- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
“Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 19 дүгээр хавсралт
Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах шууд харагдах радио релейний системийн сувгийн хуваарилалт
1.Техникийн нөхцөл шаардлага
Энд радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст суурин үйлчилгээний шууд харагдах зайн дунд болон их багтаамжийн радио релейний системийн сувгийн ашиглалтын шаардлага болон хуваарилалт тусгагдсан. Үүнд:
1.1.Радио давтамжийн 39.0-40.5 ГГц-ийг зурваст ажиллах радио релейг хотын дотор шууд харалтын 5-10 км-ийн зайд зохион байгуулна.
1.2.Радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 112, 56, 28, 14, 7 МГц -ийн сувгийн өргөнтэйгөөр хуваарилна.
1.3.Радио релейний систем нь телефон, өгөгдөл, дүрс ба тоон телевизийн дохио дамжуулахад зориулагдана.
1.4.Энэхүү радио давтамжийн зурвасыг “Өргөн зурвасын утасгүй холболт” буюу “broadband wireless access” (BWA) системд ашиглаж болно.
2.Радио давтамжийн сувгийн хуваарилалт
2.1.Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д үзүүлэв.
Хүснэгт 1. 39.5-40.5 ГГц-ийн Үндэсний давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
38-39.5 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ Дэлхий судлах хиймэл дагуул (сансар-газар) 5.547 |
38-39.5 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ Дэлхий судлах хиймэл дагуул (сансар-газар) |
37-40.5 ГГц-ийн давтамжийн зурвасыг өргөн зурвасын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (mobile broadband backhaul) ашиглана.
|
40-40.5 ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (газар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) 5.516B ХӨДӨЛГӨӨНТ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ (сансар-газар) САНСАР СУДЛАЛ (Газар-сансар) Дэлхий судлах хиймэл дагуул (сансар-газар) |
40-40.5 ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (Газар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ БУС (сансар-газар) ХӨДӨЛГӨӨНТ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХӨДӨЛГӨӨНТ (сансар-газар) САНСАР СУДЛАЛ (Газар-сансар) Дэлхий судлах хиймэл дагуул (сансар-газар) |
Шинжлэх ухааны туршилт шинжилгээ судалгааны зорилгоор Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд ашиглана
|
2.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтыг ITU-R R-REC F.749-3 зөвлөмжийн дэд хэсгийн нэмэлт 2-ын үндэслэн дунд багтаамжтай шууд/гэдрэг чиглэлийн олон хувилбарын 7, 14, 28, 56, 112 МГц-ийн сувгийн өргөнтэй радио давтамжийн сувгийг үүсгэнэ. Үүнд:
2.2.1.Дунд багтаамжтай 112 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 2-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 1-т хэсэгт тус тус үзүүлэв.
төвийн давтамж: 39998 МГц = fr + 1 + (1142 x 3.5) МГц;
fn царааны доод хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)
f'n царааны дээд хагасад нэг радио сувгийн төвийн давтамж (МГц)
царааны доод хагаст: fn = f0 – 532 + 112 n МГц
царааны дээд хагаст: f′n = f0 – 70 + 112 n МГц
Энд:
n = 1, 2, 3, 4.
Хүснэгт 2. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 1. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 112 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
2.2.2.Дунд багтаамжтай 56 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 3-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 2-т хэсэгт тус тус үзүүлэв.
царааны доод хагаст: fn = f0 – 476 + 56n МГц
царааны дээд хагаст: f′n = f0 – 14 + 56n МГц
Энд:
n = 1, 2, 3,.....8.
Хүснэгт 3. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 2. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 56 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
2.2.3.Дунд багтаамжтай 28 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 4-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 3-т тус тус үзүүлэв.
царааны доод хагаст: fn = f0 – 448 + 28n МГц
царааны дээд хагаст: f′n = f0 + 14 + 28n МГц
Энд:
n = 1, 2, 3, . . . 15
Хүснэгт 4. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 3. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 28 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
2.2.4.Бага багтаамжтай 14 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 5-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 4-т тус тус үзүүлэв.
царааны доод хагаст: fn = f0 – 434 + 14n МГц
царааны дээд хагаст: f′n = f0 + 28 + 14n МГц
Энд:
n = 1, 2, 3, . . . 29
Хүснэгт 5. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 4. Радио давтамжийн 39.0-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 14 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
2.2.5.Бага багтаамжтай 7 МГц зурвасын өргөнтэй радио сувгийг үүсгэх хамаарал болон үүсгэсэн сувгийг хүснэгт 6-т, радио давтамжийн суваг үүсгэсэн зураглалыг зураг 5-т тус тус үзүүлэв.
царааны доод хагаст: fn = f0 – 427 + 7n МГц
царааны дээд хагаст: f′n = f0 + 35 + 7n МГц
Энд:
n = 1, 2, 3, . . . 57
Хүснэгт 6. Радио давтамжийн 39.5-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй радио суваг үүсгэх хуваарилалт.
Зураг 5. Радио давтамжийн 39.0-40.5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийн 7 МГц-ийн зурвасын өргөнтэй суваг үүсгэсэн зураглал
Текст томруулах
A
A
A