A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 281 дугаар тогтоолын хавсралт

 

 

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ
УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ

 

I.Цагдаагийн байгууллагын төсөвт хамгаалалтад байх обьект

1.Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;

2.НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;

3.Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;

4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байр, иргэний үнэмлэх болон үндэсний энгийн гадаад паспортын үйлдвэрУлсын бүртгэлийн ерөнхий газрын төв байр, иргэний үнэмлэх болон үндэсний энгийн гадаад паспортын үйлдвэр; (Засгийн газрын 2022 оны 246 дугаар тогтоолоор өөрчилсөн)

5.Аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн байр. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 142 дугаар тогтоолоор нэмсэн)

 

II.Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх обьект

1.Монголбанкны төв байр, орон нутаг дахь хэлтэс, салбарын байр;

2.Монгол Улсын Хөгжлийн банкны байр;

3.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв (Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын нэгж); (Засгийн газрын 2021 оны 101 дүгээр тогтоолоор нэмэлт, Засгийн газрын 2025 оны 153 дугаар тогтоолоор өөрчлөлт тус тус орсон)

4.“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг;

5.“Чингис хаан” олон улсын нисэх буудал;

6.Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх 112 км хатуу хучилттай болон засч сайжруулсан авто зам;

7.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. (Засгийн газрын 2023 оны 407 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект

1.Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи;

2.“Изотоп” төв;

3.Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад, Алтай, Чингис, Цэцэрлэг, Баянхонгор, Арвайхээр, Сайншанд, Мөрөн хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж; (Засгийн газрын 2022 оны 129 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 141 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон)

4.“Дулааны II цахилгаан станц”, “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц",Дарханы дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд;  (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 318 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2022-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.Дөргөний усан цахилгаан станц;

6.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;

7.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;

8.Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;

9.Зоонозын өвчин судлалын үндэсний төв;

10.“Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар;

11.Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр;

12.Гадаадын иргэн, харьяатын газрын төв байр; (Засгийн газрын 2018 оны 368 дугаар тогтоолоор нэмсэн)

13.Тайширын усан цахилгаан станц; (Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

14. Үндэсний дата төвийн нөөц төв. (Засгийн газрын 2020 оны 153 дугаар тогтоолоор нэмсэн)

15.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын байр. (Засгийн газрын 2023 оны 126 дугаар тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

15.“Цагааннуур” чөлөөт бүс. (Засгийн газрын 2025 оны 127 дугаар тогтоолоор нэмсэн)

IY.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх обьект

1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйлдвэрийн гадна талбай дахь тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; (Засгийн газрын 2023 оны 407 дугаар тогтоолоор өөрчилсөн)

2.”Цагааннуур” худалдааны чөлөөт бүс; (Засгийн газрын 2025 оны 127 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн I, II, III, IY объект; (Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор нэмсэн)

4.“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Тавантолгойн нүүрсний уурхай, уурхайн гадна талбай дахь оффис, хотхон, агуулах, техник, тоног төхөөрөмж, гаалийн хяналтын талбай, ус хангамжийн эх үүсвэрийн обьект, ажилчдын амрах байр. (Засгийн газрын 2020 оны 201 дүгээр тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2024 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

 

 

-----oOo-----