- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 12 дугаар хавсралт
Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
1.Техникийн нөхцөл шаардлага
Энд радио давтамжийн 15 ГГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн дунд болон их багтаамжийн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:
1.1.Тоон модуляци ашигласан радио релейний системийн радио давтамжийн сувгийн багтаамжийн битийн хурд нь 34 Мбит/с, 140 Мбит/с, 280 Мбит/с 140 Мбит/с хүртэлх дараалалтай эсвэл битийн хурд нь тоон синхрон шатлалтай байна.
1.2.Радио релей нь их, дунд, бага багтаамжит системийн хүчин чадалтай байх ба хотын дотор шууд харалтын 5-10 км-ийн зайд зохион байгуулна.
1.3.Радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 27.5 МГц, 110 МГц, 220-ийн сувгийн өргөнтэйгөөр хуваарилна.
1.4Радио релейний систем нь телефон, өгөгдөл, дүрс ба тоон телевизийн дохио дамжуулахад зориулагдана
2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт
2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.
Хүснэгт 1. 17.7-19.7 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
17.7-18.1 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) 5.484A (газар-сансар) 5.516 ХӨДӨЛГӨӨНТ |
17.7-18.1 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) (газар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ |
17.7-18.4 ГГц-ийн давтамжийн зурвасыг цэгээс цэгт дамжуулах системд (PnP) хөдөлгөөнт ITU-ийн F.595 тоот зөвлөмжид заасны дагуу радио сувгийн хуваарилалтыг хийнэ.
|
18.1-18.4 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар)5.484A 5.516B (газар-сансар)5.520 ХӨДӨЛГӨӨНТ 5.519 5.521
|
18.1-18.4 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) (газар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ
|
|
18.4-18.6 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) 5.484A 5.516B ХӨДӨЛГӨӨНТ |
18.4-18.6 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ |
17.3-20.2 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (downlink) ашиглана.
|
18.6-18.8 ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхгүй) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) 5.522B ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) Сансар судлал (идэвхгүй)
5.522A 5.522C |
18.6-18.8 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) Дэлхий судлах хиймэл дагуул (идэвхгүй) Сансар судлал (идэвхгүй)
|
|
18.8-19.3 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) 5.523A 5.516B ХӨДӨЛГӨӨНТ |
18.8-19.3 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ |
|
19.3-19.7 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) (газар-сансар) 5.523B 5.523C 5.523D 5.523E ХӨДӨЛГӨӨНТ |
19.3-19.7 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) (газар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ |
2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F.595-10 зөвлөмжийг үндэслэн олон чиглэлд их, дунд болон бага багтаамжтай шууд/гэдрэг чиглэлийн 4, 8, 17 болон 35 хүртэлх радио давтамжийн сувгийг үүсгэх ба радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т үзүүлсэн. Үүнд:
2.2.1.Их багтаамжийн 280 Мбит/с битийн хурдтай радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-ийн А хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:
царааны доод хагаст: fn = f0 - 1110 + 220n МГц;
царааны дээд хагаст: f'n = f0 + 10 + 220n МГц;
Энд: n = 1, 2, 3, 4. N≤4
fo = 18700 МГц
f0 төийн давтамж (МГц)
fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)
f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)
Хүснэгт 2. Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 280 Мбит/с битийн хурдтай радио суваг үүсгэх хуваарилалт.
2.2.2.Дунд багтаамжийн 140 Мбит/с битийн хурдтай радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-ийн Б хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:
царааны доод хагаст: fn = f0 – 1 000 + 110 n МГц;
царааны дээд хагаст: f'n = f0 + 10 + 110n МГц;
Энд: n = 1, 2, 3....8. N≤8
fo = 18700 МГц
Хүснэгт 3. Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 140 Мбит/с битийн хурдтай радио суваг үүсгэх хуваарилалт.
2.2.3.Бага багтаамжийн 34 Мбит/с битийн хурдтай радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 4-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-ийн В хэсэгт тус тус үзүүлэв. Үүнд:
царааны доод хагаст: fn = f0 – 1 000 + 27.5 n МГц;
царааны дээд хагаст: f ’n = f0 + 10 + 110n МГц;
Энд: n = 1, 2, 3....35. N≤35
fo = 18700 МГц
Хүснэгт 4. Радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 140 Мбит/с битийн хурдтай радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 1. Радио давтамжийн 17.7-19.7 ГГц –ийн зурваст ажиллах радио релейний системийн радио давтамжийн суваг үүсгэсэн зураглал
Текст томруулах
A
A
A