- Нүүр
- Сайдын тушаал
- УРГАМАЛ ХАМГААЛАХ ХИМИЙН БОДИС БОЛОН ХУУРАЙ ЭРДЭС БОРДООНЫ АГУУЛАХ
Барилга, хот байгуулалтын сайдын
2007 оны 180 дугаар тогтоолын хавсралт
УРГАМАЛ ХАМГААЛАХ ХИМИЙН БОДИС БОЛОН ХУУРАЙ ЭРДЭС БОРДООНЫ АГУУЛАХ
1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Ургамал хамгаалах химийн бодис болон хуурай эрдэс бордоо хадгалах агуулахыг шинэчлэх, шинээр төсөллөхөд энэхүү нормыг баримтлана.*
* Цаашид ургамал хамгаалах химийн бодисыг пестицид, хуурай эрдэс бордоог бордоо гэж товлон нэрлэв.
Тайлбар–Эдгээрийн агуулахад усан зам болон төмөр замын буудал боомтын ойролцоох төвлөрсөн агуулах, хэрэглэгчдэд ойр байх (хоршоолол болон бусад) пестицид, бордооны орон нутаг дахь агуулахад хамаарна.
1.2.Агуулахын дэлбэрэлт, тэсэрч түймэр гарах ба галын аюулын зэрэглэлийг технологийн зураг төслийн норм буюу зохих журмаар баталсан агуулахын зэрэглэлийн жагсаалтаар тогтооно.
1.3.Пестицидийн ба бордооны агуулахын байгууламжийг (тоннел, хонгил, тавцан, суваг, шуудуу, бункер, силосы г.м) “Үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төсөл зохиох норм ба дүрэм”-ийн дагуу төсөллөнө.
1.4.Пестицид, бордооны агуулахын барилгын нийт талбайг бүх давхруудын (техникийн давхрыг оролцуулан газар дээрх ба газар доорх, хаяавчийн ба зоорийн) талбайн нийлбэрээр тооцно. Агуулахын талбайг гадна ханын дотор гадаргуугаар (гадна ханагүй бол захын багануудын тэнхлэгээр) тодорхойлж, налуу хонгилын (хэвтээ тусгалаар) болон барилга дахь тоннел бусад талбай, хагас давхрага (антерсоль), рамп, хүзүүвч гарцны талбайг нэмж тооцно.
Тайлбар–Хаяавчийн буюу зоорийн давхарын 1,8 хүртэл өндөртэй техникийн давхар болон гүүрэн ба бусад өргүүр, конвейрийн үйлчилгээнд зориулсан талбайг агуулахын талбайд оруулж тооохгүй.
1.5.Пестицид ба бордооны агуулахын ажиллагсдад зориулсан туслах барилга буюу өрөө тасалгааг үйлдвэрийн туслах барилга, байгууламжийн зураг төсөл зохиох холбогдох норм дүрмийг баримталж төлөвлөнө.
Ээлжиндээ 25-аас ихгүй ажиллагсадтай орон нутаг дахь агуулахад ажлын болон гадуур хувцас хадгалах шүүгээ, энгийн угаалтуур, душ төлөвлөж болно.
1.6.Пестицид ба бордооны агуулахын барилга байгууламжийг төлөвлөхдөө “Аж үйлдвэрийн барилгын зураг төсөл зохиох норм ба дүрэм”, “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд” /БНбд 2.01.01-93, БНбд 2.01.01.93/2001/-ийг баримтална.
1.7.Эрчим хүчний болон технологийн тоног төхөөрөмжийг (бордоо холигч төхөөрөг, ачиж буулгах төхөөрөмж г.м) задгай талбайд (технологийн зураг төслийн норм, төслийн технологийн хэсэг болон зохих журмаар батлагдсан тусгай жагсаалтын дагуу) ил суурилуулж болно.
Агаарын хур тунадас, салхи тоос зэргийн нөлөөлөлд ил талбайд суурилуулахыг хориглох бөгөөд ашиглалтын үед нэмэх температурт байнгын ажилтан ажиллуулах шаардлагагүй тоног төхөөрөмжийг халаалтгүй барилгад байрлуулж болно.
1.8.Асгасан овоолго ба ууттай бордоог агуулахын барилгад фосфорын болон шохойн эсвэл үүлэн цагааны нунтаг зэрэг мөхлөгжүүлсэн сэвсгэр бордоог силосд тус тус хадгалахаар төлөвлөнө. Фосфорит, шохойн эсвэл үүлэн цагааны нунтаг зэрэг 1000 тн хүртэлх сэвсгэр бордоог орон нутаг дахь агуулахын байранд хадгалж болно.
Бордооны хадгалах арга ба нэр төрлөөс нь хамаарч агуулахын барилгыг хамар ханаар хуваана. Асгаж овоолсон бордоог гадна ханын хавтгаалжаас тусгаар хамар ханаар тусгаарлана.
Пестицидийн агуулахын нийт талбай нь 500м2 хүртэл байвал түүнийг бордооны агуулахын барилгын адилаар төлөвлөж болно.
Том талбай бүхий пестицидийн агуулахыг тусдаа агуулахын барилга гэж төлөвлөнө. Пестицидийг 00С-аас дээш температурт хадгалах тул агуулахын барилгыг халаалтын системтэй байхаар төлөвлөнө.
Амиакийн шүүний хадгалах агуулахын барилгыг гал тэсвэрлэлтийн II зэрэгтэй нэг дан байхаар төлөвлөнө. Амиакийн шүүний агуулахын барилгыг пестицид ба бусад төрлийн бордооны агуулахын барилгатай нэгтгэж төлөвлөж болно. Харин амиакийн шүү хадгалах байранд өөр төрлийн бараа материал хадгалахыг хориглоно.
Тайлбар 1.Ууттай амиакийн шүү хураасан нэг дөрвөлж нурууны хэмжээ 700тн-оос ихгүй байна. нурууны хоорондох зай нь механизм явахад зориулж 1,5м-ээс багагүй өргөн зурвастай, завсартай гарцын өргөн нь 1м-ээс багагүй байна.
2.Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хөдөө аж ахуйд хэрэглэх эрдэс бордоо ба пестицид хадгалах, тээвэрлэх, хэрэглэх ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг мөрдөх арга хэмжээг зураг төсөлд тусгасан байвал зохино.
1.9.Агуулахын бүрэлдэхүүнд 1.8 зүйлд дурьдсан барилга байгууламжаас гадна пестицид ба бордоо хадгалах технологийн шаардлагад нийцсэн бөгөөд зургийн даалгаварт тусгасан эрдэс бордоо холигч төхөөрөмж, уут савыг ариутгах, хадгалах, зуурмаг бэлтгэх, эмульс ба суспензийн саравчийн талбай, механикжсан хэрэгсэл ба тоног төхөөрөмж: автожин, компрессорын ба аккумуляторын (цэнэглэгч) станц зэрэг орно.
Агуулахын ойролцоо (зургийн даалгавраар) хөдөө аж ахуйн зориулалттай нисэх онгоц, нисдэг тэрэг хөөрөх-буух зурвас, зогсоол зэргийг төлөвлөж болно.
1.10.Агуулахын зураг төсөл зохиоход ажиллагсдыг хүчтэй хор нөлөө үзүүлэх бодистой шууд харьцахаас хамгаалах арга хэмжээ болон технологийн ажилбарыг иж бүрэн механикжуулах, тоног төхөөрөмжийн тавиур, уут савыг угаахад гарах бохирдол ба хаягдал зүйлсийг хоргүйжүүлэн тухай бүр зайлуулах, байгаль орчныг (хөрс, ус, агаар) үйлдвэрийн хортой аюултай үүсгэврээс хамгаалах арга хэмжээг тусгах хэрэгтэй.
2.ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
2.1.Пестицид ба бордоо хадгалах усан ба төмөр замын буудал, боомтын ойролцоох төвлөрсөн агуулахын ерөнхий төлөвлөгөөг “Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө” БНбд 30-02-07-ийн холбогдох бүлгийн дагуу, орон нутаг дахь агуулахын барилга байгууламжийг “Хөдөө аж ахуйн үйлдвэрийн барилгажилтын ерөнхий төлөвлөгөө”-ийн зураг төсөл зохиох норм ба дүрмийн зохих бүлгийн дагуу тус тус зохионо.
2.2.Пестицид ба бордооны агуулахын барилга байгууламжийг орон сууцны хорооллын зонхилох салхины чигийн доод талд (ялангуяа дулааны улирлын үед) байрлуулж болно.
2.3.Пестицид ба бордооны агуулахын барилга байгууламжаас зэргэлдээ орших үйлдвэрийн барилга бусад обьект хүртэлх зайг 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу авч тооцно.
1 дүгээр хүснэгт
Үйлдвэрийн барилга байгууламж болон бусад обьектоос тодорхойлох зай хэмжээ |
Пестицид ба бордооны агуулахын барилга байгууламж хүртэлх зай, м |
1.Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх барилга байгууламж |
100 |
2.Хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулахын барилга, байгууламж |
50 |
3.Шувуу, амьтан байлгах барилга байгууламж |
50 |
4.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга байгууламж |
“Газрын тос,газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Галын аюулгүй норм” /БНбд 21-03-04/-ийн дагуу тогтооно. (зэргэлдээх үйлдвэр хүртэлх) |
5.Хүснэгтийн 1-4-р зүйлд зааснаас бусад үйлдвэрийн барилга байгууламж |
Барилга байгууламжийн талд тэсвэрлэлтийн зэргээс хамааруулж тус нормын 2.1-д заасан норматив, баримт бичгийн дагуу тогтооно. |
6.Усны гадаргуу дээрх обьектонд (гол, нуур, усан сан болон бусад) |
100 |
7.Ус хангамжийн төвлөрсөн сүлжээний эх үүсвэр (гүний худаг), ус дамжуулах байгууламж ба ус түгээгүүр. |
“Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж” /БНбд 40-02-06/-ийн дагуу ариун цэврийн бүсийг тогтооно. |
Тайлбар–Хүснэгтийн 6 дугаарт дурьдсан зай нь усан онгоцны зогсоол (боомт)-ын агуулахын зураг төсөл зохиоход усан дээрх обьектыг пестицид ба бордооны бохирдлоос хамгаалахад хамаарахгүй.
2.4.Пестицид ба бордооны агуулахын барилгын хоорондын зайг тус нормын 2.1 зүйлд заасан норматив, баримт бичгийн холбогдох бүлгийн дагуу барилга байгууламжийн галд тэсвэрлэлтийн зэргээс нь хамааруулан тогтооно.
2.5.Агуулахын барилгын гадна ханын периметрийн дагуух манаасын өргөнийг дээврийн өнгийлтөөөс 0,3м илүү гаргаж барилгаас (гадна ханын гадаргуугаас) 0,05-аас 0,1-ийн налуутай хийнэ.
3.ЭЗЭЛХҮҮН-ТӨЛӨВЛӨЛТ БА ХЙИЦ, БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
3.1.Пестицид ба бордооны агуулахын барилгыг нэг дан, зэрэгцээ ижил алгаслалтай, ижил өндөртэй, тэгш өнцөгт хэлбэртэй төлөвлөвөл зохино.
Технологийн шаардлагын дагуу барилгын өргөн ба өндөр харилцан адилгүй буюу харилцан перпендикуляр алгаслалтай байж болно.
Гэхдээ агуулахын барилгын өндрийн зөрүү 1,2м-ээс бага байхыг зөвшөөрөхгүй.
Техник-эдийн засгийн үндэслэлээр батлагдсан тохиолдолд олон давхар агуулахын барилга хийхийг зөвшөөрнө. Хийлмэл бүрхүүлэн байгууламжийг ашиглах ба угсрах зураг төсөл зохиох түр журмыг үндэслэн хийлмэл бүрхүүлэн байгууламжийг бордоо хадгалахад хэрэглэж болно.
3.2.Агуулахын дан барилгыг төсөллөхдөө дараах параметрийг хэрэглэнэ:
Барилгын алгаслал 12м, 18м, 24м байна. харин пестицидийн агуулахын барилгын алгаслалыг 6м байхыг зөвшөөрнө. Баганын алхам 6м, захын эгнээнд 3м байж болно. Модон рам ба аркын алхамыг 4,5м байхыг зөвшөөрнө.
Амиакийн шүүний (зориулалтын уутанд тэвшгүй хадгалахад) агуулахын барилгын өндөр (шалнаас даацын бүтээцийн доод түвшин хүртэлх өндөр 6, 8,4 ба 10,8м байна.) болон пестицидийн агуулахын барилгын өндөр 3,6м байна. 1200м2-аас ихгүй талбайтай бордооны агууулахын барилгын өндөр нь 4,8м байхыг зөвшөөрнө.
3.3.Агуулахын барилгын өндрийг пестицид ба бордоог хураах зөвшөөрөгдөх өндөр ба тоног төхөөрөмжийн овор хэмжээнээс бага зэрэг илүү гарахаар тогтооно.
Асгасан овоолго ба бордооноос болон технологийн тоног төхөөрөмжийн дээд хэсгээс даацын бүтээцийн хучилт хүртэлх босоо зай 0,4м-ээс багагүй байх ёстой.
Харин өргөн тээвэрлэх ба бусад тоног төхөөрөмжинд түүний техникийн заавар дүрмийг баримтална.
3.4.Дүүжлээстэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжтэй буюу хүн байнга зорчих байранд шалнаас (талбай буюу гүүрэн тавцангаас) хучилтын бүтээц хүртэлх өндөр 2м-ээс багагүй байна. Байнга хүн зорчихгүй бол өндөр 1,8м байж болно.
3.5.Пестицид бордооны агуулахын барилгын түймэр дамжихаас хамгаалах хана хоорондын талбайн дээд хэмжээг 2-р хүснэгтээр авна.
2 дугаар хүснэгт
Агуулахын зэрэглэл |
Барилгын галд тэсвэрлэлтийн зэрэглэл |
Барилгын гал тусгаарлах хана хоорондын талбай, м2 |
||
Нэг давхрынх |
Хоёр давхрынх |
Олон давхрынх |
||
А Б В
|
II II II III IV V |
5200 7800 10500 3500 2200 1200 |
- - 7800 2500 1200 - |
- - 5200 (6) 2200 (3) - - |
Д |
II |
Хязгааргүй |
||
|
III IV V |
5200 3500 2200 |
3500 2200 1200 |
3000 (3) - - |
Тайлбар: 1.Хүснэгт дэх (олон давхар) гэсэн багана дахь хаалтан доторх тоо нь давхарын зөвшөөрөгдөх тоог илэрхийлнэ.
2. 2-р хүснэгтэнд үзүүлсэн гал эсэргүүцэх ханын хоорондох талбайд 5000тн-оос ихгүй овоолсон шүү ба 2500тн-оос ихгүй тусгай ууттай шүү хадгалж болно (усанд тогтвортой шүү хамаарахгүй).
0,75ц-аас багагүй галд тэсвэрлэлттэй хамар ханаар тусгаарлагдсан өрөөнүүдэд тус бүр 1750тн-оос ихгүй шүү хадгалж болно.
3.6.Агуулахын барилгаас хүмүүсийг нүүлгэн зайлуулахад (Ослын гарцын байрлал тоо, ажлын байрнаас гарц хүртэлх зай, хонгил шатнй талбай ба марш, хаалга, гонхны хэмжээ г.м) “аж үйлдвэрийн барилгын зураг төсөл зохиох норм ба дүрэм”-ийг мөрдөнө.
3.7.Нярав, тоологч ба операторын ажлын байрыг пестицид ба бордоо хадгалах технологийн шаардлагын дагуу агуулахад гаргаж болно. Шаардлагатай бол 1,8м өндөртэй шиллэсэн хамар ханаар тусгаарлана.
3.8.Пестицид ба бордооны агуулахын барилгын даацын ба хашилтын бүтээцэд ихэвчлэн угсармал эдэлхүүн хэрэглэвэл зохино. Түүнчлэн барилгын материалыг хэмнэлттэй зарцуулах үүднээс стандартын шаардлагыг хангасан орон нутгийн барилгын материал эдлэл ба бүтээцийг зураг төсөлд тусгаж болно. Бордооны халаалтгүй агуулахын барилгад наамал модон даацын бүтээц хэрэглэвэл зохимжтой. Амиакийн шүүний агуулахын барилгын даацын бүтээцийг төмөрбетон байхаар төлөвлөнө. Амиакийн шүүний агуулахын барилгад модон бүтээц хэрэглэхийг хориглох ба хэрэв эдгээр бордооны хувьд модон бүтээцийн шууд холбоос үүсгэж байвал кальц ба натрийн шүүг барилгад байлгахыг зөвшөөрнө.
3.9.Бордоо болон пщстицидийг 00С-ээс доош температурт хадгалах халаалтгүй барилгын ханыг асбестоцементэн долгиот хавтангаар хийж болно. Харин гадна ханын хаяавчийг 0,6-аас 0,9м-ийн өндөр хэмжээтэй авч, чиигэнд тэсвэртэй материалаар (төмөр бетон хавтгаалж, бетон блок, тоосго г.м) хананд бордооноос ачаа ирэх тохиолдолд ханыг төмөр бетон хавтгаалж, бетон блок ба тоосгоор хийхээр зураг төсөлд тусгана.
Пестицидийн дулаан агуулахын барилгын ханыг хөнгөн (сүвэрхэг) бетонон дулаалгатай асбестоцементийн хавтгаалж болон байгалийн чулуу буюу тоосгоор хийнэ.
3.10.Дэлбэрч гал гарах ба галын аюултай пестицидийг тусад нь хадгалахад хамар хана нь 0,75ц-аас багагүй, түүнд суулгасан хана нь 0,6ц-аас доошгүй галд тэсвэрлэлттэй байхаар зураг төсөлд тусгана. 1500 тн хүртэл хэмжээтэй амиакийн шүүг (усанд тэсвэртэй шүүнээс бусад) пестицид ба бордооны байрнаас 0,75ц-аас багагүй гал тэсвэрлэлттэй аливаа нүхгүй (проемгүй) хамар ханаар тусгаарлавал зохино.
3.11.Бордоог тусгаарласан хамар хана ба асгаж овоолсон бордоог (бүх төрлийн шүүнээс бусад) гадна хананаас тусгаарлах хамар ханыг модоор хийх ба харин шүүний агуулахад хамар ханыг төмөр бетоноор хийвэл зохино.
Хамар ханын өндөр нь 0,6м давтамжтай бөгөөд бордооны овоолгын өндрөөс дээш хамар хананд 0,2м-ээс багагүй гарсан байна.
3.12.Пестицид ба бордооны халаалтгүй агуулахын барилгын хучилтыг шувуу нуруу буюу гол ба шувуун нуруун дээр асбестоцементэн долгиот хавтангаар хучихаар төлөвлөх нь зохимжтой. Харин хавтангийн дагуу ба хөндлөн залгаасыг чигжиж нягтруулах хээргтэй. Зохих үндэслэлтэй бол дээврийн хучилтыг хуйлмал материалаар хийж болно. Нэмэх температуртай агаарт хадгалах пестицидийн халаалттай агуулахын барилгын хучилтыг дулаалгатай асбестоцементэн хавтангаар хийнэ.
3.13.Пестицид ба бордооны агуулахын 72м-ээс ихгүй өргөнтэй барилгыг дотуураа ус зайлуулахгүй төлөвлөнө. Дээврийн хормойн өнгийлт (ханын гадна гадаргуугаас) 0,2м-ээс багагүй байна. бордоо нь гадна ханатайгаа харьцаж байвал дээврийн өнгийлт 0,7м-ээс багагүй байх ёстой.
3.14.Пестицид ба бордооны агуулахын барилгын шалыг “Шал” БНбд 31-13-07 ба энэхүү бүлгийн дагуу хийх хэрэгтэй. Бордоо хадгалах барилгын шалыг (Амиакийн шүүгээс бусад) асфальт бетон байхаар хийвэл зохино. Хүчлийн үйлчлэлгүй бол бетон байж болно. Амиакийн шүүнйи барилга нь хүчилд тэсвэртэй өнгөлгөө бүхий галд тэсвэртэй шалтай байвал зохино. Пестицидийн агуулахын барилгын шал нь хүчил ба шүлтний уусмалд тэсвэртэй, тэсэрч дэлбэрэх бодистой өрөөний шал галд тэсвэртэй байх ёстой. Пестицидийн агуулахын шалны бетонд хүчлийн уусмал үйлчлэхгүй бол асфальтон бетонон шал хийхийг зөвшөөрнө.
Тайлбар – Амиакийн шүүний агуулахын барилгын шаланд суваг, ховил нүх гаргаж шалны гадаргууг хонхойлгохыг хориглоно.
3.15.Пестицид ба бордооны агуулахын барилгын шалны түвшин нь барилгын орчинд хөрсний ус дээшлэж нэвчих аюултай түвшин ба газрын тохижуулалтын дараах түвшний тэмдэгтээс дээш 0,2м-ээс багагүй байх ёстой. Ачааны тавцантай (рампанд) бордооны агуулахын барилгын шалны түвшин тавцангийн түвшингээс 0,02м-ээр дээш байвал зохино.
3.16.Бордооны агуулахын барилгын даацын хананд чийг нэвчихээс хамгаалж ус тусгаарлагчийг 1:2 харьцаатай, цемент-элсэн зуурмагыг 0,02м зузаантай хийнэ.
3.17.Пестицид ба бордооны агуулахын барилгад дэлгэмэл буюу гүйдэг нэг загварын том хаалга хэрэглэнэ. Авто тээврийн хэрэгсэлд зориулсан дэлгэмэл буюу гүйдэг том хаалганд ослын зориулалттай явган хаалгыг (босгогүй буюу 0,1м-ээс ихгүй өндөр босготой) хөдөлгөөний чиглэлд гадагшаа онгойхоор төлөвлөнө.
Том хаалганы цэвэр хэмжээ: зам төмөргүй тээврийн хэрэгсэл нэвтрэхэд ачаатай тээврийн хэрэгслээс өндрөөрөө 0,2м ба өргөнөөрөө 0,6м-ээс илүү байвал зохино.
3.18.Бордооны агуулахын барилгын цонхыг (Ихэвчлэн барилга дотор механизм хэрэглэдэг учраас) гадна ханын дээд хэсэгт хийх нь зохимжтой. Пестицидийн агуулахад тавиур хоорондох гарцыг гэрэлтүүлэхээр тооцож цонхнуудыг төлөвлөнө. Хажуугаас гэрэлтүүлэх үед байгалийн гэрэлтүүлэгийн итгэлцүүрийг (Б.Г.К) 0,1-ээр авна. Пестицид хадгалах агуулахын барилгын нийт цонхны 20%-иас багагүйг онгойдог хавтастай байхаар төсөллөнө. Бордоо хадгалах агуулахын барилга байгууламжийг шаардлагатай бол цонхгүйгээр төлөвлөж болно.
3.19.ӨАгуулахын барилга дотор механизмын хөдөлгөөн ихтэй үед багана ба хаалганы хүрээг тээврийн хэрэгслэл гэмтэхээс төмөр бус материалаар хамгаалалт хийнэ.
3.20.Пестицид ба бордооны агуулахын барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалахад “Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах норм ба дүрэм” ба энэ нормын хийц бүтээцэд тавигдах шаардлагыг давхар мөрдөх хэрэгтэй.
3.21.Агуулахын барилга дахь үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа ба тоног төхөөрөмжийн үйлчилгээний гүүрэн тавцан ба талбайг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын дагуу төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал амиакийн шүүний агуулахын өрөөнд хэвтээ нэлэнхүйд дэвсгэр ба босоо (зах нь 0,15м өндөртэй) хашлага хийнэ.
3.22.Бордооны агуулахын барилгад төмөр замын салаа, ачааны тавцан (рамп), тээврийн хэрэгсэл зорчих налуу замыг оруулахдаа “Агуулахын барилгын зураг төсөл зохиох норм ба дүрэм”-ийг мөрдөнө. Амиакийн шүү хадгалах агуулахын барилгад төмөр замын зам төмөр оруулж төлөвлөхийг хориглоно.
3.23.Пестицид, бордооны агуулахын барилга байгууламжийн зураг төсөл зохиоход ачаа, үйлчлэлийн ангилалд хамаарах хадгалж буй материалын байнгын ба түр нэмэгдэл ачааны үйлчлэлийг бодолцох хэрэгтэй.
3.24.Бордооны агуулахын барилга байгууламжийг тооцоолохдоо:
а) Эзэлхүүний жин, дотоод үрэлтийн өнцөг, (тухайн газрын налуугийн өнцөг) харуулдаагүй мод, бетон ба металл гадаргууд бордооны үрэлтийн итгэлцүүр зэргийг хавсралтаас авна:
б) Бордооноос бүтээцэд үзүүлэх нормчлогдсон даралтыг сэвсгэр бодисын адилаар тодорхойлно:
в) Хэт ачилтын итгэлцүүр – 1,3.
3.25.Бордооны агуулахын барилга байгууламжийн зураг төсөлд бордооны овоолгын зөвшөөрөгдсөн өндрийг заасан шугамыг ханан дээр тод өнгийн шугамаар тэмдэглэж бичсэн байх ёстой.
4.УС ХАНГАМЖ БА АРИУТГАХ ТАТУУРГА
4.1.Пестицид ба бордооны агуулахын ариутгах татуурга ба ус хангамжийн зураг төслийг “Ус хангамж, ариутгах татуурга” /БНбд 40-05-98/; “Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж” /БНбд 40-01-06/-ийн дагуу зохионо.
4.2.Пестицидийн байр ба агуулахын барилгын ус дамжуулах хоолойн зураг төслийг үйлдвэрийн хэрэгцээгээр (шал ба тавиурыг угаах, компрессор хөргөх, уут тээврийн хэрэгслэлийг угаах, хоргүйжүүлэх зэрэг) тооцоолно. Үүнд:Зураг төслийн технологийн хэсэг ба технологийн зураг төслийн зохих технологийн нормын дагуу тодорхойлно.
Тухайн газарт ус хангамжийн төвлөрсөн системгүй бол агуулахын барилгад хамгийн ойрын эх үүсгэвэрийг ус хангамжид ашиглаж болно. (цөөрөм, нуур, горхи болон бусад). Харин орон нутгийн агуулахад зохих үндэслэлээр зөөврийн усыг ашиглаж болно. Хэрэв үйлдвэрийн ус дамжуулах тусдаа системтэй бол ундны усны бус зориулалттай усыг (үйлдвэрийн хэрэгцээнд тохирч байвал) үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болно. Бордоо хадгалах агуулахын байранд үйлдвэрлэлийн ус түгээгүүр төлөвлөхгүй байж болно.
4.3.Пестицид ба бордооны агуулахын барилга нь дотор гал унтраах ус түгээгүүргүй байж болно.
4.4.Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт ба зураг төслийн технологийн хэсгийн үндсэн дээр агуулахын үйлдвэр усны хэрэгцээт зардал шаардагдах даралтыг тодорхойлно.
4.5.Пестицидийн агуулахын барилгын доторх ус түгээгүүрийн системд 5м-ээс багагүй түрэлттэй 30м радиуст үйлчлэх (тавиур шал угаах) 20мм диаметртэй хаалтууд тавихаар төлөвлөнө.
4.6.Пестицидийн агуулахын барилгын шүүгээ ба шал, сав баглаа боодол, тээврийн хэрэгслэлийг угаах хоргүйжүүлэхэд гарсан бохир усыг ариутгах татуургын гадна сүлжээнд оруулахын өмнө тусгай цэвэрлэх байгууламжинд саармагжуулсан байх хэрэгтэй. Ийнхүү саармагжуулах, хоргүйжүүлэх аргыг агуулахын төслийн технологийн зурагт тусгасан байна.
4.7.Үйлдвэрлэлийн бохир ус зарцуулалтын хэмжээг үйлдвэрлэлийн хэрэгцээт усны зарцуулалттай тэнцүү авна.
5.ХАЛААЛТ БА АГААРЖУУЛАЛТ
5.1.Пестицид ба бордооны агуулахын барилга байгууламжийн халаалт, агааржуулалтын системийг “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” БНбд 41-01-02; “Зуухны төхөөрөмж” БНбд 41-03-06; “Гадна дулаан хангамж” БНбд 41-02-05-ийн зохих бүлэг болон энэхүү нормын дагуу мөрдөж төлөвлөнө.
5.2.Пестицид ба бордооны агуулахын дулаан хангамжийг халаалтын зуухнаас буюу техникийн боломж ба эдийн засгийн ашигт байдлыг үндэслэн цахилгаанаар халаах төхөөрөмжөөс авч болно.
5.3.Пестицидийн агуулахын барилга дахь түүнийг уутлах, хувааж багцлах байр ба чанарын шалгалт хийх лабораторийн байрны халаалтыг 00С-ээс дээш хэмтэй байхаар халаах хэрэгслэлийг тоноглоно. Бордоо хадгалах агуулахыг халаалтгүй байхаар төлөвлөнө.
5.4.Пестицид ба бордоо хадгалах байрны агаарын цагт нэг удаа солих байгалийн агааржуулалт төлөвлөнө. Технологийн зураг төслийн шаардлагын дагуу пестицид мөн түүнийг уутлах ба багцлах өрөөнүүдэд аваарын агааржуулалт төлөвлөх хэрэгтэй.
5.5.Агуулахын байрны хаалт ба агааржуулалтын зураг төсөлд хэрэглэх агаарын температур, харьцангуй чийгшил ба доторх агаарын хөдөлгөөний хурд зэрэг цаг уурын нөхцөлийг 3-р хүснэгтэд заасны дагуу авна.
3 дуаар хүснэгт
Байрны нэр төрөл |
Жилийн шилжилтийн ба хүйтэн үеийн өрөөний цаг уурын нөхцөл |
||
Агаарын температур 0С |
Харьцангуй чийгшил, %-иас ихгүй |
Агаарын хөдөлгөөний хурд, м/с-ээс ихгүй |
|
1.Бордооны агуулах ба пестицидийн халаалтгүй байр |
Нормчлогдохгүй |
0,3 |
|
2.Пестицид хадгалах халаалттай байх өрөөнүүд |
8-10 |
75 |
0,4 |
3.Пестицид уутлах ба багцлах, чанар шалгах лабораторйин байр |
16-23 |
75 |
0,3 |
Тайлбар:Хүснэгтэд үзүүлсэн цаг уурын нөхцөл нь жилийн дулааны үед нормчлогдохгүй.
5.6.Дэлбэрэх ба дэлбэрч түймэр гарах болон хортой хий ялгарч буй байрнаас (ачиж буулгах зангилаа, зөөврийн хонгил, агуулахын байр) тоос, хийг сорж зайлуулах системийг технологийн зургийн шаардлагын дагуу төлөвлөх хэрэгтэй.
5.7.Агуулахын барилгад зарим тохиолдолд хорт бодис ялгарах үед (ачиж буулгах ажиллагаа, дотоод шаталтын хөдөлгүүр ажиллах) агааржуулалтын байнгын системээс гадна ажлын байран дахь хорт бодисын бөөгнөрөлийг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгахын тулд нэг цаг дахь агаар сэлгээний нэмэлт механик салхивчийг байнгын давтамжтай ажиллуулахаар төлөвлөх хэрэгтэй.
6.ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ТӨХӨӨРӨМЖ
6.1.Цахилгаан техникийн төхөөрөмжийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД43-101-03-ийн дагуу төсөллөж мөрдөнө. Цахилгаан хангамж, үйлдвэрийн гэрэлтүүлэг ба хүчит төхөөрөмж, барилга, байгууламжийн аянга хамгаалалтын төхөөрөмжийн зураг төслийг мөн Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Барилга байгууламжийн аянга хамгаалалтын төхөөрөмжийн зураг төсөл зохиох заавар” БД 43-102-07-ийн дагуу зохионо.
6.2.Цахилгаан хэрэглэгчийн зэрэглэл ба орон нутаг дахь болон гаалийн агуулахын цахилгаан хангамжийн зэрэглэлийн найдвартай байдлыг хангахад Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цахилгаан станц ба хөдөөгийн цахилгаан шугам сүлжээний зураг төслийн технологийн нормыг мөрдөнө.
6.3.А, Б, В зэрэглэлийн агуулахын барилгын бүх цахилгаан хүлээн авагч нь нийтээр унтраах хэрэгсэлтэй байх бөгөөд барилгын галд тэсвэртэй гадна ханын гадна талд эсвэл тусдаа тулгууртай лацдах боломжтой металл шүүгээнд байрлуулна.
6.4.Цахилгаан төхөөрөмжийн ба газардуулгын металл дамжуулагч нь пестицид ба бордооны эрдэс бодист хүрэлцэж болохгүй.
6.5.Агуулахын няравын ажлын байранд нэмэлт цахилгаан гэрэлтүүлэг төлөвлөнө.
6.6.Ачааны тавцан дээр (рамп) төмөр замын вагоныг гэрэлтүүлэх 42В хүртэлх хүчдэлийн цахилгаан залгуур төлөвлөнө.
6.7. 200м2 болон түүнээс их талбайтай амиакийн шүү ба шатамхай шүүний агуулахын байранд галын дохиоллын автомат төхөөрөмжтэй байх ёстой.
ХАВСРАЛТ
Бордооны нэр төрөл |
Эзэлхүү-ний жин кгс/см3 |
Тухайн газрын налуугийн өнцөг (доторх үрэлтийн өнцөг градусаар) |
Бордооны үрэлтийн итгэлцүүр |
||
Металлд |
Бетонд |
Харуулдаа-гүй модонд |
|||
Амиакийн шүү Карбамид Натрийн шүү Бүх төрлийн азотын бордоо (Амиакийн шүү, карбамид натрийн шүүнээс бусад) |
840 650 1400 1000 |
25 35 35 35 |
0,3 0,2 0,3 0,3 |
0,5 0,4 0,5 0,5 |
0,4 0,9 0,4 0,4 |
Фосфоритын нунтаг Мартены фосфатын шаарга ба апатитын концентрат Бүх төрлийн фосфорын бордоо (фосфоритын нунтаг, мартены фосфатын шаарга, апатитын концентратаас бусад) |
1800 2000
1200 |
40 40
35 |
0,3 0,3
0,5 |
0,5 0,5
0,5 |
0,4 0,4
0,4 |
Бүх төрлийн калийн бордоо |
1400 |
35 |
0,3 |
0,5 |
0,3 |
Шохойн ба үүлэн цагааны нунтаг |
1700 |
35 |
0,3 |
0,5 |
0,4 |
Тайлбар:Төрөл бүрийн бордооны агуулахын барилга байгууламжийг төсөллөхдөө бордооны хамгийн их тааламжгүй үзүүлэлтийг авч хэрэглэнэ.
Текст томруулах
A
A
A