A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ /Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалын хавсралт

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛСНИЙ
ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход энэхүү аргачлалыг мөрдлөг болгоно.

Хоёр. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох

2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамааралгүй этгээдүүд хооронд шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчөөс мэдүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний үнээр тооцно.

2.2.Татвар төлөгч нь энэ аргачлалын 2.1-т заасны дагуу гэрээний үнээр тооцуулах хүсэлт татварын албанд ирүүлэхдээ энэ аргачлалын 2.4-2.10, 2.11-2.14-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцсон тооцоолол, мэдээллийг хавсаргана.

2.3.Энэ аргачлалын 2.2-д заасны дагуу ирүүлсэн тооцооллыг татварын алба хянан баталгаажуулна.

2.4.Энэ аргачлалын 2.1-д заасны дагуу мэдүүлсэн гэрээний үнэ нь энэ аргачлалын 2.5-2.10, 2.11-2.14-т заасны дагуу тооцсон тусгай зөвшөөрлийн үнэлгээний аль багаас 20 хувиар бага бол 2.5-2.10, 2.11-2.14-т заасны дагуу тооцсон үнэлгээний аль багаар хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно.

2.5.Хэрэв энэ аргачлалын 2.1-2.4-т заасны дагуу үнэлгээ тодорхойлох боломжгүй, эсхүл гэрээний талууд хоорондоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд бол адил төстэй хэд хэдэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг харьцуулалтын шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, тэдгээр тусгай зөвшөөрлүүдийн талбайн хэмжээний нэгжид ногдох үнэлгээг тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар тодорхойлно.

2.6.Энэ аргачлалын 2.5-д заасан харьцуулалтын шалгуур үзүүлэлтийг шилжүүлж буй тусгай зөвшөөрөлтэй адилтгах тухайн орон нутгийн аль эсхүл ойролцоо орон нутагт орших хэд хэдэн тусгай зөвшөөрлийн геологийн болон дэд бүтцийн шалгуур үзүүлэлтийг дагуу 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлно.

            2.7.Геологийн шалгуур үзүүлэлтэд:                      

2.7.1.байрлал;

2.7.2.ашигт малтмалын төрөл;

2.7.3.ашигт малтмалын илрэл;

2.7.4.ашигт малтмалын эрдэсжсэн цэг;

2.7.5.ашигт малтмалын эрдэсжилтийн сарнилын хүрээ;

2.7.6.тусгай зөвшөөрлийн хайгуулын жил.

            2.8.Дэд бүтцийн шалгуур үзүүлэлтэд:

2.8.1.талбайн хэмжээ;

2.8.2.засмал зам хүртэлх зайны зөрүү;

2.8.3.төмөр зам хүртэлх зайны зөрүү;

2.8.4.өндөр хүчдэлийн шугам хүртэлх зайны зөрүү;

2.9.Геологийн болон дэд бүтцийн шалгуур үзүүлэлтүүдийг энэ аргачлалын 1 дүгээр хавсралтад заасан маягт, онооны дагуу бусад адил төсөөтэй тусгай зөвшөөрлүүдтэй харьцуулан үзүүлэлт тус бүрээр 1-10 оноогоор дүгнэнэ. Нийт онооны дундаж нь 7 ба түүнээс дээш оноотой хайгуулын тусгай зөвшөөрлийг харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан гэж тооцно.

2.10.Энэ аргачлалын 2.9-т заасан харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлүүдийн хайгуулын талбайн нэгжид ногдох дундаж үнэлгээг тусгай зөвшөөрөл тус бүрийн талбайн хэмжээнд хувааж, тэдгээрийн дундаж үнэлгээг үнэлгээ хийж буй тусгай зөвшөөрлийн талбайгаар үржүүлэх замаар хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцно:

                                                                                                

 

ТНОү –           үнэлгээ тодорхойлж буй тусгай зөвшөөрлийн татвар ногдуулах орлого

ТНОx,n –         харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийн татвар ногдуулах орлого

ТХү–                     үнэлгээ тодорхойлж буй тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ

ТХх,n–             харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ

n–                   харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийн тоо

үнэлгээ –       тусгай зөвшөөрлийн үнэлгээ

 

Жишээ: ААА ХХК-ийн XV-000001 тоот тусгай зөвшөөрөл Төв аймгийн Заамар сумын нутагт Туулын хөндийд байрлалтай, хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлангийн мэдээллээр 1:5000 масштабын зураглал хийгдсэн, Алтны 6 илрэлтэй, 6 дахь жилдээ хайгуул хийж байгаа, талбайн хэмжээ 400 га, засмал замаас 40км зайтай, өндөр хүчдэл татах боломжтой зай нь 10км бөгөөд БББ ХХК-д 10,000,000.0 (арван сая) төгрөгөөр тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ хийж 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн байна.

Энэ тусгай зөвшөөрлийн татвар ногдох орлого (тусгай зөвшөөрлийн үнэлгээ)-ыг тодорхойлохын тулд татварын албаны мэдээллийн санд ижил, төстэй тусгай зөвшөөрлүүдийн талаарх дараах мэдээллүүдийг ашиглана. Үүнд:

  1. ХХХ ХХК нь ҮҮҮ ХХК-д XV-000002 тоот, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах, хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлангийн мэдээллээр1:50000 зураглалын ажил хийгдсэн, Алтны 2 илрэлтэй, 2 дахь жилдээ хайгуул хийж буй, 600га хэмжээтэй, засмал замаас 50км зайтай, өндөр хүчдэл татах боломжтой зай нь 5км байх тусгай зөвшөөрлийг 60,000,000.0 (жаран сая) төгрөгөөр шилжүүлэхээр гэрээ хийсэн.
  2. ООО ХХК нь ТТТ ХХК-д XV-000006 тоот, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах, хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлангийн мэдээллээр 1:50000 зураглалын ажил хийгдсэн, Алтны 1 илрэлтэй, 4 дэх жилдээ хайгуул хийж буй, 1000га хэмжээтэй, засмал замаас 65км зайтай, өндөр хүчдэл татах боломжтой зай нь 60км байх тусгай зөвшөөрлийг 45,000,000.0 (дөчин таван сая) төгрөгөөр шилжүүлэхээр гэрээ хийсэн.
  3. ССС ХХК нь МММ ХХК-д XV-000004 тоот, Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байрлах, хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлангийн мэдээллээр 1:200000 зураглалын ажил хийгдсэн, Алтны 1 илрэлтэй, 1 дэх жилдээ хайгуул хийж буй, 1000га хэмжээтэй, засмал замаас 20км зайтай, өндөр хүчдэл татах боломжтой зай нь 50км байх тусгай зөвшөөрлийг 40,000,000.0 (дөчин сая) төгрөгөөр шилжүүлэхээр гэрээ хийсэн.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХАРЬЦУУЛАЛТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДАГУУ ТОДОРХОЙЛОХ МАЯГТ

Харьцуулалтын үзүүлэлтүүд

Байрлал

Ашигт малтмалын төрөл

Ашигт малтмалын илрэл

Тусгай зөвшөөрлийн хайгуулын жил

Талбайн хэмжээ

Засмал зам хүртэлх зай

Өндөр хүчдэл авах буюу суурин хүртэлх зай

Оноо

Хоорондын зай /км/

Оноо

төрөл

Оноо

Илрэлийн тооны зөрүү

Оноо

Хайгуулын жилийн зөрүү

Оноо

га

Оноо

Тусгай зөвшөөрөл хүртэлх км-н зөрүү

Оноо

Тусгай зөвшөөрөл хүртэлх км-н зөрүү

Оноо

Нийт

Дундаж

XV-000001

12

 

Алт

 

6

 

6

 

400

 

40

 

10

 

 

 

XV-000002

 

Алт

 

2

 

2

 

600

 

50

 

5

 

 

 

Зөрүү буюу Өгсөн оноо

0-50

10

Ижил

10

Өмнөхөөс олон (илүү гарч буй тоо тутамд +2)

12

Өмнөхөөс олон (илүү гарч буй жил тутамд +2)

12

0-500

10

50км дотор бол

10

10км дотор бол

10

74

10.5

XV-000001

49

 

Алт

 

6

 

6

 

400

 

40

 

10

 

 

 

XV-000006

 

Алт

 

1

 

4

 

1000

 

50

 

60

 

 

 

Зөрүү буюу Өгсөн оноо

0-50

10

Ижил

10

Өмнөхөөс олон (илүү гарч буй тоо тутамд +2)

12

Өмнөхөөс олон (илүү гарч буй жилтутамд +2)

12

500-2000

8

50-100км бол

8

20-50км бол

6

68

9.7

XV-000001

220

 

Алт

 

6

 

6

 

400

 

40

 

10

 

 

 

XV-000004

 

Алт

 

0

 

1

 

1000

 

20

 

70

 

 

 

Зөрүү буюу Өгсөн оноо

200≤

0

Ижил

10

Илрэлгүй

0

Өмнөхөөс олон (дутуужил тутамд -2)

8

500-2000

8

50км дотор бол

10

50км-с их бол

0

66

5.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

                                                                                 

Шалгуур үзүүлэлтээс харахад XV-000001 тусгай зөвшөөрөлтэй XV-000002 болон XV-000006 тусгай зөвшөөрлүүд харьцуулагдахуйц байгаа бөгөөд XV-000001 тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь 29 сая төгрөг байхаар байна.

2.11.Энэ аргачлалын 2.5-2.10-д заасны дагуу үнэлгээ тодорхойлох боломжгүй тохиолдолд хайгуулын үе шатуудад гарсан хайгуулын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлуудын нийт дүнгээр тодорхойлно.

2.12.Хуулийн этгээдийн жил бүрийн санхүүгийн тайланд тусгасан хайгуулын үнэлгээний хөрөнгө дансны дүн Эрдэс баялаг, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хянасан хайгуулын ажлын жил бүрийн тайлан дахь хайгуулын ажлын зардал, тусгай зөвшөөрлийн төлбөр болон бусад зардлуудын нийлбэр дүнгээс ялгаатай байвал аль бага дүнгээр нь тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно.

 

2.13.Энэ аргачлалын 2.12-т заасан бусад зардалд цахим хэрэглэгчдийн үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтаар худалдан авсан үнэ, өргөдлийн үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн эрхийн үнэ, төлөвлөгөө батлуулсан үйлчилгээний хөлс гэх мэт зардлуудыг хамааруулна.

2.14.Энэ аргачлалын 2.11-2.13-т заасны дагуу үнэлгээ тодорхойлохдоо 2 дугаар хавсралтад заасан маягтыг баримтална.

 

Жишээ: XV 012645 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2012 оны 8 сарын 1-ний өдөр олгогдсон. Талбайн хэмжээ: 1684 га, тусгай зөвшөөрлийн төлбөрөө 6 дахь жилдээ төлсөн.

а/ Хайгуулын ажлын тайлангаас авах дүн

/мянган төгрөг/

Он

Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон холбогдох бусад зардлын дүн

Нийт дүн

Татвар ногдуулах орлогын дүн

Төлбөл зохих татвар

2013 он

 

161.4

161.4

   

2014 он

995.0

398.0

1,393.0

   

2015 он

938.3

563.0

1,501.3

   

2016 он

1,710.2

1,710.2

3,420.4

   

2017 он

1,865.5

1,865.5

3,731.0

   

2018 он

2,089.8

2,089.8

4,179.6

   

Дүн

7,598.8

6,787.9

14,386.7

   
 

б/ Санхүүгийн тайлангаас авах үзүүлэлтүүд

/мянган төгрөг/

Он

Хайгуулын үнэлгээний хөрөнгө дансны дүн(капиталжуулах аргаар)

Орлого, үр дүнгийн тайлан дахь хайгуулын зардлын дүн (зардлын аргаар)

Биет бус хөрөнгийн дүн

Нийт дүн

Татвар ногдуулах орлогын дүн

Төлбөл зохих татвар

2013 он

 

 

161.4

161.4

15,431.4

4,629.4

2014 он

995.0

 

398.0

1,393.0

2015 он

938.3

 

563.0

1,501.3

2016 он

1,710.2

 

1,710.2

3,420.4

2017 он

1,865.5

 

2,000.0

3,865.5

2018 он

2,089.8

 

3,000.0

5,089.8

Дүн

7,598.8

 

7,832.6

15,431.4

 

2.15.Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлсэн тохиолдолд энэ аргачлалын дагуу тооцсон үнэлгээнээс талбайн нэгжид ногдох үнэлгээг тооцон, хэсэгчлэн шилжүүлж буй талбайн хэмжээгээр үржүүлэн татвар ногдуулах үнэлгээг тооцно.

2.16.Энэ аргачлалын 2.15-т заасан хэсэгчлэн шилжүүлж буй талбайн хил, байршил, булангийн цэгийн солбицлуудыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлсон баримт, шилжүүлж байгаа болон үлдэх талбайн хилийг тусгасан нөөцийн дэвсгэр зургийг татвар төлөгч татварын албанд гаргаж өгнө.

Гурав. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох

3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамааралгүй этгээдүүд хооронд шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээгтатвар төлөгчөөс мэдүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний үнээр тооцно.

3.2.Татвар төлөгч нь энэ аргачлалын 3.1-т заасны дагуу гэрээний үнээр тооцуулах хүсэлт ирүүлэхдээ энэ аргачлалын 3.5-3.10, 3.12-3.13-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тус тус тооцсон тооцоолол, мэдээллийг хамт ирүүлнэ.

3.3.Энэ аргачлалын 3.2-т заасны дагуу ирүүлсэн тооцооллыг татварын алба хянан баталгаажуулна.

3.4.Энэ аргачлалын 3.1-д заасны дагуу мэдүүлсэн гэрээний үнэ нь энэ аргачлалын 3.5-3.10, 3.12-3.13-т заасны дагуу тооцсон тусгай зөвшөөрлийн үнэлгээний аль багаас 20 хувиар бага бол аргачлалын дагуу тооцсон үнэлгээний аль багаар тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно.

3.5.Хэрэв энэ аргачлалын 3.1-3.4-т заасны дагуу үнэлгээ тодорхойлох боломжгүй, эсхүл гэрээний талууд хоорондоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд бол адил төстэй хэд хэдэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг харьцуулалтын шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, тэдгээр тусгай зөвшөөрлүүдийн талбайн хэмжээний нэгжид ногдох үнэлгээг тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар тодорхойлно.

3.6.Энэ аргачлалын 3.5-д заасан харьцуулалтын шалгуур үзүүлэлтийг шилжүүлж буй тусгай зөвшөөрөлтэй адилтгах тухайн орон нутгийн аль эсхүл ойролцоо орон нутагт орших хэд хэдэн тусгай зөвшөөрлийн геологийн болон дэд бүтцийн шалгуур үзүүлэлтийг дагуу 3 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлно.

3.7.Геологийн шалгуур үзүүлэлтэд:

3.7.1.ашигт малтмалын төрөл;

3.7.2.ашигт малтмалын чанар, агуулга;

3.7.3.газрын гадаргаас дооших гүн;

3.7.4.ашигт малтмалын нөөцийн тоо хэмжээний зөрүү;

3.7.5.ашигт малтмалын нөөцийн зэрэглэлийн зөрүү;

3.7.6.ордын төрөл.

            3.8.Дэд бүтцийн шалгуур үзүүлэлт:

3.8.1.төв суурин хүртэлх зайны зөрүү;

3.8.2.засмал зам хүртэлх зайны зөрүү;

3.8.3.төмөр зам хүртэлх зайны зөрүү;

3.8.4.өндөр хүчдэлийн шугам хүртэлх зайны зөрүү;

            3.9.Энэ аргачлалын 6 дүгээр хавсралтад заасан маягт, оноо, үзүүлэлтийн дагуу бусад адил төсөөтэй тусгай зөвшөөрлүүдтэй харьцуулан үзүүлэлт тус бүрээр 1-10 оноогоор үнэлнэ. Нийт онооны дундаж нь 7 ба түүнээс дээш оноотой ашиглалтын тусгай зөвшөөрлийг харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан гэж тооцно.

3.10.Энэ аргачлалын 3.9-т заасан харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлүүдийн нэгж нөөцийн хэмжээнд ногдох дундаж үнэлгээг тусгай зөвшөөрөл тус бүрийн нөөцийн хэмжээнд хувааж, тэдгээрийн дундаж үнэлгээг үнэлгээ хийж буй тусгай зөвшөөрлийн нөөцийн хэмжээгээр үржүүлэх замаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцно:

           

                                                                            

Үүнээс:

ТНОа –           үнэлгээ тодорхойлж буй тусгай зөвшөөрлийн татвар ногдуулах орлого

ТНОx–            харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийн татвар ногдуулах орлого

НХа–                   үнэлгээ тодорхойлж буй тусгай зөвшөөрлийн нөөцийн хэмжээ

НХх–                    харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийн нөөцийн хэмжээ

n–                   харьцуулалтын шалгуур үзүүлэлт хангасан тусгай зөвшөөрлийнтоо

 

Жишээ: Тусгай зөвшөөрөл шилжүүлэхээр тодорхойлолт авах хүсэлт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн мэдээлэл:

 

“ААА”ХХК-ийн МV-005А00 нэртэй алтны шороон орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Ашигт малтмалын газрын албан бичгээс ордын нийт геологийн нөөц (ГН) нь В зэргээр 615 кг нөөцтэй болох нь тодорхойлогдоно. Ордын дундаж агуулга нь 1200 мг/м3, хөрсний зузаан 20м, алттай давхаргын зузаан 2м. Ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгдэж хөндөгдөөгүй болохыг Баян сумын байгаль орчны байцаагчийн бичгээр тодорхойлж байна. Ордыг өндөр хүчдэлийн шугам дайран өнгөрдөг ба засмал болон төмөр замаас 5км-т оршдог. Хамгийн ойр орших суурин газар нь Баян сум ба сумын төвөөс орд хүртэл 14 км юм.

Өмнө нь тусгай зөвшөөрөл шилжүүлсэн харьцуулах тусгай зөвшөөрлүүдийн мэдээлэл:

1.ВВ ХХК нь СС ХХК-нд МV-001А00 тоот тусгай зөвшөөрлөө 6.5 тэрбум төгрөгөөр худалдсан байна. Ордын товч мэдээллийг дурдвал: Алтны шороон орд, Нөөцийн зэрэг А, Нөөцийн хэмжээ 870.20 кг, Хөрсний зузаан 10 м, биетийн зузаан 2 м, дундаж агуулга 2000мг/м3.Уг алтны шороон орд нь засмал замаас 25 км-т оршдог ба ойр орчмоор нь төмөр зам болон өндөр хүчдэлийн шугам явдаггүй болно. Хамгийн ойр орших суурин газар нь 42 км-т оршдог.

2.ДД ХХК нь ГГ ХХК-нд MV-002А00 тоот тусгай зөвшөөрлөө 116 сая төгрөгөөр худалдсан байна. Ордын товч мэдээллийг дурдвал: Алтны шороон орд, Нөөцийн зэрэг В, Нөөцийн хэмжээ 39.98 кг, Хөрсний зузаан 35 м, биетийн зузаан 2 м, дундаж агуулга 1500 мг/м3.Уг алтны ордоос 8 км-т өндөр хүчдэлийн шугам өнгөрдөг, харин засмал болон төмөр зам байдаггүй. Хамгийн ойр орших суурин газар нь 25 км оршдог байна.

3.ЁЁ ХХК нь КК ХХК-нд MV-003А00 тоот тусгай зөвшөөрлөө 797 сая төгрөгөөр худалдсан байна. Ордын товч мэдээллийг дурдвал: Алтны шороон орд, Нөөцийн зэрэг С, Нөөцийн хэмжээ 459.15 кг, Хөрсний зузаан 35 м, биетийн зузаан 2 м, дундаж агуулга 3000мг/м3. Уг алтны шороон ордыг өндөр хүчдэлийн шугам дайран өнгөрдөг, засмал болон төмөр зам 20 км-ийн зайтай өнгөрдөг. Хамгийн ойр орших суурин газар нь 18 км-т оршдог.

 

Харьцуулалт хийхэд:

Мэдээлэл нь байгаа ордууд

Байрлал

Ашигт малтмалын төрөл

Ордын төрөл

Нөөцийн зэрэглэлийн зөрүү

Нөөцийн тоо хэмжээний зөрүү

км

оноо

төрөл

оноо

төрөл

оноо

Нөөцийн зэрэглэл

оноо

%

оноо

Шилжүүлэх МV005A00 тусгай зөвшөөрлийн мэдээлэл

 “ААА”ХХК-ийн МV-0000008 нэртэй алтны шороон орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Ашигт малтмалын газрын албан бичгээс ордын нийт геологийн нөөц (ГН) нь В зэргээр 615 кг нөөцтэй болох нь тодорхойлогдоно. Ордын дундаж агуулга нь 1200 мг/м3, хөрсний зузаан 20 м, алттай давхаргын зузаан 2 м. Ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийгдэж хөндөгдөөгүй болохыг Баян сумын байгаль орчны байцаагчийн бичгээр тодорхойлж байна. Ордыг өндөр хүчдэлийн шугам дайран өнгөрдөг ба засмал болон төмөр замаас 5км-т оршдог. Хамгийн ойр орших суурин газар нь Баян сум ба сумын төвөөс орд хүртэл 14 км юм.

MV-001A00

50

10

алт

10

шороон

10

А

8

29%

8

MV-002A00

90

8

алт

10

шороон

10

В

10

93%

0

MV-003A00

150

6

алт

10

шороон

10

С

8

25%

8

 

 

Биетийн гүн /зөрүү/

Дундаж агуулгын зөрүү

Суурин хүртэлх зайны зөрүү

Засмал зам хүртэлх зайны зөрүү

Төмөр зам хүртэлх зайны зөрүү

Өндөр хүчдэлийн шугам хүртэлх зайны зөрүү

Нийт оноо

метр

оноо

хувь

оноо

км

оноо

км

оноо

км

оноо

км

оноо

 

10

8

40%

8

28

10

20

10

 

0

 

0

7.45

15

6

20%

8

11

10

 

0

 

0

8

10

6.55

15

6

60%

4

4

10

15

10

15

10

0

10

8.36

 

Дээрх хүснэгт үзүүлсэн шалгуур үзүүлэлтүүдээр шалгаж үзэхэд МV005A00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнийгMV-001A00 болон MV-003A00 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн дундаж мэдээлэлд үндэслэн дараах байдлаар гаргана.

                                                                                        

Тооцооллыг хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Жиших орд №1
MV-001A00

Жиших орд №2
MV-003A00

Ашигт малтмалын төрөл

 

алт

алт

Ордын төрөл

 

Шороон орд

Шороон орд

Геологийн нөөцийн хэмжээ

кг

870.2

459.15

Нөөцийн зэрэглэл

В

 

В

В

С

 

С

 

Дундаж агуулга

гр/тн

2.25

2.46

Ашиглах нөөцийн хэмжээ

кг

722.95

394.92

Ашиглах жил

жил

2

2

Нийт хөрөнгө оруулалт

сая.төг

6,800.30

6,197.40

Борлуулах үнэ

төг/гр

75,933.60

72,495.00

Нийт борлуулалтын орлого

сая.төг

54,896.46

28,629.44

Нийт зардал

сая.төг

34,146.11

20,332.40

Татварын өмнөх ашиг

сая.төг

20,750.35

8,297.00

Ашгийн татвар / 10% /

сая.төг

3,852.79

1,170.91

Татварын дараах ашиг буюу цэвэр ашиг

сая.төг

16,897.56

7,126.10

ЭХШ

сая.төг

1,083.70

2,846.40

Бэлэн мөнгөний урсгал

сая.төг

17,981.26

3,775.10

Дискаунт

%

10%

10%

NPV

сая.төг

8,346.99

2,322.36

Өгөөжийн дотоод норм (IRR)

%

78%

34%

Татвар ногдуулах дүн

сая.төг

6,510.65

797.13

1 гр алтанд ногдох бодит үнэлгээ

төг/гр

7,481.79

1,736.09

1 гр алтанд ногдох дундаж үнэлгээ

төг/гр

4,608.94

Шилжүүлж буй тусгай зөвшөөрлийн нөөц

кг

615

Шилжүүлж буй тусгай зөвшөөрлийн бодит үнэлгээ

сая.төг

2,834.50

Шилжүүлж буй тусгай зөвшөөрөлд ногдуулсан татварын дүн

сая.төг

850.35

 

Шалгуур үзүүлэлтээс харахад МV-005А00 тусгай зөвшөөрөлтэй МV-001А00 болон MV-003А00 тусгай зөвшөөрөлүүд харьцуулагдахуйц байгаа бөгөөд МV-005А00 тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь 2,834.5 сая төгрөг байхаар байна.

3.11. Энэ аргачлалын 3.5-3.10-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлох боломжгүй бол уурхайн ашиглалтын хугацаанд уул уурхайн үйлдвэрлэлээс орж ирэх мөнгөн урсгалд эрсдэл болон цаг хугацааны үнэ цэнийг харгалзан өнөөгийн үнэ цэнийг тооцох замаар тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлно.

3.12.Уурхайн төслийн өнөөгийн үнэ цэнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс холбогдох журмын дагуу баталсан орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тусгасан тооцоололд тусгаснаар тодорхойлно.

3.13.Энэ аргачлалын 3.11, 3.12-т заасан дүнг 4 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу татварын албанд хүргүүлж баталгаажуулна.

3.14.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг шилжүүлсэн тохиолдолд энэ аргачлалын дагуу тооцсон үнэлгээнээс нөөцийн нэгжид ногдох үнэлгээг тооцон, хэсэгчлэн шилжүүлж буй талбайн нөөцийн хэмжээгээр үржүүлэн татвар ногдуулах үнэлгээг тооцно.

3.15.Энэ аргачлалын 3.14-д заасан хэсэгчлэн шилжүүлж буй талбайн нөөцийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлсон баримт, шилжүүлж байгаа болон үлдэх талбайн хилийг тусгасан нөөцийн дэвсгэр зургийг татвар төлөгч татварын албанд гаргаж өгнө.

Дөрөв. Татвар ногдуулах орлогыг тодорхойлох, албан татвар ногдуулах

4.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч этгээд хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар орлого олсон тохиолдолд энэ аргачлалын дагуу тодорхойлсон үнэлгээнээс тухайн хувь эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоотойхамаарах хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно

4.2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэн орлого олсон бол энэ аргачлалын дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон тооцооллыг 5 дугаар хавсралтад заасан баримт материалын хамт татварын албанд хүргүүлэх бөгөөд татварын алба хянаж баталгаажуулна.

4.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд тухайн эрхийг шилжүүлснээс олсон орлогыг тодорхойлохдоо энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцсон үнээс тухайн хувь эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, эсхүл хувь оролцоонд ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцно.

4.4. Энэ аргачлалын 4.3-д заасан “эцсийн эзэмшигч” гэдгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар ойлгох ба эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээг хувь тэнцүүлэн тооцох аргачлалыг жишээгээр харуулбал: