A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

 

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЛБАН АЖЛЫН

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 

1.Дотоодын цэргийн алба хаагчид төрийн тусгай алба хаах хугацаанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг дараах нэгжид ажиллаж байгаа дотоодын цэргийн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар тооцон сар бүр олгоно:

 

Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж

Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)

1

Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох ажиллагаанд оролцох чиг үүргийг гүйцэтгэж байгаа анги, салбар, Дотоодын цэргийн штаб (Засгийн газрын 2024 оны 258 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

25

2

Дотоодын цэргийн штаб, дэмжлэг үзүүлэх алба, сургалтын төв (Засгийн газрын 2024 оны 258 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

20

3

Бусад алба, захиргааны албан тушаалтан

15

 

3.Дотоодын цэргийн алба хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсөвт тусган олгоно.

4.Дотоодын цэргийн алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийг өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд олгохгүй.

 

 

 

----оОо----