- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА
ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар тооцон олгоно:
Төрийн тусгай алба хаасан хугацаа (жилээр) |
Нэмэгдлийн хэмжээ (хувиар) |
5-10 |
10 |
11-17 |
15 |
18 болон түүнээс дээш |
20 |
3.Төрийн тусгай албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь алба хаагчийн хувийн хэрэг, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр байна.
4.Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.
5.Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцно:
5.1.төрийн тусгай албанд ажилласан;
5.2.төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын захиалгаар дотоод, гадаадын сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур, докторантурын сургалтад суралцсан;
5.3.төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан;
5.4.хугацаат цэргийн алба хаасан.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A