- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2004 оны 250 дуг

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй/
1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2.Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай.
а/Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар;
б/Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газар;
3.Гадаад бодлого, олон улсын харилцааны асуудлаар судалгаа хийх, хэвлэн нийтлэх үүрэг бүхий судалгааны төвийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй. /2, 3 дахь хэсгийг ЗГ-ын 2000 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
