A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 27 дугаар
  тогтоолын 22 дугаар хавсралт

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН
ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН
ХЭМЖЭЭНД ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

/Энэ хавсралтыг ЗГ-ын 2017 оны 288-р тогтоолоор нэмсэн/

 

Дарга                                                  -Эрүүл мэндийн сайд

 

Гишүүд:                                              -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн  нарийн бичгийн дарга;

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга (зөвшилцсөнөөр);

-Нийслэлийн Засаг даргын орлогч;

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дэд дарга;

-Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга;

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга;

-Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга;

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дарга;

-Глобаль сангийн ХДХВ/ДОХ ба сүрьеэ өвчинтэй тэмцэх төслийн Үндэсний зохицуулах хорооны дарга (тохиролцсоноор).

 

Нарийн бичгийн дарга                      -Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга.