A

A

A

Бүлэг: 1979

“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 11 дүгээр хавсралт

Радио давтамжийн 15 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт

1.Техникийн нөхцөл шаардлага

Энд радио давтамжийн 15 ГГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:

1.1.Тоон модуляци ашигласан радио релейний системийн радио давтамжийн сувгийн багтаамж нь 140 Мбит/с хүртэлх дараалалтай эсвэл битийн хурд нь тоон синхрон шатлалтай байна.

1.2.Радио релей нь дунд ба бага багтаамжит системийн хүчин чадалтай байх ба хотын дотор шууд харалтын 5-10 км-ийн зайд зохион байгуулна.

1.3.Радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 3.5 МГц, 7 МГц, 14 МГц, 28 МГц-ийн сувгийн өргөнтэйгөөр хуваарилна.

1.4.Радио релейний систем нь телефон, өгөгдөл, дүрс ба телевизийн дохио дамжуулахад зориулагдана

2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 14.4-15.35 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

14.3-14.4

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.457A 5.457B 5.484A 5.484B 5.506 5.506B

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар) 5.504B 5.506A 5.509A

Радионавигаци-хиймэл дагуул 5.504A

14.3-14.4

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар)

радионавигаци-хиймэл дагуул

13.75-14.5 ГГц-ийн давтамжийн зурвасыг (uplink) Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (FSS) ашиглана.

 

14.4-14.47

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.457A 5.457B 5.484A 5.484B 5.506 5.506B

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар) 5.506A 5.509A5.504B

Сансар судлал (сансар-газар) 5.504A

14.4-14.47

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар

Сансар судлал (сансар-газар)

14.4-15.35 ГГц-ийн давтамжийн зурвасыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт ITU-ийн F.636 тоот зөвлөмжид заасны дагуу радио сувгийн хуваарилалтыг хийнэ.

 

13.75-14.5 ГГц-ийн давтамжийн зурвасыг (uplink) Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (FSS) ашиглана.

 

14.5-14.8 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.

14.47-14.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.457A 5.457B 5.484A 5.506 5.506B

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар) 5.504B 5.506A 5.509A

Одон орон судлал 5.149 5.504A

14.47-14.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад)

Хиймэл дагуулын хөдөлгөөнт (газар-сансар)

Одон орон судлал

14.5-14.75

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) ) 5.509B 5.509C 5.509D 5.509E 5.509F 5.510

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал 5.509G

14.5-14.75

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал

14.75-14.8

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.510

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал 5.509G

14.75-14.8

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал

14.8-15.35

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал 5.339

14.8-15.35

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

Сансар судлал

 

2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага ITU-R F.636 зөвлөмжийг үндэслэн олон чиглэлд дунд багтаамжтай шууд/гэдрэг чиглэлийн 16 болон бага багтаамжийн 32 хүртэлх радио давтамжийн сувгийг үүсгэнэ.

2.2.1.Дунд багтаамжтай 28 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-ийн А хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = fr +a + 28n МГц;

царааны дээд хагаст: f'n = fr + 3626 - 28(N16-n) МГц;

Энд:    n = 1, 2, 3, 4…N ба N≤16

fo = 14875 МГц

fr = 11701 МГц

а = 2688 МГц

fr харьцуулах давтамж (МГц)

fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)

f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)

2.2.2   Дунд багтаамжтай 14 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-ийн Б хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = fr +a + 14n МГц;

царааны дээд хагаст: f'n = fr + 3640 - 14(N32-n) МГц;

Энд:    n = 1, 2, 3, 4…N ба N≤32

fr = 11701 МГц

а = 2702 МГц

Хүснэгт 2. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

 

Хүснэгт 3. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

Зураг 1. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 болон 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.3.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг бага багтаамжтай радио давтамжийн сувгийг 7 МГц болон 3.5 МГц зурвасын өргөнтэй суваг үүсгэх үед дунд багтаамжтай 28 МГц өргөнтэй сувгуудыг дэд сувгуудад дахин хуваан радио сувгийг үүсгэнэ.

2.3.1.Бага багтаамжтай 7 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 4-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-ийн В хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fm = fr +a + 28n +7m МГц;

царааны дээд хагаст: f'm = fr +3608.5 - 28(N64-n) +7m          МГц;

Энд:    m = 1, 2, 3, 4

fo = 14875 МГц

fr = 11701 МГц

а = 2688 МГц

n: үндсэн сувгийн дугаар

a= 2670.5 МГц

2.3.2.Бага багтаамжтай 3.5 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 5-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-ийн Г хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fm = fr +a + 28n +3.5m МГц;

царааны дээд хагаст: f'm = fr +3608.25 - 28(N128-n) +3.5m   МГц;

Энд:    m = 1, 2, 3, 4 ...8

fo = 14875 МГц

fr = 11701 МГц

а = 2688 МГц

n: үндсэн сувгийн дугаар

a= 2672.25 МГц

Хүснэгт 4. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн (4 дэд суваг) зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

Хүснэгт 5. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 3.5 МГц-ийн (8 дэд суваг) зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

 

 

 

Зураг 2. Радио давтамжийн 14.4-15.35 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 3.5 болон 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал