- Нүүр
- Цөмийн энергийн комисс
- ЦООНОГИЙН КАРОТАЖИЙН СУДАЛГААНД ЦАЦРАГ ИДЭВХТ БИТҮҮ ҮҮСГҮҮР АШИГЛАХАД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙН ДҮРЭМ
Цөмийн энергийн комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны
өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт
ЦООНОГИЙН КАРОТАЖИЙН СУДАЛГААНД ЦАЦРАГ ИДЭВХТ БИТҮҮ ҮҮСГҮҮР
АШИГЛАХАД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙН ДҮРЭМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Ерөнхий зүйл
1.1.1.цацраг идэвхт битүү үүсгүүрийг цооногийн каротажийн судалгаанд ашиглахдаа Цөмийн Энергийн тухай хууль, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны холбогдолтой бусад хууль, дүрэм журам, энэхүү дүрмийг чанд мөрдөнө.
1.1.2.цацраг идэвхт битүү үүсгүүрийг цооногийн каротажийн судалгаанд ашиглахдаа аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө, хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Тухайн чиглэлээр сургалтад хамрагдаагүй буюу мэргэшээгүй, эсвэл хяналтын газраас зохих зөвшөөрөл аваагүй этгээд цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
1.2.Зорилго ба хамрах хүрээ
1.2.1.энэхүү дүрмийн гол зорилго нь цацраг идэвхт битүү үүсгүүр бүхий цооногийн каротажийн судалгааны багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох боломжит бага хэмжээнд байлгах, ажиллагчдын цацрагийн шарлагын тунг цацрагийн хамгаалалтын стандартад заасан эквивалент тунгийн хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтооход оршино.
1.2.2.цооногт бэхэлгээний яндан суулгасан ба суулгаагүй аль ч нөхцөлд чулуулгийн давхаргын физик шинж чанар, давхаргад агуулагдах шингэний шинж чанар, эсвэл цооногийн өөрийнх нь физик шинж чанарыг судлах цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүрашиглахад энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2.3.хэрэглэгчийн каротажийн багажид ямар төрлийн цацраг идэвхт үүсгүүр ашиглахаас хамаарч цооногийн каротажийн багажны бүрэлдэхүүн тодорхойлогддог ба байгалийн гамма цацраг, байгалийн гамма цацрагийн спектрометр гэх мэт цацрагийн үүсгүүр ашигладаггүй каротажийн багажаас бусад гамма-гамма, нейтрон-гамма, нейтрон-нейтроны судалгаа хийх багажны бүрэлдэхүүнд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглагддаг. Гадаргуу болон гадаргуу орчмын хөрсний нягт ба чийгийг хэмжигч цацрагийн үүсгүүр бүхий багаж /зөөврийн цөмийн хэмжүүр/ -ны хувьд өөр дүрэм журмаар зохицуулагдана.
1.2.4.энэхүү дүрмийн шаардлагууд нь цацраг идэвхт битүү үүсгүүр бүхий цооногийн каротажийн багажийг ашиглахад хамаарна. Эдгээр багажуудыг зохих хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион бүтээх, ашиглахыг хориглоно.
1.3.Цацрагийн хамгаалалтын стандартууд
1.3.1.цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” 2016, “Цацрагийн аюулгүйн норм” 2015, “Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм” 2015,“Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”2015,“Монгол улсын стандарт, Цацраг идэвхт сав баглаа боодол, Техникийн ерөнхий шаардлага”, MNS 6240:2011, “Цацрагийн хамгаалалт. Цөмийн цацрагийн тунгийн хязгаар” MNS 5631:2006 зэрэг холбогдох үндэсний дүрэм, стандартуудын заалтуудыг мөрдлөг болгоно.
Хоёр. ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Ханган нийлүүлэгчид тавигдах шаардлагууд
2.1.1.цацрагийн үүсгүүр бүхий багаж ханган нийлүүлэгч нь холбогдох хуулийн шаардлагуудыг биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээдэд цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багаж төхөөрөмжийг худалдах, худалдахаар санал болгохыг хориглоно.
2.1.2.ханган нийлүүлэгч нь цацрагийн үүсгүүр импортлох эрхийн тусгай зөвшөөрөл авсан байх ба ханган нийлүүлэгчийн холбогдох ажилтнууд нь цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмжийг угсрах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр мэргэшсэн, цацрагийн хамгаалалтын зохих сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна.
2.1.3.ханган нийлүүлэгч зөвхөн олон улсын болон үндэсний стандарт, дүрэм журмын шаардлагад нийцсэн багаж, цацрагийн үүсгүүрийг нийлүүлнэ.
2.1.4.Ханган нийлүүлэгч нь түүний нийлүүлдэг цацрагийн үүсгүүр, багажид аливаа гэмтэл доголдол илэрвэл нэн даруй холбогдох байгууллага болон тус багаж болон үүсгүүрийг худалдан авсан хэрэглэгчдэдмэдэгдэнэ.
2.1.5.Цацраг идэвхт үүсгүүр, үүсгүүр бүхий багажийг ханган нийлүүлэгч нь энэхүү дүрмийн 3.2-т заасан шаардлагуудыгхангаагүй багажийг нийлүүлэхийг хориглоно.
2.1.6.Цацрагийн үүсгүүр бүхий багажны ашиглалтын зааврыг захиалагч талын хүсэлт, хэрэгцээ шаардлага, эрх бүхий байгууллагын үнэлгээ хийх нөхцөл зэргийг харгалзаналь болох Монгол Улсад болон олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг хэл дээр нийлүүлнэ.
2.2.Ханган нийлүүлэгчийн үүрэг
Ханган нийлүүлэгч нь каротажийн багажийг хүлээлгэн өгөхийн өмнө дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1.Холбогдох эрх бүхий байгууллагад дараахь мэдээллийг бичгээр хүргүүлэх:
1)Худалдан авагч буюу эцсийн хэрэглэгчийн нэр ба хаяг;
2)Багаж нь энэхүү дүрмийн 3-т заасан шаардлагуудад нийцсэн болохыг үзүүлсэн хамгаалалтын контейнер, хамгаалалт болон үүсгүүрийн байрлалыг тодорхой заасан тайлбар бүхий багажны бүдүүвч, бүтэц зохион байгуулалт ба хэмжилт туршилтын дүн;
3)Цацраг идэвхт үүсгүүр тус бүрийн үйлдвэрийн гэрчилгээний хуулбар /энэхүү дүрмийн 3.2 дахь заалтыг үз/, цацрагийн үүсгүүрийн төрөл, цацраг идэвхт изотопын нэр, түүний анхны идэвх, огноо, үүсгүүрийн битүүмжлэлийн талаарх мэдээлэл;
4)Цацрагийн үүсгүүрийн хамгаалалтын бортого контейнероос 5см ба 100см зайд хийсэн хэмжилтээр тогтоогдсон цацрагийн тунгийн чадлын хамгийн их утга, багажийг ашиглах үед операторын ажлын байран дахь цацрагийн тунгийн чадал;
5)Цацрагийн үүсгүүр ба хамгаалалтын тооцоо, тун, тунгийн чадлыг тооцоход ашиглах хөрвүүлэх коэффициент;
6)Энэхүү дүрмийн шаардлагуудыг хангасан эсэхийг тогтооход эрх бүхий байгууллагад шаардагдах бусад мэдээлэл.
7)Каротажийн багаж нь энэхүү дүрмийн холбогдох заалтуудын шаардлагад нийцсэн, найдвартай, аюулгүй ажиллагаатай байх;
8)Багажны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, энэхүү дүрмийн 2.2.1-д заасан болон бусад шаардлагатай мэдээллээр худалдан авагч, хэрэглэгчийг хангах.
2.3.Хэрэглэгчийн үүрэг
2.3.1.Хэрэглэгч нь цацрагийн үүсгүүр бүхий багажийг хүлээн авахаасаа өмнө тухайн багажийг ашиглах, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон бусад үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хуульд заасан холбогдох бусад бичиг баримт, материалыг эрх бүхий байгууллагад гарган өгч, хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна.
2.3.2.Багажийг ашиглахаас өмнө болон ашиглалтын явцад 3 сар тутамд үзлэг шалгалт хийх ба дараахь тохиолдолд нэмэлт шалгалт хийнэ:
1)Багажид ихээхэнэлэгдэл, гэмтэл үүссэн бол;
2)Үүсгүүр бүхий багажны найдвартай хэвийн болон аюулгүй ажиллагааг баталгаажуулахынтулд;
3)Багажийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашигласнаар түүний найдвартай, хэвийн ажиллагааг нотлохоор;
4)Зохих ёсны анхааруулах шошго тэмдэг нь бүрэн бүтэн, харагдахуйц тод байгааг батлахынтулд;
5)Энэхүү дүрмийн 3.4.1-д заасан цацрагийн тунгийн хэмжээ хэтрээгүй болохыгүзүүлэхээр;
6)Хэмжилтээр гарч буй цацрагийн тунгийн чадал нь үйлдвэрлэгчийн тодорхойлсон болон сүүлийн хэмжилтийн дүнгээс ихээхэн зөрүүгүй байгааг баталгаажуулах.
2.3.3.Энэхүү дүрэмд заасны дагуу цацрагийн үүсгүүр бүхий багажийг зөвхөн зохих шаардлагын түвшинд мэргэшсэн, цацрагийн хамгаалалтын сургалтад хамрагдсан, цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллахаар зөвшөөрөгдсөн эрх бүхий ажилтан ашиглах, тээвэрлэх, хадгалахтай холбоотой үйл ажиллагаагхэрэгжүүлнэ.
2.3.4.Үүсгүүрийн битүүмжлэлийг шалгах, ялангуяа үүсгүүрийн гаднах бүрхүүлд хийх арчих тестийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд хийх ба хэрэв хугацаа тогтоогдоогүй бол жилд 1-ээс доошгүй удаа хийнэ.
2.3.5.Хэрвээ үүсгүүр бүхий багажид цацрагийн аюулд хүргэж болох ямар нэгэн гэмтэл эвдрэл гарах буюу гарч болзошгүй нөхцөл байдал үүсвэл эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, дүрмийн дагуу үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийж, хэвийн найдвартай ажиллагаанд бэлэн болгох хүртэл уг багажийг ажиллуулахыг хориглоно.
2.3.6.Багажийг шалгасан хэмжилт болон бусад бүх хэмжилтийн үр дүнг тэмдэглэж хадгална.
2.3.7.Тухайн багажид тохирсон аюулгүй ажиллагааны заавар боловсруулан мөрдөж, аюулгүй ашиглаж, хадгална.
2.3.8.Болзошгүй ослын үед өртөж болох цацрагийн шарлагыг багасгахын тулд ослын үед ажиллах зааврыг боловсруулна.
2.3.9.Ажил үүргийг гүйцэтгэх үеийн болон болзошгүй ослын үед ажиллах багаж тоног төхөөрөмж найдвартай ажиллаж байгаа эсэхийг шалгана.
2.3.10.Бүх ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн дагуу боловсруулсан үйл ажиллагааны болон болзошгүй ослын үед авах арга хэмжээний заавруудыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд хяналттавина.
2.3.11.Цацрагтай ажиллагчид болон хүн амын авч буй эквивалент тунгийн хэмжээг цацрагийн хамгаалалтын стандартад заасан жилд авч болох зөвшөөрөгдөх тунгийн хязгаараас хэтрүүлэхгүй байх, цацрагийн тунг аль болох боломжит бага хэмжээнд байлгана.
2.3.12.Цооногийн каротажийн багажийг ашиглахад оролцохоор зөвшөөрөгдсөн бүх ажилтнуудад дараах чиглэлээр зохих зааварчилгаа, тогтоосон хугацаанд давтан зааварчилгаа өгнө:
1)Тэдний эрхэлж буй ажлаас үүсэж болох цацрагийнаюул;
2)Өөрсдийгөө болон бусад хүмүүсийн авч болох цацрагийн шарлагыг хязгаарлахын тулд зайлшгүй авах арга хэмжээ,анхааруулга;
3)Цацрагийн гэмтэл ослоос сэргийлэх аргууд;
4)Ослын үед авах арга хэмжээний зааварчилгаа.
2.3.13.Энэ дүрэмд заасан цацрагийн аюулын бүхий л анхааруулах тэмдгийг зохих байрлалд нь цэвэрхэн, гаргацтай сайтар бэхэлж тогтооно.
2.3.14.Байгууллага нь зохих хууль дүрмийн дагуу цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий дотоод хяналтын ажилтан томилон ажиллуулна. Томилогдсон ажилтан нь энэхүү дүрэмд болон холбогдох бусад дүрмээр тогтоосон дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Цацрагийн хяналтын ажилтан нь эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр цацрагийн хамгаалалтын болон цацрагийн үүсгүүр ашиглалтын зохих сургалтад хамрагдсан, ажлын дадлага туршлага эзэмшсэн байх шаардлагатай.
2.3.15.Цацрагийн хяналтын ажилтан нь дүрэмд зааснаар тогтоосон цэгүүдэд цацрагийн хэмжилт хийж, тэмдэглэл хөтөлнө. Мөн цацрагтай ажиллагчдыг ажлын байрны цацрагийн хэмжилт хэрхэн гүйцэтгэж байгааг шалгах, цацрагийн үнэлгээ хийх, хэвийн бус нөхцөлийг шалган тогтоох, тайлан бэлтгэх, цацрагийн үүсгүүртэй холбоотой бүхий л мэдээллийг хадгалах, бүртгэх үүрэгтэй.
2.3.16.Цацрагийн хяналтын ажилтан нь энэ дүрэмд заасны дагуу цацрагийн хэмжилт хийх, цацрагийн үнэлгээ хийх, хэвийн бус нөхцөлийг шалган тогтоох, тайлан бэлтгэх, цацрагийн үүсгүүртэй холбоотой бүхий л мэдээллийг хадгалах, бүртгэхэд шаардлагатай заавар журам, багаж хэрэгслээр хангагдсан байх ба дээрх үйл ажиллагааг бусад ажиллагчидтай хамтран хийж хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд гаднаас мэргэжлийн болон багаж хэрэгслийн туслалцаа авчболно.
2.3.17.Хууль тогтоомжид заасны дагуу өөрийн хяналтад байгаа цацраг идэвхт үүсгүүр бүхий цооногийн каротажийн багажийг хадгалж буй байнгын болон түр хадгалах агуулахын байрлалыг цацрагийн хяналт, цагдаа, тагнуулын болон гамшгаас хамгаалах байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.
2.3.18.Өөрийн хяналтад байгаа цацрагийн үүсгүүрүүдийн бүртгэл тооллогыг тогтоосон хугацаанд хийж, мэдээ тайланг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлнэ.
2.3.19.Өөрийн хяналтад байгаа цацрагийн үүсгүүрүүдийн тухай дараахь мэдээлэл бүхий бүртгэлийг хөтөлж хадгална:
1)Байрлал болон хувийн дугаар;
2)Үүсгүүрийн цацраг идэвхт изотопын төрөл;
3)Изотопын идэвх болон идэвхийг хэмжсэн огноо.
2.3.20.Холбогдох эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий цооногийн каротажийн багажийг түр болон удаан хугацаагаар бусдад шилжүүлэхийгхориглоно.
2.3.21.Цацрагийн үүсгүүр алдагдсан, тооллогод хамруулах боломжгүй болсон, эсвэл цооногт алдсан, гацсан гэх мэт аливаа хэвийн бус нөхцөл байдлын талаар болон тэдгээрийг буцааж гаргаж авах оролдлого, хэвийн байдалд оруулахаар авах арга хэмжээний талаар мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
2.3.22.Алдагдсан аливаа үүсгүүрийн талаар болон тэдгээрийг буцааж гаргаж авах оролдлого, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй тайланг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай хүргүүлнэ.
2.3.23.Каротажийн багажны үйлдвэрийн үзүүлэлтүүд ба ажиллах хязгаарыг нь хэтрүүлэн ашиглахыг хориглоно. Үүнд кабел болон кабелын суналтыг хэмжигч багаж нь найдвартай сайн ажиллаж байх ёстой ба кабелын холболтуудыг тодорхой хугацааны дараа маш сайн бэхэлж чангалж байх ёстой.
2.3.24.Үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа нь дууссан цацрагийн үүсгүүр болон цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багажны аль ч бүрэлдэхүүн хэсгийг цооногийн каротажийн судалгаанд ашиглахыг хориглоно.
2.4.Цацрагийн хяналтын ажилтны үүрэг
2.4.1.Цацрагийн хяналтын ажилтан нь цацрагийн хамгаалалтын зарчмууд, цацрагаас хамгаалах аргууд, цацрагийн үүсгүүр бүхий цооногийн каротажийн багажтай холбоотой үүсэж болох цацрагийн аюулын талаар зохих мэдлэг чадвар, дадлага эзэмшсэн, энэхүү журмыг хэрэгжүүлэн аливаа хэмжилтийг хийж, дүн шинжилгээ гарган үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх ёстой.
2.4.2.Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны холбогдох хууль тогтоомжийн шаардлагууд, энэхүү дүрэмд заасан цацрагийн хяналтын болон хамгаалалтын багажуудын талаар сайтар мэдсэн байвал зохино. Мөн цацрагийн хяналтын ажилтан нь ажлын заавар болон ослын үед авах арга хэмжээний заавар журмыг байнга шалгаж, шаардлагатай үед шинэчилж байх үүрэгтэй.
2.4.3.Цацрагтай ажиллагч нь цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багажийг ашиглах, тээвэрлэх, хадгалах, тохиргоо болон засвар үйлчилгээ хийх үед хувийн тунг хянах дозиметрийг зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхийг шалгана.
2.4.4.Хувийн тунг хянах болон бусад цацрагийн хяналтын багажууд нь хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг магадлан шалгана.
2.4.5.Хувийн хяналтын зорилгоор ашиглах болон авахаар төлөвлөж буй багажны талаар хяналтын байгууллагаас шаардлагатай бол зөвлөгөө авах, тэдгээр багажны ашиглалтын нөхцөл, зориулалтын талаар тодруулна.
2.4.6.Хувийн тунгийн хяналтын багажийг ашигласны дараа зохих журмын дагуу үнэлгээ хийлгэхээр явуулсан эсэхийг хянана.
2.4.7.Хэрвээ цацрагтай ажиллагчийн зүүж буй хувийн дозиметрт 7 хоногт 1000 мкЗв- ээс илүү тун авсан болон авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл ажилтан зүүгээгүй дозиметрт хэвийн бус тун бүртгэгдсэн зэрэг тохиолдолдтунгийн үнэлгээг яаралтай хийлгэж, зохих заавар зөвлөмжийг хяналтын байгууллагаас авах шаардлагатай.
2.4.8.Энэхүү дүрмийн 4.2-т заасан шаардлагуудыг хангасан, хэмжилтийн хязгаар, энерги, мэдрэх чадвар зэрэг бусад шалгуур үзүүлэлтүүд нь тухайн байгууллагад ашиглаж буй цацрагийн үүсгүүрт тохирсон цацрагийн хэмжилтийн багажийгсонгож,ажлын байрны хяналтад ашиглана.
2.4.9.Мөн тус дүрмийн 5.2-т заасан ослын үеийн болон 6.2-т заасан тээвэрлэлтэд тавигдах шаардлагуудын дагуу нэмэлт үүрэгхүлээнэ.
2.5.Ажилтан, албан хаагчдын үүрэг
2.5.1.Ажиллагчид нь өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн аюулгүй ажиллагааны бүхий л дүрэм журамтай танилцаж, чанд мөрдөхүүрэгтэй.
2.5.2.Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, өөрийгөө болон бусдыг цацрагийн аюулд хүргэж болох аливаа хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл хийхийгхориглоно.
2.5.3.Хувийн тунгийн хяналтын багаж хэрэгслийг холбогдох эрх бүхий байгууллагаас тавьж буй шаардлага, журмын дагуу зүүжхэрэглэнэ.
2.5.4.Цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багажид засвар үйлчилгээ хийх, эд ангийг солих, өөрчлөх болон шалгах зэрэг зайлшгүй шаардлагатай, ажиллагчид нь зохих хамгаалах хэрэгслээр хангагдсан, зөвшөөрөгдсөн зорилго бүхий ажиллагаанаас бусад аливаа үр ашиггүй үйлдэл хийх, ажиллагчид болон бусдад нэмэлт шарлага өгөх ажиллагаа явуулахгүй.
2.5.5.Цацраг идэвхт үүсгүүр алдагдах, алдагдсан байж болзошгүй нөхцөл үүссэн, цацрагийн аюулд хүргэж болох багажны эвдрэл гэмтэл, хэвийн бус нөхцөл байдал, багажны хэвийн ажиллагааны зааврыг мөрдөхөд бэрхшээл учрах зэрэг тохиолдолд цацрагийн хяналтын ажилтанд нэн даруймэдэгдэнэ.
Гурав. ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД
3.1.Цацрагийн үүсгүүрт тавигдах ерөнхийшаардлага
3.1.1.Цооногийн каротажиийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахдаа тухайн каротажийн ажилд тохирсон хамгийн бага идэвх болон хагас задралын үе бүхий цацраг идэвхт изотопыгсонгоно.
3.1.2.Зөвхөн тухайн хэрэглэгчийн ажилд шаардлагатай цацраг болон энерги гаргагч изотопыгашиглана.
3.1.3.Нейтроны үүсгүүр зайлшгүй ашиглах, эсвэл аюул эрсдэл багатай цацрагийн үүсгүүр ашиглах боломжгүй ажлаас бусад нөхцөлд цацрагийн хор нөлөө ихтэй изотоп ашиглахаас аль болохтатгалзана.
3.1.4.Нейтроны үүсгүүр болгож альфа цацрагийн үүсгүүр ашиглах бол радий-226 (226Ra) агуулсан альфа цацрагийн үүсгүүр ашиглахаас зайлсхийж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн америци-241 (241Am) агуулсан цацрагийн үүсгүүр ашиглах
3.1.5.Каротажийнбагажид ашиглах цацраг идэвхт изотоп нь зэврэлтийг багасгасан, үүсгүүрийн битүүмжлэл алдагдвал изотоп нь тарах, уусахыг багасгах дотоод даралтыг барих физик химийн шинж чанартай байна.
3.1.6.Үйлдвэрлэгчийн тодорхойлолтод заасан ажиллах хугацаа нь дууссан цацрагийн үүсгүүрийг каротажийн багажинд ашиглахыгхориглоно.
3.2.Цацрагийн үүсгүүрийн гэрчилгээ, сав баглаа болон битүүмжлэл
3.2.1.Үйлдвэрийн тусгай гэрчилгээгүй цацрагийн үүсгүүрийг цооногийн каротажийн судалгаанд ашиглахыгхориглоно.
3.2.2.Цацрагийн үүсгүүрийн ханган нийлүүлэгч нь зөвхөн зохих стандартын дагуу туршилт хийгдэж, битүүмжлэлийн болон чанарын шаардлага хангасан, зохих сав баглаа,гэрчилгээ бүхий цацрагийн үүсгүүрийгнийлүүлнэ.
3.2.3.Ханган нийлүүлэгч нь цацрагийн үүсгүүрийг дагалдах бүхий л бичиг баримт, гэрчилгээг бүрдүүлэх ба эрх бүхий байгууллагад гэрчилгээний хуулбаруудыг хүргүүлнэ.
3.3.Цооногийн каротажийн багажны хийц загварт тавигдах ерөнхийшаардлага
3.3.1.Цацрагийн үүсгүүрийн ашиглалт, тээвэрлэлт, хадгалалт зэрэг бүхий л үйл ажиллагааны нөхцөлд /ялангуяа үүсгүүр бүхий зонд цооногт байгаа үед/ цацрагийн үүсгүүр баригч нь хамгаалалтын контейнерт зохих журмын дагуу найдвартай холбогддог байх ёстой.
3.3.2.Үүсгүүрийг гадны зөвшөөрөлгүй этгээд авах, алдагдахаас хамгаалах зорилгоор тусгайзориулалтыннайдвартай бат бэх саванд бэхэлж, цоожтой байлгана.
3.3.3.Цооногийн каротажийн багажны хийц дизайн нь цацрагийн үүсгүүрийн битүүмжлэлийг алдагдуулах, үүсгүүр баригч болон үүсгүүрийн контейнер, хамгаалалтын хэрэгслүүдийн угсралт, үүсгүүрийг багажид холбох зэрэгт сөргөөр нөлөөлж болох аливаа элэгдэл, зэврэлт, тоос, чийг, доргилт, халалт болон бусад гадаад хүчин зүйлсийн нөлөө бага байхаар тооцож хийгдсэн байх ёстой.
3.3.4.Үүсгүүрийг багажид холбох механизм нь үүсгүүрийг багажаас санамсаргүй байдлаар алдагдахааргүй найдвартай хийгдсэн байх ба түүнийг элэгдэлд тэсвэртэй материалаар хийнэ.
3.3.5.Үүсгүүр баригч нь хамгаалалт бүхий контейнер дотор үүсгүүрийг гар оролцуулахгүйгээр авч багажид холбох, буцааж салгаж байхаар хийгдсэн байвал зохино.
3.3.6.Цацрагийн үүсгүүр, үүсгүүрийн бүрдэл хэсэг болон хамгаалалт зэрэг багажны бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд нь цацрагийн шарлагын нөхцөлд физик химийн шинж чанарын хувьд шаардлага хангахуйц материалаар хийгдсэн байх ёстой.
3.3.7.Тээвэрлэлтийн дүрмийн шаардлагуудаас гадна цацрагийн үүсгүүрийн хадгалалт/тээвэрлэлтийн зориулалтын контейнер нь холбогдох бусад шаардлагуудыг хангасан байх ба контейнерын гадарга дээр дараах зүйлсийг хүний нүдэнд ил харагдахаар товойлгон бичиж найдвартай тогтоосон байна:
1)хэрэглэгч байгууллагын нэр, утасны дугаар;
2)цацраг идэвхт изотопыннэр;
3)цацраг идэвхт изотопын идэвх, идэвхийг хэмжсэногноо;
4)үүсгүүр агуулж буй хамгаалалтын контейнерын гадаргад хэмжсэн тунгийн чадлын хамгийн их утга, хэмжсэногноо;
5)ханган нийлүүлэгч эсвэлүйлдвэрлэгчийн нэр,хаяг;
6)контейнер ба үүсгүүрийн таних дугаар;
7)эрх бүхий байгууллагын шаардсан бусад мэдээлэл.
3.4.Үүсгүүрийн хамгаалалтад тавигдах шаардлагууд
3.4.1.Үүсгүүрүүд нь хадгалалт/тээвэрлэлтийн зориулалтын контейнер дотор байх үед цацрагийн тунгийн чадал дараах хэмжээнээс хэтрэхгүй байхаар хамгаалалт хийгдсэн байх ёстой.
1)контейнерын гадаргуугаас эргэн тойрон 5см-ийн зайд ямар ч цэгт 2000 мкЗв/цаг;
2)контейнерын гадаргуугаас эргэн тойрон 1м-ийн зайд ямар ч цэгт100 мкЗв/цаг;
3)эрх бүхийбайгууллагаас тогтоосон бусад хэмжээ;
Нейтроны үүсгүүрийн хувьд эквивалент тунд чанарын хүчин зүйлийг тооцно.
3.4.1.Хамгаалалттай контейнер нь тээвэрлэлтийн үед тавигддаг бүх шаардлагуудыг хангаж байхаар бүтээгдсэн байхёстой.
3.4.2.Хамгаалалт нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна. Хатуу парафин гэх мэт галд тэсвэргүй материалаар хамгаалалт хийх тохиолдолд түүнийг галд тэсвэртэй саванд хийжашиглана.
Дөрөв. ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ БА ЦАЦРАГИЙН ТҮВШИН
4.1.Цацрагийн хяналтын багаж
Цооногийн каротажийн багаж хэрэглэгч нь хангалттай тооны цацрагийн хэмжилтийн багажтай байх ба эдгээр багажууд нь дараах шаардлагуудыг хангасан найдвартай ажиллагаатай, тасралтгүй ашиглагдах нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд:
4.1.1.Каротажийн багажны үйлчилгээ, тохиргоо, ашиглалтын үед цацрагтай шууд харьцаж ажиллагч нь цацрагийн хувийн тунг хянах термолюминесценцийн дозиметр, захын эрхтний дозиметр болон шууд уншигч электрон дозиметрийн багажаар хангагдсан байна.
4.1.2.Цацрагтай ажиллагчид нь талбай дээр, ажлын байранд каротажийн
багаж ашиглаж байгаа ойр орчимд цацрагийн түвшнийг тогтмол хэмжиж, дүнг тусгай тэмдэглэлд бүртгэнэ. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд тухайн байгууллагад ашиглаж буй цацрагийн үүсгүүрт тохирсон, хангалттай тооны дозиметрийн хэмжилтийн багажаар хангагдсан байна.
4.2.Цацрагийн хэмжилтийнбагаж
4.2.1.Цацрагийн хэмжилтийн багаж нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:
1)хэрэглэгчийн ашиглаж буй цацрагийн үүсгүүр орчимд цацрагийн тунг хянахад тухайн хэмжилтийн багажны хэмжих хязгаар нь тохирсон байх ёстой. Хамгийн багадаа 10 мкЗв/цаг -аас 10000 мкЗв/цаг буюу түүнтэй тэнцэх тунгийн чадлыг хэмжих боломжтойбайх;
2)цацрагийн түвшний хэмжээ хэмжилтийн багажны хэмжих хязгаараас давсан тохиолдолд гэрлээр болондуут, эсвэл бусад хэлбэрээр дохиолол өгдөгбайх;
3)хэмжиж буй цацрагийн энергийн мужаас их энергийн өөрчлөлтийг мэдрэх чадвартай, гамма цацрагийг ±25 хувиас хэтрэхгүй хэлбэлзэлтэй хэмжих боломжтойбайх.
4.2.2.Цацрагийн хэмжилтийн багажийг анх ашиглаж эхлэхээс өмнө, дараа нь жил тутам тогтмол хугацаанд, мөн аливаа гэмтэл эвдрэлийн дараа болон засвар хийсний дараа хэмжлийн нэгдмэл байдлыг хангах шалгалтад хамруулж, тохиргоо хийлгэж байх ёстой. Эрх бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээр багажны тохиргоог хийлгэж, баталгаажилтын гэрчилгээ авсанбайна.
4.2.3.Гамма цацрагийг хэмжих зориулалтын цацрагийн хэмжилтийн багажаар нейтроны үүсгүүр бүхий каротажийн багажны эргэн тойронд цацрагийн тунгийн хэмжээг шууд үнэн зөв тодорхойлох боломжгүй. Цацрагийн тунгийн нийт хэмжээг үнэлж гаргахдаа ханган нийлүүлэгчийн ирүүлсэн үүсгүүрийн хэмжилтийн хөрвүүлэх коэффициентыг тооцоололгүйгээр гамма цацрагийн хэмжилтийн багажаар хэмжсэн цацрагийн тунгийн хэмжээгээр тооцожболохгүй.
4.3.Ослын үеийн цацрагийн шарлага
4.3.1.Багажны эвдрэл гэмтэл, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөх, үүсгүүр алдагдах, хэрэглэгч болон цацрагтай ажиллагчдын хариуцлагагүй үйл ажиллагаа зэргээс үүдэнажилтнууд болон хүн ам цацрагийн шарлагад өртөж , осол аваарыг олж тогтоохоос өмнө хэн нэгэн үндэслэлгүй цацрагийн шарлагад өртөж болзошгүй юм. Хэрвээ ослын улмаас цацрагийн шарлагад өртсөн болох нь тогтоогдсон, эсвэл сэжигтэй нөхцөл байдал үүсвэл цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлохын тулд цацрагийн хяналтын байгууллагатайзөвлөлдөнө.
4.3.2.Осол гарсан тохиолдолд ослын талаар болон хохирлыг арилгахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газар, тагнуулын болон цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэнэ.
Тав.ТУСГАЙ ЗААВАР
5.1.Ашиглалтын заавар
Хэрэглэгч нь каротажийн багажийг аюулгүй ашиглах зааврыг боловсруулж, шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох эрх бүхий хяналтын байгууллагаар батлуулна. Уг зааварт дараахь зүйлсийг хамруулна:
5.1.1.Багажийг ажиллуулах болон каротажийн хэмжилтийг хийх зөв, аюулгүй, найдвартай аргууд;
5.1.2.Шаардлагатай цацрагийн хэмжилтүүдийг хийх аргууд, арчдас авч бохирдлыг шалгах, цацрагийн хэмжилтүүдийн үр дүнг бүртгэх, хадгалах,мэдээлэх;
5.1.3.Цацрагийн үүсгүүрийг хамгаалалт бүхий тээвэрлэлтийн контейнерт хийж, аюулгүй хадгалах ажлын зохион байгуулалт болон холбогдох дүрмийн шаардлагын дагуу багажийг бүхэлд нь зөвшөөрөлгүй этгээд ашиглах болон гадны халдлагаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
5.1.4.Цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хяналтын зохионбайгуулалт;
5.1.5.Хүн ам болон цацрагтай ажиллагчдын цацрагийн шарлагыг бууруулах болон шарлагаас сэргийлэхтэй холбогдсонзохицуулалтууд;
5.1.6.Энэхүү дүрмийн 5.2-т заасан болзошгүй осол тохиолдсон үед авах арга хэмжээнүүд;
5.1.7.Эрх бүхий байгууллагаас өгсөн тусгай зааварчилгаа болон тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцөлүүд;
5.1.8.Цацрагийн үүсгүүр бүхий багажийг аюулгүй хадгалах, тээвэрлэх зохицуулалтууд;
5.1.9.Багажны тохиргоо, засвар үйлчилгээг аюулгүй хийж гүйцэтгэх зааврууд;
5.1.10.Багажийг ашиглаж байх үед ажлын бүсийн орчим эргэн тойронд цацрагийн анхааруулах тэмдэг санамж байрлуулах зааварчилгаа;
5.1.11.Шаардлагатай үед холбоо барих байгууллага, хүмүүсийн нэр хаяг болон утасны дугаар. Багажийг тээвэрлэх үед эдгээр хаяг, утасны дугааруудыг галд тэсвэртэй пайз дээр товойлгон бичиж, тээврийн хэрэгслийн зорчигч байрлах хэсэгт байрлуулна.
5.1.12.Аюулгүй ажиллагааны зааварчилгаанд дараахь зүйлсийг заавал тусгаж оруулна:
1)хамгаалалт бүхий тээвэрлэлтийн контейнероос үүсгүүрийг гаргаж авахын өмнө каротажийн судалгааны ажилд оролцох, туслах үүрэг бүхий ажилтнуудаас бусад шаардлагагүй бүх хүмүүсийг ажлын талбайгаас холдуулна.
2)каротажийн багажийг ажиллуулах, цацрагийн үүсгүүрийг угсрахад туслах шаардлагатай хамгийн боломжит цөөн тооны цацрагтай ажиллагчдыг байлгана.
3)каротажийн багажтай шууд харьцан ажиллаж буй цацрагтай ажиллагч нь хувийн тунгийн хяналтын хэрэгслээ зохих ёсоор зүүгээгүй, тохируулга хийгдсэн, хэвийн ажиллагаатай цацрагийн хэмжилтийн багажгүй үед каротажийн ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно.
4)тээврийн хэрэгсэл болон бусад техникээр гэмтээж болзошгүй газарт цацрагийн үүсгүүр бүхий багажийг хэрхэвч байрлуулж болохгүй.
5)каротажийн судалгаанд ашиглах болон шаардлагатай тусгай үйлчилгээ хийхээс бусад тохиолдолд цацрагийн үүсгүүрийг хамгаалалт бүхий тээвэрлэлтийн контейнероос гаргахыг хориглоно.
6)үүсгүүрийг тээвэрлэлтийн контейнероос нь авч багажид угсрах, контейнерт нь буцааж хийх зэрэг шилжүүлэн байршуулах үйл ажиллагааг аль болох богино хугацаанд гүйцэтгэнэ.
7)үүсгүүрийг шилжүүлэн байрлуулах шаардлагатай тохиолдлоос бусад үед үүсгүүрээс аль болох хол байна.
8)цооногийн нөхцөл байдал тогтворжих хүртэл үүсгүүр агуулаагүй өөр багажийг цооногийн гүнд хүртэл чөлөөтэй буулгаж, өргөж үзэхээс өмнө цацрагийн үүсгүүр бүхий багажийг шууд цооногт оруулахыг хориглоно.
9)шаардлагатай хэмжилтүүдийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхээс илүү хугацаагаар цацраг идэвхт үүсгүүрийг цооногт байлгахыгхориглоно.
10)ашиглаагүй үед цацрагийн үүсгүүрийг тээвэрлэлтийн зориулалтын контейнерт нь хийж, байнга цоожтой байлгана.
11)үүсгүүрийг шилжүүлэн байрлуулахаар цооногийн дээр болон ойролцоо авчрах үед цооногт унагаж алдахаас сэргийлэх зорилгоор цооногийн амсрыг байнга хааж тагласан байвалзохино.
12)каротажийн үүсгүүрийг дамжуулан шилжүүлэх кабелыгзохистой хэрэглэх талаар дараах зааварчилгааг хэрэгжүүлбэлзохино.
1.зэврэлт болон тросыг орооцолдохооссэргийлэх;
2.хуучирсан кабелын толгойгшинэчлэх;
3.кабелын аливаа гэмтлийг олжтогтоох;
4.гэмтсэн кабелыг шалгах, солих ажлыг даруй гүйцэтгэх.
5.2.Ослын үед ажиллахзаавар
Хэрэглэгч нь энэхүү дүрмийн 2.3.8, 4.3-т заасны дагуу эрх бүхий байгууллагатай зөвшилцөн, болзошгүй цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулна. Энэ төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгана:
5.2.1.хүний амийг хамгаалах яаралтай үйл ажиллагааны зааварчилгаа, аливаа гэмтэл бэртлийг хязгаарлах, хэрвээ шаардлагатай бол анхны тусламж үзүүлэхзаавар;
5.2.2.осол аюулыг яаралтай хяналтандаа авах үйл ажиллагааны зааварчилгаа.Үүнд:
1)бохирдол тархахаас сэргийлэх үйл ажиллагаа, үүсгүүрийг аюулгүй байдалд буцаан оруулах болон хамгаалах аргууд, өрмийн угаалтын шингэний хяналт /хэрэв энэ нь боломжтой бол/;
2)багаж болон үүсгүүрийг хэвийн байдалд нь оруулах, аюулгүй болгох үйл ажиллагаа, цаашдын гэмтэл ослоос сэргийлэх аргахэмжээ;
3)хамгаалалтад авсан аюултай бүсэд гадны болон шаардлагагүй хүн нэвтрэхийг хязгаарлах аргахэмжээ;
4)цацрагийн гадаад шарлагаас сэргийлэх нэмэлт хаалт хамгаалалтаар хангах үйл ажиллагаа;
5)үймээн самуун сандралд оруулахгүй байлгах үйлажиллагаа.
5.2.3.Цацрагийн хяналтын ажилтанд ослын талаар илтгэх үүрэгтэй цацрагтай ажиллагчдад өгөхзааварчилгаа;
5.2.4.Цацрагийн хяналтын ажилтанд өгөх зааварчилгаа.Үүнд:
1)аливаа цацрагийн аюулын нөхцөл байдал, цар хүрээгүнэлэх;
2)ослыгхяналтандаа оруулахад шаардлагатай аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
3)ослын талаар мэдээлбэл зохих үүсгүүр хэрэглэгчийн төлөөлөл, бусад холбогдох эрх бүхий байгууллагуудад яаралтай мэдэгдэх;
4)ослын нөхцөл байдлыг шалган тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх хамгийн зөв оновчтой үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлоход шаардагдах хэмжилт,тооцоо,үнэлгээг хийж, осолд өртсөн болон өртсөн байж болзошгүй хүн ам, цацрагтай ажиллагчдын эквивалент тунгийн хэмжээг үнэлэх;
5)хэрэглэгч болон эрх бүхий байгууллагын заавар зөвлөмжийн дагуу хэрэгцээт хүч хэрэгслийг цуглуулж, ослын хор уршгийг арилгах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6)осол гарснаас хойш 7 хоногийн дотор холбогдох байгууллагуудад хэрэглэгчээс гаргаж өгөх ослын талаарх дэлгэрэнгүй тайлангбэлдэх;
7)ослын шалтгаан, осолд хүргэсэн хүчин зүйлсийг оновчтой бүрэн шалган тогтоож, осол давтан гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай өөрчлөлт хийхийг хэрэглэгчид зөвлөх.
5.2.6.Болзошгүй ослын үед холбоо барих албан тушаалтнуудын нэр, хаяг, утасны дугаар /эдгээрийг жил бүр шинэчлэх ба аливаа өөрчлөлт гарвал тухай бүр нь шинэчлэх ёстой/;
5.2.7.Осолд хүргэж болзошгүй дараах тохиолдлуудад өгөх зааварчилгааг ослын үед ажиллах зааварт тусгана:
1)тээврийн хэрэгсэл осолд орсноор үүсгүүрийн бортого, бүрхүүл хамгаалалт эвдэрч гэмтсэн байж болзошгүй нь ажиглагдсан;
2)багажны үүсгүүрийн бүрэлдэхүүн бүрдлийн ажиллагааны бүрэн бүтэн байдал алдагдсан байж болзошгүй гэж сэжиг төрсөн, эсвэл ажиглагдсан;
3)үүсгүүр алдагдсан эсвэл алдагдсан байж магадгүй гэж үзсэн;
4)ажлын журам болон аюулгүй ажиллагаа зөрчигдсөн;
5)цооногт үүсгүүр гацсан;
6)тэсэрч дэлбэрэх, гал усны аюул болон бусад гамшиг тохиолдсон.
Зургаа. ХАДГАЛАХ БА ТЭЭВЭРЛЭХ
6.1.Цооногийн каротажийн багажийгхадгалах
6.1.1.Хадгалахад тавигдах ерөнхийшаардлага
Цооногийн каротажийн багажийг ашиглаагүй үед багажны цацрагийн үүсгүүр бүхий хэсгийг аюулгүй, найдвартай газарт хадгална. Цацрагийн үүсгүүрийг хадгалахад дараахь шаардлагууд тавигдана:
6.1.1.1.цацрагийн үүсгүүрийг хамгаалалт бүхий тээвэрлэлт /хадгалалтын зориулалтын контейнерт нь хийж цоожлон хадгална;
6.1.1.2.багажийг рентген цацраг гаргагч, фото зургийн хальс, тэсэрч дэлбэрэх зүйлс, шатах материал болон идэмхий химийн бодисын ойролцоо хадгалахыг хориглоно;
6.1.1.3.цацраг идэвхт үүсгүүрийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн байрнаас өөр газарт хадгалахыг хориглоно;
6.1.2.3.үүсгүүрийг хадгалалтад авсан болон буцаан олгосон тухай байнгын бүртгэл, тайланг цацрагийн хяналтын ажилтан эсвэл зохих үүрэг хүлээсэн этгээд хөтөлнө.
6.1.2.Байнгын агуулахад тавигдах шаардлага.
Цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багажийг хадгалах байнгын агуулахад дараахь шаардлага тавигдана:
1)агуулах нь багажийг биет байдлаар хамгаалж чадах бөх бат найдвартай материалаар баригдсан байх;
2)агуулахын гадна талд цацрагийн тунгийн чадал 25 мкЗв/ц-аас хэтрэхгүй байх ба хүн амын өртөж болох хэсэгт жилд авч болох цацрагийн нэмэлт тун 1мЗв- ээс хэтрэхгүй байхаар хязгаарлагдсан байх ёстой. Хүн амын оршин суугаа газраас цацрагийн тунгийн хэмжээ хамгийн боломжит доод хэмжээнд байх тийм зайд агуулахыг барьсан байх;
3)цацрагийн хяналтын ажилтан болон хэрэглэгч нь агуулахыг байнга хяналтад байлгах зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээ авах,байнга бат бөх цоожтой байлгах;
4)агуулах нь цацрагийн аюулаас анхааруулах шошго тэмдэгтэй байх ба тэмдгийг хүний нүдэнд үзэгдэх ил газар байрлуулна. Анхааруулах шошго тэмдэг дээр холбоо барих хүний (хэрэглэгч буюу цацрагийн хяналтын ажилтны) нэр утасны дугаарыг бичсэн байх.
6.1.3.Хээрийн агуулахад тавигдах шаардлага
Цацрагийн үүсгүүр бүхий каротажийн багажийг хадгалаххээрийн агуулахаддараах шаардлага тавигдана:
1)цооногийн каротажийн багажийг хээрийн ажлын нөхцөлд хадгалахдаа байнгын агуулахад тавигддаг шаардлагуудын нэгэн адил ерөнхий шаардлагуудыг дагаж мөрдөнө;
2)цацрагийн хяналтын байгууллагаас зөвшөөрсний дагуу хээрийн нөхцөлд цацрагийн үүсгүүрийг энэхүү дүрмийн 6.1.2-д заасан шаардлагыг хангасан байрлалд найдвартай цоож бүхий машинд эсвэл зөөврийн түр зориулалтынбайранд хадгалж болно;
6.2.Цооногийн каротажийн багажийг тээвэрлэх
6.2.1.Тээвэрлэлтэд тавигдах үндсэншаардлага
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь цацрагийн үүсгүүр бүхий цооногийн каротажийн багажийг тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу аюулгүйн холбогдох шаардлагуудыг ханган,“Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага /MNS 4598:2011/”,“Аюултай ачаа ангилал. Техникийн ерөнхий шаардлага /MNS 4978:2000/” болон бусад холбогдох дүрэм, журам, стандартад тавигдсан шаардлагыг чандмөрдөнө.
6.2.2.Тээвэрлэлтэд тавигдах тусгай шаардлагууд
Тээвэрлэлтийн үндсэн шаардлагуудаас гадна дараах тусгай шаардлагууд тавигдана:
1)үүсгүүрийг зөвхөн хамгаалалт бүхий тээвэрлэлтийн зориулалтын контейнерт нь хийж, сайтар бат бөх цоожилж тээвэрлэнэ.
2)үүсгүүрийг тээврийн хэрэгслийн зорчигч байрладаг хэсэгт тээвэрлэхийг хориглох ба зорчигч болон үүсгүүр байрлах хэсгүүд нь хоорондоо цацрагийн нөлөөнд өртөхөөргүй бат бөх найдвартай хаалтаар тусгаарлагдсан байна.
3)тээврийн хэрэгсэлд үүсгүүрийг байнга тээвэрлэх зориулалтаар ашиглаж буй үед үүсгүүрийг жолоочоос боломжит хол зайд бат бөх хөдөлгөөнгүй байрлуулна.
4)тээвэрлэлтийн явцад “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”-ийн шаардлагыг мөрдөх, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг ямагт хангасан байх нөхцөлийг бүрдүүлнэ.
5)цацрагийн аюулын анхааруулах тэмдгүүдийг тээврийн хэрэгсэл болон үүсгүүрийн хамгаалалтын бортого контейнер дээр тогтоож байрлуулсан байна.
6)ослын үед холбогдох утасны дугаарууд болон бусад шаардлагатай мэдээллүүдийг галд тэсвэртэй металл төмөр пайзан дээр товойлгон бичиж тээврийн хэрэгслийн зорчигч байрлах хэсэгт байрлуулна.
7)аливаа аюул осол тохиолдсон үед тээврийн хэрэгслийн жолооч болон холбогдох бусад хүмүүс ослын талаар хэрэглэгч ба цацрагийн хяналтын ажилтан, ойролцоох цагдаагийн байгууллага, холбогдох байгууллагуудад нэн даруй мэдэгдэнэ.
8)үүсгүүр тээвэрлэгч тээврийн хэрэгслийг үзлэг засварт оруулах үед үүсгүүрийг байнгын агуулахад хүргэн өгч, цацрагийн аюулын бүх анхааруулах тэмдгийг тээврийн хэрэгслээс салган авна. Цацрагийн үүсгүүр тээвэрлээгүй үед анхааруулах тэмдгийг тээврийн хэрэгсэлд ашиглахыг хориглоно.
Долоо. ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ БА УСТГАХ
7.1.Засвар үйлчилгээ
7.1.1.цацраг идэвхт үүсгүүр бүхий цооногийн каротажийн багажны засвар үйлчилгээг зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага, мэргэшсэн хүн гүйцэтгэх ба цацрагаас хамгаалах тусгай тоноглол, багаж хэрэгсэл бүхий өрөөнд аюулгүй ажиллагааг хангасан зориулалтын багажаар гүйцэтгэнэ.
7.1.2.засвар үйлчилгээ гүйцэтгэх мэргэжлийн байгууллага, ажилтан нь холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, аюулгүйн зааварчилгааг чанд мөрдөж ажиллана.
7.2.Устгах болон бусдад дамжуулан худалдах
7.2.1.хэрэглэгч нь цацрагийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цооногийн каротажийн цацраг идэвхт үүсгүүр болон үүсгүүр бүхий багажийг устгах болон бусдад дамжуулан худалдахыг хориглоно.
7.2.2.цөмийн хэмжүүрийг ашиглалтаас гаргасны дараа гэрээнд заагдсаныдагуу үйлдвэрлэгчид буцаах эсвэл цацрагийн үүсгүүрийн төвлөрүүлэн хадгалах байгууламж буюу цацраг идэвхт хаягдлын менежментийн байгууламжийн байнгын хадгалалтад шилжүүлнэ.
-----ОоО------
Текст томруулах
A
A
A