A

A

A

Бүлэг: 1979

“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 15 дугаар хавсралт

Радио давтамжийн 27.5-29.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт

1.Техникийн нөхцөл шаардлага

Энд 27.5-29.5 ГГц-ийн радио давтамжийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:

1.1.Радио давтамжийн 27.5-29.5 ГГц зурвасуудыг суурин болон хөдөлгөөнт холбооны радио релейний сүлжээнд ашиглагдана.

1.2.Тоон болон аналог систем харгалзахгүй ашиглагдана.

1.3.Радио релей нь дунд ба бага багтаамжийн хүчин чадалтай байх ба хотын дотор шууд харалтын 5-10 км-ийн зайд зохион байгуулна.

1.4.Радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 112 МГц, 56 МГц, 28 МГц, 14 МГц, 7 МГц-ийн сувгийн өргөнтэйгөөр хуваарилна.

1.5.Радио релейний систем нь телефон, өгөгдөл, дүрс ба телевизийн дохио дамжуулахад зориулагдана

2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт

2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. 27.5-29.5 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

27.5-28.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС 5.537 A

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.484A 5.539 5.516B

ХӨДӨЛГӨӨНТ

5.538 5.540

27.5-28.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ

5.537A

27-27.5 ГГц-ийн давтамжийн зурвасыг Хөдөлгөөнт бус утасгүй холболтын системд (FWA) ашиглана.

24.65-31.00 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.

27.5-29.1 ГГц зурвасыг хөдөлгөөнт бус утасгүй холболтын системд ашиглана.

28.5-29.1

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.484A 5.516B 5.523A 5.539

ХӨДӨЛГӨӨНТ

Дэлхий судлах хиймэл дагуул (газар-сансар) 5.541

5.540

28.5-29.1

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ

Дэлхий судлах хиймэл дагуул (газар-сансар)

 

24.65-31.00 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.

 

29.1-29.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар) 5.516B5.523C 5.523E 5.535A 5.539 5.541A

ХӨДӨЛГӨӨНТ

Дэлхий судлах хиймэл дагуул (газар-сансар) 5.541 5.540

29.1-29.5

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (газар-сансар)

ХӨДӨЛГӨӨНТ

Дэлхий судлах хиймэл дагуул (газар-сансар)

 

24.65-31 ГГц зурвасыг хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (uplink) ашиглана.


2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R F. 748-4 зөвлөмжийн дэд хэсгийн 2-ыг үндэслэн 27.5-29.5 ГГц-ийн зурваст дунд багтаамжтай шууд/гэдрэг чиглэлийн олон хувилбарын 112 МГц, 56 МГц, 28 МГц, 14 МГц, 7 МГц -ийн өргөнтэйгөөр радио давтамжийн сувгийг үүсгэнэ. Үүнд:

f0 төвийн давтамж нь 28 500.5 МГц = fr + (1 215 × 3.5) МГц;

fn нь царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

fn нь царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц);

2.2.1.Дунд багтаамжтай 112 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 1 008 + 112 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 112 n МГц

Энд:   n = 1, 2, 3, … 8 ба N≤8

Хүснэгт 2. Радио давтамжийн 24.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

 

 

Зураг 1. Радио давтамжийн 27.5-29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.3.2.Дунд багтаамжтай 56 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 980 + 56 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 28 + 56 n МГц

Энд:   n = 1, 2, 3, … 8 ба N≤16

Хүснэгт 3. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт.

 

Зураг 2. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.3.3.Дунд багтаамжтай 28 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 4-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 3-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 966 + 28 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 42 + 28 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 32 ба N≤32

Хүснэгт 4. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

 

 

Зураг 3. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.3.4.Дунд багтаамжтай 14 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 5-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 4-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 959 + 14 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 49 + 14 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 64 ба N≤64

Хүснэгт 5. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

Зураг 4. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал

2.3.5.Дунд багтаамжтай 7 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 6-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 5-т тус тус үзүүлэв. Үүнд:

царааны доод хагаст: fn = f0 – 955.5 + 7 n МГц;

царааны дээд хагаст: fn′ = f0 + 52.5 + 7 n МГц;

Энд:   n = 1, 2, 3, … 128 ба N≤128

Хүснэгт 6. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэх хуваарилалт

 

 

 

Зураг 5. Радио давтамжийн 27.5- 29.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал