A

A

A

Бүлэг: 1979

“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 8 дугаар хавсралт

 

Радио давтамжийн 10.5-10.68 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт

1.Техникийн нөхцөл шаардлага

Энд радио давтамжийн 10.5-10.68 ГГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:

1.1.Тоон модуляци ашигласан радио релейний системийн сувгийн багтаамж нь бага хурдтай байна.

1.2.Радио релейний систем нь дуу ба дүрсийн дохио дамжуулахад зориулагдана.

 

2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 10.5-10.68 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

10.5-10.55

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Радиолокаци

10.5-10.55

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Радиолокаци

Хөдөлгөөнт бус утасгүй холболтын системд (FWA) ашиглана.

Сувгийн хуваарилалтыг ITU-R F.1568 (10.15-10.3/10.5-10.65 ГГц)зөвлөмжийн дагуу хийнэ.

 

 

 

 

 

 

 

 

10.55-10.68 МГц зурвасыг цэгээс цэгт дамжуулах хөдөлгөөнт бус системд ашиглана.

10.55-10.6

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Радиолокаци

10.55-10.6

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Радиолокаци

 

10.6-10.68

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхгүй)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ОДОН ОРОН СУДЛАЛ

САНСАР СУДЛАЛ (идэвхгүй)

Радиолокаци

5.149 5.4825.482A

10.6-10.68

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхгүй)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

ОДОН ОРОН СУДЛАЛ

САНСАР СУДЛАЛ (идэвхгүй)

Радиолокаци

 

2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F.747 зөвлөмжийг үндэслэн үндэслэн тоон радио релейний системд 7 МГц-ийн өргөнтэй радио давтамжийн сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т тус тус үзүүлэв. Үүнд:

Системийн багтаамж нь 34 Мбит/с үед

царааны доод хагаст: fn = fo - 1204 + 7 n МГц;

царааны дээд хагаст: f'n = fo - 1113 +7 n МГц;

Энд: n = 1; 2; 3; 4; .....12

                        fo=11.701 ГГц

fo ашиглах радио давтамжийн царааны төвийн давтамж (МГц);

fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

 

Хүснэгт 2. Радио давтамжийн 10.5-10.68 ГГц-ийн зурваст ажиллах 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

Сувгийн дугаар

Төвийн давтамж

Сувгийн дугаар

Төвийн давтамж

C1

10504.00

C1’

10595.00

C2

10511.00

C2’

10602.00

C3

10518.00

C3’

10609.00

C4

10525.00

C4’

10616.00

C5

10532.00

C5’

10623.00

C6

10539.00

C6’

10630.00

C7

10546.00

C7’

10637.00

C8

10553.00

C8’

10644.00

C9

10560.00

C9’

10651.00

C10

10567.00

C10’

10658.00

C11

10574.00

C11’

10665.00

C12

10581.00

C12’

10672.00

 

 

 

Зураг1. Радио давтамжийн 10.5-10.68 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал