- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар хавсралт
Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
1.Техникийн нөхцөл шаардлага
Энд радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:
1.1.Тоон модуляци ашигласан радио релейний системийн радио давтамжийн сувгийн багтаамж нь 34-155 Мбит/с хүртэлх дараалалтай эсвэл битийн хурд нь тоон синхрон шатлалтай байна.
1.2.Тоон радио системүүд нь нэг антенаар 8 хүртэлх шууд ба гэдрэг сувгийг үүсгэх боломжтой байна.
1.3.Радио релейний систем нь яриа, өгөгдөл, дүрс ба телевизийн дохио дамжуулахад зориулагдана.
2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт
2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.
Хүснэгт 1. 5925-6700 МГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
5 925-6 700 ХӨДӨЛГӨӨНТ БУС5.457 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.457A 5.457B ХӨДӨЛГӨӨНТ 5.457C 5.149 5.440 5.458 |
5 925-6 700 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)
|
5850-7025 МГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд ашиглана. (uplink)
5925-6425МГц болон 6425-7110 МГц-ийн давтамжийн зурвасуудыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана. (радио релейний систем) ОУЦХБ-ын F.383, F.384 тоот зөвлөмжид заасны дагуу сувгийн хуваарилалтыг хийнэ.
БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F.383 зөвлөмжийг үндэслэн шууд/гэдрэг чиглэлд 8 хүртэлх радио давтамжийн сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т тус тус үзүүлэв. Үүнд:
царааны доод хагаст: fn = fo -259.45 +29.65 n МГц;
царааны дээд хагаст: f'n = fo -7.41 +29.65 n МГц;
Энд: n = 1; 2; 3; 4; 5; 6; 7; 8
fo=6175.00
fo ашиглах радио давтамжийн царааны төвийн давтамж (МГц);
fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);
f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);
Хүснэгт 2. Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 29.65 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.
Сувгийн дугаар |
Төвийн давтамж |
Сувгийн дугаар |
Төвийн давтамж |
C1 |
5945.20 |
C1’ |
6197.24 |
C2 |
5974.85 |
C2’ |
6226.89 |
C3 |
6004.50 |
C3’ |
6256.54 |
C4 |
6034.15 |
C4’ |
6286.19 |
C5 |
6063.80 |
C5’ |
6315.84 |
C6 |
6093.45 |
C6’ |
6345.49 |
C7 |
6123.10 |
C7’ |
6375.14 |
C8 |
6152.75 |
C8’ |
6404.79 |
Зураг 1. Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 29.65 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
2.3.Өндөр түвшний модуляци ашиглан 2 х 155 Мбит/с хүртэлх багтаамжтай дамжуулалтыг ITU-R F.383-7 зөвлөмжийг үндэслэн радио давтамжийн 40 МГц зурвасын өргөнтэй шууд/гэдрэг чиглэлд 6 хүртэлх радио давтамжийн сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-т тус тус үзүүлэв. Үүнд:
царааны доод хагаст: fn = fo -260 +40 n МГц;
царааны дээд хагаст: f'n = fo -20 +40 n МГц;
Энд: n = 1; 2; 3; 4; 5; 6
fo=6175.00
fo ашиглах радио давтамжийн царааны төвийн давтамж (МГц);
fn царааны доод хагасад нэг сувгийн төвийн радио давтамж (МГц);
f'n царааны дээд хагасад нэг сувгийн төвийн радио давтамж (МГц);
Хүснэгт 3. Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 40 МГц зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.
Сувгийн дугаар |
Төвийн давтамж |
Сувгийн дугаар |
Төвийн давтамж |
C1 |
5955.00 |
C1’ |
6195.00 |
C2 |
5995.00 |
C2’ |
6235.00 |
C3 |
6035.00 |
C3’ |
6275.00 |
C4 |
6075.00 |
C4’ |
6315.00 |
C5 |
6115.00 |
C5’ |
6355.00 |
C6 |
6155.00 |
C6’ |
6395.00 |
Зураг 2. Радио давтамжийн 5925-6425 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 40 МГц радио давтамжийн суваг үүсгэсэн зураглал
Текст томруулах
A
A
A