- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГТОГТООХ ЖУРАМ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны А/42 дугаар тушаалын хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.4 дэх заалт болон бусад хууль тогтоомжийн хүрээнд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ авсан иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дараах зохицуулалтын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
1.2.1.тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон асуудлаарсудлах, үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах;
1.2.2.харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх;
1.2.3.сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага, зааглах цэгийг тогтоох;
1.2.4.сүлжээ хооронд харилцан холболтхийх болон сүлжээнд холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах зарчмын хэрэгжилтийг хянах, зохицуулах;
1.2.5.харилцаа холбооны салбарын стандарт, зөвлөмж, техникийн нөхцөл шаардлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж хэрэгжүүлэх;
1.2.6.үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дугаарлалтыг олгох, хэрэгжилтийг хангуулах;
1.2.7.радио давтамжийн зурвасыг хуваарилах, хяналт тавих, радио давтамжийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
1.2.8.сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах;
1.2.9.харилцаа холбооны зах зээлд үйлчилгээний үнэ тарифыг хянах, зохицуулалт хийх;
1.2.10.тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын, тусгай зөвшөөрөл эзэмшигчболон хэрэглэгч хоорондын үүссэн маргааныг судлан шийдвэрлэх;
1.2.11.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээний чанарыг шалгах, хэмжилт, мониторинг хийх, холбогдох арга хэмжээ авах;
1.2.12.тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтэнд хяналт тавьж, гэрээний биелэлтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх , холбогдох арга хэмжээг авч ажиллах;
1.2.13.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах;
1.2.14.зөвшөөрөл, түүний талаарх мэдээллийн бүртгэл хийх;
1.2.15.харилцаа холбооны салбарын статистик тайлан мэдээ цуглуулах, түүнд судалгаа, дүн шинжилгээ, боловсруулалт хийх, санал дүгнэлт гаргах;
1.2.16.радио давтамжийн харилцан нөлөөллийг хэмжих, тодорхойлох, нөлөөллийг арилгах арга хэмжээ авах;
1.2.17.мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжил, үйлчилгээний нэгдэн нийлэлт, дэвшилтэт шинэ техник технологийн нэвтрэлт, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээний шинэчлэлтэй холбогдуулан техник технологийн болон эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх;
1.2.18.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Хоёр. Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох
2.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмыг үндэслэн үйлчилгээний төрлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно.
2.2.Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмжид үндэслэн журмын 1.2-д заасан зохицуулалтын үйлчилгээнд шаардагдах зардлыг тооцож тогтооно.
2.3.Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээ эрхлэх орчин зэргийг харгалзан тогтооно.
2.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх хөлсний хэмжээг баталгаажуулалт хийхтэй холбоотой үйл ажиллагааны зардлаас хамааруулж тогтооно.
2.5.Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хуваарилсан дугаарлалттай холбогдон гарах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг зориулалтаас нь хамааруулан ялгавартай тогтооно.
2.6.Радио давтамжийн тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоохдоо зах зээлийн эрэлтээс хамааруулан зардалд суурилсан болон зардлаас үл хамаарсан хэлбэрээр тогтооно.
2.7.Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тохиолдолд сонгон шалгаруулалтын эрхийн төлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо тухай бүр тогтооно.
Гурав. Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хөнгөлттэйгээр тогтоох нөхцөл
3.1.Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх зорилгоор шинээр сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдийн төлөх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хамрах хүрээнээс хамааруулж 30 хүртэл хувиар хөнгөлж болно.
3.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд тухайн үйлчилгээ болон нийт орлогынхоо 5-аас дээш хувьтай тэнцэх хэмжээний хандив оруулсан иргэн, хуулийн этгээд шинээр өөр төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах тохиолдолд тухайн үйлчилгээнд эхний нэг жилд зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцохгүй байж болно.
3.3.Сонгон шалгаруулалтаар олгогдсон тусгай зөвшөөрлийн эхний нэг жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг сонгон шалгаруулалтын үнэд багтсанд тооцох бөгөөд дараагийн жилээс зохицуулалтын үйлчилгээний хөлсийг энэ журмын дагуу тогтоосон хэмжээгээр төлнө.
Дөрөв. Нэмэлт, өөрчлөлт
4.1.Энэхүү журамд Монгол Улсын харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалтад өөрчлөлт орсон тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
4.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг технологийн шинэчлэл болон инфляцийн түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож болно.
Тав. Хяналт, хариуцлага
5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Харилцаа холбооныасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаболон харилцаа холбооны Улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
5.2.Энэхүү журмыг зөрчсөн буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
Текст томруулах
A
A
A