A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ 2025 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ
Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ 2025 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ

БОДЛОГЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ

 

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Хариуцах байгууллага

Хэрэгжих хугацаа

1.БАНКНЫ САЛБАР

Зорилго 1.1.Найдвартай, шударга, ил тод, нээлттэй өрсөлдөөн бүхий үр ашигтай банкны зах зээлийг бүрдүүлнэ.

1.1.1.

Банкны салбарын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг сайжруулах хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримтална.

Системийн нөлөө бүхий банкуудыг хувьцаат компанийн хэлбэрт оруулж, хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

1.1.2.

Бодит эдийн засагт үр ашигтайгаар хөрөнгө оруулалт хийх үүднээс зээлийн хүүгийн түвшинг бууруулна.

Зээлийн хүүгийн түвшинг бууруулах арга хэмжээ авах.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Сангийн яам

2018-2025

1.1.3.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, банкны зах зээлийн ёс зүйтэй оролцоонд хяналт шалгалт хийх бүтцийг Монголбанкинд бий болгоно.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулж, банкны зах зээлийн ёс зүйтэй оролцоог хэвшүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2025

Зорилго 1.2.Банкны зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт зохицуулалтын нэгдмэл бодлогыг хэрэгжүүлж, харилцан уялдаа бүхий хяналт шалгалтын тогтолцоонд шилжинэ.

1.2.1.

Банкны салбарт учирч болох эрсдэлийг урьдчилан таамаглаж тогтоох, үүнээс сэргийлсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлнэ. (зах зээлийн, зээлийн, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулна).

Олон улсад мөрдөгдөж байгаа санхүүгийн хяналт шалгалт, зохистой засаглал, ил тод байдал, өөрийн хөрөнгийн зарчим, стандартыг дотоодын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн системтэй холбоотой үүсэн гарах харилцагчийн данс, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг удирдахад тавигдах олон улсын стандартуудыгнэвтрүүлж, зохицуулалтын арга хэмжээ авах.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2025

Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хямралаас сэргийлэх үүрэг оролцоог идэвхжүүлэх, төрийн байгууллагууд нэгдсэн тайлан тэнцлийг ашиглах (e-tailan, хуулийн этгээдийн лавлагааны систем) нөхцөлийг бүрдүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Сангийн яам

2018-2025

Хүндрэлтэй банкуудыг татан буулгах, албадлагын арга хэмжээг авахад мөрдөгдөж байгаа өнөөгийн зарим зохицуулалтыг илүү уян хатан болгож өөрчлөх, банкуудад хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг бий болгох.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2025

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн хяналт шалгалтын тусгай нэгжийг байгуулж, журам, зааврыг илүү боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

1.2.2.

Нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно.

Санхүүгийн байгууллагын хяналт шалгалтыг олон улсад нийтээр мөрдөгддөг хяналт шалгалтын стандарт, зохистой засаглалын зарчмуудтай нийцүүлж, хяналт шалгалтын аргачлалыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

1.2.3.

Мөчлөг сөрсөн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг макро эдийн засгийн бодлого, тэдгээрийн хэрэгслүүдтэй уялдуулан ашиглах тогтолцоог бэхжүүлнэ.

Системийн эрсдэлийг бууруулах чиглэлээр макро зохистой бодлогын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, системийн эрсдэлийг эрт үед илрүүлэх, эрсдэлийг бууруулах буюу арилгах чиглэлээр зохицуулагч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, шийдвэр гаргалтын хурдыг сайжруулах арга хэмжээ авч ажиллах.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

2.ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Зорилго 2.1.Хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалтын орчинг шинэчилж, зохицуулагч байгууллагын зохицуулалт, хяналтын чадавхыг сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгана.

2.1.1.

Төрийн зохицуулагч байгууллагаас тавих хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг нэмэгдүүлэх, эрсдэлд суурилсан үр дүн бүхий хяналтын тогтолцоонд шилжих, олон улсын хяналт, зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах замаар зохицуулах байгууллагыг чадавхжуулж, үйл ажиллагааг нь сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын чиглэлээр гадаад орны ижил төстэй зохицуулагч байгууллагатай олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, зах зээлд шинээр үүсэн бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны зохицуулалтын орчинг бий болгох талаар туршлага судалж, хамтран ажиллах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Санхүүгийн салбарын зохицуулалт болон хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих буюу зайны болон газар дээрх хяналт шалгалтын арга, аргачлал, бодлогыг бусад орны зохицуулагч байгууллагын туршлагад үндэслэн боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Үнэт цаасны арилжааны хяналтыг сайжруулах, үр дүнтэй цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх буюу хөрөнгийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг сайжруулах, шинэ эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг нэмж хувьцаа гаргах, хувьцаагаа хуваах, хоорондоо нэгдэж нийлэхийг бодлогоор дэмжих, холбогдох хууль тогтоомжид иргэн, хуулийн этгээдийн нэг компанийн хувьцааг эзэмших дээд хязгаарыг тогтоох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Хөрөнгийн биржийн бүртгэлийн шаардлага хангаагүй, үнэт цаасны арилжаа нь зогссон, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг үе шаттайгаар бүртгэлээс хасч, бүртгэлийн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бөгөөд зах зээл дээр арилжаалагдаж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн оролцогч байгууллагуудтай хамтран үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор компаниудад бонд гаргахад тавигдах шалгуур, шаардлагыг багасгаж, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Санхүүгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл рүү хандуулах зорилгоор мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон тусгай сангуудыг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Бүртгэлтэй компанийн засаглал, санхүүгийн тайлагнал болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах замаар зах зээл дэх бүтээгдэхүүнийг чанаржуулах, компаниудын хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, тэдгээрт тавигдах хяналтыг сайжруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт татах нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулалтын хөшүүргийг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

2.1.2.

Төрийн байгууллагуудын хоорондох чиг үүргийн давхардлыг арилгаж, үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хөрөнгийн зах зээл дэх хамтын ажиллагааг сайжруулна.

Төрийн бодлого боловсруулах болон зохицуулах байгууллагуудын хөрөнгийн зах зээлд оролцох чиг үүргийг тодорхой болгож, давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк

2018-2025

Зорилго 2.2.Салбарын оролцогчдын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, оролцоог нэмэгдүүлнэ.

2.2.1.

Аудит, зэрэглэл тогтоогч байгууллага болон мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий байгууллагын чадавхыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Аудитийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан мэргэжлийн оролцогч байгууллагуудад тавигдах нэмэлт шаардлагыг судалж шийдвэрлэх. 

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Зэрэглэл тогтоох байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин, нөхцөлийг сайжруулах, тэдгээр байгууллагуудыг бодлогоор дэмжих.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

2.2.2.

Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид тавих хяналтыг сайжруулах, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүнийг чанаржуулах, бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах замаар хөрөнгө оруулалтын сан, хамтын хөрөнгө оруулалтын зах зээлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх кастодиан банкны үйлчилгээний найдвартай байдлыг хангасан эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгож, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор зохицуулалтын орчинг боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

Хөрөнгө оруулалтын санг дэмжих, чадавхжуулах замаар хөрөнгө оруулагчдад олон төрлийн өгөөж хүртэх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

2.2.3.

Олон улсын стандартад нийцсэн зохицуулалт, хяналт, тусгай зөвшөөрлийн шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг оновчтой байдлаар тогтоох, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар үнэт цаасны зах зээлийн дундын зуучлагчдын чадавхыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагуудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал, үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Үнэт цаасны зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр санхүүгийн зохистой харьцаа, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн шаардлагыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн бий болгож, үйл ажиллагааны стандартуудыг өөрийн оронд нутагшуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Дотоодын зах зээлд томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасанд суурилсан үүсмэл хэрэгслийг бий болгох.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

Үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай этгээдийн дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хийгдэх шаардлагатай үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Орон нутагт үйл ажиллагаа явуулах зохицуулалттай этгээдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохицуулалтын орчинд өөрчлөлт хийх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

2.2.4.

Арилжааны төлбөр, тооцооны системийн олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, өргөжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

Төлбөр, тооцооны программ хангамжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, дараа төлбөрт горимд шилжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Үнэт цаасны цахим арилжааны тогтолцоог хөгжүүлэх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхийн зэрэгцээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр татах таатай хөрс суурийг бүрдүүлэх зохицуулалтын орчинг бий болгох.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

Арилжаа эрхлэгч байгууллагуудын тооцооны нэгдсэн тогтолцоог бий болгох.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Зорилго 2.3.Салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлнэ.

2.3.1.

Дотоодын компаниуд шинээр үнэт цаас гаргах, биржид бүртгэлтэй компаниуд үнэт цаасаа гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчид хямд өртөгтэй санхүүжилт татах болон хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Эрсдэлээс хамгаалах үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгож, зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани дотоодын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэх зохицуулалтын орчинг бий болгож, бодлогоор дэмжих.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх талаар төрийн байгууллагууд хамтран бодлогоор дэмжих.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам

2018-2025

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах ажиллагааг хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам

2018-2025

2.3.2.

Дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгийн зах зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлнэ.

Зах зээлийн арилжаанд оролцоход гарах хэлцлийн зардлыг бууруулах, арилжаа хийгдэх шат дамжлагыг багасгах талаар зохих арга хэмжээг төрийн байгууллагуудын зүгээс хамтран авч хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өнөөг хүртэл хадгалагдаж буй хувьцаат компанийн тараагдаагүй ногдол ашиг, ногдол хувь, хувьцааны мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тараах, эргэлтэд оруулах замаар олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, зах зээлд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тус зах зээлийн онцлог, бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн ажиллах зарчим, хүлээж болзошгүй эрсдэл, өгөөж, зохицуулалтын орчин, санхүүгийн зах зээлийн бусад салбаруудтай уялдах байдал, эдийн засагт үзүүлэх үр нөлөө зэрэг шаардлагатай мэдлэг, боловсрол, мэдээллийг олон нийтэд хүргэж, зах зээлийг идэвхжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк

2018-2025

3.ДААТГАЛЫН САЛБАР

Зорилго 3.1. Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий салбар болгон төлөвшүүлнэ.

3.1.1.

Даатгалын тулгуур зарчмуудыг үе шаттайгаар бүрэн нэвтрүүлнэ.

Даатгалын тулгуур зарчмуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн стандартуудын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, шаталсан үнэлгээ хийх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.2.

Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнчлэн даатгалын багц дүрэм болон бусад зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөн найруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Даатгалын компанийг хөрөнгийн зах зээлд гарахад дэмжих бодлогыг хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.3.

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгоно.

Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, албан журмын даатгалын төрлийг олшруулах, хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох, хүртээмжтэй даатгал болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.4.

Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын тогтолцоог сайжруулна.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж, зайны хяналт, мониторинг, газар дээрх хяналт шалгалтын болон хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх аргачлал (ОRSA)-ыг нэвтрүүлэх, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.5.

Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулна.

Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.6.

Даатгалын зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Даатгалын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэжлийн холбоод, институцыг бэхжүүлж, чадавхжуулах замаар төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.7.

Гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах, даатгалын эрсдэлийг нэгдсэн журмаар олон улсад гаргаж, зардлыг бууруулах зорилгоор давхар даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.

Үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлж, Үндэсний давхар даатгалын компани байгуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

3.1.8.

Даатгуулагчийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулна.

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулж,хялбарчилсан журмаар маргаан шийдвэрлэх зорилгоор санхүүгийн омбудсмэн байгуулах  асуудлыг судлах, шийдвэрлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

4.ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛ

Зорилго 4.1. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулж, хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааг олон улсын стандарт жишигт нийцүүлнэ.

4.1.1.

Хууль, эрх зүйн орчинг сайжруулна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд хадгаламжийн даатгалын корпорацийн чиг үүрэг, засаглалын хараат бус байдлыг хангах чиглэлийн болон бусад холбогдох зохицуулалтыг тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци

2018-2025

4.1.2.

Үр дүнтэй хадгаламжийн даатгалын системийн үндсэн зарчмын дагуу үнэлгээний үр дүнг мөрдлөг болгон корпорацийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлнэ.

Эрсдэлд суурилсан хураамжийн системийг нэвтрүүлэх, нөхөн төлбөр олгох системийг шинээр бий болгох.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци

2018-2025

4.1.3.

Хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулна.

Хадгаламжийн даатгалын корпорацийг системийн хямралын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулан даатгалын тохиолдол бий болоход авч хэрэгжүүлэх нөөцийн болон хүндрэлийн үеийн төлөвлөгөө боловсруулах, улмаар хямралд бэлтгэгдсэн байдлын туршилтыг дотооддоо болон бусад санхүүгийн байгууллагуудтай хамтран хийх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци

2018-2025

4.1.4.

Хадгаламжийн даатгалын корпорацийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулна.

Сангийн хөрвөх чадварыг хангах нөөц санхүүжилтийн бүтцийг бий болгох, сангийн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, гишүүн банкинд хийх хяналт шалгалт болон дампуурлын эрсдэлийн тооцооллыг нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци

2018-2025

5.БИЧИЛ САНХҮҮ

5.1.Банк бус санхүүгийн байгууллага

Зорилго 5.1.1.Үр ашигтай, тэнцвэртэй зах зээлийг бий болгож, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ.

5.1.1.1

Банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулж, санхүүгийн зах зээл дэх итгэлцлийг бий болгоно.

Компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах болон хариуцлагын тогтолцоог тус тус бий болгох.

Хувь оролцоо, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Мэдээллийн ил тод байдлыг хангах замаар хувьцаа эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, гомдлыг барагдуулах механизмыг олон улсын стандартад хүргэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Зорилго 5.1.2. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар ББСБ-ын салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

5.1.2.1.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлнэ.

Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамрагдах банкнаас бусад санхүүгийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.

Хувь оролцоо, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах, үүний тулд бичил санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын хяналтыг сайжруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц зарим бүтээгдэхүүний хүү, шимтгэлийг бууруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Банк бус санхүүгийн байгууллагуудын үйлчилгээний өртгийг бууруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэдээлэл, технологийн дэвшлийг ашигласан бүтээгдэхүүн бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Зорилго 5.1.3. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, чадавхжуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

5.1.3.1

Салбарын эрх зүйн орчинг олон улсын стандартад нийцүүлнэ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2020

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2020

Давхар барьцаалбартай холбоотой төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2020

Шинэчлэгдсэн эрх зүйн орчинтой уялдуулан холбогдох хууль, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын стандартад нийцүүлнэ.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2020

5.1.3.2

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, бүрэн шилжинэ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж, санхүүгийн нэгдэлд оролцогчдыг хамруулах, нэгдсэн хяналт шалгалтын журам болон хяналт шалгалтын гарын авлага боловсруулж хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

Зах зээлийн системийн эрсдэлийг бууруулах, эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлүүдэд судалгаа, шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

Зорилго 5.1.4.Байгууллагын чадавхыг бэхжүүлж, салбарын дэд бүтцийг хөгжүүлнэ.

5.1.4.1

Дэд бүтцийг хөгжүүлнэ.

Зээлийн мэдээллийн санд бичил санхүүгийн байгууллагуудыг бүрэн хамруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

Зээлийг даатгалд хамруулах, зээлийн оноо, түүх бий болгох, муу зээлийн худалдан авах дэд бүтцийг бий болгох асуудлыг судалж, шинээр нэвтрүүлэх арга хэмжээ авах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

5.1.4.2

Зөвшөөрлийг цахимжуулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Санхүүгийн тайлангийн нэгтгэл хийдэг программыг (FINA) сайжруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Бичил санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн сан үүсгэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

5.2.Хадгаламж, зээлийн хоршоо

Зорилго 5.2.1. Үр ашигтай тэнцвэртэй зах зээлийг бий болгож, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ.

5.2.1.1

Салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн, санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангана.

Хадгаламж, зээлийн хоршоодыг нэгдэх, нийлэх, өөрийн хөрөнгө, эх үүсвэр, гишүүдийн цар хүрээгээ нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжих, бусад төрлийн хоршоодтой уялдан ажиллах туршлага нэвтрүүлэх бодлого баримтлах.

Ажлын явц, хувиар

 

2018-2020

5.2.1.2

Хадгаламж, зээлийн хоршоодын мэдээллийн нээлттэй байдлыг хангуулж, санхүүгийн зах зээл дэх итгэлцлийг бий болгоно.

Хадгаламж, зээлийн хоршоодын засаглал, гишүүдийн бүртгэлийн ил тод байдлыг хангах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гомдлыг барагдуулах үр дүнтэй механизмыг бий болгох, салбарын хэмжээний мэдээллийн бааз бүрдүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Хадгаламж, зээлийн хоршоодын харилцан туршлага солилцох боломж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилт, гишүүдийн цар хүрээгээ нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжих.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Зорилго 5.2.2.Хоршоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулж, шинэ нэмэлт үйлчилгээг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн хүртэх бодит үр өгөөжийг өсгөнө.

5.2.2.1.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлнэ.

Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц зарим бүтээгдэхүүний хүү, шимтгэлийг бууруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх мэдээлэл, технологийн дэвшлийг ашигласан бүтээгдэхүүн бий болгох.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Зорилго 5.2.3.Хадгаламж, зээлийн хоршоодын тогтвортой байдлыг хангах, чадавхжуулахад чиглэгдсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

5.2.3.1.

Салбарын эрх зүйн орчинг олон улсын стандартад нийцүүлнэ.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон холбогдох бусад хуулийг шинэчлэх, боловсронгуй болгох. 

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Шинэчлэгдсэн эрх зүйн орчинтой уялдуулан холбогдох дүрэм, журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулж олон улсын стандартад нийцүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

5.2.3.2.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд бүрэн шилжинэ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих, нэгдсэн хяналт шалгалтын журам болон хяналт шалгалтын гарын авлага боловсруулж, хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Зорилго 5.2.4.Хадгаламж, зээлийн хоршооны өвөрмөц онцлогийг харгалзан нэгдсэн дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

5.2.4.1.

Хадгаламж, зээлийн хоршоодын дэд бүтцийг олон улсын түвшинд нийцсэн байдлаар хөгжүүлнэ.

Тогтворжилтын сан, дундын санхүүгийн байгууллага байгуулах ажлыг бодлогоор дэмжих.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2018-2025

Гишүүдийн хадгаламжийг хадгаламжийн даатгалд даатгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Зээлийн мэдээллийн санд хадгаламж, зээлийн хоршоодыг хамруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2025

5.2.4.2.

Хадгаламж, зээлийн хоршоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Санхүүгийн тайлангийн нэгтгэл хийдэг программыг (FINA) сайжруулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Хадгаламж, зээлийн хоршоодын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн хүсэлтийг цахимжуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2020

Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн сан үүсгэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

6.САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖ

Зорилго 6.1. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоно.

6.1.1.

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бий болгоно.

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт, зохицуулалтын эрх зүйн орчны үнэлгээг хийж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа болон зохистой хяналт шалгалтыг зааглах.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2020

Хувьцаа эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, ил тод байдлыг хангуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Зорилго 6.2. Монгол Улсын иргэдийг өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болгоно.

6.2.1.

Иргэдийн хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулгыг нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, БСШУСЯ

2018-2020

Их дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулгыг нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, ХНХЯ, БСШУСЯ

2018-2020

6.2.2.

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй үр дүнтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.

Орон нутгийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулга оруулах, цэргийн алба хаагчдад санхүүгийн мэдлэг олгох сургалтыг нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2020

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох цахим хуудсыг нийт иргэдийн хүртээмж болгох, холбогдох мэдээ, мэдээллийг түгээх.

Ажлын явц, хувиар

Монголбанк

2018-2020

Бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгардаг санхүүгийн хүртээмж, тогтвортой үйл ажиллагаа, ажил эрхлэлтийг дэмжих хүрээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, ХХААХҮЯ

2018-2020

6.2.3.

Санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлогын баримт бичигболовсруулна.

"Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний     хөтөлбөр"-ийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

6.2.4.

Тогтвортой санхүүжилтийн чадавх бий болгоно.

Их, дээд сургуулийн банк санхүү, эдийн засгийн чиглэлийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн агуулгыг тусгах.

Ажлын явц, хувиар

Монголбанк, БСШУСЯ,

2018-2025

7.ЗАХ ЗЭЭЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

7.1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

Зорилго 7.1.1.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог олон улсын стандартад нийцүүлнэ.

7.1.1.1

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний стратегийг хэрэгжүүлнэ.

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох байгууллагууд хамтарч ажиллах.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

7.2.Сайн засаглал

Зорилго 7.2.1.Санхүүгийн салбарт сайн засаглалын тогтолцоог бэхжүүлэх

7.2.1.1

Санхүүгийн зохицуулагч байгууллагуудад олон улсын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлнэ.

Санхүүгийн салбарыг хянах зохицуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, өөрийгөө зохицуулах байгууллагын засаглалыг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хараат бус дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2020

7.2.1.2

Компанийн засаглалын асуудлаар олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Санхүүгийн мэдээллийн бодит байдлыг хангах, нийтийн хүртээл болгох асуудлыг засаглалын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2020

Санхүүгийн салбарыг хянах зохицуулах төрийн болон өөрийгөө зохицуулах байгууллага, үнэт цаасны мэргэжлийн оролцогчид болон үнэт цаас гаргагчдын засаглалын түвшинг үнэлэн, нийтэд мэдээлэх ажиллагааг тогтмолжуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2018-2020

Зорилго 7.2.2.Санхүүгийн байгууллагуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулна.

7.2.2.1

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтод заасны дагуу компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, олон нийтэд мэдээлэх асуудлыг тогтмолжуулан хэвшүүлнэ.

Санхүүгийн мэдээллийн бодит байдлыг хангах, нийтийн хүртээл болгох асуудлыг засаглалын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2020

Санхүүгийн салбарыг хянах зохицуулах төрийн болон өөрийгөө зохицуулах байгууллага, үнэт цаасны мэргэжлийн оролцогчид болон үнэт цаас гаргагчдын засаглалын түвшинг үнэлэн нийтэд мэдээлэх ажиллагааг тогтмолжуулах.

Ажлын явц, хувиар

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2020

7.3.Тогтвортой санхүүжилт

Зорилго 7.3.1. Санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмыг цогцоор нь нэвтрүүлэх

7.3.1.1

Санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үндэсний стратегийг хэрэгжүүлнэ.

Санхүүгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, санхүүгийн байгууллагуудын тогтвортой байдлыг хангах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зорилгоор тогтвортой санхүүжилтийг санхүүгийн салбарт цогц байдлаар нэвтрүүлэх үндэсний стратегийг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор боловсруулж, хэрэгжүүлэх.

Ажлын явц, хувиар

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо.

2018-2025

7.3.1.2

Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ.

Санхүүгийн байгууллагуудаас зээл, санхүүжүүлт олгохдоо төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцож, тодорхойлсон эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах механизм (байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем)-ыг бий болгох.

Ажлын явц, хувиар

БОАЖЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам

2018-2025

Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээл, санхүүжилтийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, салбарын жигд, тэгш оролцоог хангахын тулд зохицуулагч байгууллагуудаас холбогдох бодлого, журмыг боловсруулж, мөрдлөг болгох.

7.3.1.3

Хөрөнгийн зах зээлд тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлнэ.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тайлагнал (disclosure)-ын зарчим, шаардлагыг боловсруулж, нэвтрүүлэх.

Ажлын явц, хувиар

БОАЖЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо.

2018-2025

Ногоон бонд гаргах зарчим, шаардлага, үйл явцыг тодорхойлж, ногоон бондоор санхүүжүүлэх төслийн шаардлагыг тодорхойлох (green bond catalogue), ногоон бондыг дэмжих урамшууллын механизм бий болгох.

7.3.1.4

Даатгалын салбарт тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлнэ.

Даатгалын салбарт тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлэх боломжийг судлах, өндөр эрсдэлтэй төслүүдэд зориулсан байгаль орчин, нийгмийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүн, шаардлагыг тодорхойлох.

Ажлын явц хувиар

БОАЖЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо.

2018-2025

7.3.1.5

Ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлнэ.

Байгаль орчин, нийгэмд ээлтэй, ногоон төслүүдийн санхүүжилтийг дэмжих үндэсний механизм, ногоон зээлийн санг бий болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх.

Ажлын явц, хувиар

БОАЖЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо.

2018-2025

Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор дотоод, гадаадын эх үүсвэрээс ногоон санхүүжилтийн эх үүсвэр татах боломжуудыг судлах, ногоон хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

8.САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТАТВАРЫН ОРЧИН

8.1.

Санхүүгийн салбарын татварын орчинг оновчтой, тогтвортой байлгана.

Татварын орчинг тогтвортой байлгах, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд бусад салбарын үйл ажиллагаанаас ялгавартайгаар татвар оногдуулахгүй байх.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025

Санхүүгийн зах зээлд гажуудал үүсгэхгүйгээр ижил төрлийн санхүүгийн хэрэгсэлд ижил татвар оногдуулах зарчмыг баримтлах.

Ажлын явц, хувиар

Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо

2018-2025