парк, цогцолборыг байгуулж, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлснээр аялал жуулчлалын салбарт ажлын байр нэмэгдэж, жуулчдын тоо өсч аялал жуулчлалын салбарын эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ.

4.1.5. Экспортын өсөлтийг дэмжсэн, хүнд болон хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжин дотоодын нийт бүтээгдэхүүн өснө.

4.1.6 Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа өргөжин ажлын байр нэмэгдэн, хүн амын  амьжиргааны түвшин дээшилнэ.

4.2.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Хүрэх түвшин

Хариуцах байгууллага

Суурь үзүүлэлт 2016

2021

Зорилт 1

Экспортын бараа, бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, хөрш орнуудыг холбосон дамжин өнгөрөх тээврийн коридоруудыг бий болгож, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий эдийн засгийн өндөр үр ашигтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

Төмөр замын суурь бүтэц

-

2160

Зам, тээврийн хөгжлийн яам

Шинэчлэх төмөр зам

Км

-

670

Зорилт 2

Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлж, дамжин өнгөрөх авто тээврийн таатай орчинг бүрдүүлнэ.

Холимог тээврийн логистик төв

Тоо

0

2

Зам, тээврийн хөгжлийн яам

Авто зам шинээр барих

Км

-

1601

Авто зам шинэчлэх

Км

-

204

Зорилт 3

Нисэхийн аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн олон улсын нөөц нисэх буудлыг байгуулах, зарим нисэх буудлыг өргөжүүлэн хөгжүүлж, агаарын зайн багтаамж болон иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

4D зэрэглэл бүхий олон улсын нөөц нисэх буудал

Тоо

0

1

Зам, тээврийн хөгжлийн яам

4С зэрэглэл бүхий олон улсын нисэх буудал

Тоо

0

2

Агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадвар

Тоо

99210

108000

Шинээр нээх агаарын хаалганы тоо

Тоо

0

2

Зорилт 4

Чөлөөт бүс, хилийн боомтуудад хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлж, хил орчмын бүс нутгуудыг хөгжүүлэн хот, суурин газруудыг шинээр байгуулна.

Боомт хот

Тоо

0

4

Барилга, хот байгуулалтын яам

Логистикийн цогцолбор

Тоо

0

1

Зорилт 5

Дотооддоо эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах, улмаар бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Цахилгаан эрчим хүчний хэрэгцээний дотоодын цахилгаан станцуудаас хангах хувь

Хувь

80 хувь

85 хувь

Эрчим хүчний яам

Цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь

Хувь

7 хувь

20 хувь

Зорилт 6

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс хоорондын тоон мэдээллийн урсгалын хэмжээг нэмэгдүүлнэ.

Мэдээллийн урсгалын хэмжээ

Гбит/сек

150 Гбит/сек

1500 Гбит/сек

ХХМТГ, ХХЗХ

Олон улсын гарц

Тоо

2

4

ХХМТГ, ХХЗХ

Зорилт 7

Эрдэс баялаг, уул уурхайн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

Ашиглалтанд орсон хүнд аж үйлдвэрийн барилга

Тоо

0

3

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Зорилт 8

Авто замын үндсэн коридорыг түшиглэн аялал жуулчлалын парк, төрөлжсөн цогцолбор, хилийн боомтын аялал жуулчлалын кластер байгуулж, аялал жуулчлалыг үндэсний хэмжээнд бүсчлэн хөгжүүлнэ.

Аялал жуулчлалын цогцолбор

Тоо

0

4

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Үндэсний парк

Тоо

0

1

Хилийн боомтын кластер

Тоо

0

5

Гадаад жуулчдын тоо

Мянган

хүн

404

1000

Зорилт 9

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортын бүтэгдэхүүнийг нэмэгдүүлнэ.

Нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн баримт бичиг

Тоо

-

 

5

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Шинээр баригдах хөнгөн үйлдвэр

Тоо

-

5

Зорилт 10

Хилийн боомтуудыг орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах, хилийн хяналт, шалгалтыг шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа хугацааг багасган, хяналт шалгалтын давхардлыг бууруулна.

Орчин үеийн техник технологи нэвтрүүлэх хилийн боомтын тоо

 

Боомтын

тоо

-

 

12

Хууль зүй, дотоод хэргийн яам,

Хил хамгаалах ерөнхий газар,

Камержуулах хувь, аймаг

Хувь

10-50

хувь

100 хувь

Хууль зүй, дотоод хэргийн яам,

Цагдаагийн ерөнхий газар

Камержуулах хувь, Улаанбаатар хот

Хувь

40 хувь

100 хувь

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. улсын төсөв;

5.1.2. гадаадын зээл, тусламж;

5.1.3 гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5.1.4. төр, хувийн хэвшлийн түншлэл;

5.1.5. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ


6.1. Хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд дараа оны 1 дүгээр сард багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.


---оОо---