- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ,ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
Засгийн газрын 2017 оны 249 дүгээр
тогтоолын 4 дүгээр хавсралт
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛГИЙН
ТУСЛАМЖ ,ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН
БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
1.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагчид дор дурдсан эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ:
№ |
Байгууллагын нэр |
Байршил |
Өмчийн хэлбэр |
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл |
1. |
Улсын нэгдүгээр төв эмнэлэг |
Улаанбаатар Сүхбаатар дүүрэг |
Төрийн |
-Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ |
2. |
Улсын хоёрдугаар төв эмнэлэг |
Улаанбаатар Баянзүрх дүүрэг |
Төрийн |
|
3. |
Улсын гуравдугаар төв эмнэлэг |
Улаанбаатар Баянгол дүүрэг |
Төрийн |
|
4. |
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг |
Улаанбаатар Чингэлтэй дүүрэг |
Төрийн |
-Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ; -Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ. |
5. |
Гэмтэл согог, судлалын үндэсний төв |
Улаанбаатар Баянгол дүүрэг |
Төрийн |
-Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ |
6. |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв |
Улаанбаатар Баянзүрх дүүрэг |
Төрийн |
-Сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ |
7. |
Аймгийн нэгдсэн эмнэлэг
|
Аймгийн төв |
Төрийн |
-Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ; -Сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ. |
8. |
Өрх, сумын эрүүл мэндийн эмнэлэг |
Баг, хороо |
Хувийн, Төрийн |
-Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ |
2.Энэхүү жагсаалтын 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллага албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон алба хаагчид эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
3.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох явцад эрүүл мэнд нь хохирсон иргэнд энэхүү жагсаалтыг 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
4.Цагдаагийн төв байгууллага энэхүү жагсаалтын 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллагатай цагдаагийн алба хаагч, иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гэрээ байгуулна.
5.Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.7-д заасан удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардагдах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардлыг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A