A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ, МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ /Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 5 дугаар хавсралт

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ, МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1.Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газарт хандаж гаргасан албан хүсэлт;

2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайхуулийн дагуу эрх борлуулсны орлогод албан татварыг ногдуулан суутган авч өөрийн харилцагч татварын албаны холбогдох дансанд төлсөн баримтын хуулбар;(Төлбөрийн баримтын тэмдэглэлд: ..... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн гэсэн утгыг бичсэн байна)

3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.Тусгай зөвшөөрөл шилжүүлэгч талын сүүлийн жилийн болон улирлын иж бүрэн санхүүгийн тайлан, биет бус хөрөнгийн дансны задаргаа/тусгай зөвшөөрөл тус бүрээр/ буюу тусгай зөвшөөрөл бүртгэсэн дансны мэдээлэл, Хайгуул үнэлгээний хөрөнгө дансны задаргаа;/Уурхайн хөрөнгө дансны задаргаа/

5.Шилжүүлж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралтын хамт;

6.Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн хайгуулын ажлын тайлангууд, Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа (Сангийн сайдын 2011 оны 12 дугаар тушаалын хавсралт Маягт №2 болон 10);

7.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд уулын ажлын тайлан, ТЭЗҮ, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн үлдэгдэл нөөцийн хэмжээг харуулсан баримт, тооцоо, Ашигт малтмалын газрын даргын ордын нөөцийгхүлээн авч, бүртгэсэнтухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

8.Энэ аргачлалд заасан аргаар албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон тооцоолол.