- Нүүр
- Сайдын тушаал
- “Нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэх журам”
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны
264 / А/293 тоот тушаалын гуравдугаар хавсралт
“Нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэх журам”
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү журмаар төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага /цаашид эрүүл мэндийн байгууллага гэх/ эрүүл мэндийн нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг иргэнээс төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Дараахь тусламж, үйлчилгээ хамаарна:
1.2.1.эмнэлгийн төлбөртэй өрөөний үйлчилгээ;
1.2.2.захиалгат хоол, угаалга, тээвэрлэлт;
1.2.3шарил хадгалах;
1.2.4.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үзүүлэх бусад нэмэлт тусламж, үйлчилгээ.
Хоёр. Төлбөр төлөх
2.1.Иргэн нэмэлт тусламж, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төлбөр хураах төвлөрсөн цэгт төлж, төлбөр төлснийг нотлох баримт авна. Үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчээс биечлэн төлбөр авахыг хориглоно.
2.2.Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид нэмэлтээр үзүүлсэн үйлчилгээний нэр, төрөл, төлбөл зохих нийт болон нэмэлтээр авсан үйлчилгээ нэг бүрийн төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглэсэн байна.
2.3.Иргэн өөрийн хүсэлтээр нэмэлт тусламж, үйлчилгээг зогсоох санал гаргавал тухайн тусламж, үйлчилгээг зогсоох хүртэлх үеийн төлбөрийг тооцож, үлдэгдэл төлбөрийг ямар нэгэн шимтгэл, алдангигүйгээр буцаан олгож баримтжуулна.
Гурав. Бусад
3.1.Иргэн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.
3.2.Эрүүл мэндийн байгууллага энэхүү тушаалыг зөрчиж, төлбөр авсныг эрх бүхий этгээд нотолсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага иргэний төлбөрийг буцаан олгож, хохирлыг барагдуулна.
Текст томруулах
A
A
A