A

A

A

Бүлэг: 1979

 

/БОАЖС-ын 2016 оны 01/1272 тоот албан бичгийн дагуу ХЗДХС-ын 2017 оны 1-1/255 албан бичгээр хасалт хийсэн/

Байгаль орчны сайдын 1998 оны

143 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ХАНГАЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН БҮСИЙН ХИЛИЙН ЗААГ

 

  1. Онцгой бүс

А хэсэг: Хан хавцгайт уул /3234.1/, зүүн хойш дээд дунд, доод Ангархай голыг гатлан Цогт сүмбэр овоо /3348.4/, 2924.0 тоот, Хангалын голыг гатлан Жаргалант уул /2508.7/, зүүн хойш Ангархай /2688.6/, түүнээс зүүн хойш Хужиртын даваа, байгалийн цогцолборт газрын хилийг даган 2150.0, 2371.0 тоотууд, баруун урагш 3166.5, 3265.0 тоотууд, түүнээс урагш 3429.2 тоот, Шар булгийн голыг гатлан урагш 3235.0, 3135.0 тоотууд Донойн зүүн нурууны 3352.0, Донойн баруун нурууны 3312.6 тоот, Тогоо хайрхан /3306.0/, байгалийн цогцолборт газрын хилийг даган 3340.6 тоот, Хан хавцгайт уул /3234.1/.

 

Б хэсэг: Баян нуур, зүүн тийш 2746.0 тоот, Тооройт уул /2775.0/, Шар дов уул /2594.9/, Хуран булуу уул /2531.0/, Хар хул уул /2395.9/, Могойтын рашаан, байгалийн цогцолборт газрын хилийг даган Хангайн цагаан чулуут /2725.5/, Хангайн овоо /2674.7/, Хамрын даваа, Өвөр гэгээн /2799.7/, 2802.9 тоот, Ар цагаан /2967.0/, Шар булуу уул /2996.0/, Улаан даваа /2670.0/, Хятрууны даваа /3216.0/, Хүйсийн найман нуурын дурсгалт газрын хилийн 3, 4, 2 дугаар шонгууд, 2926.0, 2601.0 тоотууд, Баян нуур.

  1. Аялал жуулчлалын бүс

А хэсэг: Төвхөн уул /2266.8/, зүүн тийш булш толгой /2112.0/, Хүүшийн гозгор уул /2101.3/, 1959.1 тоот, Шанага толгой, Хужиртын худаг, Шагшаа худаг, Хадатын худаг, Жаргалантын худаг, Голын ханан уул /1958.1/, Голын толгой /1633.9/, Арцат толгой /1722.2/, Өндөр арцат /1648.8/, Сэнжит уул /1719.2/, толгойн барилга, Өлийн хөтөл /1527.1/, Орхон голыг даган баруун урагш 1816.5 тоот, 1689.8, 1647.2 тоот, Хэцүү толгой, Бэрх багийн төв, Сүүж булаг, Бондгор толгой, Мухдагийн худаг, Үүртийн тохой, Цагаан голыг даган машин замаар Улаан цутгалан хүрч, Орхон голыг уруудан, Онгоцотын гүүр, түүнээс хойш Шахлага толгойн араар гарч Яргайт толгой, Улаан хад уул, Хутаг уул /2377.7/, Төвхөн уул /2266.8/.

Б хэсэг: Цагаан хадны баруун өндөр, Цагаан хадан даваа, машин замаар Хар чулуутын голыг гатлан Тамчийн голын хойд дэнжийг уруудан 2727.0, 2638.0 тоотууд, Халиутын хярын 2897.0, 3034.0 тоотууд, Тонгоргын даваа /2971.0/, Тэнүүн амны баруун талын 2895.0, 2944.0 тоотууд, Тамчийн хавцгай гатлан 2775.0 тоот, баруун урагш 2845.0, 3161.0 тоотууд, Тамчийн голын урд талыг барьж, баруун тийш 3081.0,и 2926.0 тоотууд, Цагаан хадны баруун өндөр.

В хэсэг: Хөх нуурын хойд захын шон №1-ээс эхлэн шон №2, шон №3, 2530.0 тоот, машин замаар байгалийн цогцолборт газрын хилийн зааг хүрч эргээд хойд Тамирын голыг өгсөн Хөх нуурын голыг өгсөн, Хөх нуурын зүүн урд захын шон №4, Хөх нуурын эргийг даган тойрч, шон №1.

Г хэсэг: Зүүн хашлага уул /2710.3/, байгалийн цогцолборт газрын хилийг даган 2466.7 тоот, Шар булуу уулын зүүн уул /2464.0/, Гялаан уул /2402.2/, Манхан уул /2530.8/, 2235.7, 2252.7 тоотууд, Үйзэн бүрхээр уул /2495.0/, Могойн даваа /2378.6/ хүрч түүнээс баруун хойш 2499.7, 2585.0 тоотууд түүнээс хойш 2644.0 тоот, баруун тийш Булаг эрээн уул /2705.0/, Их дөрвөлжин уул /2887.0/, Бага дөрвөлжин уул /2751.0/, Зүүн хашлага /2710.3/.

 

  1. Хязгаарлалтын бүс

Хязгаарлалтын бүсийн зааг нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг, энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан уг байгалийн цогцолборт газрын онцгой болон аялал жуулчлалын бүсүүдийн хилийн заагаар тогтоогдож буй болно.

 

Байгаль орчны сайдын 1998 оны

143 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

АЛТАЙ ТАВАН БОГДЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН БҮСИЙН ХИЛИЙН ЗААГ

 

  1. Онцгой бүс

Улаанхус сумын нутаг дахь улсын хил дээрх Хүйтний оргил /4374.0/, түүнээс урагшаа Улаанхус, Цэнгэл сумын хилийн зааг 3369.5, 3628.5, 3536.0 тоотууд, Танхилбайн хайрхан /3465.0/, түүнээс зүүн урагш 3045.0 тоот, баруун урагш улсын хил дээрх 3205.0 тоот, үүнээс улсын хилийг дагаж Хомын даваа хүрч, түүнээс зүүн урагш Загастай уул /3500.8/, Их Түргэн уул /3507.1/, Бага Түргэн уул /2504.0/, Шанагат уул /3513.0/, Суймардаг уул /3422.0/, түүнээс баруун урагш улсын хил дээрх Өндөр хайрхан уул /3943.0/, зүүн урагш Чулуут уул /3273.0/, Их Мөнххайрхан уул /3291.0/, Мухар уул /2414.0/, улсын хил дээр 2298.0 тоотхүрч, зүүн хойш Орынбайн уул /2262.0/, Үзүүр уул /2458.5/, Алтан салаагийн адаг уул /2752.4/, Сонгинотын уул /3020.0/, Дунд бэгт уул /2709.0/, Өвчүү уул /3575.0/, түүнээс улсын хилээр хойш эргэж Хүйтний оргил /4374.0/

 

2.Аялал жуулчлалын бүс:

Улаанхус сумын нутаг дахь улсын хил дээрх Хүйтний оргил /4374.0/, зүүн урагш улсын хилээр Ирвэстийн даваа /3384.9/, 2831.2 тоот, Татдаг уул /3105.5/, Тахилгат уул /3040.8/, Хадат өндөр уул /3203.8/, Рашааны Их уул /3668.1/, Цэгц уул /3027.2/, Хунгийн Хар уул /2899.5/, Дөнгөрөх уул /3124.0/, 3053.2, 2526.2, 2648.0 тоотууд, зүүн тийш 2956.7, 2534.0, 2563.1 тоотууд, Ховд уул /2737.5/, баруун хойш Ховд, Хотон голын бэлчир хүрч, Хотон голын зүүн эргээр голоо дагаж зүүн урагш явсаар шар нуур, түүнээс Цагаан Асгатын өндөр уул /3430.4/, 2631.9 тоот, түүнээс зүүн урагш орших 2870.7, Холагашийн уул /3571.1/, Ёл уул /3301.0/, Улаан уул /3284.9/, Өвчүү уул /3575.0/ хүрч, онцгой бүсийн хилээр Хүйтний оргил /4374.0/.

 

Хязгаарлалтын бүсийн хилийн зааг нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Алтайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг болон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн хилийн заагаар тогтоогдож буй болно.

 

 

 

 

- - -оОо- - -