A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 32 тоот тогтоолын хавсралт

РАДИО РЕЛЕЙНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага

1.ЗОРИЛГО

Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг тус тус үндэслэн радио релейний станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.

2.Ерөнхий нөхцөл

2.1.Энэхүү баримт бичиг нь зөвхөн утасгүй холбооны суурин радио релейнд ашиглагдах радио давтамжийн зурвасын хуваарилалт, түүний техникийн нөхцөл, шаардлагыг агуулах ба техникийн үзүүлэлтүүд, тоног төхөөрөмжийн бүтэц болон бусад олон талын техникийн үзүүлэлт агуулагдаагүй болно.

2.2.Хуваарилалтад Олон улсын радио давтамжийн дүрэмд тодорхойлогдсон дараах техникийн нөхцөл, шаардлагуудыг тусган авч үзнэ. Үүнд:

2.2.1.“Суурин үйлчилгээ” гэж тодорхой хөдөлгөөнгүй суурин байх радио станцуудын хоорондох радио холбоо;

2.2.2. “Радио релей” гэж радио станцуудын хоорондох нэвтрүүлэх, хүлээн авах хоёр талт радио холбооны систем;

2.2.3. “Бага, дунд, их багтаамжит радио релей” гэж радио давтамжийн нарийн болон өргөн зурвас ашиглах радио холбоо.

2.3.Утасгүй холбооны суурин үйлчилгээний радио релейний системд ашиглагдах нийт радио давтамжийн зурвасын хуваарилалтыг давтамжийн зурвас тус бүрээр Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгтийн өгөгдөл болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-R F серийн зөвлөмжүүдэд тусгасан зурвасын өргөнтэйгөөр суваг үүсгэн ашиглах ба ашиглалтын шаардлагаар хуваарилагдсан сувгуудыг нэгтгэх, дахин дэд сувгуудад хуваарилан ашиглах нөхцөлийг хангана. Үүнд:

2.3.1.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон радио релейний станцад ашиглах нийт радио давтамжийн зурвасын хуваарилалтыг хавсралт 1;

2.3.2.Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 2;

2.3.3.Радио давтамжийн 6425-7110 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 3;

2.3.4.Радио давтамжийн 7110-7425 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 4;

2.3.5.Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 5;

2.3.6.Радио давтамжийн 7725-8275 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 6;

2.3.7.Радио давтамжийн 8275-8500 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 7;

2.3.8.Радио давтамжийн10.5-10.68 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 8;

2.3.9.Радио давтамжийн 10.7-11.7 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 9;

2.3.10.Радио давтамжийн 12.75-13.25 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 10;

2.3.11.Радио давтамжийн 15 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 11;

2.3.12.Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 12;

2.3.13.Радио давтамжийн 21.2-23.6 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 13;

2.3.14.Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 14;

2.3.15.Радио давтамжийн 27.5-29.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 15;

2.3.16.Радио давтамжийн 31-33.4 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 16;

2.3.17.Радио давтамжийн 36.0-37.0 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 17;

2.3.18.Радио давтамжийн 37.0-39.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 18

2.3.19.Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалтыг хавсралт 19.

3.Ашигласан материал:

3.1.Олон улсын радио давтамжийн дүрмийн 21 дүгээр заалт “1 ГГц-ээс дээш радио давтамжийн зурвасыг ашиглах газрын болон сансрын үйлчилгээ”;

3.2.ОУЦХБ-Р F.383 зөвлөмж “Радио давтамжийн 6 ГГц-ээс доош зурваст ажиллах их багтаамжтай радио релейний радио давтамжийн сувгийн зохицуулалт”

3.3.ОУЦХБ-Р F.385 зөвлөмж “Радио давтамжийн 7 ГГц зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.4.ОУЦХБ-Р F.386 зөвлөмж “Радио давтамжийн 8 ГГц-ээс дээш зурваст ажиллах аналог, тоон их болон дунд багтаамжтай радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.5.ОУЦХБ-Р F.387 зөвлөмж “Радио давтамжийн 11 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.6.ОУЦХБ-Р F.497 зөвлөмж “Радио давтамжийн 13 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.7.ОУЦХБ-Р F.595-10 зөвлөмж “Радио давтамжийн 18 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.8.ОУЦХБ-Р F.637-4 зөвлөмж “Радио давтамжийн 21.2-23.6 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.9.ОУЦХБ-Р F.746-10 (03/2012) зөвлөмж “Суурин холбооны системийн радио давтамжийн зохицуулалт”;

3.10.ОУЦХБ-Р F.747 зөвлөмж “Радио давтамжийн 10 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.11.ОУЦХБ-Р F.749-3 зөвлөмж “Радио давтамжийн 36.0-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.12.ОУЦХБ-Р F.1520-3 зөвлөмж “Радио давтамжийн 31.8-33.4 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний радио давтамжийн сувгийн зохицуулалт”;

3.13.Австралийн харилцаа холбооны газар SPSP RALI: FX3 “Хэт богино долгионы суурин үйлчилгээний радио давтамжийн зохицуулалт”;

3.14.Малайз Улсын Харилцаа холбоо өргөн нэвтрүүлгийн хороо: “Суурин үйлчилгээний радио давтамжийн 8275–8500 МГц зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн нөхцөл шаардлага”;

3.15.Малайз Улсын Харилцаа холбоо өргөн нэвтрүүлгийн хороо SRSP-514: “Суурин үйлчилгээний радио давтамжийн 7111 МГц – 7425 МГц зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн нөхцөл шаардлага”;

3.16.Малайз Улсын Харилцаа холбоо өргөн нэвтрүүлгийн хороо: “Суурин үйлчилгээний радио давтамжийн 10.7 ГГц – 11.67 ГГц зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн нөхцөл шаардлага”;

3.17.Малайз Улсын Харилцаа холбоо өргөн нэвтрүүлгийн хороо: “Суурин үйлчилгээний радио давтамжийн 12.75 ГГц–13.25 ГГц зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн нөхцөл шаардлага”;

3.18.Шинэ Зеланд Улсын суурин үйлчилгээний зурвас 2014 оны 3 дугаар сар;

3.19.Европын цахилгаан холбоо, шуудангийн байгууллагын хуралдаан, Электрон болон харилцаа холбооны хорооны зөвлөмж (02) 02 (2010 оны 2 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан);