A

A

A

Бүлэг: 1979

“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 14 дүгээр хавсралт

Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт

1.Техникийн нөхцөл шаардлага

Энд 24.5-26.5 ГГц-ийн радио давтамжийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:

1.1.Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурвасуудыг суурин болон хөдөлгөөнт холбооны радио релейний сүлжээнд ашиглагдана.

1.2.Тоон болон аналог систем харгалзахгүй ашиглагдана.

1.3.Радио релей нь дунд ба бага багтаамжийн хүчин чадалтай байх ба хотын дотор шууд харалтын 5-10 км-ийн зайд зохион байгуулна.

1.4.Радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 112 МГц, 56 МГц, 28 МГц, 14 МГц, 7 МГц-ийн сувгийн өргөнтэйгөөр хуваарилна.

1.5.Радио релейний систем нь телефон, өгөгдөл, дүрс ба телевизийн дохио дамжуулахад зориулагдана

2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 24.5-26.5 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

24.45-24.65

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

24.45-24.65

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

 

24.65-25.25 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.

24.65-24.75

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛ (Газар-сансар)5.532B

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

24.65-24.75

ХӨДӨЛГӨӨНТ БУС

 

24.75-25.25

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (Газар-сансар)5.532B

24.75-25.25

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (Газар-сансар)

 

24.75-27 ГГц-ийн давтамжийн зурвасыг Олон цэгийн холбооны системийн технологид (LMDS) ашиглана.

 

24.65-25.25 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.

25.25-25.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД 5.536

ХӨДӨЛГӨӨНТ

Стандарт давтамж ба цагийн дохио-хиймэл дагуул (газар-сансар)

25.25-25.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

Стандарт давтамж ба цагийн дохио-хиймэл дагуул (газар-сансар)

25.5-27

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) 5.536B

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД 5.536

ХӨДӨЛГӨӨНТ

САНСАР СУДЛАЛ (сансар-газар)5.536C

Стандарт давтамж ба цагийн дохио-хиймэл дагуул (газар-сансар)

5.536A

25.5-27

ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар)

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД

ХӨДӨЛГӨӨНТ

Стандарт давтамж ба цагийн дохио-хиймэл дагуул (газар-сансар)


2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F. 748-4 зөвлөмжийг үндэслэн 24.5-26.5 ГГц-ын зурваст олон чиглэлд дунд багтаамжтай шууд/гэдрэг чиглэлийн олон хувилбарын 112 МГц, 56 МГц, 28 МГц, 14 МГц, 7 МГц -ийн өргөнтэйгөөр радио давтамжийн сувгийг үүсгэнэ. Үүнд:

f0 Төвийн давтамж нь 25501 МГц = fr + (358 × 3.5) МГц;

fn нь царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

fn нь царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);
2.2.1.Дунд багтаамжтай 112 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 1 008 + 112 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 112 n МГц

Энд:   n = 1, 2, 3, … 8 ба N≤8

fr = 24.248

fr харьцуулах давтамж (МГц)

Хүснэгт 2. Радио давтамжийн 24.5- 26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

Зураг 1. Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.2.2.Дунд багтаамжтай 56 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 980 + 56 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 28 + 56 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 16 ба N≤16

Хүснэгт 3. Радио давтамжийн 24.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

Зураг 2. Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.2.3.Дунд багтаамжтай 28 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 4-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 3-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 966 + 28 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 42 + 28 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 32 ба N≤32

Хүснэгт 4. Радио давтамжийн 24.5- 26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

 

Зураг 3. Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.2.4.Дунд багтаамжтай 14 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 5-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 4-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 959 + 14 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 49 + 14 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 64 ба N≤64

Хүснэгт 5. Радио давтамжийн 24.5- 26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

 

 

Зураг 4. Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.2.5.Дунд багтаамжтай 7 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 6-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 5-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 955.5 + 7 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 52.5 + 7 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 128 ба N≤128

Хүснэгт 6. Радио давтамжийн 24.5- 26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

Зураг 5. Радио давтамжийн 24.5-26.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.4.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F. 748-4 зөвлөмжийн дэд хэсгийн 7-ыг хавсралт 3-ыг үндэслэн 24.25-25.25 болон 25.27-26.98 ГГц-ийн зурваст шууд/гэдрэг чиглэлийн 40 МГц ба 60 МГц-ийн өргөнтэйгөөр радио давтамжийн үүсгэх ба үүсгэсэн сувгийг хүснэгт 7, 8-д тус тус үзүүлсэн. Үүнд:

2.4.1.Энэ хос блок зурвасуудыг цэгээс цэгт болон цэгээс олон цэгт радио сүлжээ үүсгэхэд адилхан ашиглах боломжтой.

2.4.2.FDD системээр зохион байгуулахад тохируулан хуваарилсан ба блокын доод хэсгийг дамжуулах чиглэлд, блокын дээд хэсгийг хүлээн авах чиглэлд ашиглана.

2.4.3.TDD системд бол аль ч хэсгийг ашиглах боломжтой.

2.4.4.Операторууд үйл ажиллагаандаа зориулан 40 ба 60 МГц-ийн блокуудыг нэгтгэн том блок үүсгэж ашиглах боломжтой.