A

A

A

Бүлэг: 1979

“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 5 дугаар хавсралт

 

Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт

1.Техникийн нөхцөл шаардлага

Энд радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:

1.1.Тоон модуляци ашигласан радио релейний системийн сувгийн багтаамж нь 20/34 Мбит/с хүртэл эсхүл битийн хурд нь тоон синхрон шатлалтай байна.

1.2.Тоон радио системүүд нь нэг антсанаар 3 хүртэлх шууд ба гэдрэг сувгийг үүсгэх боломжтой байна.

1.3.Радио релейний систем нь яриа, өгөгдөл ба дүрсийн дохио дамжуулахад зориулагдана.

 

2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 7425-7725 МГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

7 375-7 450

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН -ХӨДӨЛГӨӨНТ БУС(Сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ(агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар) 5.461AA 5.461AB

7 375-7 450

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН -ХӨДӨЛГӨӨНТ БУС(Сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ(агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар)

 

 

7250-7550 МГц-ийн давтамжийн зурвасыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана. F.385 тоот зөвлөмжид заасны дагуу хуваарилалтыг хийнэ.

 

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

 

7550-7750 МГц-ийн давтамжийн зурвасыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана. F.385, F.386 тоот зөвлөмжид заасны дагуу хуваарилалтыг хийнэ.

 

 

7 450-7 550

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар)

ЦАГ УУРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар) 5.461AA 5.461AB 5.461A

7 450-7 550

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар)

ЦАГ УУРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар

7 550-7 750

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар) 5.461AA 5.461AB

7 550-7 750

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ-ХИЙМЭЛ ДАГУУЛ(сансар-газар

7550-7750 МГц-ийн давтамжийн зурвасыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана. F.385, F.386 тоот зөвлөмжид заасны дагуу хуваарилалтыг хийнэ.

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

 

 

2.3.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F.385 зөвлөмжийг үндэслэн шууд/гэдрэг чиглэлд 20 хүртэлх 7 МГц-ийн зурвасын өргөнтэй радио давтамжийн сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = fo -144 + 7 n МГц;

царааны дээд хагаст: f'n = fo + 7 + 7 n МГц;

Энд: n = 1; 2; 3.......20

fo=7575.00

fo ашиглах радио давтамжийн царааны төвийн давтамж (МГц);

fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

 

Хүснэгт 2. Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

Сувгийн дугаар

Төвийн давтамж

Сувгийн дугаар

Төвийн давтамж

C1

7428.00

C1’

7589.00

C2

7435.00

C2’

7596.00

C3

7442.00

C3’

7603.00

C4

7449.00

C4’

7610.00

C5

7456.00

C5’

7617.00

C6

7463.00

C6’

7624.00

C7

7470.00

C7’

7631.00

C8

7477.00

C8’

7638.00

C9

7484.00

C9’

7645.00

C10

7491.00

C10’

7652.00

C11

7498.00

C11’

7659.00

C12

7505.00

C12’

7666.00

C13

7512.00

C13’

7673.00

C14

7519.00

C14’

7680.00

C15

7526.00

C15’

7687.00

C16

7533.00

C16’

7694.00

C17

7540.00

C17’

7701.00

C18

7547.00

C18’

7708.00

C19

7554.00

C19’

7715.00

C20

7561.00

C20’

7722.00

 

 

 

Зураг 1. Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

 

2.4.Нэмэлт радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F.385 зөвлөмжийг үндэслэн үндэслэн шуд/гэдрэг чиглэлд 5 хүртэлх 28 МГц-ийн зурвасын өргөнтэй тоон радио давтамжийн сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = fo -161 + 7 n МГц;

царааны дээд хагаст: f'n = fo - 7 + 28 n МГц;

Энд: n = 1, 2, 3, 4, 5

fo=7575.00

fo ашиглах радио давтамжийн царааны төвийн давтамж (МГц);

fn царааны доод хагасд нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

f'n царааны дээд хагасд нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

 

Хүснэгт 3. Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

Сувгийн дугаар

Төвийн давтамж

Сувгийн дугаар

Төвийн давтамж

C1

7442.00

C1’

7596.00

C2

7470.00

C2’

7624.00

C3

7498.00

C3’

7652.00

C4

7526.00

C4’

7680.00

C5

7554.00

C5’

7708.00

 

 

Зураг 2. Радио давтамжийн 7425-7725 МГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал