A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ГАЛЫН АЮУЛГҮЙ НЭГДСЭН ДҮРЭМ
Бүлэг: 1979

Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны 122 дугаар тушаалын хавсралт

 

ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭРХЭЛДЭГ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ГАЛЫН

АЮУЛГҮЙ НЭГДСЭН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, нийт ажилтан заавал дагаж мөрдөх ёстой.

1.2.Геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага мөрдөх галын аюулгүй ажиллагааны дүрэм, зааварт тусгагдсан шаардлагыг дагаж мөрдөх ажлыг ажил олгогч хариуцах ба галын аюулгүйн асуудал хариуцсан алба /ажилтан/, эсвэл орон тооны бус зөвлөл томилон ажиллуулна.

1.3.Ажил олгогч өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон галын аюулгүйн дотоод журмыг “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон энэхүү дүрмэнд нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

1.4.Үйлдвэрийн хэсэг, цех, өрмийн машин, эрэл, хйагуулын далд малталт, засварын цех, агуулах болон үйлдвэрлэлийн бусад обьектууд, мөн түүнчлэн ажилтнуудын ариун цэвэр, ахуйн байрны галын аюулгүй байдлыг тухайн обьектыг хариуцан удирддаг ажилтан хариуцна.

1.5.Обьектуудад галын аюулгүй байдлыг хариуцах ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон энэхүү дүрмээр тодорхойлно.

1.6.Гал түймрээс урьдчилан сэргийлэх, аж ахйн нэгж, байгууллага түүний обьектууд, ажилтнуудын ариун цэвэр, ахуйн байранд үүсч болзошгүй гал түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор галын бүлгэм /цаашид ГБ гэж товчлрх/ болон гал түймэр эсэргүүцэх инженер техникийн хэсэг /цаашид ГТК гэж товчлох/ /хавсралт I, II/ байгуулж ажиллуулна.

1.7.ГБ-ийн гишүүд, тэдний эгнээнд элссэн орсон ажилтнууд галын аюулгүй байдлын хууль, дүрэм, заавар, журмыг сайтар мэддэг, дагаж мөрддөг байхаас гадна бусад ажилтнуудад зааварлан таниулах, сахин мөрдүүлж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдийн бүрэн бүтэн болон бэлэн байдлыг байнга хянаж гал гарсан үед түүнийг унтраах бүх арга хэмжэг авах үүрэг хүлээнэ.

1.8.Ажилд шинээр орж байгаа болон бүх ажилтнуудад галын аюулгүй ажиллагааны анхан шатны ба ажлын байрны давтан зааварчилгыг өгсөн байх ёстой.

1.9.Галын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх журам, хугацаа, байр түүнийг өгөх ажилтнуудын нэрсийн жагсаалт, “Зааварчилга авсан ажилтнуудыг бүртгэх дэвтэр”-ийн загвар, хөтлөх журам зэргийг ерөнхий инженер батална.

1.10.Анхан шатны зааварчилгаар гал түймэр үүсч болох нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх галын аюулд өртөх магадлал өндөртэй үйлдвэрлэлийн обьект, цех болон гал гарсан нөхцөлд гал түймэр унтраах анги дуудах, анахн шатны багаж хэрэгслээр гал унтраах, хүн, эд зүйлсийг аврах арга техник, галын аюулгүй байдлын хууль, дүрэм, журамтай тус тус танилцсан байх ёстой.

Анхан шатны зааварчилгын галын аюулгүйн асуудал хариуцсан ажилтан өгнө:

1.11.Ажлын байрны давтан зааварчилгыг тухайн хэсэг, цех, нэгжийн галын аюулгүй байдлын хариуцсан ажилтан өгнө. Ажлын байраа өөрчилж байгаа ажилтанд ажлын байрны галын аюулгүйн ажиллагааны давтан зааварчилгыг өгнө.

Зааварчилга өгсний дараа заавал шалгалт авч дүнг “Зааварчилга авсан ажилтнуудын бүртгэх дэвтэр”-т тэмдэглэнэ.

1.12.Галын аюулгүй байдлыг хариуцсан ажилтан дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

а.галын аюулгүй байдлын зааварчилга аваагүй ажилтанг ажиллуулахыг хориглох;

б.нийт ажилтнуудыг галын аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцуулж, гал гарсан нөхцөлд авах арга хэмжээг зааварчилсан байх;

в.бүх ажилтнуудыг галын аюулгүйн журам. зааврыг мөрдөж, галын аюулгүйн арга хэмжээг цаг тухайд нь авч байгаа эсэхийг хянах;

г.ээлж солих, ажил дуусахад ажлын байран дахь ариун цэвэр, гал гарахгүй нөхцөл хангагдсан, цахилгаан тоноглол унтраагдсан эсэхийг шалгах;

д.халаалт, агааржуулалт, цахилгаан тоноглол болон сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж доголдол илэрсэн нөхцөлд цаг тухайд нь засварлаж байх;

е.зуух болон бусад халаалтын тоноглолыг ажиллуулах ажилтанг томилж, эдгээр тоноглолуудыг ашиглах явцад галын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахиж буй эсэхийг хяналт тавих;

ё.гал унтраах хэрэгсэл, галын аюулын үед хэрэглэх холбоо дохиоллын хэрэгслийг байнга бэлэн байдалд байлгах;

ж.гал гарсан үед унтраах арга хэмжээ авах;

1.13.Ахуйн зориулалттай байранд ажил олгогчийн баталсан галын аюулгүй ажиллагааны дотоод журмыг мөрдөнө.

1.14.Ой модтой газар геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эхлэхээс тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага /ажилтан/-д бүртгүүлж, ой модонд галын аюулгүй байдлыг хянах ажилтанг томилно.

Ой модтой газар ажиллаж буй нэгж нь ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах ба ой хээрийн түймэр илэрсэн нөхцөлд ойд ажиллаж байгаа ойролцоох аж ахуйн нэгжид шуурхай мэдээ хүргэх үүрэгтэй.

1.15.Хууль. дүрмийн заалтын дагуу ажлын байр бүрт бүх ажилтнуудад зориулсан галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тусгасан тодорхой зааварчилга боловсруулагдсан байх шаардлагатай

Галын аюулгүй ажиллагааны зааварчилгыг орон нутгийн галын түймэртэй тэмцэх болон уул уурхайн асуудал хариуцсан хяналтын байгууллагуудтай зөвшилцөж ерөнхий инженер батална. Уг зааварчилгыг мэргэжлийн сургалтын программд оруулж, самбарт байрлуулах цех, ажлын байруудын жагсаалтыг ажил олгогч тогтооно.

1.16.Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Объектуудыг гал унтраах хангах норм”-ын дагуу бүх үйлдвэрлэл, ахуйн болон бусад объектуудыг гал унтраах хэрэгслээр хангана.

Бүх аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн төлөвлөгөөндөө галын аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтын арга хэмжээг тусгаж, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай.

Эдгээр зохион байгуулалтын арга хэмжээний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх ажилтан, хугацааг тодорхойлж, түүний биелэлтийг дүгнэж байх хэрэгтэй. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлыг тусгасан байвал зохино.

1.18.Үйлдвэр, соёл, ахуйн болон орон сууцны барилга, ажлын байранд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа галын аюулгүйн дүрмийг мөрдөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2.1.ОБЪЕКТЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВАХ

2.1.1.Геологи, эрдэс баялгийн судалгааны аж ахуйн нэгж, байгууллагын суурь бааз дээр шинээр баригдсан, сэргээн босгосон барилга байгууламжийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэмд нийцүүлэн эрх бүхий ажлын хэсэг хүлээн авна.

2.1.2.Геологи, хайгуулын ажлын талбайд түр хугацаагаар баригдах үйлдвэр, ахуйн болон орон сууцны байрыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа улсын норм стандартын дагуу хийж гүйцэтгэсэн зураг төсөлд галын аюулгүйн норм /БНбД П-2-83/ тодорхой тусгагдсан байх шаардлагатай.

2.1.3.Геологи хайгуулын ажлын талбайд түр хагацаагаар ашиглагдах үйлдвэр, ахуйн болон орон сууцны барилгыг хүлээн авахдаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч болон гал түймрийн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллага /цаашид ГТУХАХБ гэж товчлох/-ын ажилтан нарын томилсон гал ба техникийн ажлын хэсгийг оролцуулна.

Барилгыг хүлээн авахаас ажлын 5 хоногийн өмнө ГТУХАХБ-д мэдэгдсэн байх шаардлагатай. ГТУХАХБ-ын хүрэлцэн ирээгүй тохиолдолд томилогдсон ажлын хэсэг нь объектыг хүлээн авах эрхтэй бөгөөд хүлээн авсан тухай актын 1 хувийг ГТУХАХБ -д хүргүүлнэ.

2.1.4.Геологи хайгуулын ажлын талбайд түр хугацаанд ашиглагдах үйлдвэр, ахуйн болон орон сууцны объектыг хүлээн авахдаа галын ба техникийн ажлын хэсэг нь объект төсөл болон энэ дүрмийн дагуу баригдсан эсэхийг шалгана.

Объект хүлээн авах баримт бичигт тухайн объект галын аюулгүйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тэмдэглэсэн тусгай бүлэг байх ёстой.

2.1.5.Хэрэв шалгалтын явцад зөрчил дутагдал илэрвэл тэдгээрийг бүрэн арилгасны дараа акт гаргаж геологи хайгуулын аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч баталгаажуулсны дараа тухайн үйдцвэр, ахуйн болон орон сууцыг ашиглалтад хүлээн авна.

2.2.АЖЛЫН ТАЛБАЙ, БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ

2.2.1.Аж ахуйн нэгж, байгууллагя болон үйлдвэрийн ойр орчмын талбай цэвэрхэн байх шаардлагатай бөгөөд түүнийг үйлдвэрлэлийн хог хаягдлаас тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.

Төмрийн. үртэс, мөн хэрэглэгдсэн өнгөлгөөний материал, кино буюу фото хальсны хаягдал зэрэг шатамхай материалыг таг нь нягт хаагддаг төмөр саванд хаяж байх хэрэгтэй. Савыг ээлжинд нэгээс доошгүй удаа дүүрэхийн хэрээр цэвэрлэнэ.

2.2.2.Аж ахуйн нэгж, байгууллага болон үйлдвэрийн барилга байгууламжид хүрэх зам, гарц чөлөөтэй байх ёстой. Гал унтраах ус, хэрэгсэл, тоноглолд хүрэх замыг үргэлж чөлөөтэй байлгах хэрэгтэй.

Галын аюулгүйн зурвас болгон үлдээсэн барилга хоорондын зайнд материал техник, сав баглааны агуулах байгуулж болохгүй ба автомашин зогсоохыг хориглоно.

2.2.3.Үйлдвэр, агуулах, цехийн ажлын талбайг шатах тослох материал /цаашид ШТМ гэж товчлох/-аар бохирдуулахыг хориглоно. ШТМ асгасан газрыг цэвэрлэж элсээр дарах хэрэгтэй.

2.2.4.Хээрийн анги, өрмийн буюу уулын ажил явуулж байгаа газарт түлш, ШТМ-ын энэ дүрмийн 3.8.28 дугаар зүйлд заасны дагуу хадгална.

2.2.5.Ой мод бусад галын аюултай бүс нутагт ажиллах машин механизмын утааны янданг оч бууруулагч шүүлтүүрээр тоноглоно.

2.2.6.Үйлдвэрлэл, албан тасалгаа, агуулах болон бусад туслах барилга, байгууламжийг байнга цэвэрлэж байх шаардлагатай.

2.2.7.Дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

а.орц, гарц, хонгил, тамбур, шат зэрэгт төрөл бүрийн эд зүйл, тоног төхөөрөмж тавих, хураах, саад бэрхшээл үүсгэх;

б.шатны хөндийд агуулах, ажил, үйлчилгээ явуулах болон бусад зориулалтыи тасалгаа үүсгэх, мөн ажилтнуудын хөдөлгөөнд саад учруулах тоног төхөөрөмж суурилуулан хураах;

в.үйлдвэрлэл болон албан ажлын барилга, байгууламжийн суурь хонгил /подвал, цоколь/-д тэсрэх бодис, даралтат сав, целлулоид, кино хальс. хуванцар зэрэг амархан шатах материалыг хэрэглэх буюу хадгалах;

г.үйлдвэрлэл явуулах эсвэл эд хөрөнгө хадгалах зорилгоор дээврийн хөндийг ашиглах:

2.2.8.Аврах гарцын хаалганууд барилгаас гарах чиглэлд чөлөөтэй онгойж байх шаардлагатай.

2.2.9.Үйлдвэрлэлийн барилга байгууламж бүрт байх аврах гарцын тоо, тэдгээрийн барилгын болон гарах чиглэлийн шийдлүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм /БНбД П-2-83 Барилгын норм ба дүрэм/-ийн заалт, шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.

2.2.10.Дээврийн хөндийг ямагт цоожлох ёстой. Цоожны түлхүүрийг ямар ч үед очоод авахад чөлөөтэй байх газарт хадгалагдана. Модон хийцтэй дээврийн хөндийг галд тэсвэртэй хольцоор бүрхсэн байна. Уг бүрхэлтийн ажлыг жил бүр хийнэ.

2.2.11.Ажилтнуудын ажлын тусгай хувцсыг цаг тухайд нь цэвэрлэж засварлана. Аж ахуйн нэгж, байгууллагад ажлын тусгай хувцсыг солих, угааж цэвэрлэх, засварлах өрөө, тасалгаа байх ёстой.

2.2.12.Үйлдвэр болон захиргааны барилга байгууламж дотор дараах зүйлсийг хориглоно.

а.ослын үед хэрэглэх гарцын зам дээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тавилга болон бусад зүйлс тавих;

б.амархан шатах шингэнээр өрөө тасалгаа цэвэрлэх;

в.ажлыг дуусахад зуух асаалттай, халаах хэрэгслийг хүчдэлд залгаатай үлдээх;

г.бичиг хэрэгсэл, албаны өрөөнүүдийг галд тэсвэртэй бодисоор нэвчилгээ хийгдээгүй даавуугаар бүрэх;

д.хөлдсөн хоолой, автомашин, тоног төхөөрөмжийн эд ангиудыг ил галаар гэсгээх;

Хөлдсөн хоолой, эд ангийг зөвхөн халуун ус болон уураар гэсгээнэ.

2.2.13.Тамхи хаях хог, устай сав бүхий тусгай зориулалтын газар тамхи татахыг зөвшөөрнө. Ийм газруудыг “ТАМХИ ТАТАХ ГАЗАР” гэж хаяглана.

2 2.14.Галын аюултай газар /галын аюултай болон шатамхай шингэний гарааш, засварын цех, хийн гагнуурын цех, лаборатори, сеймостанц/-т ил гал /задгай гал, бамбар г.м/ гаргах болон тамхи татахыг хориглоно, Хялбар харагдах газарт ГАЛЫН АЮУЛТАЙ. ТАМХИ БҮҮ ТАТ" гэсэн анхааруулах хуудас тавьсан байна.

2.2.15.Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгдэж буй цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь галын аюулгүйн болон “Цахилгаан станц сүлжээний техник ашиглалтын дүрэм”, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой.

2.3.ХАЛААЛТ

2.3.1.Халаалтын улирал эхлэхээс өмнө зуух болон халаалтын төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг сайтар шалгаж засварласан байна. Эвдрэл, гэмтэлтэй зуух, халаах тоноглолуудыг ашиглахыг хориглоно.

2.3.2.Машинч, галч, зуухчид жил болгон халаалтын улирал эхлэхээс өмнө галын аюулгүйн зааварчилга авсан байх ёстой.

2.3.3.Барилга байгууламжийн шатах бүтэц, эд ангиас галын аюулгүйн зурвас гаргаж байрлуулаагүй зуух, буцалгуур зэрэг халаах тоноглол ашиглахыг хориглоно. Утаа гаргагч яндан, хоолой зэрэг нь барилгын шатах аюултай хэсэгт хүрсэн байвал ийм газруудад тооцоод тусгаарлагч барьж өгнө.

2.3.4.Уурын тогооны газарт угсармал зуухтай нөхцөлд 1м3-ээс ихгүй багтаамжтай битүү түлшний сав байрлуулж болно. Зуухнууд тусдаа байрлалтай бол 5м3 багтаамжтай битүү сав байрлуулж болно.

2.3.5.Хатуу түлшээр ажиллах зуухны яндан оч баригчаар тоноглогдсон байх ба яндангийн хөөг сард 3-аас доошгүй удаа цэвэрлэж байна.

2.3.6.Автомат ажиллагаагүй зуухыг ажиллуулж байгаа ажилтан ажлын байраа орхин явахыг хориглоно.

2.3.7.Зуухны байранд дараах зүйлсийг хориглоно.

а.зуухны төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд зориулагдаагүй ямар ч төрлийн ажил явуулах, зуухны байранд гадны хүн оруулах, тэдгээрт зуухны ажиллагааг хянуулах;

б.ямарваа нэг шатах материалыг зуух, уур дамжуулах хоолой дээр шатаах;

в.түлш хангамжийн системд шингэн буюу хийн түлш алдагдаж байхад ажлыг үргэлжлүүлэх;

г.форсунк буюу хийн асаагуур унтарсан байхад түлш хангамжийн систем ажиллуулах;

д.гал гарсан нөхцөлд аваарын саванд түлшээ юүлэх төхөөрөмжгүй түлшний сав ашиглах;

2.3.8.Машины зогсоол, засвар, үйлчилгээ хийх, аккумлятор цэнэглэх зэрэг шатах материал, гал авалцах шингэн хэрэглэдэг галын аюулгай газрыг зуухаар халаахыг хориглоно.

2.3.9.Зуух болон.гал тогооны зуух бүр нь барилгын дээврээс дээш гарсан утаа гарах яндангаар тоноглогдсон байна. Уур утаа гаргах яндан бүрийг дайрсан дээвэр, ханыг шохойдсон байна.

2.3.10.Утаа гаргах яндангийн дээврээс дээш гарах өндрийг янданг дээврийн тавцангаас байрлах өндрөөс хамааруулан тогтооно. Ямар ч нөхцөлд энэ өндөр нь дээврийн тавцангаас 0.5 м ээр өндөр, галын голомтоос 5 м-ээс доошгүй өндөрт байрласан байх ёстой.

2.3.11.Барилга байгууламжуудын янданг оч баригч /5 мм-ээс ихгүй нүх бүхий төмөр тор/-аар тоноглоно.

2.3.12.Зуухны төмөр тулгуур, доорхи шалыг асбестан жийрэгтэй ган ялтсаар бүрэх хэрэгтэй. Зуухны хаалганы харалдаа шалан дээр 50x70 см хэмжээтэй ган ялтас тавьсан байх шаардлагатай.

2.3.13.Үйлдвэрлэлийн болон бусад байр, хоолны газар, халаалтын байр, хурлын танхим болон нийтийн байран дахь зуухыг галын аюулгүйн зааварчилга авсан тусгай бэлтгэгдсэн галлагч ажиллуулна.

2.3.14.Зуух галлах ажиллагааг ажил дуусахаас 2 цагийн өмнө зогсоох хэрэгтэй.

2.3.15.Түлш /нүүрс, мод, аргал, хөрзөн/-ийг тусгай агуулахад буюу шатаж болзошгүй барилга байгууламжаас 8-аас багагүй метр алслагдсан зориулалтын талбайд хадгална.

2.3.16.Шатаж дуусаагүй үнс, нүүрс зэргийг барилга байгууламжийн дэргэд асгахыг хориглоно. Эдгээр хогийг тусгайлан зориулсан газарт асгана.

2.3.17.Яндан, зуухны хөөг ажиллуулахаас өмнө цэвэрлэх бөгөөд жилийн турш дараах давтамжтайгаар цэвэрлэнэ:

а.халаалтын зуухыг 2 сард 1-ээс доошгүй удаа;

б.гал тогооны зуух, буцалгуурыг сард 1-ээс доошгүй удаа

в.удаан хугацаагаар галлах тусгай зориулалтын зуухыг /цайны газар, хатаагч г.м/ сард 2-оос доошгүй удаа;

Бүх зуух, яндангийн найдвартай ажиллагааг хүйтний улирал эхлэхэд шалгах улирлын дунд 1-зэс доошгүй удаа шалгана.

2.3.18.Зуухан халаалт хэрэглэх нөхцөлд дараах зүйлийг хориглоно:

а.түлшийг зуухны хаалганы чанх урд хураах;

б.зуухаа асаахын тулд шатамхай шингэн /бензин, керосин, дизель/ хэрэглэх;

в.асаасан зуухыг хяналтгүй орхих;

г.зуух, яндан дээр хувцас, түлээ болон бусад шатамхай материал тавьж хатаах, хураах;

д.зориулалтын бус зуухыг нүүрс, кокс, хийгээр асаах;

е.хэмжээ хэтэрсэн түлээ зууханд хийх;

ё.агааржуулалтын ба хий дамжуулах хоолойг яндангийн зорилгоор ашиглах;

ж.эвдэрсэн буюу онгорхой хаалгатай зуух ашиглах;

з.зуухнуудыг хэт халаах;

2.3.19.Цахилгаан халаагуур ашиглах нөхцөлд халаагчийг асбестан жийргэвчтэй ган төмөр листээр бүрсэн шатах материал бүхий хананаас 0.1 м-ээс багагүй зайд байрлуулна. Цахилгаан халаагч буюу зуух бүр тусдаа унтраагуур автомат таслагчтай байна.

2.3.20.Вагон, ахуйн байранд ус халаах тогоо ашиглах нөхцөлд тусгай зааварчилга аваагүй ажилтан ажиллуулах, хянуулахыг хориглоно. Асч буй тогоог хяналтүй орхих, ээлжийн хэрэгцээнээс их хэмжээний түлш хадгалах зэргийг хориглоно.

2.3.21.Ажлын тусгай хувцас, тос масло шингэсэн алчуур даавуу, шатах материалыг халаах төхөөрөмж, халаалтын хоолой зэрэг дээр тавьж, овоолохыг хориглоно.

2.3.22.Үйлдвэр, орон сууцны байрыг халаах зорилгоор түр хугацааны төмөр зуух ашиглаж болохгүй.

2.3.23.Нийт үйлдвэрийн хэмжээгээр халаах төхөөрөмжийн техникийн бэлэн байдал болон ашиглалтын хариуцлагыг ерөнхий цахилгаанч /ерөнхий механик/ хариуцах харин хэсэг, цех, агуулах, лаборатори, түр зуурын орон сууцыг тухайн обьект ахлагч, эрхлэгч нарт хүлээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ТАВИХ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА

3.1.ЭРЭЛ-ЗУРАГЛАЛЫН АЖИЛ

3.1.1.Хайгуулын анги буух талбайнхаа хуурай хөвд, хог, өвс, хатсан өвс, мөчир зэргийг цэвэрлэж, 1.4 м-ийн өргөнтэй гал түймрээс хамгаалах зурвас /ургамал зэрэг шатах материалыг хөрсний эрдсийн үе хүртэл нь хуулсан/-аар хүрээлсэн байх ёстой. Талбайг байнга цэвэрлэж эрүүл ахуйн нөхцөлийг хангана. Бүх хог хаягдлыг тусгайлан бэлтгэсэн талбайд төвлөрүүлнэ.

3.1.2.Талбай дахь хөвд, өвс зэргийг устгах зорилгоор гал тавихыг хориглоно.

3.1.3.Майхан хоорондын зай 3 м-ээс доошгүй байна. Майхан бүрийг тойруулж суваг татна. Халаах төхөөрөмж хэрэглэх нөхцөлд майхан хоорондын зай 10м-ээс багагүй зайтай байна.

3.1.4.Хоол унд бэлтгэх тулга майхнаас 10-аас доошгүй метрийн зайд байрлана.

3.1.5.Тамхи татах, тусгай устай хогийн сав бүхий газарт тамхи татна.

3.1.6.Ангийн талбайд чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.1.7.Жилийн хүйтэн улиралд мөн сэрүүн хүйтэн цаг агаартай газарт майхнууд дулаалгатай, халаах төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Зуухны янданг 50х50 см хуудсан төмөр тусгаарлагч бүхий нүхээр майхны хананаас 1-ээс доошгүй метрийн зайтай гаргана. Янданг асбестаар ороож оч баригчаар тоноглосон байх шаардлагатай.

3.1.8.Нялх шилмүүс, дутуу болон шатсан ой мод, мод огтолсон газар, хүхэрт намаг, зэгс, модны дор болон бусад түймрийн аюул бүхий газар ил гал түлэхийг хориглоно. 0.5 м-ийн өргөнтэй гал түймрээс хамгаалах зурвасаар тусгаарлагдсан газарт ил гал түлэхийг зөвшөөрнө. Ил галыг байнга хянана. Хэрэглэж дууссаны дараа ил галыг булах буюу усаар бүрэн унтраана.

3.1.9.Майханд хараа хяналтгүйгээр асаасан дэнлүү, лаа, зуух, халаах зэргийг үлдээхийг хориглоно.

3.1.10.Майхан болон бусад амрах ахуйн байранд аккумлятор болон шатамхай шингэн бүхий сав хадгалж болохгүй.

3.1.11.Автомашин, гинжит тээвэрлэгч зэргийг хуурай өвс, хөвд зэргээс цэвэрлэсэн, майхан, нуруулдсан өвс, хатсан зэгс, хүхэрт намаг зэргээс 15 м-ээс доошгүй зайнд алслагдсан талбайд байрлуулна. Автомашин, тээвэрлэгч зэргийн хоорондох зай 1м-ээс доошгүй байна.

3.1.12.Ангийн буусан талбай болон автомашин, тээвэрлэгч цэнэглэх цэгүүдэд гал эсэргүүцэх иж бүрэн хэрэгсэл, гал унтраагуур, элстэй хайрцаг, устай сав зэргийг байрлуулсан байна.

Ой модтой газар тос масло, бензин, дизель буюу өөр шатах тослох материал шингэсэн алчуур, даавуу зэргийг тусгай зориулалтын нэгээс бусад газарт үлдээж хаяхыг хориглоно.

3.1.13.Ой модтой орчинд дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж байгаа нөхцөлд түүний түлшний савыг цэнэглэх, хөдөлгүүрийн түлш хангамжийн систем нь доголдолтой машин ашиглах, цэнэглэгдсэн машины дэргэд тамхи татах, ил гал асаахыг хориглоно. Хэрэв түлш хувцас руу үсэрсэн, түүн дээр асгарсан бол ил галд ойртох, тамхи татахыг хориглоно. Гал авсан түлшийг гал унтраагуураар унтрааж, элс буюу брезент, эсгийгээр хучна.

3.1.14.Ой мод, хуурай хөвд дээгүүр, тал газар хатсан өвстэй газраар нүүдэллэж байхдаа асаалттай чүдэнз, тамхины иш хаяхыг, мөн гаанснаас асаалттай үнс асгахыг хориглоно. Ой мод дотор ан хийх нөхцөлд амархан асах материалаар хийсэн сумны жийргэвч хэрэглэхийг хориглоно. Шаардлагатай нөхцөлд ой мод болон бусад түймрийн аюултай газар ил гал асаах бол 3.1.8 дугаар зүйлд заасан шаардлагуудыг чанд сахих шаардлагатай.

3.1.15.Ойн түймэр. ойртож ирсэн нөхцөлд хүмүүс голын хөндий буюу ил задгай газар гарах хэрэгтэй. Хүмүүсийн амь насанд аюул тулгарсан үед сөрөг галаар түймэр унтраахыг зөвшөөрнө.

3.2 ӨРӨМДЛӨГИИН АЖИЛ

3.2.1.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

3.2.1.1.Өрмийн төхөөрөмжийн ойр орчмын 15м талбайг хуурай өвс, бут, мод зэргээс бүрэн цэвэрлэнэ. Газрын тос, хийн хайгуулын өрөмдлөгийн үед өрмййн төхөөрөмжөөс 50м радиустай талбайг цэвэрлэнэ.

Энэхүү талбайн заагаар 1.4м өргөн гал түймрээс хамгаалах зурвас гаргах ба зурвасыг галын аюултай улиралд байнга цэвэрлэж байна.

Өрөмдлөгийн талбайг шатамхай шингэнээр бохирдуулахыг хориглоно.

Бут бургас, мод зэргийг огтлох ажлыг тухайн орон нутгийн байгаль орчны бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэнэ.

3.2.1.2.Тариалангийн талбай дээр ургац хураах цаг үед өрөмдлөг хийх болбол тухайн аж ахуйн нэгжтэй зөвшилцөнө.

Ямар ч нөхцөлд өрмийн төхөөрөмж байрлуулах талбайн ургацыг хурааж, өвс ногооноос цэвэрлэсэн байх шаардлагатай. Өрмийн төхөөрөмжөөс нуруулдсан сүрэл хүртэлх зай 50м-ээс доошгүй байна.

3.2.1.3.Хэрэглэсэн тос, цэвэрлэгээний материалыг өрмийн төхөөрөмжийн ажиллах талбайн гадна галын аюулгүйн шаардлагын дагуу устгах хэрэгтэй.

3.2.1.4.Өрмийн төхөөрөмжийг тэжээх цахилгаан эрчим хүчийг салгахын тулд оролт дээр унтраагуур буюу фидер автоматыг өрмийн төхөөрөмжөөс 5м-ээс доошгүй зайд суурилуулна.

3.2.1.5.Өрмийн төхөөрөмж дээр ажиллах үед дараах зүйлсийг хориглоно.

а.гэрэлтүүлэх буюу бусад зорилгоор нь ил гал гаргах, бамбар ашиглах;

б.нэг ээлжийн хэрэгцээнээс илүү түлш хадгалах;

в.гэмтэж болох газар цахилгаан дамжуулах утас тавих;

г.өрмийн цамхаг болон удирдлагын өрөөг хялбар шатах материалаар дулаалах.

3.2.1.6.Өрмийн төхөөрөмжөөс 15м хүртэлх зайд ил гал түлэхийг хориглоно. Ил гал түлэх тохиолдолд 3.1.8 дугаар зүйлийн заалтыг баримтлана.

3.2.1.7.Гэнэт хий ялгарах нөхцөлд:

а.өрмийн төхөөрөмжийн цахилгаан хангамжийг таслах;

б.дотоод шаталтын хөдөлгүүрийг унтраах;

в.цооногт ойр байрлах техникийн болон ахуйн зуухнуудыг унтраах, тамхи татахыг хориглох;

г.удирдах албан тушаалтанд мэдэгдэж, ГБ, гал унтраах анги, уул уурхайн аврах алба /анги/-нд мэдэгдэж, эмнэлэгийн тусламж дуудах;

д.өрмийн төхөөрөмж дээрх бүх төрлийн ажлыг зогсоож аюулгүйн зайд холдох.

е.ойр орчмын замын хөдөлгөөнийг хаах хэрэгтэй.

3.2.2.ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН БУСАД ӨРӨМДЛӨГ

3.2.2.1.Зуухан халаалт хэрэглэх нөхцөлд зуухнуудыг өрмийн байрны хананаас 0.7м-ээс доошгүй зайд байрлуулна. Өрмийн байрны зуухны харалдаах шатаж болохуйц материал бүхий хана, түүний доорх шалыг болон зуухны орчинд 0.5м зайтай газар асбест жийргэвчтэй ган төмөр хавтангаар, эсвэл шаврын зуурмагт дэвтээсэн эсгийгээр хучсан байна.

Зуухны амны өмнө 50x70 см төмөр хавтан байна. Зуух, өрмийн байрны хана хооронд “Усан цамц” байгаа нөхцөлд зуухыг хананаас 0.3м зайд байрлуулж болно.

3.2.2.2.Зуухны янданг өрмийн байрны дээврээс 1.5м-с багагүй зайд дээш гаргаж оч баригчаар тоноглосон байх шаардлагатай. Мод, бусад шатах материал дундуур гарах янданг асбестаар ороож, яндан, хана хоёрын хоорондох хөндий зай 0.15м-ээс багагүй хэмжээтэй байна.

3.2.2.3.Чичирхийллийн эсрэг тосолгооны бэлдмэлийг анги, экспедици зэргийн бааз дээр бэлтгэж нэгдсэн журмаар өрмүүдэд хүргүүлнэ.

Ажлын хэсэг дээр тосолгооны бэлдмэл хийх, халаахыг зөвшөөрөх бөгөөд энэ.тохиолдолд бэлдмэлийг өрмийн төхөөрөмжөөс 30м-ээс багагүй зайд галын аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

3.2.2.4.Тосолгооны бэлдмэл бэлтгэх савыг талаас нь илүү дүүргэж болохгүй.

3.2.2.5.Савыг тосолгооны хольц буюу чичирхийллийн эсрэг бэлдмэлийг хийсний дараа халаана.

3.2.2.6.Чичирхийллийг эсрэг бэлдмэлийг хийх, халаах ажиллагааг усан уурын нөхцөлд хийнэ. Энэ үед дараах зүйлсийг хориглоно.

а.бэлдмэлийг үйлдвэрлэлиийн зааварчилгад өгсөн температураас дээш хэмжээгээр халаах;

б.бэлдмэлийг ил гал дээр бэлтгэж, халаах.

3.2 2.7.Өрмийн барилгын шал, хүлээн авах тавцан дээр бэлдмэл асгарвал түүнийг элс буюу үртсээр тэр даруй булж цэвэрлэж зайлуулна.

3.2.2.8.Өрмийн байрны модон болон бусад шатамхай хийцүүдийг ээлжинд 1-ээс доошгүй удаа 30-50°С халаасан 5-7%-ийн кальцжуулсан содын усан уусмалаар угаах шаардлагатай. Өрмийн барилгад асгарсан бэлдмэлийг дизелийн түлш болон бусад шатамхай шингэнээр цэвэрлэхийг хориглоно.

3.2.2.9.Бэлдмэлээр бохирдсон өрмийн багажийг тусгай зориулалтын саванд 5-7%-ийн кальцжуулсан содын усан уусмалаар угааж цэвэрлэнэ.

3.2.2.10.Бэлдмэлтэй ажиллаж байхдаа ил гал гаргах, тамхи татахыг хориглоно.

3.3.УУЛ-ХАЙГУУЛЫН АЖИЛ

3.3.1.Уул-хайгуулын далд ажлын үед галын аюулгүй байдлыг “Хүдэр, хүдрийн бус болон шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”, “Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-үүдэд тусгасан шаардлагын дагуу хангана.

Хий тоосны аюултай ордыг далд уулын ажлаар хайгуул хийхэд “Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн, ил аргаар ашиглалтын хайгуул хийхэд “Ашигт

малтмалын ордыг ил аргаар олборлоход мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн холбогдох шаардлагыг хангаж ажиллана.

3.3.2.Хайгуулын далд малталт болгонд үүсч болзошгүй гал түймрийг унтраах зорилгоор гал түймрээс урьдчилан сэргийлэх, түүнийг унтраах хэрэгслүүдийг суурилуулсан байна.

3.3.3.Далд малталтуудын гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах зураг төслүүдэд ус таталтын бүх шугам, ус хангамж, шахсан агаарын бүх хоолойноос гал унтраах боломжийг харгалзсан байх шаардлагатай.

Эдгээр хоолойнууд байхгүй буюу зөвхөн шахсан агаарын хоолой байгаа нөхцөлд даралтат усаар байнга дүүргэгдсэн тусгай гал унтраах зориулалтын хоолой тавих шийдэл тусгагдсан байна.

Шахсан агаарын хоолойнууд гал унтраах усны хоолойнуудтай холбогдсон 6айх ба түгжээг нээхэд агаарын хоолойгоор ус шахагдахаар тоноглогдсон байна.

3.3.4.Гал түймэр унтраах гол шугам хоолойн диаметр 50м-ээс багагүй байх ба муфт, фланцан холбоотой, 10 кгс/см2 /1мПа/ хүчтэй түрэлт даах чадвартай байх естой.

3.3.5.Гал унтраах бүх хоолойд нээх цорго дахь усны даралт 4 атм-ээс багагүй, 10 атм-ээс /100мПа/ ихгүй байх ёстой.

3.3.6.Модон бэхэлгээтэй босоо малталт, шурфын амыг ус цацагч цорго бүхий цагирган хоолойнуудаар тоноглох ба эдгээр хоолойнуудыг гадна гал унтраах хоолой буюу усан сантай холбогдох хоолойгоор тэжээнэ. Усны өгөлт малталтын 1м2 хөндлөн огтлолд 3 м3/ц-аас багагүй байна.

3;3.7.Ус шүрших хоолойтой холбогдсон гал унтраах зориулалтын хоолойнууд нь даралт хуваарилах ба тохируулах тоноглолуудаар хангагдсан байх шаардлагатай.

3.3.8.Гал унтраах усны хоолойнд 63мм-ийн цорго /эргүүлгэн хаалт, эрэг/ буюу автомат хавхлагыг дараах газруудад байрлуулна. Гол амыг ам орчмын хөндийтэй /околоствольный двор/ хийлсэн газар; налуу ам штэльняд 50м бүрд; камер болгоны салаа малталтуудын ам дээр; салаа, огтлол байхгүй таталтуудад 200м тутамд.

З.З.9.Гал унтраах анхан шатны хэрэгсэл болох галын хор, элс зэргийг дараах газруудад заавал байруулсан байна.

а.хэсгийн трансформаторын камер болон ажилтнуудын байнгын хяналтанд байдаггүй бусад камеруудад; Үүнд: камерын гаднах малталт, тусгай хөндий, цэвэр агаарын урсгалын оролтын аманд камерын амсраас 3м-ээс холгүй зайд;

б.селен шулуутгагчийн камер болон цахилгаан зүтгүүрийн гараашид, Үүнд: камерын дотор талд оролт бүрээс 2-3м зайд;

в.лебёдкийн камер, засвар, дархны цех, багаж тоноглолын агуулахад; Үүнд: жижүүрийн ажлын байрны дэргэд.

3.3.10.Гал эсэргүүцэх шланг, хоолой, шүршигч зэргийг камерын дэргэдэх хөндийн дээд талд тугай лацадсан хайрцагт байрлуулна.

3.3.11.Камеруудад 3 дугаар хавсралтад заасан гал эсэргүүцэх анхан шатны хэрэгсэл, тоноглол байрлуулна.

3.3.12.Далд малталт дээрх барилга байгууламж, хэвтээ гол амны амсраас 100м-ээс холгүй зайд гал эсэргүүцэх хэрэгсэл, материал, тоноглолын агуулах буюу гал унтраах төвлөрсөн цэг зохион байгуулах шаардлагатай.

3.3.13.Гал эсэргүүцэх хэрэгслийн агуулахад байгаа материалыг аваар устгахаас өөр ямар нэг зорилгоор ашиглахыг хориглоно.

3.3.14.Далд малталтын газрын дээрх барилга байгууламжид тосолгоо материал байвал тамхи татах, ил гал гаргахыг хориглоно. Энэ хорио мөн цахилгаан машины камер, цахилгаан дэд зүтгүүрийн депо ба цахилгаан дэд станцуудад хамаарах бөгөөд эдгээр газруудад харагдахуйц газар анхааруулах самбар тавина.

3.3.15.Дээр дурьдсан газруудад гагнуурын ажлыг ангийн буюу хэсгийн ерөнхий механикийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд энэ тохиолдолд галаас урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ заавал авсан байна.

3.3.16.Хийн аюулгүй далд малталтууд болон түүний дээрх барилга байгууламжид гагнуурын ба хийн гагнуурын ажлыг “Далд малталтууд ба түүний дээрх барилга байгууламжид гагнуурын ба хийн гагнуурын ажил гүйцэтгэх заавар” /хавсралт 5/ -ын дагуу гүйцэтгэнэ.

3.3.17.Мод, нүүрсний агуулах шатамхай болон өөрөө шатах чулуулаг, хүдрийн овоолго зэргийг малталт дээрх байгууламж, хэвтээ гол амны амсраас 100м-ээс дотогш байрлуулахыг хориглоно.

Эдгээрийн байршлыг ноёлох салхины чиглэлийг харгалзан далд малталт уруу сорогдохооргүй газар сонгоно.

3.3.18.Далд малталт дотор өрмийн хошууг угалж цэвэрлэх ажлыг галд тэсвэртэй материалаар хийсэн бэхэлгээтэй, төмөр хаалгатай агааржуулалттай бөгөөд гал эсэргүүцэх хэрэгслүүдээр тоноглогдсон тусгай зориулалтын байранд гүйцэтгэхийг зөвшөөрнө.

3.3.19.Далд камерууд ба гадарга дээрх барилга дотор тосолгоо цэвэрлэгээний материал, керосиныг хаагддаг метал саванд /бидон, хайрцаг/ хадгалагдах бөгөөд хэмжээ нь тухайн материалын ээлжийн хэрэгцээнээс ихгүй байна.

Тослох материал хадгалах, сэлбэх тасалга болон камеруудын шалыг галд тэсвэртэй материалаар хийж элсээр бүрнэ. Элсийг бохирдлын хэмжээгээр нь цэвэрлэж солино.

Ашиглагдсан цэвэрлэгээний материал хаях хаагддаг төмөр хайрцаг буюу хувинг дүүрэх бүрд нь далд малталтуудаас зайлуулна.

Хүснэгт 1

Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалууд

Хэмжих

нэгж

Газрын дээрх агуулах

Газрын доорх

агуулах

Гар гал унтраагуур*

шир

-

20**

Гар гал унтраагуурын цэнэг

шир

-

60**

Роттын чайка бүхий галын шланг резинэн

м

200

-

Галын /гол/ ам /стволы/

шир

2

2

Лом

шир

5

2

Кайл

шир

5

2

Хүрз

шир

5

4

Хөндлөн хөрөө

шир

5

2

Сүх

шир

5

2

Төмөр хувин

шир

5

5

Ажлын дамнуурга /носилк/

шир

4

2

100-150мм хадаас

кг

20

10

Полиэтилен шуудайнд савлагдсан гидрофоб цемент

Тн

1

-

25*25*50 см хэмжээ бүхий бетонит буюу хөнгөрүүлсэн блокууд

шир

1.200

600

Элс

м3

10

3

Шавар

м3

10

3

 

* Гал унтраагуур, түүний цэнэгийн нөөцийг 3.3.24-р зүйлийн шаардлагын дагуу тодорхойлно.

** Уулын ажлын хэмжээ нь бага горизонтууд дээр гал унтраагуур, цэнэгийн тоог гал түймрийн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр цөөлж болно.

3.3.20.Далд малталт, нээлхий, бункер зэргийг харж шалгахын тулд тэдгээрт шатах материал галлаж шидэхийг хориглоно.

3.3.21.Далд малталтанд модон копруудад ус цацагч хошуунууд суулгасан байх шаардлагатай бөгөөд усны өгөлтийн хэмжээ хөндлөн огтлолын 1м2 талбайд 6м3/цагаас багагүй байхаар тооцож байна.

3.3.22.Гал эсэргүүцэх хэрэгсэл бүхий бүх агуулахуудыг цоожилж лацадсан байх шаардлагатай. Агуулахуудын түлхүүрүүдийг техникийн зохион байгуулагчийн өрөөнд харагдахуйц газар шилэн таглаатай хайрцаганд, мөн далд малталтын диспечерийн өрөөнд буюу ээлжийн мастерт хадгална. Аваар ослын үед дээрх агуулахуудын цоожыг эвдлэн орж болно.

3.3.23.Далд малталтууд дээрх бүх барилга байгууламжууд нь шаардлагын дагуу гал эсэргүүцэх хэрэгслүүдээр тоноглогдсон байна.

3.3.24.Далд малталт бүрийн гадарга дээрх гал эсэргүүцэх агуулахад байх гал унтраагуурын тоо малталтад байгаа гал унтраагуурын нийт хэмжээний 10%-тай, цэнэг нь малталтад байгаа унтраагуур бүрд 3 ноогдохоор тооцож нөөцлөнө.

3.3.25.Гал эсэргүүцэх хэрэгслийн агуулахад дээрх хүснэгтэд оруулсан тоноглол, багаж, материалууд байх шаардлагатай.

3.4.ОЙ МОД ОГТЛОХ АЖИЛ

3.4.1.Зам, цахилгаан шугам, холбоо. мөн геодези, геологи хайгуулын профиль тавих зорилгоор ой мод огтлох ажил явуулах тохиолдолд байгууллагууд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

а.үлдэгдэл мод холтсыг ойн аж ахуйн тогтоосон дараалал, хугацаанд цэвэрлэх;

б.түлш, тослох материалыг стандартын шаардлага хангах хаагддаг саванд хадгалах, гал түймрийн аюул бүхий улирал /цасан бүрхүүл хайлснаас хойш тогтвортой бороотой цаг уурын улирал эхэлтэл буюу дараагийн цасан бүрхүүл үүсэх хүртэлх хугацаа/-д эдгээр савнууд хадгалагдах газар ойр орчмыг нь ургамал, модны хаягдал болон бусад шатах аюултай материалаас цэвэрлэж 1.4м өргөнтэй гал түймрээс хамгаалах зурвасаар хязгаарлах;

в.тэсрэх бодис ашиглан тайрдас зайлуулах тохилдолд тухайн орон нутгийн ойн аж ахуйд урьдчилан хийх гэж буй ажил, байршлын тухай мэдэгдэх;

г.ажлын болон объектууд байрлах газруудад гал түймрийн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаас тогтоосон нормын дагуу гал унтраах тоног төхөөрөмж, ойн гал түймэр унтраах хэрэгслүүдийг байрлуулж, тэдгээрийг байнгын бэлэн байдалд байлгана. Хэрэв иймэрхүү норм стандарт байхгүй бол гал унтраах анхан шатны хэрэгслүүдийг байрлуулах /устай бочка, элстэй хайрцаг, галын хор, сүх, хүрз гэх мэт/;

д.гал түймрийн аюултай улиралд ажилтан, ИТА-аас сайн дурын галын баг байгуулж ажиллах;

3.4.2.Ой дотор ажил явуулж буй байгууллагын удирдлага нь гал түймрийн аюултай улирал эхлэхээс өмнө нийт ажилтнууддаа галын аюулгуйн дүрэм, галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар, галыг унтраах арга зэргийг давтан зааварчилсан байх шаардлагатай.

3.4.3.Мод огтлох ажил гүйцэтгэж байгаа байгууллагууд ажлын талбайд мод огтлох үйл ажиллагаанаас гарах модны үртэс, хог хаягдлыг бүрэн цэвэрлэх шаардлагатай. Цэвэрлэгээний ажлын мод огтлох биестэд заасан аргаар цаг хугацаанаас үл хамааруулан гүйцэтгэнэ.

3:4.4.Мод огтолгооны ажлаас үлдсэн үлдэгдлүүдийг цуглуулж бөөгнөрүүлэн үлдээх буюу шатаана. Эсвэл тэдгээрийг жижиглэн ойн захаас 10м-ээс багагүй зайд тарааж 1.4м-ээс багагүй өргөнтэй гал түймрээс хамгаалах зурвасаар хязгаарлана. Залуу модыг хадгалах үүднээс аль болох галгүй цэвэрлэгээний аргаар модны үлдэгдлийг цэвэрлэх хэрэгтэй.

3.4.5.Огтлолын үлдэгдлийг гал түмрийн аюултай улирал эхлэхээс өмнө шатаах хэрэггэй, ө.х ой мод огтлох талбай дээрээс цас хайлахаас өмнө хавар зуны улиралд гүйцэтгэсэн мод огтлолын ажлын үлдэгдлийг бөөгнүүлж, намрын буюу гал түймрийн аюултай улирал дууссаны дараа шатаана. Үлдэгдлийг шатаах явцад залуу, огтлоогүй зэрэг моддыг хамгаалах арга хэмжээ авна. Үлдэгдлийг тууш галаар шатаахыг хориглоно.

3.4.6.Гал түймрийн аюултай улиралд бэлтгэгдэн хадгалагдах модыг мөчрөөс нь цэвэрлэн хураасан байх шаардлагатай.

3.4.7.Гал түймрийн аюултай улиралд хуурай хөрсөн дээрх тал газрын шилмүүст ойд мод бэлтгэлээ хураан хадгалахаар болтол хураасан талбайг 1.4м-ээс багагүй өргөнтэй гал түймрээс хамгаалах зурвасаар хүрээлүүлнэ Мод бэлтгэлийн талбай нь 25 га-аас их байвал уг талбайг дээрх өргөнтэй эрдэслэгийн зурвасуудаар 25 га-аас ихгүй талбайгаар хувааж хязгаарлана.

Бэлтгэгдсэн модыг дараах зайнд зөвхөн ил газар хураана:

а.мод хураах талбай 8 га хүртэл хэмжээтэй байвал навчит ойн захаас 20м, 8 ба түүнээс дээш га талбайд 30м;

б.мод хураах талбай 8 га хүртэл хэмжээтэй байвал шилмүүст ба холимог ойн захаас 40м, 8 ба түүнээс дээш га талбайд 60м;

3.4.9.Мод хураах талбай, тэдгээрийг хүрээлэх галын эсрэг тусгаарлагч орон зай зэрэг дээрх шатах материалыг цэвэрлэж 1.4м-с багагүй өргөнтэй эрдэслэгийн зурвасаар хүрээлнэ. Харин хуурай хөрсөн дээрх шилмүүст тарьц байгаа газар хоорондоо 5-10м зайд орших 2 зурвасаар хүрээлнэ.

3.4.10.Гал түймрийн аюултай улиралд гал гарч болзошгүй газарт ил гал асаах, асаалттай шүдэнз, тамхины иш хаяхыг хориглоно.

3.4.11.Гал түймрийн аюултай улиралд мод огтлох талбайд зөвхөн тусгай зориулагдсан цэгт тамхи татаж болно.

3.4.12.Бензин хөрөө ашиглах үед дараах шаардлагуудыг удирдлага болгон мөрдөнө:

а.бензин хөрөө ашиглах эрх бухий үнэмлэхтэй хүнээр ажиллуулах;

б.бензин хөрөөнөөс түлш гоожих, дусах нөхцөлд түүнийг ашиглахгүй байх,

в.бензин хөрөөг бүрэн зогсож, хөрсний дараа цэнэглэх;

3.4.13.Ой модтой нөхцөлд ажил явуулж буй байгууллага, үйлдвэрийн удирдлага нь ажлын талбайд суурин газрын, зам ба бусад объектуудын ойролцоо гал түймэр гарвал өөрийн хүчээр гал түймэр унтраах арга хэмжээ авах, тухайн орон нутгийн ойн аж ахуй буюу гүйцэтгэх хороо, удирдлагад мэдэгдэх үүрэг хүлээнэ.

3.5.ЗАСВАР-МЕХАНИКИЙН АЖЛУУД

3.5.1. 300м2-аас их талбай бүхий үйлдвэрлэлийн тасалгаанд 2-оос багагүй байх шаардлагатай. Дарханы, дулааны, гагнуурын ба засварын цех, аккумулятор цэнэглэх өрөө, авгогерат, ацетилен-цахилгаан үүсгүүрийн ба будагны өрөө, цэвэрлэгээний ба шатамхай материалын агуулахуудын хаалга гадагш онгойж байх ёстой.

3.5.2.Дарханы, дулааны, гагнуурын, аккумуляторын өрөө, хайлуулах, ацетилен-цахилгаан үүсгүүрийн станц, будагны өрөө, хөдөлгүүрийн туршилтын тасалгаа, машин хадгалах, тосолгоонуудын өрөө тасалгаануудын хана, шал, хөндлөвчүүдийг шатдаггүй материалаар хийсэн байх шаардлагатай.

3.5.3.Кальцын карбид хадгалагдаж байгаа тасалгаанд ус дамжуулах хоолой, дулаалгын систем байгуулж болохгүй.

3.5.4.Кальцын карбид хадгалагдаж байгаа тасалгааны шалыг очноос хамгаалагдсан материалаар хийх хэрэгтэй.

3.5.5.Өндөр давтамжийн тоноглолууд суурилуулах өрөөний хананы гадаргыг галд тэсвэртэй будгаар будаж, шалыг шатдаггүй, цахилгаан дамжуулдаггүй, цэвэрлэхэд хялбар материалаар хийх хэрэгтэй.

3.5.6.Тосолгооны материалыг саванд хийж битүү хаагддаг төмөр шүүгээ, хайрцганд хадгална.

3.5.7.Шалан. дээр асгарсан ШТМ-ыг элс буюу холтсоор цэвэрлэж, тэдгээрийг дараа нь таглаатай төмөр хайрцганд хаяна.

3.5.8.Гар багажуудыг хөргөхийн тулд хажуудаа устай сав байрлуулна.

3.5.9.Нефтийн зуухны дэргэд элстэй хайрцаг болон хөөсөн гал унтраагуур байрлуулна. Харин цахилгаан зуухны дэргэд элстэй хайрцаг ба хүчлийн гал унтраагуур байрлуулна.

3.5.10.Тээврийн хэрэгслүүдийг халаалттай ба халаалтгүй байр, саравч дор буюу тусгай зориулалтын задгай талбайд хадгалж болно.

3.5.11.Шингэн түлш тээвэрлэгч цистернүүдыг зөвхөн задгай талбайд буюу саравч дор зогсооно.

3.5.12.Засварт зогсох тээврийн хэрэгслүүдийг эвдрээгүй тээврийн хэрэгслүүдээс тусад нь хадгална. Үүний тулд тусгай алба гаргаж өгсөн байна.

3.5.13.Гарааш дотор хаалганы харалдаа зөвхөн эвдрээгүй тээврийн хэрэгслийг зогсооно.

3.5.14.Өвлийн улиралд халаалтгүй гарааш буюу задгай талбайд тавьсан тээврийн хэрэгслийг халаахын тулд халуун ус, уураар хангах тоноглолууд суурилагдсан байх шаардлагатай.

3.5.15.Гараашид байрлуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрүүдийг унтраасан байна. Тээврийн хэрэгслийг гараашаас гаргахаас өөр ямар ч тохиолдолд хөдөлгүүрүүдийг асаахыг хориглоно.

3.5.16.Гараашийн нормоос хэтэрсэн тооны тээврийн хэрэгслийг гараашид байрлуулахыг хориглоно.

3.5.17.Задгай зогсоол дээр машинуудыг эгнээгээр байрлуулна. Нэг эгнээнд 10-аас ихгүй машин байх ба машин хоорондын зай 1м-ээс багагүй, эгнээ хоорондын зай 10м-ээс багагүй байна.

3.5.18.Гарааш дотор, автомашины засварын талбай, задгай ба саравчтай зогсоолд дараах зүйлийг хориглоно.

а.түлш нь гоожиж байгаа тээврийн хэрэгслийг байрлуулах, түүнийг цэгцлэх;

б.тээврийн хэрэгслийг асаалттай нь орхих;

в.тээврийн хэрэгслийн түлшний банкыг онгорхой орхих;

г.тээврийн хэрэгсэлд тосонд нэвчсэн арчих материал, ажлын хувцас орхих;

д.хөдөлгүүрүүдийг задгай галаар /ил гал, бамбар, пояльник/ халаах, техникийн үзлэг, засвар болон бусад ажлын үед задгай галыг гэрэлтүүлэх зориулалтаар ашиглах;

е.аккумлятор цэнэглэх;

ё.тээврийн хэрэгслийн их бие, эд анги, хувцас, гараа бензинээр арчих, угаахыг;

ж.тээврийн хэрэгслийн түлшний савнаас өөр байдлаар түлш хадгалах;

з.лак, будгийг хүчилд, кальцийн карбадтай хамт хадгалахыг;

3.5.19.Гал түймэр гарсан тохиолдолд үүний чухал яаралтай мэдээлэл өгөх зорилгоор гарааш бүрт холбооны хэрэгслээр хангагдсан байна.

3.5.20. 20-оос дээш тээврийн хэрэгсэлтэй гараашид жолооч, механикууд 24 цагийн ээлж зохион байгуулж, түймэр гарсан тохиолдолд тэд тээврийн хэрэгслийг гараашаас гаргана.

3.5.21.Засвар-механикийн ажлын үед цахилгаан гагнуурын болон бусад гал хэрэглэсэн ажил хийхдээ “Аж ахуйн нэгж, байгууллагын обьект дээр гагнуур болон бусад гал хэрэглэсэн ажил хийх үед мөрдөх галын аюулгүйн дүрэм” /Хавсралт 3/-ийн-шаардлагыг хангаж ажиллана.

3.6.ЛАБОРАТОРЫН АЖИЛ

З.6.1.Хорт, гал, тэсрэлтийн уур хий ялгарч болзошгүй лабораторийн бүх ажлуудыг зөвхөн эвдрэл доголдолгүй татуурган шүүгээнд хийнэ. Хагарсан шилтэй юмуу эвдрэлтэй агааржуулагч системтэй татуурган шүүгээг ашиглахыг хориглоно.

3.6.2.Тэсрэлт, галын аюул бүхий шингэн, бодисуудтай ажиллах зориулалтын ширээ, тавцан, татуурган шүүгээ зэргийн ажлын гадаргуу нь галд тэсвэртэй бүрхүүлтэй байна. Хүчил, шүлт болон бусад химийн идэвхитэй бодистой ажиллах зориулалт бүхий ширээ, шүүгээг тэдгээрийн үйлчлэлд тэсвэртэй материалаар хийж шингэнийг ширээ, шүүгээнээс асгарахаас сэргийлэх үүднээс хийж ирмэгээр нь галд тэсвэртэй хамгаалалт хийнэ.

3.6.3.Лабораторийн байранд ил сандалтай цахилгаан зуух, ил гал гаргадаг халаалтын төхөөрөмжүүд ашиглахыг хориглоно. Муфель болон тигель зуухнуудыг асбестан шийд гэвч их ган хавтангаар бүрхсэн ширээн дээр шатах аюултай хананаас 35 см-ээс багагүй зайд байрлуулна.

3.6.4.Хүчил, шүлт болон бусад идэмхий шингэн бүхий шилэн савнуудыг зөвхөн абестан доторлогоотой тусгай төмөр буюу модон хайрцаганд хийж зөөвөрлөнө. Азотын болон хүхрийн хүчлийг зөөвөрлөх зориулалтын модон хайрцаг сав, холтос зэргийг галд тэсвэртэй уусмалаар боловсруулсан байх шаардлагатай.

3.6.5.Ээлжийн хэрэгцээг хангах хэмжээний галын аюултай бодисуудыг /эфир, бензин хүхэрт нүүрстөрөгчийн, бензол толуол, азтон гэх мэт/ хадгалахын тулд шүүгээ бүхий тусгай төмөр хайрцагууд хийгдсэн байх шаардлагатай. Шатах аюултай шингэний дийлэнх нөөцийг агааржуулалт сайтай тусдаа байрлалтай барилга юмуу галд тэсвэртэй тасалгаануудад хадгална.

3.6.6.Шатах ба өөрөө шатдаг бодисуудыг, мөн түүнчлэн харилцан үйлчлэлд орохдоо гал гаргах буюу их хэмжээний дулаан ялгаруулдаг бодисуудыг хамтад нь хадгалахыг хориглоно. Үүнд:

а.метал лити, кали, натри, катодын хэт ислийг галын аюултай бодисуудтай;

б.метал, Li, K, Na, Са, фосфорыг ердийн бром ба иодтой;

в.бертолет давс, давсны хүчил, марганец хүчлийн калий, натрийн. хэт исэл, ус төрөгчийн хэт исэл болон бусад исэлдүүлэгчүүдийг нүүрс, хүхэр, крахмал, фосфор гэх мэт ангижруулагчтай;

3.6.7.Өөрөө шатах ба шатамхай бодисуудыг зөвхөн тохирох саванд хадгална Үүнд:

а.цагаан ба улаан фосфорыг усаар бүрэн бүрхэгдсэн хаягддаг шилэн саванд;

б.метал органик ба пирофор бодисыг битүүмжилсэн шилэн саванд, инертийн хийн орчинд;

в.натрийн хэт исэл-төмөр таглаатай төмөр саванд, эсвэл шилэн бөглөөтэй шилэн саванд;

г.шатамхай шингэн-эргэдэн хаягддаг таглаа бүхий төмөр бидрид буюу шилэн бөглөөтэй шилэн саванд.

3.6.8.Шүлтлэг металл бүхий савнуудыг битүү хаягддаг, хана, ёроолыг нь асбестаар доторлосон металл хайрцаганд байрлуулна.

3.6.9.Галын аюултай ба өөрөө шатах бодистой саванд тухайн бодисын тодорхой нэр, том үсгээр "ГАЛЫН АЮУЛТАЙ" гэж бичсэн шошго байх шаардлагатай.

3.6.10.Галын аюултай ба өөрөө шатах бодисын үлдэгдлийг хогийн сав, угаалтуур зэрэгт хаяж болохгүй. Тэдгээрийг тусгай саванд цуглуулан авч тасалгаанаас гарган хаях хэрэгтэй.

3.6.11.Галын аюултай шингэнийг юүлэх, тэдгээртэй ажиллах үед, ялангуяа нэг ширээн дээр ажиллаж байгаа нөхцөлд ойролцоо хавьд асч буй хийн халаагч буюу улайссан гадаргуу байх ёсгүй. Шүдэнз асаах, тамхи татах зэргийг хатуу хориглоно.

З.6.12.Шүлтлэг металлуудтай ажиллах нөхцөлд гал гарахаас сэргийлэх үүднээс тэдгээр дээр ус дусалж буюу усанд хүргэж болохгүй. Керосинд хадгалагдаж буй шүлтлэг металлуудыг хэрэглэхийн тулд тэдгээрийг чимхэгчээр гарган аваад шүүгч цаасаар арчина. Гадаргын исэлдэлтийн үеийг нь хутгаар болгоомжтой хусч авна. Илүү гарсан металлыг буцааж керосинтой саванд хийх хэрэгтэй.

3.6.13.Натрийн хэт ислийг шилжүүлэх, асгах, хэмжих, мөн бусад ажилбарын үед цаас, модон эдлэл, хуванцар ба бусад органик материал ашиглахыг хориглоно.

3.6.14.Цагаан /шар/ фосфорыг зөвхөн усан дор зүсч хавчигчаар гаргаж авах хэрэгтэй. Ашиглагдахгүй үлдэгдлийг тусгай устай саванд цуглуулж болгоомжтой шатаах буюу шингэлсэн шүлтэнд уусгах замаар устгана.

3.6.15.Фотолабораторид хэрэглэгддэг нуман гэрэлтүүлэгч нь нүүрс өгөлтийн автомат тохируулагч, 36 В-оос ихгүй хүчдэл гаргах бууруулагч трансформатор, улайссан нүүрсийг тосох тосгуур ба татуурга зэргээр хангагдсан байх шаардлагатай.

3.6.16.Лабораторийн чийдэнд цаасан, даавуун болон бусад шатах аюултай төрлийн шүүлтүүр хийхийг хориглоно.

3.6.17.Фото болон рентгэн плёнк хадгалах архивыг лабораторийн дээд давхарт үндсэн барилгаас галд тэсвэртэй хана хаалтаар тусгаарлагдсан тусгай тасалгаанд байрлуулна. Архивыг термостат буюу шүүгээгээр тоноглоно. Шүүгээ тавиур зэрэг нь металл хийцтэй байна. Шүүгээ дахь тавиурууд өөр хоорондоо 50 см зайтай байх ба гүн, уртаараа 50 см байхаар секцүүдэд хуваагдана.Секц бус металл хаалгатай байна.

3.6.18.Фотолаборатори болон рентген төхөөрөмжтэй тасалгаануудад ажил дуусмагц угаасан плёнкуудыг архивт өгнө. 10 кг хүртэлх хэмжээний плёнкийг ажлын байранд галд тэсвэртэй шүүгээ буюу металл хайрцаганд хадгалж болно.

3 6.19.Лабораторийн бүх тасалгаан дахь агааржуулалтын төхөөрөмжүүдийг ажил эхлэхээс 5 минутын өмнө ажиллуулж, ажил дууссаны дараа унтраана.

3.6.20.Лаборатороос гарахаасаа өмнө хийн цоргууд ба тэжээлийн шугам дээрх ерөнхий цорго хаагдсан эсэхийг заавал шалгана.

3.6.21.Ажил дууссаны дараа лабораторийн үүдэнд байрлуулсан цахилгааны ерөнхий залгуурыг унтраана.

3.7.ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮР

3.7.1.Дотоод шаталтын хөдөлгүүр, зөөврийн цахилгаан станц ба компрессор байрлуулсан тасалгаануудын хана нь галд тэсвэртэй материалаар бүрхэгдсэн байна.

3.7.2.Хөдөлгүүрүүдийн яндангуудыг мод бусад шатамхай хийцүүдээс тусгаарласан байна. Хийц янданг хоёрын хоорондын зай 15 см багагүй, хоолойг асбестаар одоох буюу элсээр хүрээлүүлж бүрсэн байна. Хөдөлгүүрийн янданг босоо байрлуулбал дээврээс 1.5м-ээс багагүй зайд гаргаж, хэвтээ байрлуулбал хананаас 3м-ээс багагүй зайд гаргаж оч баригчаар тоноглогдсон байна.

3.7.3.Хөдөлгүүр, цахилгаан станц ба комирисодуудыг байрлуулах тасалгааны шал нь хөрс, цемент буюу тоноглолыг 0.5м зайтай тойруулсан хавтан төмөр байх шаардлагатай.

3.7.4.Хөдөлгүүрүүдийн доор метал тосгуур байрлуулж гоожих маслыг ээлжинд 1 удаа цэвэрлэж байх шаардлагатай.

3.7.5.Тэжээгдлийн системд гоожилт үүссэн, яндангаас их хэмжээний хөө гарч байх хөдөлгүүрүүдийг ашиглаж болохгүй.

3.7.6.Түлшний савны хэмжээ 8 цагт зарцуулах түлшний зарцуулалтыг багтаах хэмжээнээс их байх ёсгүй.

3.7.7.ШТМ-ыг 3 8.28-д зүйлийн шаардлагын дагуу хадгална.

3.7.8.Дараах зүйлийг хориглоно.

а.ажиллаж байгаа хөдөлгүүрийг цэнэглэх, тослох;

б.тасалгаанд ил гал гаргах, түүгээр гэрэлтүүлэх, хөдөлгүүр халаах гэх мэт;

в.түлштэй савыг онгойлгохдоо хуурай, алх хэрэглэх;

г.хөдөлгүүрийн тасалгаанд түлшний саван дахь түлшнээс гадна шингэн хадгалах;

д.асаалттай хөдөлгүүр, цахилгаан төнөг төхөөрөмжийг хяналтгүй орхих;

е.хөдөлгүүрийн тасалгаанд зориулалтын бус эд зүйлс хадгалах;

ё.завсрын хөргүүр, компрессорын масло салгагчийг шатаах аргаар цэвэрлэх,

3.8.ШТМ-ЫН АГУУЛАХ, ШТМ-ЫГ ТЭЭВЭРЛЭХ

3.8.1.Хэсэг, анги, нэгжийн бааз дээр ШТМ-ын байнгын агуулах, шатахуун түгээх станц барих, тоноглох тохиолдолд хүчин төгөлдөр дүрэм, норм, /стандарт, “Нефть бааз, агуулах, шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэм”, Шатахуун түгээх станц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага” МNS 4628-98/-ыг удирдлага болгоно.

3.8.2.Агуулах байрлуулах талбайгаас хуурай өвс, мөчир, бусад шатах материалуудыг цэвэрлэж, талбайг 2м-ээс багагүй өндөртэй хашаа, 1м өргөнтэй, 0.5м гүнтэй шуудуйгаар хүрээлнэ.

3.8.3.Шатах шингэн хадгалах агуулахын талбайд оч баригчаар тоноглогдоогүй, гал унтраах хэрэгслээр хангагдаагүй машин, механизм ба бусад механикжсан хэрэгслүүдийг орохыг хориглоно.

3.8.4.Агуулахын талбайд ямар ч зорилгоор ил гал гаргах, галын аюултай цахилгаан гэрэлтүүлэгч хэрэглэхийг хатуу хориглоно.

3.8.5.Агуулахын талбай, тасалгаанд тамхи татахыг хориглоно. Харагдахуйц газруудад тамхи татахыг хориглосон бичиглэлүүд хийгдсэн байх шаардлагатай.

3.8.6.Гал эсэргүүцэх анхан шатны хэрэгслүүдийг ахуйн зориулалтаар ашиглахыг хориглоно.

3.8.7.Шатамхай шингэн /45-ээс доош хэмд ууршилтаас нь гал авалцах/ бүхий боошгийг зуны улиралд газар ухаж хийсэн агуулах буюу сүүдрэвч дор байрлуулна. Төмөр торхыг цагаан өнгөөр будаж газардуулсан байна.

3.8.8.Агуулахад нефть бүтээгдэхүүнийг задгайгаар юүлэхийг хориглоно. Тусгай шахуурга хэрэглэн түлш, тослох материалыг зөвхөн битүүмжлэгдсэн саванд юүлнэ.

3.8.9.Агуулахыг сорох урсгалын агааржуулалтаар тоноглоно.

3.8.10.Агуулахад явах зориулалтын ерөнхий засвар 1.8м, хураасан штамбель, тавцан, хана хоорондын завсар 1м өргөнтэй байна.

3.8.11.Шатамхай шингэн хадгалдаг задгай агуулахыг үйлдвэрийн цех, ажилтнуудын ахуйн байрнаас нам газарт байрлуулах хэрэгтэй. Ослын үед асгарсан шингэн урсахааргүй, талбайг хаалтаар хүрээлүүлсэн байх шаардлагатай.

3.8.12.Металл хийцийн бөглөөг тусгай оч үсэргэдэгтүй түлхүүрээр онгойлгож, хааж байх шаардлагатай. Бөглөөг онгойлгохдоо алх, хадаас гэх мэт зүйлсийг ашиглахыг хатуу хориглоно.

3.8.13.Дуу цахилгаантай борооны үед нефть бүтээгдэхүүн юүлэхийг хориглоно.

3.8.14.Нефть бүтээгдэхүүнийг тараахад дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

а.металл боошгийг металл тавцан, төмөр зам, хоолойн дээгүүр өнхрүүлэх;

б.метал боошгийг автомашинаас унагааж буулгах;

3.8.15.Шатамхай шингэн тээвэрлэх бүх автоцистернийг газардуулах төхөөрөмж, янданг нь урагш гаргаж оч баригчаар тоноглосон байна. Үүнээс гадна унтраагуур, хуурай элс зэрэг гал унтраах хэрэгсэлтэй байх шаардлагатай.

3.8.16.Нефть бүтээгдэхүүн юүлэхээс өмнө үйлчилгээний ажилтан автоцистерны бүрэн бүтэн байдлыг шалгана.

3.8.17.Нефть бүтээгдэхүүнийг юүлэх хоолой, цоргоны үзүүрийг шингэний түвшний доор орохоор байрлуулна.

3.8.18.Нефть бүтээгдэхүүн юүлэх үед автоцистерн асаалттай байх ёстой. Юүлэх явцыг жолооч автоцистерн дээрээс ажиглах ба автоцистернийг газардуулсан байна.

3.8.19.Дараах нөхцөлүүд хангагдсан үед боошигтой шатах тослох материалуудыг авто тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг зөвшөөрнө:

а.боошиг маш сайтар бэхлэгдсэн байна;

б.тээвэрлэх явцад боошиг хоорондоо мөргөлдөхгүй байх нөхцөл хангагдсан байна;

в.боошиг, бөглөө нь таарсан, цоорхойгүй байна.

3.8.20.Метал боошигтой нефть бүгээгдэхүүнийг төмөр тэвштэй тээврийн хэрэгсэл, чиргүүл дээр тээвэрлэхийг хориглоно.

3.8.21.Шатахуунтай боошгийг автомашинд ачих, буулгах үед хөдөлгүүр унтраалттай байна.

3.8.22.Шатахуун түгээх станцыг орж гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар байрлуулна.

3.8.23.Шатахуун түгээх цэгийн талбайг нефть бүтээгдэхүүн, тос зэргийн нөлөөлд ордоггүй хатуу материалаар бүрхсэн байна. Талбайн налуу 0.02-оос багагүй, 0.04-өөс ихгүй байна.

3.8.24.Шатахуун түгээх цэгүүд гал түймэр эсэргүйцэх анхан шатны хэрэгслүүдээр тоноглогдсон байна.

3.8.25.Тээврийн хэрэгслийг ямар ч нөхцөлд хөдөлгүүрийг нь унтрааж байгаад юүлнэ.

3.8.26.Юүлэх явцад бага зэрэг гоожсон нефть бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслийг асаахаас өмнө сайтар арчиж, дуссан газар элс асгана.

3.8.27.Шатахуун түгээх станц, түүнд 20 хүртэл м-ийн зайд тамхи татах, ил гал гаргахыг хатуу хориглоно.

3.8.28.Ажлын байранд шатах тослох материал хадгалахдаа:

а.ШТМ хадгалах талбайг анги, өрмийн машин, автомашины зогсоол, байр, сууц, дизель станц зэргээс 50м-ээс доошгүй зайд байрлуулах;

б.ШТМ хадгалах талбайг хуурай өвс, хогноос байнга цэвэрлэж шуудуй, овоолгоор хүрээлүүлэх;

в.түлштэй боошгийг түүний эзэлхүүний 95% хүртэл дүүргэж бөглөөтэй талыг нь дээш нь харуулж нарны тусгалаас хамгаалах;

г.Хүмүүст хялбар харагдах газруудад “ГАЛЫН АЮУЛТАЙ!”, “ТАМХИ БҮҮ ТАТ!” гэсэн сануулгыг байрлуулна.

3.9.ТЭСРЭХ МАТЕРИАЛЫН АГУУЛАХ

3.9.1.Тэсрэх материалыг “Тэсэлгээтэй ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн шаардлагуудын дагуу хадгална.

З.9.2.Тэсрэх материалын агуулахад хүрэх, тэр орчмын бүх замуудыг байнга арчилж, маш цэвэр байлгах хэрэгтэй.

3.9.3.Тусдаа байршилтай агуулахуудад хүрэх замууд чөлөөтэй байх ёстой.

3.9.4.Агуулахын талбай, түүнийг тойроод 50м талбай дахь шилмүүст ойг огтолж, хуурай өвс, бут, мөчир зэргийг цэвэрлэсэн байна. Харин навчит модыг үлдээж, түүнийг тарьж суулгахыг зөвшөөрнө.

3.9.5.Тэсрэх материалын агуулахыг шатдаггүй материалаар барьж байгуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд гал түймрийн хяналтын асуудал хариуцсан байгууллагатай зөвшилцөн дүнзэн буюу карказан хана бүхий барилга барьж болно. Карказын хана барихад нимгэн бетон, хаягдал буюу шохой шингээсэн үртсийг чигжээсээр ашиглаж болно. Каркасан ба дүнзэн хийцтэй тэсрэх материалын агуулахын бүх ханыг галд тэсвэртэй уусмалаар боловсруулсан, эсхүл гадна дотор голоос нь шавардсан байна. Тэсрэх материалын агуулахын модон хийцтэй таазыг мөн галд тэсвэртэй уусмалаар боловсруулсан буюу шохойдсон байна. Агуулахын дээврийг галд тэсвэртэй материалаар хийх буюу гадна дотор талаас нь галд тэсвэртэй уусмалаар боловсруулсан байна. Агуулах доторх дулаан 300-ээс дээшлэхгүй байхаар зохион байгуулна. Агуулах нь дээврийн хонгилын тасалгаатай байна.

3.9.6.Тэсрэх материалын байнгын агуулахууд 2 төрлийн гэрэлтүүлэгтэй байна. Үүнд:

а.ажлын;

б.ослын;

Ажлын талбай болон агуулахын гэрэлтүүлгийг 220В хүртэлх трансформатораар тэжээгдэх ердийн буюу өдрийн чийдэнгээр гэрэлтүүлнэ. Нуман гэрэлтүүлэг хэрэглэхийг хориглоно.

Ослын гэрэлтүүлэгт зайн хураагууран гэрэл буюу гар чийдэн /метал корпус, резинэн жийрэгтэй/ хэрэглэнэ. Цахилгаан тэжээлтэй далд малталтанд зөөврийн гэрлийг агуулахын аль ч тасалгаанд хэрэглэхийг хориглоно.

3.9.7.Чийдэн, гэрэлтүүлэгчийг барилгын гадна талд цонхны өөдөөс харуулж буюу агуулах дотор тусгай бэлтгэсэн хана буюу тааз дээрх хөндийнүүдэд байрлуулж төмөр тортой шилээр халхална. Унтраагуур, гал хамгаалагч, хувиарлах самбар зэргийг барилгын гадна битүү хайрцаганд эсвэл гал эсэргүүцэх хэрэгслээр хамгаалагдан тусгаарлагдсан тасалгаанд байрлуулна.

3.9.8.Агуулахын талбайн болон доторх гэрэлтүүлэгт хуягт кабель хэрэглэнэ. Уян резин буюу полихлорвинил бүрхүүлтэй кабель хэрэглэж болно. Агуулах дээгүүр утас, кабель өлгөх, дүүжлэхийг хориглоно. Кабель холбоход тусгай зориулалтын муфт хэрэглэнэ.

3.9.9.Бүх агуулахууд гал эсэргүүцэх анхан шатны хэрэгслээр хангагдсан байх ба тэдгээрийн тоо, төрөл, байршлыг орон нутгийн гал түймэртэй тэмцэх албатай зөвшилцсөн байна.

3.9.10.Агуулахад гал унтраах хоолой эсвэл 50м3 багагүй эзэлхүүнтэй усан сан байх бөгөөд түүнд хүрэх зам чөлөөтэй, хялбар байх ёстой. Түр зуурын агуулахад усан сан байгуулахгүй байж болно.

3.9.11.Агуулахын гал унтраах усан санг цахилгаан хөтлүүртэй шахуурга буюу хоолой бүхий мотопомпууд суурилсан байна.

3.9.12.Ой хээрийн гал түймэрээс хамгаалахын тулд:

а.барилга бүрийн орчин тойронд 5м хүчдэл зайд ургасан ширэгийг зулгааж зайлуулах;

б.агуулахын талбайг тойруулж шуудуу татах /дээд ирмэг эзлэх 1.5-3м өргөнтэй, 0 5-1м гүнтэй/, эсвэл байнга тойруулж газрыг нь хагалж байх /5м өргөнтэй/ шуудуун хажуу болон ёроолыг байнга ургамлаас цэвэрлэж байх;

3.9.13.Агуулах бүрд гал түймэр үүссэн нөхцөлд тэсрэх материалын агуулахын ажиллагсдын харуулын гүйцэтгэх үйлдлийн дарааллыг заасан журам өлгөөстэй байна.

3.9.14.Харуулын байр барьсан тохиолдолд галын аюулгүйн бүх нормыг хангаж, яндангуудад оч барих тод суулгасан байна.

3.9.15.Агуулахын талбайд гал гаргах, тамхи татахыг хориглоно. Харуул хамгаалалтын ажилтан агуулахын талбайд орж буй хүмүүс шүдэнз, асаагуур, тамхи ба галт зэвсэгтэй эсэхийг шалгана.

3.9.16.Ажлын байр ба тэсрэх материал хадгалах зориулалтын тасалгаанд гал гаргах, цахилгааи халаагуур, багаж хэрэглэхийг хориглоно. Агуулахын талбайд байрлах тэсрэх материал бэлтгэх байранд зөвхөн усан халаагч төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрнө.

3.9.17.Зуухан халаалттай үед зуухнуудыг тусдаа орцтой тусгаарлагдсан тасалгаануудад байрлуулна. Ажлын тасалгаа уруу харсан зуухны хана тэгш байна. Түүнийг шохойдох, эсвэл галд тэсвэртэй лакаар буюу ган хавтангаар бүрсэн, эсвэл плитадсан байна. Зуухны янданд оч барих тор суурилуулсан байна.

3.9.18.Цахилгаан зуух хэрэглэх нөхцөлд зуухнуудыг тэсрэх бодис хадгалах тасалгаанаас агааржуулах нүх бүхий галд тэсвэртэй ханаар тусгаарлагдсан, метал тороор хаагдсан тасалгаанд байрлуулна. Усан халаагуур хэрэглэх нөхцөлд, тэсрэх материал бүхий хайрцаг, шуудайнуудыг халаагуураас 1м-ээс доошгүй зайд хадгалсан байна.

3.9.19.Агуулахын талбайд гал гарсан тохиолдолд түүнийг унтраах бүх арга хэмжээ авахын зэрэгцээ гал унтраах анги дуудаж агуулахын эрхлэгч, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. I, II, IV бүлгийн тэсрэх бодис бүхий хайрцагнуудад тархах галыг унтрааж болохгүй байвал бүх хүмүүсийг агаарын цохилтын аюултай бүсээс гаргасан байх шаардлагатай.

3.10.МАТЕРИАЛЫН АГУУЛАХ

3.10.1.Агуулах, тэдгээрийн талбайг цэвэр байлгаж, хоосон боодол, савнуудыг тусгай зориулалтын газар цуглуулж бөөгнүүлнэ.

3.10.2.Бусад тасалгаа, тоног төхөөрөмжүүдийг тэжээх кабелууд өнгөрч буй тасалгаануудад, мөн хийн тоноглол, тосоор ажилладаг багаж байрлуулсан тасалгаануудад мөн агуулах байрлуулахыг хориглоно.

3.10.3.Суурийн хонгилд байрлуулсан агуулахын тасалгаануудад түймэр үүссэн нөхцөлд утааг гаргах үүднээс 2-оос доошгүй нээлхий буюу 0.9*1.2м цонх баирлуулсан байна.

3.10.4.Агуулахын доторх модон байгууламжуудыг галд тэсвэртэй уусмалаар боловсруулна.

3.10.5.Материалын агуулахад хийн зуух, ахуйн цахилгаан багаж хэрэгсэл, зуух зэргийг байрлуулахыг хориглоно. Ажлын өрөөнүүдийг дулаанаар хангахын тулд галын аюулгүй цахилгаан халаах төхөөрөмж /РБ-1 төрлийн/ хэрэглэж болно.

3.10.6.Агуулахын өрөөнүүдийг хэт дүүргэх, явах орон зайг бөглөж эд юмс хураахыг хориглоно.

3.10.7.Хадгалагдах материалуудыг шинж чанараас нь хамааруулж /өөрөө шатах, устай ба өөр хоорондоо урвалд орох гэх мэт/ ялгаж хураах хэрэгтэй.

3.10.8.Агуулахын байранд шатамхай шингэний хольц, нитро будаг, лак, эмель зэргийг найруулахыг хориглоно.

3.10.9.Агуулахын байрнуудын ерөнхий цахилгаан залгуур агуулахын байрны гадна талд галд тэсвэртэй хана дээр байрлана. Харин агуулахын байр галд тэсвэргүй материалаар хийгдсэн байвал залгуурыг тусдаа суулгасан тулгуур дээр шүүгээнд буюу хөндийд байрлуулна.

3.10.10.Агуулахыг хаахын өмнө эрх бүхий ажилтан өөрийн биеэр бүх тасалгаануудын галын аюулгүй байдлыг шалгаж, аюулгүй байдал хангагдсан гэж үзвэл цахилгаанаа салгаж унтраагуураа лацдаж агуулахыг хаана.

3.10.11.Дүнз, банз, түлээ, нүүрс өвс зэргийг хуурай өвс, шатах хаягдал зэргээс цэвэрлэгдсэн тусгай зориулалтын талбайд хураана.

3.10.12. 100м3 багтаамжтай хураасан дүнз, банз, түлээнээс модон ханатай барилга байгууламж хүртэлх галын аюулгүй зурвас 20м-ээс багагүй, шатдаггүй болон шавардсан барилга байгууламж хүртэл 16м-ээс багагүй, галд тэсвэртэй ханатай барилга байж хүртэл 12м-ээс багагүй шатамхай шингэний агуулах ба өрмийн машин хүртэл 30м-ээс багагүй алслагдсан байх ёстой.

3.10.13.Банз, түлээг бүлэг бүлэгээр нь хураана. Нийт мод хураасан талбай 900м-аас ихгүй байх ёстой. Банз хураасан нэг бүлэгийн урт өргөн нь банзны урдаас ихгүй, харин түлээ хураасан нэг бүлэг өргөнөөрөө 4м, уртаараа 30м байна. Дүнзийг урттай нь тэнцүү өргөнтэй, 100м хүртэл урттай бүлгээр хураана.

3.10.14.Хураасан модны бүлэг хоорондын галын аюулгүйн зурвас 10м-ээс багагүй өргөнтэй байна.

3.10.15.Модон бүтэцтэй талбай дээр, мөн дулааны эх үүсвэр /уур дамжуулах хоолой, халуун ус дамжуулах хоолой, халаасан агаарын хоолой/ ба цахилгаан кабелийн туниель дээгүүр чулуун нүүрсний агуулах байгуулж болохгүй.

3.10.16.Нүүрс хадгалах талбайд шүүрэх усыг урсгаж зайлуулах нөхцөлийг хангасан байна.

3.10.17.Овоолсон нүүрсийг сайтар нягтруулсан байх шаардлагатай бөгөөд түүнд төмөр хоолой, дулаан хэмжигч суулгаж халууныг нь байнга хэмжиж байх шаардлагатай. Мөн овоолсон нүүрсэн дээр унасан мод, үртэс, даавуу, цаас өвс зэргийг байнга цэвэрлэнэ. Овоолсон нүүрснээс уур гарах, орчны цас нь хайлах, нойтон толбо үүсэх, давирхай үнэртэх зэрэг нь нүүрс халж өөрөө шатах анхны шинж тэмдэг болдог.

3.10.18.Овоолсон нүүрсийг усаар унтраах, хөргөөхийг хориглон, шатсан нүүрсийг овоолоос нь ялгаж нөөц талбай дээр тараасны дараа л усаар унтрааж болно. Шатсан нүүрсийг буцааж овоолж болохгүй.

3.10.19.Өвс ба сүрлийг барилга, шатамхай шингэний агуулах, хураалттай мод, өрмийн машинаас 50м-ээс багагүй зайд орших тусгай талбай дээр суурилуүлж хадгална.

3.10.20.Нуруулдсан өвс, сүрлээс 50м-ээс ойр зайд ил гал гаргах ил гал хэрэглэсэн ажил хийхийг хориглоно. Өвлийн улиралд цасан бүрхүүлтэй нөхцөлд уг аюулгүй зайг 25м болгож болно.

3.11.ТҮР ХУГАЦААНЫ ТОСГОН, ЗААЛ, ТАНХИМ

3.11.1.Тосгоны зохион байгуулалт, барилга угсралтын ажлыг галын аюулгүйн шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. Үйлдвэрийн дарга баталсан томгоны зохион байгуулалтын зураг төслийг галын улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаар хянуулна.

3.11.2.Тосгоны талбай дээрх бүх зам, гарц, гүүр зэргийг байнга арчилж засварлаж байх хэрэгтэй.

3.11.3.Тосгоны бүх эдэлбэр газрыг янз бүрийн хог, хаягдал, илүүдэл шатах материалаас байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

3.11.4.Гал түймэр унтраах багаж тоног төхөөрөмжүүдийг халгалах зорилгоор галын хэсэг буюу тусгай агуулахыг байгуулна.

3.11.5.Оршин суугчдад гал түймрийн аюулыг мэдээлэх зорилгоор дуут дохио өгөх тусгай тоноглолууд /дуут дохио, хонх, цохиуртай металл саваа/-ыг суурилуулна.

3.11.6.Бүх барилга байгууламжид хүрэх зам талбай чөлөөтэй байх ёстой. Галын аюулгүйн зурваст эд материал, өвс түлээ овоолж хураахыг хориглоно.

3.11.7.Тосгоны нутаг дэвсгэрт ил гал түлэх, хог шатаахыг зөвхөн шаардлагатай нөхцөлд салхигүй үед барилга байгууламжуудаас 100м зайд зөвшөөрнө. Гал унтарсны дараа үлдэх үнс, цогийг усаар унтраах, эсвэл шороогоор булах хэрэгтэй.

3.11.8.Тосгоны нутаг дэвсгэрээс гаргасан хогийг ой дотор дараах нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тусгай зориулалтын талбайд шатаана.

а.хог шатаах талбай нь шилмүүст ойгоос 50м-ээс доошгүй, навчит ой буюу ганц нэгээрээ ургасан модноос 25м-ээс багагүй зайд тус тус байрлах;

б.хог шатаах талбайгаас 15-20м хүртэл орчин тойрныг ойд хуурай мод, өвснөөс цэвэрлэж 1.4м өргөнтэй шороон зурвасаар хүрээлнэ. Хуурай хөрстэй шилүүст модны ойролцоо бол уг талбайг 2.6м-ээс багагүй өргөнтэй шороон зурвасаар хүрээлнэ.

в.галын аюултай улиралд хогийг зөвхөн салхигүй буюу бороотой үед тусгай томилогдсон хүний хяналтын дор шатаана;

Хуурай, гантай үед хог шатаахыг хориглоно.

3.11.9.Орон сууц, нийтийн байранд дараах зүйлсийг хориглоно.

а.нөөц гарцуудыг битүүлж бөглөх;

б.дээврийн хонгил, подвол, саравчинд ил гал гаргах, тамхи татах;

в.шатны хөндий, нийтийн орц гарцанд агуулах хийх буюу хөдөлгөөнд саад болох эд зүйлсийг хураах;

г.дээврийн хонгил дээр шатах материал, ахуйн эд зүйлс хадгалах; Дээврийн хонгилууд цэвэр цэмцгэр байдалтай байх ёстой.

д.дээврийн хонгилын хаалтуудыг урьдчилан шавар, шохойн уусмалаар боловсруулалгүй шатах материалааар /үртэс гэх мэт/ дүүргэх;

е.нийтийн хэрэгцээний өрөө, коридорт шатамхай шингэн хадгалах;

ё.дэнлүү, пермус зэргийг бензинээр ажиллуулах, асаалттай дэнлүүд нэмж түлш хийх, түүнийг цэнэглэх явцад ил гал асааж гэрэлтүүлэх;

ж.индүү, цахилгаан зуух болон бусад цахилгаан халаалтын тоноглолуудыг тусгай тавиургүйгээр шатах материал дээр тавих, хараа хяналтгүй орхих;

з.хүүхдээр зуух асаалгах, ажиллуулахыг хориглоно.

3.11.10.Нийтийн байрны дотоод шат, хонгил нь шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай.

3.11.11.Байшин бүрт гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл /хүрз, хувин, сүх гэх мэт/ байх ёстой бөгөөд түймэр гарсан тохиолдолд оршин суугчид тэдгээрийг авч очих ёстой. Байшин бүр зөөврийн шатаар хангагдсан байна.

3.11.12.Шахсан хийн тоног төхөөрөмж ашиглах үед дараах шаардлагыг дагаж мөрдөнө:

а.асбестан чийргэвчтэй ган хавтангаар шалны түвшнээс нь бүрдсэн шатах аюултай хананаас хийн зуухыг 5 см-ээс багагүй зайд байрлуулах;

б.хийн битүү савыг агааржуулалтын нөхцөлтэй төмөр хайрцганд хийж барилгын сүүдэр талд байрлуулах;

в.байр тасалгаанд 55 л-зэс ихгүй багтаамжтай хийтэй 1 битүү сав хадгалж болно;

г.орон сууцны байр тасалгаанд битүү савыг зуух байрлах тасалгаанд байрлуулна. Битүү савыг халалтаас урьдчилан сэргийлэх үүднээс түүнийг зуух, халаагч төхөөрөмж зэргээс 1м-ээс багагүй зайд байрлуулна. Битүү савыг халалтаас хамгаалах экран хэрэглэх тохиолдолд дээрх зайг 0.5м хүртэл багасгаж болох;

д.битүү савыг уналтаас хамгаалахын тулд түүнийг хананд металл тогтоогчоор бэхлэнэ.

3.11.13.Зөөврийн байр тасалгааг галд тэсвэртэй материал /хуудаслаг хуванцар, хуванцар ханын цаас/-аар доторлоно.

3.11.14.Зөөврийн байр, таслагаануудын дотоод гадаргууг галд тэсвэртэй будаг /ПФ-218 маркийн/-аар будах хэрэгтэй.

3.11.15.Зөөврийн байруудыг тос буюу усан тогоотой цахилгаан зуухаар халаана.

Усан “цамц”-тай хатуу түлшээр ажилладаг зуух ашиглахыг зөвшөөрнө.

3.11.16.Тогоо, зуух байрлуулах өрөөний тал, хана, таазыг асбестан жийргэвчтэй төмөр хавтан буюу шаварын уусмалд боловсруулсан эсгийгээр бүрнэ.

3.11.17. 100 хүртэл үзэгчтэй арга хэмжээ зохион байгуулахад галын аюулгүйн арга хэмжээ хангах үүргийг шинжилгээний ангийн удирдлага, арга хэмжээг зохион байгуулж байгаа этгээд хүлээнэ.

3.11.18.Кино, концерт, үзвэр үйлчилгээ гаргах байр тасалгаа нь галын аюулгүйн дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

а.тасалгааны багтаамж нь шалны 6м2-д 8 хүн байхаар;

б.тасалгаанаас гарах гарцыг 75 хүнд 1 байхаар тооцно. Ямарч тохиолдолд 2 гарцтай байх шаардлагатай. Нэг гарцтай тохиолдолд тасалгаанд 50-аас илүүгүй хүн байх шаардлагатай. Гарцын өргөн 1м-ээс багагүй байх;

в.хаалга гадагш гал уруугаа онгойдог байх шаардлагатай ба үзвэрийн хаалгыг түгжиж болохгүй.

3.11.19.Үзэгчдийг гаргах гарц шат зэрэг нийтдээ чөлөөтэй байх шаардлагатай.

3.11.20.Тасалгаанд цахилгаан гэрэлтүүлэг хэрэглэнэ. Нөөц гэрэлтүүлгийг гарцын дээр 2.5м-ээс багагүй өндөрт байрлуулах ба уг гэрэл нь үзвэрийн явцад ажиллагаатай байна.

3.11.21.Зуухан халаалт хэрэглэх тохиолдолд үзвэр үйлчилгээ эхлэхээс 2 цагийн өмнө тасалгааг зогсоосон байх шаардлагатай. Түр хугацааны зуух суурилуулахыг хориглоно.

3.11.22.Гал эсэргүүцэх багаж хэрэгслийг ашиглахад хялбар, түймэр гарсан нөхцөлд таслагдахааргүй газар байрлуулна.

3.11.23.Үзвэр үйлчилгээнийн танхимд тамхи татах, шүдэнз асаахыг хориглоно.

3.11.24.Цахилгаан станц ачсан машин, фургон, чарга зэргийг үзвэр үйлчилгээний болон бусад барилга байгууламжаас 10м-ээс багагүй зайд байрлуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГАЗРЫН ТОС, ОЛБОРЛОХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ГАЛЫН АЮУЛГҮЙН ШИНЖ

4.1.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

4.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийх, олборлох, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэхүү дүрмийн шаардлагыг дагаж мөрдөнө.

4.1.2.Олон улсын гэрээнд өөрөөр тусгаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгж нэгэн адил дагаж мөрдөнө.

4.1.3.Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллага, аж ахуйн нэгж болон тэдэнтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж нь энэ дүрмээс гадна өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн галын аюулгүйн зааврыг гал түймэр, уул уурхайн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаар хянуулж мөрдөнө.

4.2.ГАЛЫН АЮУЛГҮЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

4.2.1.Газрын тос олборлоход дараах үндсэн шаардлагыг биелүүлэх ёстой.

а.холбогдох байгууллагаас газрын тос олборлох* үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн талбайг тойруулан хүн, мал орохоос хамгаалсан хашаа барьж “ГАЛЫН АЮУЛТАЙ”, “ГАДНЫ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОНО” гэсэн санамж бүхий самбар байрлуулах;

б.хашааг тойруулан 3м-ээс багагүй өргөнтэй гал түймэр дамжихаас урьдчилан сэргийлэх зурвас татах;

в.газрын тос хадгалж байгаа ил, босоо, хэвтээ савны эргэн тойрон ерөнхий инжеиерийн баталсан зураг төслийн дагуу шороон болон бетоноор хамгаалалтын далан байгуулах ба далангийн эзлэхүүн хамгийн их багтаамжтай савнаас асгарсан шингэний гидродинамик үйлчлэлийг тэсвэрлэх бөх бат байх;

г.газрын тос олборлож байгаа техник, тоног төхөөрөмж нь галын аюулгүй байдлыг хангасан байх;

д.газрын тос хадгалах, дамжуулах байгууламж, газрын тосноос хий, механик хольцыг ялгах төхөөрөмж нь галын аюулгүйн дүрмийн шаардлага хангасан байх;

е.олборлох үйл ажиллагааны технологийн горим, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ИТА-наас бүрдсэн ГТК-ыг томилон ажиллуулах;

ё.олборлолт явуулж байгаа ажилтнуудад галын аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх, тодорхой төрлийн ажил гүйцэтгэх ажилтанд ажлын байрны зааварчилга өгөх, сургалтанд хамруулах асуудлыг ажил олгогч хариуцдаг журмыг хэвшүүлсэн байх;

ж.газрын тос олборлох, хадгалах тоног төхөөрөмжүүд нь гарсан гал түймрийг мэдээлэх автомат дохиоллын болон гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон байх;

з.газрын тос олборлох, хадгалах байгууламжийн орчинд хийн алдагдлыг тогтоох зорилгоор хяналтын хэмжилтийг 8 цаг тутамд тогтмол хийх;

и.газрын тос олборлох техник, цахилгаан тоног төхөөрөмжийг аянганаас хамгаалах газардуулгаар тоноглох;

й.газрын тос олборлох, хадгалах байгууламжийг гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангах.

Тайлбар:Олборлох үйл ажиллагаа гэдэгт нэг буюу хэд хэдэн цооногоос газрын түүхий тос, байгалийн хий олборлох, цэвэршүүлэх, тээврийн хэрэгсэл болон дамжуулах хоолойгоор хадгалах савнуудад цуглуулах, хадгалах савнаас шилжүүлэн ачих, буулгах үйл ажиллагаа багтана.

4.2.2.Газрын түүхий тосыг хадгалахад дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ. Үүнд:

а.газрын тос хадгалах байгууламж нь “Нефть бүтээгдэхүүн хадгалах галын аюулгүйн дүрэм”, техник, технологийн шаардлагыг хангасан тос агуулах сав дамжуулах төхөөрөмжийг ашигласан байх;

б.газрын тос хадгалж буй байгууламж нь хашаатай байх ба автомашинд зориулсан 2-оос цөөнгүй орох, гарах хаалгатай байх;

в.газрын түүхий тос хадгалж буй агуулах савнууд нь зэргэлдээ орших обьектоос “Нефть бүтээгдэхүүн хадгалах галын аюулгүйн дүрэм”-ээр зөвшөөрөгдсөн зайд байрлах;

г.газрын тос хадгалах байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зам гарцыг чөлөөтэй байлгах, хог хаягдал, хуурай өвс, навч, цасыг цэвэрлэж, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байлгах;

д.ойн болон хээрийн бүсэд байрладаг газрын түүхий тос хадгалах савны эргэн тойронд 3м-ээс доошгүй өргөнтэй гал түймэр дамжихаас хамгаалах зурвас татсан байх;

е.газрын түүхий тос хадгалах сав нь аянгын шууд үйлчлэл, статистик цахилгаан цэнэгээс найдвартай хамгаалагдсан аянга зайлуулагч, газардуулгатай байх;

ё.газрын тос хадгалах байгууламжийн ажилтан гал түймэртэй тэмцэх анхан шатны мэдлэгтэй байхын зэрэгцээ гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурсан байх;

з.газрын тос хадгалах байгууламж нь харуул хамгаалалттай байх;

ж.газрын тос хадгалах байгууламжийн талбайд тээврийн хэрэгсэл их хэмжээгээр цуглах, орох, гарах зам гарцыг хааж зогсох, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, хадсан өвс хатаах, хадгалахгүй байх.

4.2.3.Газрын тос тээвэрлэхэд дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ. Үүнд:

а.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийн шаардлагыг хангасан тээвэрлэх, тээвэрлүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гүйцэтгэх;

б.тээвэрлэгч нь тээвэрлэлтийн шаардлага хангасан, сэрэмжүүлсэн таних тэмдэг, анхааруулсан бичигтэй тээврийн хэрэгсэл ашиглах;

в.нийлүүлэгч нь тээврийн хэрэгслийн жолоочид тухайн бүтээгдэхүүний галын аюул учруулж болох хор уршиг болон тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай зааварчилгыг өгч гарын үсэг зуруулсан байх;

г.тээвэрлэгч нь нийлүүлэгчээс хүлээн авагчид хүргэх хүртэл хугацаанд замын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн байх;

е.газрын тос тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нь оч баригч болон гал унтраах анхан шатны багаж, хэрэгсэл, газардуулга, хоорондоо болон төвтэйгээ . Харилцах холбооны хэрэгслээр хангагдсан байх;

4.3.ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ҮҮРЭГ

4.3.1.“Галын аюулгүй байдльн тухай” Монгол Улсын хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, зааврыг дагаж мөрдөнө.

4.3.2.Ажил олгогч галын автомат дохиоллын систем, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад шаардагдах төсвийг баталж түүнд зарцуулах хөрөнгө, зардлыг жил бүр төлөвлөн зарцуулах ёстой.

4.3.3.ГБ, ГТК-ыг зохион байгуулах, дадлага сургуулилт, сургалт зохион байгуулна.

4.3.4.Галын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.

4.3.5.Галын аюулгүй байдлыг хангуулахаар гал түймэр, уул уурхайн улсын хяналтын болон газрын тосны асуудал хариуцсан байгууллагаас өгсөн шаардлага, мэдэгдлийг бүрэн хэрэгжүүлж, хариу мэдэгдэж байх үүрэгтэй.

4.3.6.Ажлын байр, технологийн дамжлага бүрт галын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, хэрэгжилтэнд хяналт тавина.

4.3.7.Болзошгүй гал түймрийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж гал түймэр болон уул уурхайн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагад танилцуулсан байна.

ТАВДУГААР БҮЛЭГ

5.ГАЛЫН ТЕХНИК

5.1.Объектуудыг галын аюулаас хамгаалахад шаардагдах техникийн тоо, төрлийг хүчин төгөлдөр мөрдөж байгаа улсын норм, стандартын дагуу тодорхойлно. Бүх объектууд нь “Объектуудыг гал унтраах тоног төхөөрөмжөөр хангах норм”-ын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байна.

5.2.Байгууллага, үйлдвэрийн газрын галын усан хангамжийн асуудлыг барилгын дүрэм норм /БНбД П-2-83/-ын шаардлагын дагуу шийдвэрлэсэн байна.

5.3.Гал түймрийн тоноглол суурилуулах усан хоолой гал унтраахад хүрэлцэхүйц даралт, ус дамжуулах чадвартай байх шаардлагатай. Даралт хүрэлцэхгүй тохиолдолд объектуудад өсгөгч-шахуурга суурилуулж өгнө.

5.4.Байгууллага, үйлдвэрийн талбай буюу ойр орчинд нь байгалийн усан сан, /гол, нуур, цөөрөм/ байвал түүнд хялбар хүрэх зам засч гал эсэргүүцэх машин жилийн ямар ч улиралд чөлөөтэй хүрэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй.

5.5.Байгалийн усан сан байхгүй буюу хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хиймэл усан сан байгуулах шаардлагатай.

5.6. 50-500 хүнтэй амтай суурин газарт, мөн ийм суурин газрын нутаг дэвсгэрт орших үйлдвэрүүдэд 60м3-с багагүй эзэлхүүнтэй хөдлөшгүй усны нөөцтэй /түймрийг 5л/с зарцуулалтаар 3 цагийн турш унтраах тооцоогоор/ байх шаардлагатай.

5.7.Гал унтраах зориулалтын задгай усан сангийн багтаамжийг ууршилт, хөлдөлт зэргийг тооцсоны үндсэн дээр тодорхойлно.

5.8.Гал унтраах зориулалтын усан сангийн тоо 2-оос багагүй байх ба усан сан бүрт гал унтраахад шаардагдах нийт усны тал хэмжээ хадгалагдаж байх ёстой.

5.9. 50 хүртэлх хүнтэй суурин газар болон I, II зэргийн галд тэсвэртэй 1000м хүртэлх хэмжээтэй үйлдвэрийн барилгуудад орон нутгийн гал түймрийн хяналтын албатай зөвшилцсөний үндсэн дээр гал эсэргүүцэх зориулалтын усан сан байгуулахгүй байж болно.

5.10.Галын унтраах зориулалтын усан санг барилга байгууламжаас дараах зайд байрлуулна:

а.галын автонасос байгаа тохиолдолд 200м-ийн радиуст;

б.галын автопомп байгаа тохиолдолд автопомпны төрлөөс хамааруулж 150м-ийн радиуст;

в.III, IV, V зэргийн галд тэсвэртэй барилга байгууламж, шатах материалын задгай агуулахаас усан сан хүртэлх зай 30м-ээс багагүй зайд;

г.I, II зэргийн галд тэсвэртэй барилга байгууламжаас 10м-ээс багагүй зайд;

5.11.Гал түймрийн үед хэрэглэх усны ил сан, битүү саван дахь усыг хөлдөөхгүй хадгалах арга хэмжээнүүдийг авсан байх шаардлагатай.

5.12.Гал түймрийн үед хэрэглэгдэх усан сан, битүү сав гидрант зэрэгт хүрэх зам байнга чөлөөтэй байх ёстой.

Усан сангийн дэргэд гэрлэн буюу флуорецент самбар байрлуулах ба түүн Дээр ГК /галын усан сан/, усны нөөцийг м3-ээр, нэгэн зэрэг ажиллах боломжтой гал унтраах машины тоо зэргийг бичсэн байна.

Галын гидрант байрлах цэгт гэрлэн буюу флуорецент самбар байрлуулах ба түүн дээр ГГ /галын гидрант/, заагчаас гидрант хүртэлх зайг метрээр, хоолойн дотоод диаметрийг мм-ээр тэмдэглэсэн байна.

5.13.Усан сан, усны сав, гидрант зэрэгт байнга техникийн үйлчилгээ хийж байх шаардлагатай бөгөөд галын аюулын үед тэдгээрийн найдвартай ажиллагаа хангагдсан байх ёстой.

Галын гидрант, гидрант-колонк, галын цорго зэрэгт 6 сард 1-ээс доошгүй удаа. техникийн үзлэг хийж, ажиллуулж шалгах ба үр дүнг нь тусгай дэвтэрт тэмдэглэнэ.

5.14.Галын цоргоны иж бүрдэлд хамгийн наад зах нь холбогч, бүхий хаалтын вентиь, тодорхой урттай, үзүүртээ хошуу бүхий усны шланг, мөн шаардлагатай тохиолдолд хаалтын вентилийг онгойлгох хөшүүрэг зэрэг орно.

Усны шлангийг хаалтын вентильд холбосон байна.

Галын цоргоны хаалга дээр: ГК гэсэн үсгэн индекс, галын цоргоны дугаар, хамгийн ойр орших гал унтраах ангийн утасны дугаар зэргийг бичсэн байна.

5.15.Үйлдвэрлэлийн, агуулахын захиргаа, аж ахуйн барилга байгууламжуудад гал эсэргүүцэх хэрэгслүүдээр хангагдсан байхаас гадна түймэр гарсан тохиолдолд гал унтраах анги дуудах холбооны хэрэгслүүдээр /галын дохио, телефон холбоо г.м/ хангагдсан байна.

5.16.Гал эсэргүүцэхсургалтанд зориулагдахгүй .галын ямар ч техник, |гслүүднйг өдөр тутмын ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг хатуу хориглоно.

Улсын галын хяналтын албанаас зөвшөөрөгдсөн тохиолдолд гал үцэх техник хэрэгслүүдийг аваар осол, гэнэтийн гамшгийн нөхцөолд шГэж болно.

5.17.Үйлдвэрлэлийн барилга, байгууллага, суурин газрын талбайд гал унтраах анхдагч хэрэгслүүдийг байрлуулахын тулд тусгай галын самбаруудыг суурилуулсан байна.

5.18.Цех, агуулах, лаборатори зэрэгт байрлуулсан гал унтраах анхан шатны багаж, хэрэгслүүдийн байнгын бэлэн байдлыг аж ахуйн нэгж, байгууллагын галын хяналтын ажилтан хянана.

5.19.Гал унтраагууруудыг байрлуулахад дараах шаардлагууд хангагдсан байна.

а.тасалгаануудаас галын аваарийн үед хүмүүсийг гаргах замд байрлуулах, тусгай хөндийд байрлуулсан бол зөвшөөрнө;

б.шалнаас гал унтраагуурын доод ирмэг хүртэлх зай 1.5м-ээс ихгүй байх ба хаалганы ирмэгээс 1.2м-ээс багагүй зайд байрлуулсан байна;

в.гал унтраагуурыг түүн дээрх заавар харагдахуйц байдлаар байрлуулна.

5.20.Галын мотопомп, гар дохио, гал унтраагуур, гидрантуудын газар дээрх хэсэг, галын цорго, хоолой, галын боошиг, хайрцаг, сүх, хүрзний иш, галын хувин зэргийг улаан будгаар будсан байна.

Галын багаж хэрэгслүүдийг байрлуулах байр/щит/-ыг 20-50мм зузаантай улаан хүрээ бүхий цагаан өнгөөр будна.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ГАЛ УНТРААХ ҮЕД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ГАЛ УНТРААХ АНГИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

6.1.Гал түймэр гарсан тохиолдолд объект, цех, хэсгийн удирдлага, гал унтраах ангийн дарга нар юуны өмнө ажилтнуудын аюулгүй байдал, тэдгээрийг авран шилжүүлэх ажиллагаанд анхаарч ажиллана.

6.2.Гал түймрийг анх олж илрүүлсэн ажилтан /хүн/:

а.объектын буюу хотын гал унтраах ангид мэдээлэх;

б.тухайн байранд байгаа гал түймэр унтраах анхан шатны хэрэгслүүдийг ашиглан гал унтраах;

в.гал гарсан газарт цех, ээлж, хэсгийн дарга буюу бусад албан тушаалтныг дуудах арга хэмжээ авна.

6.3.Гал гарсан газарт хүрэлцэн ирсэн цех, ээлж, хэсгийн дарга буюу бусад албан тушаалтан:

а.гал унтраах анги дуудагдсан эсэхийг шалгах;

б.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад гал гарсан тухай мэдээлэх;

в.гал унтраах анги иртэл гал унтраах ажиллагааг удирдах;

г.байранд хүрэх зэм, усан санд хүрэх замыг сайн мэддэг ажилтанг гал унтраах ангийг тосуулахаар явуулах;

д.гал унтраах ажиллагаанд оролцоогүй ажилтанг цех, аюултай бүсээс гаргах;

е.хүний амь насанд аюул учирсан тохиолдолд бүх хүч, хэрэгслүүдийг ашиглан амь нас аврах ажиллагааг эрчимтэй явуулах;

ё.шаардлагатай үед хийн, эмнэлгийн болон бусад аврах анги, түргэн тусламж дуудах;

ж.гал унтраах ажиллагаанаас өөр бүх ажлуудыг зогсоох;

з.шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүч салгах, тоноглол, агааржуулалтын системийг унтраах болон түймрийг дэгдээхэд саад болох бүх арга хэмжээнүүдийг авах;

и.гал түймэр унтрааж байгаа хүмүүсийг барилга нурах, цахилгаан гүйдэлд цохиулах, хордох, түлэгдэх аюулаас хамгаалах нөхцөлийг хангах;

й.өндөр хэмийн үйлчлэлд өртөх барилга, тоног төхөөрөмж зэргийг хөргөх арга хэмжээг гал унтраах ажиллагаатай хамт зохион байгуулах үүрэг хүлээнэ.

6.4.Гал унтраах анги хүрч ирэхэд гал унтраах ажиллагааг удирдаж байсан ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь гал унтраах ангийн ахлагчид түймрийн голомт, гал унтраахад чиглэгдсэн арга хэмжээ, гал унтрааж буй ажилтнуудын тухай шаардлагатай бүх мэдээллийг өгнө.

6.5.Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь:

а.гал түймэр унтраах ангийн ахлагчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, щатаж буй объектын онцлог, хорт буюу цацраг идэвхит бодис байгаа эсэх талаар зөвлөгөө өгөх;

б.гал унтраах, эд хөрөнгийг авран шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, инженер техникийн ажилтнуудыг өргөнөөр оролцуулах;

в.гал унтраах ажиллагаанд хэрэг болохуйц хэрэгслүүдийг татах авто тээврийн хэрэгслээр хангах;

г.гал унтраах ажилтай холбоотой инженер техникийн ажилтнуудын үүргийг залруулах үүрэгтэй.

6.6.Объект дээр үүссэн гал болгоноор удирдлага дүгнэлт хийж, гал үүссэн алтгаан, нөхцлүүдийг судалж шаардлагатай урьдчилан сэргийлэх арга эйжээнүүдийг авна.

7.ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ ЗӨРЧСӨН АЖИЛТАНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

7.1.Энэхүү дүрмийг зөрчсөн геологийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан нь зөрчлөөс гал түймэр, золгүй явдал үүссэн эсэхээс үл хамааран хуулийн хариуцлага хүлээнэ. Тэд мөн өөрсдийн доод албан тушаалтнуудын зөрчлийг хариуцна.

7.2.Удирдлагаас доод албан тушаалтнууддаа уг дүрмийг зөрчүүлэх тушаал өгөх, галын хяналтын албанаас ажлыг нь түр зогсоосон объектуудын үйл ажиллагааг дур мэдэн сэргээх,, мөн уг дүрмийн шаардлагыг зөрчиж байгааг мэдсээр байж зөрчлийг залруулах арга хэмжээ авахгүй байх явдал нь энэхүү дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. Зөрчлийн шинж тэмдэг түүний үр дагавараас хамаарч дээр дурьдагдсан бүх ажилтнууд сахилга, захиргааны буюу эрүүгийн хариуцлага хүлээнэ.

7.3.Өөрийн хариуцсан ажилд хамаарах уг дүрмийн шаардлагыг, эсвэл хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтан хариуцлага хүлээнэ.

 

ХАВСРАЛТ 1

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЛЫН БҮЛГЭМИЙН ЖУРАМ

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

1.Үйлдвэрийн барилга, бааз, агуулах болон бусад объектууд дээр галын аюулаас хамгаалах үүднээс ажилчид, ИТА болон албан хаагчдаас бүрдэх сайн дурын ГБ-ийг байгуулж ажиллуулна.

2.ГБ-ийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бусад объектууд дээр галын алба байгаа эсэхээс хамааруулж байгуулна.

3.ГБ-ийг зохион байгуулах, түүний үйл ажиллагааг удирдах, ажилтнуудын дунд ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүргийг үйлдвэрийн барилга, бааз, агуулах болон бусад объектуудын удирдлага хүлээнэ.

4.ГБ нь объект, орон нутгийн шинж чанараас хамаарч ерөнхий объектын буюу цехийн /хэд хэдэн объект/ зохион байгуулалттай байж болно.

Ерөнхий объектын ГБ байх шаардлагатай тохиолдолд цех, агуулах болон обьектын бусад хэсгүүдэд ээлжийн тоогоор ГБ-ийг зохион байгуулах ба уг бүлгүүдийг тухайн цех, хэсгийн ахлагч удирдана. Цехийн зохион байгуулалттай ГБ нь мөн ээлжийн тоогоор бүлгүүдэд хуваагдах ба тэдгээрийг тухайн цехийн дарга нар удирдана.

ГБ-ийн ахлагч нар объект цехийн удирдлага дор ажиллаж, галын албаны даргын удирдлага дор үйл ажиллагаа явуулна.

5.ГБ:ийн ахлагч, түүний орлогч, хэсгүүдийн дарга нарыг объект /цех/-ийн дарга обьект /цех/-ийн удирдах ажилтнуудаас сонгоно.

Тайлбар: Объектын галын буюу нэгдсэн хамгаалалтын дарга ГБ-н даргаар сонгогдож болно.

2.ГБ ИЙН ЗОРИЛГО

6.ГБ нь дараах үүрэг хүлээнэ:

а.объект/цех/-уудын галын аюулгүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих;

б.объектод галын аюулгүй байдлыг хангах зорилгоор ажилтнуудын дунд сургалт ухуулгын ажил зохион байгуулах;

в.гал унтраах хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, тэдгээрт хяналт тавих;

г.гал түймэр гарсан тохиолдолд гал эсэргүүцэх анги дуудаж объект /цех/-д бэлэн байгаа анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх;

д.шаардлагатай үед ГБ-ийн гишүүд байлдааны сургалтанд оролцож гал унтраах машин, мотопомп г.м хэрэгслүүд дээр дадлага сургуулилт хийж, зарим тохиолдолд онц аюултай объект, цехэд жижүүр хийнэ.

3.ГБ -ИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

7.ГБ-ийн гишүүдийн тоог объектын дарга тодорхойлно.

8.ГБ-ийг сайн дурын журмаар 18-аас дээш насны объектын ажилтнуудаас байгуулна.

9.ГБ-ийн гишүүдийг тухайн объектын удирдлагын тушаалаар баталгаажуулна.

10.ГБ-ийн гишүүнээс дараах тохиолдолд хасна:

а.галын аюулгүйн дүрэм зөрчсөн;

б.нийгэмлэгийн даргын тушаалыг биелүүлээгүй;

в.өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан бол;

г.объект /цех/-ээс халагдсан;

11.ГБ-ийн гишүүдийн хэн нэг нь цех, ээлж бүрт байхаар бүрдүүлнэ.

12.Гал түймэр үүсэх нөхцөлд ГБ-ийн гишүүдийн байлдааны үйл ажиллагааны зааварчлагыг цех дотор ил харагдах газар өлгөсөн байна.

13.ГБ-ийн гишүүдтэй хийх сургалтыг объект /цех/-ийн даргын баталсан хуваарийн дагуу ажлын бус цагаар /сард 4 цагаас ихгүй/ зохион байгуулна.

14.ГБ-ийн гишүүдийг ажлын бус цагаар жижүүрт гаргах журмыг яам, тамгын газраас тодорхойлно.

4.ГБ-ИЙН ДАРГЫН АЖИЛ

15.ГБ-н даргын үүрэг:

а.объектод галын аюулгүй байдлын заалтуудын хэрэгжилтэнд хяналт тавих;

б.объект дээр байгаа гал унтраах анхан шатны бүх багаж хэрэгслүүдийн бэлэн байдлыг хянаж, эдгээр хэрэгслүүдийг өөр зорилгоор хэрэглэхээс хамгаалах;

в.ажилтнуудын дунд галын аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгаа явуулах;

г.ГБ-н гишүүдэд зориулан сургалт зохион байгуулах /зарим тохиолдолд сургалтанд яам, тамгын газрын харъяа гал унтраах ангийг урьж оролцуулж болно/;

д.ГБ-н бүлгүүдийн ахлагч нарын ажлыг удирдаж бүлгүүдийн байлдааны бэлэн байдлыг байнга шалгаж байх;

е.гал унтраах ангийг иртэл объектод үүссэн гал унтраах ажлыг зохион байгуулах;

ж.объектын удирдлагад галын аюулгүйн нөхцөл байдал зөрчигдсөн байвал мэдээлж байх;

16.Объект дээр ГБ-н дарга байхгүй байгаа тохиолдолд тухайн ээлжийн ахлагч даргын бүх эрх үүрэг, ажлыг өөртөө хүлээн авна.

5.ГБ-ИЙН БҮЛГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ

17.ГБ-н бүлгийн ахлагчийн үүрэг:

а.өөрийн ээлжийн үргэлжлэх хугацаанд галын аюулгүй байдал, гал унтраах хэрэгслүүдийн бэлэн байдлыг хянах;

б.ээлж дуусах үед цехийн аюулгүй байдлыг шалгаж, илэрсэн дутагдлыг арилгаж дараагийн ээлжийн ГБ-н бүлгийн ахлагчид гал унтраах хэрэгслүүдийг хүлээлгэж өгөх;

в.ажил эхлэхэд ГБ-н бүлгийн гишүүдийн ирцийг бүртгэх;

г.ГБ-н бүлгийн гишүүдийг сургалтанд хамруулж байх;

д.бүлгийн гишүүдийн өөрсдийн эрх үүргээ мэдэж байгаа эсэхийг шалгах;

е.объектод гал гарсан тохиолдолд гал сөнөөгчид ГБ-н даргыг иртэл гал унтраах ажлыг удирдах;

6.ГБ-ИЙН ГИШҮҮДИЙН ҮҮРЭГ

1.ГБ-н гишүүд нь:

а.цех, ажлын байран дахь галын аюулгүйн дүрмийг өөрсдөө сайн мэдэж, биелүүлэлтийг нь бусдаас шаардаж байх;

б.байлдааны дүрмийн шаардлагуудыг сайн сэдэж, гал түймэр гарсан тохиолдолд унтраах ажиллагаанд идэвхитэй оролцох;

в.цехэд байгаа гал унтраах анхдагч хэрэгслүүдийн бэлэн байдлыг хянаж дутагдал илэрсэн тохиолдолд ГБ-н даргад илтгэж, боломжтой бол өөрсдөө илэрсэн дутагдлуудыг арилгах үүрэг хүлээнэ.

6.ГБ-ИЙН ХАНГАМЖ

ГБ-ийн хангамжтай холбоотой бүх зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төлөвлөсөн зардлаас /”Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн .. дугаар заалт/

 

ХАВСРАЛТ 2

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЛЫН ТЕХНИКИЙН КОМИССЫН ДҮРЭМ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.Аж ахуйн нэгж, байгуулагын бүх ажилтныг гал түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, дадлагын арга хэмжээнд өргөнөөр хамруулж оролцуулах үүднээс ГТК зохион байгуулна.

2.ГТК-ыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудаас ажил олгогчийн тушаалаар томилох ба комиссын дарга /ерөнхий инженер буюу түүнтэй адилтгах ажилтан/, гишүүд /ГБ-ийн дарга, ИТА, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан г.м/-эд орно. Комиссын бүрэлдэхүүнд мөн ажилтны төлөөлөгчид орно.

3.ГТК нь орон нутгийн галын хяналтын асуудал хариуцсан улсын албатай ажил хэргийн холбоотой байна.

ГТК-ЫН ҮНДСЭН ЗОРИЛГО, АЖЛЫН ГОРИМ

4.ГТК-ын үндсэн зорилгууд:

а.үйлдвэрийн технологийн процесс, агрегат тоног төхөөрөмжийн ажиллагаа, лаборатори, цех, агуулах г.м газруудын ажиллагааны горимд гал түймэр, тэсрэлт буюу аваар осолд хүргэж болохуйц галын аюултай зөрчил, дутагдлуудыг илрүүлж, эдгээр зөрчил, дутагдлуудыг арилгахад чиглэгдсэн арга хэмжээ авах;

б.үйлдвэрийн галын хамгаалалтын албанд галаас урьдчилан сэргийлэх ажил нь туслалцаа үзүүлж, үйлдвэрийн цех, агуулах, захиргаа аж ахуй, орон сууцны байр, тасалгаануудад галаас урьдчилан сэргийлэх чанд горим боловсруулах;

в.галаас урьдчилан сэргийлэх асуудалд шинийг санаачилж ажиллах;

г.галын аюулгүйн дүрэм, журмын асуудлаар ажилтнуудын дунд ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулна.

5.ГТК нь өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд:

а.жилд 2-4 багагүй удаа /үйлдвэрийн галын аюулгүйн төвшнөөс хамааруулж/. үйлдвэр, бааз, агуулах, лаборатори бусад албаны бүх барилга байгууламжид үйлдвэрлэлийн процесс, агрегат, агуулах, лаборатори, цахилгааны сүлжээ, халаалтын систем, агааржуулах систем болон бусад системд бий болсон галын аюул бүхий дутагдлуудыг илрүүлэх зорилгоор нарийвчилсан үзлэг хийх, илрүүлсэн дутагдлыг арилгах арга замыг тодорхойлж шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг нь зааж өгөх;

б.ажилтнуудад галаас урьдчилан сэргийлэх, гал унтраах сэдвээр ярилцлага, лекц зохион байгуулах;

в.ажилтны төлөөлөгчид аж ахуйн нэгж, байгууллагын удирдах зөвлөлийн хурал дээр үйлдвэрийн галын аюулгүй байдлын тухай хэлэлцүүлэх;

г.хэсэг, цех, нэгжийн хоорондын галын аюулгүй байдлын тухай сэдвээр уралдаан тэмцээн зохиох, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажил зохион байгуулах;

д.ажил олгогчийн төлөөлөгчидтэй хамтран цех, агуулах, лаборатори болон үйлдвэрийн бусад объектод зориулсан галын аюулгүйн дүрэм, журам боловсруулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;

е.гал эсэргүүцэх алба, шинжлэх ухаан-техникийн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, үйлдвэр цехүүдийн галын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилчид оролцсон үйлдвэрийн галын техникийн семинар-сургалт зохион байгуулах;

ё.үйлдвэрийн цех, агуулах, орон сууцны барилга байгууламжуудад галын аюулгүй байдлын нийтийн үзлэг хийх, галын аюулгүйн алба, ГБ-н байлдааны бэлэн байдлыг шалгах, мөн галын хяналтын асуудал хариуцсан улсын албанаас заасан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих.

Орон нутгийн, дотоод нөхцөл байдлаас хамааруулж үйлдвэрийн удирдлагаас галын аюулгүй байдлыг хангах бусад арга хэмжээнүүдийг.хэрэгжүүлж болно.

6.Томоохон үйлдвэрийн газруудад ерөнхий ГТК-оос гадна цехүүдэд ГТК байгуулж болно. Энэ тохиолдолд ерөнхий ГТК нь цехийн ГТК-ын үйл ажиллагааг нь хянаж удирдахаас гадна үйлдвэрийн галын аюулгүй байдлыг сайжруулах, үйлдвэрийн технологийн процесс дэх хамгийн галын аюултай хэсгүүд дээр галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг боловсруулна.

7.ГТК-оос төлөвлөсөн галын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг акт хэлбэрээр боловсруулж үйлдвэрийн даргаар батлуулах ба уг арга хэмжээнүүдийг тогтоосон хугацаанд биелүүлэх шаардлагатай. ГТК-оос төлөвлөсөн галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн биелэлтийн өдөр тутмын хяналтыг үйлдвэрийн галын алба /ГБ/-ны дарга буюу түүнийг орлох албан тушаалтан хэрэгжүүлнэ.

ГТК нь гал түймрийн улсын хяналтын асуудал хариуцсан албанаас баталсан арга хэмжээнүүдийг солих буюу өөрчлөх эрхгүй. Эдгээр арга хэмжээнүүдийг солих буюу өөрчлөх шаардлагатай гэж үзвэл комисс нь энэ асуудлыг үйлдвэрийн даргад тавьж үйлдвэрийи дарга уг асуудлыг Улсын галын хяналтын албатай зөвшилцөнө.

 

ХАВСРАЛТ 3

ХАВСРАЛТ3


АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОБЪЕКТ ДЭЭР ГАГНУУР БОЛОН БУСАД ГАЛ ХЭРЭГЛЭСЭН АЖИЛ ХИЙХ ҮЕД МӨРДӨХ ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ

1.ЕРӨНХИИ ЗҮИЛ

1.1.Энэхүү дүрэмд аж ахуйн нэгж, байгууллагын бүх объект дээр гагнуурын болон бусад гал хэрэглэсэн ажил хийх үед заавал дагаж мөрдөх галын аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагууд тусгагдсан болно.

1.2.Гагнуурын буюу бусад гал хэрэглэсэн ажил хийх үед галын аюулгүй аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үйлдвэр, цех, лаборатори, засварын газар, агуулах, тоног төхөөрөмж зэргийг хариуцсан удирдах ажилтан нар хангаж хариуцна.

1.3.Үйлдвэр, цех, тоноглол болон бусад үйлдвэрлэлийн хэсгийн удирдагч, ИТА-нууд нь энэхүү дүрмийн заалт, шаардлагуудын өөрсдөө чанд дагаж мөрдөхеес гадны өөрийн удирдлага дор ажиллаж байгаа ажилтнуудад хатуу шаардаж ажиллана.

1.4.Төр захиргааны төв байгууллага мөн ажил олгогч нар үйлдвэрлэлийн онцлогоос хамааруулж энэхүү дүрэмд үндэслэн гал хэрэглэсэн ажлын үед дагаж мөрдөх журам боловсруулж болно.

1.5.Гагнуурын буюу бусад гал хэрэглэсэн ажлуудыг /материал, машин, Щйзмыг шатах аюултайгаар эд ангиудыг халаах ажиллагаанууд/ гүйцэтгэх щг байрыг дараах байдлаар байгуулж болно.

а.байнгын, гагнуурын гал хэрэглэсэн ажил хийхэд зориулж тусгайлан тоглосон цех, засварын газар буюу ил талбай;

б.түр зуурын, гал хэрэглэсэн ажлуудыг шууд баригдаж байгаа буюу ашиглагдаж байгаа барилга, орон сууц, бусад байгууламжуудад хийх бөгөөд энэ тохиолдолд гал хэрэглэсэн ажлыг тоног төхөөрөмжийн засвар буюу барилга угсралтын ажилд зориулж хийдэг.

1.6.Гагнуурын болон бусад гал хэрэглэсэн ажлыг галын аюулгүйн сургалтанд хамрагдаж шалгалтыг өгч 1 дүгээр маягтын дагуу тусгай зөвшөөрөл авсан хүмүүс хийнэ.

1.7.Энэхүү дүрэм болон техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу тусгай тоноглосон засварын цех болон ил талбай дээр гал хэрэглэсэн ажил гүйцэтгэх байнгын байрыг ерөнхий инженер тодорхойлно.

1.8.Гагнуур эсвэл гал хэрэглсэн ажил хийх түр байрыг тухайн объектын галын аюулгүй байдлыг хариуцах ажилтны бичсэн зөвшөөрөл /2 дугаар маягт/-өөр тодорхойлно.

Тайлбар:

1.Галын аюулгүй барилга, ажлын байранд энэхүү дүрмийн заалтуудыг сайн мэддэг, галын техникийн шалгалт өгсөн өндөр мэргэжлийн ажилтан бичгээр зөвшөөрөл авахгүйгээр гал хэрэглэсэн ажил хийж болно. Бичгээр зөвшөөрөл авалгүйгээр гал хэрэглэсэн ажил хийж болох ажилтны нэрсийн жагсаалтыг хэсэг, цехийн удирдах ажилтан гаргасан байна.

2.Гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэх байршил, дарааллыг орон нутгийн гал түймэртэй тэмцэх албатай зөвшилцөх шаардлагагүй.

1.9.Түр зуурын /нэг удаагийн/ гал хэрэглэсэн ажил хийх зөвшөөрлийг зөвхөн 1 ээлжийн турш олгоно. Нэг төрлийн ажлыг хэдэн ээлж, өдрийн турш хийх бол удирдлагаас байнга зөвшөөрөл авах албагүй. Энэ тохиолдолд гал хэрэглэсэн ажил хийгдсэн ажлын байрыг үзэж хянасны дараа ээлж эхлэхэд удирдлагаас өмнө өгсөн зөвшөөрлийг баталгаажуулж зохих бичлэгийг нь тэмдэглэж өгнө. Аваар ослын үед гагнуурын ажлыг хэсэг, цехийн удирдах ажилтны хяналт дор бичгэн зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэнэ.

Гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэх явцад хяналт тавих үүднээс уг ажлыг эхлэхээс өмнө хэсэг, цехийн өгсөн зөвшөөрлийг галын алба, АА-ыг хүргэсэн байна.

Гал хэрэглэсэн ажлыг галын алба, АА-тай зөвшилцөж, ажил хийх зөвшөөрөлд тусгагдсан арга хэмжээнүүдийг авсны дараа эхэлж болно.

1.10.Амралт, баяр ёслолын өдрүүдэд гал хэрэглэсэн ажил хийх тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Захиргаанаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт томилогдсон байх шаардлагатай.

1.11.Химийн, нефть химийн, хийн, нефть боловсруулах ба төмөрлөгийн гал, тэсрэлтийн аюултай үйлдвэрүүдэд гал хэрэглэсэн ажил зохион байгуулж гүйцэтгэх дэс дарааллыг эрх бүхий улсын хяналтын асуудал хариуцсан байгууллага боловсруулж, гал түймэртэй тэмцэх улсын байгууллагаас зөвшөөрсөн дүрэм, журмаар тодорхойлж өгнө.

Ямар ч тохиолдолд эдгээр объектууд дээр гал хэрэглэсэн ажил хийх эрхийн зөвшөөрлийг зөвхөн ерөнхий инженер буюу түүний орлогч олгоно.

1.12.Гал хэрэглэсэн ажил хийх ажлын байр нь гал унтраах анхан шатны хэрэгслээр /гал унтраагуур, ус, элстэй хайрцаг, хүрз, хувин г.м/ хангагдсан байна.

Гагнуурын ажил хийх ажлын байрны ойролцоо гал унтраах зориулалттай усны цорго байвал хоолойг нь уг цоргонд холбосон байх шаардлагатай. Гал хэрэглэсэн ажилд оролцож байгаа бүх ажилтан гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдийг эзэмшсэн байх шаардлагатай.

1.13.Гал хэрэглэсэн ажил явуулах барилга, байгууламж, бусад газарт ажлын байрны ойролцоо буюу доор нь шатамхай бүтцүүд байрлаж байвал тэдгээрийг металл хавтангаар халхлах, эсвэл усаар норгох, мөн тэдгээр дээр оч үсэрч унах нөхцөлөөс тусгаарлах арга хэмжээ авагдсан байна.

1.14.Байнгын буюу түр зуурын гал хэрэглэсэн ажил хийх ажлын байранд галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нөхцөлийг хангаагүй тохиолдолд гал хэрэглэсэн ажил хийхийг хатуу хориглоно.

1.15.Галын аюулгүйн бүх шаардлага хангагдсан тохиолдолд гал хэрэглэсэн эхлэж болно /гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдал ажлын байрыг шатамхай материалаас цэвэрлэсэн, шатамхай бүтцүүдийг хамгаалсан г.м/. Гал хэрэглэсэн ажил дууссаны дараа уг ажлыг гүйцэтгэгч нь ажлын байраа сайтар шалгаж, шатамхай бүтцүүдийг услаж, гал гаргаж болохуйц дутагдлуудыг арилгах ёстой.

1.16.Түр зуурын /нэг удаагийн/ гал хэрэглэсэн ажлыг хариуцан гүйцэтгүүлж байгаа удирдах ажилтан гүйцэтгэх ажилтанд /цахилгаан гагнуурчин, хийн гагнуурчин, бензин огтлогч, гагнуурч г.м/ галын аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажлын байрыг галын аюулгүйн шаардлагын дагуу тоноглож бэлтгэх арга хэмжээнүүдийг тодорхойлж өгнө.

Ажлын явцад удирдах ажилтан нь гал хэрэглэсэн ажил гүйцэтгэж байгаа ажилтны галын аюулгүйн дүрэм, шаардлагыг мөрдөж байгаа эсэхийг хянана.

1.17.Тасалгааны /талбай, тоног төхөөрөмж г.м/ галын аюулгүй байдлыг хариуцсан объектын удирдах буюу хянах ажилтан нь түр зуурын гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэсэн байрыг гал хэрэглэсэн ажил дууссанаас хойш 3-5 цагийн дотор шалгана.

1.18.Галын болон тэсрэлтийн аюултай газарт гагнуурын, хийн, бензин огтлолын ажлуудыг зөвхөн гал, тэсрэлтийн аюултай материалыг зайлуулж, багаж, тасалгаа шатамхай шингэн, хийнээс цэвэрлэсний дараа эхэлж болно. Тасалгааг байнга агааржуулж, агаарын урсгалд хяналт тавьж ажиллана.

1.19.Амархан шатах шингэн, хий, түлш хадгалагдаж байсан нөөцийн савыг: гагнахаас өмнө тэдгээрийг сайтар цэвэрлэж, каустик содтой усаар угааж, хатаасан байх шаардлагатай бөгөөд хий хэмжигчээр доторхи агаарыг нь шалгана. Ямар ч тохиолдолд савыг бусад бүх барилга угсралт, холболтуудаас тусгаарлаж энэ тухай ээлжийн даргын буюу угсралт холболтыг тусгаарласан тухай тэмдэглэл хийх тусгай дэвтэрт бичсэн байна.

Гагнуурын ажил хийх үед гарц, нээлхий, хаалт зэргүүдийг онгойлгосон байна.

1.20.Түр зуурын гал хэрэглэсэн ажил хийх болон гагнуурын аппарат, хийтэй битүү сав, шатамхай шингэнтэй сав суурилуулах байрны 5м-ээс багагүй радиустай газар нь орчин тойрондох шатах тэсрэх материалуудаас сайтар цэвэрлэгдсэн байх шаардлагатай.

1.21.Гагнуур, бензин огтлол, хий огтлолын ажил хийх үед дараах зүйлсийг хориглоно:

а.эвдрэл гэмтэлтэй багажаар ажиллах;

б.шинэхэн будагдсан эд анги, холбоос, бүтцүүдийг бүрэн хатаагүй байхад нь гагнах, огтлох ажил хийх;

в.гал хэрэглэсэн ажил хийх үедээ тос, бензин, керосин, дизель болон бусад шатамхай шингэний толбо бүхий ажлын хувцас, бээлийг хэрэглэх;

г.гагнуурын өрөөнд хувцас, шатамхай шингэн болон бусад шатамхай эд материал хадгалах;

д.гал хэрэглэсэн болон гагнуурын ажилд тэнцэх шалгалт өгөөгүй, галын аюулгүйн дүрмийн мэдлэгийг нь шалгаагүй ажилтнаар гал хэрэглэсэн ажил хийлгэх;

е.цахилгаан дамжуулах утсыг шахсан, шингэлсэн ба уусгасан хий бүхий битүү савтай шүргэлцүүлэх;

ж.шатах ба хорт бодис агуулсан, мөн даралтанд шахаж хийсэн шатдаггүй шингэн, хий, уур, агаар буюу цахилгаан хүчдэл дор орших аппарат, сав, бүтцүүдэд гагнуур хийх буюу тэдгээрийг ил галаар халаахыг хориглоно.

1.22.Гал хэрэглэсэн ажил гүйцэтгэж байгаа ажилтан шаталт үүсэх буюу гал гарсан тохиолдолд тэр дор нь ГБ дуудаж шаталт буюу галыг анхан шатны багаж хэрэгслүүдийг ашиглаж унтраах арга хэмжээ авна.

1.23.Гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэх ажилтан ажил эхлэхийн өмнө гал эсэргүүцэх хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, ажил дууссаны дараа ажлын байр, түүний дор орших талбай, давхрыг шалгаж гал үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

1.24.Гал хэрэглэсэн ажлыг гал түймэрийн ба уул уурхайн асуудал хариуцсан улсын хяналтын байгууллагууд, ажилтны төлөөлөгчид, ГБ-ийн дарга, мэргэжлийн буюу төрийн захиргааны төв байгууллагын галын албаны төлөөлөгч зогсоож болно.

2.ХИЙН ГАГНУУРЫН АЖИЛ

2.1.Суурин ацетилен цахилгаан үүсгүүрийг зөвхөн хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан байцаагчийн зөвшөөрлөөр ашиглаж болно.

Зөөврийн ацетилен цахилгаан үүсгүүрийг ашиглах зөвшөөрлийг эдгээр цахилгааи үүсгүүрийг эзэмшигч үйлдвэр, байгууллагын захиргаанаас олгоно.

2.2.Зөөврийн ацетилен цахилгаан үүсгүүрийг ашиглахдаа тэдгээрийг задгай талбай дээр суурилуулна. Маш сайн агааржуулалттай байранд түр хугацааагаар ажиллуулахыг зөвшөөрнө.

Ацетилен цахилгаан үүсгүүрийг гагнуурын ажлын талбай, ил гал буюу хэт халсан эд юмс, компрессор, агааржуулах сэнсний агаар татах газруудаас 10м-ээс багагүй зайд байрлуулж, сайтар тусгаарлана.

Ацетилен цахилгаан үүсгүүрийг байрлуулсан газарт “ГАДНЫ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОНО”, “ГАЛЫН АЮУЛТАЙ”, “ТАМХИ БҮҮ ТАТ”, “ГАЛТАЙ ОРОХЫГ ХОРИГЛОНО” гэсэн анхааруулах самбаруудыг байрлуулна.

2.3.Хийн гагнуурын ажил гүйцэтгэхдээ энэхүү дүрэм, “Даралтат сав ашиглах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн тохирох заалтыг мөрдлөг болгоно.

2.4.Ажил дууссаны дараа зөөврийн цахилгаан үүсгүүр дахь кальцийн карбидыг бүрэн дуусгасан байна.

Цахилгаан үүсгүүрээс цэвэрлэж гаргах шохойн лагийг тусгай саванд хураан авч лагийн нүх буюу тусгай бункерт асгана.

Лагийн задгай нүхийг хаалтаар хашина, харин битүү нүх нь галд тэсвэртэй хаалттай, агааржуулалт, лаг зайлуулах мок зэргээр тоноглогдсон байх шаардлагатай.

Лагийг хадгалах газраас 10м-ийн дотор тамхи татах, ил гал гаргах зэргийг хориглоно. Талбайг тойруулан анхааруулах самбар байрлуулж байх шаардлагатай.

2.5.Багаж хэрэгсэл, таслагч, гагнуур, редуктор зэргийн хийн тэжээлийн шлангуудыг маш сайтар, найдвартай холбосон байна.

Ус холбогчийн хошуунд шлангуудыг углаж тогтооно. Тэдгээрийг бэхлэж болохгүй.

2.6.Хийтэй битүү савыг хадгалах, тээвэрлэхдээ түүний аманд хамгаалалтын малгай суулгасан байна. Тээвэрлэлтийн явцад битүү савыг доргион цохигдох нөхцөлүүдээс сайтар хамгаалсан байна.

Гагнуур хийх ажлын байранд битүү савыг тусгай тэрэг, чарга зэргээр зөөж аваачина. Битүү савыг мөр, гар дээрээ зөөвөрлөхийг хориглоно.

2.7.Хийтэй битүү савыг хадгалах, тээвэрлэх ашиглах явцад нарны элч, дулааны эх үүсвэрээс тусгаарласан байх шаардлагатай.

Битүү савыг өрөө тасалгаанд байрлуулах тохиолдолд халаалтын төхөөрөмж, зуухнаас 1м-ээс багагүй, ил галын эх үүсвэрээс 5м-ээс багагүй зайд байрлуулна.

Асах хошуунаас дамжуулалтын төхөөрөмжүүд хүртэлх зай /хэвтээ чиглэлд/ 10м-ээс багагүй хүчилтөрөгч ба шатамхай хий бүхий битүү сав хүртэл 5м-ээс багагүй байна.

Нэг тасалгаанд хүчилтөрөгчтэй битүү сав, шатамхай хийтэй битүү сав, мөн кальцийн карбид, будаг, масло зэргийг хадгалахыг хориглоно.

2.8. 10 хүртэл гагнуурын цэгтэй ажлын байранд нэг цэгт 1 хүчилтөрөгч ба шатамхай хийтэй нөөц битүү сав хадгалахыг зөвшөөрнө. Нөөц битүү савыг ган хийцийн хаалтаар тусгаарлах буюу тусгай шүүгээнд байрлуулна. Ажлын байранд 10-аас их гагнуурын цэг байрлаж байвал тэдгээрийг нэгдсэн системийн хийгээр хангана.

2.9.Хүчилтөрөгч, хий байсан хоосон битүү савтай дүүрэн битүү савтай ижил харьцана.

2.10.Кальцийн карбид бүхий сав хадгалах, тэдгээрийг нээх байранд тамхи татах, ил гал гаргах, эсвэл цохилтоос оч үүсгэх багаж хэрэглэхийг хориглоно. Кальцийн карбид бүхий савыг ширмэн алхаар онгойлгоно. Лацадсан савыг тусгай хутгаар онгойлгоно. Таглаан дээрх зүсэх газарт урьдчилан солидолын зузаан үе түрхэнэ.

2.11.Кальцийн карбид бүхий онгорхой савыг ус үл нэвтрүүлэх тагаар битүү таглана. Таглааны ирмэгийн өндөр 50 мм-ээс багагүй байна.

2.12.Кальцийн карбидын тусгай агуулахгүй ацетилен тоноглолуудын тасалгаанд нэг дор 200 кг-аас ихгүй хэмжээний кальцийн карбид хадгалж болох ба энэ тохиолдолд зөвхөн 1 сав л онгорхой байж болно. Кальцийн карбидыг хуурай, сайн агааржуулалттай тасалгаанд хадгална.

Кальцийн карбид бүхий савыг хэвтээ, босоо аль ч байрлалд хадгалж болно.

Механикжуулсан агуулахад кальцийн карбидтай савнуудыг босоо чиглэлд гурван үе өрж болно. Харин механикжуулаагүй агуулахад хэвтээ чиглэлд гурван үе, босоо чиглэлд 2 үе өрнө. Савнуудын үе хооронд хүн явах завсарын өргөн 1.5м-ээс багагүй байна.

2.13.Кальцийн карбидыг хадгалах агуулахыг подвал, усанд автагдах нам дор газар байрлуулж болохгүй.

2.14.Хийн гагнуурын ба хийн огтлолын үед дараах зүйлсийг хориглоно.

а.хөлдсөн ацетилен цахилгаан үүсгүүр, хоолой, цорго, редуктор болон гагнуурын аппаратын бусад эд ангийг ил гал буюу улайссан эд зүйлсээр гэсгээх, цохилтоос нь оч үүсч болох багаж хэрэглэх;

б.хүчилтөрөгчийн битүү сав, редуктор болон гагнуурын бусад аппаратуудыг төрөл бүрийн масло, тостой хувцас, даавуунд хүргэх;

в.шатамхай хий, хүчилтөрөгчийн битүү сав, ацетилен цахилгаан үүсгүүр ба лагийн нүх зэргээс 10м-ийн ойр зайд тамхи татах, ил гал гаргах;

г.нэг усан хангалтын системээр 2 гагнуурын аппарат ажиллуулах, аппаратад том мөхлөгийн кальцийн карбид хийх, эсвэл түүнийг төмөр саваа буюу утсаар чихэх, тоостой орчинд ажиллах;

д.аппаратын сав нь нойтон эсвэл хий цуглуулагчид орсон ус байхад кальцийн карбидаар цэнэглэх, цахилгаан үүсгүүрийг “устай карбид” нөхцөлд ашиглаж байхад нь савыг нь талаас их хэмжээгээр карбидаар дүүргэх;

е.шатамхай хийн шлангийг хүчил төрөгчөөр, эсвэл хүчил төрөгчийн шлангийг шатамхай хийгээр үлээх, ажлын үед шлангуудыг солих, 30м-ээс илүү шланг ашиглах. Угсралтын ажлын үед 40м хүртэлх урттай шланг хэрэглэхийг зөвшөөрнө. 40м-ээс их урттай шлангийг зөвхөн онцгой үед ажлын удирдагч буюу аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан ажилтны зөвшөөрлөөр хэрэглэж болно;

ж.хии дамжуулах шлангийг мушгих, нугалах, хавчих;

з.хий цуглуулагчид ацетилен байгаа нөхцөлд цахилгаан үүсгүүрийг зөөвөрлөн шилжүүлэх;

и.ацетилен цахилгаан үүсгүүрийн ачааллыг хийн даралтыг ихэсгэх, эсвэл кальцийн карбидын хэмжээг хэт дүүргэн замаар нэмэгдүүлэх;

2.15.Кальцийн карбидтай савыг онгойлгоход зэс хийцтэй багаж хэрэглэхийг хориглоно, мөн зэсийг ацетилен тоноглол лацдах, эсвэл ацетиленд болзошгүй газар хэрэглэхийг хориглоно.

3.ЦАХИЛГААН ГАГНУУРЫН АЖИЛ

3.1.Цахилгаан гагнуурын ажлыг барилга, байгууламж дотор тусгай зориулалтын агааржуулалттай тасалгаанд хийж гүйцэтгэнэ.

3.2.Шатах аюултай тасалгаанд гагнуурын ажил гүйцэтгэх ажлын байрыг галд тэсвэртэй хаалтаар тусгаарлана. Хаалтын өндөр 2.5м-ээс багагүй, шал хаалт хоёрын хоорондох завсар 5м-ээс ихгүй байна.

3.3.Гагнуурын ажил гүйцэтгэх тасалгааны шалыг галд тэсвэртэй материалаар хийсэн байх ёстой. Эд ангиудыг урьдчилан халаахгүйгээр гагнуурын ажил хийх тохиолдолд тасалгааны шал нь галд тэсвэртэй модоор хийгдсэн байж болно.

3.4.Цахилгааан гагнуурын тоног төхөөрөмжүүд нь “Цахилгаан тоноглолын зохион байгуулалтын дүрэм”, “Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглах дүрэм” болон энэхүү дүрмийн шаардлагуудыг хангасан байх ёстой.

3.5.Цахилгаан гагнуурын тоног төхөөрөмж, агрегат, аппарат хэрэгсэлд тэдгээрийн зориулалт, цахилгааны бүдүүвч зураг бүхий техникийн бичиг баримт хамтад нь ирүүлнэ.

3.6.Гар гагнуурын төхөөрөмжүүд нь унтраагуур буюу контактор /цехийн хуваарилах сүлжээнд гагнуурын аппаратыг холбохын тулд/, гал хамгаалагч /анхдагч хэлхээнд/ ба гагнуурын гүйдлийг заагч зэргээр /амперметр буюу гүйдэл тохируулагч/ хангагдсан байх ёстой.

3.7.Нэг цэгийн гагнуурын хөдөлгүүр-цахилгаан үүсгүүр ба трансформаторыг тэжээгч сүлжээ талаас нь гал хамгаалагчаар хамгаална. Гагнуурын гүйдлийн хэлхээнд гал хамгаалагч тавих шаардлагагүй.

3.8.Гагнуурын аппаратыг байнга шилжүүлж хөдөлгөх түр зуурын байранд бат бэх шланган кабель хэрэглэнэ.

3.9.Гагнуурын гүйдлийн холболтыг цехийн хуваарилах сүлжээнд залгахдаа дурын холбогч ашиглаж болохгүй. Тусгаарлалт, хамгаалалтыг нь нэмэгдүүлсэн тохиолдолд ПР, ПРГ маркийн утаснуудыг хэрэглэж болно.

3.10.Электродыг гүйдлээр хангахын тулд тусгаарлагч бүхий уян тухайлбал, ПРГД маркийн/ утас ашиглана. Уян биш утас хэрэглэх тохиолдолд тэдгээрийг электрод баригчид холбохдоо 3м-ээс багагүй урттай шланган утас буюу кабель ашиглана.

3.11.Цахилгаан утас болон гагнуурын тоног төхөөрөмжийг шаталтаас сэргийлэхийн тулд утасны хөндлөн огтлолыг гүйдлийн хэмжээнээс нь хамааруулан зөв сонгоно. Мөн утасны тусгаарлагчийг хүчдлээр тооцоолж сонгоно.

3.12.Тусгаарлагчгүй буюу муудсан тусгаарлагчтай утас ашиглах, гар хийцийн гал хамгаалагч зэргийг ашиглахыг хориглоно.

3.13.Гагнуурын утаснуудын холболтуудыг пресслэх, гагнах буюу тусгай хавчигчуудаар холбоно. Цахилгаан утсыг электрод баригч, гагнагдаж буй эд анги гагнуурын аппаратад эрэг, боолтоор холбогдсон зэс кабель үзүүрээр холбоно.

3.14.Гагнуурын аппарат, хуваарилах самбар болон бусад тоног төхөөрмж, мөн гагнуурын ажил хийгдэж буй газарт холбогдох утаснуудыг маш сайтар тусгаарлаж, шаардлагатай газарт нь өндөр температур, механик эвдрэл болон химийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авсан байна.

Цахилгаан гагнуурын аппаратын кабелийг хүчилтөрөгчийн хоолойноос 0.5м-ээс багагүй зайд, ацетилен буюу бусад шатах хоолойноос 1м-ээс багагүй зайд байрлуулна. Хий дамжуулагчийг металл хоолой дундуур явуулсан бол уг зайг дахин багасгаж болно.

3.15.Гагнагдаж буй эд ангийг гагнуурын гүйдэлтэй холбох эсрэг дамжуулагчийн үүргийг ган хавтан буюу гагнагдаж буй эд анги өөрөө гүйцэтгэж болох бөгөөд харин эдгээрийн огтлол нь гүйдэл гүйх явцад халалт өгөхгүй байх нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

3.16.Эсрэг /буцах/ дамжуулагчаар дотоод төмөр зам, газардуулгын сүлжээ, барилга, байгууламжийн төмөрлөг бүтэц, холбоо, технологийн тоног төхөөрөмж зэргийг ашиглаж болохгүй. Гагнуурын ажлыг 2 утастай хийж гүйцэтгэнэ.

3.17.Галын аюултай өрөө тасалгаанд цахйлгаан гагнуурын ажил хийж гүйцэтгэхэд гачигдаж байгаа эд ангиас гүйдлийн эх үүсвэр хүртэлх эсрэг дамжуулагч нь тусгаарлагчтай байх ба тусгаарлагчийн чанар нь электрод баригчид холбогдох шууд дамжуулагчийн тусгаарлагчаас дутахааргүй байх шаардлагатай.

3.18.Гар гагнуурын электрод баригч нь хөнгөн байх шаардлагатай ба электродуудыг маш хялбар солих боломжийн бүтэцтэй байна. Мөн их бие, гагнагдаж буй эд ангийн хооронд богино холбоос үүсэх нөхцөлөөс хамгаалагдсан байх шаардлагатай. Электрод баригчийн бариулыг галд тэсвэртэй халдаггүй материалаар хийнэ.

3.19.Гагнуурт хэрэглэгдэх электродууд нь улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрийн хийцтэй, мөн гагнуурын номиналь гүйдэлд тохирсон байх шаардлагатай.

Электродуудыг солихдоо хэрэглэгдсэн электродын үлдэгдлийг гагнуур хийх ажлын байранд байрлуулах тусгай төмөр хайрцганд хийнэ.

3.20.Ажлын үед цахилгаан гагнуурын аппарат заавал газардуулагдсан байна. Үндсэн аппаратыг газардуулахаас гадна эсрэг дамжуулагч холбогдох гагнуурын трансформаторын хоёрдогч хавчигчийг газардуулна.

3.21.Гагнуурын цахилгаан үүсгүүр, трансформатор, мөн бусад туслах багаж аппаратыг ил байрлуулах болбол тэдгээрийг битүү хайрцгаар буюу чийг тусгаарлагчаар хангаж галд тэсвэртэй саравчинд байрлуулна.

3.22.Гагнуурын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үйлдвэрээс тогтоосон төлөвлөгөөгөөр засвар үйлчилгээний дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ.

3.23.Гагнуурын аппаратын зарим эд ангийн /трансформатор, холхивч, шётка, 2 дугаар контактууд/ халах температур 75°С-ээс давах ёсгүй.

3.24.Гагнуур, асаалтын аппаратад сард нэгээс доошгүй удаа үзлэг, цэвэрлэгээ хийнэ.

3.25.Устөрөгчийн цөмийн гагнуурын нумыг тусдаа трансформатороор тэжээх хэрэгтэй. Шууд хуваарилах сүлжээнээс шугамыг тэжээхийг хориглоно.

3.26.Устөрөгчийн цөмийн гагнуурын үед хэлхээ тасарахад автоматаар тэжээл салгах тоноглол аппарат суулгасан байна. Нум асаалттай байхад аппаратыг хяналтгүй орхихыг хориглоно.

3.27.Хөндлөн огтлолын талбай нь 50 мм2 хүртэлх эд ангийг гагнахад цэгэн оёдлын, рельфэн ба тулгасан гагнуурын машинаас шатамхай материал, эд бүтэц хүртэлх зай 4м-ээс багагүй байна. Уг зай 50 мм2-аас их хөндлөн огтлолын талбайтай эд анги гагнах тохиолдолд 6м-ээс багагүй байна.

4.ШИНГЭН ТҮЛШ АШИГЛАН ГАЛ ХЭРЭГЛЭСЭН АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ

4.1.МЕТАЛЛ ЗҮСЭХ

4.1.1.Бензин, керосин хэрэглэн металл зүсэх ажлын байрыг цахилгаан гагнуурын ажлын байртай ижил зарчмаар зохион байгуулна. Шатамхай Шингэнийг асгахгүй байх хадгалалт зэрэг онцгой анхаарах хэрэгтэй.

4.1.2.Бензин зүсэлтийн ажлын байранд нэг ээлжийн хэрэгцээний түлш хадгална. Түлшийг тусгай битүү, хагардаггүй саванд хийж гал хэрэглэсэн ажлын байрнаас 10м-ээс багагүй зайд хадгална.

4.1.3.Бензин, керосиноор гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэхэд ус, хольцгүй түлш хэрэглэнэ. Түлшний савыг эзэлхүүнээр нь 3/4-аас илүү хэмжээгээр дүүргэж болохгүй.

4.1.4.Түлшний сав гэмтэлгүй, битүү байх ёстой. Сав дээр даралт хэмжигч манометр суулгасан байна. 10 атм. /100мПа/ усан даралтаар туршилт хийгээгүй, түлш нь гоождог буюу эвдэрхий шахуургатай савыг ашиглахыг хориглоно.

4.1.5.Бензин зүсэлтийн ажил эхлүүлэхээс өмнө бензин, керосин зүсэгчийн бүтэц холбоос, шлангуудын залгаас, эрэг боолтын эргээс /резьба/-ийг сайтар шалгана.

4.1.6.Зүсэгчийн чиглүүлэгчийг шатах шингэнд нэвчүүлж шатаах замаар халаахыг хориглоно.

4.1.7.Түлшний савыг ил гал, хүчил төрөгчтэй боллооноос 5м-ээс багагүй зайд, зүсэлтийн ажлыг байрнаас 3м-ээс багагүй зайд байрлуулна. Үүнд савыг түүн дээр гал, оч унаад байхааргүйгээр тооцож байрлуулна.

4.1.8.Бензин, керосин зүсэлтийн ажлын үед дараах зүйлсийг хориглоно.

а.түлшний саван дахь агаарын даралт зүсэгч дэх хүчил төрөгчийн ажлын даралтаас их байвал зүсэх ажил хийх;

б.зүсэгчийн ууршуулагчийг ягаан өнгөтөй болтол халаах, ажлын үед зүсэгчийг толгойгоор нь дээш харуулж босоо өлгөх;

в.хүчилтөрөгч, түлшийг зүсэгчид хүргэх шлангийг мушгих, нугалах, хавчих;

г.зүсэгчийг бензин, керосиноор хангахын тулд хүчилтөрөгчийн шланг ашиглах;

4.2.ГАГНУУРЫН /ХҮЙТЭН/ АЖИЛ

4.2.1.Гагнуурын ажил хийх ажлын байрыг шатах материалаас цэвэрлэж, 5м-ээс багагүй зайд орших шатамхай бүтцүүдийг металл ялтсаар халхлах буюу усаар норгосон байна.

4.2.2.Гагнуурын дэнг эвдэлгүй байлгаж сард нэгээс доошгүй удаа бүтэн байдлыг нь шалгаж туршилтын үр дүнг тусгай дэвтэрт тэмдэглэнэ. Үүнээс жилд нэгээс доошгүй удаа даралтаар гидравликийн хяналтын туршилт хийж байх хэрэгтэй.

4.2.3.Дзн бүр үйлдвэрийн гидравлик туршилтын үр дүн, зөвшөөрөгдөх ажлын даралтыг заасан техникийн паспорттай байна. Дэн нь хамгаалалтын пүршин хавхлагаар хангагдсан байна.

4.2.4.Дэнг тусгай зориулалтын газарт цэнэглэж асаана. Дэнг цэнэглэж байхад түлш асгах, ил гал гаргахыг хориглоно.

4.2.5.Гагнуурын дэнгээс дөл хаях үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд дэнг цэнэглэх түлшийг хольц, уснаас сайтар цэвэрлэх хэрэгтэй.

4.2.6.Гагнуурын дэнг тэсрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

а.керосиноор ажилладаг дэнд бензин буюу бензин-керосины хольц хийх;

б.дэнгийн саванд агаар шахахад даралтыг нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэх;

в.дэнгийн саванд эзэлхүүнийх нь 3/4-аас их хэмжээний керосин хийх;

г.шаталтын тавцанг дэнгээс шахуургаар татах шингэнээр халаах;

д.дэнлүүг асч байхад буюу хөрөөгүй байхад нь агаарын цорго ба түлш цэнэглэгч таглааг онгойлгох;

е.ил галын дэргэд дэнг задалж засварлах, түлшээр цэнэглэх буюу түлшийг асгах, тамхи татахыг хориглоно;

4.2.7.Шатах аюултай бүтэц, өнгөлгөө бүхий барилга байгууламжид ус буюу муу ус, уурын усны хоолойнуудыг гэсгээх зорилгоор дэн хэрэглэхийг хатуу хориглоно.

5.ЗАМЫН ХАР, БИТУМ БУЦАЛГАХ

5.1.Замын хар, битум буцалгах зуухыг шинээр баригдаж байгаа буюу шатах аюултай барилга, материалуудаас 50м-ээс багагүй алслагдсан тусгай зориулалтын талбайд байрлуулна. Зуухыг дээврийн хонгил буюу саравч /галд тэсвэртэй материалаар хийгээгүй бол/ дор байрлуулж болохгүй.

5.2.Зуух бүрт галд тэсвэртэй битүү таглаа байх ба таглааг хур тунадасны уснаас хамгаалах, зууханд буцалж байгаа замын хар, битум шатсан тохиолдолд үүнийг унтраах зорилгоор ашиглана. Мөн буцалж байгаа битум галтай зуух руу урсаж орохоос сэргийлэх тоноглол байх ёстой.

5.3.Зуух руу буцламтгай битум урсан орж шатахаас урьдчилан сэргийлэх үүднээс зуухны 2 амсар нь 5-6 см зөрүүтэй байхаар налуулж байрлуулна. Зууханд шатдаггүй хаалт хийсэн байна.

5.4.Ажил дуусны дараа зуухны галыг сайтар унтрааж, ус цацна.

5.5.Битум буцалгах газарт 0.5м3 багтаамжтай хайрцагтай хуурай элс, хүрз, хөөсөн гал унтраагуур зэргийг байрлуулна.

5.6.Өтгөрүүлсэн хийгээр ажилладаг зөөврийн зуух ажиллуулах тохиолдолд 2-оос ихгүй хийн битүү савыг металл хийцээр агааржуулалттай хайрцагт хийж зуух ажиллаж байгаа газраас 20м-ээс багагүй зайд байрлуулна. Эдгээр шүүгээг байнга түгжээтэй байлгана.

5.7.Хийтэй нөөц битүү савыг галын аюулгүйн шаардлага хангагдсан өрөө тасалгаанд хадгална.

 

ХАВСРАЛТ 4

ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ ДАЛД МАЛТАЛТ, ТҮҮНИЙ ДЭЭРХ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ГАГНУУР, ГАЛ ХЭРЭГЛЭСЭН АЖИЛ ХИИХ ЗААВАР

1.ХИЙН АЮУЛГҮЙ ДАЛД МАЛТАЛТАНД ГАЛ ХЭРЭГЛЭСЭН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

1.1.Далд малталтын агаар дахь хийн холимгийн хэмжээг лабораторийн шинжилгээгээр тогтоож тэсрэх болон галын аюулгүйн нөхцөлийг хангасан байх ёстой. Хийн ба гагнуурын ажлыг эхлэхийн өмнө зөвшөөрлийг хэсэг, цехийн ерөнхий механик өгөх ба уг зөвшөөрлийг ерөнхий механикийн баталсан улирлын гагнуурын төлөвлөгөөний үндсэн дээр олгоно. Гагнуурын ба галын ажлыг техникийн хяналтын ажилтны оролцоогоор гүйцэтгэнэ.

Гагнуурын ба галын ажил хийж дууссаны дараа ажлын байрыг 2-оос доошгүй цагийн турш техникийн хяналтын буюу тусгайлан томилогдсон ажилтан хянана

Босоо, налуу болон агааржуулалтын малталтанд тусгай хамгаалалтын өмсгөлтэй жижүүр гаргах бөгөөд уг жижүүр агааржуулалтын ердийн горимын үед гагнуурын ба галын ажил хийсний дараа 2 цагийн турш дээрх малталт орчим хяналт тавих үүрэгтэй. Гагнуурын болон гал хэрэглэсэн ажил гүйцэтгэх ерөнхий инженерийн зөвшөөрлийг далд малталтын ажилтнуудын тушаалын дэвтэрт тэмдэглэсэн байна.

Энэхүү тушаалын үндсэн дээр ерөнхий механик ажил гүйцэтгэх нариад өгөх ба уг нариад ажил хийж гүйцэтгэх байр, хугацаа, товч тайлбар, ажлын хэмжзэ, мөн аюулгүйн шаардлагын зарим тохирох заалтыг тэмдэглэсэн байна.

1.2.Уулын далд малталт түүний дээрх барилга байгууламжид хийж гүйцэтгэх: гагнуурын ажлыг зөвхөн уурхайд гагнуур хийх эрхийн үнэмлэхтэй, техникийн аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдсан ажилтан хийнэ.

1.3.Бүх төрлийн шатах материалуудыг /тос, сүрэл, арчих материал, үртэс/ гагнуур хийх ажлын байрнаас 20м-ээс багагүй зайд байлгана.

1.4.Гагнуур хийх үед ажлын байрнаас 2м-ийн зайд модон буюу шатамхай эд байвал тэдгээрийг асбест эсвэл төмөр хавтангаар халхлах хэрэгтэй.

Зам төмөр гагнах үед гагнагдах үзүүрт хамгийн ойр орших дэр моднуудыг 250*500мм-ээс багагүй хэмжээтэй асбест эсвэл төмөр хавтангаар хучна.

1.5.Гагнуурын явцад хэрэглэгдсэн электродын үлдэгдлийг гагнуур хийгдэж буй байрны дэргэд байрлуулсан төмөр хайрцагт хийнэ.

1.6.Гагнуур хийх ажлын байрны дэргэд 2-оос доошгүй гал унтраагуур, шланг хошуу бүхий усны суваг буюу 1м3-ээс багагүй хэмжээний устай сав ба хайрцагтай элс байлгана.

1.7.Хэрэв гагнуурын ажлыг модон бэхэлгээтэй хэвтээ малталтанд хийх бол гагнуур хийх цэгээс 2 тийш 10м зайд модон бэхэлгээг норгоно.

1.8.Модон бэхэлгээтэй босоо, налуу малталтанд хийх гагнуурын ажлыг зөвхөн ерөнхий инженерийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

1.9.Галд тэсвэртэй материалаар хийгдсан бэхэлгээтэй ч шатны модон суурьтай босоо, налуу малталтанд. гагнуурын ажил хийх бол модон хийцтэй..... ган хавтан, 60-80 мм зузаан элсээр бүрж гагнуурын үед үүсэх очноос......хамгаалсан байх шаардлагатай.

1.10.Гагнуурын ажнл дууссаны дараа ерөнхий механик эсвэл түүний орлогч үүрэг даалгаврын дэвтэрт дараах зүйлсийг тэмдэглэнэ:

а.гагнуурын ажил эхэлсэн, дууссан цаг;

б.гагнуурын ажил дууссаны дараа ажлын байранд хийсэн үзлэгийн үр дүн;

в.ажил хийж гүйцэтгэсэн ажилтны овог, нэр.

2.ДАЛД МАЛТАЛТ ТҮҮНИЙ ДЭЭРХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ГАГНУУР ХИЙН БОЛОН ГАЛ ХЭРЭГЛЭСЭН АЖИЛ ХИЙХ ҮЕД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.Далд малтзлт дээрх барилга байгууламжид гагнуур, хий, гал хэрэглэсэн ажил хийж гүйцэтгэх үед хийн аюулгүй далд уурхайд мөрдөх шаардлагууд, энэ зааврын 1-6 ба 10 дугаар заалтууд тавигдана.

2.2.Гагнуурын ажлын байранд галын албаны нэг ажилтан хяналт тавих бөгөөд уг хяналтыг мөн ажил дууссанаас хойш 2 цагийн турш үргэлжлүүлнэ.

2.3.Далд малталтын гол амны амсар дээр, мөн гол амнаас 5м зайд ажил хийх бол зоогуурыг галын эсрэг лядаар хучсан байна. Ажил эхлэхээс өмнө зоогуурыг тосолгоо, тоосноос 5м зайд цэвэрлэсэн байна.

Лядаар хаасан нөхцөлд агааржуулалтын ердийн нөхцөл хангагдах боломжгүй бол бүх ажилтнуудыг малталтаас гаргана.

2.4.Далд малталт дээрх барилга байгууламжид гагнуурын ажил хийхдээ гагнуурын ажлын байрыг 1.5м-ээс багагүй өндөртэй металл хавтангуудаар хүрээлүүлэх ба хавтангуудыг өөр хооронд нь зайгүй тулгаж тавьсан байна.